| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2018/0187/Э |
| Дугаар | 187 |
| Огноо | 2018-10-17 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 187
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Батбаяр,
шүүгдэгч Б.Т-н өмгөөлөгч Г.Наранбаатар,
шүүгдэгч М.Б-н өмгөөлөгч Р.Түвшинбат, Б.Ганбаатар,
гэрч Ж.О,
шүүгдэгч М.Б, Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт Б. Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, ******* овогт М. Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807004280154 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчдийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******од төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт *******, *******, *******, ******* тоотод оршин суух,
урьд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын 2009 оны 7 дугаар сарын 27-ны 5/74 тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д заасан гэмт хэрэгт холбогдож 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон, регистрийн ******* дугаартай, ******* овогт М. Б.
2. Монгол Улсын иргэн, -ний өдөр *******од төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *******, *******,, тоот оршин суух,
урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 242 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг журамлан түүнд оногдуулсан 1 жил хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 5/97 тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25.1, 208.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгосон,
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, регистрийн дугаартай, ******* овогт Б. Т.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр тоотод М.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр тоотод Б.Ттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б-н өгсөн: “Т-н гэрт очоод О, Т, бид гурав хамт нэг шил архи уусан. Намайг явлаа гээд гутлаа өмсөж байх үед Т “та хоёр намайг агсам тавьж байхыг харж байсан уу” гэж асуусан. Бид хоёр “мэдэхгүй” гэж хариулсан. Т гал тогооны шүүгээгээ онгойлгож байсан. Тэгээд архины шил хагалсан. Т баруун гартаа хутга, зүүн гартаа хагархай шил барьсан байхдаа зүүн гараараа намайг цохисон. Миний нүүрнээс цус гарсан. Би Т-н хутгатай гарыг хана дагуулж тавьсан. Би “чи надаас цус гаргачихлаа” гэж хэлээд цусаа арчсан. Тыг хоёр удаа өшиглөсөн. Тэгээд Отгонжараглтай хамт гарч явсан.
... Т миний өөдөөс харсан байснаа намайг цохих шиг болсон. Миний нүүрнээс цус гарсан. Би сууж байсан учир босч Тыг түлхсэн. Би цусаа хараад Тыг цохисон. Тэгтэл миний өөдөөс ямар нэгэн эсэргүүцэх үйлдэл хийгээгүй. Би Б.Тыг хоёр удаа өшиглөөд хутга барьсан гарыг хана дагуулж тавьсан. Би шалан дээр асгарсан цусаа арчиж, Отай хамт гарсан.
...Орны хажууд цусаа арчиж байхдаа Тыг өшиглөсөн. Хэсэг хугацааны дараа толгой хэсэгт цохисон” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т-н өгсөн: “2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр О бид хоёр Оын гэрт архи ууж байгаад манай гэрт ирсэн. Б ирж, бид гурав архи үргэлжлүүлэн уусан. Тухайн үедээ гадаад амьдардаг найзтайгаа интернетээр ярьсан. Би урд өдөр нойргүй хоносон тул ухаангүй байсан. Гэнэт ухаан ороход би архины шил хагалаад Бийг цохиж байсан. Дахиад ухаангүй болсон байгаа юм. Нэг мэдсэн шалан дээр суусан. Миний хавирга хугарсан юм шиг цээж хөндүүртэй байсан. Б шалан дээр асгарсан цусыг арчиж байснаа намайг нэг цохиж, нэг өшиглөсөн. О Бийг салгаад манай гэрээс О, Б хоёр гараад явсан.
...Цаашид нэхэмжлэх зүйл, гарах зардалгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Т-н хохирогчоор өгсөн “2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр манай найз Оын гэр болох эмнэлгийн доод талд байдаг шинэ 5 давхарын 4 давхарт зүүн гар талын захын хаалганд байдаг гэрт О бид 2 “Хараа” 0,75 литрийн савалгаатай архи хувааж уучихаад сууж байсан чинь О намайг “Б рүү залгачих” гээд би залгатал Б “эмнэлэг дээр явж байна” гэхээр нь би Оынхаас гараад Бтэй уулзаад Өвөршандад байдаг засварын газар руу Бтэй нэг юм хүргэж өгөөд бид 2 буцаад Оын гэр рүү явахдаа замдаа 1 шил 0,75 литрийн савалгаатай “Хараа” архи аваад орсон. Ороод архиа задлаад бид 3 нэг, нэг татчихаад сууж байсан чинь Оын эхнэр гаднаас гэртээ ороод ирэхээр нь Б бид 2 архиа аваад гараад манай гэр болох тоотод очсон. Гэртээ ороод бид 2 архиа үргэлжлүүлээд уугаад сууж байсан чинь О ардаас удалгүй хүрээд ирсэн. Тэгээд бид нар гуравуулаа болоод архиа хувааж уугаад дуусгачихаад бид 3 орон дээр хэвтчихсэн гадаадад байдаг найз тэй фэйсбүүкийн видео чатаар залгаад ярьсан. Тэгээд хэвтэж байгаад гэнэт Бтэй муудалцаад босож ирэхэд ширээн дээр байсан архины шил шалан дээр унаад хагарсан байхаар нь би хагарсан шилийг гартаа бариад босож ирээд хагарсан шилээр Бийг шанаа руу нь цохичихсон. Тэгээд нэг мэдсэн би шалан дээр уначихсан Б намайг өшиглөсөн, дээр гарч суугаад цохиж зодсон. Тэгээд бид 2 зодолдохоо болиод би шалан дээр сууж байхад Б өөрийнхөө шанаанаас гойжсон цусаа шалны алчуураар арчиж байхдаа 2 удаа над руу ирж намайг толгой руу өшиглөсөж зодсон. Тэгээд цусаа арччихаад тэр 2 гараад явсан.
...Зодоон дууссан би зодолсон эсэхээ мэдэхгүй байна. Намайг шалан дээр сууж байхад Б намайг 2 удаа өшиглөж зодсон, би хэвтээгүй сууж байсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 08-12 дугаар тал/
Мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Б-н хохирогчоор өгсөн “2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн орчимд Налайхын эмнэлэг дээр машины компьютер оношлогоо хийлгэх гээд найз Жагаатай хамт байж байсан чинь гар утас дугараад Т залгаад “хаана байгаа юм бэ” гэж асуусан. Тэгэхээр нь би “машины компьютер оношлогоо хийлгэх гээд эмнэлэг дээр байна, андройд утасны цэнэглэгч байна уу хөгшөөн” гэсэн чинь “би Оынд байна цэнэглэгч аваад гарвал 1 шил юм хувааж уух юм уу” гэхээр нь “тэгье цэнэглэгчээ аваад гараад ир” гэсэн. Т надтай утсаар ярихдаа согтуу байсан. Тэгээд Т цэнэглэгч авч гарч ирээд нөгөөдөхөөр нь оношлодог компьютерийг цэнэглэх гэсэн чинь болохгүй болохоор нь хүнээс түр зуур авсан машины компьютер оношлодог багажаа хүргэж өгөх гээд Ттай хамт Өвөршандад байдаг засварын газарт хүргэж өгөх гээд явж байхдаа Т д байдаг дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн савалгаатай архи авсан. Багажаа засварын газарт хүргэж өгчихөөд буцаад Оын гэр рүү очсон. Гэрт нь ороод архиа задлаад нэг, нэг татчихаад сууж байсан чинь Оын эхнэр Эма гаднаас ороод ирэхээр Т бид 2 ууж байсан архиа аваад Т-н гэр рүү явсан. Т-нд ороод архиа уугаад байж байтал О, Т руу утсаар яриад хойноос хүрээд ирсэн. Тэгээд 3-уулаа болоод архиа уугаад уучихаад сууж байгаад дуусгаад “би явлаа” гээд Тд хэлсэн чинь “түр байж бай” гээд Турк улсад байдаг манай найз тай фэйсбүүк видео чатаар холбогдож бид 3 яриад тэгээд би явахаа түр болиод үүдний хаалганы хажууд гутлаа өмсөөд буйдан дээр сууж байсан чинь Т “чи миний агсам тавьсныг харсан уу” гэхээр нь би тоогоогүй сууж байтал Т гал тогооны шүүгээний шургуулгыг ухаж байгаад баруун гартаа хар иштэй хутга, зүүн гартаа ууж байсан архины шилээ барьж байгаад шүүгээн дээрээ архины шилээ цохиж хагалаад шууд над руу хүрч ирээд баруун талын шанаа руу хагалсан шилээрээ дүрчих шиг болохоор нь хальт займчаад босоод хутгыг нь барьж аваад “яаж байгаа юм бэ?” гэж хэлээо түлхсэн чинь миний баруун шанаанаас маш их цус гойжсон. Тэгээд би цусаа хараад “чи намайг шилээр зоочихсон байна шүү дээ” гэж хэлээд Тыг зүүн гараараа нүүр рүү нь цохисон чинь хана нуруугаараа мөргөөд урагшаа уначихаар нь баруун хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Тэгээд шалан дээр хэвтэж байхад нь хагарсан шил, хутга 2-ыг нь гарнаас нь аваад холдуулж тавиад шалан дээгүүр асгарсан цусыг шалны алчуураар арчиж байхдаа ыг “чи намайг яаж байгаа юм, ийм их цус гарчихлаа шүү дээ” гэж хэлээд баруун гараараа толгой руу нь нэг удаа цохисон” гэх мэдүүлэг,
/хх-ийн 15-16 дугаар тал/
Мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Б-н гэрчээр өгсөн “...Би цус гойжихыг хараад Тыг зүүн гараараа нэг цохисон чинь шалан дээр доошоо хараад уначихсан, уначихаар нь хажууд нь очоод баруун хөлөөрөө Т-н зүүн талын хавирга цээжин хэсэг рүү 2 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг,
\хх-ийн 17-18 дугаар тал\
Мөрдөн байцаалтад гэрч Ж.Оын өгсөн “...Т ууж байсан архины шилээ зүүн гартаа барьж босоод гал тогооныхоо шүүгээн дээр цохиж хагалаад Б-н эрүүнд нь зоочихсон. Тэгсэн Б “яаж байгаа пизда вэ” гээд Тыг зүүн гараараа цохиж унагаагаад, уначихсан байхад нь дээрээс нь очоод өшиглөсөн бас цохисон тэгээд би очоод салгасан.
...Тыг шалан дээр доошоо хараад уначихсан байхад нь Б цээжин хэсгийнх зүүн тал руу нь нэг удаа өшиглөсөн, тэгээд би Бийг салгахад надаас мултраад дахиад 2 удаа цохисон тэгээд би Бийг хойноос нь тэврээд салгасан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 20 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Б.гийн өгсөн “2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 2 дугаар хороо 95-15 тоот гэрт манай нөхөр, Т, Б 3 байсан. Архи уугаад сууж байсан. Намайг гэртээ орж ирэхэд Т, Б 2 гараад явсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 23-24 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад шинжээч С.Төгсбуянгийн өгсөн “2018 оны 7 дугаар сарын 26-нд Б.Т нь өөрийн биеэр ирж үзүүлсэн ба тухайн хүний биеийн байдал зовиур зэргийг үндэслэн ******* руу нарийн мэргэжлийн эмчийн үзлэг хийлгэхийг зөвлөхөд тэрээр ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна гэсэн тул ГССҮТ-ийн хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн үзэж дээрх дүгнэлтийг гаргасан.
...Б.Т-н биед ГССҮТ-ийн 09855 тоот өвчний түүхэнд “Люкс мед” эмнэлгийн цээжний КТГ шинжилгээнд: зүүн далын 9-р хавирга зөрүүтэй, 8-р хавирга зөрүүгүй шугаман хугаралуудтай. 5-р хавирганд шугаман зураглалтай. ...зүүн талын плеврийн хөндөөд урд хэсгээр 3,5 см хүртэл зузаантай хийтэй, үүний улмаас зүүн уушгины дээд дэлбэнгийн урд сегментүүд шахагдаж коллапс болсон. Зүүн талын плеврийн хөндийд 3,1 см хүртэл зузаантай +6HU +21HU хүртэл нягтаршилтай шингэнтэй. 2018.08.02-ны цээжинд зүүн хөндийд хатгалт хийж гуурс байрлуулсан тухай: өвчтөнийг хэвтүүлэн цээжний зүүн талыг ... 1 см орчим зүслэг хийж мохоо аргаар плеврийн зөөлөн ... гуурсыг хяналтын дор плеврийн хөндийд бэхлэв. Гуурсаар 300мл орчим хий гарч вакум үүсгэв гэсэн байх ба үүссэн зүүн 8,9-р хавирганы далд хугарал, зүүн цээжний хөндийн хий, шингэн хуралдалт, зүүн уушгины уналт \шалчийлт\ гэмтэл нь эмнэлгийн тусламж авч цээжин дэх хий, шингэн зэргийг эмнэлгийн нөхцөлд соруулан авах ажилбар хийлгэхгүй бол амь насанд аюултай байдаг. Иймээс гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар \цээж, хэвлийн, аарцгийн хөндий болон хэвлийн гялтангийн гаднах эрхтэний битүү гэмтэл: Үүнд цээж хэвлийн, аарцгийн хөндийн эрхтэнүүд болон хэвлийн гялтангийн гаднах эрхтэнүүд бяцрах, няцрах, тасрах, урагдах, задрах үүний улмаас цээж, үнхэлцэг, хэвлийн хөндийд цус, агаар хуралдах гэмтэл хамаарах ба харин эрхтэн доргих, хальсанд цус харвах, хальс язрах гэмтэл энэ ангилалд хамаарахгүй\ гэж заасны дагуу амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамааруулсан.
...”Люкс меп” эмнэлгийн цээжний КТГ шинжэлгээнд зүүн талын 9-р хавирга зөрүүтэй, 8-р хавирга зөрүүгүй шугаман хугарал гэмтэл нь цээжинд мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн цохих цохигдох, нүүрэнд зулгаралт баруун дээд зовхи, баруун зүүн нүдний салст, баруун зүүн чихний дэлбээ, хуруунд цус хуралт нүүр, баруун зүүн чамархай буюу чихний дэлбээний хэсэгт мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэх мэдүүлэг,
\хх-ийн 33-34 дүгээр тал\
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №08шэ\390 дүгээр:
\хх-ийн 36 дугаар тал\
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн №08шэ\366 дугаар:
1. “Б.Т-н биед зүүн 8,9-р хавирганы далд хугарал, зүүн цээжний хөндийн хийн шингэн хуралдалт, зүүн уушгины уналт \шалчийлт\, нүүрэнд зулгаралт, баруун дээд зовхи, баруун, зүүн нүдний салст, баруун зүүн чихний дэлбээ, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,
\хх-ийн 41 дүгээр тал\
Хэргийн нөхөн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
\хх-ийн 03-06 дугаар тал\
Яаралтай тусламж үйлчилгээний хуудас
\хх-ийн 42-43 дугаар тал\,
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа,
\хх-ийн 84 дүгээр тал\
Т.Дөлгөөний төрсний гэрчилгээний хуулбар,
\хх-ийн 86 дугаар тал\
Б.Т-н эзэмшлийн Хаан банкны дансны хуулга,
\хх-ийн 87-90 дүгээр тал\
Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас,
\хх-ийн 65, 91 дүгээр тал\
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
\хх-ийн 73, 83 дугаар тал\ зэрэг бичгийн баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч М.Б нь 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр тоот буюу Б.Т-н гэрт Б.Т, Ж.О нартай 0,75 литрийн “Хараа” нэртэй архийг ууж дуусгаад үүдний буйдан дээр сууж байхад нь Б.Т “чи намайг агсам тавьж байсныг харсан уу” гэж хэлээд гал тогооны шкабнаас баруун гартаа хутга, зүүн гартаа ууж дуусгасан архины шилээ барин ирж шүүгээн дээр архины шилээ цохин хагалж шанаа руу нь цохиход бултан түүнийг зүүн гараараа цохин унагааж, түүнийг сууж байхад нь дахин цээжийн хэсэг рүү нь өшиглөх цохих зэргээр зодож түүний биед зүүн 8,9-р хавирганы далд хугарал, зүүн цээжний хөндийн хийн шингэн хуралдалт, зүүн уушгины уналт \шалчийлт\, нүүрэнд зулгаралт, баруун дээд зовхи, баруун, зүүн нүдний салст, баруун зүүн чихний дэлбээ, нуруунд цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр тоот буюу өөрийн гэртээ М.Б, Ж.О нартай 0,75 литрийн “Хараа” нэртэй архийг ууж дуусгаад М.Б рүү “чи намайг агсам тавьж байсныг харсан уу” гэж агсам тавьж гал тогооны шкабнаас баруун гартаа хутга, зүүн гартаа ууж дуусгасан архины шилээ барин ирж шүүгээн дээр архины шилээ цохин хагалж шанаа руу нь цохих явцдаа түүнийг эрүүг зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б-н “...Т миний өөдөөс харсан байснаа намайг цохих шиг болсон. Миний нүүрнээс цус гарсан. Би сууж байсан учир босч Тыг түлхсэн. Би цусаа хараад Тыг цохисон. Тэгтэл миний өөдөөс ямар нэгэн эсэргүүцэх үйлдэл хийгээгүй. Би Б.Тыг хоёр удаа өшиглөөд хутга барьсан гарыг хана дагуулж тавьсан. ... Орны хажууд цусаа арчиж байхдаа Тыг өшиглөсөн. Хэсэг хугацааны дараа толгой хэсэгт цохисон” гэх, шүүгдэгч Б.Т-н “...Б шалан дээр асгарсан цусыг арчиж байснаа намайг нэг цохиж, нэг өшиглөсөн” гэх, мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Б-н хохирогчоор өгсөн “...Тэгээд шалан дээр хэвтэж байхад нь хагарсан шил, хутга 2-ыг нь гарнаас нь аваад холдуулж тавиад шалан дээгүүр асгарсан цусыг шалны алчуураар арчиж байхдаа ыг “чи намайг яаж байгаа юм, ийм их цус гарчихлаа шүү дээ” гэж хэлээд баруун гараараа толгой руу нь нэг удаа цохисон...” гэх, гэрч Ж.ын өгсөн “...Тыг шалан дээр доошоо хараад уначихсан байхад нь Б цээжин хэсгийнх зүүн тал руу нь нэг удаа өшиглөсөн, тэгээд би Бийг салгахад надаас мултраад дахиад 2 удаа цохисон тэгээд би Бийг хойноос нь тэврээд салгасан...” гэх, шинжээч С.Төгсбуяны өгсөн “...зүүн талын 9-р хавирга зөрүүтэй, 8-р хавирга зөрүүгүй шугаман хугарал гэмтэл нь цээжинд мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн цохих цохигдох, нүүрэнд зулгаралт баруун дээд зовхи, баруун зүүн нүдний салст, баруун зүүн чихний дэлбээ, хуруунд цус хуралт нүүр, баруун зүүн чамархай буюу чихний дэлбээний хэсэгт мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэх нотлох баримтаар тогтоогдож байна.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд М.Б-н нүүрэнд шил зоосны хариу үйлдэл болгож гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн. хариу үйлдлийг өөрийн биед гэмтэл учруулсан тул үйлдсэн. Мөн зүйл ангийн 3 дахь хэсэгт халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийсэн гэж заасан гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь шүүгдэгч М.Б-н өгсөн: “...Би сууж байсан учир босч Тыг түлхсэн. Би цусаа хараад Тыг цохисон. Тэгтэл миний өөдөөс ямар нэгэн эсэргүүцэх үйлдэл хийгээгүй...” гэх, гэрч Ж.Оын өгсөн: “...Тыг шалан дээр доошоо хараад уначихсан байхад нь Б цээжин хэсгийнх зүүн тал руу нь нэг удаа өшиглөсөн, тэгээд би Бийг салгахад надаас мултраад дахиад 2 удаа цохисон тэгээд би Бийг хойноос нь тэврээд салгасан...” гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг дүгнэхэд түүнийг цохиулаад газар унасан, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй нь тодорхой байхад далимдуулан шалтаг болгон ашиглаж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан байна гэж үзэв.
Шүүх шүүгдэгч М.Б, Б.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй ба шүүгдэгч М.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хохирогчийн буруутай үйлдлийг харгалзан түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч М.Б, Б.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт М. Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,
******* овогт Б. Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Бийг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгайангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар Б.Тыг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Бт оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 2 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан М.Бт,
мөн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Тд тус тус мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч М.Б, Б.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Б, Б.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ