Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 196

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Р.Машлай,

шүүгдэгч О.А, Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт О. А, ******* овогт Б. А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807004390166 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотын *******т төрсөн, *******тай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 0-9 насны 3 хүүхдийн хамт  ******* тоотод оршин суух, урьд Налайх дүүргийн шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 20 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн, регистрийн ******* дугаартай, ******* овогт О. А.

2. Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *******тай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, 0-9 насны 3 хүүхдийн хамт тоотод оршин хаягтай, регистрийн ******* дугаартай, ******* овогт Б. А.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

О.А нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн орчимд тоотод 9 настай хүү А.Эийг зодож дээрэлхлээ хэмээн хувийн таарамжгүй харьцаа үүсгэн 11 настай бага насны хүүхэд болох хохирогч Б.Хыг өөрийн эхнэр Б.Аын хамтаар бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Б.А нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн орчимд тоотод 9 настай хүү А.Эийг зодож дээрэлхлээ хэмээн хувийн таарамжгүй харьцаа үүсгэн 11 настай бага насны хүүхэд болох хохирогч Б.Хыг өөрийн нөхөр О.Ан хамтаар бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.А, Б.А нар нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр тоотод бага насны буюу 11 настай Б.Хыг өөрийн хүү болох 9 настай А.Эийн дээрээс угаадас асгалаа гэх шалтгаанаар Б.А нь түүний хацар руу алгадах, О.А нь гуя руу өшиглөх, нүдэн тус газар нь гар утсаа шидэж цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон байна.

            Энэхүү үйл явдал нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А “Би өөрийн гэм бурууг ойлгож байна. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А “Би өөрийн гэм бурууг ойлгож байна. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд мэдүүлэг өгөхгүй” гэсэн ба улсын яллагчийн судалсан:

Мөрдөн байцаалталд арван найман насанд хүрээгүй хохирогч Б.Хын өгсөн: “хүүхдийн дээрээс бохир ус асгаасан байна гээд эгч 4-5 удаа ээлжилж 2 хацар руу алгадаад гараа атгаж байгаад аймхай руу нэг удаа цохиж, хажуугаар нь ах баруун гуя руу нэг удаа өшиглөж утсаа гаргаж ирээд шидэхэд миний баруун нүдний дээр оносон. Би тухайн үед эмээгийн араар ороход 2 талаар ирээд зодсон” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 17-19 дүгээр хуудас/

            Мөрдөн байцаалтад гэрч Г.гийн өгсөн: “хүү Ха уйлчихсан хүнд зодуулсан байдалтай баруун нүдний дээд зовхи шалбарсан нүд нь хөхөрсөн байсан, хэн зодов яав ийв гэхэд 2 хүүхдээ өмөөрөөд зодчихлоо гэж байсан. Хүү Хын гуя нь бас хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 20 дугаар хуудас/

             Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9133 дугаар:

            “1. Б.Хын биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт зулгаралт, баруун гуянд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

            /хх-ийн 29 дүгээр хуудас/

Арван найман  насанд хүрээгүй хохирогч Б.Хын нас тоолсон баримт /хх-ийн 122 дугаар хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргийг дүгнэхэд шүүгдэгч О.А, Б.А нар нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр тоотод бага насны буюу 11 настай Б.Хыг өөрийн хүү болох 9 настай А.Эийн дээрээс угаадас асгалаа гэх шалтгаанаар Б.А нь түүний хацар руу алгадах, О.А нь гуя руу өшиглөх, нүдэн тус газар нь гар утсаа шидэж цохих зэргээр бүлэглэн зодож эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт зулгаралт, баруун гуянд цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.

Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.А, Б.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.А, Б.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.   

      Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт О. А, ******* овогт Б. А нарыг бүлэглэн бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.А, Б.А нарт  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.А, Б.А  нарт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг О.А, Б.А нарт мэдэгдсүгэй.

5. О.А, Б.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, өсвөр насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.д 150.000 /зуун тавин мянга/ төгрөгийг төлсөн, өсвөр насны хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар санал гомдолгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар О.А, Б.А нарт оногдуулсан торгох ял биелүүлэхийг ******* дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл О.А, Б.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.БАВУУ