Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 1538

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д.Отгонмаа

улсын яллагч: М.Эрдэнэзаяа

шүүгдэгч Д.Э, Ц.М нарын  өмгөөлөгч: Б.Эрдэнэболор

өсвөр насны шүүгдэгч А.Б өмгөөлөгч: С.Энх-Эрдэнэ

өсвөр насны шүүгдэгч А.Б хууль ёсны төлөөлөгч : С.М

шүүгдэгч: Д.Э, Ц.М, А.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт С  овогт  А Б, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Д Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Б овогт Ц М  тус бүр  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1806073971774 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгч нарын   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Д Э,19  оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Тавантолгой ХХК-д механик ажилтай, ам  бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороолол 16-00 тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:,     

         2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Ц М, 19 оны 5 дугаар сарын 22-ны өдөр  аймгийн Сүхбаатар  суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам  бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт  аймгийн  сумын 7 дугаар баг Наран 5 тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:,     

 

          3.Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С овогт Ан Бй, 20  оны  11 дүгээр сарын 24-ний өдөр Завхан аймгийн  суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, Барилгын коллежид суралцдаг, ам  бүл 3, эх, ах нарын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 39-16 тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:,    

 

Холбогдсон хэргийн талаар:

          Д.Э нь 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Шөлөндөө цайны газрын орчимд М.С, А.Б нарыг зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

          Ц.М нь 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Шөлөндөө цайны газрын орчимд М.С зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

        А.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Шөлөндөө цайны газрын орчимд Д.Э зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Д.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

          Шүүгдэгч Ц.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:    Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

          Өсвөр насны шүүгдэгч А.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С. мэдүүлэхдээ: А.Б дуу цөөтэй сайн хүүхэд. Эхийн хамт Завхан аймагт байдаг. Сургуульд сурах зорилгоор Улаанбаатар хотод ирсэн. Ямар учраас тухайн асуудал болсон талаар мэдэхгүй байна. Одоо 2 дугаар дамжаанд сурдаг. Улаанбаатар хотод байдаг хэдий ч байнга уулзаад байдаггүй. Ах болон бэр эгчийн хамт амьдардаг. Ах нь хөдөө уул уурхайн чиглэлээр ажилладаг. А.Б ийм хэрэгт холбогдоно гэж бодоогүй. Хичээл сургуульдаа сайн. Хичээлээ тасладаггүй. Зан байдлыг нь харгалзан сургуульдаа үргэлжлүүлэн суралцах боломжоор хангаж өгнө үү гэв.

          Шүүгдэгч  Д.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  Би 2018 оны 09 сарын 10-ны өдрийн 23 цагийн үед БЗД-ийн 1 дүгээр хороо Хөдөө аж ахуй автобусны  буудлын ард байрлах Шөлөндөө цайны газрын ард байрлах нэрийг нь мэдэхгүй байна нэг караокед найз М О болон М эгч М нарын хамт үйлчлүүлж байгаад гарсан. Би М хамт Шөлөндөө цайны газрын ард зогсоолд байсан машин дээрээ ирээд машиныхаа подворын гэрлийг асааж үзүүлээд байж байтал хажуугаар явж байсан хоёр залуугын нэг нь татаж байсан тамхиныхаа ишээ миний машин руу шидсэн. Би яаж байгаа юм тамхины ишээ ав гэтэл тэр хоёр залуугын нэг нь намайг доороо хийгээд зодож  эхэлсэн. О гарж ирээд нөгөө залууг болиулаад намайг босгосон. Би босож ирээд намайг зодсон залууг гараараа нүүрэн хэсэгт нь цохиод машины араас дугуй дорцоов аваад   тэр хоёр залуугийн нэгний толгой хэсэгт нь нэг нэг цохисон. Тухайн үед гэнэт юу болсон юм бүү мэд бид хэд тэндээс зугтсан Энэ үед миний өмсөж байсан хувцас машины ард үлдсэн байна лээ. Халаасанд нь миний бичиг баримт, ip6s plus байсан. Намайг цагдаатай зууралдаж байхад М охин нь миний өмсөж байсан куртикийг авлаа гэж байсан. Хашаан дээр тохоод хаясан гэж байсан. Халаасанд нь юу ч алга гэжээ.

          Шүүгдэгч  Ц.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 09-р сарын 10-ны орой 23:00 цагийн үед БЗД-ын 1-р хороо Хөдөө аж ахуйн автобусны буудлын аод байрлах нэрийг нь сайн мэдэхгүй байна нэг караокед Э, О эгч М нарын хамт үйлчлүүлж байгаад 01 цагийн гараад Шөлөндөө цайны газрын ард таьсан байсан Э машинруу явсан. Энэ үед О М ард Шөлөндөө цайны газрын ард байдаг гэртээ явж орсон. Би Э хамт машин дээр нь ирээд  машиндаа шинэ гэрэл хийсэн гээд түүнийг нь хараад байж байтал хоёр залуу тамхи татаж байгаад Э машинруу тамхины ишээ шидсэн. Би тэр хоер залууд хандаж та хоёр тамхины ишээ авчих гэтэл эр хоёр залуу хоёулаа ирж нэг нь тамхиныхаа ишийг авах үед нь би нэгийг нь цохих гээд хальт цохисон. Тэр хоёр залуугийн өндөр нь миний хувцаснаас бариад авхаар нь чи тавь тэр найзыгаа ав гэж хэлтэл тавихгүй байхаар нь би нүүрэн хэсэгт нь хоёр гурван удаа мөргөсөн. Намайг тэр залуутай маргалдаж байхад Э нөгөө залуутай маргалдаад зодолдоод байсан.  Нөгөө залуу Э доороо  хийгээд зодоод байх шиг байсан. Чи бол миний дор шүү гээд орилоод байж байсан. Надад мөргүүлсэн залуу цааш гүйгээд явхаар нь эргээд хартал Э зодолдож байсан залуу нүүрээ дараад сууж байсан. Энэ үед Э хаанаас авсан нь мэдэхгүй гартаа дорцоов бариад миний зодолдсон өндөр залуугийн араас хөөгөөд гүйсэн. Энэ үед О гараад ирсэн байсан. Би Э буцаад ирхээр нь барьж аваад хоёр гурван алгадаад эгчийн гэрт авч орох гэж байтал эгч М гарч ирсэн байсныг буцаан авч орсон. Гэртээ ороод байж байтал цагдаа ирээд намайг эрүүлжүүлэх байранд хүргэсэн. Бид нар бүгд хүний 5-6 шил пиво уусан. Нилээн согтсон байсан. Надад өөр  хэлэх зүйл байхгүй ярьсан бүхэн үнэн гэжээ.  

          Өсвөр насны шүүгдэгч  А.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би өөрийн найз  С хамт 2018 оны 09 дүгээр сарын 10-ны шөнө БЗД-ийн 1-р  хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөлөндөө цайны газрын ард байж байгаад би татаж байсан тамхины ишээ шидтэл тэнд байсан машин дээр унасан. Манай найз С очиж шидсэн тамхины ишээ автал тэнд байсан машины эзэн гэх хоёр залуу байсан. Тэнд байсан Э гэх залуутай муудалцаад зогсож байтал М гэх залуу пивоны шилээр миний зүүн мөрлүү хальт цохисон. Би Э газар дээш харуулж унагаад  нүүрэн хэсэгт нь өвдөглөсөн. Тэгээд байж байтал О гэх залуу гарч ирээд Миний нүүрэн  хэсэгт хоёр удаа цохиод байж байтал Э нэг төмөр зүйлээр цохиод би нүүрээ гараараа дараад газарт унасан. Намайг газарт унасан байхад хэн нь мэдэхгүй миний дээрээс дэвсээд байсан. Энэ үед шөлөндөө цайны газрын  хамгаалагч гарч ирээд тэр залуучууд зугтаад явсан. Би Э гэх залуугын нүүрэн хэсэгт нь хоёр удаа өвдөглөсөн. Би С М зодолдож байхыг хараагүй .Би зөвхөн Э гэх залуутай зодолдож байтал хажуу талаас О гэх залуу хүрч ирсэн. Би нүүрээ дараад газар унасан байсан болохоор хэн хэн миний биеийн хэсэгт хэдэн удаа цохисоныг харж чадаагүй. М гэх залуу миний зүүн мөрөнд пивоны шилээр хальт цохисоны дараа намайг Э гэх залууг газар унагасан байхад О гэх залуу гарч ирээд намайг Э салгаад миний нүүрэн хэсэгт хоёр удаа цохисон .Энхтөр,Мөнгөнбагана нар архи уусан согтуу байсан. С  бид хоёр Цэ пабд нэг том цамхаг гэдэг пиво хувааж уусан байсан. Согтолт гайгүй байсан. Би ЭМ ТОП МЕД  гэх эмнэлэгт шүдээ эмчлүүлсэн 30.000 төгрөгөөр үзүүлсэн. Өөр нэхэмжилж байгаа зүйл байхгүй.

          Хохирогч М.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  2018 оны 09.11-ны шөнө 01 цагийн орчим найз  болох Б хамт ЦЭ гэх газар олоод 3 литр пиво уугаад гараад бөхийн өргөөний шөлөндөө ороод гарч ирээд бид хоёр тамхи татсан тэгээд манай найз санамсаргүй тамхины ишээ хүний машинруу шидсэн чинь 2 хүн байж байсан тамхины ишээ ав гэхээр нь би авсан тэгээд надруу чи тамхины ишээ шиддэг хэн юм бэ гээд шууд мөргөсөн тэгтэл миний хамарнаас цус гарсан тэгээд манай найзруу тэр 2 нийлээд зодоод байхаар нь би айгаад шөлөндөөгийн хамгаалагч дуудахаар гүйсэн тэгтэл  манай найз газар хэвтэж байсан тэгээд дахиад нэг залуу нэмэгдэж ирээд надруу дорцоов бариад миний араас хөөгөөд араас цохисон тэгтэл миний толгой хагарсан тэгээд манай найзын толгойруу дорцоовоор цохиод хагалсан байсан тэгээд цагдаа ирсэн. Хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна  гэжээ.  / хх-н 4-11/          

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 16-17,18/

         Хүний биед  хийсэн  шүүх эмнэлэгийн шинжилгээний 11116 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.М.С биед тархи доргилт, дагзны хуйханд шарх, зүүн дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал,дотор салстын язрал,доод уруулын дотор салстын язрал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо,ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой  шинэ гэмтэл.

          3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг  түр хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 20/ 

          Хүний биед  хийсэн  шүүх эмнэлэгийн шинжилгээний 11119 дугаартай шинжээчийн дүгнэлт:

          1.А.Б биед дагзны хуйханд шарх,дээд баруун 1-р шүдний эмтрэл,баруун нүдний доод зовхи,зүүн хацарт цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр олон удаагийн үйлдэлээр үүсгэгдэнэ.

         3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

        5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэх боломжтой гэжээ. / хх-н 21/

          Хүний биед  хийсэн  шүүх эмнэлэгийн шинжилгээний 11109 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Д.Э биед дух,баруун хөмсөг, зүүн шуунд зулгаралт, дашзны хуйх,эрүүнд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээр гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ.  / хх-н 24/                           

           Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 25-27/

          Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Би 2018 оны 09 дүгээр сарын 11-ны шөнө 01:00 цагийн үед өөрийн найз М, Э, М нарын хамт БЗД-ийн  дүгээр хороо Шөлөндөө цайны газрийн ард Караокед орж үйлчлүүлж байгаад гараад М бид  хоёр түрүүлж яваад Шөлөндөөгийн  ард байдаг Мн байрны үүдэнд очоод М Э хоёрыг хүлээж байгаад ирэхгүй  удаад байхаар нь буцаад Шөлөндөө цайны газрын ард явж очиход Э нэг залуу дороо хийцэн зодож байсан. Харин М цаана нь нэг залуутай барьцалдсан байдалтай байсан би очоод Энхтөрийг зодож байсан залууг түлхээд газар унагасан. Тэр залуу босож ирээд өрөөсөн гутлаа авъя гээд байж байтал Энхтөр гэнэт гарч ирээд нөгөө залууг газар сууж байхад нь дээрээс нь толгой хэсэгт нь дорцоовоор цохиод Мөнгөнбаганатай барилцсан байсан залуугийн араас гүйгээд явсан. Удалгүй буцаж ирээд байж байтал М Э салгаад М явж орсон. Удалгүй Цагдаа ирж М, Э хоёрыг авч яваад эрүүлжүүлсэн. Э зохисон. М зууралдаад байсан өдөр залууг цохиж байхыг би хараагүй. Харин Э өөрийг нь зодож байсан залууг газар явган сууж байхад нь толгой хэсэгт нь дорцоовоор нэг цохиод нөгөө өндөр залуугийн араас гүйсэн.  /хх-н 32-33/

           Д,Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 38/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 39/

         Ц.М иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 44/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 45/

         А.Б иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н 48/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 50/

          А.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 69-70/

          Ц.М хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 71-72/

           Д.Э хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 73-74/

          Д.Э, Ц.М, А.Б нарт тус бүр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 57-59/, прокурорын тогтоол /хх-н 60-65/, яллагдагч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 66-68/ зэрэг болно.

          Д.Э нь 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Шөлөндөө цайны газрын орчимд машин дээр тамхины ишээ шидлээ үүнийгээ ав гэж хэлж маргалдан улмаар харилцан М.С, А.Б нартай  зодолдож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Д.С биед тархи доргилт, дагзны хуйханд шарх, зүүн дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал,дотор салстын язрал,доод уруулын дотор салстын язрал  гэмтэл нь мохоо,ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой  шинэ гэмтэл, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг  түр хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт, хохирогч Д.Сн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .... манай найз санамсаргүй тамхины ишээ хүний машинруу шидсэн чинь 2 хүн байж байсан тамхины ишээ ав гэхээр нь би авсан тэгээд надруу чи тамхины ишээ шиддэг хэн юм бэ гээд шууд мөргөсөн тэгтэл миний хамарнаас цус гарсан тэгээд манай найзруу тэр 2 нийлээд зодоод байхаар нь би айгаад шөлөндөөгийн хамгаалагч дуудахаар гүйсэн тэгтэл  манай найз газар хэвтэж байсан тэгээд дахиад нэг залуу нэмэгдэж ирээд надруу дорцоов бариад миний араас хөөгөөд араас цохисон тэгтэл миний толгой хагарсан гэсэн мэдүүлэг,

          Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...би татаж байсан тамхины ишээ шидтэл тэнд байсан машин дээр унасан. Манай найз С очиж шидсэн тамихны ишээ автал тэнд байсан машины эзэн гэх хоёр залуу байсан. Тэнд байсан Эр гэх залуутай муудалцаад зогсож байтал М гэх залуу пивоны шилээр миний зүүн мөрлүү хальт цохисон. Би Э газар дээш харуулж унагаад  нүүрэн хэсэгт нь өвдөглөсөн. Тэгээд байж байтал О гэх залуу гарч ирээд Миний нүүрэн  хэсэгт хоёр удаа цохиод байж байтал Э нэг төмөр зүйлээр цохиод би нүүрээ гараараа дараад газарт унасан. Намайг газарт унасан байхад хэн нь мэдэхгүй миний дээрээс дэвсээд байсан гэсэн мэдүүлэг, А.Б биед дагзны хуйханд шарх,дээд баруун 1-р шүдний эмтрэл,баруун нүдний доод зовхи,зүүн хацарт цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл, гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр олон удаагийн үйлдэлээр үүсгэгдэнэ. гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт, Шүүгдэгч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .... хоёр залуугын нэг нь татаж байсан тамхиныхаа ишээ миний машин руу шидсэн. Би яаж байгаа юм тамхины ишээ ав гэтэл тэр хоёр залуугын нэг нь намайг доороо хийгээд зодож  эхэлсэн.  гарж ирээд нөгөө залууг болиулаад намайг босгосон. Би босож ирээд намайг зодсон залууг гараараа нүүрэн хэсэгт нь цохиод машины араас дугуй дорцоов аваад   тэр хоёр залуугийн нэгний толгой хэсэгт нь нэг нэг цохисон гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

     Иймд Д.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан 2 хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэмт хэрэг гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

          Ц.М нь 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Шөлөндөө цайны газрын орчимд М.С машин дээр тамхины ишээ гэж маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хохирогч М.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... манай найз санамсаргүй тамхины ишээ хүний машинруу шидсэн чинь 2 хүн байж байсан тамхины ишээ ав гэхээр нь би авсан тэгээд надруу чи тамхины ишээ шиддэг хэн юм бэ гээд шууд мөргөсөн тэгтэл миний хамарнаас цус гарсан тэгээд манай найзруу тэр 2 нийлээд зодоод байхаар нь би айгаад шөлөндөөгийн хамгаалагч дуудахаар гүйсэн тэгтэл  манай найз газар хэвтэж байсан тэгээд дахиад нэг залуу нэмэгдэж ирээд надруу дорцоов бариад миний араас хөөгөөд араас цохисон тэгтэл миний толгой хагарсан тэгээд манай найзын толгойруу дорцоовоор цохиод хагалсан байсан гэсэн мэдүүлэг  /хх-н 4-11/, М.С биед тархи доргилт, дагзны хуйханд шарх, зүүн дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал,дотор салстын язрал,доод уруулын дотор салстын язрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо,ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой  шинэ гэмтэл байна,гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг  түр хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн хүний биед  хийсэн  шүүх эмнэлэгийн шинжилгээний 11116 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 20/, шүүгдэгч Ц.М  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... хоёр залуу тамхи татаж байгаад Эн машинруу тамхины ишээ шидсэн. Би тэр хоер залууд хандаж та хоёр тамхины ишээ авчих гэтэл эр хоёр залуу хоёулаа ирж нэг нь тамхиныхаа ишийг авах үед нь би нэгийг нь цохих гээд хальт цохисон. Тэр хоёр залуугийн өндөр нь миний хувцаснаас бариад авхаар нь чи тавь тэр найзыгаа ав гэж хэлтэл тавихгүй байхаар нь би нүүрэн хэсэгт нь хоёр гурван удаа мөргөсөн гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд  Ц.М Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв,

 Ц.М нь бусдад төлөх төлбөргүй болно.

        А.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Шөлөндөө цайны газрын орчимд машин дээр нь тамхины ишээ шидсэн асуудлаас маргалдан Д.Э зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгүйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Д.Э биед дух,баруун хөмсөг, зүүн шуунд зулгаралт, дашзны хуйх,эрүүнд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн хүний биед  хийсэн  шүүх эмнэлэгийн шинжилгээний 11109 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-н24/, хохирогч   Д.Э мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... Би яаж байгаа юм  тамхины ишээ ав гэтэл тэр хоёр залуугын нэг нь намайг доороо хийгээд зодож  эхэлсэн. О гарж ирээд нөгөө залууг болиулаад намайг босгосон гэсэн  мэдүүлэг , А.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...би татаж байсан тамхины ишээ шидтэл тэнд байсан машин дээр унасан. Манай найз Сар очиж шидсэн тамихны ишээ автал тэнд байсан машины эзэн гэх хоёр залуу байсан. Тэнд байсан Э гэх залуутай муудалцаад зогсож байтал М гэх залуу пивоны шилээр миний зүүн мөрлүү хальт цохисон. Би Э газар дээш харуулж унагаад  нүүрэн хэсэгт нь өвдөглөсөн гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

          А.Б холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

       Д.Э нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.        

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.   

        Д.Э, Ц.М, А.Б нар нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б  овогт Дн Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан 2 хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн, Б овогт Цн М Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг, С овогт А Б Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болохыг   тус тус тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  Д.Э 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.М 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  А.Б 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар  Д.Э, Ц.М нар нь торгох ялыг нэг сарын дотор төлөхөөр тогтоосугай.                               

        4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар Д.Э, Ц.М  нар нь  шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

6. Д.Э, Ц.М, А.Б  нар нь энэ хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Э, Ц.М, А.Бй нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Э, Ц.Ма, А.Бй нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол                               Д.Э, Ц.М, А.Б нарт авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН