Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 186

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,

улсын яллагч Р.Машлай,

хохирогчийн өмгөөлөгч П.Гансүх,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Мягмаржав,

шүүгдэгч Д.Д, О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:       

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт Б. Д, ******* овогт О. Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807002500116 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 210 дугаар захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 30 хоногийн хугацаагаар сунгаж хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******* Улсын иргэн, *******-ний өдөр *******т төрсөн, *******тай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамтаар ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай, ******* овогт О. Б,

******* Улсын иргэн, -ний өдөр *******т төрсөн, *******тай, эрэгтэй, дээд боловсролтой, *******, мэргэжилтэй, ажилтай, ам бүл 4, аав, ээж, ахын хамтаар тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, ******* овогт Б. Д.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Б.Д нь О.Бтэй бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны шөнө ны нутаг дэвсгэрт байрлах “М” клаб дотор иргэн Б.тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдан улмаар хохирогчийг цохилоо гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцаа үүсгэн урьдчилан үгсэн тохиролцож тус барны гадаах талбайд хүлээж байгаад гарч ирэхэд нь зодож түүний биед хүнд гэмтэл санаатай учруулсан, Яллагдагч О.Б нь Б.тай бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны шөнө ны нутаг дэвсгэрт байрлах “М” клаб дотор иргэн Б.тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдан улмаар хохирогчийг цохилоо гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцаа үүсгэн урьдчилан үгсэн тохиролцож тус барны гадаах талбайд хүлээж байгаад гарч ирэхэд нь зодож түүний биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Бий өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад шүүгчдэгч Б.Дгийн яллагдагчаар өгсөн “2018 оны 4 дүгээр сарын 06-ны шөнө М клаб бааранд Б бид 2 пиво ууж байгаад гарах гэхэд гэх залуу ийг дуудахаар нь очоод суусан, дараа нь намайг дуудаж суулгаж, дөнгөж архи хийж өгөөд би хундагатай архийг барьж байтал хажууд нь байсан гэх залуу миний зүүн хацар хавьд цохитол тэнд байсан баарны ажилтнууд ирж салгаад “гарч учраа ол” гэсэн. Тэгээд бид 2 баарнаас гарч би цүнхээ мартсанаа санаж эргээд орох гэхэд зөөгч залуу би аваад ирье гээд цааш орсон. Бид 2 цүнхээ авах гээд хүлээж байх зуур эхэлж гарч ирээд дараа нь гарч ирэхээр нь би очоод өшиглөөд цохиход ойчсон.” гэх мэдүүлэг, 

/хх-ийн 37-40 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад шүүгчдэгч О.Бий яллагдагчаар өгсөн “2018 оны 4 дүгээр сарын 06-ны шөнө М клаб бааранд Д бид 2 пиво ууж байгаад гарах гэхэд гэх залуу дуудахаар нь очиход “танилцая” гэхээр нь “бид 2 бие биенээ танина шүү дээ” гэхэд “өө тийм билүү” гээд бид 2-ыг суулгаж архи хийж өгөөд байтал хажууд нь байсан гэх залуу Дг толгойд нь цохиж тэнд байсан баарны ажилтнууд ирж салгаад “гарч учраа ол” гэсэн. Тэгээд бид 2 баарнаас гарч Д цүнхээ мартаад эргэж орох гэхэд зөөгч залуу “би аваад ирье” гээд цааш орсон. Бид 2 цүнхээ авах гээд хүлээж байх зуур эхэлж гарч ирээд дараа нь гарч ирэхээр нь Д очсон. Тэр үед намайг хорьчихсон байсан ба дараа нь руу очиж хагас суугаа байхад нь нүүр хавьд нь нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг, 

/хх-ийн 47-50 дугаар тал/

Мөрдөн байцаалтад хохирогч Б.ын өгсөн “Би 2018 оны 4 дүгээр сарын 05-ны орой 10 цагийн үед хийдийн зүүн талд байдаг гийн гэрт очиж тэй 1 шил 0,75 литрийн архи хувааж уугаад хоёулаа гарсан. Тэндээс гарснаа бүдэг бадаг санаад хаашаа явж хэнтэй архи уусан, хэнд зодуулсан талаар мэдэх зүйл алга.

...Би одоо юу ч санахгүй байгаа. Эмчилгээний зардалд тэдний өгсөн 1,500,000 төгрөгөөс зарцуулсан. Эмчилгээний зардлын баримт байхгүй. Д, Б нараас миний бие махбодид хүнд гэмтэл учруулж эрүүл мэндээрээ хохирсон тул нэмж 1,5 сая төгрөг нэхэмжилж байна. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэх мэдүүлэг,

/хх-ийн 9-12 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Г.гийн өгсөн “Би 2018 оны 4 дүгээр сарын 05-ны орой 22 цагийн үед манай гэрт ирж надтай 1 шил 0,75 литрийн архи хувааж уугаад хоёулаа манайхаас гарч М клаб орж 0,5 литрийн архи авч уугаад согтсон. Би урьд нь т хичээллэдэг байсан. Намайг зүс харсан таньдаг гэх 2 залуу ирж манай ширээнд сууснаа ууж байгаад маргаж байх шиг байсан. Гэнэт босоод костьюмтай залууд нь хүрэх шиг болохоор нь би ыг салгаад автал баарны хүмүүс нь тэр 2 залууг баарнаас гаргачихсан. Тэгээд бид 2 жаахан сууж байгаад “гаръя гаръя” гээд баарнаас гартал тэр 2 залуу зодчих шиг болсон, би амьхандаа хориод болиулах гэсэн боловч чадаагүй” гэх мэдүүлэг,

/хх-ийн 13 дугаар тал/ 

Мөрдөн байцаалтад гэрч О.гийн өгсөн “2018 оны 4 дүгээр сарын 06-ны шөнө 03 цагийн орчимд хүн хаалга хүчтэй нүдэхээр нь онгойлготол манай нөхөр Б. “би босож чадахгүй байна, амьсгал авч чадахгүй байна” гээд шатан дээр сууж байсан. “Яасан” гэхэд “2 залууд зодуулчихлаа” гээд нүүр ам нь цус болчихсон босож чадахгүй байсан. Тэгэхээр нь би рүү утасдаад “яасан юм” гэхэд “М клаб бааранд 2 хүнтэй муудалцсан, тэр 2 ыг зодсон, би хажууд нь байсан” гэж хэлсэн.

...2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр М клаб баарыг ажиллуулдаг тай утсаар холбогдож “танай баарны үүдэнд болсон асуудлын талаарх бичлэгийг авах гэсэн юм” гэж хэлж тэр өдрийн оройн 23 цагийн үед байх 1 дүгээр хороонд байдаг гэрийнх нь гадаа очоод яриад утсаа авч гарч ирэхэд нь утсан дээрээс нь өөрийнхөө утсаар бичлэг хийж хуулж авсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 15-16 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч А.ы өгсөн “Би 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр утсаар холбогдож манай гэрт ирээд камерийн бичлэг авсан.

...Гадаах камерийн бичлэгт Б, Д нар баарны гадна зогсож байхад гарч очсон, тэр үед Д эхэлж ыг өшиглөж унагаад дараа нь Б өшиглөж байгаа харагдсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 17 дугаар тал/

******* Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн №08шэ/250 дугаар:

  1. “Б.ын биед зүүн хавирга 7, 8-р хавирга суганы шугамаар, зүүн 10-р хавирга далны шугамаарх зөрүүтэй хугарал, цээжний зүүн хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
  5. Дээрх гэмтэл нь тогтооолд дурьдсан хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,

/хх-ийн 23 дугаар тал/

Мөрдөн байцаалтад шинжээч С.Төгсбуяны өгсөн “Б.ын ГССҮТ-н 03952 тоот өвчний түүхийг үзэж үндэслэн дээрх дүгнэлтийг гаргасан. Дээрх зүүн 7, 8 дугаар хавирга суганы шугамаар, зүүн 10 дугаар хавирга далны шугамаарх зөрүүтэй хугарал гэмтэл нь мохоо зүйлийн зүүн суга болон далны хэсэгт мохоо зүйлийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр мөн зүүн суга далны хэсгээр хязгаарлагдмал гадаргуутай зүйл дээр унах үед үүсэх боломжтой. Цээжний зүүн хөндийд хий, шингэн хуралдалт гэмтэл нь хавирганы зөрүүтэй хугаралаас болж үүссэн хүндрэл юм. Зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал гэмтэл нь зүүн нүдний эргэн тойрны орчимд мохоо зүйлийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэх мэдүүлэг,

/хх-ийн 27 дугаар тал/

******* Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн хэргийн материалаар хийсэн 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №986 дугаар:

  1. “Б.т тогтоогдсон зүүн ухархайн дотор хананы хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг болно” гэх дүгнэлт,

/хх-ийн 29 дүгээр тал/

Эд мөрийн баримтыг хураан авах тухай санал,

/хх-ийн 06 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавалагаа,

/хх-ийн 75, 94 дүгээр тал/

Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт,

/хх-ийн 78, 97 дугаар тал/

Шүүгдэгчдийн хувийн байдал тодорхойлсон баримтууд,

/хх-ийн 98-138 дугаар тал/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 139-140 дүгээр тал/

Хохирол төлсөн баримт,

/хх-ийн 158-159 дүгээр тал/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 4 дүгээр сарын 06-ны шөнө  ны нутаг дэвсгэрт байрлах “М” клаб дотор О.Б, Б. Г. нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа Б.ыг бааранд цохилоо гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцаа үүсгэн тус баарны гадаах талбайд хүлээж байгаад О.Бтэй үйлдлээрээ нэгдэн цээжин хэсэг рүү өшиглөх, цохих зэргээр түүний биед нь зүүн 7, 8 дугаар хавирга суганы шугамаар, зүүн 10 дугаар хавирга далны шугамаарх зөрүүтэй хугарал, цээжний зүүн хөндийд хий шингэн хуралдалт бүхий түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч О.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 06-ны шөнө  ны нутаг дэвсгэрт байрлах “М” клаб дотор Б.Д, Б. Г. нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа “манай найзыг цохилоо” гэх шалтгаанаар Б.Дтай үгсэн тохиролцож үйлдлээрээ нэгдэн тус баарны гадаа хохирогч Б.ыг өшиглүүлээд цохиулаад сууж байхад нь хөлөөрөө толгой орчим өшиглөж түүний биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир мэдүүлэг өгөхгүй” гэх, мөрдөн байцаалтанд өгсөн “... гарч ирэхээр нь би очоод өшиглөөд цохиход ойчсон...” \хх-37-40\, “... руу очиж хагас суугаа байхад нь нүүр хавьд нь нэг удаа өшиглөсөн...” \хх-47-50\ гэх, гэрч Г.гийн өгсөн “...баарнаас гартал тэр 2 залуу зодчих шиг болсон, би амьхандаа хориод болиулах гэсэн боловч чадаагүй...” гэх мэдүүлэгүүд болон ******* Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн №08шэ/250 дугаар,  шинжээчийн хэргийн материалаар хийсэн 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №986 дугаар дүгнэлтүүд зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт О. Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн хөнгөрүүлж түүнд ял оногдуулах нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Б.Дг бүлэглэж хүний эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулсан, шүүгдэгч О.Бийг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн тохирсон байх, гэм буруугийн болон шудрага ёсны зарчимд нийцүүлж Б.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор, О.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээ дотор тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нар хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Дг дээрх зүйл хэсэгт заасан торгох ял, шүүгдэгч О.Бийг дээрх зүйл хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан СД нэг ширхэгийг хэрэгт хавсаргах ба битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Д, О.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

******* Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт О. Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

2. ******* овогт Б. Дг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, ******* овогт О. Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дг 13,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,000,000 /арван гурван сая/ төгрөгөөр торгох ял,

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгайангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар О.Бийг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

4. ******* Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Дд оногдуулсан 13,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,000,000 /арван гурван сая/ төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. ******* Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Дд,

     мөн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан О.Бд тус тус   мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч О.Б, Б.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч Б. нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Б, Б.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ