Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2018/ШЦТ/281

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Чинбаатар

Шүүгдэгч А.Б-, Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Б-, Б.Б- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 18180026300290 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, ,

 

Урьд: 1999 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 284 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 2-т зааснаар 85,000 төгрөгөөр торгох ял, 2002 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Б.А- .

 

2. Монгол улсын иргэн, - д:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 3-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2005 оны 03 дугаар сарын 28-ны Дархан-Уул аймаг дахь Сум дундын 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил, 3 сарын хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, А.Б- .

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.

 

Шүүгдэгч А.Б-, Б.Б- нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Хонгор сум, 2 дугаар багийн нутаг “Цэнхэр цөөрөм” гэх газарт нийт 435.47 мкв талбайд тусгай зөвшөөрөлгүй, ашигт малтмал олборлож байгаль орчинд 771,758 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Б-, Б.Б- нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Хонгор сум 2 дугаар багийн нутаг “Цэнхэр цөөрөм” гэх газарт нийт 435,47 мкв талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож байгаль орчинд 771,758 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

Гэрч С.Б- мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын сүүлээр гэртээ байж байтал миний хуучны танил А.Б- залгаад түрээсийн экскаватор байна уу гэхээр нь хүнээс асууж хэлье гээд Д-  гээд хүнээс асуухад 1 сарын 25,000,000 төгрөгөөр түрээслэнэ гэхээр нь Б- д хэлсэн, зөвшөөрсөн. Д- ийн экскаваторыг би өөрийн биеэр Б-тай очиж уулзаад урьдчилгаа 3,000,000 төгрөг өгөөд Дархан-Уул аймгийн Цэхэр Цөөрөм гэх газар 2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр ирсэн. А.Б- ярьснаар өвөл хүмүүс ажиллаж байгаад орхисон урьд ухсан газрыг дахин угаана гэж ярьж байсан. Тусгай зөвшөөрөл байхгүй юм шиг байна лээ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17/,

Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн: “...миний ажиллаж байгаа газар ******* гэх хүмүүс шар өнгийн Хюьндай-3000 загварын экскаватороор 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр... 2 газар нүх ухаж эхэлсэн.Өнөөдөр ажиллаж байхад цагдаа нар ирж зогсоосон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18/,

Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 05-ны орой экскаваторын жолооч байхгүй гээд би урд ухсан газрыг ухаж баяжмалтай шороо хэсгийг гаргах гэж 1-2 метр гүнтэй талбайгаа ухсан боловч хөрсний ус дүүрээд урсаж байсан. Маргааш нь буюу 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нөгөө газрын талбайгаа засаад усан буугаа тавих гээд бэлдэж байтал цагдаа нар ирээд ажиллагааг зогсоосон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19/,

Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн: “...Хюьндай 2900 маркийн экскаватороор бага хэмжээний газарт ухсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22/,

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Монслов” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-31/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 05-08/,

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Монслов” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 34/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нар гэм буруу, хэргийн зүйлчлэл, хохирлын хэмжээ нөхөн төлбөрийн талаар маргаагүй байна.

Иймд А.Б-, Б.Б- нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Байгаль орчинд 771,758 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосноос холбогдох хууль тогтоомжийн дагуу 2-5 дахин үржүүлсэн төлөх хохирлын нөхөн төлбөр 2,382,248 төгрөг, нөхөн сэргээлтийн ажлын зардал 603,365 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх, “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан ба прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарт 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн хугацаанд төлүүлэхээр хугацаа тогтоов.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1-р зүйлийн 7 дахь хэсэгт, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч А.Б-, Б.Б-  нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******А.Б-д 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр,  ******* 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан *******, Б.Б- нарт тус тус оногдуулсан 5,400,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Шүүгдэгч А.Б-, Б.Б- нарыг бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, Б.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ГЭРЭЛТ-ОД