Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 37

 

 

    

    2022          12           20                                    206/МА2022/00037

 

 

 

*******ийн хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбешийн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

 

******* ******* Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 154/ШШ2022/00220 дугаар шийдвэртэй,

 

******* ******* ******* ******* ******* ******* ******* *******   -ийн хүсэлттэй

 

Цэргийн алба хаасан талаарх байдлыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хосбаяр/цахимаар/, хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Мөнхтуул нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1  Миний бие нь 1967 онд төрсөн.1984 онд ******* ******* мөст ******* 8 жилийн сургууль төгссөн.Бага наснаасаа одоо хүртэл ******* ******* ******* ******* ******* ******* мал маллан амьдарч байна. Би 1986 оны 06 сарын 24-нд Дорноговь ******* 0129 дүгээр Хилийн цэргийн ангид цэрэгт татагдаж 1988 оны 08 сарын 19-ны өдөр халагдсан.Цэргийн алба хаасан батлахыг багийн дарга хурааж аваад алга болгосон. Одоо надад цэргийн батлах байхгүй багийн дарга өөрөө олж аваарай гэж хариу өгсөн.

1.2 Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас Хилийн ба ДЦУЕГ-ын 0129 дүгээр ангид 1986-1988 оны хооронд цэргийн алба хаасан лавлагаа гарч ирэхгүй байгаагийн улмаас өндөр насны тэтгэвэр тогтоолгоход цэргийн алба хаасан жилүүд ажилласан жилд орж тооцогдохгүй байна.Иймд ******* намайг 1986 оны 06 сарын 24-ны өдрөөс 1988 оны 08 сарын 19-ны өдөр хүртэл Дорноговь аймаг дахь Хилийн 0129 дүгээр ангид цэргийн алба хаасан байдлыг /хугацааг/ тогтоож өгнө үү гэжээ.

2.******* ******* Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 154/ШШ2022/00220 дугаар шийдвэрээр:

2.1 .Нэхэмжлэгч *******ийн Дотоодын цэргийн удирдах ерөнхий газрын 0129 дүгээр ангид 1986-06-24-ны өдрөөс 1988 оны 08 сарын 19-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан хугацаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. 2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг дутуу үнэлсэн гэж үзэж байна. Хавтаст хэргийн 30 дугаар хуудсанд ийг 1986 онд цэрэгт ирсэн гэжээ. Мөн хэргийн 29 дүгээр талд цэргээс халагдсан иргэдийн нэрсийн 136 дугаарт 0129 гэж цэргийн алба хаасан ангийг тодорхой тэмдэглэсэн байгааг үнэлээгүй бөгөөд уг бичмэл нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэж байна.

Мөн хэрэгт тай хамт 1986-1988 онд цэргийн алба хаасан Н.Бямбадорж, Ц.Даваадож нарын гараар  бичсэн тодорхойлолт, гэрчээр өгсөн мэдүүлэг зэргийг нотлох баримтын хэмжээнд үнэлгээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хүсэлт гаргагчийн цэргийн алба хаасан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ нь:

 

            4. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүсэлт гаргагчийн  давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг  хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

            5. ******* нь 1986 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Дорноговь аймаг дахь хийлийн цэргийн 0129 дүгээр ангид цэргийн алба хаасан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

6. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан шаардлагаа нотлохоор хамт цэргийн алба хаасан Ц.Даваадорж, Н.Бямбадорж нарыг гэрчээр асуулгахаар шүүхэд хүсэлт гаргаж гэрчээр асуулгасан, Хилийн цэргийн 0129 дүгээр ангид 2 жил алба хаагаад 1988 онд халагдаж ирсэн, цэргийн албанд татагдсан бүртгэл  зэрэг баримтыг ******* ******* Засаг даргын тамгын газрын цэргийн штабаас  хуулбарлуулан ирүүлсэн байна.

7.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “...нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийн дагуу дээрх нотлох баримтууд шүүхэд гаргаж өгсөн байна.

8. Анхан шатны шүүх нь ******* ******* Засаг даргын тамгын газрын цэргийн штабын 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 124 дугаартай албан бичигт дурдсан цэргийн албанд татагдсан болон халагдсан бүртгэл нь архивын 126,138 дугаар хавтаст хэргийн хэд дэх хуудас байгаа болох, цэргийн албанд татагдсан болон халагдсан он сар өдөр нь тодорхойгүй, цэргээс халагдсан талаарх бичилттэй хуудаст *******ийн алба хаасан цэргийн ангийн бүртгэлгүй, тайлбар хэсэгт тооцооны картгүй гэж тэмдэглэгдсэнээс дүгнэхэд тухай баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй шүүхээс нотлох баримтаар үнэлэх боломжгүй,Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 08/391 дугаартай Хилийн ба ДЦУЕГ-ын 0129 дүгээр ангийн 1986-1988 оны татагдсан болон халагдсан цэргийн бүртгэлийг тус архивт ирүүлээгүй тул *******ийн цэргийн алба хаасан талаарх лавлагаа гаргахгүй байна гэх албан бичгийг үндэслэн Дорноговь аймаг дахь хилийн цэргийн 0129 дүгээр ангиас *******ийн цэргийн алба хаасан талаарх лавлагаа  мэдээлэл байхгүй гэх хариу ирүүлсэн гэх үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

9.Гэтэл шүүх ******* ******* Засаг даргын тамгын газрын цэргийн штабын 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 124 дугаартай албан бичгээр ирүүлсэн цэргийн албанд татагдсаныг бүртгэсэн 126 дугаар хавтаст хэрэг, цэргийн албанаас халагдсан бүртгэл 138 дугаар хавтаст хэрэгт үзлэг хийх хэрэгт цугларсан бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж /хоёр гэрийн мэдүүлэг / эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох нотлох баримтад үнэлдэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн практикийг шүүх хэрэгжүүлэх боломжтой байсан энэ тохиолдолд үзлэг хийлгэх талаар хэргийн оролцогчийн хүсэлт байх шаардлагагүй бөгөөд онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх онцлог байдлыг харгалзан шүүх санаачилгаараа үзлэг хийх боломжтой байжээ.

10.Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасан ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх журамтай.

11.Түүнчлэн хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ цэргийн алба хаасан батлахыг багийн дарга хурааж аваад алга болгосон,надад олж өгөөгүй байгаа, Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас хилийн ба ДЦУЕГ-ын 0129 дүгээр ангид 1986-1988 оны хооронд цэргийн алба хаасан лавлагаа гарч ирэхгүй байгаа улмаас өндөр насны тэтгэвэрт гарахад миний цэргийн алба хаасан жилүүд ажилласан жилд тооцогдохгүй хохирч байгаа учраас цэргийн алба хаасан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон зорилгоо тодорхойлж бичсэн байхад тухайн багийн даргын нэрийг тодруулж асууж улмаар түүнийг  гэрчээр а******* болон цэргийн бүртгэл хийгддэг анхан шатны бүртгэл зэрэг баримт бичигт үзлэг хийх зэрэг ажиллагааг шүүх санаачилгаараа хийгээгүй байна.

            12. Шүүх Ц.Даваадорж, Н.Бямбадорж нарыг гэрчээр асуусан атлаа тэдний мэдүүлгийг хэрхэн үнэлсэн эсхүл үгүйсгэж няцаасан талаар дүгнээгүйгээс гадна ******* ******* Засаг даргын тамгын газрын цэргийн штабаас хуулбар үнэн дарс дарж   хуулбарлуулан ирүүлсэн баримт нь нотлох  баримтын шаардлага хангахгүй, шүүхээс нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн нь  үндэслэл бүхий болоогүй байна.

13. Анхан шатны шүүх хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг хийгээгүй, хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

13.Шийдвэрийг хүчингүй болгож буцааж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хосбаярын “...цэргийн алба хаасан байдлыг тогтоож өгнө үү” гэх давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй  болгож, түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгов.

Цаашид анхан шатны шүүх шийдвэрээ бичихдээ Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан “Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал”-ыг баримтлах нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож

ТОГТООХ нь:

 

1.******* ******* Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 154/ШШ2022/00220 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хүсэлт гаргагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хосбаярын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  зохих данснаас гаргуулж түүнд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                           М.НЯМБАЯР

 

                                         ШҮҮГЧ                                          Д.КӨБЕШ

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.ТУЯА