Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 561

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтлөн,

улсын яллагч Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч О.Л-, түүний өмгөөлөгч Ц.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт О-ы Л-т холбогдох 00000000000000  дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, /**/ оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Эдийн засгийн үндэсний дээд сургуулийн 0 дугаар дамжааны оюутан, ам бүл 0, эцэг, эх, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо Буянт-Ухаагийн 00 дугаар гудамж 00-0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Г овогт О-ы Л- /РД:**00000000/,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.Л- нь 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Туул голын эрэг дээр иргэн М.А-тай маргалдан, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч О.Л-аас: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч М.А-ын: “...Т-, Б-э хоёртой голын эрэг орж 1 шил 0.75 литрийн савалгаатай “Х” архи, 2.5 литрийн савалгаатай пиво хоёрыг уусан бөгөөд голын эрэг дээр Л- /Л-/-тай тааралдсан. Тэгээд бид нар хоорондоо юм яриад зогсож байсан бөгөөд Л- /Л-/ бид нараас дүү учраас Т- Л-г /Л-/ ахаа гэж дуудаж бай гэхэд Л- /Л-/ үгүй гээд тэр хоёр хоорондоо маргалдсан тэр үед Л- /Л-/-тай хамт явж байсан охин намайг наад хэдэн архичдаа аваад зайлаач гэхээр нь би гичий минь чамд хамаагүй гэж хэлэхэд Л- /Л-/ уурлаад намайг 2-3 удаа нүүр хэсэг рүү цохисон. Намайг цохих үед миний хамраас цус гарсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

Гэрч Н.Д-гийн: “...2018 оны 05 дугаар сарын 24-ний орой гэртээ байж байх үед манай нөхөр А- гаднаас хүнд зодуулчихлаа гэж орж ирсэн. Л- гэдэг залууд зодуулсан бүтэн нэрийг нь мэдэхгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/

   

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №6714 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч О.Л- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...бид нар байж байгаад эргэж уулзсан бөгөөд хоорондоо юм яриад зогсож байгаа би за А-аар юу байна даа гэтэл найз нь хэдэн хүүхнүүд зохицуулаад байж байна, Т- нь болохоор ах нь шоронгоос гараад ирлээ гээд байсан. Тэгээд А- нь манай найз охиныг гичий минь гэж дуудсанаас болж би А-ын нүүр хэсэг рүү нь нэг удаа цохиод, гараараа мангасдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа   /хх-ийн 36 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж О.Л-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

 

 Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч О.Л- нь 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Туул голын эрэг дээр иргэн М.А-тай маргалдан, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.А-ын мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, гэрч Н.Д-гийн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №6714 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. М.А-ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч О.Л-ыг хохирогч М.А-ын биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Иймд шүүгдэгч О.Л-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал:

Хохирогч М.А- нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримт хавтаст хэрэг өгөөгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.А- нь хохирогчоор мэдүүлэхдээ “Хамраа яанзлуулчихвал боллоо...” гэж мэдүүлсэн байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Л- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.   

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний баримт бичиггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, О.Л- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.