| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2018/0185/Э |
| Дугаар | 185 |
| Огноо | 2018-10-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,
улсын яллагч С.Цэрэндалай,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,
шүүгдэгч О.И нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ийн Ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807004450169 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******од төрсөн, *******тай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ******* *******,******* тоотод оршин суух,
урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 53 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 123-р зүйлийн 3-т зааснаар 1 жил хорих ял,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 36 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 123.4, 131.2-т зааснаар 3 жилийн хорих ял,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 373 дугаар шийтгэх тогтоолоор 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 6 сарын хорих ял шийтгэгдэж Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шүүгчийн 283 дугаар захирамжаар 2015 оны Өршөөлийн хуулиар 1 жил 4 сар 23 хоногийн хорих ялаас өршөөгдөн суллагдсан, регистрийн ******* дугаартай, ******* овогт О.И нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 02-ны орой өдөр 13 цагийн орчимд ны нутаг дэвсгэр гэх газарт Ч.Г-ий гэрийн гадна Ж.Эийг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.И нь 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр , гэх газарт нагац ах Ж.Этэй согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар 13 цагийн орчимд маргалдаж түүний нурууны зүүн болон баруун тал, зүүн бугуйн үенд хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.И нь мэдүүлэг өгөхгүй гэсэн ба улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судалсан:
Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Эийн өгсөн: “2018 оны 08 дугаар сарын 02-ны өглөөг 07 цагийн орчимд Тэрэлжийн Мэлхий хадны ойролцоо Супер маркетаас 0,75 савалгаатай Хараа аваад дүү Итэй хамт буцаад гэрлүүгээ алхаж явахдаа модны доор суугаад хувааж уусан. Тэгээд архиа хувааж уучихаад Игийн малыг нь малладаг ийд очоод дүү Иг согтчихсон байхаар нь унт гэж хэлсэн, гэтэл И надтай маргалдаад гэрийн ширээн дээр байсан хутгыг аваад гэрийн гадаа гарч ирээд над руу дайрсан. Тэгээд би өөрийгөө хамгаалах гээд зүүн гараараа хаасан чинь гар зүсэгдээд, дахиад баруун мээмний доод хэсэгт бас зүсээд, нурууны зүүн талд зүсээд, зүүн суганы доор бас зүсэгдээд өөх нь гарчихсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 18-19 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/385 дугаар:
“1. Ж.Эийн биед нурууны зүүн болон баруун тал, зүүн бугуйн үенд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,
/хх-ийн 29 дүгээр хуудас/
Хэргийн газарт нөхөн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн судалсан хохирогчийн болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт нөхөн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээс дүгнэхэд шүүгдэгч О.И нь 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр , гэх газарт нагац ах Ж.Этэй согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар 13 цагийн орчимд маргалдаж түүний нурууны зүүн болон баруун тал, зүүн бугуйн үенд хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.
Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас О.Ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Игийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 5 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг устгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн Иг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Иг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 5 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүний эдлэх 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 40 /дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч, 260 /хоёр зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 162.4 дэх хэсэгт зааснаар О.Ид оногдуулсан торгох ял биелүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг устгасугай.
7. Шүүгдэгч О.И нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл О.Ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ