| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 191/2026/07268/И |
| Дугаар | 191/ШШ2026/08711 |
| Огноо | 2026-06-25 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2026/08711
2026 06 25 191/ШШ2026/08711
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: *** дүүрэг, *** дүгээр хороо, *** тоот хаягт байрлах, С*** ХХК /РД:***/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П*** ХХК /РД:***/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ахжархын оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
С*** ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б*** шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Манай компани хариуцагч П*** ХХК-аас гэрээний үүрэгт 42,120,000 төгрөг гаргуулахаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүхээс хариуцагч П*** ХХК-ийн хаягаар, мөн компанийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал Б.Ч***-ын хаягаар тус тус мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хаягтаа оршин суудаггүй нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. П*** ХХК нь 2024.06.19-ний өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа *** дүүргийн *** хороо, *** хороолол, *** тоот хаягт байрладаг байсан. Харин Б.Ч*** нь*** дүүрэг, *** хороо, *** байр, *** тоот хаягт оршин суудаг байсан. Гэтэл шүүхээс тус хаягуудаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд тухайн хаягт оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний улмаас тухайн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүйд хүрээд байна.
Иймд П*** ХХК /РД:***/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.
Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2026.04.24-ний өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 3 х/,
-Улсын бүртгэлийн *** дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 4 х/,
-2024.06.19-ний өдрийн 1734 бүртгэлийн дугаартай, Зээлээр худалдах, худалдан авах /хөдлөх эд хөрөнгө/ гэрээ /хх-ийн 5-6 х/,
-Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026.01.30-ны өдрийн 192/ШЗ2026/06462 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 7 х/,
-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026.04.17-ны өдрийн 191/ШЗ2026/22620 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 8 х/,
-2026.02.12-ны өдрийн Өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх-ийн 9-10 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П*** ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар С*** ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б*** шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч С*** ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П*** ХХК-ийн оршин байрлах хаягийг *** дүүрэг, *** хороо, *** хороолол, *** байр, *** тоот гэж тодорхойлон зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 42,120,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
Мөн П*** ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Б.Ч***ын оршин суух хаягийг *** дүүрэг, *** хороо, *** байр, *** тоот гэж тодорхойлон зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 42,120,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус хандсан байна.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026.01.30-ны өдрийн 192/ШЗ2026/06462 дугаартай шүүгчийн захирамжаар П*** ХХК нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...үйл ажиллагаа явуулдаггүй... гэх,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026.04.17-ны өдрийн 191/ШЗ2026/22620 дугаартай шүүгчийн захирамжаар П*** ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Б.Ч*** нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтуудыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 7-8 х/,
Хариуцагчийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэдэг нь түүний байгаа газрыг тодруулах талаар нэхэмжлэгч өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авсан боловч үр дүн гараагүй ба тухайн этгээдийн хаягийг төрийн оролцоотойгоор олж авах шаардлагатай болсныг хэлдэг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд талуудын зарчим үйлчлэхгүй тул шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлт, өөрийн санаачилгаар бүрдүүлэх эрхтэй байдаг тул тус шүүхийн 2026.05.13-ны өдрийн 191/ШЗ2026/27800 дугаартай шүүгчийн захирамжаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П*** ХХК-ийн оршин байрлах болон хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Б.Ч***-ын оршин суух хаягийн лавлагааг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн.
Шүүгчийн захирамжийн дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П*** ХХК-ийн оршин байрлах болон хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Б.Ч***-ын оршин суух хаягийн лавлагааг тус тус ирүүлжээ.
Дээрх лавлагаануудаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П*** ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Б.Ч*** нь *** дүүрэг, *** хороо, *** гудамж, *** байр, *** тоот хаягт оршин суудаг гэж тодорхойлсон тул уг хаягаар 2026.05.29-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас хүргүүлэхэд 2026.06.02-ны өдөр өөрөө гардан авч, шүүхэд ирж тайлбар, мэдүүлгээ гаргасан байх тул түүнийг эрэн сурвалжлах шийдвэр гаргах хуульд заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэх боломжгүй. /хх-ийн 14-17, 19 х/
Иймээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П*** ХХК /РД:***/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай С*** ХХК-ийн хүсэлт /нэхэмжлэл/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Шүүх хүсэлт /нэхэмжлэл/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П*** ХХК /РД:***/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулахыг хүссэн С*** ХХК-ийн хүсэлт /нэхэмжлэл/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА