| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2018/0183/Э |
| Дугаар | 183 |
| Огноо | 2018-10-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,
улсын яллагч С.Цэрэндалай,
шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт Б. Оод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807005000175 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, “*******” *******ад ******* ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* 7 дугаар хороо, тоотод оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт Б.О /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч Б.О нь 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ны нутаг дэвсгэрт байрлах “*******” *******ын гражид тус баазын ******* Ц.Б автобус угаасангүй гэх шалтгаанаар түүнийг хавсарч унаган нуруун тус газарт нь өшиглөж бие махбодид нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.О нь 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ны нутаг дэвсгэрт байрлах “*******” *******ын граашийн гадаа 22 цагийн орчимд ээлж хүлээлцэх үедээ нөгөө ээлжийн ******* Ц.тэй автобусаа угааж цэвэрлэсэнгүй гэх шалтгаанаар маргалдан түүнийг хавсарч унаган нуруун тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь зүүн 9,10-р хавирганы цууралт, нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Оын өгсөн: “...Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг болон улсын яллагчийн судласан,
Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Б-н өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 14-ний орой 22 цагийн үед ажлаасаа буухаар *******ын хашаанд ирж граашийн үүдэнд автобусаа зогсоож эхнэрийн хамт автобусныхаа ард зогсож байхад нөгөө ээлжийн ******* О ирж машинаа угаасангүй гэхээр нь орой буугаад амжаагүй гэхэд чи намайг өдөөд байгаа шүү гээд хөлөөрөө хавирч унагаад нуруу руу 1 өшиглөсөн, тэр үед манай эхнэр цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг
/хх-ийн 7-8 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Оын өгсөн: “...Би нд байрлах "Эрдэм Транс" *******ад ******* ажилтай бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 14-ний орой 22 цаг өнгөрч байх үед автобусаа хүлээлцэх гэж очоод автобусаа харахад цэвэрлэгээ хийгээгүй байхаар нь ээлжийн ******* д хандаж “автобусаа цэвэрлэхгүй яасан юм бэ” гэхэд “хэзээ завандаа цэвэрлэдэг юм бэ амжсангүй пизда минь” гэхээр нь уурлаад “чи юу гээд хуцаад байгаа юм” гээд энгэрээс нь заамдаад хавсарч унагаахад энгэрээс зуураад тавихгүй болохоор нь нуруун тус газарт нь нэг удаа өшиглөсөн юм...” гэх мэдүүлэг
/хх-ийн 11-12, 17 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтад гэрч Г.гийн өгсөн “...2018 оны 08 дугаар сарын 14-ний орой 22 цагийн үед нөхөр бид хоёр ажлаасаа буухаар автобус баазын хашаанд ирж граашийн үүдэнд автобусаа зогсоож нөхрийн хамт автобусныхаа ард зогсож байхад автобусны нөгөө ээлжийн ******* О ирж машинаа угаасангүй гэх шалтгаанаар муудаж Б барьж аваад хөлөөрөө хавирч унагаад баруун хөлөөрөө нуруу, нүүр рүү нь 1 удаа өшиглөсөн тэр үед би цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг
/хх-ийн 13-14, 16 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгын гаргасан №08/шэ/411 дугаартай
1. Ц.Б-ий биед зүүн 9,10-р хавирганы цууралт, нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт
/хх-ийн 19 дүгээр хуудас/,
Ял шалгах хуудас /хх-ийн 32 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Энэхүү үйл баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч Б.О нь 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ны нутаг дэвсгэрт байрлах “*******” *******ын граашийн гадаа 22 цагийн орчимд ээлж хүлээлцэх үедээ нөгөө ээлжийн ******* Ц.тэй автобусаа угааж, цэвэрлэсэнгүй гэх шалтгаанаар маргалдан түүнийг хавсарч унаган нуруун тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь зүүн 9,10-р хавирганы цууралт, нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.
Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж яллаж байгаа нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.О нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүх хуралдаанд улсын яллагчаас торгох ял оногдуулах санал гаргасан зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.д 300.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Б. Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Оод 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Оод оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 3 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Оод мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Ц.Б-д 300.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Б.Оод оногдуулсан торгох ял биелүүлэхийг ******* дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Оод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ