| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2018/0192/Э |
| Дугаар | 192 |
| Огноо | 2018-10-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Машлай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Р.Машлай,
шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Ц. Ад холбогдох эрүүгийн 1807005190179 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ний өдөр *******т төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 7, ээж, ах, дүү, эхнэрийн хамтаар ******* ******* тоотод оршин суух,
урьд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 03А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаа зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 01 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгийн ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялаас 2 жил хорих ялыг өршөөн хасч нийт эдлэх ялыг 3 жил 01 хоногоор тогтоож, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 19 дүгээр захирамжаар Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3.2-т зааснаар түүний эдлээгүй үлдсэн 2 сар 17 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн ******* дугаартай, ******* овогт Ц. А.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Ц.А нь 2018 оны 9 дүгээр сарын 12-ны шөнийн 04 цагийн орчимд *******ны нутаг дэвсгэрт байрлах *******ийн үүдэнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.*******тай маргалдан улмаар түүнийг зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Ц.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.А нь 2018 оны 9 дүгээр сарын 12-ны шөнийн 04 цагийн орчимд *******ны нутаг дэвсгэрт байрлах *******ийн үүдэнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.*******тай маргалдан улмаар түүнийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Аы өгсөн: "2018 оны 9 дүгээр сарын 12-ны орой намайг дуудсан. Тухайн үед хүүхдүүдийн сургууль эхлэх гэж байгаа тул ажил ачаалалтай байсан. бид хоёр Налайхад ирээд "М" шөнийн клубад орж 1 жил архи уусан. Баарнаас гарч ирээд зогсож байхад манай найзтай хохирогч юм яриад зогсож байсан. Би найзыгаа "баар руу оръё" гэхэд хохирогч надаас "чи манай дүүг таних уу" гэж асуусан. Би "танихгүй" гэж хариулснаас болж хохирогч бид хоёр маргалдсан. Тэгээд баар руу буцаж орсон. Баар хаагаад би такси барихаар зам дээр зогсож байхад хохирогчтой таарч дахиж маргалдаад "" төвийн урд очсон. Бид хоёр зууралдаад газарт унахад хохирогч толгойгоороо боржуур мөргөж унасан. Тэгээд хохирогч босоод зугтаасан" гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Д.*******ын өгсөн "...2018 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цагийн үед ганцаараа "М" клаб бааранд орж 2 лааз пиво уусан. Шөнийн 3 цагийн үед баарны үүдэнд гараад 2 залуутай маргалдаж байгаад тэр баар руу орцгоосон. Дараа нь ын баруун талын *******ийн үүдэнд явж байгаад баарны үүдэнд маргасан залуутай таарч муудалцсан, уг залуу намайг барьж аваад толгойн орой хэсэгт нэг удаа цохисон. Тэр үед манай хамаатны залуу биднийг салгах гэхэд тойроод намайг хөөх үед би газар өнхөрч унаад толгойгоо дагзаараа замын боржурт цохьсон. Тэр үед хүзүү эвгүй болоод явчих шиг болсон. Би босож баруун тийш зугтааж клонк дээр очиж түгээгчээс тусламж гуйсан.
...Гомдол саналгүй, эмчилгээний зардал 300 гаруй мянган төгрөгийн зардал гарсан, түүнийг төлжөгнө гэсэн" гэх мэдүүлэг,
/хх-ийн 06-07 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Ц.ын өгсөн "2018 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 4 цагийн үед ажил тараад гийн хамт гэр рүүгээ явж байхад төвийн уулзвар орчим хамаатны залуу болох *******тай таарч *******ийн үүдэнд ирэхэд бүдүүн пандгар залуу таарч *******тай маргалдаж муудалцхадби "боль" гээд салгахад араас нь "М" баарны хамгаалагч нар хэдэн залуу, 2 хүүхэн ирээд маргалдаад байсан.
...Намайг явсны дараа зодоон болсон байх" гэх мэдүүлэг,
/хх-ийн 09 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад гэрч Т.ы өгсөн "2018 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 14 цагийн үед ажил тараад ажлын залуу ын хамт гэр рүүгээ явж байхад төвийн уулзвар орчим *******тай таарч алхаж яваад *******ийн үүдэнд ирэхэд бүдүүн пандгар залуу таарч *******тай маргалдаж муудалцахад "боль" гээл салгахад араас нь "М" баарны хамгаалагч нар хэдэн залуу 2 хүүхэн ирээд бужигнаад байсан....хэдэн хүн байсныг мэдэхгүй байна, нэлээн хэдэн хүн харагдсан, хэдэн залуу, 2 хүүхэн байсан, би тэднийг танихгүй, зүс мэдэхээс гэх намхан бүдүүн залууг мэднэ. Тэр л *******тай маргалдаж муудалцаад байсан." гэх мэдүүлэг,
/хх-ийн 10, 12 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Б.ын өгсөн "2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ...бие биерүүгээ дайрч өшиглөж, барьцалдаж аваад зууралдаад байгаа харагдсан. Харанхуй байсан болохоор хэн нь яаж өшиглөж цохихыг харж ялгах боломжгүй, 2 хүн муудаад байна гэж харагдаж байсан" гэх мэдүүлэг,
/хх-ийн 13 дугаар тал/
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №08шэ/455 дугаар:
/хх-ийн 25 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 39 дүгээр тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 47 дугаар тал/
Нийслэлийн *******ны Засаг даргын тодорхойлолт, /хх-ийн 48 дугаар тал/
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ЗА дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 71 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ц.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.*******ад хөнгөн хохирол учирсан бөгөөд түүний мөрдөн байцаалтад өгсөн "санал хүсэлт, нэхэмжлэх зүйл, гомдолгүй" гэх мэдүүлгийг үндэслэн Ц.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ц.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, прокурорын саналыг харгалзан түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 тэгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ