Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 317/ШШ2026/00264

 

 

 

 

2026        01        29                                            317/ШШ2026/00264

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, *** сум, *** баг, *** тоотод оршин суух, *** овогт Г***н Э*** /РД:***/-ын нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.Э***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Э*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие 1983 оны 07 дугаар сарын 01-нд Угтаалын ТМС төгсөж ирээд Төв аймгийн *** сумын Тэжээлийн аж ахуйд тракторч комбайнчаар ажиллаад 1984 оны 7-р сарын 1-нд цэргийн албанд яваад 1987 оны 8-р сарын 20-нд халагдаад 1987 оны 9-р сарын 15-ны өдөр Төв аймгийн *** суманд Тэжээлийн аж ахуйд үр тарианы 2 дугаар тасагт тракторч комбайнчаар ажилд орсон боловс ажилд орсон тушаал гарахгүй байгаа болно. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүй байна. Надад өөр өгөх ямар ч баримт байхгүй. Энд тэнд шүүлгэ үзэхэд баримт олдохгүй байна. Иймд намайг 1987 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 7 жил 3 сар 15 хоног ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Э*** нь ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.

Нэхэмжлэгч Г.Э*** нь Төв аймгийн *** сумын Тэжээлийн аж ахуйд 1987 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд тракторчоор ажиллаж байсан болох нь:

- Г.Э***од олгосон *** дугаартай хөдөлмөрийн дэвтэр,

- Төв аймгийн ***ын тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 217 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, хавсралтууд /хх-ийн 9-11/,

- Төв аймгийн ***ын тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 234 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 12-14/,

- Төв аймгийн ***ын тэжээлийн аж ахуйн даргын 1990 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 171 дугаартай “Удаан жилийн нэмэгдэл олгох тухай” тушаалын хуулбар /хх-ийн 15-17/,

- Төв аймгийн ***ын тэжээлийн аж ахуйн даргын 1991 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 106 дугаартай “Түрээсийн салаад зохион байгуулан ажиллуулах тухай” тушаалын хуулбар, хавсралтууд /хх-ийн 18-20/,

- Төв аймгийн ***ын тэжээлийн аж ахуйн даргын 1992 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 19 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, хавсралтууд /хх-ийн 21-23/,

- Төв аймгийн *** сумын Буянт компани ХК захирлын 1992 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, хавсралтууд /хх-ийн 24-26/,

- Төв аймгийн ***ын тэжээлийн аж ахуйн даргын 1993 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 51 дугаартай “Хурганы ялгалт, ангилалт явуулах тухай” тушаалын хуулбар, хавсралт /хх-ийн 27-28/,

- Төв аймгийн *** сумын Буянт төв ХКомпанийн захирлын 1998 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар /хх-ийн 29/,

- Сангийн аж ахуйн яамны харьяа ***ын тэжээлийн аж ахуйн даргын 1983 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 309/209 дугаартай “Зарим ажилчин албан хаагчдын ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар,

- Сангийн аж ахуйн яамны харьяа ***ын тэжээлийн аж ахуйн даргын 1984 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 174 дугаартай “Цэргийн албанд татагдсан хүмүүст гэнэт халагдсаны мөнгө, ээлжийгн амралт олгох тухай” тушаалын хуулбар, хавсралт,

- Гэрч Г.Э, А.Э нарын шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг,

- Төв аймгийн Архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 58 дугаартай архивын лавлагаа, тодорхойлолт,

- Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 25/84 дугаартай албан бичгээр ирүүлсэн Г.Э*** /РД:/-ийн ХААТР-1, ХААТР-21 маягтын хуулбар, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус зааснаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзэж, түүнд бичигдсэн байдлыг үндэслэн хүсэлтийг шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *** овогт Г***н Э*** /РД:***/-г 1987 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл хугацаанд Төв аймгийн *** сумын Тэжээлийн аж ахуйд тракторчоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Д.ОТГОНЧУЛУУН