Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 562

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтлөн,

улсын яллагч Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч Т.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х- овогт Т-ын А-т холбогдох 000000000000 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, /**/ оны 00 дугаар сарын 00-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомеханик мэргэжилтэй, Зорчигч тээврийн 0 дүгээр баазанд жолооч, ам бүл 0, эхнэр, 0 хүүхдийн хамт  Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо Цахлайн 00 дугаар гудамж 0*/ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 67 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 60.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан,  Х- овогт Т-ын А- /РД:**000000000/,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.А- нь 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутагт иргэн Т.Ш-ийг автобустай явж байхад хажуугаас шахлаа гэж маргалдан улмаар төмрөөр цохиж биед  нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Т.А-аас: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Т.Ш-ийн: “...Би Буянт-Ухаа спорт цогцолборын тусгаарлах зурвасыг дуусгаад эргэх гээд явж байтал тэр автобус урдуур хөндөлдөөд зогсохлоор нь би бууж очоод бид хоёр маргалдсан, би цохих гэтэл автобусны цонхонд хүрэхгүй байсан. Жолооч нь бууж ирэхгүй байсан. Тэгснээ намайг автобусан дотроосоо цонхоороо трубагаар миний духан дээр цохиод духнаас цус гарахлаар нь би машин руугаа явж алчуур авах хооронд тэр автобус яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

Гэрч Н.А-гийн: “...Нисэхийн тойрог дээр Сонсголон чиглэлтэй эргээд 2 дугаар эгнээ рүү орох гэтэл автобус шахаад ороод ирсэн. Тэгээд явах боломжгүй байсан учир нөхөр буугаад автобусны жолоочийн цонх руу дөхөж очсон. Тэгээд дүрмээрээ явсангүй гээд маргаан үүссэн, тэгтэл нөхрийн маань дух хөмсөг хэсэг рүү урт нарийхан никель төмрөөр цохьчихоод буцаагаад төмрөө авчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/

   

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №4365 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Т.А- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би яаж яваад байгаа юм бэ гэтэл яаж явсан яадгийн гэж хэлээд машинаасаа бууж ирээд жолоочийн талын цонхоор намайг барьж аваад нүүр лүү гараараа нэг удаа цохихоор нь би суудал дээрээс хойшоо болтол миний гар тавьдаг хуванцар сууринд углуургадсан төмөр тохойвчийг гадна талаас нь татаад авахаар нь би уг төмрийг аваад цаашаа зайл гээд түлхтэл духан дээр нь оночихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа  /хх-ийн 55 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/,

 -Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 67 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 53 дугаар хуудас/

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 56 дугаар хуудас/,

-Ажлын байдлын тодорхойлолт /хх-ийн 67 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Т.А-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Т.А- нь 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутагт иргэн Т.Ш-ийг автобустай явж байхад хажуугаас шахлаа гэж маргалдан улмаар төмрөөр цохиж биед  нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/, хохирогч Т.Ш-ийн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/, гэрч Н.А-гийн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №4365 дугаартай :

  1. Т.Ш-ийн биед духанд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шинэ гэмтэл байна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүү мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

    Хан-Уул дүүргийн хяналтын прокуророос шүүгдэгч Т.А- нь хохирогч Т.Ш-ийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Иймд шүүгдэгч Т.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал:

Шүүгдэгч Т.А-аас хохирогч Т.Ш-эд шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролд 280.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогч Т.Ш-ээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1,1 метрийн урттай никель төмрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, иргэний баримт бичиггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Т.А- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.