2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2026/05018

 

 

 

 

 

 

2026 4 09 191/ШШ2026/05018

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* ******* тоот хаягт оршин суух, ******* ******* ХХК-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд /гүйцэтгэх захирал /-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:  ******* ******* ХХК нь ******* ХХК, БНХАУ-ын иргэн -тай харилцан тохиролцсоны дагуу 2023.03.14-2023.05.25-ны өдрийн хооронд Бичигтийн ын гаалийн хяналтын талбайгаас БНХАУ-ын хатавчийн хүртэл нийт 6,181.25 тн нүүрсийг тээвэрлэж, уг тээврийн үйлчилгээний төлбөр 265,049.25 юанийн төлбөр төлөгдөөгүй байна. Уг төлбөрийг төлж барагдуулах талаар 2023 оны 06 сараас хойш яригдаж, олон удаагийн уулзалт хийгдсэн боловч төлбөр төлөгдсөн зүйлгүй, та бүхний хүссэний дагуу хугацаа олгосоор ирсэн боловч сүүлдээ зөвхөн хугацаа хожих арга саам болгон ашиглах боллоо. Иймд ******* ХХК-аас тээврийн хөлс 265,049.25 юанийн төлбөрийг 2024.01.30-ны өдрийн Монголбанкны албан ёсны ханш болох 474.09 төгрөгөөр тооцон 125,657,199 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч тухайн хаягтаа оршин суудаггүй, төлөөлөх эрх бүхий этгээд Монгол улсын хилээр гарсан тул ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.10.25-ны өдрийн 101/Ш32024/26640 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болсон. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох "******* " ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд гүйцэтгэх захирал / ПД: /-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү. гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхгэрэл шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд ******* " ХХК-ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан хэлэлцэгдэж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах хүсэлтийг гаргаж байна. Дээрх хэргийн шүүх хуралдаан 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11:00 минутад товлогдсон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно..." гэж заасан байх тул хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, П.Мөрөнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2024/26640 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, төлбөрийн хүснэгт, ХХК-ийн пүүний баримтууд, ХХК-ийн пүүний баримтууд, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн ******* ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд гүйцэтгэх захирал -ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* ******* тоот хаягт байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

2.Нэхэмжлэгч нь хариуцагч "******* " ХХК-ийн оршин суух хаяг тодорхойгүйн улмаас 77,021,884 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй болсон тул компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг хийхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах үндэслэлийг тодорхойлсон.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д, Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүх гаргаж болно гэж зохицуулсан байна.

Тодруулбал, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдсон, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй гэсэн хоёр хууль зүйн шалгуур хангагдаж байж аливаа иргэн, хуулийн этгээдийг онцгой ажиллагааны журмаар эрэн сурвалжлахаар хуульд зохицуулсан байна.

Нэхэмжлэгчийн хүсэлтдээ хавсарган ирүүлсэн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2024/26640 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Xingtao нь хилээр гарах чиглэлд бүртгэгдсэн байна гэх үндэслэлээр ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, "******* " ХХК-нд холбогдох, 77,021,884 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Дээрх шүүгчийн захирамжаар хариуцагчийн оршин суугаа газрын хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд харин энэ захирамжаар нэхэмжлэгчийг хариуцагчтай эрх зүйн маргаантай гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.

4.Хэрэгт авагдсан төлбөр хариуцагч ******* ХХК, тээвэрлэгч ******* ******* ХХК гэх бичвэр бүхий баримтад иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх ******* ХХК, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдээс гарын үсэг зурагдаагүй, тамга тэмдэг дарагдаагүй, зөвхөн ******* ******* ХХК-ийн талаас гарын үсэг зурагдсан байх бөгөөд энэ баримтаар БНХАУ-ын иргэн -ийг эрэн сурвалжлах хуульд үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-ийн 8-9 дүгээр тал/

Мөн ХХК, ХХК-иудын тамга тэмдэг, гарын үсэг бүхий пүүний баримт гэх баримтаар ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд БНХАУ-ын иргэн -г эрэн сурвалжлах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд ******* ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд гэх -ийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэл бүрдээгүй байх тул нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсэг, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд -г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.БАЯРМАА