| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 191/2026/08238/И |
| Дугаар | 191/ШШ2026/08725 |
| Огноо | 2026-06-25 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2026/08725
2026 06 25 191/ШШ2026/08725
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: *** дүүрэг, *** дугаар хороо, *** талбай, *** тауэр, *** давхарт байрлах, А*** ББСБ ХХК /РД:***/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О*** овогт Г***-ын М*** /РД:***/-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ахжархын оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
А*** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г*** шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Зээлдэгч Г.М*** нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024.03.25-ны өдөр 7109236961 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 1,120,000 төгрөгийн зээлийг сарын 1,9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2024.03.24-ний өдөр 7109228005 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 1,050,000 төгрөгийн зээлийг сарын 2,6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2021.06.06-ны өдөр 7100485836 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 2,535,000 төгрөгийн зээлийг сарын 2,9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2025.08.01-ний өдөр 7111814458 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 1,000,000 төгрөгийн зээлийг сарын 3,8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, 2025.08.01-ний өдөр 7111813895 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 1,000,000 төгрөгийн зээлийг сарын 3,8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, 2025.03.16-ны өдөр 7111246068 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 15,000,000 төгрөгийн зээлийг сарын 3 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг 1,636 хоног биелүүлээгүй тул шүүхийн журмаар нийт зээлийн гэрээний үүрэгт 24,636,177.45 төгрөгийг гаргуулахаар харьяа аймаг, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч харьяа аймаг, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2025.12.05-ны өдрийн 197/ШЗ2025/82210 тоот захирамжаар хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймд Г.М***-ийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.
Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2026.05.11-ний өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 2-3 х/,
-2026.05.08-ны өдрийн 20/7131 дугаартай Д.Н***, А.Г***, Ө.Б*** нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 4 х/,
-Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025.12.05-ны өдрийн 197/ШЗ2025/82210 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 5-7 х/,
-Улсын бүртгэлийн *** дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 8 х/,
-2026.05.05-ны өдрийн А/48 дугаартай А*** ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа болон шүүхэд төлөөлөх эрх олгох тухай тушаал /хх-ийн 9 х/,
-2020.02.12-ны өдрийн *** дугаартай Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-ийн 10-12 х/,
-А*** ББСБ ХХК-иас үйлчилгээ авах хүсэлт /хх-ийн 13 х/,
-2021.06.18-ны өдрийн P20139718 дугаартай Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ /хх-ийн 14-15 х/,
-2024.02.19-ний өдрийн 7109008669 дугаартай Цахим зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 16 х/,
-2024.03.24-ний өдрийн 7109228005 дугаартай Цахим зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 17 х/,
-2024.03.25-ны өдрийн 7109237456 дугаартай Цахим зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 18 х/,
-2024.03.25-ны өдрийн 7109236961 дугаартай Цахим зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 19 х/,
-2024.03.08-ны өдрийн 7109129652 дугаартай Цахим зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 20 х/,
-2024.03.10-ны өдрийн 7109141557 дугаартай Цахим зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 21 х/,
-Зээл, зээлийн хүүгийн тооцоолол /хх-ийн 22-27 х/,
-Төлбөрийн баримт /хх-ийн 28 х/,
-2026.02.09-ний өдрийн А/21 дугаартай А*** ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын Тамга, тэмдэг ашиглах эрх олгох тухай тушаал /хх-ийн 29 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.М***-ийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар А*** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г*** шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.М***-ийн оршин суух хаягийг *** дүүрэг, *** хороо, *** гудамж, *** тоот гэж тодорхойлон зээлийн гэрээний үүрэгт 6,835,723.64 төгрөг гаргуулахаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хандсан байна.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025.12.05-ны өдрийн 197/ШЗ2025/82210 дугаартай шүүгчийн захирамжаар Г.М*** нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 5-7 х/,
Г.М*** нь А*** ББСБ ХХК-тай 2024.02.19-ний өдөр 7109008669 дугаартай Цахим зээлийн гэрээ байгуулан 3,240,000 төгрөгийн, 2024.03.24-ний өдөр 7109228005 дугаартай Цахим зээлийн гэрээ байгуулан 1,050,000 төгрөгийн, 2024.03.25-ны өдөр 7109237456 дугаартай Цахим зээлийн гэрээ байгуулан 1,240,000 төгрөгийн, 2024.03.25-ны өдөр 7109236961 дугаартай Цахим зээлийн гэрээ байгуулан 1,120,000 төгрөгийн, 2024.03.08-ны өдөр 7109129652 дугаартай Цахим зээлийн гэрээ байгуулан 1,520,000 төгрөгийн, 2024.03.10-ны өдрийн 7109141557 дугаартай Цахим зээлийн гэрээ байгуулан 1,860,000 төгрөгийн зээл тус тус авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээнүүдтэй холбоотой нэхэмжлэл гаргах А*** ББСБ ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 16-21 х/,
Г.М*** нь хүсэлт гаргагчийн тодорхойлсон дээрх хаягт ...бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй... болох нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025.12.05-ны өдрийн 197/ШЗ2025/82210 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, А*** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г***-ийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд А*** ББСБ ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.М***-ийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О*** овогт Г***-ын М*** /РД:***/-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Г.М***-ийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА