2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2026/00422

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 06 191/ШШ2026/00422

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, 00 дүгээр хороо, 00 дүгээр байр, 00 тоот хаягт оршин суух, Б овогт Ш-ийн Э /РД:00000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, 00 дүгээр хороо, 00 дүгээр байр, 00 тоот хаягт оршин суух, У овогт Д-ийн Т /РД:00000000/-ад холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ш.Э

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т

Хариуцагч Д.Т

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.А нар оролцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 0000.00.00-ны өдөр төрсөн хүү Э.Э, 0000.00.00-ны өдөр төрсөн хүү Т.О нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Д.Т-аар тэжээн тэтгүүлсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагч Д.Т-аас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 0000.00.00-ны өдөр төрсөн хүү Э.Э, 0000.00.00-ны өдөр төрсөн хүү Т.О нарыг эх Ш.Э нь асрамжид хэвээр үлдээсүгэй.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2.2-т заасны дагуу Ш.Э, Д.Т нар нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хариуцагчийг хүүхдүүдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгчид даалгасугай.

5.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8-д заасныг баримтлан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, Б дүүрэг, 0-р хороо /одоогийн 0-р хороо/, 0-р хороолол /00000/ Г.Л-ий гудамж 00-р байр, 00 тоот хаягт байршилтай, 00 м.кв талбайтай, 0 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ш.Э-ын өмчлөлд үлдээж, орон сууцыг худалдан авсан 80,700,000 төгрөгийн 50 хувь болох 40,350,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагч Д.Т-д олгосугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63.1.5-д зааснаар хариуцагч Д.Т-аас хүүхдүүдийн тэтгэлгийн жилд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 157,625 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, мөн 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Ш.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА