| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 317/2026/00003/И |
| Дугаар | 317/ШШ2026/00296 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 317/ШШ2026/00296
2026 02 03 317/ШШ2026/00296
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, *** хороо, *** төв байрт байрлах, “Г***” ХК /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *** дүүрэг, *** хороо, *** хэсэг, *** тоотод оршин суух, *** овогт О***н Э*** /РД:***/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 33,165,231.84 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г***” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Талуудын хооронд байгуулсан Дугаар ЗГ-*** тоот цалингийн зээлийн гэрээний зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 33,165,231.84 төгрөгийг, УТХ-д төлсөн төлбөрийн хамт гаргуулж Г***инд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч О.Э*** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“Миний бие О.Э*** нь Г*** ХК-аас зээл авсан нь үнэн. Маргах зүйл байхгүй. Г*** ХК-ийн нэхэмжилж буй 33,165,231.84 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тус мөнгийг төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г***” ХК нь О.Э***т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33,165,231.84 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч О.Э*** нь “...Г*** ХК-ийн нэхэмжилж буй 33,165,231.84 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тус мөнгийг төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Г***” ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 33,165,231.84 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Э*** нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 323,776 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 161,888 төгрөгийг, хариуцагч О.Э***аас 161,888 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Г***” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН