| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2018/0197/Э |
| Дугаар | 197 |
| Огноо | 2018-10-31 |
| Зүйл хэсэг | 10.1.2, |
| Улсын яллагч | Р.Машлай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж, шүүгч С.Батгэрэл, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч Д.*******,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Р.Машлай,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Баасанжав,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц,
шинжээч эмч Я.*******,
гэрч Н.Г,
шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт С Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн ирүүлсэн эрүүгийн 1707003260050 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
******* Улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, яс үндэс халх, *******тай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт *******, ******* тоотод оршин суух бүртгэлтэй, одоо *******, ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт С Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө тоотод Д.Цтэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдан улмаар хохирогчийн хүнд согтолттой биеэ хамгаалж чадахгүй болсон үед нь хутгалж онц харгис хэрцгий аргаар биед нь олон тооны шарх үүсгэж хүнийг санаатай алах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны орой тоотод оршин суух иргэн Д.Бын гэрт Б, Г, Г, А, Д, талийгаач Д.Ц нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцад хохирогч Д.Ц 26-наас 27-нд шилжих үед агсам тавьж хутга барьж түүн рүү дайрахад нь хутгыг булааж талийгаачийн баруун 1, 2-р хавирганы завсар эгэмний дунд шугам, баруун мөр хүзүүний баруун тал зэрэгт хоёр удаа хутгалан эрүүл мэндэд нь амь насанд учрах үедээ аюултай хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч Д.Ц нас барсан үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Бын өгсөн: “Би ны үүдэнд Г, нартай таараад нэг шил архи уусан. Тэгээд зах руу явах гэхэд Г, нар дахиад 2 шил архи авчихсан гээд такси бариад намайг дагуулж гэх айл руу явсан. гийн гэрт архи ууж байхад гэх залуу орж ирээд “ нөгөө юмаа хэрэглэсэн үү, дууссан бол нөгөө юм чинь байгаа шүү” гэж хэлсэн. Талийгаачийг архинд явсны дараа надад нөгөө бодисыг татуулсан. Г нар талийгаачийг архинд яваад ирэхэд “ямар удаан явдаг юм бэ, алив наад архи аваад ир” гэж хэлж байсан. Г талийгаачийг татаж ирээд гарт байсан хутгыг булааж аваад талийгаачийг хутгалсан. Би Гаас хутгыг булааж аваад цонхоор шидсэн. Намайг тэр хэд бүгдээрээ дагуулж явсан. Би өрөө хэлж ярьж чадахгүй болохоор болсон асуудлыг бүгдийг өмгөөлөгч хэлсэн” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цын өгсөн: “Энэхүү хэргийг үнэн зөвөөр шүүж өгөхийг шүүхийг хүсэж байна. Шүүгдэгчийн хэлж ярьж байгаа зүйл ойлгомжгүй байна. Би тухайн байшинд өөрөө очиж үзэхэд цонх гэхээр зүйл байхгүй байсан. 80 нас хүрч яваа манай ээж өдөр шөнөгүй шаналаад сууж байна. Манай зүгээс маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Я.*******гийн өгсөн: “Тухайн дүгнэлтийг 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан. Би эхэлж шүүгдэгчийг үзсэн. Тэгээд хоёр шинжээчтэйгээ зөвлөлдсөн. Тэгээд санал нэгтэйгээр дүгнэлтээ гаргасан. Үзүүлэгчийн амьдралын түүх болон хэлж ярьж байгаа гадна байдал болохоор оюун ухааны хөнгөн хомсдол, сэтгэцийн эмгэгтэй байж магадгүй гэсэн эргэлзээ төрсөн тул ай кюүгийн шинжилгээ хийхэд 69 хувьтай гарсан. Оюун ухааны хөнгөн хомсдлын түвшин нь 50-69 хувь байдаг. Иймд оюуны ухааны хөнгөн хомсдолтой гэж дүгнэсэн. Төрөлхийн хомсдол өвчин нь нийгэмд хийсвэрлэн бодох чадвар султай буюу өөрөөр хэлбэл физик, одон ухаан судлал зэрэг оюун ухаан шаардсан ажилд оюун ухаан нь хүрэхгүй юм. Оюуны хомсдлыг хүнд, хүндэвтэр, хөнгөн гэсэн 3 үе шаттай байдаг. Ай кюү дунд зэрэг буюу сургууль соёлд сураагүй, нарийн мэдрэмжгүй хүнийх 70 хувьтай байдаг. 70-80 хувьтай бол энгийн гэж үздэг. Энгийн амьдралын хэв маягийг хянаад явах чадамжтай. Шүүгдэгч өөрийн үнэн, худал ярьж байгаагаа хянах чадамжтай. Хэрэг хариуцах чадварын хувьд эмнэлгийн шалгуур болон хуулийн шалгуур гэж байдаг. Хуулийн шалгуурт тухайн үед болсон асуудлыг мэдэхгүй, чадахгүй, ухамсарт ухааны алдагдалд орсон, дэмийрэл, солиоролд орсон үедээ гэмт хэрэг үйлдсэн бол хэрэг хариуцах чадваргүй гэж үзнэ. Тухайн хэрэг болсон цаг хугацаанд юу болж байгааг мэдэж байсан тул хэрэг хариуцах чадвартай гэж үзсэн. Шинжлэх ухаанд оюуны хөнгөн хомсдолтой хүнийг хэрэг хариуцах чадвартай гэж үздэг. Хүнд, хүндэвтэр бол хэрэг хариуцах чадваргүй гэж үзнэ. Шүүгдэгч хөнгөн гарсан тул хэрэг хариуцах чадвартай гэж үзсэн. Сэтгэцийн өвчтэй хүн өөрийгөө ухамсарлан ойлгох болон удирдан хянах чадваргүй хүн байдаг. Гэтэл шүүгдэгч өөрийгөө удирдан жолоодох чадвартай, оюуны хөнгөн хомсдолтой тул эмнэлгийн албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Хэргийн талаар болсон асуудлыг нарийн дараалалтай ярьж чадах чадвар дутмаг байж магадгүй. Гэхдээ болсон асуудлыг ярих чадвартай. Тухайн хүний биеийн байдлаас хамаарна. Нийгэмд хэр дасан зохицох чадвартай байгаагаас хамаарна. Шинжлэх ухаанд сэтгэл санаа хүчтэй давчин цочирдох гэдэг асуудал архи уусан үед илэрдэггүй. Эрүүл хүнд илэрнэ. Тухайн үеийн цочирдол 10 хоногт илрэхгүй. Шүүгдэгчийн оюун ухааны хөнгөн хомсдол төрөлхийнх” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Гын өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 26 билүү 27-ны өдөр би дүүгийндээ усанд орох гээд явж байгаад Б болон түүний авгайтай 17 дугаар байрны үүдэнд таарахад гэр лүүгээ харьж явсан. Би дүүгийнхээ гэрт усанд орох зүйлсээ орхиод гарч ирэхэд Б гадаа байж байсан. Бид нар 20 дугаар байрны орцны үүдэнд 2 шил архи уугаад дараа нь ийн байрны дэлгүүрээс “Сайхан” нэртэй 2 шил архи авч, Бын гэрт очиход тэдний гэрийн гадаа зогсож байсан. Би юу хийж байгаа талаар асуухад “, хоёр архинаасаа өгөхгүй хөөгөөд байна” гэж хэлсэн. Би “юун сүртэй юм бэ? Бид нар хоёр шил юмтай ирсэн, хамт ороод ууя” гэж хэлээд Бын гэрт хамт орцгоосон. Архи ууж байх үед агсам тавьж хутга шовог бариад Б луу дайрсан. Б гийн гараас хутгыг булааж аваад хутгалсан. Б гэр лүүгээ явсан. Би архиндаа мансуурсан байсан. амьсгаадаад хэвтэж байснаа үүд рүү бие засах гэж босоод арагшаа савж унасан. Би Дг эмнэлэг дуудахаар явуулахад эмнэлэг олдохгүй байна гээд буцаад орж ирсэн. Би бид хоёр гараад замаас такси бариад эмнэлэгт явсан” гэх мэдүүлэг болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судалсан:
Мөрдөн байцаалтад гэрч Д.Бын өгсөн: “Манай байшин нэг цонхтой 2017 оны 11 сарын 26-ны өдөр байшингийн цонхны гадна талд паниар модоор хаалт хийсэн байдалтай байсан болохоор цонхоор гадагш нь юм шидэх боломжгүй.” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 47 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч А.Дгийнн өгсөн: “Эхлээд Ц агсан согтуу тавиад хүн алдаг барьдаг гээд эхэлсэн. Тэр хоёр юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна ер нь Ц хүн алдаг хүн гээд гэнэт хутга гаргаж ирээд л Б руу дайрангуут Б Цгийн гарт байсан хутгыг булааж аваад баруун дал руу нь ямар ч байсан нэг удаа хатгаж байхыг харсан. Тэгэнгүүт Цгийн баруун гарыг дагаад цус дуслаад эхлэнгүүт Цгээс гайгүй юу гэхэд тэр гайгүй гэж хэлсэн. Тэгээд би шалан дээр байсан хар иштэй хутгыг авч далд хийгээд шалан дээр дуссан цусыг арчсан. Тухайн үед би Быг Цгийн баруун мөр рүү хутгаар хатгаж байхыг харсан ба алчихна гэж бодоогүй Цг үхнэ ч гэж бодоогүй. Б Цг хутгалж амь насыг нь хохироосон.” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 53-54 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч С.ийн өгсөн: “ хашаан дотор байх байшинд байгаа хүнд үзлэг хийхэд үзүүлэгч байшингийн үүдний хоёр хаалганы завсарт шалан дээр дээшээ хараад хэвтэж байсан. Тухайн хүнд эмнэлгийн анхан шатны үзлэг хийхэд зүрхний цохилт мэдэгдэхгүй, бугуйнд нь судасны цохилт мэдэгдэхгүй, хүүхэн хараа гэрлийн урвалд өргөссөн зэрэг нас барсан шинж тэмдэг илэрсэн байсан тул нас барсан талаарх бичгийг хийгээд тэнд үүрэг гүйцэтгэж байсан хоёр цагдаагийн нэгэнд нь өгсөн” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 61 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад шинжээч эмч С.Төгсбуянгийн өгсөн: “Хохирогчийн баруун бугалганы дотор дээд талд хөндлөн байрлалтай 2.5Х1.5см урттай мохоо ирмэг нь зүүн талд, хурц ирмэг нь баруун талдаа баруунаас зүүн, дээрээс доош, урдаас хойш чиглэлтэй, баруун 1, 2-р хавирганы завсраар эгэмний дунд шугамаар цээжний хөндийд 12см орчим гүн нэвтэрсэн. Талийгаачийн биед учирсан 1 дүгээр шарх буюу цээжний хөндийд нэвтэрсэн шарх нь амь насанд аюултай бөгөөд гэмтэл авсан даруй эмнэлгийн яаралтай тусламж үзүүлээгүй тул цээжний хөндийд хий хуралдаж талийгаач нас барсан. 2 дугаар шарх нь амь насанд шууд аюултай биш бөгөөд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цогцосны гадна үзлэгийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн 14 цаг 00 минутанд эхлүүлэхэд талийгаач үзлэг хийж эхэлснээс 12 цагаас 14 цагийн өмнө нас барсан..” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 78 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/90 дүгээр:
1. Талийгаачийн цогцост Цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх: 1-р шарх: баруун бугалганы дотор дээд талд хөндлөн байрлалтай 2,5х1,5см урттай мохоо ирмэг нь зүүн талдаа, хурц ирмэг нь баруун талдаа баруунаас зүүн, дээрээс доош, урдаас хойш чиглэлтэй, баруун 1,2-р хавирганы завсраар эгэмний дунд шугамаар цээжний хөндийд 12 см гүн нэвтэрсэн, 2-р шарх: хүзүүний баруун талд хөндлөн байрлалтай 2,5x1,5 см хэмжээтэй мохоо ирмэг нь баруун талдаа, хурц ирмэг нь зүүн талдаа, дээрээс доош, урдаас хойш, баруунаас зүүн чиглэлтэй 7см гүн хүзүүний булчин зөөлөн эдэд хүрч төгссөн хатгагдаж зүсэгдсэн шарх тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэп нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд амьд байх үед үүссэн байна.
4. Талийгаач нь цээжний хөндийд нэвтэрсэн шархны улмаас цээжний хөндийд хий хуралдаж баруун уушги унасны улмаас амьсгалын дутагдалд орж нас басжээ.
5. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
6. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой байсныг үгүйсгэхгүй. Талийгаачид учирсан цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, хүзүүнд шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
7. Талийгаачийн цусанд 3,6 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн цус нь О/I/ бүлгийн харьяалалтай байна.” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 72-73 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6505 дугаар:
“1. Шинжилгээнд ирүүлсэн савхин хүрмэнд 46мм, 40 мм, урдаа цахилгаантай хар өнгийн хүрмэнд 30 мм, 20мм, бор ногоон өнгийн ноосон цамцанд 26мм, 480мм, 450мм, 25мм, богино ханцуйтай ногоон өнгийн цамцанд 460мм, 18мм, хар саарал өнгийн ноосон цамцанд 450мм, 480мм, 25м, 20мм хурц иртэй зүйлийн үйчлэлийн улмаас гарсан шинэ зүсэлтүүд гарсан байна.
-Түүнчлэн савхин хүрмэнд 155х45мм, 40мм, урдаа цахилгаантай хар өнгийн хүрмэнд 26мм, дотоожинд 60х50мм татах чангаах хүчний улмаас гарсан шинэ урагдалтууд,
-Мөн савхин хүрмэнд 50мм, урдаа цахилгаантай хар өнгийн хүрмэнд 55мм, жинсэн өмдөнд 55мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзралтууд гарсан байна.” гэх дүгнэлт,
/1 хх-ийн 84 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7091 дүгээр:
“1. 54х30см хэмжээтэй шаргал өнгийн мод, хар өнгийн бариултай хутга, С.Бын хар өнгийн зузаан мөрөвчтэй өмд, хар хөх өнгийн биеийн тамирын өмд, Д.Цгийн ногоон өнгийн ноосон цамц, хар өнгийн куртик, бор өнгийн тэлээтэй хөх жинсэн өмдөн дээр цус илэрсэн.
2. С.Бын хар өнгийн зузаан мөрөвчтэй өмд, хар хөх өнгийн биеийн тамирын өмдөн дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байна. уг цус нь 2018 оны №6428 дүгнэлтэд тусгагдсан С.Бын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.
3. 54х30см хэмжээтэй шаргал өнгийн мод, Д.Цгийн хөх жинсэн өмдөн дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байна. Уг цус нь №6428 дүгнэлтэд тусгагдсан Д.Цгийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.
4. Хар өнгийн бариултай хутган дээр илэрсэн цуснаас холимог ДНХ-ийн тогтоц илэрсэн. Хутганаас илэрсэн цус нь №6428 дүгнэлтэд тусгагдсан С.Б, Д.Ц нарын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх дүгнэлт,
/2 хх-ийн 80 дугаар хуудас/
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 140 дүгээр дүгнэлт:
“1. С.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байсан байна.
2. С.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байсан байна.
3. С.Бын дээрхи эмгэг нь төрөлхийн сэтгэцийн эмгэг болно.
4. С.Бт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
5. С.Б нь болсон явдлын талаар өөрийн сэтгэцийн түвшинд мэдүүлэг өгөх чадвартай байна.
6. С.Б нь хэрэг хариуцах чадвартай байна.” гэх дүгнэлт,
/1 хх-ийн 109-111 дүгээр хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
/1 хх-ийн 03-07дугаар хуудас/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
/1 хх-ийн 08-10 дугаар хуудас/
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
/1 хх-ийн 11-14 дүгээр хуудас/
Яаралтай тусламжийн эмчийн үзлэгийн хуудас, тэмдэглэл,
/1 хх-ийн 15-22 дугаар хуудас/
Оршуулгын зардал /1 хх-ийн 30-36 дугаар хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч Н.Гын “Архи ууж байх үед агсам тавьж хутга шөвөг бариад Б луу дайрсан. Б гийн гараас хутгыг булааж аваад хутгалсан” гэх,
Улсын яллагчийн судалсан гэрч А.Дгийн “Ц хүн алдаг хүн гээд гэнэт хутга гаргаж ирээд л Б руу дайрангуут Б Цгийн гарт байсан хутгыг булааж аваад баруун дал руу нь хатгаж байхыг харсан” гэрч Н.Гын мөрдөн байцаалтанд Б гарч нь хутгыг булааж аваад баруун мөрний хэсэгт хоёр удаа хутгалсан. Хоёр дахь удаагаа хутгалангуутаа хутга нь Цгийн биед зоогдсон байхад хутган дээрээ гараараа дараад ингэж хутгалдаг гэж байсан” /1 хх-ийн 39 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/90 дүгээр “1-р шарх: баруун бугалганы дотор дээд талд хөндлөн байрлалтай 2,5х1,5см урттай мохоо ирмэг нь зүүн талдаа, хурц ирмэг нь баруун талдаа баруунаас зүүн, дээрээс доош, урдаас хойш чиглэлтэй, баруун 1,2-р хавирганы завсраар эгэмний дунд шугамаар цээжний хөндийд 12 см гүн нэвтэрсэн, 2-р шарх: хүзүүний баруун талд хөндлөн байрлалтай 2,5x1,5 см хэмжээтэй мохоо ирмэг нь баруун талдаа, хурц ирмэг нь зүүн талдаа, дээрээс доош, урдаас хойш, баруунаас зүүн чиглэлтэй 7см гүн хүзүүний булчин зөөлөн эдэд хүрч төгссөн хатгагдаж зүсэгдсэн шарх тогтоогдлоо” гэх дүгнэлт зэргийг дүгнэхэд шүүгдэгч С.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны орой тоотод оршин суух иргэн Б.Бын гэрт Б, Г, Г, А, Д, талийгаач Ц нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцад хохирогч Д.Ц 26-наас 27-нд шилжих шөнө түүнд агсам тавьж хутга барьж дайрахад нь хутгыг булааж учрах үедээ амь насанд аюултай баруун 1,2-р хавирганы завсраар эгэмний дунд шугамаар цээжний хөндийд 12 см гүн хутгалж, түүнийг тохуурхан “ингэж хутгалдаг юм гээд биед нь зоогдсон хутган дээр дарах” /1хх-ийн 39 дүгээр хуудасны дээрээс 8 дахь, доороос 9 дэх мөр/ зэргээр балмад хүний үнэргүй зэрлэг онц харгис хэрцгийгээр /2 удаа хутгалж/ санаатай алсан Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Энэ талаар иргэдийн төлөөлөгчийн шүүгдэгч С.Быг гэм буруутай гэж дүгнэлт хийж байгаа нь үндэслэлтэй байна.
Харин хохирогч Д.Цгийн цусанд 3,6 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан боловч шүүгдэгч С.Б, гэрч Н.Г, А.Д нарын мэдүүлгээр хохирогч нь агсам тавих, хутга гаргаж ирэн шүүгдэгч рүү дайрсан зэрэг түүний үйлдлээс харахад биеэ хамгаалж чадахгүй байсан гэж үзэх боломжгүй учир Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас С.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б нь “Г талийгаачийг татаж ирээд гарт байсан хутгыг булааж аваад талийгаачийг хутгалсан. Би Гаас хутгыг булааж аваад цонхоор шидсэн” гэж мэдүүлж байгаа нь гэрч Н.Г, А.Д нарын болон Бын “цонхны гадна талд паниар модоор хаалт хийсэн байдалтай байсан болохоор цонхоор гадагш нь юм шидэх боломжгүй” гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж, шүүгдэгчийн өмгөөлөгч онц харгис хэрцгий аргаар биеэ хамгаалж чадахгүй үед хүнийг алсан гэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан хүндрүүлж яллаж байгаа нь үндэслэлгүй хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг алсан гэж гэм буруугийн дүгнэлт хэлж хохирол төлбөр дээр тохиролцоно гэж засварласны дараа эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ аргагүй хамгаалалт гэж байгаа нь хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
Мөн 2 тал оршуулгын зардал болох 2.218.820 төгрөгийг 1 сард 500.000 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон байх тул 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч С.Бын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 338 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, түүнд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдаж.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогчийн өмсөж явсан хар өнгийн савхин богино гадуур хүрэм 1 ширхэг, бор эрээн өнгийн хүзүүний ороолт 1 ширхэг, урдаа цахилгаантай богино хар ангийн хүрэм 1 ширхэг, бор өнгийн ноосон цамц 1 ширхэг, ногоон өнгийн богино ханцуйтай цамц 1 ширхэг, хар саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн тэлээтэй жинсэн өмд 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, шар өнгийн оруулгатай саарал өнгийн дотоож 1 ширхэг, ногоон өнгийн оймс 1 хос, цагаан өнгийн оймс 1 хос, урдаа цахилгаантай хар өнгийн гутал 1 хосыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгож, шүүгдэгч С.Бын өмсөж байсан саарал өнгийн ноосон малгай 1 ширхэг, хар хөх өнгийн богино гадуур хүрэм 1 ширхэг, богино ханцуйтай шар өнгийн цамц 1 ширхэг, хошуу захтай саарал өнгийн цамц 1 ширхэг, цахилгаантай задгай энгэртэй хар өнгийн цамц 1 ширхэг, мөрөвчтэй хар өнгийн өмд 1 ширхэг, хөх өнгийн биеийн тамирын өмд 1 шрхэг, хар саарал өнгийн оймс 1 хос, цагаан өнгийн даавуу 2 ширхэг, хэргийн газрын үзлэгээр хураан авсан 12 см урттай хар иштэй 14 см урттай ажлын хэсэгтэй хутга 1 ширхэг, 54х30 см хэмжээтэй мод 1 ширхэг, 0,75 литрийн Сайхан гэсэн шошготой архины шил 2 ширхэг зэргийг устгах нь зүйтэй байна.
******* Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт С Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч ******* овогт С Быг онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч С.Бт 12 /арван хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Бт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Бын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 338 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн талийгаач Д.Цгийн өмсөж байсан хар өнгийн савхин богино гадуур хүрэм 1 ширхэг, бор эрээн өнгийн хүзүүний ороолт 1 ширхэг, урдаа цахилгаантай богино хар ангийн хүрэм 1 ширхэг, бор өнгийн ноосон цамц 1 ширхэг, ногоон өнгийн богино ханцуйтай цамц 1 ширхэг, хар саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн тэлээтэй жинсэн өмд 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, шар өнгийн оруулгатай саарал өнгийн дотоож 1 ширхэг, ногоон өнгийн оймс 1 хос, цагаан өнгийн оймс 1 хос, урдаа цахилгаантай хар өнгийн гутал 1 хосыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар С.Бын өмсөж байсан саарал өнгийн ноосон малгай 1 ширхэг, хар хөх өнгийн богино гадуур хүрэм 1 ширхэг, богино ханцуйтай шар өнгийн цамц 1 ширхэг, хошуу захтай саарал өнгийн цамц 1 ширхэг, цахилгаантай задгай энгэртэй хар өнгийн цамц 1 ширхэг, мөрөвчтэй хар өнгийн өмд 1 ширхэг, хөх өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хар саарал өнгийн оймс 1 хос, цагаан өнгийн даавуу 2 ширхэг, хэргийн газрын үзлэгээр хураан авсан 12 см урттай хар иштэй 14 см урттай ажлын хэсэгтэй хутга 1 ширхэг, 54х30 см хэмжээтэй мод 1 ширхэг, 0,75 литрийн Сайхан гэсэн шошготой архины шил 2 ширхэг зэргийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар С.Баас оршуулгын зардалд 2.218.820 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цт 6 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Бт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ
ШҮҮГЧИД С.БАТГЭРЭЛ
Б.ДАШДОНДОВ