| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 191/2026/01175/И |
| Дугаар | 191/ШШ2026/0500 |
| Огноо | 2026-04-09 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2026/0500
| 06 ******* 09 | 191/ШШ06/05007 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* гудамж, ******* ******* ******* ******* байранд байрлах ******* ******* ХХК /регистрийн дугаар *******3/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, дугаар хороо, гудамж, байр *******-5 тоот хаягт оршин байрлах ХХК /регистрийн дугаар 619931/-д холбогдох,
Түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр, хохирол, зардалд нийт 156,16,876 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 156,16,876 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодруулж байна.
******* ХХК нь ХХК-тай 0******* оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 57/******* ******* дугаартай Түрээсийн гэрээ байгуулж, ******* өмчлөлийн Ү-06031539 тоот улсын бүртгэлийн дугаартай ******* ХХК-ийн барилгын давхар, -01 тоотод байрлах нийт 308. м.кв талбайг 1 жилийн хугацаатай түрээслүүлж, түрээсийн төлбөрийг 0******* оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүрийн 1-ний өдөр төлөхөөр тохиролцсон болно.
Тус түрээсийн гэрээний Тусгай нөхцөлийн 5.1-д түрээсийн төлбөрийг дараахь байдлаар хөнгөлөлттэй үнээр тооцохоор заасан: Үүнд 5.1.1-д 0******* оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 0******* оны 1 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 308, мкв талбайн сарын төлбөрт хөнгөлөлт үзүүлж түрээсийн нэг сарын төлбөр нь 9,000,000 төгрөг (НӨАТ ороогүй), 5.1.-т 05 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаад хөнгөлөлт үзүүлж түрээсийн нэг сарын төлбөр нь 19,*******16,600 төгрөг НӨАТ ороогүй/.
******* ХХК нь хариуцагчийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор ийнхүү түрээсийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлсэн хэдий ч хариуцагч нь талуудын гарын үсэг зурж, баталгаажуулсан түрээсийн гэрээний төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлэлгүй өдийг хүрээд байна.
Түүнчлэн ХХК нь түрээсийн гэрээний хугацаанд цахилгааны болон галын аюулгүй байдал алдаж тос шарагч төхөөрөмжинд цахилгааны масс үүсч оч үсэрснээс үүдэн VIР өрөөнд нь гал гарсан зөрчил гаргасан.
Ийнхүү ******* ХХК-ийн барилга байгууламж, тоног төхөөрөмж, эд хөрөнгө болон нийт түрээслэгч байгууллагуудын эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэл бүхий, ажилтан албан хаагч, үйлчлүүлэгчдийн амь нас, аюулгүй байдалд заналхийлсэн ноцтой зөрчил гаргасан тул ******* ХХК нь 05 оны 0******* дүгээр сарын -ны өдрийн 666/5 тоот албан мэдэгдлээр Түрээсийн гэрээний 6. дахь хэсэгт Түрээслэгч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд Түрээслүүлэгч нь энэхүү гэрээг цуцалж болно. Удаа дараа гэж буюу түүнээс дээш удаа энэхүү гэрээг зөрчсөн үйлдэл/эс үйлдэл/-ийг хэлнэ. Тухайн зөрчлийг ноцтой гэж үзэх эсэхийг үүний улмаас эрх ашиг нь хөндөгдөж байгаа тал болохын хувьд түрээслүүлэгч тодорхойлно гэж заасны дагуу түрээсийн гэрээг цуцалж, 05 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болгохыг мэдэгдсэн.
Гэтэл ХХК нь гэрээ дуусгавар болсноос хойш түрээсийн талбайг суллаагүй, актаар хүлээлгэн өгөөгүй өнөөдрийг хүрээд байна. Үүнтэй холбоотой ******* ХХК-иас 05 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн 80*******/5 тоот, 05 оны 05 дугаар сарын 3-ны 5 тоот, 05 оны 07 сарын 08-ны өдрийн 98*******/5 тоот, 05 оны 07 сарын *******-ны өдрийн 1007/5 тус тус албан мэдэгдлээр Түрээсийн гэрээний 8., 8.******* дэх хэсэгт зааснаар түрээсийн талбайг анхны байдалд оруулан, засварлаж хүлээлгэн өгөх, мөн гэрээний 8.6 дахь хэсэгт зааснаар түрээсийн талбайг түрээслүүлэгчид хүлээлгэн өгөөгүй бол Түрээслүүлэгч нь тухайн хугацааны түрээсийн төлбөрийг Түрээслэгчээр нөхөн төлүүлэх болохыг албан ёсоор мэдэгдэж байсан болно. Хариуцагч дээрх албан бичгүүдэд дурдсан хугацаанд түрээсийн талбайг анх байсан байдалд оруулан хүлээлгэн өгөөгүй тул ******* ХХК нь 05 оны 10 сарын 15-ны өдрийн 13*******9/5 тоот албан мэдэгдлийг мөн хүргүүлсэн. 0******* оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 57/******* дугаартай Түрээсийн гэрээний дагуу төлөх төлбөрийн үлдэгдлийн задаргааг хавсаргасан.
Үүнд: Түрээсийн гэрээний .1.1 дэх хэсэг, Тусгай нөхцөлийн 5-р зүйлд заасны дагуу төлөх 05 оны 5 дугаар сарыг дуустлах хугацааны түрээсийн төлбөрийн үлдэгдэл 17,903,11*******.07 төгрөг, Түрээсийн гэрээний 10.3.1 дэх хэсэгт заасны дагуу төлөх түрээсийн төлбөрийн алданги 9,559,*******36.8 төгрөг, Түрээсийн гэрээний .1.3 дахь хэсэгт заасны дагуу төлөх 05 оны 6-р сарын түрээсийн талбайн ашиглалт (ус, дулаан, цахилгаан)-ын төлбөр 1,353,739 төгрөг болон түрээсийн гэрээний 8.6 дахь хэсэгт заасны дагуу төлөх 05 оны 10-р сарыг дуусталх хугацаанд хамаарах түрээсийн төлбөр буюу олох байсан орлого хохиролд 106,791,300 төгрөг, нийт 156,16,876 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж байна.
Хариуцагчаас үнэд өөрчлөлт орсон талаар гэрээн дээрээс хараагүй гэж байгаа нь үндэслэлгүй хариуцагч өөрөө мэдэж байсан. Гэрээний дагуу 05 он хүртэл төлбөрөө төлж байсан. Мөн манай зүгээс албан бичиг удаа дараа хүргүүлсэн. Гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн байхад актаар талбайгаа өгөөгүй тул үлдэгдэл төлбөрийг бүгдийг нь 6 сарын 0-ны дотор бүрэн төлбөл багасгасан хэмжээгээр хааж болох юм гэсэн агуулгатай бичиг явуулсан. Гэтэл 6 сарын 0-ны өдрийн дотор төлбөрөө төлөөгүй.
Иймд үндсэн гэрээний үнээр хохирлыг гаргуулахаар нэхэмжилж байгаа. Талуудын хооронд үүссэн маргааны хувьд 05 оны 01 сараас хойшхи хугацааны түрээсийн төлбөртэй холбоотой маргаан үүссэн. Мөн 05 оны 6 дугаар сараас 10 сар хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг хохирол гэх агуулгаар нэхэмжилж байгаа. Гэрээний харилцаа 05 оны 5 сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон гэв.
.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардалагыг зөвшөөрөхгүй байгаа. ХХК нь ******* ******* ХХК-тай 017 оноос хойш түрээсийн гэрээ байгуулаад явж байгаа. Өмнөх гэрээний хугацаа 0******* оны 9 сарын 30-ны өдөр дууссантай холбоотойгоор гэрээгээ шинэчлэн байгуулахаар болсон
Түрээсийн талбайн үнэд өөрчлөлт орж байгаа гээд шинээр гэрээ байгуулсан. Тухайн үед үйл ажиллагаа хариуцсан захирал гэх хүнтэй уулзаж ярилцсан. 0******* оны 9 сараас 1 сарыг дуустал 9 сая төгрөгөөр, 05 оны 1 сарын 1-ээс 9 сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны төлбөрийг 1*******,731,960 төгрөг байхаар харилцан тохиролцсон байдаг. Мөн гэх хүнтэй ярилцаад албан тоотоор үнийн санал ирсэн.
Гэрээний хугацаа, үнэд өөрчлөлт орсон болохоор ярилцаж үнийн саналыг 05 оны 1 сараас хойш 1******* сая төгрөгөөр гэж ярилцсан яриа хэвээр гэж ойлгоод гэрээнд гарын үсэг зурчихсан юм.
Гэтэл 05 оны 1 сараас эхлээд нэхэмжлэх ирж байсан. Ингэхдээ 19 сая төгрөг гэсэн нэхэмжлэх ирээд, гэрээнд түрээсийн төлбөрийг 19 саяаар бичигдсэн байгааг нь мэдсэн. Ингээд бид энэ төлбөрийг хүлээн зөвшөөрч чадахгүй гээд 05 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс гарна гэдэг байдлаар хариу илгээж байсан.
05 оны 5 сарын 9-ний өдрийн 05901 дугаартай албан бичиг илгээсэн. Энэ албан бичигт анхны үнийн санал болох 1******* сая төгрөг болгож өгөөч гээд 10 хувийг тооцоод нэмэхээр 16 сая төгрөг гарч байгаа. Ингэж 16 сая төгрөгөөр тооцож өгөөч, 05 оны 6 сарын 0-ны өдөр нэхэмжлэгчээс энэ албан бичигт хариу ирсэн. Тодруулбал, 839\5 тоот албан бичиг ирсэн. Энэ албан бичигт нөат-ын дүн болох 16 сая төгрөгөөр тооцох бол ******* сая төгрөг болж байх бөгөөд 6 сарын 1-ний өдрөөс 6 сарын 0 хүртэл тооцож төлнө үү гэсэн агуулгатай, нийт 53 сая төгрөг болж байна шүү энэ мөнгийг 6 сарын 0-ны өдрийн дотор төлнө үү гээд үнийн саналыг хүлээн зөвшөөрөөд албан тоот ирүүлсэн байгаа.
Үүнтэй холбоотой бидний зүгээс 5 сар хүртэлх хугацааны төлбөр тооцоогоо бүгдийг нь төлчихсөн байгаа. Нэхэмжлэгчийн өгсөн баримтаас харахад нийт 90-ээд сая төгрөг төлчихсөн. Нэхэмжлэгч тал өөрсдөө албан тоотоороо 5 сарын 30-нд гэрээ цуцалсан шүү гээд хэлчихсэн байдаг. Үүнтэй холбоотой сард бид хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгчийн өөрсдөөс шалтгаалаад талбайг хүлээлгэж өгөх боломжгүй болсон. Манай ажилтнууд очоод тавилгаа авъя гэхэд харуулууд нь оруулаагүй зөвшөөрөл өгөөгүй. Ингээд байж байтал 6 сар дуусчихсан. Энэ талаар бид албан тоот явуулж байсан. Ингээд 7 сар гараад наадам болоод наадмын дараа очиж талбайг суллаж өгөөд техник хэрэгслүүдээ аваад явсан. Хаалганы шилэн хаалт үлдсэн. Та нар түрээсийн төлбөрөө төлж байж шилэн хаалгаа аваарай гээд шилэн хаалгыг өгөөгүй. Ингээд 10 сар хүргэчихсэн Энэ нь нэхэмжлэгч талын өөрсдийн буруутай үйлдлээс болсон. Иймд манай зүгээс 05 оны 5 сарыг дуустал хугацааны төлбөрийг төлсөн буюу түрээсийн төлбөрөө хангалттай төлж барагдуулсан.
Хугацаа хэтрүүлсэн тул алданги бодож нэхэмжилж байгааг зөвшөөрч байна. Харин таван сараас хойшхи хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.
Сарын төлбөрийн 1******* сая төгрөг гэж ойлгоод төлөөд явж байсан. Сүүлд НӨАТ дүнгээр төлнө гэдэг өөрчлөлт орсон тул бид үүн дээр маргахгүй. Мэдэгдэл ирэх хүртэл хугацаанд энэ дүнгээр байгаа гэж ойлгож төлбөрөө шилжүүлээд ******* сард албан тоот ирснээр л мэдсэн. Хугацаа хожимдуулсан алдангийн хувьд бид алдангитайгаа нийт 90 орчим сая төгрөг төлсөн байгаа.
Тодруулсан шаардлагын хохирол гэх агуулгаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн хувьд гэрээний 8.1.6-д зааснаар түрээсийн төлбөр төлнө гэдэг л агуулга байгаа болохоос хохирол гэж агуулга байхгүй. Мөн хохирлыг нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, түрээсийн гэрээ, түрээслэгчийн мөрдөх журам, харилцагчийн авлагын гүйлгээний баримт, эвдрэл, гэмтэл хохирол төлбөрийн акт, ******* ******* ХХК-ийн 05 оны ******* сарын -ны өдрийн 666/5, 05 оны ******* сарын -ны өдрийн 667/5, 05 оны 5 сарын 19-ний өдрийн 188/5, 05 оны 5 сарын 0-ны өдрийн 80*******/5, 05 оны 5 сарын 3-ны өдрийн 83/5, 05 оны 6 сарын 0-ны өдрийн 839/5, 05 оны 6 сарын 7-ны 95/5, 05 оны 7 сарын 08-ны өдрийн 98*******/5, 05 оны 7 сарын *******-ний өдрийн 1007/5, 05 оны 8 сарын 15-ны өдрийн 1071/5, 05 оны 10 сарын 15-ны өдрийн 13*******9/5 дугаартай албан мэдэгдлүүд, ХХК-ийн албан мэдэгдэлд хариу хүргүүлэх тухай, 05 оны 5 сарын -ны өдрийн 0501 тоот албан бичиг, 05 оны 5 сарын 7-ны өдрийн 05701 тоот албан бичиг, 05 оны 5 сарын 9-ний өдрийн 05901 тоот албан бичиг, 05 оны 6 сарын 0-ны өдрийн 506001 тоот, 05 оны 6 сарын 10-ны өдрийн 5061001, 05 оны 8 сарын 1*******-ний өдрийн 5/081*******03, 05 оны 6 сарын 1-ны өдрийн 5/06101, 05 оны 8 сарын 1*******-ний өдрийн 5/081*******03 тоот албан бичгүүд, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, төлбөр алдангийн тооцоолол, нэхэмжлэхүүд, гэрэл зураг зэрэг бичгийн нотлох баримтууд,
Хариуцагчаас, 0******* оны 10 сарын 09-ний өдрийн 1519/******* тоот албан бичиг, хавсралт зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээ үзлэг хийсэн тэмдэглэл хэрэгт авагдсан байна.
Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 17,903,11******* төгрөг, алданги 9,559,*******37 төгрөг, ашиглалтын зардалд 1,353,739 төгрөг, хохиролд 106,791,300 төгрөг нийт 156,16,876 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хангуулах үндэслэлийг талуудын хооронд байгуулсан 0******* оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн түрээсийн гэрээний үүрэгт 05 оны 5 сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөрийн үлдэгдэл 17,903,11******* төгрөг, алданги 9,559,*******37 төгрөг, ашиглалтын зардал 1,353,739 төгрөг, олох байсан хохирол 106,791,300 төгрөг нийт 156,16,876 төгрөг гаргуулна гэж тодорхойлж байна.
.Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Зохигч талуудын хооронд 0******* оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээгээр ******* ******* барилгын давхарт -01 тоот зөвшөөрөгдсөн үйлчилгээний талбайг 1 жилийн хугацаатай, 0******* оны 10 сарын 01-ний өдрөөс 0******* оны 1 сарын 31-ний өдөр хүртэл талбайн сарын төлбөр 9,000,000 төгрөг, 05 оны 1 сарын 01-ний өдрөөс 05 оны 9 сарын 30-ны өдөр хүртэл сарын 19,*******16,600 төгрөгөөр түрээслүүлэхээр талууд харилцан тохиролцсон байна. /хх-ийн 7-15 дугаар тал/
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Талуудын гэрээний дагуу илэрхийлсэн хүсэл зориг, гэрээний агуулга болон зорилгоос дүгнэн үзэхэд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу талуудад үүрэг үүссэн гэж дүгнэхээр байна.
Гэрээний агуулга, байгуулсан субъект болон гэрээ байгуулах зорилго, сэдлийн хувьд хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэлбэрийн хувьд хүчин төгөлдөр гэж үзнэ.
3.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлийг нэхэмжлэгчтэй 017 оноос хойш түрээсийн гэрээний харилцаатай байсан бөгөөд 0******* оны 9 дүгээр сарын 30-ны өдөр түрээсийн гэрээг шинэчлэн байгуулж, 0******* оны 10 сарын 01-ний өдрөөс 0******* оны 1 сарын 31-ний өдөр хүртэл талбайн сарын төлбөр 9,000,000 төгрөг болсонтой маргахгүй. Харин 05 оны 1 сарын 01-ний өдрөөс 05 оны 9 сарын 30-ны өдөр хүртэл сарын төлбөрийг 1*******,731,960 төгрөгөөр төлөхөөр амаар тохиролцсоны дагуу 05 оны 5 сарын 30-ны өдөр хүртэлх талбайн түрээсийг 1*******,731,960 төгрөгөөр тооцож бүрэн барагдуулсан гэж тайлбарлаж, 0******* оны 10 сарын 09-ний өдрийн 1519/******* дугаартай албан бичиг, түүний хавсралтаар нотлогдоно гэжээ.
Дээрх албан бичигт Түрээсийн гэрээний үнийн саналтай танилцан түрээсийн гэрээний сунгалтын талаарх шийдвэрийг ******* ******* ХХК-нд 0******* оны 10 сарын 10-ны өдрийн дотор ирүүлэх гэсэн байх бөгөөд хариуцагчаас тус үнийн саналтай танилцаад холбогдох хариуг буцаан хүргүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд тус албан бичгээр гэрээний гол нөхцөл болсон түрээсийн төлбөрийг 1*******,731,960 төгрөгөөр тохиролцсон, уг албан бичгээр гэрээгээр тохиролцсон түрээсийн төлбөрт өөрчлөлт орсон гэж үзэхээргүй байна.
Мөн гэрээний хавсралт гэх гарын үсэг зурагдаагүй, тамга тэмдэггүй баримтаар 05 оны 1 сарын 01-ний өдрөөс 05 оны 9 сарын 30-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг 1*******,731,960 төгрөг байхаар тохиролцсон гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч байгууллагаас түрээсийн төлбөртэй холбоотой нэхэмжлэхүүдийг 05 оны 1 сараас эхлэн 19,*******16,600 төгрөгөөр тооцож илгээж байсан байх бөгөөд хариуцагчаас 05 оны ******* сарын 5-ны өдөр сарын түрээсийн төлбөрийг 19,*******16,600 төгрөг болсныг мэдсэн гэх тайлбар нь түрээсийн гэрээнд гарын үсэг зурсан хүсэл зоригийн илэрхийллийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
Түүнчлэн хариуцагчаас 05 оны 6 сарын 0-ны өдрийн 839\5 тоот албан бичгээр түрээсийн төлбөрийг 1*******,731,960 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон гэж тайлбарлаж байх бөгөөд тухайн албан бичиг нь гэрээ цуцлагдсанаас хойш илгээгдсэн, төлбөр төлөхтэй холбоотой хүсэл зоригийг илэрхийлсэн агуулгатай байна.
*******.Иймд хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн татгалзал нотлогдохгүй байх тул талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээний тохиролцооны дагуу нэхэмжлэгчээс 05 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи хугацааны түрээсийн төлбөрийг 19,*******16,600 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, түрээсийн төлбөрийн тооцоолол гэх баримт, талуудын тайлбараар 05 оны 5 сарын 30-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөр 108,*******10,795 төгрөг байх бөгөөд үүнээс хариуцагчаас 90,000,000 төгрөгийг төлсөн байх тул түрээсийн үлдэгдэл төлбөр 17,903,11******* төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
5.Нэхэмжлэгчээс алдангид 9,559,*******36 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.
Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 10.3.1-д алданги төлөхөөр тохиролцсон байна.
Алданги нь хууль болон гэрээнд зааснаар гаргуулах нэмэгдэл үүрэг, гэрээний хариуцлага бөгөөд энэ агуулгаар гэрээний үүргийн зөрчил хэр хэмжээнээс хамаарч хариуцлагын үүрэг тооцогдох зарчимтай.
Хариуцагчаас түрээсийн талбайг 05 оны 5 сард суллаж хүлээлгэн өгсөн байх бөгөөд энэ хугацаанд түрээсийн төлбөрийг 1*******,731,960 төгрөгөөр тооцож, төлбөр төлөх үүргээ биелүүлж байсан, түүнчлэн талуудын хооронд бичсэн албан бичгүүдээр түрээсийн төлбөрийн хэмжээн дээр зөрүүтэй ойлголттой байсан үйл баримт тогтоогдож байх тул хариуцлагын үүрэг буюу алданги төлөх үндэслэл бүрдээгүй байна гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас алдангид нэхэмжилсэн 9,559,*******36 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгчээс ашиглалтын зардалд 1,353,739 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.
Түрээсийн гэрээний .1.3-т түрээслэгч нь түрээсийн талбайн телефон утас, цахилгаан эрчим хүч, хэрэглээний ус, интернэтийн болон түрээсийн байранд хамаарах бусад холбогдох үйлчилгээ тоноглолын төлбөр зэргийг хэрэглээний хэмжээ болон тоолуурын заалтаар хариуцан төлнө гэж заасан.
Талууд гэрээгээр түрээсийн талбайн ашиглалтын зардлыг түрээслэгч төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд түрээсийн талбайг чөлөөлж өгөх үйл ажиллагаатай холбоотой 05 оны 6 дугаар сарын ашиглалтын зардлын хэмжээтэй хариуцагч тал маргаагүй тул ашиглалтын зардалд 1,353,739 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
7.Нэхэмжлэгчээс түрээсийн төлбөрийн хэмжээгээр олох байсан орлогыг 05 оны 10 сар хүртэл хугацаагаар тооцож хохиролд 106,791,300 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хохирол шаардах эрхтэй.
Хэрэгт авагдсан албан бичиг болон талуудын тайлбараар хариуцагчаас түрээсийн талбайг 05 оны 6 сард хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байх тул 05 оны 10 дугаар сар хүртэл хугацааны хохирол нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Мөн Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.
Нэхэмжлэгчид түрээсийн гэрээний үнийн дүнгийн хэмжээгээр зайлшгүй орлого орох байсан буюу 106,791,300 төгрөгийг хохирол учирсан гэж үзэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд хохиролд 106,791,300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8.Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 3.6, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 19,56,853 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 136,870,03 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.. дахь хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 3 дугаар зүйлийн 3.6, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХК-иас 19,56,853 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 136,870,03 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56. дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 938,585 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч ХХК-иас 5*******,3******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА