Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 194

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч С.Цэрэндалай,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

хохирогч Ц.Б,

шүүгдэгч И.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Дуулгат овогт И. Өад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807005440185 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1968 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 50 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Налайх дүүрэг 6 дугаар  хороо, Дэлгэрдэвийн 4 тоотод оршин суух, регистрийн УЕ68072612 дугаартай, Дуулгат овогт И. Ө нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Налайх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт Эрээний адаг гэх газарт хүйтэн гагнуурын алхаар Ц.Бат-Эрдэний толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:           

Шүүгдэгч И.Ө нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо, Эрээний адаг гэх газарт  Пүрэвдаваа гэх айлд унага тамгалах явцдаа Ц.Б нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар 16 цагийн орчимд гэрээс гарахдаа намайг түлхэж унагалаа гэх шалтгаанаар хүйтэн гагнуурын алхаар Ц.Бат-Эрдэнийн толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон байна.

            Энэхүү үйл явдал нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Ө нь мэдүүлэг өгөхгүй гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Бат-Эрдэнийн өгсөн: “Тухайн өдөр Пүрэвдагва ахынд унага тамгалсны дараа 1 шил архи уусан. Би Төмөрөө ахын гэрт очиж хамт гаръя гэхэд унтаж байгаад орноосоо боссон. Тэгээд бид хоёр гараад явж байтал Төмөрөө ах төмөрт ороогдож унахдаа миний толгойг цохисон. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судалсан:

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/470 дугаар:

        “1. Ц.Б-н биед хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

        3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

         4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

       5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,

            /хх-ийн 25 дугаар хуудас/

Хохирогч Ц.Бат-эрдэнийн томографт харуулсан тухай баримт /хх-ийн 45 дугаар хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлэг болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судалсан шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргийг дүгнэхэд шүүгдэгч И.Ө нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо, Эрээний адаг гэх газарт  Пүрэвдаваа гэх айлд унага тамгалах явцдаа Ц.Б нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар 16 цагийн орчимд гэрээс гарахдаа намайг түлхэж унагалаа гэх шалтгаанаар хүйтэн гагнуурын алхаар Ц.Бат-Эрдэнийн толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.

Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас И.Өад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч И.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг гагнуурын алхыг устгаж, хохирогчид 150.000 төгрөг төлсөн, гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.            

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дуулгат овогт И. Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.Өад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар И.Өад оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг И.Өад мэдэгдсүгэй.

5. И.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 150.000 төгрөг төлсөн, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар И.Өад оногдуулсан торгох ял биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.

7. Тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гагнуурын 1 ширхэг алхыг устгасугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл И.Өад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.БАВУУ