| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2018/0190/Э |
| Дугаар | 190 |
| Огноо | 2018-10-19 |
| Зүйл хэсэг | 21.7.1., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Батбаяр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өлзий-Орших,
хохирогч Г.С, Ч.У,
шүүгдэгч Ч.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт Ч. Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201501080234 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, тай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, “*******” ХХК-д ******* ажилтай, ам бүл 7, нөхөр, 3 хүүхэд, ах дүү нарын хамтаар *******, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай, ******* овогт Ч. Х.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Ч.Х нь Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 339 дүгээр шийвдэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 578 дугаартай тогтоолоор Ч.Хгаас 25,567,375 төгрөгийг гаргуулан иргэн С.Н д олгохоор шийдвэрлэсэн байхад төлбөр төлөгч Ч.Х нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр авагч С.Н д төлбөр төлөөгүй, өөрийн өмч болох ******* тоот байрыг охин Х.Э ын өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Ү-2207003158 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан шилжүүлсэн,
2015 оны 10 дугаар сард дээрх байрыг 15,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд Э.У гийн нэр дээр шилжүүлсэн,
2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 62,000,000 төгрөгийг Э.У гийн данснаас нөхөр Ц.гийн дансаар дамжуулан авч Ү.д худалан өөрийн эд хөрөнгийг шилжүүлж зайлсхийсэн,
мөн төлбөр төлөгч Ч.Х нь 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд , ******* , , , , ******* , ******* , тоотод оршин суух зэргээр шийдвэр гүйцэтгэгчид даруй мэдэгдэлгүйгээр оршин суух хаягаа өөрчлөх, дуудсан хугацаанд ирээгүй зэргээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Хгийн өгсөн: “Шүүхийн шийдвэрээс дуудсан цагт очихгүй бол хорих эрхтэй байдаг гэдгийг мэднэ. 2008-2015 онуудад хүнтэй эд хөрөнгийн маргаантай байсан тул 15 айлын орон сууцыг шийдвэрлэх гэж хөөцөлдөж яваад 2015 онд Баянзүрх дүүргийн шүүхээс шийдвэр гарсан. Энэ хугацаанд өмгөөлөгчийн хөлс төлөх, тухайн орон сууцанд засвар үйлчилгээг хийж байсан. Шүүхэд хамтарч ажиллаж байсан хүн миний байранд оруулсан айлыг гаргуулахаар нэхэмжлэл өгч, би шүүхээр явсан учир шүүхийн шийдвэрийн төлбөр мөнгийг төлж чадаагүй. Би жирэмсэн болж 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүүгээ төрүүлсэн. Бага насны хүүхэдтэй тул 2 нас хүртэл нь гэртээ харсан. Хүүхэд 3 нас хүрээд би одооноос ажлаа хөдөлмөр эрхэлж байна. 2017 онд ээж нас бараад би ах, дүү хоёрын асран халамжлагч болсон. Манай аав өөрийн амьдарч байсан байрыг худалдах, худалдан авах гэрээ хийж Н д 9,700,000 төгрөгөөр зарахаар тохиролцож, бэлэн 8,200,000 төгрөгийг авсан. “” компани үл хөдлөхийн гэрчилгээг манай нэр дээр 1,500,000 төгрөгөөр гаргаж өгсөн. Тэгээд манай аавтай хэлцэл хийж нотариатаар баталгаажуулахаар очиход үл хөдлөхийн гэрчилгээ байхгүй тул нотариат баталгаажуулаагүй. Н нь аавд “танай охин компанитай учир та охиныхоо компанийн тамгыг энэ гэрээ дээр даруулаад өг” гэж хэлсэн байсан. Би тухайн үед “” компанийн захирлаар ажиллаж байсан тул тамгаа дарж өгсөн. 2008 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр аав нас барсан. Энэ үед ийн байрны үл хөдлөх гараагүй байсан. Надтай зарга үүсгэж байсан хүн манай аавыг нас барангуут шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхээс хэргийг шийдвэрлэсэн захирамж гарч ийг байрнаас гаргасан. Гэтэл Н намайг шүүхэд өгсөн. Тэр үед байраа авахаар болж, Н 25,000,000 төгрөгийг авахаар болж хоорондоо тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан. Энэ үед би шүүхэд хүсэлт өгсөн боловч шүүх намайг гуравдагч этгээдээр оролцуулаагүй. Намайг тамга дарсан гээд 25,000,000 төгрөгийн өрөнд оруулсан. Энэ хэрэгт өмгөөлөгч ажиллаж байсан. Би саяхан хүүхдээ цэцэрлэгт өгч сарын 600,000 төгрөгийн цалинтай ажилд орсон. Надад У шийдвэр гүйцгэгч “сар бүр 400,000 төгрөгийг төлөөрэй” гэж хэлсэн. Би хүндрэлтэй төрсөн тухайн жилдээ босч явж чадахгүй байсан тул ээж манай хүүхдийг харж өгсөн. Шийдвэр гүйцэтгэгч нар Хгийн Э гэж асуусан болохоос Хгийн гэж огт асуугаагүй. Би Баянзүрх дүүргийн эмнэлэгт төрсний дараа хүүхэддээ вакцин хийлгэж байсан тул бүх бүртгэл байсан. Би гүйцэтгэгч нарт байнга хүүхдийн сургууль, дүүгийн утасны дугаарыг бичиж тэмдэглүүлдэг байсан” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Сын өгсөн “Шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. 66 дугаар байрны орон сууц нь Хгийн өмч гэдэг нь тогтоогдож байна. Х нь өөрийн охиндоо байрыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн гэдгийг шүүхийн шийдвэрээс тогтоогоод цагдаагийн байгууллагад тухайн асуудлыг шалгаж өгнө үү гэсэн албан ёсны хүсэлтийг гарсан. Мөрдөгч нь 2015 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлийн 258.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгахдаа шүүгдэгчийн үйлдлийг шалгаж тогтоогоогүй мөн шийдвэр гүйцэтгэгч нар ажиллагаа хийгээгүй. Эд хөрөнгийн бүртгэлийн газрын лавлагаагаар Ч.Хд 2007 оноос хойш эд хөрөнгө байхгүй, шүүхийн шийдвэр биелүүлэхээс татгалзсан нь тогтоогдоогүй гэх үндэлслэлээр 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр прокурорын газарт шилжүүлсэн. Гэтэл Ерөнхий прокурорын газрын тогтоолоор шүүгдэгчийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзсэн. Шүүгдэгч 7 жил шүүхийн шийдвэрийн байгууллагаас хөрөнгө орлогоо нууж байхад түүнийг шүүхийн шийдвэрийг төлөхөөс зайлсхийсэн нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гарсан. Шүүгдэгчийн араас нэхэл дагал болж гэрийн хаягийг олох гээд явахад шүүгдэгч нуугдаж шүүхийн шийдвэр гүйцэтгэхээс зайлсхийсэн. Мөрдөгч шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нар ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасанд үнэхээр харамсаж байна. Хамгийн гол нь хяналтын прокурор 5205 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үндэслэл нь 2007 оноос хойш үл хөдлөх бүртгэлийн газарт хөрөнгийн бүртгэлгүй, шүүгдэгч өөрийн охиндоо орон сууцыг шилжүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэхээс зайлсхийсэн үндэслэл тогтоогдохгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Хяналтын прокурор ын тогтоол үг үсэг болон өгүүлбэр зүйн, утга санаа нь алдаатай, бараг санаатай бичсэн юм шиг. Монголын нэг залуу гэр бүлийг мөрдөгч , прокурор нар анх хохироосон. Шүүгдэгч Ч.Х мөнгө өгч бэлэглэлийн гэрээ хийж байрыг охиныхоо нэр дээр шилжүүлсэн гэдэг нь тогтоогдсон гэж үзэж байна. Хохирогч миний хүсэлтээр Ерөнхий прокурорын газраас хэргийг хянаад шүүгдэгч Ч.Х өөрийн өмч болох байрыг охиндоо шилжүүлж, өөр хүнд түрээсэлсэн, хэргийг нуун дарсан үндэслэлээр буцаан сэргээсэн. Ерөнхий прокурорын газраас 9 дүгээр сарын 04-өөс 10 дугаар сарын 04-ний өдрийн дотор хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах үүрэг өгсөн. Гэтэл Налайх дүүргийн мөрдөн байцаах тасгийн дарга ажиллагааг 9 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлүүлж намайг 17 хоногоор хохироосон. Мөрдөгч нь 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл мөрдөн шалгахдаа Хг олдоогүй, хайж байна гэсэн үндэслэлээр хэргийг 1 сараар хойшлуулсан. Хэргийг шалгахдаа мөрдөгч өөрөө хүсэлтээр хугацааг 1 сараар сунгасан. Энэ үед хэрэг шийдэгдээгүй, хохирогч гомдолтой байхад Ч.Х нь өөрийн өмчийн орон сууцыг Э.У д 67,000,000 төгрөгөөр худалдаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийсэн гэмт хэргийг давтан үйлдсэн. Энэ талаар баримт нь хэрэгт авагдсан. Мөрдөгч нь Ч.Хг байраа худалдаж байхад хориглох ажиллагаа хийгээгүй, хавтас хэрэгт энэ талаар ямар ч баримт байхгүй байх тул мөрдөгч ыг байр худалдсан хэргийг нуун дарагдуулсан гэж үзэж байна. нь хэргийг мөрдөн шалгах ямар ч боломжгүй болгосон тул Цагдаагийн даргын Б/498 дугаар албан бичгээр магистрын сургалтад сурахаар ажлаасаа түр чөлөөлөгдсөн. Ингээд хэргийг өөр мөрдөгчид шилжүүлсэн. Үүнээс болж хэрэг бүүр нуун дарагдаад дараагийн мөрдөн байцаагчид хүлээлгэж өгсөн. Хэргийг хүлээн авсан мөрдөгч болсон асуудлыг мэдэхгүй дахин нуун дарагдуулсан. Ингээд Ч.Хгийн хууль зөрчиж байраа зарсан хэрэг замхарсан. Эд хөрөнгийн бүртгэлийн газраас өгсөн нотлох баримтгүй болсон. Шинэчилсэн мөрдөн байцаалтад шүүгдэгч “би У д 15,000,000 төгрөгөөр байраа барьцаалсан” гэж хэлсэн. Үүнийг шалгах шаардлагатай. Дээрхи байдлаас үзэхэд шүүгдэгч байраа 67,000,000 төгрөгөөр худалдсан байж нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй, мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийг ашиглаж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэр гүйцэтгэх газраас оргон зайлсан. Одоо болтол шүүгдэгчийн охиндоо байраа шилжүүлсэн асуудал шийдэгдээгүй байна. Миний зүгээс , Х нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Хохирогч нь Ч.Хгийн үйлдсэн хэргийг илрүүлж байхад мөрдөгч ажиллагаа хийгээгүйгээр барахгүй, Хтай нийлж хэргийг дахин хэрэгсэхгүй болгосон. Дээрхи байдлаас үзэхэд Хгийн удирдсан хэрэг байгаа юм. Энэ үйл ажиллагаанд мөрдөгч , , хяналтын прокурор , , мөрдөн байцаах тасгийн дарга нар бүгд холбоотой. 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Хг өөрийн биеэр байраа зарах гэж байхад би өөрийн биеэр мөрдөгч д хүлээлгэн өгсөн байхад ажилдаа хариуцлагагүй хандаж, ямар ч хамгаалалтын арга хэмжээ аваагүй. Улсын Ерөнхий прокурорт дахин гомдол гаргахад хэргийг дахин шалгах шаардлагатай гэж үзсэн. Дахин ажиллагаа хийхдээ шүүхийн шийдвэрийг зөрчиж, хэргийг өөрт ашигтайгаар шийдвэрлүүлж, хуулийн цоорхойг ашиглаж, хууль зөрчсөн байна. Шүүгдэгч байраа зараад төлбөрийн чадваргүй болсныхоо дараа өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч Өршөөлийн хуульд хамрагдаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлсэн. Хэрвээ шүүгдэгчийг байраа зарсныг тогтоосон бол Өршөөлийн хуульд хамрагдахгүй байсан. Гэтэл хэргийг санаатай нуун дарагдуулсан. Шүүдэгч байраа зарсны драаа өөрийн бурууг ойлгож, 2016 оны 01 дүгээр сард 25.567.365 төгрөгийг бүрэн төлж, гэм буруугаа арилгана гэж хүсэлт өгсөн мөртлөө өнөөдрийг хүртэлх хугацаанд 100.000 төгрөгийг төлсөн. Энэ нь хуурамч дүр эсгэж, Өршөөлийн хуульд хамрагдах санаатай байсны нэг үйлдэл юм. Шүүгдэгч дээрхи байдлаар ял завшсан юм. Улсын Ерөнхий прокурорын газарт удаа дараа хүсэлт гаргасны дагуу хэргийг дахин сэргээсэн. Гэтэл мөрдөгч нь эзэн холбогдогчгүй, нотлох баримтгүй, мөрдөн байцаалтгүй, миний хүсэлтийг хангахгүйгээр хэргийн хэрэгсэхгүй болгох саналыг прокурорт өгч, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хохирогч миний зүгээс дахин гомдол гаргаж хэргийг шийдвэрлүүлэхээр болсон ч одоог хүртэл хэрэг шийдвэрлэгдээгүй байна. Ч.Х нь хурлыг удаа дараа хойшлуулж байгаа нь энэ танхимд сууж байгаа бүх хүмүүсийн эрх ашгийг хохироож байн. 27 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж байхад шүүгдэгч ЧХ дахин хойшлуулсан нь бид нарыг болон хуулийг хүндлэхгүй байгаагийн нэг илэрэл харагдаж байна. Монгол Улсын иргэний хувьд хуулиа дээдлэх хэрэгтэй. Ч.Х энэ гэмт хэргийг ганцаараа үйлдээгүй, мөрдөгч тай хамтарч эхэлсэн. Төгсгөл нь өнөөдрийг хүртэл явж байна. Хоёр удаа хэргийг хэрэгсэхгүй болгосон асуудлын учир гогцоог олмоор байна. Ийм тодорхой хэрэг 3 жил болоход шийдэгдэхгүй байгаа, мөрдөгч , прокурор , шүүгдэгч Х нарт мөн маш их гомдолтой байна. Мөрдөн байцаалтын шатанд шийдвэрлэх боломжтой хэрэг байтал шийдвэр гүйцэтгэгч Уд шүүгдэгч “тухайн байрыг 15.000.000 төгрөгт тавьсан” гэж худлаа ярьсан. Ямар ч үндэслэлгүйгээр хууль зөрчиж зарсан 12 дугаар тоот байрыг хуулийн дагуу олж, миний хохирлыг бүрэн барагдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Угийн өгсөн: “Х төлбөрийг төлөх талаар ямар ч санаачлага гаргаагүй, харин зайлсхийж байгаа нь өдий 10 жил өнгөрч байхад төлбөрийг төлөөгүй нь батлагдаж байна. Шийдвэр гүйцэтгэгч нар Х оршин газарт очиж уулздаг. Х өөрийн эд хөрөнгийн мэдүүлгийг бөглөхдөө оршин суудаг хаягаа мэдүүлдэг боловч тухайн хаягт очиход хаалгаа тайлдаггүй, эсвэл дахин хаягаа өөрчилсөөр байдаг. Шүүхийн шатанд шийдвэр гүйцэтгэгч тайлбар авахдаа шүүгдэгчийг хаягаа өөрчилсөн гэдгийг мэдсэн. Иймд шүүгдэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэхийг одоо болтол ухамсарлаагүй байна” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Д.гийн өгсөн “Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 339 дугаартай шийдвэрийн дагуу Ч. Хгаас 25,567,375 төгрөгийг гаргуулж С.Н д олгохоор шийдвэрлэсэн. Тус гүйцэтгэх баримт бичгийг 2014 оны 5 сарын 20-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж хувиарласан. Төлбөр төлөгч Ч.Хд удаа дараа сайн дураараа биелүүлэх болон мэдэгдэл, зарлан дуудах мэдэгдлүүдийг өгч байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх үедээ Налайх дүүргийн бүртгэлийн хэлтсээс хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагааг авахад Ч.Хгийн нэр дээр эд хөрөнгө тогтоогдоогүй. Гэтэл төлбөр төлөгч Ч.Х нь 2012 оны 3 дугаар 13-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр 66 дугаар байрны 12 тоот орон сууцыг төрсөн охин болох Э ад шилжүүлсэн байсан. Ингээд Ч.Х төлбөр төлөхөөс зайлсхийж өөрийн хөрөнгөө бусдад шилжүүлсэн гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллагад хандаад байгаа. Одоогийн байдлаар төлбөр төлөгч Ч.Х төлбөрөөс нэгч төгрөг төлөөгүй байгаа” гэх мэдүүлэг,
/1хх-ийн 170 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Ц.ы өгсөн “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар зайлшгүй шаардлагатай ажиллагаа буюу сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл өгөх, эд хөрөнгийн тогтоох зэрэг ажиллагаануудыг хийсэн боловч Ч.Х сайн дураараа шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Түүний нэр дээр ямар нэгэн эд хөрөнгө тухайн үедээ байгаагүй. Ийм учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа хойшлогдож байсан. Ер нь Ч.Х төлбөр төлөх талаар санаачлага гаргадаггүй байсан.
...Ч.Хгийн нэр дээр ямар нэг эд хөрөнгө бүртгэгдээгүй байсан. Иймд хөрөнгө хамгаалах ажиллагаа хийгдээгүй. Хэрэв хөрөнгө Ч.Хгийн нэр дээр бүртгэлтэй байсан бол бүгдийг битүүмжилж хамгаалах байсан. Ч.Х байнгийн эрхэлсэн ажилгүй орлого тодорхой бус байсан. Араасаа хөөцөлдүүлж байж арай гэж ирдэг байсан” гэх мэдүүлэг,
/1хх-ийн 36, 182-183 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Ч.гийн өгсөн “...Х.Э тай 2007 онд танилцаад үерхэж байгаад 2011 оноос нэг гэрт орж хамт амьдарч эхэлсэн. Албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. 2012 онд Э “2-лаа байртай болъё” гээд надаас 4 сая төгрөг аваад ээж Хдаа өгч байсан. Сүүлд нь “үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ аваарай” гэж хадам ээж Х хэлж байсан. Тэр байрандаа Э аав, ээж нарынхаа хамтаар амьдардаг байсан ба аав, ээж нь салаад 2 тийшээ явангуут миний бие Э болон түүний эмээ, ээжийнх нт дүү нарын хамтаар амьдарч байсан” гэх мэдүүлэг,
/1хх-ийн 37 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Ж.гийн өгсөн “...Төлбөр төлөгч Ч.Х гэх хүн улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй 65 дугаар байрны 10 тоот байрыг 2008 онд Н д 9,700,000 төгрөгөөр зарахаар тохироод 8,200,000 төгрөгийг бэлнээр аваад 1,500,000 төгрөгийг гэрчилгээ гаргасны дараа авахаар тохирч байраа зарсан байгаа юм. Тэгээд Н худалдаж авсан байрандаа ороод амьдарч байхад уг байр нь шүүхийн шийдвэрээр гэх хүний ХХК-ийн өмч болох нь тогтоогдсон. Тэгээд Н шүүхэд гомдол гаргаад гурван шатны шүүхийн шийдвэрээр Ч.Х нь Н д 25,567,375 төгрөг төлөр шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх гэсэн боловч Х 66 дугаар байр 12 тоот өөрийн нэр дээр бүртгэлгүй байраа охин Х.Э ад 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байсан. иймд Ч.Хг шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн гэж үзэж байна.
...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас дахин олгогдсоноос хойш гэх шийдвэр гүйцэтгэгч Хд холбогдох шийдвэр гүйцэтгэх хувийн хэрэгт ажиллагаа хийж байсан. Тухайн шийдвэр гүйцэтгэгч лавлагаа мэдээлэл авсан. 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр нэг удаа Баянзүрх дүүргийн шүүх дээр очиж Хтай уулзаж “ тоот байрыг надад шийдвэрлэж өгөнгүүт борлуулж төлбөрөө төлнө” гэснийг тэмдэглэж авсан. Тухайн байрыг битүүмжлэх арга хэмжээ авсан. Мөн Хтай холбоотой компани байгаа талаар нь лавлагаа авахад 3 компаний нэр гарч ирсэн талаарх лавлагаа зэргийг авсан байна лээ. Миний бие нь Налайх шийдвэр гүйцэтгэх хэсэгт 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр томилогдоод Хд холбогдох шийдвэр гүйцэтгэх хувийн хэрэгт ажиллагааг үргэжлүүлэн хийж байна. Миний бие нь Хг эрэн сурвалжлах ажиллагааг хийсэн. Бага охиных нь сурдаг 48 дугаар сургууль дээр очиж хүүхэдтэй уулзах гэтэл хүүхэд нь уг сургуульд сурдаггүй байсан. Хтай холбоотой “” ХХК-аар лавлагаа авсан чинь захирал үүсгэн байгуулагчаас 2007 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хасагдаж хасалт хийсэн байсан. Өөрийнх нь нэг дээр өөр компани байгаа эсэх дээр лавлагаа авсан чинь “” ХХК, “”, “” гэсэн гурван компаны нэр гарч ирсэн. “” ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагчдын нэг гэдэг хүний дугаарын утсаар нь ярьсан чинь “Х болон түүний нөхөр нартай Замын үүд суманд явж байгаад танилцаад ачаа тээвэр, гадаад худалдаа, аялал зуучлалын талаар хамтарч ажиллахаар компани байгуулаад надаас нэг сая төгрөг авсан. Одоо Ч.Х сураггүй байна. Компаниа дампууруулах гэхээр үүсгэн байгуулагчдын нэг хүн байхгүй гэдэг байдлаар дампууруулж чадахгүй байна” гэж байсан. Хгийн нэр дээр 2007 оноос хойш эд хөрөнгө хуулийн этгээд бүртгэлтэй эсэх түүхчилсэн лавлагаануудыг авсан. Тэгтэл 2012 онд охиныхоо нэр дээр тоот байрыг шилжүүлсэн байсан. Мөн хилийн хаалт тавьсан.
...Би 2014 оны 10 дугаар сараас уг гүйцэтгэх хуудсанд ажиллагаа хийж эхэлсэн. Би уг нэхэмжлэлийн холбогдогч Ч.Хг дуудаж гүйцэтгэх хуудсанд бүртгэгдсэн гар утасны дугаарууд нь холбогдохгүй байсан тул 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тоот дээр байсан эсэхийг хороон дээр нь очиж тодруулахад уг хаяган дээрээ Ч.Х байдаггүй оршин суух бүртгэлтэй боловч байдаггүй гэж байсан, мөн хороон дээр нь бүртгэлтэй Хгийн гар утасны дугааруудыг нь өрхийн дэвтрээс авч залгахад мөн холбогдох боломжгүй байсан. Ер нь бол Х өөрөө гар утсаа авдаггүй, зарим нэг дугаар нь дуудаад байдаг байсан. Мөн хэсгийн ахлагч Ринатай нь уулзахад Хгийн охин нь 48 дугаар сургуульд сурдаг байх гэсний дагуу сургууль дээр нь очиход 8,9 дүгээр ангид нь Э гэж хүүхэдтэй гэсэн мэдээллийн дагуу сургуулийн эрхлэгчтэй уулзахад тийм хүүхэд байгаагүй. Мөн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хгаас байр түрээслэж байгаа той уулзахад Ч.Хгаас 1 жилийн хугацаатай сарын 400,000 төгрөгөөр байр түрээсэлж байгаа, Хд 4 сая төгрөг бэлнээр өгөөд мөнгөнийхөө хүүнд уг байранд түрээсээр амьдарч байгаа гэж байсан юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байх үед 2015 огы 6 дугаар сарын 22-ны өдөр Х нь өөрөөс нь “эд хөрөнгийн мэдүүлэг” авахад хаана ажилладаг, хаана амьдардаг, өөрийн нэр дээр хөрөнгөтэй эсэх, утасны дугаар зэргийг тэмдэглэн авсан. Тухайн үед 72-05 тоотод оршин суудаг гэсэн тул уг байр руу очиж үзэхэд түрээсийн байранд оршин сууж байсан түрээсийн мөнгө төгрөгөө өгөөгүй шөнө орой зугтаачихдаг гэж тэр байрыг түрээслэж байсан хүмүүс ярьж байсан” гэх мэдүүлэг,
/1хх-ийн 38, 3хх-ийн 202-203 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Х.ийн өгсөн “...Би Ч.Хд холбогдох Г.Сын нэхэмжлэлтэй шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичигт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан. Тухайн үед Ч.Х хаягаа солиод ирж уулздаггүй байсан. Утас нь дандаа холбогдох боломжгүй байдаг байсан. Тэгээд хаяг тодруулах журмаар гэрээр нь хаягаар нь 2 удаа очиж байсан. Тухайн үед Х нь хаяган дээрээ байгаагүй, хаягаа өөрчилсөн байсан” гэх мэдүүлэг,
/3хх-ийн 160 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч О.ын өгсөн “...Налайх дүүргийнг шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгээс Ч.Х нь Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай гэж манайд уг материалыг шилжүүүлсэн байсан тул Ч.Хгийн байгаа гэх тоотод очиход уг байранд Ч.Х нь огт оршин суудаггүй түрээсийн байр байсан. Ингээд Ч.Х нь тухайн байранд оршин суудаггүй болох нь тогтоогдсон, материалд тусгагдсан утаснууд нь холбогдохгүй байсан тул эрэн сурвалжла ажиллагаа явуулахаар 2016 оны 8 дугаар сарын 08-нд санал гаргаад тухайн үед тасгийн дарга байхгүй байсан тул эрэн сурвалжлах ажиллагаа явуулах тогтоолыг Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч П.аар тогтоол үйлдүүлж байсан юм. Ингээд Хг эрэн сурвалжлах хэсгээс хайж Хг тоотод оршин суудаг болохыг нь тогтоосон. Тухайн үед Хгийн амьдардаг давхарыг тогтоож айл болгоны хаалгыг цохиж байж Хг олж тогтоож байсан. Уг хаягандаа Х нь түрээслэн оршин сууж байсан юм. Ингээд би Хд хохирол төлж барагдуулах хуудас өгсөн. Ингээд би Хд холбогдох материалыг Х нь Сүхбаатар дүүрэгт оршин суух хаяганд байсан тул харьяалалаар Сүхбаатар дүүргийн шийдвэр гүйцэтгэгч Х. дээр шилжин очсон юм” гэх мэдүүлэг,
/3хх-ийн 197-198 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Х.ын өгсөн “...Би тухайн Ч.Хтай тоотод түрээслэн амь дардаг гэдгийг шийдвэр гүйцэтгэгч ын тогтоож ирүүлсэн байсан тул уг хаягаар очиход Ч.Х өөрөө байгаагүй ч түүний ээж /талийгаач болсон гэх/ дүү нар нь байсан тул ар гэрийнхэнд нь Хг ирж уулзахыг дуудсан зарлан дуудах хуудас, төлбөр төлөхийг мэдэгдэх хуудас өгсөн боловч Ч.Х нь ирж уулзаагүй тул тухайн үел Хгийн утсыг ар гэрийнхэнээс нь авсан байсан тул залгаж удаа дараа Хг дуудахад огт ирж уулзаагүй, харин өөрийн түрээсийн байрнаас шүүж өөр газар түрээслэж амьдарч байгаа хаягаа өгсөн. Уг хаяг нь д нэг түрээсийн байранд амьдарч байхад нь очиж уулзсан. Тухайн үед Х төлбөр төлөх одоогоор боломжгүй байна. Мөнгө олдвол боломжоороо төлнө гэсэн боловч огт төлбөр төлөөгүй” гэх мэдүүлэг,
/3хх-ийн 199-200 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч М.гийн өгсөн “...Хг эрэн сурвалжлах тогтоол гаргаж түүний оршин суугаа хаягийг тодорхой болгох мөн эд хөрөнгөтэй эсэхийг тогтоолгохоор шийдвэр гүйцэтгэх газрын эрэн сурвалжлах хэсэгт тогтоолыг хүргүүлсэн” гэх мэдүүлэг,
/3хх-ийн 201 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад гэрч Б.ын өгсөн “...Хг эрэн сурвалжлаад 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр шүүх дээх Хг олж уулзаад ямар асуудлаар явж байгаагаа тайлбарлан ямар хаяган дээр байгааг нь тодруулахад тоотод хөлсөлж амьдарч байгаа гэж байсан. Харин цахим үнэмлэхний хаяг нь тоотод бүртгэлтэй боловч хашаа маань газарт орчихсон учраас тэндээ амьдардаггүй гэж байсан.
...Би Хтай 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр уулзсанаас хойш Х тухайн үед гэсэн дугаар дээр байгаа гэсэн боловч хэсэг хугацаанд уг дугаар холбогдож байгаад дараа нь огт холбогдох боломжгүй болсон. 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр *******т Х яваад байна гэсэн мэдээлэл С өгсний дагуу тоотод ирсэн. Тэгэхэд түрээслэгч той уулзаж Хг ирж уулзвал мэдээлэл өгөх талаар хүсэхэд зөвшөөрч миний дугаарыг авч үлдэж байсан. 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хгийн оршин сууж байгаа гэх н дээр очиж Сугар-Энх өрхийн эмнэлгийн төв дээр очиж эмч ээс Хгийн талаар мэдээлэл авахад 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Шижир гэх хүү төрүүлсэн, төрснийхөө дараа л бүртгүүлсэн гэж байсан, өрхийн эмнэлгээс Хгийн утасны дугаарыг авсан. Ингээд тоотод очиход хаалгаа тайлж өгөөгүй, хэсгийн ахлагчтай уулзахад уг хаяган дээр Х гэж хүн байсан гэж байсан юм. Х хаяг, утасны дугаараа өөрчилсөн тохиолдолд нада мэдэгдэхийг би сануулж байсан. Мөн өөрийнхөө холбоо барих утасны дугаарыг шийдвэр гүйцэтгэл биелүүлэх мэдэгдлийн дагуу өгсөн. Харин Х миний утасны дугаарыг авдаггүй, ер нь манай Налайх дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нарын дугаарыг авдаггүй, өөр дугаараас залгасан ч авдаггүй байсан. Х нь өөрөө хаяг, утсаа өөрчилсөн талаараа огт мэдэгдэж байгаагүй” гэх мэдүүлэг,
/3хх-ийн 204-205 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Х.гийн өгсөн “...Би Э гэж танихгүй. Гэхдээ миний түрээслэж байсан 2 дугаар хороо тоот байрны ордер нь Хгийн нэр дээр байгаагүй, Э гэх хүний нэр дээр байсан, уг байрыг Хгаас түрээслэж авч байсан. Намайг тоотод оршин сууж байхад гэж шийдвэр гүйцэтгэгч ирж уулзаж байсныг санаж байна” гэх мэдүүлэг,
/3хх-ийн 207-208 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Э.У гийн өгсөн “...2015 оны10 дугаар сарын үеэр шиг санаж байна Х надаас 15,000,000 төгрөг зээлээд зээлийнхээ барьцаанд тоот 3 өрөө орон сууцыг тавиад нэг сарын хугацаатай мөнгө зээлж байсан. Тэгээд би уг тоот байрыг нь зээлийнхээ барьцаанд өөрийнхөө нэр дээр ордерыг шилжүүлэн авч байсан. Тухайн үед уг байр нь Х гэгчийн охин Э ын нэр дээр байсныг Х нь миний нэр дээр шилжүүлж өгсөн юм. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын сүүлчээр яг шинэ жилтэй давхцаад Х өөрөө байраа зарах хүнээ олоод надаас зээлсэн мөнгөө өгөөд уг байраа буцаад зарж байгаа хүний нэр дээр нь шилжүүлж өгсөн юм” гэх мэдүүлэг,
/3хх-ийн 210-211 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад гэрч Н.ын өгсөн “...би зараар байрыг үзээд авахаар болж эхнэртээ байрыг үзүүлсэн тухайн үед надад байр үзүүлсэн эрэгтэйн эхнэр гэх Х гэх эмэгтэйн хамтаар ирсэн. Х гэх эмэгтэйн хамтаар ирсэн тэр залуу хоёр уг байрыг зарж байсан. 62,000,000 төгрөгөөр авахаар болсон. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр худалдаж авахдаа байрных нь ордер У гэх эмэгтэйн нэр дээр байсан бөгөөд мөнгийг нь уг У гэх эмэгтэйн данс руу хийсэн юм. Эхнэр гийн нэр дээр уг байрны ордерыг шилжүүлсэн юм. Манай эхнэр уг байхыг худалдан авах яриа хэлцэлд биечлэн оролцоогүй юм” гэх мэдүүлэг,
/3хх-ийн 211 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад гэрч С.гийн өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч гийн Хг эрэн сурвалжлах тогтоолын дагуу Хг эрэн сурвалжилж Т.Приус маркийн машинтай явж байхад нь 2018 оны 02 дугаар сард олж авч шийдвэр гүйцэтгэгч Уд хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг,
/4хх-ийн 3-4 дүгээр тал/
2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Ч.Хгийн сэжигтнээр байцаасан тэмдэглэл,
/1хх-ийн 47-48, 184 дүгээр тал/
2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ч.Хгийн Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт,
/хх-ийн 185-186 дугаар тал/
Эд хөрөнгө өмчлөлийн лавлагааны хуулбар,
/2хх-ийн 14-15 дугаар тал/
Оргодол эрэн сурвалжлах мэдээлэл, мөрдөгчийн тэмдэглэл,
/2хх-ийн 15-20 дугаар тал/
Төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тухай тогтоолын хуулбар,
/2хх-ийн 62 дугаар тал/
Мөрдөгчийн тэмдэглэл,
/2хх-ийн 96-97 дугаар тал/
Итгэмжлэлийн хуулбар,
/2хх-ийн 103 дугаар тал/
Шийдвэр гүйцэтгэлийн №14310136 дугаар хувийн хэргийн хуулбар,
/2хх-ийн 119-3хх-ийн 155 дугаар тал/
2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Ч.Хгаас гэрчээр дахин байцаалт авсан тэмдэглэл,
/3хх-ийн 195 дугаар тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/2хх-ийн 12 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/1хх-ийн 50 дугаар тал/нотлох баримт зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг судлав.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Ч.Х нь Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 339 дүгээр шийвдэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 578 дугаартай тогтоолоор Ч.Хгаас 25,567,375 төгрөгийг гаргуулан иргэн С.Н д олгохоор шийдвэрлэсэн байхад төлбөр төлөгч Ч.Х нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр авагч С.Н д төлбөр төлөөгүй, өөрийн өмч болох ******* тоот байрыг охин Х.Э ын өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Ү-2207003158 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж, 2015 оны 10 дугаар сард дээрх байрыг 15,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж Э.У гийн нэр дээр шилжүүлсэн,
мөн төлбөр төлөгч Ч.Х нь 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд , ******* , , , , ******* , ******* , тоотуудад оршин суух зэргээр шийдвэр гүйцэтгэгчид даруй мэдэгдэлгүйгээр оршин суух хаягаа өөрчлөх, дуудсан хугацаанд ирээгүй зэргээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийсэн нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт авагдсан баримтууд, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, мөрдөгчийн тэмдэглэлүүд болон шүүх хуралдаанаар шинжлэн судласан бусад бичгийн нотлох баримтууд түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.С, Ч.У, Л., гэрч Ц., Ч., Ж., Х.ь, О., Х., М., Б., Х., Э.У , Н., С. нарын мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Ч.Хгийн дээрх гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Гэхдээ Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Хд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч уг хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, ...гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ч.Хд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Ингэхдээ улсын яллагчийн 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд оргон зайлсан гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь шүүгдэгч Ч.Х нь 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэсэн /1хх-1/, 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох санал /1хх-151/, Налайх, Багахангай дүүргийн прокурорын 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 5/225 дугаар Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /1хх-152-153/, мөн прокурорын 2015 оны 9 дүгээр сарын 9 дүгээр 04-ний өдрийн 5/04 дугаартай Хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацаа тоолох тухай тогтоол /1хх-166-167/, мөн прокурорын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/383 дугаар Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /1хх-203-204/, Ерөнхий прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/60 дугаартай Доод шатны прокурорын шийдвэрийг хүчингүй болгож мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай тогтоол /1хх-231-233/, шүүгдэгч Ч.Хгийн гэрчээр 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэг /2хх-79/, Налайх, Багахангай дүүргийн прокурорын 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 201501080243 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /3хх-242-247/ зэрэг баримтуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан нь тогтоогдохгүй байх бөгөөд /2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр/ 1 жилийн хугацаа өнгөрсөн буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гарсан зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ч.Х нь 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт Ч. Хг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор эд хөрөнгөө нуун дарагдуулсан, бусдад шилжүүлсэн, оршин суух хаягаа өөрчилсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. ******* овогт Ч. Хд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
3. Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гарсан зардалгүй, шүүгдэгч Ч.Х нь 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.
4. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ч.Хд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ