2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2026/08726

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 06 25 191/ШШ2026/0872406625

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: *** дүүрэг, *** дүгээр хороо, *** талбай-5, *** байранд байрлах, Г*** ХК /РД:***/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О*** овогт Ц***-ын Б*** /РД:***/-г эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ахжархын оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Г*** ХК-ийн зээл цуглуулах газрын захирал Б.Э*** шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Зээлдэгч Ц.Б*** нь 2023.12.20-ны өдөр Г***-тай ЗГ1505216118 тоот зээлийн гэрээгээр 50,000,000 төгрөгийн зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатайгаар зээл авсан. Зээлдэгч нь ЗГ1505216118 тоот зээлийн гэрээний хавсралт №1-д заасны дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй гэрээний үүргийн зөрчилтэй олон хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байна. Г*** ХК-ийн зүгээс нэхэмжлэл гаргасан боловч 2026.04.06-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 191/ШЗ2026/20037 дугаартай шүүгчийн захирамжаар Ц.Б*** нь нэхэмжлэл гаргасан хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд Ц.Б***-г эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.

 

Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2026.05.07-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 3-4 х/,

-Улсын бүртгэлийн *** дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 5 х/,

-2024.07.26-ны өдрийн 317 дугаартай Гүйцэтгэх захирлын Эрх олгох тухай тушаал /хх-ийн 6 х/,

-2026.05.12-ны өдрийн 18/14/002979101 дугаартай Э.Н***, А.И*** нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 7 х/,

-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026.04.06-ны өдрийн 191/ШЗ2026/20037 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 8 х/,

-Хүү тооцооллын хүснэгт /хх-ийн 9 х/,

-2023.12.20-ны өдрийн ЗГ1505216118 дугаартай Зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 10-11 х/,

-Харилцагчаар бүртгүүлэх хүсэлт /хх-ийн 12-14 х/,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа /хх-ийн 15 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Б***-ийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Г*** ХК-ийн зээл цуглуулах газрын захирал Б.Э*** шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Б***-ийн оршин суух хаягийг *** дүүрэг, *** хороо, *** хороолол, *** гудамж, *** хотхон, *** байр, *** тоот гэж тодорхойлон зээлийн гэрээний үүрэгт 19,548,113.77 төгрөг гаргуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хандсан байна.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026.04.06-ны өдрийн 191/ШЗ2026/20037 дугаартай шүүгчийн захирамжаар Ц.Б*** нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...түр бүртгэлтэй боловч хаягт оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 8 х/,

 

Ц.Б*** нь Г*** ХК-тай 2023.12.20-ны өдөр ЗГ1505216118 дугаартай Зээл болон барьцааны гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийн зээл авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Г*** ХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 10-14 х/,

Ц.Б*** нь хүсэлт гаргагчийн тодорхойлсон дээрх хаягт ...түр бүртгэлтэй боловч хаягт оршин суудаггүй... болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026.04.06-ны өдрийн 191/ШЗ2026/20037 дугаартай шүүгчийн захирамж, Г*** ХК-ийн зээл цуглуулах газрын захирал Б.Э***-ийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Иймд Г*** ХК-ийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Б***-ийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О*** овогт Ц***-ын Б*** /РД:***/-г эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ц.Б***-г эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА