Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 36

 

 

   2022          12           20                                    206/МА2022/00036

 

 

 

*******ын хүсэлттэй иргэний

хэргийн тухай

 

******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 153/ШШ2022/00591 ******* шийдвэртэй, 

******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* од оршин суух, -ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ын хүсэлттэй,

Хариуцагчаар оролцвол зохих этгээд П.Энхжаргалыг эрэн сурвалжлах тухай  ргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн  2022 оны 12 ******* сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Мөнхтуул нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:

1.1 2022 оны 03 ******* сарын 22-ны өглөө П.Энжаргал нь *******ын 99862667 *******ын утас руу залгаад та шүр гардан гээд баригдаж байгаа барилга дээр хүрээд ирээ гэсэн байдаг. ******* тэр өдрөө шүр гардэн барилга дээр ажилд орсон. П.Энхжаргал нь *******ыг энэ ажилд ороход өдрийн 50,000 төгрөгөөр ажиллуулахаар болсон. Тэгээд ******* 2022 оны 03 ******* сарын 22-ны өдрөөс эхлэн барилга дээр ажиллаж байгаа ажилчдын хоолыг хийж эхэлсэн бөгөөд 70 хоног ажилласан. Одоо цалингийн үлдэгдэл 1,200,000 төгрөгийг авч чадаагүй байна. 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр П.Энхжаргал *******оос 2-оос 3 хоногийн дараа өгье гээд бэлнээр 1,600,000 төгрөг авсан. Дараа нь 7 хоногийн дараа 200,000 төгрөгийг бензиний мөнгө байдаггүй гээд бас зээлж асван. Энэ 200,000 төгрөгийн 100,000 төгрөгийг зээлийн аппликейшнээс зээлж авч өгсөн байдаг. Дараа нь ажилчдын хоол хийдэг махны мөнгө нэхэгдэхэд П.Энхжаргал та өгчиөхөө би өгнө гэхээр нь 120,000 төгрөгийг өөрөөсөө гаргаж өгсөн. Дараа нь барилга дээр ажиллаж байгаа ажилчдын хөргөгч засварлахад 80,000 төгрөг болоход П.Энхжаргал та өгчихөө дараа нь би өгье гэсэн байдаг. Одоо мөнгөө нэхэхээр танд өгөх зүйл юу ч байхгүй гээд байгаа. П.Энхжаргал нь *******ыг ажилд авсан. П.Энхжаргал нь шүр гарден компаний туслан гүйцэтгэгч компанид ажилладаг байсан. П.Энхжаргалд ******* нь 618,000 төгрөгийн хувцасыг Д.Түмэнжаргалаас зээлж авч өгсөн байдаг. Одоо П.Энхжаргалаас 3,818,000 төгрөг гаргуулах хэрэгтэй байгаа боловч хариуцагч П.Энхжаргалын хаягийг мэдэхгүй байна.

Иймд П.Энхжаргалыг /РД:МЖ80122006/ /Утас:99843406/ эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 153/ШШ2022/00591 ******* шийдвэрээр:

2.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 ******* зүйлийн 155.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчийн Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.Энхжаргалыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 ******* зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

2.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 ******* зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:

3.1 Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна Хүсэлт гаргагч ******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.Энхжаргалыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. ******* П.Энхжаргалаас 3,818,000 төгрөг нэхэх цаг хугацаанд П.Энхжаргал ******* аймагт байгаагүй. ******* нь өөрөө П.Энхжаргалын хувийн мэдээлэл буюу хаана оршин сууж байгаа хаягийг нь олох ямар ч боломжгүй байсан. Учир нь хүний оршин суугаа хаяг, регистрийн *******, овог нэр нь тухайн хүний хувийн мэдээлэл буюу нууцад хамаарна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 ******* зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно. Мөн хуулийн 155.2-д энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана, 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. 155.4-д Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заажээ. Тус хуулинд заасны дагуу хүсэлт гаргагч ******* нь шүүхэд хүсэлтээ гаргасан бөгөөд харин анхан шатны шүүх үндэслэлгүйгээр *******ын хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж ******* нь өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулах буюу зээлсэн мөнгөө авахын тулд, хариуцагчийн хаягийг мэдэхгүйн улмаас шүүхэд хандсан. ******* П.Энхжаргал нарын хоорондох маргаан нь иргэний маргаан буюу П.Энжаргал нь *******т хоногийн дараа мөнгийг өгий гэж хэлдэг байсан гэдгийг хэлдэг. Иймд ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт хариуцагч болох П.Энхжаргалыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            4. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч талын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 ******* зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

5. Хүсэлт гаргагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Очирбат нь шүүхэд гаргасан хүсэлтдээ “2022 оны 3 ******* сарын 22-ны өдөр П.Энхжаргал нь *******ыг Шүр гарден нэртэй барилга дээр ажилд авсан ба өдрийн 50,000 төгрөгөөр ажиллуулахаар тохиролцож, нийт 70 хоногийн ажлын хөлс 1,200,000 төгрөгийг авч чадаагүй. Мөн Д.Энхжаргал нь 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 1,600,000 төгрөгийг бэлнээр, үүнээс 7 хоногийн дараа 200,000 төгрөгийг, барилга дээр ажиллаж байгаа ажилчдын хоол хийдэг махны мөнгө 120,000 төгрөгийг, барилга дээр ажиллаж байгаа ажилчдын хөргөч засварласан мөнгө 80,000 төгрөгийг тус тус *******оос зээлсэн, мөн П.Энхжаргалд ******* нь 618,000 төгрөгийн хувцсыг Д.Түмэнжаргалаас зээлж авч өгсөн учраас П.Энхжаргалаас нийт 3,818,000 төгрөг гаргуулах шаардлагатай байгаа боловч хариуцагчийн хаягийг мэдэхгүй байна” гэжээ.

6. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Очирбат нь шүүхэд гаргасан хүсэлтдээ *******ын эзэмшлийн Хаан банкны 5845231985 *******ын дансны 2022 оны 4 дүгээр сарын 01-ны өдрөөс 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг шүүхэд гаргаж өгчээ.

7. Анхан шатны шүүх хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.Энхжаргалыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...хүсэлт гаргагчаас П.Энхжаргалын оршин сууж байгаа газрыг тодруулах талаар өөрийн зүгээс ямар нэгэн боломжит арга хэмжээ авсан гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт хийж, мөн хүсэлт гаргагч нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 ******* зүйлийн 155.3-т зааснаар хүсэлтдээ хавсаргаж  шүүхэд ирүүлээгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн” байна.

8. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Очирбат нь “анхан шатны шүүх хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.Энхжаргалыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

9. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Очирбат нь “П.Энхжаргалд залилуулсан гэх үндэслэлээр цагдаад хандахад залилангийн гэмт хэрэг биш тул иргэний шүүхэд ханд гэсэн хариу өгсөн. ******* нь “Энхжаргал” гэх нэрнээс өөр юм мэдэхгүй байсан ба цагдаад хандах үедээ түүний регистрийн *******ыг олж авахад ******* ******* биш өөр ******* регистрийн *******тай байсан. Өмнө нь хамт ажиллаж байх үедээ Сэлэнгэ ******* харьяат гэж хүсэлт гаргагчид ярьж байсан. Иймд түүний оршин суух хаягийг ******* аймгаас олох боломжгүй гэдгээ ойлгосон” талаар тайлбарласан байна.

10. Гэтэл шүүх П.Энхжаргалын оршин сууж байгаа газрыг тодруулахаар ******* ******* ******* ******* засаг дарга болон багуудын Засаг дарга нарт хандаж үзээгүй, ******* нь Шүр гарден ХХК-иас  П.Энхжаргалыг хаягийг тодруулсан эсэхийг мэдэхгүй гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд хүсэлт гаргагчаас П.Энхжаргалын оршин сууж байгаа газрыг тодруулах талаар өөрийн зүгээс ямар нэгэн боломжит арга хэмжээг авсан гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт хийж хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 ******* зүйлийн 155.3 дахь хэсэгт “Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана.” гэж заасан байна.

12. Гэтэл шүүх  хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлдээ хүсэлт гаргагч нь П.Энхжаргалын оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсаргаж ирүүлээгүй болохыг дурдаж, хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага хангахгүй болжээ.

13. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,  хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.Энхжаргалыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт заасан “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх” тухай шүүхийн эрхэм зорилгод нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 ******* зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Очирбат нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

 

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 ******* зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 153/ШШ2022/00591 ******* шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “...хүсэлтийн шаардлагыг бүхэлд хангаж, П.Энхжаргалыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг ******* ******* Цагдаагийн газарт даалгасугай.” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалт хэсгийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Очирбатын давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 ******* зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Очирбат нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 ******* зүйлийн 167.5, 172 ******* зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Н.ТУЯА

 

                                              ШҮҮГЧ                                            Д.КӨБЕШ

                                                                     

                                             ШҮҮГЧ                                             М.НЯМБАЯР