Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2018/ШЦТ/290

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

Орчуулагч Разувев Иван Владимирович,

Шүүгдэгч B.П-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийтусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1818006120331 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Оросын Холбооны Улсын иргэн, -, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Оросын Холбооны Улс, -оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, В.П- , иргэний үнэмлэхний дугаар: -.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

Шүүгдэгч B.П-нь 2018 оны 08 дугаар сарын 01-ний шөнө 01 цаг 25 минутын үед Дархан-Уул аймгийн Орхон сумын нутаг дэвсгэр “Хар морьтын хөтөл” гэх газар Тоёота Ланд круйзер 200 маркийн ******* дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас*******  жолоодож явсан *******  улсын дугаартай Daewoo Ultra маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргаж улмаар Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан З.Л- эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч B.П-нь 2018 оны 08 дугаар сарын 01-ний шөнө 01 цаг 25 минутын үед Дархан-Уул аймгийн Орхон сумын нутаг дэвсгэр Хар морьтын  хөтөл гэх газар Тоёота Ланд круйзер 200 маркийн ******* дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас *******жолоодож явсан *******  улсын дугаартай Daewoo Ultra маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргаж улмаар Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан З.Л- эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Хохирогч З.Л- мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 07 дугаар арын 31-ний өдөр 15 цагийн орчим хамтран амьдрагч *******  хамтаар нөхрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 200 маркийн тээврийн хэрэгсэлтэй Монгол Улс руу, Улаанбаатар хот руу явсан. Тухайн үед би унтаж явсан болохоор хаана хэдийд осолд орсныг мэдэхгүй байна. Монголын нутагт зам тээврийн осолд орсон. Гомдол, саналгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29/,

 

Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн “...20118 оны 07 дугаар сарын 31-нээс 2018 оны 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө 01 цаг 20 минутын орчим өөрийн эзэмшлийн *******  улсын дугаартай Daewoo маркийн машинтай экскаватор ачаад Хар морьтын хөтөл өгсөөд яг орой дээр нь гарах гэж байхад миний араас машин ирээд мөргөсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22/,

 

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 810 дугаартай “...З.Л- биед цээжний 2 нугаламын их биеийн шахагдсан хугарал, баруун өвдөгний үений дотор холбоосны сунасан гэмтэл тогтоогдлоо.Гэмтлмйн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 65/,

 

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд /хавтаст хэргийн 76-85/,

 

Зам тээврийн ослын талаарх 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 32 тоот шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 112/ болон шүүгдэгч******* мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч торгуулийн ял төлөх боломжтой, прокурор торгох ял санал болгож шүүгдэгч уг ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ.

 

*******  холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлд заасан журмаар шийдвэрлэх нөхцөл байдал хангагдсан, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь гомдол саналгүй гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч В.П-  Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.П- д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг дээрх хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг В.П- д сануулсугай.

 

  1. Шүүгдэгч В.П - с гаргуулах төлбөргүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ГЭРЭЛТ-ОД