| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2018/0195/Э |
| Дугаар | 195 |
| Огноо | 2018-10-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,
улсын яллагч С.Цэрэндалай,
шүүгдэгч Л.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Л-нгийн Тт холбогдох эрүүгийн 1807004660188 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ний өдөр *******од төрсөн, бүрэн дунд боловсролтой, *******тай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар ******* тоотод оршин суух,
Урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, регистрийн ******* дугаартай, ******* овогт Л-нгийн Т.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Л.Т нь 2018 оны 8 дугаар сарын 05-ны өдөр *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” амралтын газарт иргэн Б.*******ын нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Л.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Т нь 2018 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 1983 оны Хөвсгөл аймгийн 1 дүгээр 10 жилийн сургуулийн 10 жилийн төгсөгчдийг *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” амралтын газар автобусаар үйлчилж хүлээх зуураа гэр ресторанд орон шар айраг ууж байхад нь иргэн Э.******* “бид нарт үйлчилж байж шар айраг ууж зөөгч охиныг өдлөө” гэх шалтгаанаар маргалдахад түүнийг зүүн гараараа нүүрэн тус газарт цохиж зүүн дээд зовхи, цээжинд цус хуралт, дээд уруул, баруун тохойнд зулгаралт, дээд урууланд язралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Тийн өгсөн: “2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “*******” амралтын газар ******* гэдэг хүнтэй маргалдсан. Би хохирогчийг 2 цохиод бид хоёр ноцолдож байгаад хамт газар унасан. Тухайн үед *******ын ангийнх нь эгчийн төрсөн өдөр болж байсан. Тэр үед ******* намайг дуудаж гаргаад хөөсөн тул түүнээс болж маргалдсан” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Л.Тийн гэрчээр өгсөн “...Тэгээд тэр ах нар дөрөвүүлээ над руу дайраад байхаар нь би арай хийж босоод ирсэн чинь ******* гэдэг нэртэй ах нь над руу дайраад байхаар нь би баруун гараараа нүүр рүү цохисон чинь уруу газарт унаад 2-3 удаа өнхөрсөн.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 18 дугаар тал/
Мөрдөн байцаалтад хохирогч Б.*******ын өгсөн “...2018 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн 1 дүгээр арван жилийн төгсөгчид нийлээд ийн “*******” амралтын газарт очсон. Тэгээд бид нар ууж идээд, тоглож наргиад байж байсан чинь манай үйлчилгээний автобусыг барьж ирсэн жолооч залуу гэр ресторан дотор пиво уугаад явж байсан юм. Тэгээд удалгүй манай ангийн нэг хүн “хүүе гадаа хүн зодолдоод байна” гэхээр нь би гүйж гараад харсан чинь манай автобусны жолооч манай ангийн тай маргалдаад зогсож байсан. Би очоод салгах гэтэл автобусны жолооч Т гэх залуу намайг баруун гараараа 2 удаа цохисон. Тэгээд бид 2 хамт зууралдаад газарт унаад өнхөрсөн, тэгээд босож ирээд салцгаасан.
...Би шүүх хуралдаанд оролцохгүй, надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
/хх-ийн 14-15 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Б.ийн өгсөн “...******* автобусны жолоочийг “миний дүү боль оо унтаж амар” гэсэн чинь Т гэх залуу манай ангийн *******ыг 2 удаа цохисон. Тэгээд би *******ыг салгаад 2 тийшээ салцгаасан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 20 дугаар тал/
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн №08шэ/392 дугаар:
/хх-ийн 34 дүгээр тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 50 дугаар тал/
Оршин суугаа хаягийн тодорхойлолт,
/хх-ийн 52 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас
/хх-ийн 63 дугаар тал/
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 69 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Л.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******од хөнгөн хохирол учирсан бөгөөд түүний мөрдөн байцаалтад өгсөн “надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг үндэслэн Л.Тийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Улсын яллагчаас шүүгдэгч Л.Т нь 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” амралтын газарт амарч байсан иргэн Б.*******той маргалдаж улмаар түүний зүүн нүдэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн №08шэ/392 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримт мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр гэм буруутай нь тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч өөрийн гэм буруугаа ухамрсарлаж, хийсэн үйлдэлдээ гэмшиж байсан, хэргийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөв өгч байсан, хохирогчийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэснийг харгалзан үзэж 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгний мөнгөн торгууль оногдуулах гэсэн саналыг гаргасан боловч уг гаргасан саналынхаа үндэслэлийг тайлбарлаж чадаагүй бөгөөд шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шудрага ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримт, хохирогчийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан ялтан Л.Тт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал тавьсныг хүлээн авах үндэслэлгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг харгалзан түүнд 240 цагийн хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Л.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт Л-нгийн Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Тийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Л.Тт мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Л.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т болтол Л.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ