| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2018/0200/Э |
| Дугаар | 200 |
| Огноо | 2018-11-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Батбаяр,
шүүгдэгч Ө.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Ө. Ө д холбогдох эрүүгийн 1807005650196 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *******ийн *******, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамтаар ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай, ******* овогт Ө. Ө .
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Ө.Ө нь 2018 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө *******нд байрлах “*******” амралтын газар өсвөр насны Б.Х ий нүүрэн тус газар нь цохиж, өшиглөж зүүн хөмсгөнд шарх, хамар ясны цууралт, хамрын таславчийн муруйлт, зүүн дээд зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Ө.Ө д эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ө.Ө нь 2018 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө *******нд байрлах “*******” амралтын газар өсвөр насны Б.Х ий тамхи өгсөнгүй гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохих, өшиглөх зэргээр зүүн хөмсгөнд шарх, хамар ясны цууралт, хамрын таславчийн муруйлт, зүүн дээд зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Ө гийн өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 06-ны өглөө 11 цагийн үед Х э нар руу “танай амралтад очиж болох уу, гэр авч чадах уу” гэсэн чат бичсэн. Би захиралаас асуухад надад зөвшөөрсөн. Х эд “болно, хүрээд ир” гэж хэлсэн. Ангийн хүүхдүүд хичээлээ тараад 17 цагийн үед амралтан дээр ирсэн. Би ажилтай байсан тул 23 цагийн үед гэрт ороход ангийн хүүхдийн зарим нь унтсан, зарим нь хөзөр тоглож байсан. Би Х ээс тамхи асуухад “тамхи байна, би маргааш татна” гэж хэлсэн. Би “юун сүртэй юм бэ” гэж хэлэхэд Х намайг түлхээд бид хоёр маргалдсан. Би эргүүлж түлхээд малгайнаас нь татаад нэг удаа өшиглөсөн. Манай ангийн банди нар гэрээс авч гарсан. Би ажлынхаа байранд орж амарсан. Өглөө гэрт ороход Х э, , , нар явсан байсан. Маргааш 11 цагийн үед дэслэгч над руу залгаж цагдаагийн хэлтэс дээр дуудсан” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ө.Ө гийн гэрчээр өгсөн “...Тэгсэн чинь Х э босч ирээд миний зүүн шанаа хэсэгт 1-2 удаа цохихоор нь би зөрүүлээд нүүр хэсэгт нь 3-4 удаа цохиод цамцнаас нь доош дарж байгаад нүүр хэсэгт рүү нь нэг удаа өшиглөсөн тэгсэн чинь манай ангийнхан салгасан.” гэх,
/хх-ийн 12-13 дугаар тал/
түүний яллагдагчаар өгсөн “... зүүн шанаа хэсэгт 2 удаа цохихоор нь би зөрүүлээд нүүрэнд нь 3-4 удаа цохиж цамцнаас нь барьж нүүрийг нь доош дараад нэг удаа нүүрэнд нь өшиглөсөн чинь манай ангийнхан салгаж намайг гэрээс авч гарсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 39 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад өсвөр насны хохирогч Б.Х ий өгсөн “2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр би өглөө эрт бага хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөөд том охин гийн хичээлийг давтуулж байхдаа нөхөр д “хүүхдийн шүлэг цээжлүүлчих би гэрээ цэвэрлэе” гэхэд дуугарахгүй байхаар нь “чи уншиж чаддаггүй юм уу” гэж хэлтэл манай нөхөр эхлээд зурагтны удирдлага авч шидэхэд намайг шүргэж хоолны шүүгээ онож таг нь салж унасан, тэгээд босож ирээд нүүр болон толгойн хэсэгт нэг нэг цохиж зүүн шилбэ, баруун гуянд нэг нэг удаа өшиглөж зодсон. Би тэр үед бэр эгч руу утсаар залгаж нөхөр зодсон тухай хэлсэн” гэх мэдүүлэг,
/хх-ийн 04-07 дугаар тал/
Мөрдөн байцаалтад өсвөр насны гэрч Г.ы өгсөн “...”чи ямар овоо юм, би чамаас юм харамлаж байгаагүй” гээд нүүр ам руу нь 2 удаа цохиж Х э орон дээрээсээ өндийх гэтэл зүүн нүд хөмсөгнөөс нь цус гарсан. Х э өндийгөөд орон дээрээ суухад нь Ө нүүр рүү нь 2-3 удаа өшиглөхөд би татаж салгасан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 14-15 дугаар тал/
Мөрдөн байцаалтад өсвөр насны гэрч Б.ий өгсөн “...Ө г Х э түлрсэн, тэгээд тэр 2 зууралдахад нь салгаж холдуулаад байхад Ө дахин ирж Х ийг сууж байхад нь нүүрэнд нь нэг удаа өшиглөчихсөн.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 21 дүгээр тал/
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №08шэ/501 дүгээр:
/хх-ийн 27 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 40 дүгээр тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 47 дугаар тал/
“Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 51-52 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ө.Ө г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас өсвөр насны хохирогч Б.Х эд хөнгөн хохирол учирсан бөгөөд нотлох баримт бүхий хохирол нэхэмжлээгүй төдийгүй түүний мөрдөн байцаалтад өгсөн “...гомдол санал байхгүй...” гэх мэдүүлгийг үндэслэн Ө.Ө г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шудрага ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ө.Ө г өсвөр насны хохирогч Б.Х ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, прокурорын саналыг харгалзан түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ө.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт Ө. Ө г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Ө г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Ө д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ө.Ө д мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ө.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Ө д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ