Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Мишигийн Батсуурь |
Хэргийн индекс | 128/2019/0645/З |
Дугаар | 338 |
Огноо | 2020-09-23 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 338
“М э э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Цахилгаан дулааны эрчим хүчээр хангах
техникийн нөхцөл олгох ажлын хэсэгт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч
Х.Батсүрэн
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Нэхэмжлэлийн шаардлага: “Эрчим хүчний яамны техникийн нөхцөл олгох комиссын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 104с/2019/87 тоот техникийн нөхцөлийн сунгалтыг хууль бус болохыг тогтоож, “М э э” ХХК-ийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 104/2016 тоот 50 МВт нарны цахилгаан станцыг эрчим хүчинд холбох техникийн нөхцөлийг 50 МВт-аар сунгахыг хариуцагчид даалгах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0204 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 364 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
Хяналтын журмаар гаргасан гомдол:
ХЯНАВАЛ:
11. Нэхэмжлэгчээс сүүлийн байдлаар хариуцагчийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 87 дугаар тушаалаар батлагдсан Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох ажлын хэсэг (комисс) гэж; нэхэмжлэлийн шаардлагаа “уг комиссын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 104с/2019/87 тоот техникийн нөхцөлийн сунгалтыг хууль бус болохыг тогтоож, “М э э” ХХК-ийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 104/2016 тоот 50 МВт нарны цахилгаан станцыг эрчим хүчинд холбох техникийн нөхцөлийг 50 МВт-аар сунгахыг хариуцагчид даалгах” гэж тодруулжээ.
12. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд: Эрчим хүчний зохицуулах хорооны 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл олгох, түүний нөхцөл, шаардлагыг тогтоох тухай” 113 дугаар тогтоолоор нэхэмжлэгчид 50 МВт суурилагдсан хүчин чадалтай нарны цахилгаан станцыг тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагад заасан үе шаттайгаар барьж байгуулах “Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл”-ийг 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 5 жилийн хугацаатай, Төв аймгийн Сэргэлэн суманд барих нарны цахилгаан станцыг Төвийн эрчим хүчний системд холбох 104/2016 дугаар техникийн нөхцөлийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2 жилийн хугацаатайгаар олгосон; Нэхэмжлэгчээс уг техникийн нөхцөлийг сунгуулахаар 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 18/07 дугаар албан бичгээр Эрчим хүчний яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргад хандсан; хариуцагчаас 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 104с/2019/87 дугаар техникийн нөхцөлийн сунгалтаар Эрчим хүчний яамны 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн в/116 дугаар албан бичиг, “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 02/975 дугаар албан бичиг, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хурлын шийдвэрийн тэмдэглэл зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн нарны цахилгаан станцыг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох техникийн нөхцөлийн сунгалтыг хийхдээ 15 МВт хүчин чадалтай байхаар шийдвэрлэсэн; нэхэмжлэгчээс “техникийн нөхцөлийн сунгалтыг хийхдээ хүчин чадлыг багасгасан нь үндэслэлгүй, комисс хүчин чадалд өөрчлөлт оруулах эрхгүй” гэж, хариуцагчаас “эрх бүхий байгууллагын саналд үндэслэсэн, 50 МВт-аар сунгалт хийх боломжгүй” тус тус маргажээ.
13. Нэхэмжлэгчээс тодорхойлж гаргасан шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан “даалгах” шаардлагын төрөл бөгөөд шүүх энэхүү шаардлагын хүрээнд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох;” нөхцөл хангагдсан тохиолдолд тухайн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой талаар хууль тогтоогч тусгажээ. Өөрөөр хэлбэл, “захиргааны акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага хангагдах урьдчилсан нөхцөл нь “татгалзал хууль бус” бөгөөд “даалгах үр дагавар нь хуулийн болон бодит нөхцөл байдлын хувьд боломжтой байх” хоёр нөхцөл зэрэг хангагдсан байх учиртай.
Нэг. Хариуцагчийн татгалзал хууль бус байсан эсэх тухайд:
14. Хариуцагчаас “нэхэмжлэлд дурдсанаар 50 МВт-аар сунгалт хийх боломжгүй” гэсэн татгалзлын үндэслэлээ “эрх бүхий байгууллагын саналд үндэслэсэн” гэж тайлбарлажээ.
15. Эрчим хүчний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Диспетчерийн үндэсний төв нь нэгдсэн сүлжээгээр эрчим хүч импортлох, экспортлох, эрчим хүчний диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч байна”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.26-д ““диспетчерийн зохицуулалт” гэж диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс цахилгаан, дулааны үйлдвэрлэл, хэрэглээг тэнцвэржүүлэн нэгдсэн сүлжээний өдөр тутмын шуурхай үйл ажиллагааг төлөвлөх, удирдан зохицуулахыг”; мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь эрх, үүрэгтэй:” гээд 15.2.4-т “диспетчерийн зохицуулалтаар бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчид нийлүүлэх, тэднээс авч болох цахилгаан, дулааны нөөц, чадал, бусад үйлчилгээг төлөвлөх, нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамжийн нэгдмэл үйл ажиллагааг хангах, горим тогтоож хянах;” гэж зааснаар Диспетчерийн үндэсний төв нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид нийлүүлэх, тэднээс авч болох цахилгааны нөөц, чадал, бусад үйлчилгээг төлөвлөх, нэгдсэн сүлжээний нэгдмэл үйл ажиллагааг хангах, горим тогтоож хянах буюу цахилгаанаар хангах үйл ажиллагааг хянан зохицуулж, эрчим хүчний төлөвлөлт хийх бүрэн эрхтэй байна.
16. “Диспетчерийн үндэсний төв” ХХК-иас 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч байгууллагад хандаж ирүүлсэн 02/795 дугаар албан бичигт “... танай станц нь нэгдүгээр зэргийн онцгой хэрэглэгч буюу олон улсын нисэх онгоцны буудлыг цахилгаан эрчим хүчээр хангаж буй 110/10 кВ-ын Хөшигт дэд станцын 110 кВ-ын шонд холбогдох тул нарны цахилгаан станцын үйлдвэрлэх чадлын хэмжээнээс хамаарч 110 кВ-ын шөнийн хүчдэлийн хэлбэлзэл зөвшөөрөгдөх хэмжээнээс давахаар байна ... хүчдэлийн хэлбэлзлийг тохируулах компенсацлах төхөөрөмж одоогийн байдлаар Хөшигт дэд станцад байхгүй. Энэ тохиолдолд системд нэг фазын богино залгаа эсвэл бусад төрлийн хүчдэлийн хэвийн бус горим үүсэхэд 110/10 кВ-ын Хөшигт дэд станцын хүчдэлийн хэлбэлзэл нэмэгдсэнээр олон улсын нисэх онгоцны буудлын цахилгаан хангамжид сөргөөр нөлөөлж доголдуулах эрсдэлтэй байна ... тооцооны үр дүнг нэгтгэн харахад “М э э” ХХК-ийн НЦС 15 МВт-аар нэгдсэн сүлжээтэй зэрэгцээ ажиллагаанд ороход одоогийн 110 кВ-ын ЦДАШ-ууд нэвтрүүлэх чадварт сөрөг нөлөө үзүүлэхгүй болно …” гэсэн нөхцөл байдлын талаар дурджээ.
17. Түүнчлэн, тухайн станцаас эрчим хүчээр хангагдах гол хэрэглэгч нь Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал учир хариуцсан эрх бүхий байгууллага болох Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Тайлбар мэдээлэл хүргүүлэх тухай” 01/104 дүгээр албан бичигт “ ... Олон улсын иргэний нисэхийн байгууллага, АНУ-ын Холбооны нисэхийн удирдах байгууллагаас сэргээгдэх эрчим хүчний ашиглалттай холбоотой гарсан баримт бичгүүдийг үндэслэн нарны зайн цахилгаан эрчим хүчийг Улаанбаатар хотын олон улсын нисэх буудлын үйл ажиллагаанд ашиглахдаа зөвхөн төвийн эрчим хүчний нэгдсэн системтэй холбож, “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн зохицуулалттайгаар ашиглахаас өөр зохицуулалтаар ашиглах боломжгүй... ” гэж; Иргэний нисэхийн ерөнхий газрын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Санал өгөх тухай” 01/3864 дүгээр албан бичигт “ ... нислэгийн аюулгүй байдал нь цахилгаан тэжээлийн үндсэн үүсвэрүүдийн хүчдэлийн чанар мөн сэлгэлтийн хугацаанаас шалтгаална ... Олон улсын нисэх буудлын цахилгаан хангамж нь эрчим хүчний системийн горим ажиллагааны нөлөөллөөр эрчим хүчний системийн хүчдэл хэлбэлзэл, тасалдал нь дээрх шаардлагад нийцэхгүй бөгөөд Иргэний нисэхийн аэронавигацийн үйлчилгээнд ашиглагдах тоног төхөөрөмжүүд, Дулаан үйлдвэрлэл, Шатахуун хангамж, Ус хангамж, ариутгах татуургын системийн үйлдвэрлэлийн технологийн процесс доголдоход хүрэх нөхцөл үүсэх юм ...” гэж дурдсан; эдгээр нөхцөл байдлыг үгүйсгэсэн, няцаасан нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчийн зүгээс дээр дурдсанаар “техникийн нөхцөлийн сунгалтыг хийхдээ хүчин чадлыг багасгасан нь үндэслэлгүй, комисс хүчин чадалд өөрчлөлт оруулах эрхгүй” гэж маргаснаас өөрөөр эдгээр албан бичигт дурдсан асуудлаар няцаалт хийж, тайлбар гаргаж мэтгэлцээгүй.
18. Тиймээс хариуцагчаас дээрх мэргэжлийн болон эрх бүхий байгууллагуудын санал, дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч “М э э” ХХК-ийн нарны цахилгаан станцыг эрчим хүчинд холбох техникийн нөхцөлийг 15 МВт-аар сунгасныг буруутгах боломжгүй, дурдсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчийн “50 МВт-аар сунгах боломжгүй” талаарх татгалзлыг “хууль бус” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хоёр. даалгах нь боломжтой эсэх тухайд:
19. “Даалгах” шаардлага нь бусад шаардлагаас “ирээдүйд хандсан” байдгаар онцлогтой, өөрөөр хэлбэл, уг шаардлага хангагдсан тохиолдолд шүүхийн шийдвэр гарсны дараа захиргааны байгууллага уг шийдвэрийг биелүүлэх үүрэг үүсэх бөгөөд энэхүү үүрэг нь хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хүрээнд биелэгдэх боломжтой байх ёстой. Тухайн харилцааг зохицуулж байсан хууль тогтоомж хүчин төгөлдөр эсэх, эрх зүйн зохицуулалт өөрчлөгдсөн эсэх тухайн байгууллага татан буугдсан эсэх, эрх, үүрэг хүлээн авагч тодорхой эсэх зэрэг шүүхийн шийдвэрийг биелүүлэх хууль зүйн болон бусад бодит нөхцөл байдлыг энэ шаардлагын хүрээнд анхаарах учиртай.
20. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “тухайн ажлын хэсгийг байгуулах үндэслэл болсон журам хүчингүй болсон тул даалгах шаардлагыг хангах боломжгүй” гэсэн үндэслэл дурдсаныг хяналтын журмаар гаргасан гомдлын хүрээнд үгүйсгэх эрх зүйн болон бусад бодит нөхцөл тогтоогдохгүй байна.
21. Тодруулбал, Эрчим хүчний сайдын 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар “Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох” журмыг баталсан ба уг журмын 2 дугаар зүйлийн 2.3-д “... Эрчим хүчний яамны техникийн нөхцөл олгох комиссын бүрэлдэхүүнийг Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар томилно” гэж заасан; Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 87 дугаар тушаалаар “Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох ажлын хэсэг”-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан; нэхэмжлэгчээс Эрчим хүчний сайдын 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох” журмыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан; Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 221/ШШ2020/0004 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, уг журмыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэсэн, тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
22. Иймээс хариуцагч Эрчим хүчний яамны техникийн нөхцөл олгох комиссын үйл ажиллагаанд баримтлагдах “Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох журам” шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр “хүчин төгөлдөр бус” захиргааны акт болох нь тогтоогдсон энэ тохиолдолд шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж, эрх зүйн байдал нь тодорхойгүй хариуцагчид нэхэмжлэгч компанийн нарны цахилгаан станцыг эрчим хүчинд холбох техникийн нөхцөлийг 50МВт-аар сунгахыг даалгах хууль зүйн үндэслэлгүй, энэ талаар шүүхүүд зөв дүгнэжээ.
23. Гомдол гаргагчаас “... дээрх шийдвэр шүүх хуралдаан болох өдөр бичгийн хэлбэрээр гараагүй, шийдвэрийн дугаар ч тодорхойгүй байсан. Өөрөөр хэлбэл, дээрх шүүхийн шийдвэр хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108.2-т “шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болно” гэж заасан боловч тус хуулийн 34.4 дүгээр зүйлд зааснаар “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заажээ. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110.1, 110.1.1-д заасны дагуу “хуулийн хүчин төгөлдөр болоогүй” байсан шийдвэрийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон ...” гэснээс өөрөөр шүүхийн шийдвэр гарсан нөхцөл байдлыг үгүйсгэж маргаагүй, тодруулбал, шүүхийн шийдвэр гарсан үйл баримтыг хүлээн зөвшөөрч байх тул дээрх гомдол няцаагдаж байна.
24. Үүнтэй холбогдуулж анхан шатны шүүхийн “... үйлчлэл нь дуусгавар болсон байх тул уг журмыг хэрэгжүүлж, үйл ажиллагаа явуулахыг хариуцагчид даалгах боломжгүй бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 104с/2019/87 тоот техникийн нөхцөлийн сунгалтыг хууль бус болохыг тогтоох нь нэхэмжлэгчид сөрөг үр дагавар бий болгохоор байна ... Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага өөрөө хуульд нийцсэн байх шаардлагатай бөгөөд уг шаардлага нь хүчин төгөлдөр хууль, түүнд нийцсэн захиргааны актын /хэм хэмжээний/ хүрээнд хамгаалагдах учиртай ...” гэсэн дүгнэлт зөв юм.
25. Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв байх тул шүүхийн шийдвэрт “хууль хэрэглээ болон бичилтийн” өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ М.БАТСУУРЬ