Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 189

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Р.Машлай,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Б.Б, Б.О, Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:       

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас ******* овогт Ц-ийн Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1, ******* овогт Б-ын Б, ******* овогт Б-н О нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1841000020092 хэргийг 2018 оны 10 дугаар сарын сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******од төрсөн, *******тай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ "*******" компанид ******* ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *******, , , тоотод түр оршин суух, *******, , , , од оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл үгүй, регистрийн дугаартай, ******* овогт Ц-ийн Б.

Монгол Улсын иргэн, -ний өдөр , суманд төрсөн, тай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “” компанид ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Улаанбатаар хот, ,, тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,  регистрийн дугаартай, ******* овогт Б-ын Б.

Монгол Улсын иргэн, -ны өдөр *******од төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа машин засварладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбатаар хот, ,, тоотод оршин суух, регистрийн дугаартай, урьд ял шийтгэл үгүй, ******* овогт Б-н О.  

 

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Ц-ийн Б нь "*******" ХХК-ний ээр "" ХХК-ны сумын нутагт байрлах шохойны ил уурхайн тэсэлгээг 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд хариуцан ажиллаж байхдаа тэсэлгээний ажлаас үлдсэн тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмж болох эмульсийн тэсрэх бодис 168.6 кг, хүчитгэсэн энгийн тэсрэх бодис 75 кг, КД-8 маркийн тэслэгч-бялт 74 ширхэг, ОШ маркийн гал дамжуулах шижим 5 боодол, ДШ маркийн тэсрэлт дамжуулах шижим 18 боодлыг Б.Бд хууль бусаар шилжүүлсэн,

Яллагдагч Б-ын Б нь "" ХХК-ны сумын нутагт байрлах шохойны ил уурхайг 2017 онд хариуцан ажиллаж байхдаа "*******" ХХК-ний Ц.Боос хадгалах үүрэгтэй өгсөн тэсэлгээнээс үлдсэн тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмж болох эмульсийн тэсрэх бодис 168.6 кг, хүчитгэсэн энгийн тэсрэх бодис 75 кг, КД-8 маркийн тэслэгч-бялт 74 ширхэг, ОШ маркийн гал дамжуулах шижим 5 боодол, ДШ маркийн тэсрэлт дамжуулах шижим 18 боодлыг хууль бусаар олж авч хадгалан, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт борлуулах зорилгоор Б.От өгч тээвэрлэсэн,

Яллагдагч Б-н О нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр "" ХХК-ны оператор, аюулгүй байдлын Б.Баас тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмж болох эмульсийн тэсрэх бодис 168.6 кг, хүчитгэсэн энгийн тэсрэх бодис 75 кг, КД-8 маркийн тэслэгч-бялт 74 ширхэг, ОШ маркийн гал дамжуулах шижим 5 боодол, ДШ маркийн тэсрэлт дамжуулах шижим 18 боодлыг хууль бусаар олж авч, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт борлуулах зорилгоор тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Бын өгсөн: “Мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын өгсөн: “Мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Оын өгсөн: “Мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Оын гэрчээр өгсөн “Одооноос 5 хоногийн өмнө буюу 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байх би гэртээ 2 машин нүүрс Налайхын уурхай дээрээс авсан ба тэр үедээ гэх хүүхэнтэй танилцсан юм. надаас “та хуучин аврах ангид ажиллаж байсан юм чинь тэсэлгээний материал олдох уу, надаас хүн асуугаад байна” гэж асууж байсан. Тэгэхээр нь би түүнд “би хүнээс асууя, хэрэв олдохоор бол хэлье” гэж хэлээд гийн утасны дугаарыг тэмдэглэж авсан. Би гэж дууддаг хамт шохойн үйлдвэрт ажиллаж байсан залуу руу 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр утасдаж “тэсгээний материалаас чинь жоохон байна уу хүн захисан юм” гэж асуухад “бага хэмжээний байгаа, тэрийг бүтээж өгье” гэж хэлсэн. Тэгээд би 2018 оны 01 дүгээр сарын 31-ний үдээс хойш Налайх орж тай утсаар ярьж “нөгөө тэсэлгээний материал бага хэмжээгээр бүтсэн, чи мөнгө цаасаа хүмүүстэйгээ аваад ир” гэж хэлсэн. Тэр үед “тэсэлгээний материал авах хүмүүс ирж байна, та Налайхад гэртээ байж бай” гэхээр нь би Налайхад байдаг ээжиндээ байж байтал 30-40 минутын дараа над руу залгаад “ирчихлээ” гэж хэлсэн ба би гарч тай ирсэн тэсэлгээний материал авах гэсэн 3 залуутай уулзаж тэд нарт “их хэмжээгээр олдохгүй юм байна, бага хэмжээгээр олдох юм байна” гэж хэлсэн. Тэгээд бид ресторанд орж ярилцсан. Тэгээд “нэг сая төгрөг байна, та мөнгө авч явах уу” гэхээр нь аваагүй ба бензины мөнгө гээд 40,000 төгрөг өгөхөөр нь тэрийг нь аваад охиныхоо машинтай тэсэлгээний бодис авах гээд явсан. Би Налайхаас 30 км-ын зайд байх \Цонжинболдогоос цааш\ “” гэх газар байх шохойн үйлдвэр дээр ирж тай уулзсан. Би д “тэсэлгээний материал авах хүмүүс ирсэн тэр хүмүүс Налайхад хүлээж байгаа, тэсэлгээний бодисоо авч ирээд  мөнгөө ав” гэж байна гэж хэлсэн ба зөвшөөрөөд Blemex гэсэн бичиг бүхий 2 хайрцаг задгайгаар 5 боодол нийт 210 ширхэг тэсрэх бодис, утас6 боодол, тэслэгч нэг жижиг хайрцаг 74 ширхэг байхаа \би нарийн тоог мартсан байна\ зэргийг өгөөд надтай хамт Налайхад цуг ирсэн. Би г Налайхад найзынд нь буулгахад тэр надад “та 30 минутаас хэтрэхгүй ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд би ээжийндээ очоод нарыг дуудаад гаас авсан тэсэрч дэлбэрэх бодис болон утас тэслэгч зэргийг  хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 34-35 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн “3 хоногийн өмнө  буюу 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр байхаа О ах надтай утсаар ярьсан. Тэр үед надад “танайд нөөцөлсөн тэсэлгээний бодис байна уу, надад хэрэгтэй байна” гэхээр нь би “компанийн тэсэлгээний бодис байна, хавар хэрэглэх гэж байгаа юм” гэж хэлэхэд ах “чи аргалаад олоод өгөөчээ” гээд гуйгаад байсан. Тэрнээс хойш надаас байнга гуйгаад “чамд нэг сая төгрөг өгье, орны материалыг нь олоод буцаагаад өгнө” гээд гуйгаад байсан. Тэгээд өчигдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 31-ний орой намайг найзындаа пиво уугаад сууж байтал дахин залгаад “чи аргалаад өгөөч” гээд гуйгаад байхаар нь орой 21 цагийн үед ахын машинаар Цонжинболдог өнгөрөөд байдаг “” гэдэг газарт байх компани руу явсан. Компани дээр очоод агуулахаас нь BLEMEX гэсэн бичиг бүхий 2 хайрцаг эмүльс гэх тэсрэх бодис \хайрцгандаа 8 ууттай 80 ширхэг байдаг\  задгайгаар 5 уут буюу 50 ширхэг нийт 210 ширхэг бодис, тэсэлгээний утас 1 боодол, тэслэгч 50 ширхэгийг аваад явсан. Агуулахад О ах цуг орж авсан” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 38 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Бын яллагдагчаар өгсөн “Агуулахад үлдсэн материалыг Бд өгч хайхрамжгүй хандсандаа гэмшиж байна” гэх мэдүүлэг,

/2хх-ийн 21 дүгээр тал/

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.ы өгсөн “Манай компани тэсэлгээний ажлаас үлдсэн материалын нийт үнэлгээ 1,204,000 төгрөг болж байгаа. Хэрвээ тэсэлгээнээс их хэмжээгээр материал үлдвэл худалдагч талд буцаан татуулах арга хэмжээ авдаг. Бага хэмжээгээр үлдвэл устгалд оруулдаг юм. Хураагдсан 1,204,000 төгрөгийн үнэлгээ бүхий тэсэлгээний материал нь бага хэмжээний материалд орно. Энэ үлдэгдэл материалыг устгалд оруулах ёстой байсан. Тэсэлгээний ANFO  бодис 1 шуудайндаа 25 кг, эмульстинг тэсрэх бодис нь хайрцгандаа 80 ширхэгтэй /1 ширхэг нь 300гр/ буюу 24 кг-аар савлагдсан, шижим утаснууд боодолдоо 50 метртэй байдаг. Нэгэнт устгагдах ёстой байсан материал учраас 1,204,000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Хууль хяналтын байгууллагад хураагдсан эд зүйлийг журмынх нь дагуу устгалд оруулахыг хүсэж байна. Гомдолгүй, шүүх хуралдаанд суухгүй” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 246-249 дүгээр тал/

 

Эд зүйл хураан авсан тэмдэглэл,

/1хх-ийн 10 дугаар тал/

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,

/1хх-ийн 11-17 дугаар тал/

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл,

/1хх-ийн 18-29 дүгээр тал/

 

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №2049 дүгээр:

1.2.3       “Шинжилгээнд дээж болгон авсан шар өнгийн шахмал эмульсэн шинж чанартай бодис, цагаан өнгийн хатуу, үрлэн хэлбэртэй бодисуудаас дээж авч шинжилгээ хийхэд тус бүрээс нитрат ион /NO3-/ илэрч байна. Нитрат /NO3-/ нь тэсэрч дэлбэрэх бодисын найрлаганд ордог болно.

Бусад объектод шинжилгээ хийх аргачлал, техникийн боломжгүй байна. Зориулалт хэзээ үйлдвэрлэсэн, ашиглалтын хугацаа зэрэг нь шинжилгээний тусгай мэдлэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт,

/1хх-ийн 174 дүгээр тал/

 

“Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн №01/05-01 дугаар:

 

Үнэлгээний эд зүйлс

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Нэгж үнэлгээ, төг

1

Хүчитгэсэн энийн тэсрэх бодис /Анфо/

кг

1

1200

2

Эмульсийн тэсрэх бодис /ф32/

кг

1

2400

3

КД маркийн тэслэгч бялт

ш

1

620

4

ОШ маркийн гал дамжуулах шижим

метр

1

780

5

ДШ маркийн тэсрэлт дамжуулах шижим

метр

1

550

гэх дүгнэлт,

            /1хх-ийн 176 дугаар тал/

 

Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас,

/1хх-ийн 180, 185, 194 дүгээр тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/1хх-ийн 179, 184, 199 дүгээр тал/

 

Оршин суугаа хаягийн тодорхойлолт,

/1хх-ийн 182, 188, 200 дугаар тал/

 

Ц.Бын хувийн байдлын талаарх баримт,

/1хх-ийн 201-202 дугаар тал/ зэрэг нотлох баримт зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг судлав.

 

Шүүгдэгч Ц.Б нь "*******" ХХК-ний ээр "" ХХК-ны сумын нутагт байрлах шохойны ил уурхайн тэсэлгээг 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд хариуцан ажиллаж байхдаа тэсэлгээний ажлаас үлдсэн тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмж болох эмульсийн тэсрэх бодис 168.6 кг, хүчитгэсэн энгийн тэсрэх бодис 75 кг, КД-8 маркийн тэслэгч-бялт 74 ширхэг, ОШ маркийн гал дамжуулах шижим 5 боодол, ДШ маркийн тэсрэлт дамжуулах шижим 18 боодлыг Б.Бд хууль бусаар шилжүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

Шүүгдэгч Б.Б нь "" ХХК-ны сумын нутагт байрлах шохойны ил уурхайг 2017 онд хариуцан ажиллаж байхдаа "*******" ХХК-ний Ц.Боос хадгалах үүрэгтэй өгсөн тэсэлгээнээс үлдсэн тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмж болох эмульсийн тэсрэх бодис 168.6 кг, хүчитгэсэн энгийн тэсрэх бодис 75 кг, КД-8 маркийн тэслэгч-бялт 74 ширхэг, ОШ маркийн гал дамжуулах шижим 5 боодол, ДШ маркийн тэсрэлт дамжуулах шижим 18 боодлыг хууль бусаар олж авч хадгалан, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт борлуулах зорилгоор Б.От өгч тээвэрлэсэн,

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр "" ХХК-ны оператор, аюулгүй байдлын Б.Баас тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмж болох эмульсийн тэсрэх бодис 168.6 кг, хүчитгэсэн энгийн тэсрэх бодис 75 кг, КД-8 маркийн тэслэгч-бялт 74 ширхэг, ОШ маркийн гал дамжуулах шижим 5 боодол, ДШ маркийн тэсрэлт дамжуулах шижим 18 боодлыг хууль бусаар олж авч, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт борлуулах зорилгоор тээвэрлэсэн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.

 

Энэ нь эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд мөн шүүх хуралдаанаар шинжлэн судласан бусад бичгийн нотлох баримтууд түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Ц.Бод дээрх гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.О, Б.Б нарт дээрх гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэв.

 

Улсын яллагчаас Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Ц.Оыг Б.Бтай бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон тул Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулах ял нь албадлагын арга хэмжээнээс бүрдэх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Быг тэсэрч дэлбэрэх бодистой харьцаж ажиллах эрхийг 1 жилээр хасах, Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, тэсэрч дэлбэрэх бодистой харицах эрхийг 1 жилээр хязгаарлах, Ц.Оыг Б.Бтай бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарыин хугацаагаар хорих ял оногдуулж, тэсэрч дэлбэрэх бодистой харицах тодорхой үйл ажиллагаа явуулах 1 жилийн хугацаагаар эрхийг хязгаарлах зэрэг тус тус ял оногдуулах саналтай байна. Тухайн зүйл анги нь хорих, торгох ялын санкцтай. Торгох ялын саналыг оруулахгүй, хорих ялын саналыг шүүхэд оруулсан. Аюултай нөхцөл байдал, шалтгаант холбоотой үүсэх гэмт хэргийг үйлдсэн. Бүүр хор уршиг учруулах байдалтай байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар ял албадлагын арга хэмжээг оногдуулна гэж заасан. Цаашид амьдралд дахиж гэмт хэрэг үйлдэх хэрэггүй юм аа гэсэн сануулга болох ёстой. Ц.Б бодисыг хууль бусаар шилжүүлсэн хэргийн объектив шинж харагдаж байна. Ц.Быг бүлэглэж зарж борлуулах үйлдэл хийгээгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаагүй юм. Үлдсэн хоёр шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцоод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял хэрэглэхгүйгээр тэнсэж боломжтой. Шүүгдэгч нарыг тэнссэн тохиолдолд албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шүүгдэгч нар гэм буруу дээр маргахгүй байх тул гэм буруугийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Ял шийтгэлийн хувьд Ц.Б нь тэсэрч дэлбэрэх бодистой хайнга хандсан боловч ялын шийтгэлийг хөнгөн оноох боломжтой. Шүүгдэгч нар өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй, тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт анх удаа холбогдсон, хохирогч нь бодисыг хохиролд тооцохгүй учир нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэрэг нь ялын санкцтай. Шүүгдэгч нар нь өөрийн үйлдсэн гэмт хэрэгт гэмшиж байгаа, хэрэгт холбогдсоноос хойш эрхэлсэн тодорхой ажилгүй болсон гэж мэдүүлсэн тул торгох ял оногдуулах боломжгүй. Шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг хэрэглэж боломжтой. Ц.Б нь хайнга хандсан боловч тэсэлгээчин мэргэжилтэй хүн тул түүний эрхийг хязгаарлах нь амьдрал ахуйгаас залгаж байна. Шүүгдэгч нарт ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү гэж тус тус мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгч Ц.Б, Б.О, Б.Б нарт эрүүгийн харицлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруу зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагч болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар Ц.Бод, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар Б.Б, Б.О нарт тус тус хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйл гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч Ц.Б, Б.О, Б.Б нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн, эд мөрийн баримтаар хураагдсан Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа аврах тусгай ангид хадгалагдаж буй тэсрэх бодис, түүний хэрэгсэл болох эмульсийн тэсрэх бодис 168,6 кг, хүчитгэсэн энгийн тэсрэх бодис 75 кг, КД-8 маркийн тэслэгч-бялт 74 ширхэг, ОШ маркийн шал дамжуулах шижим 5 боодол ДШ маркийн тэсрэлт дамжуулах шижим 18 боодлыг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх ба битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт Ц-ийн Быг тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар шилжүүлсэн,

******* овогт Б-ын Б, ******* овогт Б-н О нарыг тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар тээвэрлэсэн гэмт хэргийг санаатай нэгдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Бод хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б, Б.О нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг тус тус шүүх шийдвэрлэхийг ялтан

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тэсрэх бодис, түүний хэрэгсэл болох эмульсийн тэсрэх бодис 168,6 кг, хүчитгэсэн энгийн тэсрэх бодис 75 кг, КД-8 маркийн тэслэгч-бялт 74 ширхэг, ОШ маркийн шал дамжуулах шижим 5 боодол ДШ маркийн тэсрэлт дамжуулах шижим 18 боодлыг устгуулахаар Онгой Байдлын Ерөнхий Газарт шилжүүлсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, Ц.Б, Б.О, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.Б, Б.О, Б.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЧИНЗОРИГ