Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 560

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтлөн,

улсын яллагч Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Т.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т-ийн Т-д холбогдох 00000000000000 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, /*/* оны 00 дугаар сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эцэг, эх, ах, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн * дугаар хороо, Сонсголонгийн 00-000 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Т-ийн Т- /РД:**00000000/,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Т- нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 22-ны орой 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгт хүрээлэнд О.Т-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Т.Т-гээс: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Насанд хүрээгүй хохирогч О.Т-гийн: “...тоглож байсан чинь зүс таних Т- согтуу ирээд намайг дуудсан. Ингээд би очсон чинь намайг хаана сурдаг, гэр чинь хаана юм гэж асуусан тэгэхээр нь би хариулсан чинь яасан том дугардаг юм гэж хэлээд миний нүүр рүү баруун гараа атгаж байгаад цохисон тэгсэн чинь миний ухаан балартаад газар унасан чинь миний дээр гараад нүүр бие рүү нэлээд хэд цохисон тэгээд би босоод цагдаад дуудлага өгсөн. Бөмбөг өгөхгүй гэсэн чинь намайг цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

Гэрч Г.Ш-гийн: “...талбай дээр тоглож байсан Т- гэх хүүхдээс бөмбөгийг нь гуйсан чинь өгөхгүй гээд хэрэлдээд байхаар нь манай найз Т- миний араас гүйж гарч ирээд тэр хүүхдийг цохиж унагаагаад хэвтэж байхад нь нүүр рүү нь өшиглөсөн тэгэхээр нь би салгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/

   

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №7891 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Т.Т- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Ш-тэй хамт Яармагийн дэнж дээр 2.5 литрийн савалгаатай “Сэнгүр” пиво хувааж уучихаад Хан-Уул дүүргийн 0 дугаар хороонд байдаг цэцэрлэгт хүрээлэнд сагсан бөмбөг тоглох гээд очсон юм. Тэгээд Ш- бид  хоёрт бөмбөг байгаагүй болохоор тэр талбай дээр тоглож байсан хүүхдүүдийг дуудтал нэг хүүхэд нь үлдээд бусад нь зугтаачихсан юм. Тэгээд Ш- тэр хүүхдийг бөмбөгөө өгчих гэтэл тэр хүүхэд өгөхгүй болохоор нь би түүний нүүрэнд нь гараараа нэг удаа цохитол тэр хүүхэд газарт уначихсан. Тэгэхээр нь би тэр хүүхдийг газарт унасан байхад нь хөлөөрөө нүүрэнд нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд тэр хүүхэд босч иртэл хамраас нь цус гарсан байдалтай байхаар нь би салфетка өгч цусыг нь арчуулсан. Дүгнэлтэнд бичигдсэн О.Т-гийн биед учирсан гэмтлүүдийг би түүнд учруулсан болохоо хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа  /хх-ийн 33 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 35 дугаар хуудас/,

-Боловсролын талаарх мэдээлэл /хх-ийн 36-37 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Т.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Т.Т- нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 22-ны орой 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгт хүрээлэнд О.Т-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогч О.Т-гийн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/, гэрч Г.Ш-гийн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №7891 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. О.Т-гийн биед, хамрын ясны баруун хажуу ханын далд хугарал, баруун дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч Т.Т- нь хохирогч О.Т-гийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Иймд шүүгдэгч Т.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал:

Шүүгдэгч Т.Т-гээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч О.Т-д 1.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан бөгөөд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.С- нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Т.Т- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.   

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний баримт бичиггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Т.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.