| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0519/э |
| Дугаар | 565 |
| Огноо | 2018-11-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 565
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтлөн,
улсын яллагч Т.Мижиддорж,
шүүгдэгч В.Б-, түүний өмгөөлөгч И.Ч-,
хохирогч С.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт В-ийн Б-д холбогдох 0000000000000 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, /**/ оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “У” ХХК-д таксины жолооч ажилтай, ам бүл 0, эхнэр 0 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, /*/-00 байр, 00 тоотод оршин суух хаягтай, Баянгол дүүргийн 0 дүгээр хороо 0* байрны 00 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ш овогт В-ийн Б- /РД:**000000000/,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч В.Б- нь Хан-Уул дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсангийн автобусны буудлын орчимд 2018 оны 07 дугаар сарын 24-ний шөнө 04 цагийн орчимд хохирогч С.Т-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч В.Б-аас: “...2018 оны 07 дугаар сарын 24-ний шөнө 03 цагийн үед гэрээс гарч хотын төвөөс хүн аваад зайсангийн эцэс дээр буулгаад зогсож байтал манай баазын 13-25 дугаартай автомашин ирсэн. Уг автомашинаас С.Т- буугаад над руу ирэх замдаа өмсөж байсан подволкоо тайлаад шидээд миний машины крелоныг 2-3 удаа чанга цохиж, өшиглөсөн. Би машинаас бууж ирээд яасан, юу болсон гэж асуухад С.Т- үгийн зөрөөгүй цамцаар боогоод, 2-3 удаа мөргөсөн. Салгах гэхэд миний гараас хазаж амьсгал боогдсон учир би цохиж байж салгасан. Би цагдаа дуудна гэж хэлээд машин руу орж утсаа авах гэтэл араас ирээд өшиглөж машины антен хугалсан. Миний цохилтоос С.Т-ийн биед гэмтэл учирсан гэдгийг зөвшөөрч байна..” гэв.
Хохирогч С.Т-ийн: “...2018 оны 07 дугаар сарын 24-ний шөнө Зайсангийн эцсийн буудал дээр очсон. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ хамгаалах чадваргүй байдалтай байсан. Би хүнийг зүгээр байхад нь барьж аваад хоолойг нь боох, зодох зэрэг үйлдэл гаргах хүмүүжилтэй хүн биш. В.Б- нь буруу ойлголцлын улмаас намайг нэг жил гаруй хугацааны өмнө утсаар дарамталж байсан. Би машинаас буугаад В.Б- ахын машин дээр нь очиж Г- ойр дээр нь шилжүүлээч гэхэд В.Б- ах бууж ирээд яаж байна гөлөг минь гээд намайг гараараа нэг цохиход би манарсан. Шүдэнд өвдөлт өгөх үед би сэргэсэн. Хуулийн дагуу намайг хохиролгүй болгож өгнө үү...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч С.Т-ийн: “...Б-, Н-, Г- бид дөрөв Н- эгчийн машиныг авах гээд Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Зайсангийн автобусны эцсийн буудал дээр очсон ба тэгтэл нэг машин холын Г- тусгачихсан зогсоод байхаар нь уг машин руу очоод гэрэл рүү нь гараараа зөөлөн тогшоод “машины Г- шилжүүл” гэж хэлчихээд машиныг хартал манай компанийн 00-00улсын дугаартай цагаан өнгийн Хъюндэй Элентра маркийн Б-ы машин байсан. Тэр үед Б- машинаасаа бууж ирээд “яаж байнаа гөлөг минь” гэхээр нь би түүнд “машины Г- шилжүүл” гэж хэлтэл тэрээр намайг замдаад намайг баруун гарынхаа тохойгоор нүүр рүү цохихоор нь би түүний намайг заамдсан гарыг тавиулах хооронд Б- нь миний зүүн, баруун хацар шанаа, дух руу гараараа олон удаа цохиод зүүн гуя руу өшиглөхөд Б- намайг Б-аас салгасан. Б- дахин над руу дайраад миний уруул руу 2-3 удаа гараараа хүчтэй цохиод уруул язлаад, дээд үүдэн талын 2 шүдийг дотогш нь цөмөлсөн. Тухайн үед миний дээд талын үүдэн 2 шүд хөдлөөд, дээд, доод уруул дотор талдаа язраад, баруун, зүүн хацар, шанаа, дух хавдаад зүүн гуя хөхөрсөн. Би гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд, дээд уруул талд 2 оёо тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14 дүгээр хуудас/,
Гэрч В.Б-ы: “...Би 2018 оны 07 дугаар сарын 24-ний өглөө үүрээр 03 цагийн үед гэрээсээ гараад Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Зайсангийн автобусны эцсийн буудал дээр очоод машинаа унтраачихаад сууж байхад манай компаний 0*-*0 ///улсын дугаартай цагаан өнгийн Хъюндэй Элентра маркийн машин ирж зогссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Гэрч Ц.Б-ын: “...Би 2018 оны 07 дугаар сарын 24-ний 02 цагийн үед А-, Т-, Г-, Н- бид нар “В” нэртэй караокед орж 750 граммын савалгаатай, “Эвок” нэртэй архи нэг шилийг хувааж уусан. Би машин барьж байсан болохоор архинаас уугаагүй. Ингээд бид нар караокенаас эхнэр Н-ийн машиныг авах гээд Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Зайсангийн автобусны эцсийн буудал дээр очсон. Биднийг очиход манай баазын 00-00 улсын дугаартай, цагаан өнгийн, Хъюндэй Элентра маркийн машинтай Б- машины холын Г- тусгачихаад зогсож байсан. Тэгтэл Т- машинаас буугаад Б-ы машин руу очоод гэрэл рүү гараараа тогшоод “Г- шилжүүл, Г- ойр дээрээ тавь” гэж хэлтэл Б- машинаасаа бууж ирсэнээ “гөлөг минь чи яагаад байгаа юм бэ” гээд Т-ийг заамдаад авсан. Ингээд тэр хоёр маргалдаад Б- нь “та нар намайг нийлж зодох гэж байна уу” гээд Т- рүү дайрсан. Б- нь Т-ийн нүүр орчимд гараараа 2-3 удаа тас тас хийтэл цохисноо “муу пиздаг чинь гүйцээгээд хутгалаад алаад хаячихъя” гээд машин руугаа гүйхэд нь Т- нь түүний хойноос очоод машины хаалгаар нь түлхээд машин руу нь оруулах гэтэл Б- эргэж хараад Т-ийн амнаас цус гараад, тэрээр “шүд цөмөрчихлөө” гээд амаа дараад байсан. Тухайн үед Т- Б-ыг цохиж зодсон зүйл байхгүй. Харин Т-ийн уруул нь язраад, шүднүүд нь дотогшоо цөмөрсөн байдалтай болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №9137 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд
Шүүгдэгч В.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Дөнгөж хүнээ буулгаад явах гэж байтал манай компаний 0*-*0 ///улсын дугаартай, цагаан өнгийн “Хъюндэй Элентра” маркийн машин ирж зогссон. Уг машинаас хамт ажилладаг Т- гэх залуу бууж ирснээ миний машин руу ирснээ подволкаа тайлж хаяад үгийн зөрүүгүй миний машины зүүн урд талын крело руу өшиглөсөн. Тэгэхээр нь би юу болов гээд машинаасаа буугаад иртэл Т- нь үгийн зөрүүгүй миний өмсөж явсан цамцны захаар хоолой боогоод миний толгой руу 2-3 удаа цохьсон. Мөн баруун зүүн гараараа миний нүүр цээж, нуруу руу 5-6 удаа гараа атгаж байгаад цохиод байсан. Тэгээд би түүний гарыг тавиулах гээд нүүр рүү нь гараараа түлхтэл баруун гарын эрхий хурууг хазсан. Би түүний намайг заамдсан гарыг тавиулах гэж ноцолдож байгаад арай гэж гарыг нь тавиулаад машинаас гар утсаа авах гээд тонгойтол машины хаалга руу гүйж ирж тийрээд машины хаалга миний зүүн бөөр, толгойг хавсарч цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
- Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 61 дүгээр хуудас/,
- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/
- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 56 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж В.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч В.Б- нь Хан-Уул дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсангийн автобусны буудлын орчимд 2018 оны 07 дугаар сарын 24-ний шөнө 04 цагийн орчимд хохирогч С.Т-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Т-ийн мэдүүлэг /хх-ийн 11-14 дүгээр хуудас/, гэрч Ц.Б-ын “...Б- машинаасаа бууж ирсэнээ “гөлөг минь чи яагаад байгаа юм бэ” гээд Т-ийг заамдаад авсан. Ингээд тэр хоёр маргалдаад Б- нь “та нар намайг нийлж зодох гэж байна уу” гээд Т- рүү дайрсан. Б- нь Т-ийн нүүр орчимд гараараа 2-3 удаа тас тас хийтэл цохисноо “муу пиздаг чинь гүйцээгээд хутгалаад алаад хаячихъя” гээд машин руугаа гүйхэд нь Т- нь түүний хойноос очоод машины хаалгаар нь түлхээд машин руу нь оруулах гэтэл Б- эргэж хараад Т-ийн амнаас цус гараад, тэрээр “шүд цөмөрчихлөө” гээд амаа дараад байсан. Тухайн үед Т- Б-ыг цохиж зодсон зүйл байхгүй. Харин Т-ийн уруул нь язраад, шүднүүд нь дотогшоо цөмөрсөн байдалтай болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №9137 дугаартай шинжээчийн дүгнэлт
Энэ хэргийн хохирогч С.Т-ийн биед учирсан “зүүн дээд 1-р шүдний хугарал, зүүн дээд 2-р шүдний арын түүшин сэртэнгийн цууралт, зүүн дээд 2-р шүдний сулрал, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, доод уруулын салст, завжинд язрал, зүүн хацарт зулгаралт, зүүн гуянд цус хуралт, тархи доргилт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч В.Б-ы дээр дурьдсан тодорхой шалтгааны улмаас түүний нүүрэн тус газарт цохиж, зодсон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болохын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч В.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний гэм буруутай дээрх үйлдэлд нь тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгч В.Б- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд тус тус нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал:
Шүүгдэгч В.Б-аас шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, томографын зураг авхуулсан 120.000 төгрөг, шүдний эмнэлэгт үзүүлсэн 50.000 төгрөг, эмийн авсан 5.700 төгрөг, нийт 183.700 төгрөгийг гаргуулж хохирогч С.Т-т олгох нь зүйтэй байна.
Хохирогч С.Т- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний баримт бичиггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, В.Б- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.