Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сампилын Уранчимэг |
Хэргийн индекс | 142/2022/00568/и |
Дугаар | 207/МА2022/00107 |
Огноо | 2022-11-10 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 207/МА2022/00107
2022 11 10 207/МА2022/00107
“х т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч ОА-н ШШГГ, ХАболон “АБ” ХХК-д холбогдох
иргэний хэргийн тухай
ОА Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, шүүгч Б.О, С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
ОА дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ШШ2022/01193 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “х т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ОА ШШГА ,, ХА болон “АБ” ХХК-д холбогдох,
“Үнэлгээ хүчингүйд тооцуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оын гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.О оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “х т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
ОА ШШГА гүйцэтгэлийн газар нь ОА дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ....... дугаартай шийдвэр, ОА дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ..... дугаартай шийдвэрийг биелүүлэх зорилгоор ОА-н Г баг багт байрлах Ү-... тоот үйлдвэрийн зориулалтгай ........ мкв барилга, ОА БӨ сум Уб баг 5-2....... тоот ү-...... тоот бүртгэлтэй .... мкв 4 өрөө орон сууц үнэлгээ хийхдээ манай байгууллагын эрх ашгийг хохироож маш бага үнэлгээгээр үнэлснийг шийдвэр гүйцэтгэлийн газраас 2021 оны 05 дугаар сарын 14-ний мэдэгдэл өгсөнтэй танилцаад үнэлгээг эс зөвшөөрч байна. Тухайн гурилын үйлдвэрийн үнэлгээг тогтоохдоо хуучин барилга гэж үзэн зах зээлийн үнэ цэнээр үнэллээ гэж байгаа боловч өнөөдөр хуучин орон сууц барилгууд хуучин гэдгээр биш байршил, засварын байдал, зах зээлд ашиглагдаж байгаа байдал, мкв хэмжээгээр буюу ........ мкв-аар тооцвол 211.704.276 төгрөг, ОА БӨ сум 5-2....... тоот ү-...... тоот бүртгэлтэй .... мкв 4 өрөө орон сууцыг 115.909.994 төгрөг гэж үзэх үндэслэлгүй, хэт доогуур үнэлсэн байна. Тухайн үйлдвэрлэлийн барилга ус дулаанд холбогдсон, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах боломжтой, мкв их барилга бөгөөд мкв тооцоход доод үнэ 3.....000.000-5........................ төгрөгөөр үнэлэх боломжтой хөрөнгө, ОА БӨ сум Уб баг 5-2....... тоот ү-...... тоот бүртгэлтэй .... мкв 4 өрөө орон сууцыг 1.....000.000-1...................төгрөгөөр үнэлэх хөрөнгө. Иймд үнэлгээг тогтоохдоо илтэд үндэслэлгүй тогтоосон гэж үзэж байх тул “АБ” ХХК ийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ТХҮ321/1103 тоот үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ
Хариуцагч “АБ” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Манай байгууллага ОА дахь ШШ , /хэлтэс/-ын 57-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Э.Н-ын 2021 оны 04 дүгээр 15-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоолын дагуу ХТ ХХК-ий захирал Б.Бын өмчлөлийн орон сууц болон автозогсоол /гараж/, ХТ" ХХК-ий өмчлөлийн үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг гүйцэтгэж 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №ТХҮ-1106/1107 болон №ТХҮ-1103 дугаартай тайланг хүлээлгэж өгсөн. Бид Монгол улсын Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний олон улсын стандарт-2020-ыг баримтлан, өөрсдийн мэргэшил, хуримтлуулсан туршлага, чадварт үндэслэн үнэлгээг гүйцэтгэсэн. Үнэлгээний тайланд үнэлгээний ажлын цар хүрээ, хэрэглэсэн хандлага арга зүй, ашигласан мэдээллийн эх сурвалжийг дэлгэрэнгүй тайлагнаж баталгаажуулсан ба тайланд аливаа алдаа байхгүйг илэрхийлье гэжээ.
Хариуцагч ОА ШШГА ,, ХАхариу тайлбартаа:
ОА дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 680 дугаар шийдвэрээр х т ХХК-иас 38.894.576 төгрөг, мөн шүүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ....... дугаар шийдвэрээр 37.289.943 төгрөг ОА Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор тус тус шийдвэрлэсэн. Мөн ОА дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ..... дугаар шийдвэрээр “х т” ХХК-иас 160.399.098 төгрөг гаргуулж “К Б”-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч “х т” ХХК-д холбогдох ОА Нийгмийн даатгалын нэхэмжлэлтэй 2 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт 76.184.519 төгрөгийн төлбөрөөс 2.....0.00 төгрөг төлөгдөж 73.684.519 төгрөгийн үлдэгдэлтэй. “К Б”-ны нэхэмжлэлтэй гүйцэтгэх баримт бичгийн 49.966.078 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Төлбөр төлөгч “х т” ХХК-ний өмчлөлийн ОА-н Г баг баг Дэнж-23 тоотод байрлах гурилын үйлдвэрийн зориулалттай ........ м.кв үл хөдлөх хөрөнгийг мөн хаягт байрлах 2304 м.кв эзэмших эрхтэй газрын хамт ШШГА гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 -д зааснаар хураан авч талуудаас үнийн санал авсан. Төлбөр төлөгч “х т” ХХК-д холбогдлох К Бны нэхэмжлэлтэй гүйцэтгэх баримт бичигт ШШГАт үүргийн гүйцэтгэлийг хангахаар заасан 3 ширхэг үл хөдөлх хөрөнгөөс төлбөр авагч “К Б” нь Б.Бын өмчлөлийн ОА БӨ сум Уб баг 5-2....... тоот 4 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийн хангаж өгөх хүсэлт ирүүлсний дагуу дээрх орон сууцыг хураан авч талуудаас үнийн санал авсан. ШШГА гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-д хөрөнгийн үнийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасны дагуу талууд тохиролцоогүй бол шинжээчээр үнэлүүлнэ гэж заасан. Талуудаас үнийн санал авахад талууд тохиролцоогүй тул ШШГА гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.-д заасны дагуу “АБ” ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн үнэлгээний тайланг 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр талуудад танилцуулсан. ШШГА гүйцэтгэх байгууллага нь хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ хийлгэсэн бөгөөд шинжээч нь үнэлгээг Шүүхийн шинжилгээний тухай болон хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлан бие даан гаргадаг тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлын шаардлагыг манай байгууллага хариуцахгүй болно. Иймд нэхэмжлэгч “х т” ХХК-ийн гаргасан нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ОА дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ШШ2022/01193 дугаар шийдвэрээр:
ШШГА гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7., 122 дугаар зүйлийн 122.4. дэх хэсэгт заасныг баримтлан “АБ” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ТХҮ321/1103 тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “х т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “ХК” ХХК-ийн үнэлгээний тайлангийн төлбөр ....0.000 төгрөгийг “х т” ХХК-иас гаргуулан “ХК” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч “х т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Нэхэмжлэгч “х т” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ОА ШШГА гүйцэтгэлийн газар, “АБ” ХХК-д холбогдох иргэний хэргийн ОА дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ШШ2022/01193 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргах учир нь:
1. ОА ШШГА гүйцэтгэлийн газар нь ОА дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 142/Ш32018/00..... дугаартай шийдвэрийг биелүүлэх зорилгоор ОА Баян өндөр сум Г баг Д23 тоотод байрлах Ү-... тоот бүртгэлтэй ........ мкв гурилын үйлдвэрлэлийн зориулалттай барилгад үнэлгээ хийхдээ эрх ашгийг хохироож маш бага үнэлгээгээр үнэлснийг шийдвэр гүйцэтгэлийн газраас 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдэл өгсөнтэй танилцаад үнэлгээг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан ба “АБ” ХХК ийн үнэлгээ нь хөрөнгийн бодит үнэлгээг тогтоогоогүй. “АБ” ХХК үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хийх эрхийг олгосон гэх байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдоогүй, ялангуяа салбар төлөөлөгчийн газар болох “АБ” ХХК-ийн ОА салбар үнэлгээ хийх эрхийг ШШГА гүйцэтгэлийн газраас олгосон баримт огт гаргаж өгөөгүй.
2. Иргэний хуулийн 29-р зүйлийн 29.4.-т зааснаар салбар төлөөлөгчийн эрх үүрэг нь буюу үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хийх эрх байгаа эсэх, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй байна. Тухайн салбарын зөвшөөрлийг 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 134 тушаалаар олгосон гэх ба энэ үед үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хийх эрхийг “АБ” ХХК аваагүй байсан. Салбарын захирал нь Ч.Ж гэх хүн гэх боловч шинжээчийн тогтоолд Б.Уд шинжээчийн эрх үүргийг танилцуулсан байх ба түүнд шинжилгээ хийх эрхийг олгосон талаарх баримтгүй байхад Б.У гэх этгээд шинжээч томилох тогтоол, эрх үүргийг танилцсан нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 9,13,14,17-р зүйлийг зөрчсөн байхад шүүх нотлох баримтгүйгээр төлөөлүүлэгчээс эрх олгогдсон этгээд гэж үзсэн нь үндэслэлгүй.
3. Хэт доогуур үнээр үнэлсэн тухайд хэрэгт нотлохыг нэхэмжлэгч тал хүсч хууль ёсны дагуу үнэлгээ хийлгүүлэхээр шинжээч томилсон ба хэрэгт “ИЭ” ХХК үнэлгээг нотлох баримтаар гаргаж өгсөн ба уг үнэлгээ барилгыг 292.666.000 төгрөгөөр, “АБ” ХХК нь барилгыг 145.291.476 төгрөгөөр, шүүхээс томилсон шинжээч 161.316.800 гэж харьцангуй өөр, өөр үнэлгээ тогтоогдсныг үл хөдлөх хөрөнгө зах зээлийн үнэ ханшаар жилээр бус сараар өсөн нэмэгдэж байгаа энэ цаг үед ....гэх дүгнэлт дүгнэсэн нь нотлох баримтгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Шүүх жилийн жилд үл хөдлөх хөрөнгө өсөн нэмэгдэж байгаа гэж дүгнэлт хийсэн атлаа 2019 онд 292.666.000 төгрөгөөр үнэлж байсан хөрөнгө 2021 онд 145.291.476 төгрөг болгон зах зээлээс хэт доогуур үнэлгээгээр үнэлэх болсныг хариуцагч тал нотлоогүй байхад хууль ёсны гэж үзсэн нь үндэслэлгүй .
4. Хэт доогуур үнээр үнэлсэн тухайд хэрэгт нотлохыг нэхэмжлэгч тал хүсч хууль ёсны дагуу үнэлгээ хийлгүүлэхээр шинжээч томилсон “ХК” ХХК нь тухайн хөрөнгийг 161.316.800 төгрөгөөр үнэлэхдээ мөн 20.000.000 төгрөгөөр нэмэгдүүлснийг шүүх жилийн жилд үл хөдлөх хөрөнгө өсдөг гэх байдлаар үзэж байгаа нь үндэслэлгүй.
5. ШШГА гүйцэтгэлийн алба шинжээчээр хувь иргэнийг бус байгууллагыг томилсон байхад байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд болон тухайн үнэлгээнд ямар эрх хэмжээтэй шинжээч оролцохоор томилогдсон нь нотлох баримтгүй байхад үнэлгээ хийсэн гэж үзсэн нь хуульд нийцээгүй буюу хууль ёсны дагуу үнэлгээ гарсан гэж үзэх боломжгүй. Үл хөдлөх хөрөнгөө нэхэмжлэгч тухайн үед өөрийн хөрөнгийг үнэлж /гаргасан саналаас доогуур үнэлсэн үнэлгээний асуудлаар няцаасан баримт хариуцагч талуудаас гаргаж өгөөгүй байхад үнэлгээ үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь ШШГА хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2.-т заасныг зөрчсөн гэж үзэж байх тул ОА дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ШШ2022/01193 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч “х т” ХХК нь хариуцагч ШШГА , 437 дугаар нээлттэй хорих анги, “АБ” ХХК-д холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.
Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4. дэх хэсэгт заасан үндэслэлээр хянав.
Нэхэмжлэгч “х т” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгчийн өмчлөлийн ОА-н Г баг багт байрлах ........ мкв талбай бүхий үйлдвэрийн барилга, ОА БӨ сум Уб баг 5-2....... тоот .... мкв 4 өрөө орон сууцыг үнэлсэн “АБ” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн үнэлгээнд үндэслэн тодорхойлсон.
Нэхэмжлэгч нь тухайн үйлдвэрлэлийн барилга нь ус дулаанд холбогдсон, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах боломжтой, том мкв-тай барилга. Доод үнээр мкв-аар тооцоход 3...............-5........................ төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгө. .... мкв 4 өрөө орон сууцыг 1.....................-1...................төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгө байхад үнэлгээг илтэд үндэслэлгүй тогтоосон гэсэн тайлбар гаргаж маргаж байгаа. Хариуцагч ШШГА ,, 437 дугаар нээлттэй хорих анги, “АБ” ХХК нь ШШГАийн дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шинжээч томилсон. Тухайн байгууллагын гаргасан үнэлгээнээс 3............... төгрөгийн зөрүүтэй байгаа. Энэ нь зах зээлд нийцсэн үнэлгээ гэж үзэх боломжтой, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн татгалзсан тайлбар гаргаж мэтгэлцсэн байна. /Манай гаргасан үнэлгээ шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлттэй ойролцоо гарсан гэж/
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд ОА ШШГА ,, ХАнь ОА дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ....... дугаартай шийдвэр, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ..... дугаартай шийдвэрийг биелүүлэх зорилгоор нэхэмжлэгч “х т” ХХК-ийн өмчлөлийн ОА-н Г баг багт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай ........ мкв талбай бүхий барилга, ОА БӨ сум 5-2....... тоот .... мкв талбай бүхий 4 өрөө байр зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээн дээр талууд саналын зөрүүтэй байсан тул “АБ” ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шүүх “ХК” ХХК-ийг шинжээчээр томилсон зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна.
Хариуцагч ШШГА ,, ХАнь гүйцэтгэх ажиллагаа хийх явцдаа “АБ” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээчин Б.Уд шинжээчийн эрх үүргийг тайлбарлаж, хүлээх хариуцлагыг сануулж, гарын үсэг зуруулж баталгаажуулсан нь Шүүхийн шинжилгээний хуульд нийцжээ. Шинжилгээний байгууллага шинжилгээ хийх шинжээчээ томилох нь тухайн байгууллагын дотоод асуудал тул үнэлгээчин Б.У томилсныг буруутгах боломжгүй бөгөөд Б.У нь “АБ” ХХК-ийн үнэлгээчин болохыг тухайн байгууллагын захирлын албан бичгээр нотолсон байна.
“АБ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагааны хугацааг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл сунгасан болох нь хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтөөр /хх-39/ тогтоогдсон байх тул хөрөнгийн үнэлгээ хийх эрхгүй гэж үзэх боломжгүй юм. Шүүхээс томилсон “ХК” ХХК-ийн үнэлгээчинд эрх үүргийг тайлбарлаж, хүлээх хариуцлагыг сануулсан нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.
Шүүх шинжилгээний байгууллагууд шинжээчийн дүгнэлт гаргахдаа үнэлэгдэх обьекттой биечлэн танилцаж, уг обьектын биет болон шинж байдлын онцлогт нийцүүлэн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, үнэ цэнэ болон бусад үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулан жишиж, өртгийн хандлагын аргаар тооцож гаргасан нь Үнэлгээний тухай хуулийг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан хоёр шинжээчийн дүгнэлтээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ өөр өөр тогтоогдсон байх тул өссөн дүнтэй эд хөрөнгийн үнэлгээг хэрэглэх нь төлбөр төлөгчийн эрх ашигт нийцэх болохыг анхаарах хэрэгтэй болно.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Иймд анхан шатны ШШГАийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.ОА дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ШШ2022/01193 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь ШШГАт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б
ШҮҮГЧИД Б.О
С.У