2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2026/05002

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 04 08 191/ШШ2026/05002

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, ******* ******* овогт *******ын ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч 1:  тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/,

 

Хариуцагч 2: тоот хаягт оршин суух, ******* ******* овогт *******ын - /РД:/ нарт холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: тоот хаягт оршин байх, ХК /РД:/-г оролцуулан,

 

Орон сууцыг барьцаалбараас чөлөөлүүлж, өөрсдийн өмчлөлийн орон сууцыг барьцаалах тухай хүсэлтийг ХК-д гарган өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Т.*******,

Хариуцагч Т.-, Д.*******,

Хариуцагч Д.*******ын өмгөөлөгч Л.,

Гуравдагч этгээд ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяндагва, Б.-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Т.******* миний төрсөн дүү Т.- нь Д.*******тай 2011 онд гэр бүл болж, 2013 оны 07 дугаар сарын 08-нд бүртгүүлсэн.

Г.-.Д.******* нар нь тоотод байрлах м.кв талбайтай орон сууцыг наас орон сууцны зээлээр авахаар боллоо. Манай байрыг улсын комисс аваагүй. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь гараагүй тул барьцаанд тавих байр хэрэгтэй болоод байна гээд Г.-, Д.******* нар нь Т.******* надтай ирж уулзан та өөрийнхөө байрыг барьцаанд тавиад өгөөч манай барилгыг удахгүй улсын комисс аваад, улсын бүртгэлийн гэрчилгээ нь гарахаар нь таны байрыг суллаад өөрсдийнхөө байрыг барьцаанд нь тавина, болно гэж байна" гэхээр нь төрсөн дүү минь гэр бүлтэйгээ орох оронтой болж байхад түр хугацаанд барьцаалахад болохгүй зүйл байхгүй гэж хэлсэн.

Удалгүй Г.-. Д.******* нар нь 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр  тоот "Орон сууцны зээлийн гэрээ"-г байгуулан зээл авахаар болсон гэхээр нь өөрийн өмчлөлийн өрөө орон сууцыг барьцаанд тавихыг зөвшөөрч 1 жилийн хугацаатай итгэмжлэл хийж өгсөн.

Г.-, Д.******* нар нь одоог болтол миний байрны барьцааг суллаж өгөхгүй байгаа ба байрны гэрчилгээ нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гарсан болно.

Т.******* миний бие нь удаа дараа Г.-.Д.******* нарт хандан миний орон сууцыг барьцаанаасаа чөлөөлж өгөөч гэдгийг удаа дараа хэлсэн, шаардсан боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөөгүй.

Г.-, Д.******* нар нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас Д.******* нь шүүхэд хандан "... гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг, гэр бүлийн дундын өмчийн эд хөрөнгө болох өмчлөлийн дугаартай 2 өрөө орон сууцыг өөрийн хүүхдүүд болон өөрийн өмчлөлд авч үлдэх..." зэрэг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүхээс иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болно.

Г.-, Д.******* нар нь гэрлэлтээ цуцлуулж, гэр бүлийн дундын эд хөрөнгөө хувааж байгаа нь өөрсдийнх нь асуудал хэдий ч Т.******* миний бие нь энэ 2 хүнд амьдралаа эхэлж байхад нь тус нэмэр болж өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалж өгсөн ба шүүхээс гэр бүл цуцлаж, эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэснээр миний өмчлөх эрх ашиг зөрчигдөж байна.

Мөн Т.******* миний бие нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдад худалдах, барьцаанд тавьж зээл авах зэрэг үндсэн эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байна.

Т.******* миний бие нь анд хандан өргөдөл гаргасан ба ны төв салбарын 2025 оны 02-р сарын 19-ны өдөр өргөдлийн хариу өгсөн ба хариундаа:

"...Г.-.Д.******* нар нь тоотод байрлах 42,10 м.кв талбайтай,  дугаартай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эсвэл тус зээлээ хаасан нөхцөлд таны өмчлөлийн орон сууцыг барьцаанаас чөлөөлөх болно..." гэжээ.

"Орон сууцны зээлийн гэрээ байгуулсан Г.-, Д.******* нар нь " ХК-нд барьцаа хөрөнгийг өөр, ижил төрлийн барьцаа хөрөнгөөр солих хүсэлтийг албан ёсоор гаргаснаар барьцаалагч " " ХК нь хүсэлтийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа ба энэ тухайгаа мэдэгдсэн болно.

Иймд Т.-, Д.******* нарын өөрсдийнх нь өмчлөлийн дугаартай,  тоотод байрлах 42,10 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцных нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь гарсан байх тул Т.*******ын өмчлөлийн  дугаартай,  талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлж, өөрсдийн өмчлөлийн тоотод байрлах 42,10 м.кв талбайтай,  дугаартай 2 өрөө орон сууцыг барьцаалах тухай хүсэлтийг " ХК-нд гаргаж өгөхийг даалгаж өгнө үү.

M.KB Жич: тоотод байрлах 42,10 талбайтай, дугаартай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан ХК-ийн эрх ашиг хөндөгдөж байх тул ИХШХШТХ-ийн 29 дүгээр зүйлд заасны дагуу гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж өгнө үү

 

2. Хариуцагч Т.- нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Т.-.Д. ******* нар нь тоотод байрлах 42,10 м.кв талбайтай орон сууцыг наас орон сууцны зээлээр авахаар боллоо, манай байрыг улсын комисс аваагүй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь гараагүй тул эгч Т.*******ын өмчлөлийн  дугаартай,  тоотод байрлах 88,96м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг тай байгуулсан 2016 оны 04-р сарын 11-ны өдөр тоот "Орон сууцны зээлийн гэрээ"-ний зээлийн барьцаанд барьцаалсан нь үнэн.

Одоо өөрсдийн өмчлөлийн дугаартай,  тоотод байрлах 42,10 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг ны барьцаанд барьцаалж, Т.*******ын байрыг чөлөөлж өгөхөд татгалзах зүйлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

3. Хариуцагч Д.******* болон түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч сайн дураараа тухайн байрыг барьцаалбарт тавьсан. Байрны зээл дуусаагүй тул шилжүүлэх боломжгүй. Хариуцагч нарын гэр бүлийн маргаан шүүх дээр явж байгаа. Шүүхийн анхан шатны шийдвэр нь гарсан. Тухайн маргааны нэг асуудал нь хамтран өмчлөх дундын өмчийн хөрөнгө болох тухайн орон сууц юм. Уг маргааны талаарх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байгаа учраас тухайн хөрөнгийг хариуцагч Д.******* чөлөөлнө, чөлөөлөхгүй гэх байр суурийг илэрхийлэх боломжгүй байгаа. Д.*******, Т.- нар 2016 онд орон сууцын зээл, орон сууц худалдан авахаар ипотекийн зээлийн гэрээг тай байгуулсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах гол хэрэгсэл нь барьцаа байсан. Энэ барьцааг нэхэмжлэгч Т.******* гаргасан нь үнэн, үүн дээр маргахгүй. Нэхэмжлэгч сайн дураараа өөрийнхөө үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдийн зээлийн гэрээний барьцаанд тавьж барьцаалуулсан. Барьцаалуулна гэдэг нь тухайн гэрээний үүрэг биелэгдэж дуусах хүртэл тэр зүйл барьцаанд хадгалагдана гэсэн агуулгатай. Энэ зээлийн гэрээ болон барьцааны гэрээ хоёулаа салшгүй холбоотой. Зээлийн төлөлт хэвийн явагдаж байгаа. Тухайн зээлийг 2033 он хүртэл төлөгдөж дуустал нэхэмжлэгч Т.*******ын орон сууц барьцаанд байх болно. Гэрээний эрх зүйн харилцааны хүрээнд хууль зүйн үндэслэл байхгүй л бол хүчээр барьцааг чөлөөлүүлэх, солих үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч үүнийг өөрөө мэдэж байсан, хариуцагчтай тохиролцож барьцаалбарт байгаа байрыг солино гэх баримт хэрэгт авагдаагүй. Тиймээс нэхэмжлэгч Т.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай зүгээс нэхэмжлэгчийн гаргасан шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч Т.-, Д.******* нар нь 2006 оны 4 сарын 11-ний өдөр төрийн ны ажилчдын тусгай нөхцөлд 6%-ийн орон сууцны зээл хангагдсан. 57 сая төгрөгийг 180 сарын хугацаатай зээл авсан. Үүнд нэхэмжлэгч *******ын 2026 оны 3 сарын 21-ний өдөр олгогдсон итгэмжлэлийн дагуу уг орон сууц нь ны барьцаалбарт бүртгэгдэж улсын бүртгэлд одоо бүртгэлтэй хүчин төгөлдөр хэвээр байгаа. Тухайн 57 сая төгрөг авснаас зээлдэгч маань өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 33,521,190 төгрөгийн үлдэгдэлтэй. Зээлийг төлж дуустал барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Хоёрт, нэхэмжлэгч ******* болон хариуцагч - нар нь төрийн анд барьцаалбарыг чөлөөлүүлэх, тодорхой хувийг төлөх хүсэлтийг өнөөдрийг хүртэл гаргаагүй. Зохигч нар гэрээний харилцааг сайн дурын үндсэн дээр хийсэн. Итгэмжлэлийг бол нотариатаар гэрчлүүлсэн байсан. Нотариат гэрчлэхдээ зохигч нарт хууль сануулах, гарах үр дагавар, хүлээх хариуцлага болон хууль зүйн үндэслэлийг тайлбарлаж өгсөн байх ёстой. Нэхэмжлэгч нь гэрээг хийхдээ өөрийн сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрөөд эрхээ өгсөн. Мөн тухайн үед Т.*******аас олгосон итгэмжлэлийн дагуу барьцаалбарын гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн. Тухайн зээл бол ипотекийн зээл биш. өөрөө ажилчиддаа хөнгөлөлттэй зээл олгож байгаа. Хэрвээ Т.- ны ажил албан тушаалаас чөлөөлөгдөх болбол шууд энгийн орон сууцын зээлийн хүү рүү шилжих тийм гэрээтэй. Гэрээний 6%-ийн гэрээ байсан бол энгийн орон сууцын гэрээ нь жилд 16 хувь, сарын 1,7%-ийн зээлтэй болох боломжтой. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн нэг шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгийн гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

5. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

 

5.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд: Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ХК-ийн Т.*******д өгсөн албан бичиг, Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Орон сууцны зээлийн гэрээ, итгэмжлэл, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, МӨХ-ны үлдэгдэл төлбөргүй талаарх тодорхойлолт,

 

5.2. Хариуцагч Т.-эс шүүхэд гаргаж өгсөн баримтгүй.

 

5.3 Хариуцагч Д.*******аас шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд: Иргэний үнэмлэхийн лавлагаа,

 

5.4 Гуравдагч этгээд ХК-иас шүүхэд гаргасан баримтын тухайд: Итгэмжлэлүүд зэрэг баримт хэргийн материалд авагдсан байна.

 

5.5 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтгүй.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

6. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгч Т.******* нь Орон сууцыг барьцаалбараас чөлөөлүүлж, өөрсдийн өмчлөлийн орон сууцыг барьцаалах тухай хүсэлтийг ХК-д гарган өгөхийг даалгах тухай шаардлагыг хариуцагч Т.-, Д.******* нарт холбогдуулан гаргасан.

 

7.1 Нэхэмжлэлийн үндэслэлийг ...хариуцагч Т.- миний төрсөн дүү, Д.******* нь түүний гэргий. Хариуцагч нар ХК-иас орон сууцны зээл авах гэж байгаа тул барьцаанд нь үл хөдлөх хөрөнгө хэрэгтэй байна гэж надаас гуйсан учраас залуу дүүгийнхээ гэр бүлд нь тус дэм болох үүднээс өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалбарт нь тавьж өгсөн. Барьцаалахдаа өөрийнхөө орон сууцны үл хөдлөхийн гэрчилгээ нь гарангуут сольж өгнө гэх тохиролцоотой хийсэн. Гэвч одоог хүртэл чөлөөлж өгөхгүй, хөрөнгөө захиран зарцуулж чадахгүй эрх ашиг хөндөгдөж байна гэжээ.

 

7.2 Хариуцагч Т.- нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ямар нэгэн маргаангүй.

 

7.3 Харин хариуцагч Д.******* нь нэхэмжлэгчийг сайн дураар хүлээн зөвшөөрч орон сууцаа барьцаалуулсан тул зээлийн гэрээний үүрэг дуусах хүртэл хөрөнгийг чөлөөлөх, солих боломжгүй гэж татгалзсан.

 

7.4 Гуравдагч этгээд ХК нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй, талууд зөвшөөрөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг чөлөөлөх, солих боломжгүй талаар тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн байр суурь илэрхийлжээ.

 

8. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заасанд үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримтын шаардлага хангасан баримт, зохигчийн тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Т.-, Д.******* болон ХК нарын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Орон сууцны зээлийн гэрээ-г байгуулж, 57,000,000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар, жилийн 6 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай байгуулсан болох нь хэрэгт авагдсан гэрээ, зохигч, гуравдагч этгээдийн тайлбараар нотлогдож байна.

 

9.1 Дээрх гэрээ байгуулсан өдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г ХК болон Т.- нарын хооронд байгуулж, талууд гарын үсэг зуржээ. Гэрээний талууд болон, гэрээнд гарын үсэг зурсан этгээдүүд энэ гэрээний мэдээллийн талаар маргаагүй.

 

9.2 Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-нд нэхэмжлэгч Т.*******аас Т.-д олгосон итгэмжлэлийн дагуу түүний өмнөөс Т.- гарын үсэг зурсанд талууд маргаангүй.

 

Барьцааны зүйлээр  хэмжээ бүхий,  дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцны зориулалттай хөрөнгийг 105,000,000 төгрөгөөр үнэлж тусгасан.

 

9.3 Барьцааны зүйл Нийслэлийн  м.кв хэмжээ бүхий, дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь нэхэмжлэгч Т.******* бөгөөд одоо хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримтад зохигч маргаангүй.

 

9.4 Хэрэгт 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Т.*******аас Т.-д олгосон итгэмжлэл авагдсан. Итгэмжлэлээр 10 тоотод байрлахорон сууцыг зээлийн барьцаанд тавих зээлийн болон барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, гэрээг бүртгүүлэх, лавлагаа авах бүрэн эрхийг 1 жилийн хугацаатай олгожээ.

 

9.5 Орон сууцны зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-үүд тус тус хүчин төгөлдөр байгуулагдсан бөгөөд гэрээний харилцаа хэвийн үргэлжилж, зээлийн төлбөр төлөх үүрэг өнөөдрийн байдлаар 33,521,190 төгрөгийн үлдэгдэлтэй талаар гуравдагч этгээд тайлбарлаж, зохигч маргаагүй.

 

10. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт Барьцааны зүйлийг солих зорилгоор барьцааны гэрээг талууд тохиролцон өөрчилж болно гэж тус тус заасан.

 

10.1 Дээр дурдсан баримтууд, зохигчийн маргаангүй үйл баримт, тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Т.*******ын Орон сууцыг барьцаалбараас чөлөөлүүлж, өөрсдийн өмчлөлийн орон сууцыг барьцаалах тухай хүсэлтийг ХК-д гарган өгөхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч Т.******* нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулсан, уг үйлдлийг өөрийн сайн дурын үндсэн дээр, итгэмжлэл олгож, олгосон итгэмжлэлийн дагуу Т.- гэрээнд гарын үсэг зурсан, барьцааны зүйлийг солих талаар тохиролцсон тохиролцоог нотлох баримтгүй, хариуцагч Д.******* барьцаа хөрөнгийг солих талаар зөвшөөрөхгүй маргаж байх тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул хариуцагч Т.-, Д.******* нарт холбогдох Орон сууцыг барьцаалбараас чөлөөлүүлж, өөрсдийн өмчлөлийн орон сууцыг барьцаалах тухай хүсэлтийг ХК-д гарган өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч Т.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА