2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2026/05186

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 04 10 191/ШШ2026/05186

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, , Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  тоотод оршин суух, овогт ын ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: давхарт оршин байх ******* ******* ХХК /РД:/ ,

 

Хариуцагч: тоотод байрлах ******* ******* ХК /РД:9/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг 32,855,296 ам доллар гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар гаргасан *******ны Баталгааны гэрээ-ний дагуу зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С./цахимаар/, З.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.*******, Д.

Хариуцагч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.солонго нар оролцов.

(Хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нар нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.1 Нэхэмжлэгч Э.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ******* ******* ХХК-нь 2010 онд ******* *******инд хадгалуулж байсан миний мөнгийг зээлийн гэрээний дагуу зээлэхийг хүсч улмаар надад ашигтай байх санал тавьсны дээр ******* ******* нь зээлийн гэрээний дагуу олгож байгаа миний мөнгийг эрсдэлээс хамгаалсан Баталгаа гаргаж өгснөөр ******* *******тэй зээлийн гэрээ байгуулсан юм. Дараах байдлаар зээлийн гэрээг байгуулсан.

-2010 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн  тоот зээлийн гэрээний дагуу авах үндсэн төлбөр 26,250,000 /хорин зургаан сая хоёр зуун тавин мянган / ам долларыг, сарын 2,5%- ийн хүүтэй 2010 оны 12-р сарын 31-ний өдөр төлөхөөр,

-2010 оны 03 дугаар сарын 23 ны өдрийн тоот гэрээний нэмэлт 01 тоот гэрээний дагуу авах үндсэн зээл 3,300,000 ам долларыг сарын 2,5%-ийн хүүтэй 2010 оны 12-р сарын 31-ний өдөр төлөхөөр,

-2010 оны 4 дүгээр сарын 07 ны өдрийн тоот гэрээний нэмэлт 02 тоот гэрээний дагуу авах үндсэн зээл 1,300,000 ам долларыг сарын 2,5%-ийн хүүтэй 2010 оны 12-р сарын 31-нд төлөхөөр,

-2010 оны 07-р сарын 07 ны өдрийн тоот гэрээний нэмэлт 03 тоот гэрээний дагуу авах үндсэн зээл 2,900,000,000 төгрөгийг сарын 2,5%-ийн хүүтэй 2010 оны 12-р сарын 31- ний өдөр төлөхөөр тус тус гэрээ байгуулан зээлийг зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлдэгчид өгсөн болно.

Гэвч ******* ******* ХХК нь т ХХК-ийн уурхайгаас алт олборлоод төлбөр төлөх гээд байна гэж явсаар эцэст нь зээлийн хүүд бодож 24,767,491,000 төгрөг төлөөд үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй байна. Харин ******* ******* ХХК нь зээлийн хүү 2011 оны 11 дүгээр сарын 22 ны өдөр хорин дөрвөн тэрбум долоон зуун жаран долоон сая дөрвөн зуун ерэн нэгэн мянган төгрөгийг төлсөн тул ******* ******* ХХК-ийн хүнд байдлыг харгалзан үлдэгдэл хүү, алдангийг авахгүй болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн  дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.2-т зааснаар хуурамч бичиг баримт гэж үзсэн учраас дахин хянаж байна. Гэтэл эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол, магадлал, дээд шүүхийн тогтоолд Ш.*******гийн хувьд Эрүүгийн хуулийн 17.3-т заасан залилах гэмт хэрэг, мөн 21.1-т заасан нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэргийн хоёр дахь хэсгээр ялласан. Харин давж заалдах шатны шүүхийн магадлалаар 21.1 дүгээр зүйлд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ш.*******г хуурамч бичиг баримт үйлдээгүй гэж дүгнэсэн бөгөөд 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн зүйлчлэлийг хэвээр үлдээсэн. Хяналтын шатны шүүхээс мөн адил 21.1-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг зөв гэж үзэж залилах гэмт хэргийн зүйлчлэлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Харин *******гийн хувьд анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, шүүхэд хуурамч бичиг баримт гаргаж өгсөн гэж үзэн ял оногдуулсныг давж заалдах шатны шүүхийн магадлалаар уг үйлдлийг цагаатгаж шийдвэрлэсэн. Харин Улсын дээд шүүх уг магадлалыг хянахдаа цагаатгасан хэсгийн 1.1 дэх заалтыг хүчингүй болгосон боловч гэм буруутайд тооцсон, ял оногдуулсан, хохирол, төлбөр гаргуулахаар заасан заалтуудыг сэргээж шийдвэрлээгүй байна.

Зээлийн гэрээ, батлан даалтын гэрээнүүдийн тухайд ******* ******* ХХК-тай байгуулсан гэрээ, хадгаламж *******ны зээлийн баталгаа, батлан даалтын гэрээ хийгдсэн. 2010 оны 02 дугаар сарын 24, 03 дугаар сарын 23, 04 дүгээр сарын 07, 07 дугаар сарын 07-ны өдрүүдэд гэрээ байгуулах үед ******* ******* дампуурах, ******* *******тай нэгтгэгдэх талаар мэдээлэл байгаагүй, нэхэмжлэгчид энэ талаар мэдэх ямар ч боломж байгаагүй нөхцөлд ирээдүйг урьдчилан таамагласан мэт, ******* *******анд нэгтгэгдсэний дараа залилан хийх зорилгоор баримт бичиг бүрдүүлсэн гэж хийсвэр дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй байна.

Зээлийн гэрээ, батлан даалтын гэрээ болон холбогдох бичиг баримтуудыг эх хувиар нь гаргаж, эрүүгийн хэрэгт хавсаргасан байдаг. Эдгээр баримт бичгийг хууль бус, эсхүл хуурамч гэж тогтоосон аливаа дүгнэлт эрүүгийн хэргийн тогтоолд тусгагдаагүй байна...тухайн баримтууд нь тамга, тэмдэг, албан бичиг, ******* *******ны гүйцэтгэх удирдлагуудын гарын үсгээр баталгаажсан баримтууд байдаг. ******* *******ны 2010 оны тухайн үеийн удирдлагууд, гүйцэтгэх захирал болон бусад холбогдох албан тушаалтнууд бид гарын үсгээ зурсан гэж мэдүүлэг өгсөн байдаг. Зээл олгох нөхцөлийн хувьд ердийн тохиолдолд барьцаа шаардагддаг бол нэхэмжлэгчийн хувьд төлбөрийн баталгаа, батлан даалтын гэрээ байсан. Мөн Ш.******* нь Э.*******гээс зээл авсан болохыг эрүүгийн хэрэгт дүгнэсэн байдаг. Анх 2013 оноос хойш ******* *******тай маргах явцад Э.******* зээл олгоогүй, баримтууд хуурамч гэх маргаж байсан боловч тухайн зээл олгосон шилжүүлгийн баримтууд сүүлд архиваас гарч ирсэн.

******* *******ны ТУЗ-ийн дэргэдэх Эрсдэлийн хорооны хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт шинээр авагдсан, тухайлбал тус хорооноос 100 хувийн саналаар 26,250,000 ам.долларын үүргийн гүйцэтгэлийг хангах төлбөрийн баталгааг иргэн Э.******* гаргахыг зөвшөөрсөн тухай баримтад Бадамцэцэг, Гантулга, Дамдинжав нарын нэр дурдагдсан байна. Уг үйл ажиллагааг зөвхөн ******* дангаар санаачилсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд тухайн үеийн ******* *******ны гүйцэтгэх удирдлагууд зээл олгогдож, баталгаа, батлан даалтын гэрээ байгуулагдаж байгааг мэдэж, гарын үсэг зурсан гэж үзэж байна.

Зээлдэгч болох ******* ******* ХХК болон түүний үүсгэн байгуулагч, тухайн үед *******ны 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан ******* нь зээлийн үүрэг биелэгдээгүй талаар удаа дараа мэдэгдэж байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно. ******* өөрийн гар бичмэлүүдэд зээл авсан, төлөөгүй, төлөх ёстой гэдгээ илэрхийлсэн бөгөөд эрүүгийн хэрэгт ч энэ талаар мэдүүлж байсан. Хэрэв зээлийг бүрэн төлсөн байсан бол их хэмжээний мөнгөтэй этгээд өөрийгөө өртэй гэж мэдүүлэх үндэслэлгүй гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч нь 2013 онд анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 24,476,491 төгрөгийг зээлийн хүү хэлбэрээр төлсөн болохыг тодорхой дурдсан байдаг. Харин уг мөнгийг Ш.******* Э.*******д төлсөн бус, өөр компанийн төлбөрт тооцсон гэж тайлбарлаж байна. Үндсэн зээл төлөгдөөгүй болохыг талуудын хооронд хийсэн тооцоо нийлсэн актууд нотолж байна. Тухайлбал, 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд 26,250,000 ам.долларын үндсэн зээл төлөгдөөгүй талаар, мөн дараагийн тооцоонууд дээр 32,000,850 ам.долларын төлбөр төлөгдөөгүй хэвээр байсныг дурдсан байна. Эдгээрийг тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцсон боловч биелэгдээгүй тул 2013 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

...Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээний 1.1 дэх заалтад ******* *******ны өр төлбөр, бусад тооцоог ******* *******анд шилжүүлэхээр тусгасан бөгөөд уг шилжилттэй холбоотой талуудын эрх, үүргийг зохицуулсан байна. Мөн гэрээний 1.1.3 дахь заалтад уг гэрээ нь гарын үсэг зурж, тамга дарснаар хүчин төгөлдөр болж, ******* *******тай байгуулсан гэрээний бүх нөхцөлүүд хэвээр мөрдөгдөхийг тодорхой заасан байна. Энэ нь үүрэг гүйцэтгүүлэгчийн эрх, үүрэг тасралтгүй шилжиж байгааг илэрхийлж байна. Цаашлаад гэрээний 3.3 дахь заалтад 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ******* *******ны үүрэг хүлээсэн харилцаанд холбогдох шаардах эрх, үүрэг гүйцэтгэх үүрэг нь ******* *******анд шилжсэн гэж тодорхой заасан байна. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгүүлэгчийн эрх ******* *******анд шилжсэн болохыг гэрээгээр тодорхой баталгаажуулсан байна. Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээний 3.4 дэх заалтад үүрэг хүлээгч нь хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчээс шаардах эрх, хариуцлага хэрэгжүүлэх арга хэмжээг бүрэн хэмжээгээр хөрөнгө шилжүүлэн авагчид шилжүүлэн хэрэгжүүлэх эрхтэй болохыг талууд харилцан зөвшөөрч, баталгаажуулсан байна. Тус гэрээний 3.3 дахь хэсэгт уг гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн үүрэг хүлээгч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө үүрэг хүлээсэн этгээдэд тооцогдоно гэж заасан.

Дээд шүүхийн тогтоолоор 4 удаагийн зээлийн гэрээ болон тэдгээрийн нэмэлт өөрчлөлтүүдийг хүчин төгөлдөр бус гэж дүгнээгүй. Учир нь энэ асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ нь тухайн шатны шүүхэд байгаагүй. Мөн Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлд заасны дагуу тухайн зээлийн гэрээнүүдийг нотариатаар гэрчлэн баримтжуулсан. Эдгээр баримт архивд хадгалагдаж байсан бөгөөд шүүхэд нотлох баримтаар ирсэн. Зээлийн гэрээг гэрчлэхдээ нотариат нь холбогдох хуульд заасны дагуу баримтыг нягталж, талуудыг оролцуулан гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Иймд гэрээний бодит байдал тогтоогдсон, хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй. Нөгөө талаар батлан даалт, *******ны баталгааны гэрээний тухайд Иргэний хуулийн 457 дугаар зүйлд зааснаар энэ гэрээний талууд нь Ш.******* биш, харин тухайн үеийн *******ны эрх бүхий албан тушаалтан болон Э.******* нарын хооронд байгуулагдсан ...тогтоолд Ш.*******тэй холбоотойгоор зарим баримт бичиг хуурамчаар үйлдэгдсэн тухай асуудал дурдагдсан боловч энэ нь тухайн иргэний хэрэгт хамаарах зээлийн гэрээ, *******ны баталгааны гэрээг хуурамч гэж дүгнэсэн утга агуулаагүй.

Иймд ******* ******* ХХК-аас Үндсэн зээлийн дүн америк доллараар 32,855,296 ам доллар гаргуулж Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар гаргасан *******ны баталгааны гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийг хангаж өгнө үү гэв.

 

2.1 Хариуцагч "******* *******" ХХК-ийн төлөөлөгч Ш.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ХХК нь Э.*******гийн зээлийн гэрээний дагуу зээлж авсан зээлнээс нэхэмжлэлийн шаардлага болох 32,855,296 ам.долларыг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

2.2 Хариуцагч ******* ******* ХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* нь Улсын Засгийн Газрын 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тоот тогтоол, Улсын Сангийн сайдын 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн  дугаар тушаалаар үүсгэн байгуулагдсан 100 хувь ******* өмчит ******* юм.

*******ны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаар тушаалаар ******* ******* ХХК-д *******ны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч, ******* /*******/-ны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Банкны тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.2 дахь заалт, 57 дугаар зүйлийн 57.3 дахь заалтыг тус тус үндэслэн *******ны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн  дугаар тушаалаар албадан татан буугдсан юм. *******ны шийдвэрээр ******* ******* ХХК-ийн зарим актив, пассив хөрөнгө болон, салбар тооцооны төвийг ******* *******инд шилжүүлсэн бөгөөд ******* *******ны эрх хүлээн авагч болон ******* *******ны хооронд байгуулсан "Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээгээр Э.*******тэй холбоотой өглөг тус *******инд шилжиж ирээгүй болно.

Э.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ХХК болон ******* ******* ХК-д холбогдох хэргийг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хянан шийдвэрлэж, 21 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Үүний дараа эрүүгийн хэргийн хүрээнд дээрх иргэний хэргийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуурамч эсэхийг шалгаж, холбогдох этгээдүүд болох Э.*******, Ш.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Иймд дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179.1.2-т зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдлын үндэслэлээр хүчингүй болгосон гэж тайлбарлаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд болох ******* *******ны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2010 оны 02 дугаар сарын 24, 03 дугаар сарын 23, 04 дүгээр сарын 07-ны өдрүүдийн хуралдааны тэмдэглэл, баталгаа гаргах зөвшөөрөл зэрэг баримтуудыг тухайн үед Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байсан Ш.******* хуурамчаар үйлдсэн, нэхэмжлэгч Э.******* нар нь үүнийг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэж үзсэн. Эдгээр үйлдлийг ******* *******наас мөнгө гаргуулах зорилгоор үйлдсэн залилах гэмт хэрэг гэж үзсэн бөгөөд энэ нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон гэж дурдсан.

Тухайлбал, - дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн  дугаар шийтгэх тогтоолын гэм буруугийн хэсгийн 2.1-д шүүгдэгч Ш.*******гийн үйлдлийг үнэлэхдээ Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаан болоогүй байхад болсон мэтээр тэмдэглэл, тогтоол үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь тухайн баримт бичгийн жинхэнэ, үнэн бодит шинжийг алдагдуулсан, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий баримтыг хуурамчаар үйлдсэн гэж дүгнэсэн. Мөн дээрх баримтуудыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн, залилах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэх үндэслэлтэй гэж тогтоосон. Энэ дүгнэлт нь шийтгэх тогтоолын 8687 дугаар хуудсанд тусгагдсан.

Түүнчлэн шийтгэх тогтоолын 2.2 дахь хэсэгт шүүгдэгч Э.*******, Г. нарын үйлдлийг үнэлэхдээ зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон гэдгийг мэдсээр байж ******* *******наас мөнгө гаргуулах зорилгоор иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан, уг хуралдаанд оролцохдоо Ш.*******гийн үйлдсэн баталгааны гэрээ, батлан даалтын гэрээ, Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, тогтоол зэргийг ашигласан гэж дүгнэсэн. Эдгээр баримтыг ашиглан зохиомол өр төлбөр бий болгож, ******* *******наас залилах санаа зорилгоор үйлдэл хийсэн гэж үзсэн бөгөөд энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон гэж дурдсан.

Дээрх нотлох баримтууд нь тухайн иргэний хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байсан бөгөөд анхнаасаа хууль бусаар бий болгосон, Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаан болоогүй байхад болсон мэтээр тэмдэглэл, тогтоол үйлдсэн, түүнийг ашиглан батлан даалтын гэрээ, баталгаа гаргасан, улмаар түүнийг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэж дүгнэсэн. Иймд нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, улмаар залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд 2023/292 дугаар магадлалаар дүгнэсэн. Уг магадлалд Ш.******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Уг магадлалыг Улсын Дээд шүүх хэвээр үлдээсэн.

Дараа нь прокурорын эсэргүүцэл болон ******* *******ны өмгөөлөгчийн гомдлын дагуу Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхим 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэж 111 дүгээр тогтоол гаргасан. Уг тогтоолд зээлийн гэрээний харилцаа бодитоор дуусгавар болсон байхад Э.*******, Г., Ш.******* нар бодит байдлыг гуйвуулж, зохиомол өр төлбөр бий болгосон, ******* *******наас мөнгө гаргуулах зорилгоор нэхэмжлэл гаргасан гэж дүгнэсэн. Мөн Ш.*******гийн үйлдсэн баталгааны гэрээ, батлан даалтын гэрээ, Төлөөлөн удирдах зөвлөлийн тэмдэглэл, тогтоол зэргийг хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн, тэдгээрийг ашиглан залилах санаа зорилготой байсан гэж үзсэн. Ингээд 3 шатны шүүхээр дараах зүйл тогтоогдсон гэж үзэж байна. зээлийн харилцаа дуусгавар болсон, нотлох баримтууд хуурамч байсан, холбогдох этгээдүүд мэдсээр байж ашигласан, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн гэж үзэж 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулсан. Гэтэл маргааны зүйл болж байгаа батлан даалтын үүрэг нь ******* *******ны балансад байгаагүй, иймд ******* *******анд шилжээгүй гэж үзэж байна. Энэ асуудлыг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шийдвэрээр тогтоосон гэж дурдсан. Нотлох баримтуудаар тухайн үүрэг ******* *******анд ч байгаагүй, ******* *******анд ч шилжээгүй гэж үзэх үндэслэл хангалттай гэж тайлбарлаж байна.

Банкны баталгаа. Баталгаа, батлан даалт гаргах ажиллагаа нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явагддаг. Энэ нь зээлийн харилцаатай адил, үүрэг биелэхгүй тохиолдолд ******* өөрөө төлөх үүрэг хүлээдэг.Тухайн баталгаа гарсан өдөр *******ны санхүүгийн бүртгэлд заавал тусгагдаж, *******анд бүртгэгдэх ёстой. Гэтэл 3 удаа, 4 удаа баталгаа гаргасан гэж ярьж байгаа боловч ******* *******ны балансад бүртгэгдээгүй, *******ны бүртгэлд нэг ч удаа тэмдэглэгдээгүй. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон *******наас гаргасан шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон.

Дараагийн нэг үгүйсгэх нөхцөл байдал нь тухайн баталгаа гаргах үед ******* *******ны өөрийн хөрөнгө ойролцоогоор 60 тэрбум төгрөг байсан. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Банкны тухай хуульд ******* өөрийн холбогдох этгээдэд олгох зээл, төлбөр, *******ны баталгааны хэмжээ нь өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй байх ёстой гэж заасан байдаг. Энэ заалтаар авч үзвэл тухайн ******* дээд тал нь 6 тэрбум төгрөгийн баталгаа гаргах боломжтой. Гэтэл 50 тэрбум төгрөгийн хэмжээний баталгаа гаргах эрх, боломж тухайн *******анд байгаагүй. Тухайн үед ийм хэмжээний баталгаа гаргасан гэх асуудал нь хууль тогтоомжид нийцэхгүй.

Тухайн баталгаа, батлан даалтыг гаргасан этгээдүүд болох Хүрэлбаатар, Бадамцэцэг нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэгдсэн. Бадамцэцэгийн өгсөн мэдүүлэг болон гаргаж өгсөн тооцоо нийлсэн актад 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар Э.*******, Ш.******* нарын хооронд үүссэн бүх зээлийн гэрээний үүргийг т компанийн 50 хувийн хувьцааг шилжүүлснээр дуусгавар болгосон гэж тодорхой дурдсан...энэ өр төлбөрийг дуусгах ажлыг надад хариуцуулсан, би өөрөө оролцож хийсэн учраас сайн мэдэж байна гэж тайлбарласан. Мөн тухайн тооцоо нийлсэн актыг Ш.*******, Г., өөр дээр нь тус бүр нэг хувь байгаа гэж мэдүүлсэн. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өөр огноотой, өөр агуулгатай тооцоо нийлсэн актуудыг үзүүлэхэд энэ баримтыг мэдэхгүй, сүүлд шинээр үйлдсэн байх гэж үгүйсгэсэн. Харин өөрийн хийсэн 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн актыг гаргаж өгсөн. Эдгээр тооцоо нийлсэн акт нь хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол, магадлалуудад үнэлэгдсэн.

Иймд зээлийн харилцаа тухайн үед дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй. Дээрх нөхцөл байдлаас харахад ******* *******анд үүрэг ноогдуулж байгаа нэхэмжлэл нь эрүүгийн хэрэгт дурдагдсанчлан ******* *******наас мөнгө гаргуулж авах зорилгоор үйлдэгдсэн гэмт үйлдэлтэй холбоотой гэж үзэхээр байх тул уг үйлдлийг дахин иргэний журмаар хэрэгжүүлэх гэж оролдож байгаа нь үндэслэлгүй. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч ******* ******* ХХК, ******* ******* ХК нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 32,855,296 ам доллар гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар гаргасан Банкны баталгаа-ны гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

6. Хариуцагч ******* ******* ХХК-ийн төлөөлөгч Ш.******* нь ******* ******* ХХК нь Э.*******гийн зээлийн гэрээний дагуу зээлж авсан зээлнээс нэхэмжлэлийн шаардлага болох 32,855,296 ам.долларыг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг бичгээр гаргасан. Хариуцагч ******* ******* ХХК талаас дахин ямар нэгэн тайлбарыг шүүхэд гарган өгөөгүй.

 

7. Хариуцагч ******* ******* ХК нь ... зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсныг мэдсээр байж дуусгавар болоогүй мэтээр зохиомол өр төлбөрийг бий болгон хуурамч баримт бичиг үйлдэж, *******ны баталгааны гэрээний дагуу ******* *******ийг залилах санаа зорилготой байсан... гэмт үйлдэлдээ эрүүгийн шүүхээр ял шийтгэгдсэн, ...******* *******ны Баталгааны гэрээ-ний үүрэг ******* ******* ХК-д шилжиж ирээгүй, үүрэг хүлээх үндэслэлгүй, ...тухайн өдрийн санхүүгийн баримтад бүртгэгдээд *******анд бичилт хийлгэх хууль, журам зөрчсөн... Баталгаа гаргасан гэх цаг хугацаанд ******* *******ны өөрийн хөрөнгө 60 тэрбум байсан боловч хуульд зааснаар *******ны баталгаа нь тухайн *******ны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй байх заалтын дагуу 6 тэрбум төгрөгийн баталгаа гарах эрхтэй ... Баталгаа нь хуульд нийцээгүй.. зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцсэн.

 

8. Шүүх хуралдаанд хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Шүүх хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхийг удаа дараа хангасан, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цаг 30 минутад товлосон шүүх хуралдаанд хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй ч шүүх түүний шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаж шүүх хуралдааныг мөн өдрийн 13 цаг 30 минут хүртэл хойшлуулсан ч мөн хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй, ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.*******гийн бичгээр гаргасан тайлбараас өөрөөр шүүхэд дахин хариу тайлбар ирүүлээгүй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

9. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбарт үндэслэн дараах дүгнэлтийг хийв. Үүнд:

 

9.1 Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч ******* ******* ХХК, ******* ******* ХК нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 32,855,296 ам доллар гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар гаргасан Банкны баталгаа-ны гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай нэхэмжлэлийг анх дүүргийн шүүхэд 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гаргасан байна.

 

- Улмаар хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн  дугаар шийдвэрээр Э.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан шийдвэрээр нотлогдож байна.(1хх-ийн 116-121-р тал)

 

- Тус шийдвэрийг эс зөвшөөрч ******* ******* ХК(тухайн үед ХХК) давж заалдах журмаар гомдол гаргасныг дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар Хүсэлт шийдвэрлэж, давж заалдах гомдлыг буцаах тухай захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзжээ. (1хх-ийн 128-129-р тал)

 

-Нэхэмжлэгч Э.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай хүсэлтийн дагуу Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн  дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарчээ. (1хх-ийн 137-138-р тал)

 

Дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч ******* ******* ХХК-иас Э.*******д төлбөр төлөөгүй талаар нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд тайлбарладаг.

 

9.2 ******* ******* ХК-ийн зүгээс дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дугаар шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлд зааснаар Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт-ийг шүүхэд 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш удаа дараа гаргаж байсан үйл баримтууд хэрэгт авагдсан хүсэлт, баримт, шүүх хуралдааны тогтоол, захирамжаар нотлогдож байна. (1хх-ийн 139-6хх-ийн 58-р тал хүртэл)

 

Улмаар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дүгээр Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт шийдвэрлэх тухай тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.2 дахь хэсэгт зааснаар Э.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ХХК болон ******* ******* ХХК-д холбогдох шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна. (6хх-ийн 49-48-р тал)

 

Шүүхийн тогтоолын үндэслэх хэсэгт дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дугаар шийдвэр гарах үндэслэл болсон ******* *******ны төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны зөвшөөрөл, төлбөрийн баталгаа, *******ны баталгааны гэрээ зэргийг хуурамчаар үйлдсэн болох нь - дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 742 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаар тогтоолоор тогтоогдож, тогтоолууд хуулийн хүчин төгөлдөр болсон байна... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.2-т заасан шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болсон нотлох баримт хуурамч, болох нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон... заасан тул ...шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэжээ.

 

9.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

 

Хэрэгт авагдсан дараах шүүхийн шийтгэх тогтоол, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар маргаангүй.

 

9.3.1 - дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 742 дугаартай шийтгэх тогтоолд дараах дүгнэлтийг хийсэн байна. (5хх-ийн 8-68-р тал) Үүнд:

 

а) Шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсгийн Гэм буруугийн талаар: Хоёр. Хэсэгт: Ш.******* нь хуулийн этгээдийн эрх мэдлээ урвуулан ашиглаж ******* ******* ХХК-д үлэмж хэмжээний хохирол учруулсан, Э.*******, Г. нар нь ******* ******* ХХК-ийг залилж их хэмжээний хохирол учруулсан, Ш.*******, Э.*******, Г. нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн нотлох баримт хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэгт: 2.1 Шүүгдэгч Ш.*******гийн үйлдлийн тухайд, ...******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа ...урьдчилан үгсэн тохиролцож... тус тус зөрчиж Э.*******гээс 2010 оны 01 дүгээр сарын 27, 2010 оны 02 дугаар сарын 08, 2010 оны 02 дугаар сарын 24, 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 23,684,552.62 ам.доллар буюу 34,138,035,750.31 төгрөгийг зээлж авсан атлаа ...дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдрүүдэд ******* *******ны төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар ******* ******* ХХК-тай *******ны баталгааны гэрээг байгуулж, төлбөрийг үл маргалдах журмаар гаргуулах баталгааг гаргах тухай асуудлыг хэлэлцэж, зөвшөөрөл олгосон мэтээр төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, тогтоол, Төлбөрийн баталгаа, Банкны баталгааны гэрээ зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн,

 

Улмаар 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн акт зэргээр Э.*******гээс зээлсэн мөнгөн дүнг 56,500,000,000 төгрөгөөр тооцож тооцоо нийлэн уг төлбөрөө Ш.******* нь Г.д ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлж, Ш.*******, Э.*******, Г. нарын хоорондын төлбөр тооцоо дууссан байхад ******* ******* ХХК татан буугдсаны дараа хуурамчаар үйлдсэн дээрх баримтуудыг ашиглан ******* *******ны актив, пассив хөрөнгө шилжсэн ******* *******-аас төлбөр гаргуулах зорилгоор, Э.*******гийн 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ******* ******* ХХК-ас 32,855,296.74 ам доллар буюу 51,596,943,659.3 төгрөгийг гаргуулах, ******* ******* ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд *******ны баталгааны дагуу ******* *******-аар төлүүлэх-ээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дагуу...хариуцагчаар оролцохдоо нэхэмжлэлийн шардлагыг хүлээн зөвшөөрсний улмаас ...1921 дугаартай шийдвэрээр ...Э.*******д олгох... биелүүлээгүй тохиолдолд ... ******* *******-аар төлүүлэхээр шийдвэрлэж, хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан,

 

...Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, тогтоол, Төлбөрийн баталгаа, Банкны баталгааны гэрээ зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдэхийг зохион байгуулж гүйцэтгэсэн,

 

...иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанд хариуцагчаар оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж зориуд шүүхэд гаргаж өгсөн үйлдлийг зохион байгуулсан үйлдлүүдэд ...тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. (5хх-ийн 44, 48-49)

 

-Хэрэгт авагдсан баримтуудаар ...зээлийн гэрээ байгуулж, төлж чадаагүй тохиолдолд ******* ******* ХХК уг зээлийг хариуцан төлөхөөр 4 удаагийн төлбөрийн баталгаа, *******ны баталгаа гаргасан ...улмаар актив, пассив хөрөнгө ******* ******* ХХК-д шилжүүлсэн. Ийнхүү шилжсэний дараа ******* ******* ХХК буюу Ш.******* нь гэрээнд заасан зээлээ төлөөгүйн улмаас Э.*******гээс ******* ******* ХХК-ийн эрх хүлээн авагч ******* ******* ХХК-иас төлбөр гаргуулж авах зорилгоор ...******* ******* ХХК-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдлоо.

 

******* ******* ХХК нь 2010 онд буюу тухайн зээлийн гэрээ, батлан даалтын гэрээ байгуулах цаг хугацаанд гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах зөвшөөрөл аваагүй, харин 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр батлан даалт гаргах зөвшөөрөл авсан, батлан даалтын гэрээнүүдийг *******ны данс бүртгэлд бүртгүүлээгүй болох нь хэрэгт авагдсан ...зэргээр нотлогдож байна.(5хх-ийн 49-50-р тал)

 

******* ******* ХХК дахь эрх хүлээн авагчаас ******* *******анд шилжүүлсэн балансын гадуурх хүлээж болзошгүй үүрэг дансны дэлгэрэнгүй жагсаалтад ******* *******аас 2010 онд гаргасан гэх төлбөрийн баталгаа Э.*******тэй холбоотой гэх 51,596,943,659.3 төгрөгийн хүлээж болзошгүй үүрэг бүртгэгдээгүйЭ.*******тэй холбоотой хүлээж болзошгүй үүрэг ******* *******анд шилжээгүй байна. Өөрөөр хэлбэл ******* ******* ХХК буюу түүний 100 хувийн хувьцааг эзэмшигч Ш.******* нь Э.*******, Г. нартай байгуулсан зээлийн гэрээнүүдэд батлан даалт гаргахдаа уг баталгааг гаргах эрхгүй буюу *******наас дээрх зөвшөөрлийг аваагүй атлаа баталгаа гаргасан болох нь дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогдлоо.(5хх-ийн 50-р талын арын нүүр) шүүгдэгч Ш.******* нь баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд гарган өгсөн, мөн залилах гэмт хэргийг үйлдэхдээ дээрх баримт бичгийг ашигласан гэх гэмт хэргүүдийн шинжийг хангаж байх тул түүнийг нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах болон Залилах гэмт хэргүүдийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэйгэж дүгнэжээ.

 

б) Шүүгдэгч Э.*******, Г. нарын үйлдлийн тухайд гэх хэсэгт: хэрэгт авагдсан Ш.*******, Э.*******, Г. нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүдийг харвал байх боловч шинжээчийн дүгнэлт зэргээр тухайн зээлийн гэрээ байгуулагдсан цаг хугацаанд Э.*******гийн ******* *******анд байсан 2 дансанд нийт 23,671,276.5 ам доллар байсан, 5 удаагийн гүйлгээгээр нийт 23,684,552.62 ам доллар буюу 34,138,035,750.31 төгрөгийг Ш.Батсайхан, ******* ******* ХХК-ийн дансанд бэлнээр тушаасан болохыг тогтоосон Э.*******гээс "******* *******" ХХК буюу Ш.*******д зээлдүүлсэн гэх мөнгөнөөс 8.550.000 ам доллар буюу 1,007,039,660 төгрөгийг шилжүүлээгүй буюу зээлдүүлээгүй нөхцөл байдал тогтоогдлоо

 

Г., Э.******* нараас гаргаж өгсөн тооцоо нийлсэн акт нь бодит нөхцөл байдалд тохирохгүй, үл нийцсэн байх тул Э.******* болон "******* *******" ХХК-ийн захирал Ш.******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэлд " " ХХК-ийн 50 хувийн хувьцааг Г.гийн нэр дээр шилжүүлэн дээрх зээлийн гэрээний өр төлбөр тооцогдон гэрээний харилцаа дуусгавар болсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Улмаар ийнхүү уг гэрээ бодитоор хэрэгжиж дуусгавар болсныг Э.*******, Г., Ш.******* нарын хэн аль нь мэдсээр байж бодит байдлыг гуйвуулан хиймлээр өр үүсгэн зохиомол байдлыг бий болгон Э.******* нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд уг зээлийн гэрээг дуусгавар болоогүй гэж, ******* ******* ХХК-с төлбөр гаргуулах зорилгоор нэхэмжлэл гаргасан, Г. нь уг нэхэмжлэлийн дагуу Э.*******гийн өмнөөс гарын үсэг зурж, бичгээр тайлбар гаргасан, мөн ******* *******наас олгосон баталгааг хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн үйлдлүүдийг ******* *******наас мөнгө гаргуулах зорилгоор хийсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ш.*******, Э.*******, Г. нарын үйлдлийн улмаас ******* ******* ХХК-д бодит хохирол хор уршиг учраагүй буюу ******* ******* ХХК-аас мөнгө гаргуулах зорилгоор дээрх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн боловч шүүгдэгч нарын хүсэл зоригоос үл шалтгаалсан нөхцөл байдал үүсч ******* ******* ХХК-д бодит хохирол учраагүй нөхцөл байдал шүүх хуралдаанаар тогтоогдлоо. Иймд шүүгдэгч Ш.*******, Э.*******, Г. нарыг бүлэглэн ******* ******* ХХК-ийг залилахыг завдсан гэж дүгнэв.

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь тухайн иргэний хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой баримтууд бөгөөд дээрх баримтуудыг анхнаасаа хууль бусаар бий болгосон буюу төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаан болоогүй байхад болсон мэтээр тэмдэглэл, тогтоол үйлдэн улмаар тэрхүү баримтыг ашиглан батлан даалтын гэрээ болон баталгаа гаргасныг мэдсээр байж шүүхэд гаргаж өгснийг нотлох баримт хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. гэж тус тус дүгнэжээ. (5хх-ийн 52-53-р тал)

 

9.3.2 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай магадлалд дараах дүгнэлтийг хийсэн байна. (5хх-ийн 69-160-р тал)

 

Шүүгдэгч Ш.*******г ******* *******ны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 04/01 дугаартай "Төлбөрийн баталгаа гаргах зөвшөөрөл өгөх тухай" хууль бус тогтоол гаргасан нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

. "******* *******" ХХК-ийн захирал шүүгдэгч Ш.******* нь ******* *******ны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн  дугаартай "Төлбөрийн баталгаа гаргах зөвшөөрөл өгөх тухай" хууль бус тогтоол үйлдэж Э.*******гээс 2010 оны 01 дүгээр сарын 27, 2010 оны 02 дугаар сарын 08, 2010 оны 02 дугаар сарын 24, 2010 оны 07 дугааp сарын 07-ны өдрүүдэд нийт 23,684,552.62 ам.доллар буюу 34,138,035,750.31 төгрөгийг зээлсэн үйлдэл нь анхнаасаа өөрийн эрхэлж байсан аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дэмжих, шинээр нэмж аж ахуй нэгж байгуулах гэх зэрэг бизнесийн үйл ажиллагаандаа зарцуулсан санаа зорилготой байсан нь тогтоогдож байна

 

Э.*******, Г. нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болсонтой холбогдуулан шүүгчдэгч Ш.*******гийн үйлдлээс Б., Э.*******, Г. нартай бүлэглэсэн гэх гэмт хэргийн шинжийг хасаж шийдвэрлэх нь хуульд нийцэх юм.

шүүгдэгч Ш.*******гийн "*******ны баталгааг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэх хэргийг хэрэгсэхгүй болгох" талаар тус тус давж заалдах гомдлуудыг хүлээн авч, бусад хэсгийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв гэжээ.

 

9.3.3 Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дүгээр тогтоолоор дараах дүгнэлтийг өгчээ. (5хх-ийн 161-250, 6хх-ийн 1-11-р тал)

 

а) Шүүгдэгч Ш.******* нарын үйлдсэн гэмт хэргийн талаар: "******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа бусадтай урьдчилан үгсэн тохиролцож,

 

-Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан "Банк *******ны тусгай зөвшөөрөлтэйгөөр дараах үйл ажиллагаа эрхэлнэ", 6.1.4-т заасан "өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах", *******ны ерөнхийлөгчийн 2000 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 452 дугаар тушаалаар батлагдсан "Банкнаас батлан даалт гаргахад мөрдөх түр журам"-ын 2.1 дэх хэсэгт заасан "Банк нь харилцагч хуулийн этгээд, иргэдэд батлан даалт гаргах үйл ажиллагааг *******ны зөвшөөрлийн дагуу эрхэлнэ",

 

-"******* *******"-ны дүрмийн 3.1 дүгээр зүйл: Банк нь *******наас зөвшөөрөл авсны үндсэн дээр Банкны тухай хууль тогтоомжид заасан дараах үйл ажиллагаа эрхэлнэ. Үүнд: 3.1.4 дэх хэсэг: Өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах, 7.5 дугаар зүйл: Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн дараах үүргийг хүлээнэ. 7.5.1 дэх хэсэг: Хууль тогтоомж болон дүрмээр олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажил үүргээ хариуцлагатай биелүүлэх, 7.5.2 дахь хэсэг: Банкны эрх ашгийг хувийн болон өөрийг нь сонгосон этгээдийн эрх ашгаас дээгүүр тавина гэж заасныг тус тус зөрчиж, 

 

-2010 оны 02 дугаар сарын 24, 03 дугаар сарын 23, 04 дүгээр сарын 07, 07 дугаар сарын 07-ны өдрүүдэд ******* *******ны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар "******* *******" ХХК-тай *******ны баталгааны гэрээг байгуулж, төлбөрийг үл маргах журмаар гаргуулах асуудлыг хэлэлцэж, зөвшөөрөл олгосон мэтээр Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, тогтоол, "Төлбөрийн баталгаа", "Банкны баталгааны гэрээ" зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдэхийг зохион байгуулж гүйцэтгэсэн,

 

-"******* *******" ХХК нь татан буугдсаны дараа хуурамчаар үйлдсэн дээрх баримтуудыг ашиглан ******* *******ны актив, пассив хөрөнгө шилжсэн ******* *******наас төлбөр гаргуулах зорилгоор Э.*******гээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх тухай иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч шийдвэр гаргуулсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. (5хх-ийн 231-234-р тал)

 

б) 8. Ш.******* нь хуулийн этгээдийн эрх мэдлээ урвуулан ашиглаж "******* *******" ХХК- д үлэмж хэмжээний хохирол учруулсан, Э.*******, Г. нар нь "******* *******" ХХК-ийг залилж их хэмжээний хохирол учруулсан, Ш.*******, Э.*******, Г. нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн нотлох баримт хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэх хэргийн талаар: үйлдлүүдэд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

-8.2 Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Ш.******* нь "******* *******" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Э.*******гээс 2010 оны 01 дүгээр сарын 27, 2010 оны 02 дугаар сарын 08, 2010 оны 02 дугаар сарын 24, 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 23,684,552.62 ам.доллар буюу 34,138,035,750.31 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, мөн Г.тай 2010 оны 02 дугаар сарын 24, 03 дугаар сарын 23, 04 дүгээр сарын 07, 07 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 39,621,288,410.85 төгрөгийн нэмэлт зээлийн гэрээ байгуулж, зээлийг төлж чадаагүй тохиолдолд "******* *******" ХХК уг зээлийг хариуцан төлөхөөр 4 удаагийн төлбөрийн баталгаа, *******ны баталгаа гаргасан, улмаар "******* *******" ХХК 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн  дугаартай *******ны Ерөнхийлөгчийн тушаалаар татан буугдсан байх ба актив, пассив хөрөнгийг "******* ******* ХХК-д шилжүүлсний дараа "******* ******* ХХК буюу Ш.******* нь гэрээнд заагдсан зээлээ төлөөгүйн улмаас Э.*******гээс "******* *******" ХХК-ийн эрх хүлээн авагч "******* ******* ХХК-аас төлбөр гаргуулах зорилгоор дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасны дагуу иргэний хэрэг үүсгэсэн байх ба Ш.******* нь уг хэрэгт иргэний хариуцагчаар оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсний улмаас дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаартай шийдвэрээр "******* ******* ХХК-aac 32,855,296.74 ам.доллар буюу 51,596,943,659.3 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгохоор, "******* *******" ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд *******ны баталгааны дагуу хариуцагч "******* *******" ХХК-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байна.

 

- Банкны тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 6.1.4-т зааснаар аливаа ******* нь *******ны зөвшөөрөлтэйгөөр өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах үйл ажиллагаа эрхлэх бөгөөд *******ны Ерөнхийлөгч гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах үйл ажиллагаа эрхлэхэд дагаж мөрдөх журмыг 2000 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр баталжээ. Дээрх журмын 5.1-д "Батлан даагч ******* нь батлан даалтын гэрээг 2 хувь үйлдэх бөгөөд уг гэрээгээр *******ны хүлээсэн үүргийн дүнгээр тэнцлийн гадуурх 9901 дүгээр /Батлан даалт/ дансанд батлан даалт нэг бүрээр нэрийн данс нээж бүртгэнэ.", 5.2-т "Банк батлан даалтын гэрээ байгуулсан тохиолдолд гэрээг огноо, дугаараар *******ны бүртгэл тооцооны газарт ажлын нэг хоногийн дотор хүргүүлнэ" гэж тухайлан зохицуулсан байна.

 

- 8.3 Шүүгдэгч Ш.******* "******* *******" ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшигчийн хувиар тус *******ны нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах зөвшөөрлийг 2010 онд буюу тухайн үед дээрх хууль, журамд заасны дагуу аваагүй, харин 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр батлан даалт гаргах зөвшөөрөл авсан, батлан даалтын гэрээнүүдийг *******анд бүртгүүлээгүй нь *******ны 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б-7/438 дугаартай "... нийт 4 удаагийн /2010 оны 02 дугаар сарын 24- ний өдрийн 26,250,000 ам.доллар, 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 3,300,000 ам.долларын, 2010 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1,300,000 ам.долларын болон 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2,900,000,000 төгрөгийн батлан даалтын гэрээнүүд *******ны данс бүртгэлд бүртгэгдээгүй байна", 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А-10/782 дугаартай "... ******* ******* нь 2010 онд *******наас олгосон гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах нэмэлт зөвшөөрөлгүй байсан болно. ******* ******* нь *******наас батлан даалт гаргахад мөрдөх түр журмын 5.2 дугаар заалтын дагуу дээрх албан тоотод дурдсан баталгааны гэрээнүүдийг *******анд бүртгүүлээгүй. ...баталгааны гэрээнүүдийн дүнг өөрийн тайлан тэнцэлд тусгаж ирүүлээгүй. ..." гэсэн албан бичгүүдээр нотлогдсон гэсэн шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцжээ.

 

- "******* *******" ХХК дахь эрх хүлээн авагчаас ******* *******анд шилжүүлсэн балансын гадуурх хүлээж болзошгүй үүрэг дансны дэлгэрэнгүй жагсаалтад ******* *******наас 2010 онд гаргасан гэх төлбөрийн баталгаа Э.*******тэй холбоотой гэх 32,855,296.74 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 51,596,943,659.3 төгрөгийн хүлээж болзошгүй үүрэг бүртгэгдээгүй, ******* *******ны эрх хүлээн авагч болон ******* *******ны хооронд 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан  дугаартай "Балансын гадуурх бүртгэл шилжүүлэх" гэрээний дагуу шилжүүлсэн тэнцлийн гадуурх хүлээж болзошгүй үүргийн бүртгэлд Э.*******тэй холбоотой үүрэг байгаагүй, "Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ-ний Хөрөнгө шилжүүлэгчийн эрх үүрэг гэсэн 2 дугаар хэсгийн 2.3 дахь заалтаар Э.*******тэй холбоотой хүлээж болзошгүй үүрэг ******* *******анд шилжээгүй байна.

 

- 8.4 ******* *******ны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2010 оны 02 дугаар сарын 24, 2010 оны 03 дугаар сарын 23, 2010 оны 04 дүгээр сарын 07, 2010 оны 07 дугаар сарын 07- ны өдрийн хуралдааны тэмдэглэл /184 дүгээр хавтаст хэргийн 91, 98, 104, 110 дахь талууд/- д Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ш.*******, нарийн бичгийн дарга И. нар, мөн өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тогтоол /184 дүгээр хавтаст хэргийн 92 дахь тал/-д Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ш.******* ганцаараа гарын үсэг зуран тус тус баталгаажуулсан боловч тухайн өдрүүдэд ******* *******ны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаан болоогүй, Э.*******, Г. нарт *******наас баталгаа гаргах талаарх асуудал хэлэлцэгдээгүй болох нь хэрэгт авагдсан ******* *******ны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн мэдүүлэг, мөн шүүгдэгч Ш.*******гийн мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.

 

-"******* *******" ХХК-ийн гүйцэтгэх захирал *******ны нэрийн өмнөөс бусдад баталгаа гаргахдаа ТУЗ-ийн гишүүдээс зөвшөөрөл авахыг дээр дурдсан дүрмээр хүлээсэн боловч уг үүргээ Ш.******* биелүүлээгүй ТУЗ-ийн хуралдааныг зарлан хуралдуулалгүй, дангаар шийдвэр гарган *******ны нэрийн өмнөөс баталгаа гаргажээ.

 

- Шүүгдэгч Ш.******* мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт "******* *******" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдэд тухайн хэлэлцэх гэж буй асуудлын талаар утсаар мэдэгддэг гэж мэдүүлсэн боловч Э.*******, Г. нарт *******ны баталгаа гаргахтай холбоотой асуудлыг ТУЗ-ийн гишүүдэд ямар нэгэн байдлаар мэдэгдсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, түүнийг ТУЗ-ийн хуралдаан болоогүй байхад болсон мэтээр тэмдэглэл, тогтоол үйлдэн эдгээрийг дараа нь нөхөн бүрдүүлсэн гэж үзэхгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болно.

 

-8.5 Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна. Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлд "Банкны төлөөлөн удирдах зөвлөл", 34 дүгээр зүйлд "Банкны гүйцэтгэх удирдлага"-д тавигдах шаардлага, үйл ажиллагаандаа мөрдлөг болгох зарчмыг тус тус хуульчилсан. Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасан "хууль тогтоомж, *******ны дүрэмд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд *******ны өдөр тутмын үйл ажиллагааг удирдах" гэсэн, мөн хуулийн 34.1.7-д заасан "*******ны хэвийн ажиллагааг хангахуйц дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэх, түүнд үнэлэлт, дүгнэлт өгч байх гэсэн *******ны үйл ажиллагаанд мөрдлөг болгох шаардлагыг зөрчиж Ш.*******г бусадтай үгсэн тохиролцож бүлэглэн "Төлбөрийн баталгаа", "Банкны баталгааны гэрээ"-г үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

- Шүүгдэгч Ш.*******г ******* *******ны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 04/01 дугаартай "Төлбөрийн баталгаа гаргах зөвшөөрөл өгөх тухай" хууль бус тогтоол гаргасан нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдон тогтоогджээ.

 

в) 10. Шүүгдэгч Г., Э.******* нарын гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар: 10.2. Давж заалдах шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо түүнд хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүргээ бүрэн биелүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

-10.3. Анхан шатны шүүх Э.******* болон "******* *******" ХХК-ийн захирал Ш.******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэлд " " ХХК-ийн 50 хувийн хувьцааг Г.гийн нэр дээр шилжүүлэн дээрх зээлийн гэрээний өр төлбөр тооцогдон гэрээний харилцаа дуусгавар болсон, уг гэрээ бодитоор хэрэгжиж дуусгавар болсныг Э.*******, Г., Ш.******* нарын хэн аль нь мэдсээр байж бодит байдлыг гуйвуулан хиймлээр өр үүсгэн зохиомол байдлыг бий болгон Э.******* нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд уг зээлийн гэрээг дуусгавар болоогүй гэж, "******* *******" ХХК-аас төлбөр гаргуулах зорилгоор нэхэмжлэл гаргасан, Г. нь уг нэхэмжлэлийн дагуу Э.*******гийн өмнөөс гарын үсэг зурж, бичгээр тайлбар гаргасан, мөн ******* *******наас олгосон баталгааг хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн үйлдлүүдийг ******* *******наас мөнгө гаргуулах зорилгоор хийсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

- Шүүгдэгч Э.*******, Г. нар зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон гэдгийг мэдсээр байж "******* ******* ХХК-аас мөнгө гаргуулах зорилгоор дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн харилцаа дуусгавар болоогүй гэж нэхэмжлэл гарган, тухайн хуралдаанд оролцохдоо Ш.*******гийн үйлдсэн баталгааны гэрээ, батлан даалтын гэрээ, ТУЗ-ийн хуралдааны тэмдэглэл, тогтоол зэргийг шүүхэд гарган өгснөөр тэдгээрийг ашиглан зохиомол өр төлбөрийг бий болгон "******* ******* ХХК-ийг залилах санаа зорилготой гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэж байна.

 

-Шүүгдэгч Э.*******, Г. нарын үйлдлийн улмаас ******* ******* ХХК-д бодит хохирол хор уршиг учраагүй буюу "******* ******* ХХК-аас мөнгө гаргуулах зорилгоор дээрх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн боловч шүүгдэгч нарын хүсэл зоригоос үл шалтгаалсан нөхцөл байдал үүсэж, "******* ******* ХХК-д бодит хохирол учраагүй тул тэднийг бүлэглэн "******* ******* ХХК-ийг залилахыг завдсан, нотлох баримт хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн, ашигласан гэж үзнэ гэж тус тус дүгнэсэн байна.

 

10. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч ******* ******* ХХК-тай зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж, гэрээний үүрэгт 32,855,296 ам доллар гаргуулах тухай шаардлага гаргасан.

 

10.1 Нэхэмжлэгч тал нь дараах зээлийн гэрээ байгуулсан гэж үзсэн. Үүнд:

 

-2010 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03/10 тоот зээлийн гэрээний дагуу авах үндсэн төлбөр 26,250,000 /хорин зургаан сая хоёр зуун тавин мянган / ам долларыг, сарын 2,5%-ийн хүүтэй, 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлөхөөр,

-2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 03/10 тоот гэрээний нэмэлт 01 тоот гэрээний дагуу авах үндсэн зээл 3,300,000 ам долларыг сарын 2,5%-ийн хүүтэй 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлөхөөр,

-2010 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 03/10 тоот гэрээний нэмэлт 02 тоот гэрээний дагуу авах үндсэн зээл 1,300,000 ам долларыг сарын 2,5%-ийн хүүтэй 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлөхөөр,

-2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 03/10 тоот гэрээний нэмэлт 03 тоот гэрээний дагуу авах үндсэн зээл 2,900,000,000 төгрөгийг сарын 2,5%-ийн хүүтэй 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлөхөөр байгуулсан гэжээ.

 

10.2 Нэхэмжлэлийн үндэслэлд ...хүүд бодож 24,767,491,000 төгрөг төлөөд үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй, ******* ******* ХХК-ийн хүнд байдлыг харгалзан үлдэгдэл хүү, алдангийг авахгүй гэжээ.

 

10.3 Улмаар Э.******* нь зээлийн гэрээний үүргийг дараах байдлаар ******* ******* ХХК-д шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн гэж тайлбарлав. Тодруулбал: ******* ******* руу 2010 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 3,000,000 ам.доллар, 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 12,000,000 ам.доллар, 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 6,000,000 ам доллар, 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 3,300,000 ам доллар, 2010 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 1,300,000 ам доллар, 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 1,892,960,000,000 төгрөг шилжүүлсэн. Нийлээд нэмж төлсөн мөнгөн дээр 32,855,296 ам.доллар болсон гэв.

 

10.4 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус зохицуулсан.

 

Дээрх зээлийн гэрээний үүрэг буюу Э.*******гээс Ш.Батсайхан, ******* ******* ХХК-ийн дансанд бэлнээр 5 удаагийн гүйлгээгээр нийт 23,684,552.62 ам доллар буюу 34,138,035,750.31 төгрөгийг бэлнээр тушаасан Э.*******гээс "******* *******" ХХК буюу Ш.*******д зээлдүүлсэн гэх мөнгөнөөс 8.550.000 ам доллар буюу 1,007,039,660 төгрөгийг шилжүүлээгүй буюу зээлдүүлээгүй нөхцөл байдал тогтоогдлоо гэх дүгнэлтийг - дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 742 дугаартай шийтгэх тогтоолд дүгнэсэн байна.

 

Хариуцагч ******* ******* ХК-ийн зүгээс Зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон байхад дуусгавар болоогүй мэтээр баримт бичиг хуурамчаар бүрдүүлж, ******* *******ийг залилах санаа зорилготой байсан нь тогтоогдсон учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж, харин нэхэмжлэгч тал ...Зээлийн гэрээний тал Э.*******, ******* ******* ХХК бөгөөд үүргийг хувьцаагаар тооцсон гэх боловч ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Г. болохоос Э.******* биш тул Э.*******, ******* ******* ХХК нарын хоорондын зээлийн харилцаа дуусаагүй, ... нийт 24,767,491,000 төгрөгийг 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр т компанийн хувьцааны бүртгэлд тооцсон. Энэ 32,000,000 ам.доллароос гадна үүссэн хүүгийн төлбөр болох 3,500,000,000 төгрөгийг бэлнээр т компанийн хувьцаа эзэмшигч рүү шилжүүлсэн, энэ нь уг нэхэмжлэлийн шаардлагын үндсэн төлбөрт хамааралгүй, давхцаагүй тул шилжүүлэн өгсөн мөнгөө буцаан авч зөрчигдсөн эрхээ сэргээлгэх үндэслэлтэй гэж мэтгэлцсэн.

 

Түүнчлэн нэхэмжлэгч тал ... Улсын дээд шүүхийн тогтоолыг эцсийн шийдвэр гэж үзвэл уг тогтоолоор 4 удаагийн зээлийн гэрээ болон тэдгээрийн нэмэлт өөрчлөлтүүдийг хүчин төгөлдөр бус гэж дүгнээгүй. Учир нь энэ асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ нь тухайн шатны шүүхэд байгаагүй. Мөн Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлд заасны дагуу тухайн зээлийн гэрээнүүдийг нотариатаар гэрчлэн баримтжуулсан, эдгээр баримт архивд хадгалагдаж байсан... гэжээ.

 

10.5 Эрүүгийн журмаар шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол, магадлал, тогтоолуудад ... Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Ш.******* нь "******* *******" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Э.*******гээс 2010 оны 01 дүгээр сарын 27, 2010 оны 02 дугаар сарын 08, 2010 оны 02 дугаар сарын 24, 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 23,684,552.62 ам.доллар буюу 34,138,035,750.31 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, мөн Г.тай 2010 оны 02 дугаар сарын 24, 03 дугаар сарын 23, 04 дүгээр сарын 07, 07 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 39,621,288,410.85 төгрөгийн нэмэлт зээлийн гэрээ байгуулж, зээлийг төлж чадаагүй тохиолдолд "******* *******" ХХК уг зээлийг хариуцан төлөхөөр 4 удаагийн төлбөрийн баталгаа, *******ны баталгаа гаргасан гэж дурдсанаас үзэхэд тус иргэний хэрэгт маргаж буй талуудын хооронд үүссэн Зээлийн гэрээний талаар дүгнэсэн гэж үзэх үндэслэлтэй, нөгөө талаас Э.*******, ******* ******* ХХК-ийн хоорондын зээлийн гэрээний үүрэг шаардсан тус нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч ******* ******* ХХК зөвшөөрсөн, маргахгүй хүсэл зоригоос өөр татгалзал илэрхийлээгүй.

 

Иймд гэрээний талуудын чөлөөт байдлын зарчим, гэрээний талуудын хүсэл зориг, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар ******* ******* ХХК-иас мөнгөн төлбөр шаардсан нэхэмжлэгч Э.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

10.6 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт Гадаад валютын ханшийг тухайн үеийн *******наас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно гэж зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага 32,855,296 долларын нэхэмжлэл гаргах үеийн Монол*******ны ханш 1570.43 төгрөгөөр тооцож 51,596,943,659.3 төгрөг болох талаар маргаагүй.

 

11. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар гаргасан Банкны баталгаа-ны гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

-Э.******* болон ******* ******* ХХК-ийн хооронд 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дугаартай Зээлийн гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр 30,259,110,000 төгрөгийг, сарын 2,5 хувийн хүүтэй, 2010 оны 12 дүгээр сарын 31-ний өдөр эргэн төлөхөөр нөхцөлтэйгөөр зээлдүүлсэн, мөн өдрийн ******* *******ны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар уг зээлийн баталгааг гаргахыг зөвшөөрч, 26,250,000 ам.долларын үүргийн дүнгийн хүрээнд төлбөрийн баталгаа гаргасан, 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дугаар ******* *******, ******* ******* ХХК нарын хооронд Банкны баталгааны гэрээ байгуулагдсан(1хх-ийн 9-15-р тал)

 

-2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай 2010.02.24-ний өдрийн  тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлүүлсэн 30,259,110,000 төгрөгийн зээлийн хэмжээг 4,660,623,000 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт зээлийн хэмжээг 34,919,733,000 төгрөг болгосон, мөн өдөр ******* *******ны Төлөөлөн удирдах зөвлөлөөс *******ны баталгаа гаргахыг зөвшөөрч, *******ны баталгааг 3,300,000 ам.долларын хэмжээгээр гаргасан, 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдөр дугаар ******* *******, ******* ******* ХХК нарын хооронд Банкны баталгааны гэрээ байгуулагдсан (1хх-ийн 16-21-р тал)

 

-2010 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 02 дугаартай 2010.02.24-ний өдрийн  тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хэмжээг 1,801,555,410.85 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт зээлийн хэмжээг 36,721,288,410.85 төгрөг болгосон, мөн өдөр ******* *******ны Төлөөлөн удирдах зөвлөлөөс *******ны баталгаа гаргахыг зөвшөөрч, *******ны баталгааг 1,300,000 ам.долларын хэмжээгээр гаргасан, 2010 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 1/990 дугаар ******* *******, ******* ******* ХХК нарын хооронд Банкны баталгааны гэрээ байгуулагдсан (1хх-ийн 22-27-р тал)

 

-2010 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 03 дугаартай 2010.02.24-ний өдрийн  тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хэмжээг 2,900,000,000 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт зээлийн хэмжээг 39,612,288,410.85 төгрөг болгосон, мөн өдөр ******* *******ны Төлөөлөн удирдах зөвлөлөөс *******ны баталгаа гаргахыг зөвшөөрч, *******ны баталгааг 2,900,000,000 төгрөгийн хэмжээгээр гаргасан, 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдөр  дугаар ******* *******, ******* ******* ХХК нарын хооронд Банкны баталгааны гэрээ байгуулагдсан (1хх-ийн 28-32-р тал) талаарх баримтууд хэрэгт авагдсан.

 

11.1 *******ны ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаар ******* ******* ХХК-д *******ны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай тушаалаар 1 жилийн хугацаатайгаар ******* ******* ХХК-д *******ны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч, мөн өдрийн дугаар Албадан татан буулгах тухай тушаалаар ******* ******* ХХК-ийг 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс хуулийн этгээдийн нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан тушаалаар нотлогдсон. (1хх-ийн 58-59-р тал)

 

Улмаар Банкны тухай хуульд заасны дагуу ******* ******* ХХК дахь *******ны эрх хүлээн авагч, ******* ******* ХХК нарын хооронд 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож маргаангүй. (1хх-ийн 62-66-р тал)

 

Нэхэмжлэгч тал дээрх үндэслэлээр ******* ******* ХК-иас Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар гаргасан Банкны баталгаа-ны гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай шаардлага гаргасан.

 

11.1.1 ******* ******* ХК нь ... зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсныг мэдсээр байж дуусгавар болоогүй мэтээр зохиомол өр төлбөрийг бий болгон хуурамч баримт бичиг үйлдэж, *******ны баталгааны гэрээний дагуу ******* *******ыг залилах санаа зорилготой байсан... гэмт үйлдэлдээ эрүүгийн шүүхээр ял шийтгэгдсэн, ...******* *******ны Баталгааны гэрээ-ний үүрэг ******* ******* ХК-д шилжиж ирээгүй, үүрэг хүлээх үндэслэлгүй, ...тухайн өдрийн санхүүгийн баримтад бүртгэгдэж улмаар *******анд бичилт хийлгэх хууль, журам зөрчсөн... Баталгаа гаргасан гэх цаг хугацаанд ******* *******ны өөрийн хөрөнгө 60 тэрбум байсан боловч хуульд зааснаар *******ны баталгаа нь тухайн *******ны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй байх заалтын дагуу 6 тэрбум төгрөгийн баталгаа гарах эрхтэй ... Баталгаа нь хуульд нийцээгүй.. зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.

 

11.1.2 Нэхэмжлэгч тал ...Зээлийн гэрээ, батлан даалтын гэрээ хийгдсэн болох нь нотариатын бүртгэл, улсын архиваас авсан баримтуудаар нотлогдоно, 2010 оны 02 дугаар сарын 24, 03 дугаар сарын 23, 04 дүгээр сарын 07, 07 дугаар сарын 07-ны өдрүүдэд гэрээ байгуулах үед ******* ******* дампуурах, ******* *******тай нэгтгэгдэх талаар аливаа мэдээ, мэдээлэл гараагүй байсан бөгөөд нэхэмжлэгч энэ талаар мэдэх боломжгүй байсан, эдгээр баримт бичгийг хууль бус, эсхүл хуурамч гэж тогтоосон аливаа дүгнэлт эрүүгийн хэргийн тогтоолд тусгагдаагүй, Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээний 1.1 дэх заалтад ******* *******ны өр төлбөр, бусад тооцоог ******* *******анд шилжүүлэхээр тусгасан, 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ******* *******ны үүрэг хүлээсэн харилцаанд холбогдох шаардах эрх, үүрэг гүйцэтгэх үүрэг нь ******* *******анд шилжсэн... зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн.

 

11.2 Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1 дэх хэсэгт Банкны баталгааны гэрээгээр ******* нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр, эсхүл цахим хэлбэрээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь баталгаа гаргагч *******инд төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ, 457.2 дахь хэсэгт Баталгаа гаргагч ******* үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүргээ үндсэн гэрээгээр үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргээс үл хамааран гүйцэтгэнэ, 457.5 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн баталгаа бүхий үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь баталгаа гаргагч *******наас мөнгөн төлбөр төлөхийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр шаардана гэж тус тус Банкны баталгааны гэрээний талаар хуульд зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч Э.******* нь шүүхэд 26,250,000 ам.долларын үүргийн дүнгийн хүрээнд төлбөрийн баталгаа гаргасан, 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдөр  дугаар ******* *******, ******* ******* ХХК нарын хооронд Банкны баталгааны гэрээ, 3,300,000 ам.долларын хэмжээгээр баталгаа гаргасан, 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдөр  дугаар Банкны баталгааны гэрээ, 1,300,000 ам.долларын хэмжээгээр баталгаа гаргасан, 2010 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр  дугаар Банкны баталгааны гэрээ, 2,900,000,000 төгрөгийн хэмжээгээр баталгаа гаргасан, 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдөр  дугаар Банкны баталгааны гэрээ-үүдийг тус тус баримтаар гарган өгсөн.

 

11. 3 ******* ******* ХХК дахь *******ны эрх хүлээн авагч, ******* ******* ХХК нарын хоорондын 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ-ний 1.1-т ******* ******* ХХК-ийн доор дурдсан актив, пассив хөрөнгө, өр төлбөрийг шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулна гэж, 1.3-т ...үүрэг хүлээгч болон үүрэг гүйцэтгүүлэгчийн ******* ******* ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн болон бусад нөхцөлүүд бүгд цаашид хэвээр мөрдөгдөх болно гэж, 3.3-т ******* ******* ХХК-ийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон үүрэг хүлээгч болон шаардлага гаргах эрх бүхий этгээд нь хөрөнгө шилжүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх буюу шаардах эрх, үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээн, актив пассив хөрөнгө шилжүүлэн авагчийн өмнө үүрэг хүлээгч, үүрэг гүйцэтгүүлэгч болсон гэж үзнэ, 3.4-т ... хөрөнгө шилжүүлэн авагч нь бусдын өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгчээс ******* ******* ХХК-д авч болох арга хэмжээ, шаардах эрх хариуцлагыг хөрөнгө хүлээн авагчтай тооцон хэрэгжүүлэх эрхтэй болохыг талууд баталж байна гэж тус тус тусгажээ.

 

11.4 Дээрх гэрээний 2.3 дахь заалтаар ******* ******* ХХК(ХК)-д Э.*******тэй холбоотой хүлээж болзошгүй үүрэг шилжээгүй болох нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 111 дүгээр тогтоолын 8.3 дахь хэсэгт ... "******* *******" ХХК дахь эрх хүлээн авагчаас ******* *******анд шилжүүлсэн балансын гадуурх хүлээж болзошгүй үүрэг дансны дэлгэрэнгүй жагсаалтад ******* *******наас 2010 онд гаргасан гэх төлбөрийн баталгаа Э.*******тэй холбоотой гэх 32,855,296.74 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 51,596,943,659.3 төгрөгийн хүлээж болзошгүй үүрэг бүртгэгдээгүй, ******* *******ны эрх хүлээн авагч болон ******* *******ны хооронд 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан  дугаартай "Балансын гадуурх бүртгэл шилжүүлэх" гэрээний дагуу шилжүүлсэн тэнцлийн гадуурх хүлээж болзошгүй үүргийн бүртгэлд Э.*******тэй холбоотой үүрэг байгаагүй, "Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ-ний Хөрөнгө шилжүүлэгчийн эрх үүрэг гэсэн 2 дугаар хэсгийн 2.3 дахь заалтаар Э.*******тэй холбоотой хүлээж болзошгүй үүрэг ******* *******анд шилжээгүй байна гэж дүгнэгдсэн байдлаар тогтоогдож байна.

 

Түүнчлэн дээрх шүүхийн тогтоолд Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Ш.******* нь "******* *******" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Э.*******гээс 34,138,035,750.31 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, зээлийг төлж чадаагүй тохиолдолд "******* *******" ХХК уг зээлийг хариуцан төлөхөөр 4 удаагийн төлбөрийн баталгаа, *******ны баталгаа гаргасан, улмаар "******* *******" ХХК 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн  дугаартай *******ны Ерөнхийлөгчийн тушаалаар татан буугдсан байх ба актив, пассив хөрөнгийг "******* ******* ХХК-д шилжүүлсний дараа "******* ******* ХХК буюу Ш.******* нь гэрээнд заагдсан зээлээ төлөөгүйн улмаас Э.*******гээс "******* *******" ХХК-ийн эрх хүлээн авагч "******* ******* ХХК-аас төлбөр гаргуулах зорилгоор дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасны дагуу иргэний хэрэг үүсгэсэн байх ба Ш.******* нь уг хэрэгт иргэний хариуцагчаар оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсний улмаас *******ны баталгааны дагуу хариуцагч "******* *******" ХХК-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон,

 

- Банкны тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 6.1.4-т зааснаар аливаа ******* нь *******ны зөвшөөрөлтэйгөөр өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах үйл ажиллагаа эрхлэх бөгөөд *******ны Ерөнхийлөгч гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах үйл ажиллагаа эрхлэхэд дагаж мөрдөх журмыг 2000 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр баталжээ. Дээрх журмын 5.1-д "Батлан даагч ******* нь батлан даалтын гэрээг 2 хувь үйлдэх бөгөөд уг гэрээгээр *******ны хүлээсэн үүргийн дүнгээр тэнцлийн гадуурх  дүгээр /Батлан даалт/ дансанд батлан даалт нэг бүрээр нэрийн данс нээж бүртгэнэ.", 5.2-т "Банк батлан даалтын гэрээ байгуулсан тохиолдолд гэрээг огноо, дугаараар *******ны бүртгэл тооцооны газарт ажлын нэг хоногийн дотор хүргүүлнэ" гэж тухайлан зохицуулсан байна.

 

-Шүүгдэгч Ш.******* "******* *******" ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшигчийн хувиар тус *******ны нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах зөвшөөрлийг 2010 онд буюу тухайн үед дээрх хууль, журамд заасны дагуу аваагүй, харин 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр батлан даалт гаргах зөвшөөрөл авсан, батлан даалтын гэрээнүүдийг *******анд бүртгүүлээгүй нь *******ны 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн  дугаартай "... нийт 4 удаагийн /2010 оны 02 дугаар сарын 24- ний өдрийн 26,250,000 ам.доллар, 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 3,300,000 ам.долларын, 2010 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1,300,000 ам.долларын болон 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2,900,000,000 төгрөгийн батлан даалтын гэрээнүүд *******ны данс бүртгэлд бүртгэгдээгүй байна", 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн  дугаартай "... ******* ******* нь 2010 онд *******наас олгосон гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах нэмэлт зөвшөөрөлгүй байсан болно. ******* ******* нь *******наас батлан даалт гаргахад мөрдөх түр журмын 5.2 дугаар заалтын дагуу дээрх албан тоотод дурдсан баталгааны гэрээнүүдийг *******анд бүртгүүлээгүй. ...баталгааны гэрээнүүдийн дүнг өөрийн тайлан тэнцэлд тусгаж ирүүлээгүй. ..." гэсэн албан бичгүүдээр нотлогдсон гэсэн шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцжээ,

 

- ******* *******ны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2010 оны 02 дугаар сарын 24, 2010 оны 03 дугаар сарын 23, 2010 оны 04 дүгээр сарын 07, 2010 оны 07 дугаар сарын 07- ны өдрийн хуралдааны тэмдэглэл /184 дүгээр хавтаст хэргийн 91, 98, 104, 110 дахь талууд/- д Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ш.*******, нарийн бичгийн дарга И. нар, мөн өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тогтоол дүгээр хавтаст хэргийн 92 дахь тал-д Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ш.******* ганцаараа гарын үсэг зуран тус тус баталгаажуулсан боловч тухайн өдрүүдэд ******* *******ны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаан болоогүй, Э.*******, Г. нарт *******наас баталгаа гаргах талаарх асуудал хэлэлцэгдээгүй болох нь тогтоогдсон байна,

 

-"******* *******" ХХК-ийн гүйцэтгэх захирал *******ны нэрийн өмнөөс бусдад баталгаа гаргахдаа ТУЗ-ийн гишүүдээс зөвшөөрөл авахыг дээр дурдсан дүрмээр хүлээсэн боловч уг үүргээ Ш.******* биелүүлээгүй ТУЗ-ийн хуралдааныг зарлан хуралдуулалгүй, дангаар шийдвэр гарган *******ны нэрийн өмнөөс баталгаа гаргажээ,

 

- Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлд "Банкны төлөөлөн удирдах зөвлөл", 34 дүгээр зүйлд "Банкны гүйцэтгэх удирдлага"-д тавигдах шаардлага, үйл ажиллагаандаа мөрдлөг болгох зарчмыг тус тус хуульчилсан. Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасан "хууль тогтоомж, *******ны дүрэмд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд *******ны өдөр тутмын үйл ажиллагааг удирдах" гэсэн, мөн хуулийн 34.1.7-д заасан "*******ны хэвийн ажиллагааг хангахуйц дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэх, түүнд үнэлэлт, дүгнэлт өгч байх гэсэн *******ны үйл ажиллагаанд мөрдлөг болгох шаардлагыг зөрчиж Ш.*******г бусадтай үгсэн тохиролцож бүлэглэн "Төлбөрийн баталгаа", "Банкны баталгааны гэрээ"-г үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна,

 

- Шүүгдэгч Ш.*******г ******* *******ны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 04/01 дугаартай "Төлбөрийн баталгаа гаргах зөвшөөрөл өгөх тухай" хууль бус тогтоол гаргасан нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдон тогтоогджээ .зэрэг дүгнэлтийг шүүх дурдсан байна.

 

11.5 Хэрэгт авагдсан шүүхийн хүчин төгөлдөр тогтоолуудаар ******* ******* ХХК нь 2010 онд буюу тухайн зээлийн гэрээ, батлан даалтын гэрээ байгуулах цаг хугацаанд гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах зөвшөөрөл аваагүй байсан, 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр батлан даалт гаргах зөвшөөрөл авсан, батлан даалтын гэрээнүүдийг *******ны данс бүртгэлд бүртгүүлээгүй, Холбогдох хууль журам зөрчсөн, ...зөвшөөрөл олгосон мэтээр Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, тогтоол, төлбөрийн баталгаа, *******ны баталгааны гэрээ зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, ******* ******* ХХК нь татан буугдсаны дараа хуурамчаар үйлдсэн дээрх баримтуудыг ашиглан ******* *******ны актив, пассив хөрөнгө шилжсэн ******* *******наас төлбөр гаргуулах зорилгоор Э.*******гээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх тухай иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч шийдвэр гаргуулсан...Актив пассив хөрөнгө шилжүүлэх гэрээний 2.3 дахь заалтаар Э.*******тэй холбоотой хүлээж болзошгүй үүрэг ******* *******анд шилжээгүй, Ш.******* нь дангаар шийдвэр гарган *******ны нэрийн өмнөөс баталгаа гаргасан...зэрэг үйл баримтыг дүгнэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дээрх үйл баримтыг дахин нотлохгүй бөгөөд нэхэмжлэгч Э.*******гийн ******* ******* ХК-иас Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар гаргасан Банкны баталгаа-ны гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан Банкны баталгаа, Баталгааны гэрээнүүдийг  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн  дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дүгээр тогтоолуудад заасан үндэслэлээр хууль, журмын дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр, хуульд нийцсэн гэрээ гэж дүгнэх боломжгүй байна.

 

12. дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн  дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай захирмжийн 3 дахь заалтад нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 1,500,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийг шийдвээр гарах хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн, нэхэмжлэгч Э.******* шүүхэд 2013 онд нэхэмжлэл гаргахдаа ажил хөдөлмөр эрхэлдэггүй тухай  Засаг даргын тодорхойлолтыг гарган өгч, улсын тэмдэгтийн хураамжид 1,500,000 төгрөгийг 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төлсөн болох нь баримтуудаар тогтоогдож байна. (1хх-ийн 6-8-р тал)

 

12.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,500,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.*******гээс улсын тэмдэгтийн хураамжийн дутуу төлсөн 256,642,668 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 258,142,668 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгох нь хуульд нийцнэ.

 

13. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.*******гаас шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар ...******* ******* болон ******* *******ны эрх хүлээн авагчаас ******* *******наас ******* *******анд эрх, үүрэг шилжсэн актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээгээр Э.*******гийн үүрэг шилжсэн эсэхийг шалгахын тулд хэрэгт авагдаагүй бусад гэрээнүүдийг гаргуулах... тухай хүсэлт илэрхийлсэн.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...бусад гэрээнүүд гэх баримт маргааны үйл баримтад нөлөөлөх баримт мөн эсэх талаар үндэслэл тодорхойгүй, баримт гаргуулж ...үйл баримтыг шалгах шаардлагатай гэх агуулгаар гаргасан зэргийг харгалзан шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ХХК-иас Зээлийн гэрээний үүрэгт 51,596,943,659.3 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгож, Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ******* ******* ХК-д холбогдох Банкны баталгаа-ны гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай Э.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,500,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.*******гээс улсын тэмдэгтийн хураамжийн дутуу төлсөн 256,642,668 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 258,142,668 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА