| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2018/0191/Э |
| Дугаар | 191 |
| Огноо | 2018-10-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Машлай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Р.Машлай,
шүүгдэгч А.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт А.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807005240178 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, одоо Налайх дүүрэг 3 дугаар хороо, ******* тоотод оршин суух, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 200 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаартай, ******* овогт А. О нь 2018 оны 09 дүгээр сарын 15-ны шөнийн 04 цагийн орчимд ны нутаг дэвсгэрт байрлах бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчтой маргалдан улмаар архины шилээр хохирогч Х.Агийн баруун гуянд зүсэж түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.О нь 2018 оны 09 дүгээр сарын 15-ны шөнө ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бааранд Э.Т, Х.А, Б.П нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэн Х.А маргалдан улмаар архины шил хагалан түүний баруун гуянд зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.О нь мэдүүлэг өгөхгүй гэсэн ба улсын яллагчийн судалсан:
Мөрдөн байцаалтад хохирогч Х.А-гийн өгсөн: “шөнө 04 цагийн үед О уурлаж ширээн дээр байсан 0.5 мл-ийн архитай шар Чингис архины шилийг авч ширээ цохиж хагалаад гарт нь үлдсэн хэсэг нь миний баруун гуянд хүрэх шиг болсон юм, тэгээд муудалцах нь тарах болж гарцгаах үед миний баруун хөлний гуяны урд хэсэг нойтон оргиод байх шиг болохоор нь үзэхэд цус гарч байсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 06-07 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрчээр А.Оийн өгсөн: “А нэлээн согтсон бид нарыг хараагаад байсан би тэгэхээр нь ширээн дээр ууж байсан хоосон байсан архины шил аваад яах гээд байгаа юм бэ гээд ширээ савтал хагарах явцдаа хажууд сууж байсан Агийн баруун гуя хэсэгт зүсэгдчихсэн” гэх мэдүүлэг,
/хх-ийн 09 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Э.ын өгсөн: “А О нар маргалдсан байдалтай байсан тэгээд би одоо больё гарцгаая гээд гарсан гартал А миний гуяыг О зүсчихлээ гэж байсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 11 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Б.Пын өгсөн: “Оийг А хараагаад байсан тэгтэл О ширээн дээр байсан архины шилийг аваад ширээ цохиод савахдаа хажууд нь сууж байсан Агийн гуя хэсэгт нь зүсчих шиг болсон” гэх мэдүүлэг,
/хх-ийн 14 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Б.Тийн өгсөн: “О ширээнд архины шил цохиж хагалаад Ан гуяыг зүссэн гэж сонссон” гэх мэдүүлэг,
/хх-ийн 17 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Х.Х ын өгсөн: “О гэдэг залуу архины шил ширээнд цохиж хагалаад миний гуяыг зүсчихсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг,
/хх-ийн 19 дүгээр хуудас/
Шүүхийн Шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/469 дүгээр:
“1. Х.Ан биед баруун гуянд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,
/хх-ийн 23 дугаар хуудас/
Хавтаст хэргээс хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-04/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргийг дүгнэхэд шүүгдэгч А.О нь 2018 оны 09 дүгээр сарын 15-ны шөнө ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бааранд Э.Т, Х.А, Б.П нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэн Х.А маргалдан улмаар архины шил хагалан түүний баруун гуянд зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.
Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас А.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт А. Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.О 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Од оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан А.Од мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар А.Од оногдуулсан торгох ял биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ