Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 199

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Р.Машлай,

хохирогчийн өмгөөлөгч С.Батзаяа,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Наранбаатар,

хохирогч М.М

гэрч Л.Э, С.Ө,

шүүгдэгч Э.Б , Д.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:    

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт Эийн Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, ******* овогт Д ын Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807004090110 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын сарын 12-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр *******од төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *******ийн  *******ийн *******ны *******, ам бүл 7, аав, ээж, эмээ, дүүгийн хамтаар ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, ******* овогт Эийн Б ,

Монгол Улсын иргэн, -ны өдөр т төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамтаар ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, ******* овогт Д ын Б .

 

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Э.Б  нь 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн шөнийн 22 цагийн орчимд *******ны нутаг дэвсгэрт байрлах гийн саравчинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.М ын баруун нүдэнд гараараа 1 удаа цохиж түүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Д.Б  нь 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн шөнийн 22 цагийн орчимд *******ны нутаг дэвсгэрт байрлах гийн саравчинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.М ын хамран тус газарт нэг удаа цохиж түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б ын өгсөн: “Тухайн өдрийн орой урд байрлах гудамжинд байхад манай дүү “намайг М  дээрэлхээд байна” гэж яриад намайг дуудсан. Намайг яваад очиход М  найз нартайгаа хамт саравчинд сууж байсан. Би жаахан согтуу байсан тул болсон асуудлыг сайн санахгүй байна. Би  хохирогчоос “манай дүү ээг дээрэлхээд байгаа юм уу” гэж асуухад М  юм дуугараагүй. Тэгээд би М ыг зүүн гараараа нүд рүү цохьсон. Дараа нь дээшээ гудамж руу М ын араас Б  яваад өгсөн. Би үлдээд гэр лүүгээ явсан” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б ын өгсөн: “Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.М ын өгсөн: “Би хоёр назйтайгаа хамт саравчинд сууж байхад Б  над дээр ирээд шууд суу бос гэж хэлсэн. Би мод барьсан зогсож байдаа “яахын” гэж хэлэхэд босч ирээд шууд цохисон. Б ын дүү гээд байгаа бид хоёр багаасаа найзалсан, хамар хашааны хүүхдүүд. Би нүдээ дараад хорооны хажуугаар алхаж байхад Б  нь араас дагаад явж байгаад намайг дээшээ өргөөд газарт шидээд дээр гараад хэвтсэн. Гэтэл худгийн эгч боль гэж хэлээд бид хоёр салаад би худгийн хажуугаар гэр лүү явж байхад Б  араас ирээд “ яасан бэ” гэж асуусан. Би “намайг зүв зүгээр байхад ирээд цохьчихлоо” гэж хэлсний дараа Б  шууд эргэж хараад цохисон. Надаас цус гараад газарт унасан. Хүүхдүүд хараад зогсож байсан. Миний цус тогтохгүй байхаар нь би гэр лүүгээ гүйгээд хаалга түгжээтэй байхаар нь хашаа даваад гэртээ орсон. Хамраас цус тогтохгүй байхар нь ахдаа хэлсэн. Нисэхийн хороонд байдаг ахдаа хэлээд дагуулаад Б , Б  нарын гэрээр очиход шүүгдэгч нар байхгүй байсан. Би Б , Б  хоёрыг ингэж намайг цохиж зодно гэж бодоогүй” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Л.Эийн өгсөн: “Тухайн хэрэг гардаг өдөр хохирогчийг ******* авч явж Люксмед эмнэлэгт 100.000 төгрөгөөр тархины зураг авхуулсан. Үүнээс хэд хоногийн дараа Налайх дүүргийн эмнэлэгт хэвтсэн. Тэгээд хохирогч шинжилгээг хувийн эмнэлэгт хийлгэсэн. Хагалгаанд орох өдөр би ор хоногийн мөнгө 500.000 гаруй төгрөг, хагалгааны төлбөр 880.000 төгрөгийг бэлэн хохирогчид өгсөн. Налайхын эмнэлэгт хэвтсэн 170.000 төгрөгийг тушаасан. Эмчилгээний зардлыг бүгдийг төлсөн. Б ын эмээ хохирогчийг хагалгаанд ордог өдөр 290.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч М.М ын өгсөн “...Би саравчны хаалганы модноос бариад зогсож байтал Б  нь намайг “хажуудаа суу” гэхээр нь би “суухгүй” гэж хэлсэн чинь Б  үгийн зөрүү байхгүй шууд миний баруун нүдэнд гараараа нэг удаа цохисон юм. Ингээд би нүдээ гараараа дараад гэртээ харих санаатай алхаж явсан чинь Б  араас ирээд юу болсон талаар асуугаад Б  намайг зодсон гэж хэлээд зогсож байтал Б  нь гараараа миний хамарт нэг удаа цохиж цус гараад доош тонгойж суух үед манай найзууд ирээд салгасан юм” гэх мэдүүлэг,

/хх-ийн 07 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.ийн өгсөн “2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 22 цаг өнгөрөөгөөд би гэртээ байж байсан чинь манай хажуу талын гэрт байдаг манай дүү ийн гэрт манай эгч ийн хүү М  гаднаас хүнд зодуулсан байдалтай, нүүр гар нь нэл цус болчихсон орж ирсэн. Тэгэхээр нь би М аас “яасан, юу болсон бэ” гэж асуухад М  “, нар зодчихлоо” гэж хэлээд бөөлжөөд, нүднээс нь цус гараад байсан учраас би шууд эмнэлэг рүү аваачиж өгсөн юм” гэх мэдүүлэг,

/хх-ийн 10 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.ийн өгсөн “Би 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 23 цагийн орчимд гэртээ ганцаараа байж байх үед манай дүү М.М  2 залууд зодуулсан гэж хэлээд гарцаараа орж ирсэн юм. Тухайн үед М ын баруун талын нүд нь хавдартай, хамраас нь цус гараад хувцас нь бохирлогдсон байдалтай байсан юм” гэх мэдүүлэг,

/хх-ийн 12 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.Эийн өгсөн мэдүүлэг,

/хх-ийн 19 дүгээр тал/

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Б ын гэрчээр өгсөн “...М  зугтаах үедби араас нь очиж барьж аваад мөн хамарт нь нэг удаа цохиж цус гарсан юм...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 25 дугаар тал/

 

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн №8773 дугаар:

  1. “М.М ын биед баруун талын гайморын хөндийн дотор, гадна, өмнөд хананд болон баруун талын нүдний ухархайн дотор, доод хананд тус тус цөмөрсөн холимог хэлбэрийн хугарал, хамар яс, хамрийн таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, хамрын нуруу, цохонд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,

/хх-ийн 29 дүгээр тал/

 

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн нэмэлт хийсэн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний  өдрийн №08шэ/433 дугаар:

  1. “М.М ын биед баруун талын гайморын хөндийн дотор, гадна, өмнөд хананд болон баруун талын нүдний ухархайн дотор, доод хананд тус тус цөмөрсөн холимог хэлбэрийн хугарал, хамар яс, хамрийн таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, хамрын нуруу, цохонд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх баруун талын гайморовын хөндийн дотор, гадна, өмнөд хананд болон баруун талын нүдний ухархайн дотор, доод хананд тус тус цөмөрсөн холимог хэлбэрийн хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хамар яс, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, хамрын нуруу, цохонд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна.
  3. Дээрх гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд үүссэн буюу тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,

/хх-ийн 35 дугаар тал/

 

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, хавсралт,

/хх-ийн 58-68 дугаар тал/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 71, 95 дугаар тал/

 

Иргэний үнэмлэхийн хуулбар,

/хх-ийн 75, 97 дугаар тал/

 

Шүүгдэгчийн хувийн байдал тодорхойлсон баримтууд /хх-ийн 80-92, 101-105 дугаар тал/ зэрэг бичгийн баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Э.Б  нь 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр *******ны нутаг дэвсгэрт байрлах гийн саравчинд шөнийн 22 цагийн орчим М.М , С.Ө, нар согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхад нь Б тай очин хохирогч М.М ыг “хажууд суусангүй” гэх шалтгаанаар түүнийг зүүн гараараа нэг удаа баруун нүд орчим  цохиж түүний биед баруун талын гайморовын хөндийн дотор, гадна, өмнөд хананд болон баруун талын нүдний ухархайн дотор, доод хананд тус тус цөмөрсөн холимог хэлбэрийн хугарал бүхий  хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Б  2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр шөнийн 22 цагийн орчим *******ны нутаг дэвсгэрт байрлах гийн урд байрлах усны худагын орчим хохирогч М.М ыг Э.Б т нүдэндээ цохиулаад харих гээд алхаж явахад нь араас очин “юу болсон талаар асууж байгаад” түүнийг баруун гараараа нэг удаа хамар орчим цохиж хамар яс, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт зэрэг түүний биед хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн байцаалтад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэгүүд болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн №8773 дугаар,  нэмэлт хийсэн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн №08шэ/433 дугаар дүгнэлтүүд зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Харин улсын яллагч болон шүүгдэгчдийн өмгөөлөгч нар шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд гэм буруу, зүйлчлэл дээр маргаагүй бөгөөд хохирогчийн өмгөөлөгчийн  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нары тухайн гэмт хэргийг үйлдсэн. Шүүгдэгч нь хохирогч М ыг цохих үйлдэлд нэгдсэн боловч санаа зорилгын хувьд ямарч шалтгаангүйгээр байсан. Хохирогчийг хоёр залуу суу, бос гэж хэлээд цохисон гэсэн гэрч мэдүүлсэн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн талаар бодит нөхцөл байдлыг тал бүрээс шалгаж тогтоох нь мөрдөгч, прокурор нарын үүрэг байсан. Гэтэл ямар зорилгоор хэргийг үйлдсэн талаар бүрэн шалгаж тогтоогдоогүй....” гэх, гэсэн өмгөөллийн үгийг хүлээн авах боломжгүй байна.

 

Тухайлбал: Шүүгдэгч Э.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би  хохирогчоос “манай дүү ээг дээрэлхээд байгаа юм уу” гэж асуухад М  юм дуугараагүй. Тэгээд би М ыг зүүн гараараа нүд рүү цохьсон. Дараа нь дээшээ гудамж руу М ын араас Б  яваад өгсөн. Би үлдээд гэр лүүгээ явсан.” гэх, Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.М ын өгсөн: “... Б  араас ирээд “ яасан бэ” гэж асуусан. Би “намайг зүв зүгээр байхад ирээд цохьчихлоо” гэж хэлсний дараа Б  шууд эргэж хараад цохисон. Надаас цус гараад газарт унасан.” Мөрдөн байцаалтад хохирогч М.М ын өгсөн: “...Ингээд би нүдээ гараараа дараад гэртээ харих санаатай алхаж явсан чинь Б  араас ирээд юу болсон талаар асуугаад Б  намайг зодсон гэж хэлээд зогсож байтал Б  нь гараараа миний хамарт нэг удаа цохиж цус гараад доош тонгойж суух.” гэх мэдүүлгүүд болон Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн №8773 дугаар, нэмэлт хийсэн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний  өдрийн №08шэ/433 дугаартай дүгнэлтүүүдээс дүгнэж үзэхэд Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсэн гэж үзэх боломжгүй. Энэ талаар хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг дахин шалгах шаардлаггүй гэж үзлээ.

 

Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулиар нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллахаар заасан ба хэрэгт ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ авагдаагүйгээс “Батсэндвич” ХХКомпанийн тодорхойлолтыг үндэслэн ажилгүй байсан үеийн цалин болох нэхэмжилсэн 2,700,000 төгрөгийг гаргуулах боломжгүй байна. 

 

Түүнчлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-д “...Өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээд ажлын байртай, банкинд харилцах данстай байна.”, Хуульчийн мэргэжлийн дүрмийн 2.4 дүгээр зүйлийн 8-д “...хуульч нь хууль зүйн үйлчилгээнээс олсон орлогоо мэдүүлж түүнд ногдох татвараа төлөх үүрэгтэй” гэж заасан ба өмгөөлөгчийн зардал гэж 500,000 төгрөгийг нэхэмжилж байгаа ч хэрэгт дээрх хуулийн шаардлагад нийцсэн баримт авагдаагүй байна.

 

Иймд хохирогч М.М ыг нотлох баримтын шаардлага хангаагүй хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн ИХШХШТХуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Э.Б , Д.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Эийн Б ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* овогт Д ын Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б ыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б ыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Э.Б , Д.Б нарт тус тус мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Э.Б , Д.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч М.М  нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Б , Д.Б  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ