Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 868

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Баттулга,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Э.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Э-ийн М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1805047420980  дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Төв аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт ................. дүүргийн ... дүгээр хороо .... дугаар байрны ..... тоотод бүртгэлтэй боловч .............. дүүргийн ...... дугаар хороо ...... дугаар байр .... тоотод оршин суух, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1027 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар  3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсаныг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 870 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан 3 жил 1сарын хугацагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Э-ийн М-

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Э.М- нь 2018 оны 09 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Б-тай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Г.Б-гийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Э.М- мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Э.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

          Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

          Хохирогч Г.Б-гийн “2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 21 цагийн үед хамт ажиллаж байсан Зоригтбаатар ахын төрсөн өдрийг тэмдэглэхээр арваад хүмүүс цуглаад хорооллын эцсийн Кроун нэртэй пабад орж 0.75 литрийн 3-4 шил архи хувааж ууж байгаад 03 цагийн үед тарцгаасан. Очир, Зоригтбаатар ах бид гурав Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Парис бааранд орж хүний 2,2 шил пиво уугаад бүжиглэсэн. ... 04 цаг өнгөрч байхад баар хаагаад бид гурав гарч байтал хар саарал өнгийн биеийн тамирийн малгайтай цамцтай залуу намайг хөөе шилтэй пизда минь гэж дуудахаар нь би эргэж хараад би юу гэж өөр рүүгээ заагаад юм хэлэлгүй гараад бид гурав гадаа тамхи татаад зогсож байтал тамхины өрөөнд Очироотой маргалдсан залуу гарч ирээд нөгөө хоёр эмэгтэйн тухай хоорондоо ярьж байтал намайг дуудсан залуу нь намайг цааш түлхээд миний нүүр лүү цохиж газар унагаад нүүр лүү өшиглөх үед би гараараа нүүрээ дараад хэвтсэн. Би хэсэг газар хэвтэж байгаад босоод цаашаа жаахан холдтол нөгөө залуу дахиж ирээд миний хүрэмнээс татаж доош нь тонгойлгоод нүүр лүү өшиглөсөн. Би дахиж холдоод цагдаа дуудаад эргээд иртэл манай хоёрыг зодож байгаа харагдахаар нь би очоод нөгөө залуучуудыг нэг нэгээр нь татаад салгах гэтэл намайг хойш нь татаж унагаад дээрээс дахиж өшиглөж зодсон. ... Хар саарал өнгийн цамцтай залуу л намайг хамгийн их цохиж зодон миний биед учирсан гэмтлүүдийг учруулсан. Бүлэглэж зодсон зүйл байхгүй. ... Мөнхбат нь надаас уучлалт гуйн миний эмчилгээний зардалд 500.000 төгрөгийг гарган өгсөн тул одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 6-7 дугаар хуудас/

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №10987 дугаартай:

          “1.2 Г.Б-гийн биед зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, дух, баруун хөмсөг, баруун хацар, зүүн сарвуу, баруун тохой, баруун өвдөгний зулгаралт, баруун хөмсөг, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын яс болон баруун ухархайн дотор ханын хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

          3.5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

          4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          6. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          7. Цаашид  гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 9 дүгээр хуудас/

          Э.М-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Би Г.Б-гийн биед дээрх гэмтлийг учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би Баясгалан гэх залуугийн нүүр лүү нэг удаа мөргөхөд хамар нь хугарсан байх. Мөн нүд рүү нь гараараа нэг удаа цохисон. Газар унахад өвдөг болон тохой нь гэмтсэн байх. ... Би Баясгалангаас уучлалт гуйн, эмчилгээнийх нь зардлыг бүрэн төлж барагдуулан бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрч ямар нэгэн маргаангүй болсон тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг хүсч байна. ... Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 33 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Э.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.М- нь өөрийн үйлдлийн хууль бус болохыг, энэ үйдлийн улмаас хүний биед гэмтэл учирч болохыг ухамсарлаж байсан боловч уг үйлдлийг  хийсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна гэж үзэв.

Хохирогч Г.Б-гаас мөрдөн байцаалтын явцад “... Намайг зодсон Мөнхбат надаас уучлалт гуйн миний  хохирлыг барагдуулж бид  сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт /хэргийн 47 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.М- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй,  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүгдэгч Э.М- Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасаныг шүүх хангасан болно.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Э-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.М-ыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Э.М- торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Э.М- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Э.М- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.М-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ