| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2018/0184/Э |
| Дугаар | 184 |
| Огноо | 2018-10-16 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,
улсын яллагч С.Цэрэндалай,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мягмаржав,
шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт Д.Д-ийд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807002980151 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр *******т төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүү, бэр, ач нарын хамт Налайх дүүрэг 5 дугаар хороо, ******* тоотод оршин суух, регистрийн ******* дугаартай, ******* овогт Д.Д нь *******ны нутаг дэвсгэрт байрлах ХХК-ний аж ахуйн хашаанд манаачаар ажиллаж байхдаа 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Ш.Огийн итгэмжлэн хариуцуулсан өвснөөс 100 боодол өвсийг бусдад худалдаж, 360.000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ХХК-нд харуул хамгаалалтын ажилд орж тус компаний *******ны нутаг дэвсгэрт байрлах аж ахуйн хашаанд нөөцөлсөн тэжээлийн фондын өвснөөс ажил үүргээ 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гүйцэтгэх явцдаа 360.000 төгрөгийн үнэ бүхий 100 боодол өвсийг бусдад худалдсан үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Дийн өгсөн: “Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгнө. Би “” ХХК-нд 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ажилд ороод 10 хонож байсан. Хүн өвс авъя гэж хэлэхээр нь би өвсийг зарчихсан. Эхлээд 15 боодол өвс зарсан. Дараа нь 80 боодол өвсийг зарсан. Нөгөө ээлжийн манаачдаа өвс зарсан талаараа хэлэхэд нөгөө хүн маань захиралд хэлсэн байсан. Өвс зарсан хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судалсан:
Мөрдөн байцаалтад хохирогч Ш.Огийн өгсөн: “тухайн үед харуул хийж байсан Д гэх хүн мөнгөний хэрэг болоод зарчихсан гэж хэлж байсан тэгээд би уг өвсийг төлөх хэрэгтэй би өвсөөр нь л буцааж хохирлоо авна гэж хэлээд 100 боодол өвс дутсан байсныг төлүүлж хохирлоо бүрэн авсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 11-12 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.д Дийн өгсөн: “2018 оны 02-р сарын 10-ны өдөр ээлж солигдох үед хашаанд хураалттай байсан 100 тонн нуруулдсан өвс нурсан байна гэж мэдэгдсэний дагуу миний бие өөрөө ирж үзэж шалгалт хийхэд машины дугуйн мөр байсан ба нийт 100 боодол өвс дутсан байсан энэ талаар Дид хэлэхэд би хулгайлж аваад зарчихсан гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг,
/хх-ийн 14-18 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Б.ын өгсөн: “2018 оны 02-р сарын 10-ны өглөө 09 цагт ажилдаа ирээд ажлаа хүлээлцэхэд хашааны ертөнцийн зүгээр зүүн урд талд хураалттай байсан нуруулдсан боодолтой өвсний урд талаас нурсан харагдсан тэгээд Доос асуухад салхинд нурсан гэхээр нь салхинд ингэж нурахгүй энэ яасан юм бэ гэхэд би эндээс үхэрт өгөх 5 боодол өвс авсан юм тэгээд авч байхдаа татаад уначихсан юм тэгээд ажлаасаа буугаад яваад өгсөн би захирал дд Д руу утсаар хэлээд өвс нурсан байна Д 5 боодол өвс авсан гэж байна гэж хэлсэн тэгээд захирал ирж үзээд Дийг дуудаад өвсөө тоолоход нэлээн өвс дутсан тэгээд өвсний жинхэнэ эзэн Очир гэх хүнийг дуудаад маргааш нь ирээд үзэхэд 100 боодол өвс дутсан. Тэгээд Дийн гэр рүү очиход айлын хашаанд 15 боодол өвс хийчихсэн байсан тэгээд тэрийг өвсний эзэн авсан, үлдэгдэл өвс болох 85 боодол өвсийг Д 2018 оны 02-р сарын 13-нд авчирч өгсөн.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 19-20 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч О.гийн өгсөн: “2018 оны 02-р сарын 09-ний өдөр өвсний хэрэг гараад манай гэр байдгийн төв замын урд талд хашаанд их хэмжээний өвс хураасан харагдсан тэгээд орой 19 цагийн үед байхаа яг цагийг нь сайн санахгүй байна очиход нэг эрэгтэй хүн байхаар нь өвс зарах уу гэхэд зарна гэхээр нь 15 боодол өвс авъя гээд нэг боодлыг 5000 төгрөгөөр бодож авсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 23-24 дүгээр хуудас/
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-33-35/ зэрэг бичгийн нотлох баримтыг шинжлэн судлуулна гэв.
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судалсан мөрдөн байцаалтад өгсөн хохирогч Ш.О, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.дД, гэрч Б., гэрч О. нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээс дүгнэхэд Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ХХК-нд харуул хамгаалалтын ажилд орж тус компаний *******ны нутаг дэвсгэрт байрлах аж ахуйн хашаанд хадгалж нөөцөлсөн тэжээлийн фондын өвснөөс 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 360.000 төгрөгийн үнэ бүхий 100 боодол өвсийг бусдад худалдан өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.
Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Д.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 100 боодол өвсийг буцааж өгсөн, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Д ийн Дийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дид 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Дид оногдуулсан 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сар хорих ялаас Д.Дийг чөлөөлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ