Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 973

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Г.Ганбаатар, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч С.Эрдэнэтуяа, иргэдийн төлөөлөгч О.Болдбаатар, шүүгдэгч Ө.О, М.Б, тэдгээрийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, шүүгдэгч Э.Ө, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Ө.О, Б овогт М.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт, М овогт Э.Ө-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1709 00762 0012 дугаартай 10 хавтас хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалm:

1. Х овогт Ө.О, Монгол Улсын иргэн, .... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ..... тоотод оршин суудаг, регистрийн дугаар ......., урьд:

-Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1014 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэг, 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэг, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцогдож, эдгээр хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон. Мөн шийтгэх тогтоолоор “мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн” гэм буруутайд тооцогдож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, тус ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзсан;

2. Б овогт М.Б, Монгол Улсын иргэн, ..... Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, .......... тоотод оршин суудаг, регистрийн дугаар ......, урьд:

-Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 89 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 cap 10 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, биечлэн эдэлсэн,

-Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 capын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, биечлэн эдэлсэн;

3. М овогт Э.Ө, Монгол Улсын иргэн, .... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, зөөгч, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ..... тоотод оршин суудаг,  регистрийн дугаар ....., урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ө.О нь: Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэх дараах хэргүүдэд холбогджээ. Үүнд:

1. 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кинг Кидс” сургуулийн 101 тоот өрөөнд нэвтэрч иргэн Д.З-ийн өмчлөлийн гар утас, зургийн аппарат зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 648,000 төгрөгийн хохирол учруулсан;

2. 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын төв эмнэлгийн мэс заслын 5 дугаар платанд нэвтэрч иргэн Б.А-ын өмчлөлийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2,159,000 төгрөгийн хохирол учруулсан;

3. 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таны төлөө бид” эмнэлгийн 312 тоот өрөөнд нэвтэрч иргэн Н.Э-ын өмчлөлийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 490,000 төгрөгийн хохирол учруулсан;

4. 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр төрөх эмнэлгийн 238 тоот өрөөнд нэвтэрч иргэн Д.Б-ийн өмчлөлийн “Самсунг галакси нөт-4” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 168,000 төгрөгийн хохирол учруулсан;

5. 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр төрөх эмнэлгийн 238 тоот өрөөнд нэвтэрч иргэн Б.Ц-ын өмчлөлийн “Ай фоне-5” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 184,000 төгрөгийн хохирол учруулсан;

6. 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Ирээдүй цогцолборын 2 дугаар бага сургуулийн 206 дугаартай өрөөнд нэвтэрч иргэн Н.М-н “Леново” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 330,000 төгрөгийн хохирол учруулсан;

7. 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс Таур” төвийн 10 давхрын 1004 тоотод нэвтэрч иргэн Г.Г-ын эзэмшлийн “Делл” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 432,000 төгрөгийн хохирол учруулсан;

8. 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах улсын нэгдүгээр эмнэлгийн Уушгины тасгийн 9 дүгээр өрөөнд нэвтэрч иргэн Г.Б-ий “Делл” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 520,000 төгрөгийн хохирол учруулсан;

9. 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Орхоны багачууд” цэцэрлэгийн эрхлэгчийн өрөөнд нэвтэрч иргэн Б.Ц-гийн “Самсунг Гранд” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 200,000 төгрөгийн хохирол учруулсан;

10. 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 18 дугаар сургуулийн 203 тоот өрөөнд нэвтэрч иргэн Б.Б-гийн “Леново” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 909,177 төгрөгийн хохирол учруулсан;

11. 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын тамгын газрын 207 тоот өрөөнд нэвтэрч иргэн А.М-ий “Ай фоне-5 эс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 400,000 төгрөгийн хохирол учруулсан;

12. 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Соманг плаза” төвийн 507 тоот өрөөнд нэвтэрч иргэн Д.Б-ийн “Делл” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 390,000 төгрөгийн хохирол учруулсан;

13. 2017 оны 5 дугаар сарын 27-ны шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очирваань” эмнэлэгт нэвтэрч иргэн Б.З-ын “Самсунг галакси эс 6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 360.000 төгрөгийн хохирол учруулсан;

14. 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн эмнэлгийн цайны газраас иргэн Ж.О-ын “Самсунг эс-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 576.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан;

15. 2017 оны 5 дугаар сарын 27-ны шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрүүл мэндийн 7 дугаар төвийн Сонгомол тасгийн 5 дугаарын өрөөнөөс иргэн Н.О-ын “Айфоне-6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 472,000 төгрөгийн хохирол учруулсан;

16. 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “Гэргэ” цамхагийн 15 дугаар давхарт байрлах ТВ-9 телевизийн студид нэвтэрч “СОНИ” загварын камерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Н.Н-д 840,000 төгрөгийн хохирол учруулсан;

17. 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллуулах “Твин Таур”-ын 7 давхарт үйл ажиллагаа явуулдаг Алтай констракшны албан өрөөнд нэвтэрч Д.Х “Айфон-5”, “Ломборжин” загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч 340,800 төгрөгийн хохирол учруулсан;

18. М.Б, Э.Ө нартай бүлэглэн гүйцэтгэж 83-34 унэ улсын дугаартай “Киа Лотз” загварын тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 69 дүгээр байрны гадна хохирогч Т.Ц-ийн 14-62 УБА улсын дугаартай “Приус 20” загварын тээврийн хэрэгслээс “Делл” загварын зөөврийн компьютер, бэлэн 250,000 төгрөг, цүнхтэй эд зүйлсийг хулгайлж, нийт 808,800 төгрөгийн хохирол учруулсан.

Шүүгдэгч М.Б нь: Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэх дараах хэргүүдэд холбогджээ. Үүнд:

1. 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 16 цаг 00 минутын үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 18/3 дугаар байрны урд зогсоол дээр байсан иргэн Б.Мөнхбатын өмчлөлийн 83-38 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүхээг дотроос биет 1,000,000 төгрөг, 34 ам доллар, 2,092,000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг пүүз зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлж, бага хэмжээнээс дээш буюу 3,175,000 төгрөгийн хохирол учруулсан;

2. 2017 оны 8 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 47 дугаар байрны гадна автомашины зогсоол дээр байрлуулсан байсан иргэн С.Зоригтбаатарын өмчлөлийн 09-92 УБӨ улсын дугаартай “Т.Камри” загварын тээврийн хэрэгслийн бүхээг дотроос эд зүйлс хулгайлж, 982,269 төгрөгийн хохирол учруулсан;

3. 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 14/2-и байрны 28 тоотод оршин суух иргэн А.Г гэрт нэвтэрч, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсаны улмаас 4,563,000 төгрөгийн хохирол учруулсан;

4. 2017 оны 01 дүгээр сарын 24-нээс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны ард байрлуулж тавьсан иргзн Ч.Дөлгөөний эзэмшлийн 77-10 УНИ улсын дугаартай “Жееп” загварын  тээврийн хэрэгслээс хохирогч Г.Ч зөөврийн компьютер, бараа тоологч машин, гар утасны цэнэглэгч, үүргэвч, жижиг цүнх зэрэг эд зүйлс хулгайлж, 966,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан;

5. 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2-141 тоот хашааны гадна талд байрлуулсан байсан иргэн Г.Л өмчлөлийн 93-54 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалганы гурвалжин шилийг хагалан 3,951,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлж хохирол учруулсан;

6. Ө.О, Э.Ө нартай бүлэглэн гүйцэтгэж 83-34 унэ улсын дугаартай “киа лотз” загварын тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 69 дүгээр байрны гадна хохирогч Т.Ц-ийн 14-62 УБА улсын дугаартай “Приус 20” загварын тээврийн хэрэгслээс “Делл” загварын зөөврийн компьютер, бэлэн 250,000 төгрөг, цүнхтэй эд зүйлсийг хулгайлж, нийт 808,800 төгрөгийн хохирол учруулсан.

Шүүгдэгч Э.Ө нь:бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, машин механизм хэрэглэж үйлдсэн гэх дараах хэрэгт холбогджээ. Үүнд:

1. Ө.О, М.Б нартай бүлэглэн гүйцэтгэж 83-34 УНЭ улсын дугаартай “Киа Лотз” загварын тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 69 дүгээр байрны гадна хохирогч Т.Ц-ийн 14-62 УБА улсын дугаартай “Приус-20” загварын тээврийн хэрэгслээс “Делл” загварын зөөврийн компьютер, бэлэн 250,000 төгрөг, цүнхтэй эд зүйлсийг хулгайлж, нийт 808,800 төгрөгийн хохирол учруулсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1. Шүүгдэгч Ө.О шүүх хуралдаанд: “...2016 оны 9 сард Сүхбаатар дүүргийн шаазан ваарны үйлдвэрийн тэндээс дижитал камер авсан. Тэр хэрэгт намайг 2 сар цагдан хорьсон. Гэтэл тэр үйлдэл нь прокурорын яллах дүгнэлтэд алга байна. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтсийн Энхтөр гэдэг мөрдөгч надаас мэдүүлэг авсан юм. Камерын бичлэгтэй үйлдэл байдаг. 2017 оны 10 дугаар сарын 02-нд Билгүүний зөөврийн компьютерыг авсан хэрэгт Батбаярын Гэлэгсамбуу буюу Гэгээнээтэй хамт байсан. Намайг үүдэн дээр хүлээж байсан юм. Би тэгээд баригдсан. 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт машинтай, бүлэглэж хулгай хийхэд бид гурваас гадна гурван хүн байсан. Өөрөөр хэлбэл, Гэгээнээ, Хатнаа, Анар, Б, Ө бид зургаа хамт байсан. Ө хулгайлах гэмт хэрэг үйлдэх гэж байсныг мэдээгүй гэж байгаа нь худал. Бид анхнаасаа хулгай хийе гэж тохироод явсан бөгөөд Ө машинаар халхалж зогсож байгаад, машины цонх хагалж хулгай хийсэн...” гэв.

2. Шүүгдэгч М.Б шүүх хуралдаанд: “...2017 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Ганзориг, Ганзул нартай хамт их дэлгүүрийн урд талын Голомт банкны аркан дээр “Жийп Вранглер” загварын 77-10 улсын дугаартай автомашинаас зөөврийн компьютер авсан. Тэр өдрөө Гантулгын гэрт очиж хоноод маргааш нь Ганзулын ах нь барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг тул Сансарт аваачиж зарсан. Би 4 сар цагдан хоригдсон. Тухайн үед тэр хэргийг Ганзориг, Гантулга нар санаачилж хийсэн. Авсан нь би, санаачилж, зарсан нь тэр хоёр юм. Тэгээд мөнгийг нь хувааж авсан. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн 3,185,100 төгрөгийн нэгж авсан үйлдлийг Томи буюу Анхбаяр хамт хийсэн. Энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Анхбаяр биш. 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаакаатай хамт явж пүүз авсан. Гэтэл байцаагч намайг ганцаараа явсан гэж тулгасан. Улаакаа 6 ширхэг пүүзнээс нэг пүүз, нэг кэт авсан. 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны 14-2 дугаар байранд оршин суух Ганчимэгийн гэрт нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдэлд Хатнаа, Гэгээнээ хоёртой хамт явсан. Би хоёр давхар луу авирахдаа Гэгээнээгээр түшүүлж, цонхийг нь хөшиж онгойлгоод орсон. Харин Хатнаа байрны буланд хүн хараад зогссон. 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Гэгээнээ, Анараа, Хатнаа, О, Өөлөө бид зургаа О байрны гаднаас хамт явцгаасан. Тухайн үед бид хулгай хийнэ гэдгээ тохирсон байсан тул Ө хулгай хийх гэж хамт явснаа мэдэж байсан...” гэв.

3. Шүүгдэгч Э.Ө шүүх хуралдаанд: “...2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр би О, Б нарыг хулгай хийх гэж байгааг мэдээгүй. Бид гурваас өөр хүн яваагүй. Намайг байрны гадна байхад О, Б хоёр Их дэлгүүрийн тэнд хүнтэй уулзаад ирье гэсэн. Тэгэхээр нь би “за тэгье” гээд цуг явсан. Тэнд нь буулгахад намайг түр хүлээж байгаач, эндээс юм авчихаад ирье гэсэн. Их дэлгүүрийн зогсоол дээр зогссон байхад миний хойноос машинууд шахсаар байгаад намайг карма руу шахаад оруулсан, түүнээс биш би машинаараа цонх хагалсан машиныг хааж зогсоогүй. О, Б хоёр цүнхтэй юм авч орж ирсэн. 25 дугаар эмийн сангийн тэнд “сторм” гэдэг нэртэй PC дээр О, Б хоёр буусан. Би гэр лүүгээ орчихоод маргааш өглөө нь гарч ирэхэд тэр хоёр зогсож байсан. Би бензиний мөнгө байна уу гэхэд Б надад 10,000 төгрөг өгсөн юм. Хулгай хийсэн гэдгийг нь би мэдээгүй. Сүүлд  цагдаа дээр ирээд мэдсэн...” гэв.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Д.З-гийн мэдүүлэг (1 хх-ийн 26-27 дугаар хуудас), гэрч Г.Д-ийн мэдүүлэг (1 хх-ийн 30 дугаар хуудас), гэрч Б.У-ын мэдүүлэг (1 хх-ийн 32, 1 хх-ийн 145, 1 хх-ийн 164-165, 203-204 дүгээр хуудас), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 7-11,1 хх-ийн 156-157, 190-191 дүгээр хуудас), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 03/280 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 хх-ийн 34 дүгээр хуудас), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 хх-ийн 12-15, 1 хх-ийн 173, 207 дугаар хуудас), мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (1 хх-ийн 16-18 дугаар хуудас), яллагдагч Ө.О-ийн мэдүүлэг (1 хх-ийн 65, 148, 1 хх-ийн 182 дугаар хуудас), эд зүйлийн үнэлгээ (9 хх-ийн 95, 9 хх-ийн 67, 9 хх-ийн 92, 4 хх-ийн 88, 4хх-ийн 59-60, 9 хх-ийн104, 9 хх-ийн 113, 9 хх-ийн 85, 9 хх-ийн 73, 9 хх-ийн 79, 9 хх- ийн 116, 9 хх-ийн 82, 9 хх-ийн 76, 9 хх-ийн 101, 9 хх-ийн 98, 9 хх-ийн 110, 9 хх-ийн 52-57, 9 хх-ийн 70, 8 хх-ийн 231-232, 9 хх-ийн 118-128, 9 хх-ийн 107, 8 хх-ийн 94-96 дугаар хуудас), эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (1 хх-ийн 23, 1 хх-ийн 144,1 хх- ийн 169, 193 дугаар хуудас), хохирогч Н.Э-ын мэдүүлэг (1 хх-ийн 161-163 дугаар хуудас), эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл (1хх-ийн 143, 1 хх-ийн 168, 192), хохирогч Д.Б-ийн мэдүүлэг (1 хх-ийн 194-196 дугаар хуудас), гэрч Б.Цэрэнбатын мэдүүлэг (1 хх-ийн 199 дүгээр хуудас), гэрч Г.О-ийн мэдүүлэг (1 хх-ийн 200 дугаар хуудас), яллагдагч Ө.О-ийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг (1 хх-ийн 201-202 дугаар хуудас), хохирогч Б.Ц-ын мэдүүлэг (1хх-ийн 198 дугаар хуудас), хохирогч Б.А-ын мэдүүлэг (1 хх-ийн 122 дугаар хуудас), хохирогч Н.М-н мэдүүлэг (4 хх-ийн 46-47 дугаар хуудас), насанд хүрээгүй гэрч Т.И-ын (4 хх-ийн 50-51 дугаар хуудас), хохирогч Г.Г-ын мэдүүлэг (4 хх-ийн 100-101 дүгээр хуудас), гэрч Б.С-ын мэдүүлэг (4 хх-ийн 104 дүгээр хуудас), яллагдагч Ө.О-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг (4 хх-ийн 105-106 дугаар хуудас), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (4 хх-ийн 97 дугаар хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (4-хх-ийн 91-93 дугаар хуудас), хохирогч Г.Б-ий мэдүүлэг (2 хх-ийн 129-130 дугаар хуудас), камерын бичлэгт үзлэгхийсэн тэмдэглэл (2 хх-ийн 122 дугаар хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 хх-ийн 119-121 дүгээр хуудас), хохирогч Б.Ц-ийн мэдүүлэг (2 хх-ийн 182-183 дугаар хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 хх-ийн 173-177 дугаар хуудас), хохирогч Б.Б-ийн мэдүүлэг (2 хх-ийн 194-195 дугаар хуудас), хохирогч А.Мэргэний мэдүүлэг (2 хх-ийн 208-210 дугаар хуудас), хохирогч Д.Б-ийн мэдүүлэг (3 хх-ийн 15-18 дугаар хуудас), хохирогч Б.З-ын мэдүүлэг (3 хх-ийн 47-49 дүгээр хуудас), гэрч Б.Баярчулууны мэдүүлэг (3 хх-ийн 81-82 дугаар хуудас), хохирогч Ж.О-ын мэдүүлэг (3 хх-ийн 205-206 дугаар хуудас), хохирогч Н.О-ын мэдүүлэг (3 хх-ийн 243-244 дугаар хуудас), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (4 хх-ийн 07 дугаар хуудас), хохирогч Н.Н-ийн мэдүүлэг (7 хх-ийн 54-55 дугаар хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (7 хх-ийн 49-53 дугаар хуудас), хохирогч Д.Х мэдүүлэг (7 хх-ийн 180 дугаар хуудас), хохирогч Т.Ц мэдүүлэг (4 хх-ийн 209 дүгээр хуудас), мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (5 хх-ийн 13-28 дугаар хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (4 хх-ийн 185-188 дугаар хуудас), яллагдагч Э.Ө нь хохирлоо төлсөн талаар хохирогч Т.Ц хүсэлт (5 хх- ийн 227 дугаар хуудас), хохирогч Б.М-ын мэдүүлэг (8 хх-ийн 197 дугаар хуудас), гэрч М.Б-ын мэдүүлэг (8 хх-ийн 200-201 дүгээр хуудас), хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (8 хх-ийн 190-192 дугаар хуудас), нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл (8 хх-ийн 202 дугаар хуудас), эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (8 хх-ийн 204 дүгээр хуудас), хохирогч С.З-ын мэдүүлэг (9 хх-ийн 2-3 дугаар хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (8 хх-ийн 245-246 дугаар хуудас), хохирогч А.Г-ийн мэдүүлэг (8 хх-ийн 143-145 дугаар хуудас), гэрч С.Дуламсүрэнгийн мэдүүлэг (8 хх-ийн 162 дугаар хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (8 хх-ийн 147-155 дугаар хуудас), мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (8 хх-ийн 156-157 дугаар хуудас), хохирогч Г.Чулуундоржийн мэдүүлэг (6 хх-ийн 233-234 дугаар хуудас), иргэний нэхэмжлэгч Г.М-ын мэдүүлэг (6 хх-ийн 235 дугаар хуудас), гэрч Б.Ч-ын мэдүүлэг (6 хх-ийн 236 дугаар хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (6 хх-ийн 225-227 дугаар хуудас), эд зүйл хүлээлгэн өгсөн талаарх тэмдэглэл (6 хх-ийн 229 дүгээр хуудас), хохирогч Г.Л-ийн мэдүүлэг (8 хх-ийн 46-48 дугаар хуудас), гэрч О.А-ын мэдүүлэг (8 хх-ийн 54 дүгээр хуудас), гэрч Д.Ц-гийн мэдүүлэг (8 хх-ийн 55-56 дугаар хуудас), гэрч Г.М-ийн мэдүүлэг (8 хх-ийн 57-58 дугаар хуудас), гэрч Ц.Н-гийн мэдүүлэг (8 хх-ийн 60 дугаар хуудас), гэрч У.А-ын мэдүүлэг (8 хх-ийн 89-91 дүгээр хуудас), хохирогч М.О-ийн мэдүүлэг (8 хх-ийн 118-120 дугаар хуудас), гэрч Ц.Б-ийн мэдүүлэг (8 хх-ийн 121-122 дугаар хуудас), иргэний нэхэмжпэгч Э.Б-ийн мэдүүлэг (8 хх-ийн 38 дугаар хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (8 хх-ийн 22-25 дугаар хуудас), эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл (8 хх-ийн 29 дүгээр хуудас), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (8 хх-ийн 34 дүгээр хуудас), Г.Л-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоол болон мэдүүлэг (8 хх-ийн 99-102 дугаар хуудас) зэрэг нотлох баримтыг;

Шүүгдэгч нарын өмгөөлөгчид шүүхийн хэлэлцүүлэгт: “Ашид билгүүн” компанийн хөрөнгийн үнэлгээ 4хх 198 дугаар хуудас, 4хх 204 дүгээр хуудас, Ө-ийг сэжигтнээр баривчилсан тогтоол 4хх 230 дугаар хуудас, 4хх 248 дугаар хуудас, 4хх 249 дүгээр хуудас, хөрөнгө битүүмжилсэн тогтоол 4хх 198 дугаар хуудас, хөрөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл 4хх 199 дүгээр хуудас, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоол 4хх 215 дугаар хуудас, гэрчээр тогтоосон тэмдэглэл, яллагдагч Ө-ийг байцаасан тэмдэглэл 5хх 1 дүгээр хуудас, Б мэдүүлэг 5хх 3 дугаар хуудас, ял шалгах лавалгаа 5хх 31 дүгээр хуудас, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой мэдүүлэг 5хх 135 дугаар хуудас, О-ийн мэдүүлэг 5хх 136 дугаар хуудас, яллагдагч Б дахин өгсөн мэдүүлэг 5хх 137 дугаар хуудас, ял өөрчлөн сонсгосон тэмдэглэл 5хх 71 дүгээр хуудас, хохирогч Ц хүсэлт 5хх 227 дугаар хуудас, Сүхбаатар дүүргийн шүүх хуралдааны тэмдэглэл 3хх 7 дугаар хуудас, тэмдэглэлийн мэдүүлэг 3хх 9 дүгээр хуудас, хохирогч Ц хүсэлт 3хх 37 дугаар хуудас, нийслэлийн эрүүгийн хэргийн магадлал 3хх 52 дугаар хуудас, Ө-гийн таслан сэргийлэх арга хэмжээ өөрчилсөн талаарх тэмэглэл 3хх 75 дугаар хуудас, гэрч Ө мэдүүлэг, 7 хх 5 дугаар хуудас, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, яллагдагчаар тогтоох тогтоолд өөрчлөлт оруулах тухай 9хх 214 дүгээр хуудас, ял өөрчлөн сонсгосон тогтоол 9хх 135 дугаар хуудас, 9хх 153 дугаар хуудас, яллагдагч О-ийн өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл 5хх 26 дугаар хуудас, Ө-ийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг 4хх 180 дугаар хуудас, яллагдагч О-ийн мэдүүлэг 8хх 5 дугаар хуудас, Б-ийн мэдүүлэг 8хх 71 дүгээр хуудас 2018 оны 3 дугаар сарын 01-ны өдрийн 206 тоот, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 431 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлал зэрэг нотлох баримтыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дараах үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоов. Үүнд:

Шүүгдэгч нарын бүлэглэж үйлдсэн хэрэг:

1. Шүүгдэгч Ө.О, М.Б, Э.Ө нар бүлэглэж, учрах саадыг арилгах зорилгоор 83-34 УНЭ улсын дугаартай “Kia Lotz” загварын тээврийн хэрэгсэл ашиглаж, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 69 дүгээр байрны гадна хохирогч Т.Ц эзэмшлийн 14-62 УБА улсын дугаартай “Toyota Prius-20” загварын тээврийн хэрэгслийн бүхээг рүү баруун хаалганы цонхыг хагалан нэвтэрч, “Dell” загварын зөөврийн компьютер, бэлэн 250,000 төгрөг болон цүнхтэй эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 808,800 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Т.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Их дэлгүүрийн урд байрны зогсоол дээр машинаа тавьсан. Би нөхөртэйгээ хамт ойрхон хоолонд орсон юм. Тэгээд 21 цаг 45 минутын үед машин дээрээ буцаж ирэхэд, миний машины баруун хойд хаалганы том цонх нь хагарсан, арын суудал дээр байсан шар өнгийн компьютертэй үүргэвч алга болчихсон байсан юм. Би шууд цагдаа дуудсан. Миний цүнхэнд “Dell” загварын зөөврийн компьютер, түрийвч, бэлэн 250,000 төгрөг, бас иргэний үнэмлэх, худалдаа хөгжлийн банк, хаан банк, хадгаламжийн банкны картууд нүдний шил байсан юм...” гэсэн мэдүүлэг (4 хх-ийн 209 дүгээр хуудас);

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (5 дугаар ххх-ийн 13-28 дугаар хуудас);

- Хаалганы шилний баримт (4 дүгээр хх-ийн 222 дугаар хуудас);

- “Дамно” ХХК-аас 2016 оны 4 дүгээр сард гаргасан “Хулгайлагдсан эд зүйлсийг 558,800 төгрөгөөр үнэлж, нийт хохирлын дүн бэлэн 250,000 төгрөгийг оролцуулан 808,800 төгрөгөөр тогтоогдсон” хөрөнгийн үнэлгээний тайлан (9 дүгээр хх-ийн 52-53, 55-56 дугаар хуудас);

- Шүүгдэгч Э.Ө хохирлоо авсан тухай хохирогч Т.Ц хүсэлт (5 дугаар хх-ийн 227 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар;

Шүүгдэгч нарын ганцаараа үйлдсэн хэргүүд:

2. Шүүгдэгч Ө.О 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кинг Кидс” сургуулийн 101 тоот өрөөнд нэвтэрч, Д.З гар утас, зургийн аппаратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 648,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Д.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие “Кингс Кидс” сургуулийн менежерээр ажилладаг ба өнөөдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр би өрөөндөө орж ирээд, ширээн дээрээ гар утас, зургийн аппарат хоёроо тавьчихаад, манай ажпын багш нар айраг уугаач гэж дуудахаар нь өрөөгөө хүнгүй орхиж 109 тоотод нэг аяга айраг уучихаад буцаад ирэхэд гар утас, зургийн аппарат хоёр алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 26-27 дугаар хуудас);

- Гэрч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 3, 4 дүгээр хороололд байрлах Нэгд гэх нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт ажилладаг. 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ажил дээрээ байж байхад Ихбаяр гэх хүн зургийн аппарат барьцаанд тавих гэсэн юм гэж орж ирсэн... Тэрээр “мөнгөний хэрэг гараад, яг 280,000 төгрөг хэрэг болоод байна” гэж хэлээд манайд цүнхтэй зургийн аппаратаа цэнэглэгч, холбогчийн хамт 14 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан. Түүний зээлийн хугацаа дуусахаар нь утсаар нь холбогдох гэхэд утас нь холбогдохгүй алга болчхоор нь 7 хоног хүлээгээд өөрийн танил “Хаку” гэх залууд 350,000 төгрөгөөр зарахаар тохиролцон 300,000 төгрөг аваад, үлдэгдэл 50,000 төгрөгийг дараа авахаар болсон... Тухайн зургийн аппаратыг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй болохоор барьцаанд авчихсан юм...” (1 дүгээр хх-ийн 30 дугаар хуудас);

- Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед хулгайн гар утас гэдгийг мэдээгүй итгээд авчихсан. Би энэ хэрэгт иргэний нэхэмжпэгчээр оролцохгүй. Манай эхнэр эмнэлэгт сэхээнд байгаа, би байнга сахиж байгаа учир цагдаа, шүүхээр яваад байх боломжгүй байна. Иймд тус хэрэгт иргэний нэхэмжпэгчээр оролцохгүй...” (1 дүгээр хх-ийн 32 дугаар хуудас);

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...1 давхарт нь “Кинг Кидс” сургууль нь үйл ажиллагаа явуулж байх ба эд зүйлс алдагдсан өрөө болох 101 тоот өрөөнд... үзлэгийг цааш үргэлжпүүлэн үзэхэд уг өрөөнд хяналтын камер байх ба уг камерыг шүүж үзэхэд... эрэгтэй хүн орж ирээд, зургийн аппарат болон гар утас аваад гарч байгаа бичлэг байх ба үүдний хананд гар хэсгээр хүрсэн байлаа. Гар хүрсэн хэсэгт мэргэжилтэн ахлах дэслэгч Н.Түмэннаст гарын мөр илрүүлэх зорилгоор хар өнгийн зориулалтын нунтаг түрхэж үзэхэд хана хэсгээс 2 ширхэг гарын мөр, самбар хэсгээс 1 ширхэг гарын мөр нийт 3 ширхэг гарын мөр бэхжүүлж авсныг тэмдэглэлд тусгав...” (1 дүгээр хх-ийн 7-11 дүгээр хуудас;

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 03/280 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3 гэж дугаарласан гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж байгаа 2 дугаартай гарын мөр нь санд MN000610018983 гэсэн дугаараар бүртгэгдсэн Ө.О баруун гарын долоовор хурууны дардастай, 3 дугаартай гарын мөр нь санд MN000110023138 гэсэн дугаараар бүртгэгдсэн Ө.О баруун гарын чигчий хурууны дардастай тус тус тохирч байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хх-ийн 34 дүгээр хуудас);

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Нийт 4 хэсэг бичлэг байх ба “сате1_2017-08-21_17-27-18_17-28-12_101” нэртэй бичлэг рүү хандалт хийж орж үзэхэд 101 тоот өрөөний дотор хэсгийг харуулах ба бичлэг эхлэхэд хаалганы цаанаас хүрэн өнгийн гадуур цамц, хар өнгийн бэлтгэлийн өмд, цагаан өнгийн үдээстэй кэт өмссөн эрэгтэй хүн орж ирээд ширээн дээр байгаа эд зүйлийг харчихаад буцаад гарах ба хаалгаар цааш харж байгаад буцаж орж ирээд ширээн дээр байсан хар өнгийн цүнхтэй зургийн аппарат, гар утсыг аваад гарч байгаа бичлэг байлаа. “camel 6_2017-08-21 17-25-00_17-30_59_gadaa” бичлэг рүү хандалт хийж ороход хүрэн өнгийн гадуур цамц, хар өнгийн бэлтгэлийн өмд цагаан өнгийн үдээстэй кэт өмссөн эрэгтэй хүн тус сургууль руу ороод 3 минут 7 секундэд цүнхтэй эд зүйл үүрээд гүйж гарч байгаа бичлэг байлаа. Бичлэгийг дахин дахин шүүж үзэхэд тус эрэгтэй нь УШ96072511 регистрийн дугаартай Х овогт Ө.О болохыг хяналтын камерын бичлэгээс шүүж илрүүлснийг тэмдэглэлд тусгав...” гэсэн тэмдэглэл (1 дүгээр хх-ийн 12-15 дугаар хуудас);

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (1 дүгээр хх-ийн 16-18 дугаар хуудас);

- Шүүгдэгч Ө.О мөрдөн байцаалтад өгсөн: “...Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 8 сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүрэгт явж байгаад “Кинг Кидс” сургуулиар орсон. Тухайн сургуульд ороход үүдэнд болон коридор хэсэгт ямар нэгэн хүн байгаагүй. Тэгэхээр нь 101 тоот өрөөгөөр шагайж харахад ширээн дээр цүнхтэй зургийн аппарат болон хажуу талд нь гар утас байхаар нь наашаа цаашаа хүн харж байгаад цүнхтэй зургийн аппарат болон гар утсыг авч гараад гүйсэн. Би хулгайлсан зургийн аппаратыг хорооллын Би эс би дэлгүүрийн эсрэг талын Кола Кэбабын хажуу талын барьцаалан зээлдүүлэх газарт 280,000 төгрөгөөр барьцаанд тавьчихсан. Гар утсыг нь “Теди” дээр 20,000 төгрөгөөр зарчихсан... Мөнгө олох зорилгоор л хулгай хийсэн. Олсон мөнгөөрөө гадуур PC тоглоод, буудлаар хоночихдог юм...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 64-65 дугаар хуудас);

- “Дамно” ХХК-аас 2018 оны 8 сард гаргасан “хулгайлагдсан эд зүйлсийг 648,000 төгрөгөөр үнэлж, хохирлын хэмжээг тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (9 дүгээр хх-ийн 95 дугаар хуудас);

- Эрүүгийн 2016 2502 0445 дугаартай хэргийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хх-ийн 77-99 дүгээр хуудас);

- Эд зүйлсийг хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (1 дүгээр хх-ийн 23 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар;

3. Шүүгдэгч Э.О 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын төв эмнэлгийн мэс заслын тасгийн 5 дугаар платанд нэвтэрч, Б.А “Samsung galaxy S-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2,159,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би Улаанбаатар төмөр замын төв эмнэлгийн мэс заслын тасгийн 5 дугаар платанд 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хэвтэн эмчлүүлж байсан... 2017 оны 5 дугаар сарын 27-ны өглөө 06 цагт... тариагаа хийлгэчихээд өрөөндөө орж унтсан юм. Би унтахаасаа өмнө өөрийнхөө “Самсунг галакси эс-8” загварын гар утсаа цэнэглээд орхисон болно. Тэгээд би 11 цаг 20 минутын үед гаднаас тариа хийхээр сувилагч орж ирэх үед сэрсэн. Гэтэл миний цэнэглээд орхисон гар утас маань алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг ( 1 дүгээр  хх-ийн 122 дугаар хуудас);

- Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би О нийт 2  удаа гар утас авч байсан. 2017 оны 5 дугаар сард “Самсунг галакси эс-8” загварын гар утас 1,100,000 төгрөгөөр худалдаж авсан. О тухайн үед надад “би тоглоом тоглож хожоод энэ утсыг авлаа” гэж хэлээд надад зарсан юм... Надад нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Гомдол, саналгүй...” (1 дүгээр хх-ийн 145 дугаар хуудас);

- Шүүгдэгч Ө.О сэжигтнээр мөрдөн байцаалтад өгсөн: “...Өглөө 10 цагийн орчим байсан байхаа Улаанбаатар төмөр замын төв эмнэлэг рүү ганцаараа орсон. Тэгээд 1 давхарт нь байрлах мэс заслын тасаг руу орсон. Үүдний хаалгатай ойрхон нэг өрөө рүү ороход 4 хүн унтаж байсан ба нэг залуу өрөөний хажуугийн ширээн дээр чихэвчтэй “Самсунг галакси эс-8” загварын гар утас байхаар нь чихэвчийг нь үлдээгээд гар утсыг нь аваад гарсан...” (1 дүгээр хх-ийн 124 дүгээр хуудас);

-Шүүгдэгч Ө.О яллагдагчаар өгсөн “...2017 оны 5 сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн Төмөр замын эмнэлэгт орсон ба 1 давхарт байрлах мэс заслын 5 дугаар платанд ороход нэг залуу унтаж байсан ба гар утас нь орон дээр нь байсан. Тэгэхээр нь би тэр гар утсыг нь нууцаар хулгайлан авч гараад тус эмнэлгээс гарч явсан ба хулгайлсан гар утас нь Самсунг эс 8 загварын гар утас байсан. Тэгээд би тэр гар утсыг Теди төв дээр очоод гадна талд зогсож байсан. Уламбаяр гэх хүнд 600,000 төгрөгөөр зарсан. Би өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулаад дуусгачихсан. Мөнгө олох зорилгоор хулгай хийдэг...” (1 дүгээр хх-ийн 148 дугаар хуудас);

- Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл (1 дүгээр хх-ийн 143-144 дүгээр хуудас);

- “Дамно” ХХК-аас 2018 оны 8 сард гаргасан “хулгайлагдсан гар утсыг 2,159,000 төгрөгөөр үнэлж, хохирлын хэмжээ тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (9 дүгээр хх-ийн 67 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар;

4. Шүүгдэгч Э.О 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таны төлөө бид” эмнэлгийн 312 тоот өрөөнд нэвтэрч, Н.Энхзулын iPhone 6 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 490,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 8 дугаар сарын 21-нд... эмнэлэгт хэвтэж, 312 тоот өрөөнд орсон. Тэгээд би орныхоо толгой дээр утсаа тавиад унтсан... өглөө 08 цаг өнгөрч байхад сэрээд хартал миний iPhone-6 загварын гар утас байхгүй болохоор нь өрөөн дотроо хайгаад олоогүй... Камер шалгаж үзэхэд манай өрөө рүү цайвар өнгийн малгайтай биеийн тамирын хослол өмссөн залуу орж, удалгүй гараад бусад өрөө рүү шагайж үзээд буцаад манай өрөө рүү ороод хар өнгийн утас гартаа бариад гарч байгаа бичлэг байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 161-162 дугаар хуудас),

- “...Би хулгайд алдсан гар утсаа буцааж авсан тул надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. Би саяхан ажилд ороод ажил ихтэй байгаа учраас наашаа, цаашаа яваад байж чадахгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 163 дугаар хуудас);

- Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ө.О танина... Би түүнтэй өчигдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 22-ны өглөө 10 цаг өнгөрч байх үед “Теди” худалдааны төвийн төв хаалганы гадна талын авто зогсоол дээр уулзахад... надаас 190,000 төгрөг аваад, 3 ширхэг гар утсаа өгчихөөд яваад өгсөн юм. Эхний гар утас нь “iPhone-6” загварын хар, саарал өнгөтэй... гар утас байсан. О надад хэлэхдээ... уг гар утсыг тоглоом тоглож хожсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 164-165 дугаар хуудас);

- Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд (1 дүгээр хх-ийн 168-169 дүгээр хуудас);

- “Дамно” ХХК-аас 2018 оны 8 дугаар сард гаргасан “хулгайлагдсан эд зүйлийг 490,000 төгрөгөөр үнэлж, хохирлын хэмжээг тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (9 дүгээр хх-ийн 92 дугаар хуудас);

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хх-ийн 173 дугаар хуудас);

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хх-ийн 156-157 дугаар хуудас);

- Шүүгдэгч Ө.О мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр өглөө 07 цагийн үед “Таны төлөө бид” гэх нэртэй хувийн эмнэлэг рүү ороод 3 давхарт байрлах хамгийн наад захын өрөө рүү шагайтал нэг эмэгтэй унтаж байсан ба орны хажуу талын шүүгээн дээр гар утас байхаар нь чимээгүй аваад гарсан... Уг гар утсыг Теди худалдааны төв дээр очиж ... зарсан. Тэгээд тэр мөнгөөр хоолонд ороод, буудал авч хоноод үрээд дуусгасан. Гэртээ очихгүй, гадуур явах гээд хулгай хийдэг...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 182 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар;

5. Шүүгдэгч Э.О 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр төрөх эмнэлгийн 238 тоот өрөөнд нэвтэрч, Д.Б “Samsung Galaxy Note-4” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 168,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 1 дүгээр төрөхийн дутуу тээлтийн эмгэг эмчилгээний тасагт 12 цагийн үед ирж, 238 тоот өрөөнд хэвтсэн... Би өрөөнийхөө үүдний хэсэгт байдаг залгуурт уртасгагчаа залгаад утсаа цэнэглэж байсан... 08 цагийн үед утсаа авах гэтэл миний утас байхгүй байсан. Тэгээд хамт хэвтэж байсан эмэгтэйгээс утсаа асуутал тэрээр “би бас утсаа алдчихлаа, хүн орж ирээд аваад гарах шиг боллоо” гэхээр нь тасгийн эмчид очиж хэлсэн. Би “Samsung Galaxy Note-4” загварын гар утсаа алдсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 194-196 дугаар хуудас);

- Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр миний хэвтэж байсан 238 тоот өрөөний үүдний хэсэгт хананы залгуураас уртасгагчинд утсаа залгаад, хамгийн сүүлд өглөө 08 цагийн үед миний “iPhone-5” загварын гар утас, өөр нэг хүний “Samsung Galaxy Note-4” загварын гар утасны хамт залгаатай байсан юм... Манай өрөөнд нэг хүн орж ирэх шиг болохоор нь сэрээд хаалга руу хартал ... саарал биеийн тамирын цамцтай, саравчтай малгайтай эрэгтэй хүн манай өрөөнөөс гарч явсан. Тэгээд би хувцсаа өмсөөд утсаа байна уу гээд үүдний хэсэгт очтол цэнэглэж байсан утаснууд байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 199 дүгээр хуудас);

 - Гэрч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би жирэмсний эмгэгийг эмчлэх тасагт эх баригчаар ажилладаг бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 22-ны өглөө 08 цаг 30 минутын үед ажилдаа ирэхэд 238 дугаар платнаас 2 ширхэг гар утас алга болсон гэж байсан. ...камер шүүж үзэхэд утсаа алдсан хүний ярьсан саарал цамцтай эрэгтэй хүн 08 цаг 20 минутын үед тасагт орж ирээд, 238 дугаар плат руу орж, камерын бичлэгийн үзэгдэх орчноос алга болоод ойролцоогоор 2 минутын дараа манай тасгаас гүйж гарч байгаа бичлэг байсан учраас цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хуудас хх-ийн 200 дугаар хуудас);

- Шүүгдэгч Ө.О мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би 2017 оны 8 дугаар сарын 22-ны өглөө 07 цагийн үед Сансарын тунелын орчимд ганцаараа явж байгаад... 1 дүгээр төрөх эмнэлгийн үүдний хаалгаар ороод ... нэг давхарт нь гараад лифтний хажууд байсан эмчлүүлэгчийн өрөөгөөр шагайж харахад тэр өрөөнд нэг эмэгтэй орон дээрээ доош хараад унтаж байсан бөгөөд тэр өрөөний үүдэнд байрлах орон дээр 2 ширхэг гар утас цэнэглээд тавьчихсан байхаар нь тэр хоёр гар утсыг салгаад, шууд гарсан. Эмнэлгээс гарч ирээд харахад нэг ширхэг Самсунг галакси нөүт 4, Ай фоне 5 загварын гар утас байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 201-202 дугаар хуудас);

- Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ө.О-г танина... Би өчигдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 22-ны өглөө 10 цаг өнгөрч байхад Теди худалдааны төвийн төв хаалганы гадна авто зогсоол дээр түүнтэй уулзахад надад “Самсунг галакси дуос”, “Ай фоне 6”, “Самсунг галакси нөүт 4” загварын 3 ширхэг гар утас өгөөд, надаас 190,000 төгрөг аваад явсан юм...” (1 дүгээр хх-ийн 203-204 дүгээр хуудас);

- Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл (1 дүгээр хх-ийн 192-193 дугаар хуудас);

- “Дамно” ХХК-аас 2018 оны 8 сард гаргасан “Хулгайлагдсан эд зүйлийг 168,000 төгрөгөөр үнэлж, хохирлын хэмжээг тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (9 дүгээр хх-ийн 88 дугаар хуудас);

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хх-ийн 207 дугаар хуудас);

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хх-ийн 190-191 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтаар;

6. Шүүгдэгч Э.О 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр төрөх эмнэлгийн 238 тоот өрөөнд нэвтэрч, Б.Ц “iPhone-5” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 184,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 1 дүгээр төрөх эмнэлэгт хэвтэн змчлүүлж байх үедээ 238 тоот өрөөнд өөрийн “iPhone-5” загварын гар утсаа өрөөний үүдэн хэсэгт цэнэглэж орхиод, өрөөндөө унтаж байсан бөгөөд өглөө 08 цагийн үед босоод гар утсаа авах гэтэл алга болсон байсан. Мөн миний гар утсаа цэнэглээд үлдээсэн байсан газарт өөр нэг эмчлүүлэгч гар утсаа цэнэглэж тавьсан байсан нь мөн алдагдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгч шалгуулсан юм...” гэсэн мэдүүлэг (1 дугаар хх-ийн 198 дугаар хуудас);

- Гэрч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би жирэмсний эмгэгийг эмчлэх тасагт эх баригчаар ажилладаг бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 22-ны өглөө 08 цаг 30 минутын үед ажилдаа ирэхэд 238 дугаар платнаас 2 ширхэг гар утас алга болсон гэж байсан... Камер шүүж үзэхэд утсаа алдсан хүний ярьсан саарал цамцтай эрэгтэй хүн 08 цаг 20 минутын үед манай тасагт орж ирээд, 238 дугаар плат руу ороод камерын бичлэгийн үзэгдэх орчноос алга болоод ойролцоогоор 2 минутын дараа манай тасгаас гүйж гарч байгаа бичлэг байсан учраас цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 200 дугаар хуудас);

- Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ө.О-г танина... Би өчигдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 22-ны өглөө 10 цаг өнгөрч байхад Теди худалдааны төвийн төв хаалганы гадна авто зогсоол дээр түүнтэй уулзахад надад “Самсунг галакси дуос”, “Ай фоне 6”, “Самсунг галакси нөүт 4” загварын 3 ширхэг гар утас өгөөд, надаас 190,000 төгрөг аваад явсан юм...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 203-204 дүгээр хуудас);

- Шүүгдэгч Ө.О мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би 2017 оны 8 дугаар сарын 22-ны өглөө 07 цагийн үед Сансарын тунелын орчимд ганцаараа явж байгаад... 1 дүгээр төрөх эмнэлгийн үүдний хаалгаар ороод, нэг давхарт нь гараад лифтний хажууд байсан эмчлүүлэгчийн өрөөгөөр шагайж харахад тэр өрөөнд нэг эмэгтэй орон дээрээ доош хараад унтаж байсан бөгөөд тэр өрөөний үүдэнд байрлах орон дээр 2 ширхэг гар утас цэнэглээд тавьчихсан байхаар нь цэнэглэгчээс нь салгаж аваад шууд гарч явсан. Эмнэлгээс гарч ирээд харахад нэг ширхэг “Самсунг галакси нөүт 4”, “Ай фоне 5” загварын гар утас байсан...” гэсэн мэдүүлэг ( 1 дүгээр хх-ийн 201-200 дугаар хуудас);

- “Дамно” ХХК-аас 2018 оны 8 сард гаргасан “Хулгайлагдсан эд зүйлийг 184,000 төгрөгөөр үнэлж, хохирлын хэмжээг тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (9 дүгээр хх-ийн 88 дугаар хуудас);

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хх-ийн 207) зэрэг нотлох баримтаар;

7. Шүүгдэгч Э.О 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ирээдүй цогцолборын 2 дугаар бага сургуулийн 206 дугаартай өрөөнд нэвтэрч, Н.М Lenovo загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 330,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Н.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Ирээдүй цогцолборын 2 дугаар бага сургууль дээр 07 цаг 30 минутад ирээд хүүхдүүдээ ангид нь оруулж суулгаад, өөрийн өрөө болох 206 тоотын арын өрөөд зөөврийн компьютероо принтертэй нь залгаж, хэвлэх команд өгөөд ангидаа орсон. Тухайн үед манай ангийн сурагчдын ар гэрийн хүмүүс байсан тэгээд би удалгүй зөөврийн компьютероо авах гээд 206 тоотод ороход зөөврийн компьютер алга болсон байсан. Тэгээд би тухайн өрөөгөөр орж гарсан хүмүүстэй холбогдож, сургуулийн жижүүр нартай уулзаж, утсаар ярихад мэдэх зүйл байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хх-ийн 46-47 дугаар хуудас);

- Насанд хүрээгүй гэрч Т.И мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мандухай багшийн зөөврийн компьютер нь үүдэнд хаалганы хажууд ширээн дээр байсан ба хажууд нь 20-25 орчим насны цагаан царайтай, хар нүдний шилтэй, хар өнгийн жинсэн өмдтэй туранхай залуу зогсож байсан. Тэр залуу надад хандаж “чи аль сургуульд явдаг юм, хичээл чинь орох гэж байна, яваач” гэж хэлсэн. Тэгээд би сургуулиас гарах гээд 1 давхрын коридорт зогсож байхад тэр залуу хажуугаар гараад явсан...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хх-ийн 50-51 дүгээр хуудас);

- Шүүгдэгч Ө.О мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...би 2017 оны 10 сарын үед Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолборын бага сургуулийн 2 давхрын шатны өөдөөс харсан өрөөнд ширээн дээр байсан “Lenovo” загварын хар өнгийн зөөврийн компьютерыг хулгайлж авсан...” гэсэн мэдүүлэг ( 2 дугаар хх-ийн 64-65 дугаар хуудас);

- “Дамно” ХХК-аас 2017 оны 10 сард гаргасан “Хулгайлагдсан эд зүйлийг 330,000 төгрөгөөр үнэлж, хохирлын хэмжээг тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (4 дүгээр хх-ийн 59-60 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар;

8. Шүүгдэгч Э.О 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Peace Tower” төвийн 10 давхрын 1004 тоотод нэвтэрч, Г.Г эзэмшлийн “Dell” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 432,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 - Хохирогч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр би ажил дээрээ ажлаа хийж байгаад, өрөөндөө өөрийн эзэмшлийн Делл загварын хар өнгийн 14 инчийн зөөврийн компьютероо үлдээгээд 17 цаг 30 минутын үед ажпаасаа гарсан. Энэ үед манай зарим нэг ажилчид ажил дээрээ үлдсэн байсан. Тэгээд би тэр оройдоо 20 цагийн үед ажил дээрээ буцаж ирэхэд миний ширээн дээр үлдээсэн зөөврийн компьютер маань алга болсон байсан. Би байгууллагын камерийг шүүж үзэхэд 20 орчим насны залуу тэр давхрын өрөөнүүдийн хаалгыг татаж, шагайж явж байснаа манай өрөөнд ороод, миний зөөврийн компьютерыг аваад, шатаар явж байгаа дүрс бичигдсэн байсан, ... би хохирлоо барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хх-ийн 100-101 дүгээр хуудас);

- Гэрч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Тэр залуу зөөврийн компьютерыг өөрийнхөө гэж хэлсэн ба өмнө нь олон удаа барьцаанд тавьж байсан гээд бичиг үзүүлээд байхаар нь итгээд авчихсан юм. Би уг зөөврийн компьютерыг 300,000 төгрөгөөр худалдан авсан..."  гэсэн мэдүүлэг (4 дүгээр хх-ийн 104 дүгээр хуудас);

- Шүүгдэгч Ө.О мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 18 цагийн үед би Чингэлтэй дүүргийн 3 хороо, Пийс Тоуер худалдааны төвийн ажлын байрны 10 давхарт гарсан юм. Тэгээд цаад талаасаа 2-3 хаалга нээлттэй байхаар нь шагайтал үүдэн талын ширээн дээр зөөврийн компьютер байсныг аваад гэдэс рүүгээ хийгээд өмдөөрөө дараад авч гарсан юм...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хх-ийн 105-106 дугаар хуудас);

- “Дамно” ХХК-аас 2018 оны 8 сард гаргасан “Хулгайлагдсан эд зүйлийг 432,000 төгрөгөөр үнэлж, хохирлын хэмжээг тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (9 дүгээр хх-ийн 103-104 дүгээр хуудас);

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (4 дүгээр хх-ийн 97 дугаар хуудас);

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (4 дүгээр хх-ийн 91-93 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар;

9. Шүүгдэгч Э.О 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уушгины тасгийн 9 дугаартай өрөөнд нэвтэрч, Г.Б Dell” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 520,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уушгины тасгийн 9 дүгээр платанд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өчигдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 02 цаг 30 минутын үед өөрийн зөөврийн компьютероо дэрэн дороо хийгээд дэрлээд унтсан. Тэгээд өнөөдөр өглөө 09 цаг 20 минутын үед босоход дэрэн доор байсан компьютер алга болсон байсан. Эмнэлэгийн камер шүүж үзэхэд хар өнгийн цамцтай, бараан өнгийн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй 20-30 насны эрэгтэй хүн компьютерыг маань цүнхтэй нь үүрээд гарч байгаа бичлэг байсан юм...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хх-ийн 129-130 дугаар хуудас);

- Шүүгдэгч Ө.О мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 02-ны өглөө 09 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Улсын нэгдүгээр төв эмнэлэг рүү бие засах гэж ороод, 2 давхарт гараад 00 орчихоод эсрэг талынх нь өрөө рүү шагайтал нэг залуу цаашаа хараад унтаж байсан, тэгэхэд зөөврийн компьютер нь толгой дээр нь байсныг аваад цүнхэнд нь хийж авч гарсан...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хх-ийн 137-138 дугаар хуудас);

- “Дамно” ХХК-аас 2018 оны 8 сард гаргасан “Хулгайлагдсан эд зүйлийг 520,000 төгрөгөөр үнэлж, хохирлын хэмжээг тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (9 дүгээр хх-ийн 112-113 дугаар хуудас);

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (2 дугаар хх-ийн 122 дугаар хуудас);

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хх-ийн 119-121 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтаар;

10. Шүүдэгч Э.О 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орхоны багачууд цэцэрлэгийн эрхлэгчийн өрөөнд нэвтэрч, Б.Ц Samsung grand” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 200,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Б.Цэндээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 176 байрны 1 давхарт байрлах “Орхоны багачууд” цэцэрлэгт эрхлэгчээр ажилладаг юм. 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 15 цагийн үед өрөөнийхөө ширээн дээр өөрийн бор шаргал өнгийн Самснуг гранд загварын гар утсаа цэнэглэж орхиод, гал тогооны өрөө рүү орж, аяганд ус хийж байтал өрөөн дотор миний гар утас дуугараад байсан юм. Тэгээд ус хийж авчихаад өрөөндөө орж утсаа авах гэтэл утас маань алга болчихсон байсан. Би гайхаад өөр хүний утаснаас өөрийн 99081178 дугаар луу залгахад холбогдох боломжгүй байсан бөгөөд миний цүнх газар уначихсан дотроос нь хамаг юм уначихсан байхаар нь цүнхээ аваад үзтэл түрийвч алга болчихсон байхаар нь “хулгайч орж ирсэн байна” гэж бодоод хяналтын камер шүүж үзэхэд улаан өнгийн пүүзтэй, нэг удаагийн амны масктай, хар хөх өнгийн саравчтай малгайтай, 20-25 орчим насны эрэгтэй хүн манай өрөө рүү ороод гарч байгаа бичлэг байсан...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хх-ийн 182-183  дугаар хуудас);

- Шүүгдэгч Ө.О мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт явж байгаад нэг байрны орц руу ортол нэг давхрын хаалга онгорхой байсан ба дотогш ортол ямар нэгэн хүн байхгүй байсан. Тэгэхээр нь би цаад талын өрөөнд ороод ширээн дээр байсан самсунг гранд загварын гар утсыг авч гараад, тэндээсээ шууд Теди худалдааны төв орж 60,000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хх-ийн 240 дүгээр хуудас);

- “Дамно” ХХК-аас 2018 оны 8 сард гаргасан “Хулгайлагдсан эд зүйлийг 200,000 төгрөгөөр үнэлж, хохирлын хэмжээг тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (9 дүгээр хх-ийн 84-85 дугаар хуудас);

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хх-ийн 173-177 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар;

11. Шүүгдэгч Э.О 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар сургуулийн 203 тоот өрөөнд нэвтэрч, иргэн Б.Б “Lenovo” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 909,177 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би хичээлээ хийж дуусчихаад зөөврийн компьютероо багшийн ширээний арын тавиур дээр тавиад гарсан юм. Тэгээд дараагийн хичээлд орж, 16:00 цагт дууссан бөгөөд түүнээс хойш сургуулийн үйлчлүүлэгч тус ангид цэвэрлэгээ хийх гэж ангийн хаалгыг онгорхой байлгах хугацаанд тавиур дээр үлдээсэн байсан цүнхтэй зөөврийн компьютероо хулгайд алдсан, сургуулийн хяналтын камерын бичлэгийг үзэхэд бараан өнгийн хувцастай, 20-25 орчим насны эрэгтэй хүн 203 тоот өрөөнөөс цүнхтэй зөөврийн компьютер аваад гарч байгаа дүрс бичигдсэн байсан...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хх-ийн 194-195 дугаар хуудас);

- Шүүгдэгч Ө.О мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би 18 дугаар сургууль руу ортол үүдэнд нь анзаарах хүн байхгүй болохоор нь тэндээсээ шууд 2 давхар луу гараад нэг өрөөний хаалга онгорхой байхаар нь шагайтал ямар ч хүнгүй байсан юм. Тэгээд дотогш ортол багш нарын ширээний арын тавиур дээр байсан хар хөх өнгийн улаан оруулгатай зөөврийн компьютерыг авч гарсан юм...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хх-ийн 242 дугаар хуудас);

- “Дамно” ХХК-аас 2018 оны 8 сард гаргасан “Хулгайлагдсан эд зүйлийг 909,177 төгрөгөөр үнэлж, хохирлын хэмжээг тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (9 дүгээр хх-ийн 72-73 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар;

12. Шүүгдэгч Э.О 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тамгын газрын 207 тоот өрөөнд нэвтэрч, А.М iPhone-5S загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 400,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч А.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний бие Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тамгын газрын ИТХ-ын даргын туслах ажилтай юм. Тэгээд 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 17:20 цагийн үед тамгын газрын 2 давхрын 207 тоот албан өрөөнд ширээн дээрээ тавьсан байсан өөрийн айфөүн 5 эс загварын гар утсаа хулгайд алдсан юм. ...Тэр өдөр камерын бичлэг шүүж үзэхэд улаан пүүзтэй, бараан өнгийн хувцастай, 20-25 орчим насны эрэгтэй хүн орж гарсан байсан, тэр залууг авсан гэж сэжиглэж байна...” гэсэн мэдүүлэг (2 дүгээр хх-ийн 208-210 дугаар хуудас);

- Шүүгдэгч Ө.О мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...би 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн хорооны засаг даргын байр луу орсон ба тухайн үед жижүүр нь бичиг баримт шалгаагүй. Тэгэхээр нь би 2 давхарт гарч ганц хаалга байхаар нь шагайтал саарал өнгийн ширээн дээр ай фөүн 5-эс загварын гоулд өнгөтэй гар утас байхаар нь авч гарсан. Тэгээд утсаа Теди төв дээр үл таних ченжид 100,000 төгрөгөөр зараад мөнгийг нь үрчихсэн...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хх-ийн 245 дугаар хуудас);

- “Дамно” ХХК-аас 2018 оны 8 сард гаргасан “Хулгайлагдсан эд зүйлийг 400,000 төгрөгөөр үнэлж, хохирлын хэмжээг тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (9 дүгээр хх-ийн 78-79 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтаар;

13. Шүүгдэгч Э.О 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Somang Plaza” төвийн 507 тоот өрөөнд нэвтэрч, Д.БDell” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 390,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өөрийн ажпын өрөө болох Соманг плазагийн 507 тоот өрөөнд ажлаа хийж байгаад 19:50 цагт ажлаа дуусгаад гарч явсан. Би маргааш нь ажилдаа ирээгүй бөгөөд нөгөөдөр нь ирэхэд миний “Dell” загварын ширээн дээр байсан зөөврийн компьютер алга болсон байсан. Би шууд хяналтын камерын бичлэгийг үзэхэд намайг гарсны дараа үл таних нэгэн эрэгтэй миний өрөө рүү ороод, миний зөөврийн компьютерыг цүнхэнд хийгээд гарч байгаа бичлэг байсан...” гэсэн мэдүүлэг (3 дүгээр хх-ийн 15-18 дугаар хуудас);

- Шүүгдэгч Ө.О мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: “...би тухайн үед Соманг плаза руу ороод 7 билүү 8 давхарт гараад нэг өрөө рүү орсон. Уг онгорхой байсан өрөө хүнгүй байсан. Тэгээд ширээн дээр байсан ай-3 үзүүлэлттэй “Делл” загварын зөөврийн компьютерыг цэнхэр судалтай хар цүнхэнд нь хийгээд авч гарсан. Тэгээд такси бариад Компьютер ланд төвийн хажуу талд байрлах барьцаалан зээлдүүлэх газарт 250,000 төгрөгөөр барьцаанд тавьж, хугацаа дуусахаас нь өмнө дуудлагын хүнээр чөлөөлүүлж аваад зарсан. Худалдаж авсан хүнийг танихгүй. Чөлөөлж авдаг хүний дугаарыг автобусны буудал дээрээс хараад ярьсан юм. Одоо би тэр дугаараа санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хх-ийн 25 дугаар хуудас);

- “Дамно” ХХК-аас 2018 оны 8 сард гаргасан “Хулгайлагдсан эд зүйлийг 390,000 төгрөгөөр үнэлж, хохирлын хэмжээг тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (9 дүгээр хх-ийн 115-116 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар;

14. Шүүдэгч Э.О 2017 оны 5 дугаар сарын 27-ны шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Очирваань эмнэлэгт нэвтэрч, Б.ЗSamsung galaxy S-6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 360,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Б.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2017 оны 5 дугаар сарын 27-ны шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Очирваань эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа 04:30 цагийн үед ариун цэврийн өрөө орж бие засчихаад орондоо хэвтэхэд, миний “Самсунг галакси эс-6” загварын гар утас миний орны дэргэдэх шүүгээн дээр байсан бөгөөд би хүүхдийнхээ хамрыг цэвэрлэчихээд унтсан юм. Тэгээд 07:20 цагийн үед хүүхэд уйлахаар нь сэрээд хүүхдийнхээ хамрыг цэвэрлэх гээд шүүгээнээс хөвөн авах гэтэл миний гар утас алга болсон байсан юм. Ттэгэхээр нь би сахиур Мөнгөнтуяагийн дугаараас өөрийн 88268555 дугаар луу залгахад холбогдох боломжгүй байсан...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хх-ийн 47-49 дүгээр хуудас);

- Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай эмнэлгийн хаалганууд зүгээр л татаад онгойчихдог юм. Түүнээс биш ямар нэгэн соронзон хамгаалалт бүхий түгжээ байдаггүй. Тухайн үед манай эмнэлэгийн хяналтын камер ажиллаагүй, бичлэг хийгээгүй байсан...” (3 дугаар хх-ийн 81-82 дугаар хуудас);

- Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оын 5 дугаар сард хар хөх өнгийн гадартай “Самсунг Галакси эс-8” загварын гар утсыг 1,100,000 төгрөгөөр худалдан авч байсан. Дараа нь 2015 онд үйлдвэрлэгдсэн гоулд өнгөтэй “Самсунг жи-5” загварын гар утсыг 150,000 төгрөгөөр бодож авч байсан. Би дээрх хоёр гар утсыг хулгайн замаар олж авсан гэдгийг мэдээгүй. Сүүлд нь “хулгайн гар утас юм байна” гэдгийг мэдээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, дэслэгч Д.Энхтөрд бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн болно. 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ямар ч гар утас зараагүй. Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, дэслэгч Д.Энхтөр энэ талаар надаас асууж байсан...” гэсэн мэдүүлэг (3  дугаар хх-ийн 83-84 дүгээр хуудас);

- Шүүгдэгч Ө.О мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: “...Би бие засах гээд Очирваань эмнэлэг рүү орж, 00 хайгаад явж байхад нэг өрөөний хаалга онгорхой байсан бөгөөд орон дээр нэг эмэгтэй цаашаа хараад хэвтэж байсан. Ширээн дээр гар утас ил байхаар нь би аваад гарсан юм. Уг гар утас нь Самсунг Галакси эс-6 загварын гар утас байсан бөгөөд би таски барьж Тэди төв дээр очоод зүс таних тэнд гар утас авдаг хүнд 280,000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хх-ийн 53  дугаар хуудас);

- “Дамно” ХХК-аас 2018 оны 8 сард гаргасан “Хулгайлагдсан эд зүйлийг 360,000 төгрөгөөр үнэлж, хохирлын хэмжээг тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (9 дүгээр хх-ийн 81-82 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар;

15. Шүүгдэгч Э.О 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн эмнэлгийн цайны газраас Ж.О Samsung galaxy S-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 576,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Ж.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би өөрийн эзэмшлийн  гар утсаа текний ар талын тавиур дээр түр үлдээсэн юм. Гал тогооны өрөө рүү орчихоод 10 орчим минутын дараа гар утсаа авах гэтэл алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хх-ийн 205-206 дугаар хуудас);

- Шүүгдэгч Ө.О мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянол дүүргийн 17 хороо, Эрүүл мэндийн хуучин 7 дугаар төвийн цайны газар хоол идэх гээд орсон чинь лангууны ард хүн байгаагүй бөгөөд лангууны ард “Самсунг галакси эс-7” загварын гар утас байхаар нь би уг гар утсыг авч гараад такси барьж 10 хороолол ороод Бан Бан нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт өөрийн бичиг баримтаар 160,000 төгрөгийн барьцаанд тавьсан...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хх-ийн 222-224 дүгээр хуудас);

- “Дамно” ХХК-аас 2018 оны 8 сард гаргасан “Хулгайлагдсан эд зүйлийг 576,000 төгрөгөөр үнэлж, хохирлын хэмжээг тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (9 дүгээр хх-ийн 75-76 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар;

16. Шүүгдэгч Э.О 2017 оны 5 дугаар сарын 27-ны шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн 7 дугаар төвийн Сонгомол тасгийн 5 дугаар платанд нэвтэрч, Н.О  “iPhone-6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 472,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн 7 дугаар төвийн сонгомол тасагт хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Тэгээд 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр тус эмнэлэгт өрөөн дотор гар утсаа ширээн дээр цэнэглээд унтаж байгаад сэртэл миний гар утас алга болсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм. Миний гар утас айфөүн 6 загварын гоулд буюу шар өнгийн гар утас байсан..." гэсэн мэдүүлэг (3 дугаар хх-ийн 243-244 дүгээр хуудас);

- Шүүгдэгч Ө.О мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...би 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өглөө 10-12 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн 7 дугаар төвийн 5 давхарт явж байгаад нэг өрөө рүү ороход хүн нь өрөөндөө унтаж байсан бөгаад ширээн дээр Айфон 6 загварын шар өнгөтэй гар утас цэнэглэгдэж байхаар нь салгаж аваад гарсан...” гэсэн мэдүүлэг (4  дүгээр хх-ийн 03-04 дугаар хуудас);

- “Дамно” ХХК-аас 2018 оны 8 сард гаргасан “Хулгайлагдсан эд зүйлийг 472,000 төгрөгөөр үнэлж, хохирлын хэмжээг тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (9 дүгээр хх-ийн 100-101 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтаар;

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (4 дүгээр хх-ийн 07 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар;

17. Шүүгдэгч Э.О 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гэрэгэ” цамхагийн 15 дугаар давхарт байрлах “ТВ-9” телевизийн студид нэвтэрч, “SONY” загварын дүрс бичлэгийн камерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 840,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Н.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би ТВ-9 телевизэд зураглаачийн ажил хийдэг бөгөөд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэрэгэ” цамхагийн 15 давхарт үйл ажиллагаа явуулдаг ТВ-9 телевизийн “Энэ Өглөө” хөтөлбөрийн студид өдөр бүр 07 цаг 20 минутаас 09 цаг 30 минутын хооронд шууд бичлэг хийдэг юм. 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өглөө нэвтрүүлгээ хийхээр студид ирэхэд шууд нэвтрүүлэг хийдэг дүрс бичлэгийн камер алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгуулагад хандсан болно...” гэсэн мэдүүлэг (7 дугаар хх-ийн 54-55 дугаар хуудас);

- Шүүгдэгч Ө.О мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр би цайны цагийн дараа Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гадаад хэлний сургалтанд суух санаатай сургалт хайж явсан юм. Тэгээд “Гэрэгэ” цамхаг руу ороод хамгийн дээд талын давхар буюу 15 давхарт гарсан чинь нэг том заалны хаалга онгорхой байсан бөгөөд дотогш ороход заалны нэг буланд нь модоор өрөө болгоод засчихсан нэг өрөө байсан. Тэр өрөөний дээд тал нь таазгүй онгорхой, харин хаалга нь цоожтой байсан. Тэгэхээр нь би хажуу талд байсан сандал дээр гишгээд өрөөний дээд онгорхой хэсгээр тавиур дээр байсан дүрс бичлэгийн камерыг аваад, цамцандаа боогоод авч явсан...” гэсэн мэдүүлэг (7 дугаар хх-ийн 64-65 дугаар хуудас);

- “Дамно” ХХК-аас 2018 оны 8 сард гаргасан “Хулгайлагдсан эд зүйлийг 840,000 төгрөгөөр үнэлж, хохирлын хэмжээг тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (9 дүгээр хх-ийн 97-98 дугаар хуудас);

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл (9 дүгээр хх-ийн 172 дугаар хуудас);

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (7  дугаар хх- ийн 49-53 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар;

18. Шүүгдэгч Э.О 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Twin Tower-ын 7 давхарт үйл ажиллагаа явуулдаг Алтай констракшны албан өрөөнд нэвтэрч, Д.Х iPhone-5” болон “Lamborghini” загварын хоёр ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 340,800 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Д.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 15 цаг 25 минутын үед өөрийн ажил болох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нэгдүгээр сургуулийн урд байрлах Твин Тауэр барилгын 7-н давхарт ажпынхаа өрөөнд айфөүн-5 загварын гар утас болон ламборжин гэсэн бичигтэй гар утсаа орхиж гараад, өөр өрөөнд орчихоод буцаад иртэл миний хоёр гар утас алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд, хяналтын камер шүүж үзэхэд 20-25 насны эрэгтэй хүн орж ирээд, миний гар утсыг аваад гарч байгаа дүрс бичлэг байсан...” гэсэн мэдүүлэг (7 дугаар хх-ийн 180 дугаар хуудас);

- Шүүгдэгч Ө.О мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Твин тауэр барилга руу орсон ба цахилгаан шатаар 7 давхарт гараад онгорхой өрөө рүү шагайхад ширээн дээр 2 ширхэг гар утас байсан. Тэр өрөөнд хүн байгаагүй тул айфөүн-5 болон өөр нэг гар утас байсныг хулгайлан аваад, гарч яваад Теди төвийн гадна очиж, тэр 2 гар утсыг зарж борлуулсан. Мөнгө олох зорилгоор хулгай хийдэг... ” (7 дугаар хх-ийн 192 дугаар хуудас);

- “Дамно” ХХК-аас 2018 оны 8 сард гаргасан “Хулгайлагдсан эд зүйлсийг 340,800 төгрөгөөр үнэлж, хохирлын хэмжээг тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (9 дүгээр хх-ийн 109-110 дугаар хуудас);

- Эрүүгийн төлөөлөгчийн илтгэх хуудас (7 дугаар хх-ийн 176 дугаар хуудас);

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл (7 дугаар хх-ийн 223 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар;

19. Шүүгдэгч М.Б 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 18/3 дугаар байрны урд зогсоол дээр байрлуулсан Б.М өмчлөлийн 83-38 УБК улсын дугаартай “Toyota Prius-20” загварын тээврийн хэрэгслийн бүхээг рүү зүүн хойд хаалганы цонхыг хагалан нэвтэрч, дотроос нь биет 1,000,000 төгрөг, 34 ам.доллар, 2,092,000 төгрөгийн үнэлгээ бүхий 6 ширхэг пүүзийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 3,175,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өчигдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр би 16 цагийн орчим 23 дугаар сургуулийн зүүн талын Америк каргоноос 4 ширхэг пүүз авч машиныхаа ард талд хийчихээд 17 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах 11 дүгээр байранд найз нартайгаа уулзах гэж очоод 18/3 дугаар байрны урд талын гражин дунд машинаа түгжиж орхисон тэгээд 23 цаг өнгөрч байхад машин дээрээ ирэхэд миний машины зүүн хойд талын хаалганы дөрвөлжөн шилийг хагалж хулгайч ороод миний машин дотор байсан 3 эрэгтэй 3 эмэгтэй загварыи Америакаас оруулж ирсэн пүүзнүүд болон машины голын хайрцаганд байсан 1 сая орчим төгрөг зэрэг эд зүйл алдагдаж доторх эд зүйлүүдийг бүгдийг нь онгичсон байсан тул цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэсэн мэдүүлэг (8  дугаар хх-ийн 197 дугаар хуудас);

- Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай дүү Б 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр энэ пүүзийг надад бэлэглэсэн юм. Тэгээд би өчигдөр фэйсбүүк дээр зар тавьж хүмүүсээс пүүзний нэр болон үнэ ханшийг асуусан бөгөөд хүмүүс холбогдож “наадах чинь гайгүй пүүз ш дээ, чи зарах гэж байгаа юм уу” гэж асуусан. Уг пүүз нь гари-4 нэртэй пүүз юм билээ. Нэг залуу надтай холбогдоод “уг пүүзийг сонирхож 500,000 төгрөгөөр худалдаж авъя” гэж санал болгохоор нь би тэр залуутай утсаар ярьж байгаад уулзсан чинь нөгөө залуу “би пүүзээ алдсан юм аа, наад пүүзийг чинь хулгайн эд зүйл мөн биш эсэхийг цагдаа дээр очиж шалгуулъя” гээд намайг тус цагдаагийн хэлтэс дээр дагуулж авчирсан...’’ гэсэн мэдүүлэг (8  дугаар хх-ийн 200-201 дүгээр хуудас);

- Шүүгдэгч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын эхээр (яг өдрийг нь санахгүй байна) би ганцаараа Циркийн баруун талын байрнууд дунд явж байгаад зогсоол дээр байрлуулсан Тоёота Приус-20 загварын автомашины цонхыг халиваар цохиж хагалан уг автомашин дотроос нийт 6 ширхэг пүүз, урд хайрцган дотроос 1 сая орчим төгрөг, 30 орчим ам.доллар байсныг хулгайлж явсан юм. Би тэндээс яваад пүүзнүүдээс нэгийг нь төрсөн ах Булгантамирд “өмсөөрэй” гэж өгсөн юм. Бусад пүүзнүүдийг нь хувь хүмүүст зарчихсан. Яг хэнд зарснаа би зааж хэлж мэдэхгүй. Мөнгийг нь үрээд дуусгасан...” гэсэн мэдүүлэг (8 дугаар хх-ийн 208 дугаар хуудас);

- Шүүгдэгч М.Б мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ бүх зүйлийг үнэн зөв дэлгэрэнгүй мэдүүлсэн, түүн дээр нэмж хэлэх зүйлгүй. Би дээрх автомашины цонхыг хагалж сая төгрөг, 34 ам.доллар 6 ширхэг пүүз хулгайлсан..." гэсэн мэдүүлэг (8 дугаар хуудас хх-ийн 213 дугаар хуудас);

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (8  дугаар хх-ийн 190-192 дугаар хуудас);

- М.Б-ын биед нэгжлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл (8 дугаар хх-ийн 202-204 дүгээр хуудас);

- “Дамно” ХХК-аас 2018 оны 8 сард гаргасан “Хулгайлагдсан эд зүйлсийг 2,092,000 төгрөгөөр үнэлж, хохирлын хэмжээг тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (9 дүгээр хх-ийн 69-70 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар;

20. Шүүгдэгч М.Б 2017 оны 8 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 47 дугаар байрны гадна автомашины зогсоол дээр байрлуулсан С.З-ын өмчлөлийн 09-92 УБӨ улсын дугаартай “Toyota Camry” загварын тээврийн хэрэгслийн бүхээг рүү баруун хойд хаалганы цонхыг хагалан нэвтэрч, дотроос нь ажлын цүнх, гар цүнх, ажлын хувцас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 982,269 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч С.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 8 дугаар сарын 17-ны шөнө 00 цаг 30 минутын үед өөрийн эзэмшлийн цагаан өнгийн Тоёота камри загварын 09-92 УБӨ улсын дугаартай автомашинаа Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 47 дугаар байрны урд автомашины зогсоол дээр байрлуулж тавиад гэртээ харьсан. Учир нь би согтууруулах ундаа хэрэглэж байсан учраас машинаа тэнд орхиод явсан юм. Тэгээд маргааш өдөр нь 14 цагийн үед машин дээрээ ирэхэд жолоочын эсрэг талын хойд цонхыг хагалаад дотроос нь бор шар өнгийн гар болон хар өнгийн ажпын цүнх алга болсон байсан. Миний цүнхэн дотор эдэлж хэрэглэдэг хувцаснууд байсан...” гэсэн мэдүүлэг (9 дүгээр хх-ийн 2-3 дугаар хуудас);

- Шүүгдэгч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын дундуур оройн 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн тасгийн баруун талын байрны зогсоол дээр байсан цагаан өнгөтэй суудлын автомашины арын цонхийг хагалж хоёр цүнх авсан бөгөөд нэг цүнхэн дотор нь тод өнгийн хослол, нөгөө цүнхэн дотор энгийн хувцаснууд байсан юм. Би энэ үйлдийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (9 дүгээр хх-ийн 10-11 дүгээр хуудас);

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (8 дугаар хх-ийн 245-246 дугаар хуудас);

- “Дамно” ХХК-аас 2018 оны 4 сард гаргасан “Хулгайлагдсан эд зүйлийг 982,269 төгрөгөөр үнэлж, хохирлын хэмжээг тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (8 дугаар хх-ийн 231-232 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар;

21. Шүүгдэгч М.Б 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 14/2-и байрны 28 тоотод оршин суух А.Г гэр лүү цонхоор нь нэвтэрч, алт монетон ээмэг, бөгж, гинж, кулон, зөөврийн компьютер зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 4,563,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч А.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 12-ны оройн 21 цаг 40 минутын үед манай ээж нөхөр Гантөгс рүү утсаар холбогдож “танай хаалга онгойхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр зуслангаас хот руу орж, 22 цаг 25 минутын үед гэртээ ирсэн. Тэгээд бид хоёр өөрсдийнхөө түлхүүрээр гэрээ онгойлгох гэсэн боловч хаалга онгойхгүй байсан юм. Тэгэхээр нь гадагш гарч цонхнуудаа тойрч хартал манай зүүн хойд өрөөний том цонх онгорхой байсан болно. Тэгээд хаалга онгойлгох газар луу холбогдож захиалга өгөөд, дараа нь цагдаа руу холбогдож дуудлага өгсөн, ...цагдаа нар орж шалгаад хулгай орсон байна гэж бидэнд хэлсэн...” гэсэн мэдүүлэг (8 дугаар хх-ийн 143-145 дугаар хуудас);

- Гэрч С.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 21 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 14-2и байрны 28 тоотод байрлах хүргэн Н.Г усанд орох гэж ирсэн юм. Гэтэл хаалга нь онгойхгүй байсан. Тэгэхээр нь охин, хүргэн хоёр руу утсаар залгаж хэлсэн. Тэгээд манай охин, хүргэн хоёр 22 цаг 25 минутад хүрч ирээд бид хаалга онгойлгож чадаагүй. Тэгэхээр нь бид байраа тойрч хартал манай байрны хойд өрөөний цонх онгорхой байхаар нь цагдаад дуудлага өгсөн юм. Мөн хаалга онгойлгодог хүмүүс дуудаж, хаалгаа онгойлгоод цагдаа нарын хамт дотогш орсон болно...” гэсэн мэдүүлэг (8  дугаар хх-ийн 162 дугаар хуудас);

- Шүүгдэгч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын эхээр би багшийн дээдийн хойно байдаг PC тоглоомын газар хонох гэж байгаад хаалттай байхаар нь хойд байрнуудын нэг орцонд нь хононо гэж бодоод оюутны дотуур байрны ойролцоо байх нэг байрны орц руу орох гэхэд кодтой байсан бөгөөд дотроос нь хүн гарч ирэх үед би зөрж орсон юм. Тэгээд дотогш ороод 3 дугаар давхарт байж байгаад 2 давхарт байх айлын хаалгыг тогшиход хүн байхгүй байх шиг болохоор нь буцаж гараад аваарын шатаар хоёр давхарт гараад, вакум цонхийг нь түлхэж ороод, жижиг өрөөнөөс нь жижиг алтан бөгж, монетон бөгж, кулон, монетон гинж, алтан ээмэг зэргийг аваад бусад өрөө рүү ороход олигтой зүйл байгаагүй. Тэгээд би буцаад орсон цонхоороо гарч явсан. Би тэр өдөр нь авсан зүйлсээ Нарантуул зах дээр аваачиж зарсан...” гэсэн мэдүүлэг (8 дугаар хх-ийн 167 дугаар хуудас);

- Шүүгдэгч М.Б мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Надад хэлэх санал хүсэлт байхгүй. Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ бүх зүйлийг үнэн зөв мэдүүлсэн түүн дээр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (8  дугаар хх-ийн 178-179 дүгээр хуудас);

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (8 дугаар хх-ийн 147-155 дугаар хуудас);

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (8  дугаар хх-ийн 156-157 дугаар хуудас);

- “Дамно” ХХК-аас 2018 оны 8 сард гаргасан “Хулгайлагдсан эд зүйлсийг 4,563,000 төгрөгөөр үнэлж, нийт хохирлын хэмжээг тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (9 дүгээр хх-ийн 118-128 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар;

22. Шүүгдэгч М.Б 2017 оны 01 дүгээр сарын 24-нээс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны арын автомашины зогсоолд байрлуулсан Ч.Д эзэмшлийн 77-10 УНИ улсын дугаартай “Jeep Wrangler” загварын тээврийн хэрэгслийн бүхээг рүү зүүн хойд хаалганы цонхыг хагалан нэвтэрч, хохирогч Г.ЧAsus загварын зөөврийн компьютер, бараа тоологч машин, гар утасны цэнэглэгч, үүргэвч, жижиг цүнхтэй эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 966,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Г.Ч мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө 23 цаг 30 минутын үед Сүхбаатарын дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Голомт банкны ойролцоо найзынхаа 77-10 УНИ улсын дугаартай “Жийп Вранглер” загварын автомашин дотор өөрийн эзэмшлийн АСУС загварын нэг ширхэг зөөврийн компьютер, чаппер лаб 8000 загварын бараа тоологч машин, гар утасны цэнэглэгч, үүргэвч, жижиг цүнх зэргийг орхиж гараад 2017 оны 01 дүгээр сарын 25-ны 01 цаг 30 минутын үед буцаж ирэхэд машины зүүн хойд хаалганы цонхыг хагалаад, дотор нь байсан дээрх эд зүйлс алга болсон байсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Минии хулгайд алдсан дээрх эд зүйлс нь бүгд шинэ байсан бөгөөд үнэлгээний байгууллагын тайланг хүлээн зөвшөөрч байна. Би 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг Компьютер ланд худалдааны төвийн хажуу талд байрлах “Cyber zone” дэлгүүрт миний хулгайд алдсан Асус загварын зөөврийн компьютерийг зарах гээд лангуун дээр байж байхаар нь цагдаад дуудлага өгөөд буцааж олж авсан болно. Худалдагч нь Г гэж хүн байсан. Ингээд одоо надад чаппер лаб загварын нэг ширхэг бараа тоологч машинаа 870,000 төгрөгөөр, гар утасны цэнэглэгчээ (iPhone-7 загварын гар утасны цэнэглэгч) 50,000 төгрөгөөр, хар өнгийн нэг ширхэг даавуун үүргэвчээ 20,000 төгрөгөөр, нэг ширхэг даавуун гар цүнхээ 20,000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Нийт 955,000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (6 дугаар хх-ийн 233-234 дүгээр хуудас);

- Иргэний нэхэмжлэгч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 2 дугаар сарын 02-ны орой 20 цагийн үед “unegui.mn” цахим хуудсаар зөөврийн компьютер сонирхож байтал “Asus загварын хүрэн өнгийн зөөврийн компьютер 800,000 төгрөгөөр зарна, утас: 88097553” гэсэн зар байхаар нь холбогдоод Бямбасүрэнгийн Чингүүнжавын 202442425 дугаарын данс руу 800,000 төгрөг шилжүүлээд, уг Asus загварын зөөврийн компьютерыг  худалдаж авсан юм. Тэгээд “Cyber zone” дэлгүүрт зарах гээд тавьчихсан байхад үл таних эрэгтэй хүн орж ирээд “энэ миний хулгайд алдсан зөөврийн компьютер байна” гэж хэлээд авчихсан болно. Иймд надад 800,000 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг (6  дугаар хх-ийн 235 дугаар хуудас);

- Гэрч Б.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн Asus загварын хүрэн өнгийн зөөврийн компьютер барьчихсан “зарна, авах уу” гэж надаас асуусан. Тэгэхээр нь би хэдээр зарах юм бэ гэж асуухад “500,000 төгрөгөөр зарна” гэсэн. Тэгэхээр нь би “ийм өндөр үнээр худалдаж авахгүй” гэхэд тэд “хэдээр авах юм бэ” гэж асуухаар нь би “300,000 төгрөгөөр авъя” гэж хэлэхэд “за за 320,000 төгрөгөөр авчих” гэж хэлсэн. Тэгээд би 320,000 төгрөг бэлэн тоолж өгөөд, худалдаж аваад “unegui.mn” цахим хуудсанд “800,000 төгрөгөөр зарна” гэж зар оруулаад, өөрийнхөө 88097553 дугаарыг тавьчихсан байсан бөгөөд зарын дагуу нэг хүн залгаад худалдаж авсан болно...” гэсэн мэдүүлэг (6 дугаар хх-ийн 236 дугаар хуудас);

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (6 дугаар хх-ийн 225-227 дугаар хуудас);

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл (6 дугаар хх-ийн 229 дүгээр хуудас);

- “Дамно” ХХК-аас 2018 оны 8 сард гаргасан “Хулгайлагдсан эд зүйлсийг 966,000 төгрөгөөр үнэлж, нийт хохирлын хэмжээг тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (9 дүгээр хх-ийн 106-107 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар;

23. Шүүгдэгч М.Б 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2-141 тоот хашааны гадна байрлуулсан иргэн Г.Л өмчлөлийн 93-54 УБЯ улсын дугаартай “Toyota Premio загварын тээврийн хэрэгслийн бүхээг рүү зүүн хойд хаалганы гурвалжин шилийг хагалан нэвтэрч, хар өнгийн цүнхтэй “Samsung” загварын таблет, 3,567,000 төгрөгийн үнийн дүн бүхий юнителийн нэгж, мини принтер зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 3,951,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Г.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө ажил дээрээ очиж 11 сая төгрөгийн юнителийн нэгжийн карт аваад борлуулалтын ажилдаа гарсан. Гадуур борлуулалтаа хийчихээд Хаан банкинд 5,994,000 төгрөг тушаачихаад гэртээ очсон бөгөөд унаж явсан машинаа урд талынхаа гудамжинд байрлуулсан юм. Манай гудамж нарийхан бөгөөд машин зөрдөггүй учир би урд талын гудамжиндаа машинаа үлдээсэн. Тэгээд гэртээ орж цай уучихаад 16 цаг болж байхад гарч ирэхэд миний унаж явсан 93-54 УБЯ улсын дугаартай “Тоёота Премио” загварын авто машины жолоочын эсрэг талын хойд хаалганы гурвалжин цонхыг хагалж арын суудал дээр байсан цүнхийг хулгайлсан байсан. Хар өнгийн цүнхэнд “Самсунг” загварын таблет, 3,567,000 төгрөгийн юнителийн нэгж, мини принтер зэрэг эд зүйлс байсан...” гэсэн мэдүүлэг (8 дугаар хх-ийн 46-48 дугаар хуудас);

- Хохирогч М.О мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай ажилтан Л анх цагдаад өргөдөл өгөхдөө 3,567,000 төгрөгийн нэгж гэж андуурч хэлсэн юм байна лээ. Үнэндээ бол 3,657,000 төгрөгийн нэгж алдагдсан юм. Уг алдагдсан 3,657,000 төгрөгийн нэгжээс 2,804,000 төгрөгийн нэгжийг эргүүлэн олж авсан бөгөөд 853,000 төгрөгийн нэгж олдоогүй манай байгууллагад хохирол учирсан болно. Хар өнгийн цүнх, самсунг таблет, посс принтер зэрэг эд зүйлсээ буцааж авсан. Мөн манай борлуулалтын ажилтан Л компанийг хохиролгүй болгож 853,000 төгрөгөө өөрөө төлж барагдуулсан учир манай компанийн зүгээс гомдол санал, нэхэмжпэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг (78 дугаар хх-ийн 118-120 дугаар хуудас);

-Гэрч О.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2015 оны 4 сараас хойш Юнитель компанид борлуулагчаар ажилд орж одоог хүртэл ажиллаж байна. 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө ажил дээрээ очоод борлуулагч Л-той хамт 11 сая төгрөгийн нэгжийн карт аваад борлуулалтад гарсан. Гадуур борлуулалтаа хийчихээд Хаан банкинд 5,994,000 төгрөг тушаачихаад Л-ийн гэрт очсон бөгөөд машинаа урд гудамжинд тавьсан. Тэгээд Лхагвадоржийн гэрт орж цай уучихаад 16 цаг 20 минут болж байх үед гарч ирэхэд Лхагвадоржийн 93-54 УБЯ улсын дугаартай “Тоёота Премио” загварын машинд суугаад хойд талын сандал дээр тавьсан цүнхээ хартал алга болсон байсан. Тэгээд хартал зүүн хойд талын хаалганы гурвалжин шилийг хагалсан байсан. Хар өнгийн цүнхэнд Самсунг загварын таблет 3,567,000 төгрөгийн юнителийн нэгж, мини принтер зэрэг эд зүйлс байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (8 дугаар хх-ийн 54 дүгээр хуудас);

- Гэрч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 10-ны 20 цаг 30 минутын үед орцныхоо дээрээс доошоо хог түүгээд явж байтал 2 давхрын бункер лүү явж байгаад жижиг хар юм байхаар нь аваад үзтэл дотор нь жижиг хар дөрвөлжин юмс болон жижиг нэрийн хуудас байсан. Тэгээд эзнийг нь утсаар нь дуудаад хүлээлгэж өгсөн..." гэсэн мэдүүлэг (8 дугаар хх-ийн 55-56  дугаар хуудас);

- Гэрч У.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 02 дугаар сараас Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэр” нэртэй хүнсний дэлгүүрийн эхнэр Н хамт түрээслэн ажиллуулж байгаад 2018 оны 02 дүгаар сарын 14- ний өдрөөс эхлэн ажиллуулахаа больсон юм. 2018 оны 01 дүгээр сарын 10-ны орой би өөрийн приус-20 загварын автомашинтай таксинд явж байтал Бүжмаа гэх танил эмэгтэй залгаад “танай дэлгүүрт нэгж зардаг бил үү” гэхээр нь “зардаг” гэж хэлсэн. Тэгтэл тэрээр “хэдэн нэгж зараад өгөөч” гэсэн. Тэгээд би Бүжмаагын гэрийн гадаа (25 дугаар эмийн сангийн арын байранд) очиход Б Б гэх залуутай хамт гадаа нь зогсож байсан. Тэр үед 19 цаг өнгөрч байсан байх. Тэгээд Б гэх залуутай танилцсан юм. Б “манай дүү ууттай нэгж олсон юм байна, нэлээд их нэгж байна, зараад 1 сая төгрөг гаргаад өгчихөөч” гэсэн. Тэгээд үзтэл саарал торонд хийчихсэн бөөн нэгж байсан бөгөөд хэдэн нэгж байгаа талаар асуухад “1,500,000 гаруй төгрөгийн нэгж байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хулгайн нэгж биш биз дээ” гэтэл “ямар ч асуудалгүй” гэхээр нь би уг нэгжийг аваад дэлгүүр дээрээ очоод тоолоход 2,800,000 гаруй төгрөгийн нэгж байсан болно. Тэгээд би дэлгүүр дээрээ зарж байтал маргааш нь цагдаагаас залгаад “танайхаас хулгайн нэгж гарсан байна, ирж уулз” гэхээр нь очиж уулзсан юм. Би уг 2,800,000 гаран төгрөгийн нэгжээс заруулах гээд хажуу талын ТҮЦ-ийн эгчид өгчихсөн байсан. Цагдаагаас хүн ирээд ТҮЦ-ийн эгчид байсан нэгжийг бүгдийг нь хурааж авсан...” гэсэн мэдүүлэг (8 дугаар хх-ийн 89-91 дүгээр хуудас);

- Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТБД андууд төвийн зүүн талд автобусны буудлын хажууд жижиг ТҮЦ-д суудаг юм. 2018 оны 01 дүгээр сарын 11-ний орой намайг ТҮЦ-дээ сууж байтал хажуу талын дэлгүүрт зогсдог охин Номин-Эрдэнэ утсаар яриад “та ороод ирээч” гэсэн. Тэгээд би дэлгүүрт нь яваад очтол “юнителийн нэгж байна зараад өгөөч” гэхээр нь “юун нэгж юм бэ” гэтэл “хүн зараад өг гэсэн юм“ гэхээр нь би 552,000 төгрөгийн нэгж хүлээж авсан. Үүнээс зарж амжаагүй байтал цагдаа нар ирээд хурааж аваад юнителийн хүнд нь хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг (8  дугаар хх-ийн 121-122 дугаар хуудас);

- Иргэний нэхэмжлэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 10-ны оройн 20 цаг 05 минутын үед “Эрдэнэс” барьцаалдан зээлдүүлэх газарт гаднаас үл таних 25 орчим насны залуу “Таблет барьцаанд тавих гэсэн юм” гэхээр нь би “бичиг баримт байна уу” гэж асуутал надад өөрийнхөө иргэний цахим үнэмлэх болох (У394090814) дугаарын бичиг баримтаа үзүүлсэн тул 100,000 төгрөгийн барьцаанд авсан. Эрдэнэс барьцаалдан зээлдүүлэх газрын хохирол 100,000 төгрөгөө бүрэн барагдуулаад авчихвал гомдол саналгүй ээ...” гэсэн мэдүүлэг (8 дугаар хх-ийн 38 дугаар хуудас);

- Шүүгдэгч М.Б мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 12 цагийн үед байх Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсийн хойд талын гэр хорооллын дунд гудамжаар төв зам руу алхаад явж байсан чинь нэг айлын гадна саарал өнгийн суудлын машин зогсож байсан. Тэр машины цонхоор харсан чинь эзэнгүй цоожтой байсан бөгөөд хойд суудал дээр нь хар өнгийн дөрвөлжин цүнх байхаар нь ойр хавьд хүн байхгүй болохоор нь зүүн хойд талын хаалганы гурвалжин шилийг хагалж ороод цүнхийг авсан. Тэгээд шууд доошоо бууж төв замын урд байрлах орон сууцны байр луу ороод нөгөө цүнхэн доторх эд зүйлсийг үзсэн чинь юнителийн нэгж, самсунг загварын таблет 1 ширхэг, мини принтер 1 ширхэг байсан. Тэгээд би гялгар ууттай нэгжийг, таблетын хамт аваад цүнхийг нь принтерийн хамт тэнд нь үлдээгээд явсан. Ингээд зам дээрээс такси бариад 25 дугаар эмийн сангийн тэнд дэлгүүр ажиллуулдаг Анхаа ах дээр очоод “нэгж авах уу” гэж асуусан чинь “ямар нэгж вэ” гэсэн. Тэгэхээр нь би “юнителийн нэгж” гэж үзүүлээд бүгдийг нь нэг саяд өгөхөөр тохирсан. Анхаа ах надаас “хаанаас авсан нэгж бэ” гэхээр нь би “машинаас хулгайлсан” гэж хэлсэн юм. Тэндээсээ 25 дугаар эмийн сангийн урд байрлах Эрдэнэс нэртэй ломбард руу ороод таблетыг өөрийн бичиг баримтаар 100,000 төгрөгийн барьцаанд тавьж, мөнгөөрөө дэлгүүрээс шар айраг авч тэрүүгээр явсан хүмүүст нэгж бэлэглээд “PC” тоглоомын газарт тоглож хоночихоод, маргааш нь Анхаа ах руу залгаад “мөнгөа авъя” гэсэн чинь “ирээд мөнгөө ав” гэхээр нь яваад очтол намайг цагдаа нарт барьж өгсөн юм...” гэсэн мэдүүлэг (8 дугаар хх-ийн 71-73 дугаар хуудас);

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (8 дугаар хх-ийн 22-25 дугаар хуудас);

- Эд зүйл хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (8 дугаар хх-ийн 29 дүгээр хуудас);

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл (8 дугаар хх-ийн 34 дүгээр хуудас);

- “Дамно” ХХК-аас 2018 оны 1 сард гаргасан “Хулгайлагдсан эд зүйлсийг 3,951,000 төгрөгөөр үнэлж, нийт хохирлын хэмжээг тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (8 дугаар хх-ийн 93-94 дүгээр хуудас);

- Иргэний нэхэмжлэгч Г.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Юнитель компанид учирсан хохирлын үлдэгдэл болох 853,000 төгрөгийг өөрөө төлсөн бөгөөд миний машины шилний үнэ болох 50,000 төгрөг, нийт 903,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (8 дугаар хх-ийн 99-102 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдон тогтоогдов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг бүх талаас нь бүрэн тогтооход хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч Ө.О, М.Б, Э.Ө нарт холбогдох эрүүгийн хэргийн хувьд нотолбол зохих байдлыг хангалттай нотолсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг хасаж, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдэхэд өөр хүн хамтран оролцсон гэх шүүгдэгч Ө.О, М.Б нарын мэдүүлэг нь тэдний гэм бурууг хянан хэлэлцэхэд нөлөөлөхгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.О, М.Б нарын өмгөөлөгчийн дүгнэлт: “...Нэр бүхий хүмүүсийн нэрс яригдаж байна. Г, Г, У, Б, А гэсэн хүмүүсийн нэр яригдаж байна. Энэ хүмүүс гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон талаар миний үйлчлүүлэгч нар мэдүүллээ. Үүнийг зайлшгүй шалгах шаардлага үүсэж байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хохирлын хэр хэмжээ салшгүй холбоотой. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Улаакаа гэгчийг гэрчээр байцаасан байдаг. Тэр хүн бол О надад “Ipone 6” загварын утас, Samsung Note загварын утас, Samsung загварын 3 утасыг нэг дор авчирч өгсөн гэж мэдүүлдэг. Энэ мэдүүлэг онцгой анхаарал татаж байна. Энэ хүн ажил төрөл хийдэг үү, Уламбаяр гэдэг хүнтэй ямар холбоотой юм. Амьжиргааны эх үүсвэр байгаа эсэх нь эргэлзээтэй. Уламбаяр гэдэг хүн энэ талаар мэдэж байх ёстой. Тэгэхээр эцсийн байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт буюу гэмт хэрэг үйлдсэн этгээдийг ял завших, гэмт хэрэг үйлдсэнэ этгээдийг шуурхай олж илрүүлэх зорилттой салшгүй холбоотой. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дурдагдаж байгаа асуудлыг шалгах ёстой байсан. Энэ нь шүүгдэгч нарын эрх зүйн байдалтай салшгүй холбоотой. Шүүгдэгч Ө.О, М.Б нар гэмт хэрэг үйлдсэн талаар огт маргахгүй, бүрэн хүлээн зөвшөөрч байгаа юм. Гагцхүү гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн зарим нэг хүмүүс үлдчихлээ, зарим нь мөрдөн шалгах ажиллагааны явцад худлаа хэлчихлээ гэдгийг хэлж байна. Иймд хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү. Өөрөөр хэлбэл, гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна...” гэснийг шүүх дараах үндэслэлээр няцаан үгүйсгэж байна. Үүнд:

Нэгдүгээрт, анхан шатны шүүх прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээний дотор хэрэг хянан хэлэлцэх ажиллагаа явуулах бөгөөд шүүх зөвхөн шүүгдэгчийн мэдүүлэгт хөтлөгдөхгүйгээр, хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтыг харьцуулж, нотолгооны эх сурвалжийг магадлах аргаар хууль болон эрх зүйн ухамсраа удирдлага болгон өөрийн дотоод итгэлээр үнэлэх учиртай. Тодруулбал, хуулиар үнэн зөв мэдүүлэх үүрэг хүлээгээгүй хүний мэдүүлгийг дангаар нь үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах нь шүүгдэгч нарын төдийгүй, хохирогч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд харш юм.

Хоёрдугаарт, шүүгдэгч нарын холбогдсон буюу яллах дүгнэлтэд дурдсан хулгайлах үйлдэл тус бүр нь хөдөлбөргүй нотлогдохын зэрэгцээ, шүүгдэгч Ө.О, М.Б нар нь өөрсдийн үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч мэдүүлсэн нь бусад баримтаар батлагдаж байх тул тэднийг яллах үндэслэл болно.

Гуравдугаарт, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүн бүрийн хэргийг заавал хамтад нь хянан хэлэлцэх хууль зүйн шаардлага процесс хуульд тусгагдаагүй бөгөөд хуульд зааснаар хэд хэдэн яллагдагч, шүүгдэгчийн хэргийг тусгаарлаж хянан хэлэлцэх бололцоо ч бий. Үүний нэгэн адил энэ гэмт хэрэгт өөр хэн нэгэн оролцсон гэх хангалттай баримт цугларсан үед прокурор тухайн хүнд холбогдох хэргийг шүүхэд ирүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй.

Харин энэ хэрэгт гэрчийн мэдүүлэгч өгсөн Б.У нь удаа дараа хулгайн эд зүйл болох гар утсыг шүүгдэгч Ө.О-гоос авсан гэх үйлдэл нь “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан, эзэмшсэн” шинжтэй эсэхийг эрүүгийн журмаар шалгаагүй байгааг прокурор анхааралдаа авч, ялангуяа прокурорын зохих болон дээд шатны хяналтын хүрээнд гэрч Б.Уламбаярын мэдүүлгийг онцгой анхаарч үзвэл зохино. Шүүхээс шүүгдэгч Ө.О, М.Б нарт холбогдох хулгайн хэргийг хянан хэлэлцсэн нь “мөнгө угаах гэмт хэрэг”-ийг шалгахгүй орхих үндэслэл болохгүй юм.

2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлд заасан “бусдын эд хөрөнгийг хулгайлах”, 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал болох нийт 23 үйлдэл нь цөм дээрх үйлдийн шинжийг бүрэн хангажээ.

Анхан шатны шүүхээс тогтоосон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч тус бүрээр гэм бурууг дүгнэж үзвэл:

Шүүгдэгч Ө.О нь хулгайлах гэмт хэргийг 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд бусадтай бүлэглэсэн 1, ганцаараа үйлдсэн 17 буюу нийт 18 удаагийн үйлдлээр бусдад нийт 10,227,777 төгрөгийн хохирол учруулж, бүлэглэсэн үйлдлийг машин механизм ашиглаж үйлдсэн үйл баримтын хүрээнд шүүх гэм буруугийн талаар дараах дүгнэлт хийв.

Эдгээр 18 удаагийн үйлдлийн 10 үйлдэл нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, 8 үйлдэл нь энэ хугацаанаас хойш үйлдэгдсэн байх бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцож, нэг зүйлчлэхээр байна.

Мөн түүний сүүлчийн үйлдэл нь 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үйлдэгдсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж тус тус зааснаар 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэнэ.

Харин прокурор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг бүхэлд нь журамлан зүйлчлэл хийсэн нь буруу байх тул шүүх зүйлчлэлийг зөвтгөн дүгнэсэн бөгөөд ийнхүү зөвтгөх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэг, заалтад нөлөөлөхгүй, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрэхгүй болохыг дурдах нь зүйн хэрэг.

2015 оны Эрүүгийн хуульд заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэсэн гэмт хэргийн обьектив талын шинж нь зөвхөн хоол унд, гэр бүлдээ зарцуулсан байхаар хязгаарлагдахгүй бөгөөд тухайн гэмт этгээдийн хувьд өөрийн хүсэл сонирхлоо хэрэгжүүлсэн, амьдралын хэв маяг (зугаа цэнгэл)-аас үүдэлтэй хэрэгцээнд зарцуулсан, гадуур буудлаар хонож, компьютер тоглоом тоглож байсан зэргийг хамааруулж үзнэ. Тодруулбал, амьдралын эх үүсвэр болгосон гэдэг нь амьдрах байр, идэх хоол, өмсөх хувцсаар хязгаарлагдахгүй, мөн тогтвортой гэсэн хууль зүйн шинжийг шаардахгүй бөгөөд гэмт этгээдийн хувьд тухайн цаг мөчид өөрийн хүсэл, дур сонирхлоос үүдэлтэй хэрэгцээгээ хангасан бүхий л бодит нөхцөлийг хамааруулж ойлгоно. (Эрүүгийн хуульд байнга тогтвортой гэх хууль зүйн хүндрүүлэх шинж тусдаа бий бөгөөд хууль тогтоогч энэ шинжийг хууль бус бараа эргэлт, хил дамнасан хэлбэрээр үйлдэгдэх гэмт хэрэгт хамааруулжээ.)

Иймд прокуророос шүүгдэгч Ө.О 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойших 8 удаагийн үйлдэлд үндэслэн “хулгайлах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилснийг шүүх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч М.Б, Э.Ө нартай бүлэглэж үйлдсэн хулгайлах гэмт хэргийн тухайд 83-34 УНЭ улсын дугаартай “Kia Lotz” загварын тээврийн хэрэгслийг “халдлагын обьектыг халхлах, хэргийн газраас богино хугацаанд холдон одох байдлаар” ашигласан болох нь хэрэгт цугларч, талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх тул учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан гэж үзнэ.

Шүүгдэгч Ө.О нь эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг албан байгууллагын өрөө, албан тасалгааг онгорхой байхад нь сэм орох аргаар, зөвшөөрөлгүй нэвтрэн орсон байх тул түүнийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн гэж, мөн бүлэглэж үйлдсэн гэмт хэргээ үйлдэхдээ хүн тээвэрлэх зориулалт бүхий цоожтой автомашины бүхээг (кабин) рүү цонхыг нь хагалж нэвтрэн орсон байх тул тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Тэрээр хүүхдийн эмнэлгийн цайны газарт хууль ёсоор нэвтэрч орсны дараа текний араас гар утас хулгайлсан байх тул уг үйлдлийг орон байр, агуулахад нэвтэрсэн гэж үзээгүй болно.   

Шүүгдэгч Ө.О үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл байгаа тул түүнийг хулгайлах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ө.О “хулгайлах“ гэмт хэргийг бүлэглэж, 18 удаагийн үргэлжилсэн үйлдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Б нь хулгайлах гэмт хэргийг 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд бусадтай бүлэглэсэн 1, ганцаараа үйлдсэн 5 буюу нийт 6 удаагийн үйлдлээр бусдад нийт 14,446,069 төгрөгийн хохирол учруулж үйлдсэн үйл баримтын хүрээнд шүүх гэм буруугийн талаар дараах дүгнэлт хийв.

Эдгээр 6 удаагийн үйлдлийн 2 үйлдэл нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, 4 үйлдэл нь энэ хугацаанаас хойш үйлдэгдсэн байх бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцож, нэг зүйлчлэхээр байна.

Мөн түүний сүүлчийн үйлдэл нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр үйлдэгдсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж тус тус зааснаар 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэнэ.

Харин прокурор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг бүхэлд нь журамлан зүйлчлэл хийсэн нь буруу байх тул шүүх зүйлчлэлийг зөвтгөн дүгнэсэн бөгөөд ийнхүү зөвтгөх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэг, заалтад нөлөөлөхгүй, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрэхгүй болохыг дурдах нь зүйн хэрэг.

2015 оны Эрүүгийн хуульд заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэсэн гэмт хэргийн обьектив талын шинж нь зөвхөн хоол унд, гэр бүлдээ зарцуулсан байхаар хязгаарлагдахгүй бөгөөд тухайн гэмт этгээдийн хувьд өөрийн хүсэл сонирхлоо хэрэгжүүлсэн, амьдралын хэв маяг (зугаа цэнгэл)-аас үүдэлтэй хэрэгцээнд зарцуулсан, гадуур буудлаар хонож, компьютер тоглоом тоглож байсан зэргийг хамааруулж үзнэ. Тодруулбал, амьдралын эх үүсвэр болгосон гэдэг нь амьдрах байр, идэх хоол, өмсөх хувцсаар хязгаарлагдахгүй, мөн тогтвортой гэсэн хууль зүйн шинжийг шаардахгүй бөгөөд гэмт этгээдийн хувьд тухайн цаг мөчид өөрийн хүсэл, дур сонирхлоос үүдэлтэй хэрэгцээгээ хангасан бүхий л бодит нөхцөлийг хамааруулж ойлгоно. (Эрүүгийн хуульд байнга тогтвортой гэх хууль зүйн хүндрүүлэх шинж тусдаа бий бөгөөд хууль тогтоогч энэ шинжийг хууль бус бараа эргэлт, хил дамнасан хэлбэрээр үйлдэгдэх гэмт хэрэгт хамааруулжээ.)

Иймд прокуророос шүүгдэгч М.Б 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үйлдсэн 4 удаагийн үйлдэлд үндэслэн “хулгайлах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилснийг шүүх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ө.О, Э.Ө нартай бүлэглэж үйлдсэн хулгайлах гэмт хэргийн тухайд 83-34 УНЭ улсын дугаартай “Kia Lotz” загварын тээврийн хэрэгслийг “халдлагын обьектыг халхлах, хэргийн газраас богино хугацаанд холдон одох байдлаар” ашигласан болох нь хэрэгт цугларч, талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх тул учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан гэж үзнэ.

Шүүгдэгч М.Б нь хүн байнга амьдрах зориулалт бүхий орон сууцны цонхоор дамжин нэвтрэн орсон байх тул түүнийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн гэж, мөн хүн тээвэрлэх зориулалт бүхий цоожтой автомашины бүхээг (кабин) рүү цонхыг нь хагалж нэвтрэн орсон байх тул тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Б үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл байгаа тул түүнийг хулгайлах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч М.Б “хулгайлах“ гэмт хэргийг бүлэглэж, 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Ө нь хулгайлах гэмт хэргийг 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр бүлэглэж, машин механизм хэрэглэж, автомашины бүхээг рүү нэвтэрч, бусдад нийт 808,800 төгрөгийн хохирол учруулж үйлдсэн үйл баримтын хүрээнд шүүх гэм буруугийн талаар дараах дүгнэлт хийв.

Шүүгдэгч Э.Ө-ийн өмгөөлөгчийн дүгнэлтэд: “...Миний үйлчлүүлэгч Э.Ө нь хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэж байна гэдгийг анхнаасаа мэдээгүй байсан бөгөөд энэ талаар өөрөө тогтвортой мэдүүлсэн байдаг. Өнөөдөр шүүх хуралдаанд ч мөн адил мэдээгүй байсан гэдгээ илэрхийлж байна. Шүүгдэгч Ө.О, М.Б нарын мэдүүлэг нь нотлох баримт болохгүй тул Э.Ө-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү...” хэмээн мэтгэлцсэнийг шүүх дараах үндэслэлээр няцаан үгүйсгэв.

Шүүгдэгч Э.Ө нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг мэдэж байсан талаар шүүгдэгч Ө.О, М.Б нар мөрдөн шалгах ажиллагааны явцад тууштай мэдүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт үндэслэл бүхий тайлбартайгаар буюу “анхнаасаа байрны гаднаас хөдлөхдөө хулгай хийхээр тохироод хамт явсан, мөн тэрээр машинаараа халхалж зогссон” хэмээн мэдүүлсэн, мөн шүүгдэгч Э.Ө нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч өөрт ногдох хохирлоо төлж барагдуулсан байх тул түүний үйлдэл нотлогдон тогтоогдсон байна. Ийнхүү тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн явдал нь эрүү шүүлт, хүчирхийлэл, аливаа хууль бус дарамтаас ангид байснаа өөрөө батлан мэдүүлсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зохицуулалт нь яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг зөвхөн өөрийнх нь эсрэг яллах үндэслэл болгохгүй байх зарчимтай холбоотой юм. Харин тэдгээр мэдүүлэг харилцан бие биенээ нотлох хүчинтэйн гадна шүүхээс шүүгдэгч нарын мэдүүлгүүдийг өөр хооронд нь харьцуулан үнэлэх бүрэн боломжтой юм.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж тус тус хуульчилсан тул шүүгдэгч Э.Ө-ийн үйлдлийг гэмт хэрэгт тооцох эсэх, гэм буруутай бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг 2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэнэ.

Шүүгдэгч Э.Ө нь хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, агуулах саванд нэвтэрч, машин механизм хэрэглэж үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад нийт 808,800 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учирсан байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэхээр байна.

2015 оны Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан тул хууль буцаан хэрэглэх үндэслэл бий эсэхийг шалгаж үзвэл зохино.

Шүүгдэгч Э.Ө-ийн үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд уг зүйл, хэсэгт хоёроос найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тус тус заасан байна. Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...оногдуулах ялыг хүндрүүлсэн хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж зааснаар 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж болохгүй.

Харин прокурор 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчилсэн атал 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж хууль буруу хэрэглэсэн байх тул шүүх зүйлчлэлийг зөвтгөн дүгнэсэн бөгөөд ийнхүү зөвтгөх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэг, заалтад нөлөөлөхгүй, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрэхгүй болохыг дурдах нь зүйн хэрэг. 

Шүүгдэгч Э.Ө-ийн бүлэглэсэн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон хуульчилсан тул түүний үйлдлийг нэг зүйлчилж, нэг ял оногдуулах нь зөв.

Шүүгдэгч Ө.О, М.Б нартай бүлэглэж үйлдсэн хулгайлах гэмт хэргийн тухайд 83-34 УНЭ улсын дугаартай “Kia Lotz” загварын тээврийн хэрэгслийг “халдлагын обьектыг халхлах, хэргийн газраас богино хугацаанд холдон одох байдлаар” ашигласан болох нь хэрэгт цугларч, талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдэхэд машин механизм хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Э.Ө нар нь хүн тээвэрлэх зориулалт бүхий цоожтой автомашины бүхээг (кабин) рүү цонхыг нь хагалж нэвтрэн орсон байх тул агуулах саванд нэвтэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Ө-ийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл байгаа тул түүнийг хулгайлах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

 Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.Ө-ийг “бусдын эд хөрөнгийг хулгайлах“ гэмт хэргийг бүлэглэж, агуулах саванд нэвтэрч, машин механизм хэрэглэж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх прокуророос ирүүлсэн эрүүгийн 1709 00762 0012 дугаартай 10 хавтас хэргийн хүрээнд хянан хэлэлцээд нийт 23 удаагийн хулгайлах үйлдлийн улмаас бусдад нийт 23,864,046 төгрөгийн бодит хохирол учирсан байх ба үүнээс шүүгдэгч Ө.О-ийн хувьд 3,991,800 төгрөгийн эд зүйлс буцаан олгогдсон, шүүгдэгч М.Б-ийн хувьд 5,467,000 төгрөгийн эд зүйлс буцаан олгогдсон байна. Харин шүүгдэгч Э.Ө нь өөрт ногдох 269,600 төгрөгийн хохирлоо мөрдөн шалгах ажиллагааны явцад сайн дураараа нөхөн төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ө.О-гоос нийт 5,696,777 төгрөг гаргуулж нэр бүхий хохирогч нарт хавсралтад заасан хэмжээгээр, шүүгдэгч М.Б нийт 10,242,869 төгрөг гаргуулж нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт дараах хүснэгтэд заасан хэмжээгээр тус тус олгох нь зүйтэй.

Хохирогч/иргэний нэхэмжлэгч

Хариуцах шүүгдэгч

Олгох хэмжээ (төгрөгөөр)

1

Хохирогч Д.З

Ө.

480,000

2

Хохирогч Б.Ц

Ө.О

184,000

3

Хохирогч Н.М

Ө.О

330,000

4

Хохирогч Г.Г

Ө.О

432,000

5

Хохирогч Г.Б

Ө.О

520,000

6

Хохирогч Б.Ц

Ө.О

200,000

7

Хохирогч Б.Б

Ө.О

909,177

8

Хохирогч А.М

Ө.О

400,000

9

Хохирогч Д.Б

Ө.О

390,000

10

Хохирогч Б.З

Ө.О

360,000

11

Хохирогч Ж.О

Ө.О

576,000

12

Хохирогч Н.О

Ө.О

472,000

13

Хохирогч Д.Х

Ө.О

174,000

14

Хохирогч Т.Ц

Ө.О

269,600

15

Хохирогч Б.М

М.Б

2,625,000

16

Хохирогч С.З

М.Б

982,269

17

Хохирогч А.Г

М.Б

4,563,000

18

Хохирогч Т.Ц

М.Б

269,600

19

Нэхэмжлэгч Г.М

М.Б

800,000

20

Нэхэмжлэгч Э.Б

М.Б

100,000

21

Нэхэмжлэгч Г.Л

М.Б

903,000

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Э.Ө-ийн хувьд 2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн нь тусгай ангид заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох тул эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүй болно. Харин шүүгдэгч Ө.О, М.Б нарын хувьд 2015 оны Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байгааг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт: “...Шүүгдэгч Ө.О-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьд шийтгүүлсэн ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 26 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 7 жил 9 сар 29 хоногийн хугацаагаар тогтоож, түүний цагдан хоригдсон 791 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүнээс 5,696,777 төгрөг гаргуулж хохирогч нарт олгох саналтай байна. Шүүгдэгч М.Б-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүний цагдан хоригдсон 576 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүнээс 8,439,869 төгрөг гаргуулж хохирогч нарт, 1,803,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч нарт олгох саналтай байна. Шүүгдэгч Э.Ө-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний цагдан хоригдсон 57 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүйг дурдах саналтай байна. Тэдний эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Мөн шүүгдэгч М.Б, Ө.О, Э.Ө нар бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ 83-34 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашигласан болохыг шүүхээс тогтоосон тул тээврийн хэрэгслийн үнэ болох 3,500,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгох саналтай байна. Харин уг тээврийн хэрэгслийг мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжилсэн хэдий ч үүрэг хүлээсэн хүн нь зарж борлуулсан тул тухайн үйлдийг эрүүгийн журмаар шалгаж байгааг тайлбарлан хэлье...” гэв.

Шүүгдэгч Э.Ө-ийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт: “...Шүүх нэгэнт шүүгдэгч Э.Ө-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэм буруугаа хүлээн зөвшөөрч учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг тус бүр харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч тус бүрд ялгамжтайгаар хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг тогтоов.

Шүүхийн шийдвэр тодорхой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх үүднээс шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх хорих байгууллагын дэглэмийг 2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нэг мөр тогтоосон бөгөөд энэ нь хууль буцаан хэрэглэх зарчимд харшлахгүй болно.

Шүүгдэгч Ө.О нь урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1014 дугаар шийтгэх тогтоолоор “оршин суугаа газраасаа гадаг явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн” гэм буруутайд тооцогдож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзсан байна.

Тэрээр 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр буюу шүүхээс тогтоосон хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн байх тул түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх үндэслэл болох юм. Гэтэл прокурор эдлээгүй үлдсэн 8 сар 29 хоног хэмээн шүүгдэгч Ө.О уг ялаас эдэлсэн мэтээр дүгнэж санал гаргасан нь хуульд нийцэхгүй болохыг тэмдэглэн анхааруулав.

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор шүүх эрүүгийн хууль буцаан хэрэглэх үндэслэл бий эсэхийг хянаж үзвэл 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэгэгт заасан “оршин суугаа газраасаа гадаг явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн” үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцохгүй болсон байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ө.О Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1014 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялаас чөлөөлөх нь зүйтэй.

Шүүгдэгч Ө.О нь энэ хэрэгт нийт 790 хоног, шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт нийт 576 хоног, шүүгдэгч Э.Ө нь энэ хэрэгт нийт 56 хоног цагдан хоригдсон байх тул энэхүү хугацааг тэдний эдлэх хорих ялд оруулан тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 ширхэг компакт дискийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

Гэмт хэрэг үйлдэхэд 83-34 УНЭ улсын дугаартай “Kia Lotz” загварын тээврийн хэрэгсэл ашигласан боловч уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг зөрчин үүрэг бүхий этгээд худалдан борлуулсан байх тул тээврийн хэрэгслийн үнэ болох 3,500,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө-өөс 1,166,666 төгрөг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар Ө.О, М.Б нараас тус бүр 1,166,666 төгрөг тус тус гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэв. Энэхүү төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарахгүй болно.

Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Э.Ө нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Ө нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал болон хэргийн нөхцөл байдал, өөрт ногдох хохирлоо сайн дураар нөхөн төлсөн нөхцөл байдлыг тус тус харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүх түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хоёр жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоох нь түүнийг нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиуд нь процесс хэм хэмжээ тогтоосон хууль тул буцаан хэрэглэхгүй. Иймд шүүгдэгч Э.Ө хянан харгалзах үүргийг цагдаагийн байгууллагад бус 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан тэнсэгдсэн ялтанд хяналт тавих чиг үүргийн хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь үндэслэл бүхий байна.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ө.О, М.Б нарт авсан “цагдан хорих”, шүүгдэгч Э.Ө-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ө.О, М.Б нарын эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Х овогт Ө.О “хулгайлах“ гэмт хэргийг 18 удаагийн үргэлжилсэн үйлдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутайд;

-Б овогт М.Б “хулгайлах“ гэмт хэргийг 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутайд;

-М овогт Э.Ө-ийг “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, машин механизм хэрэглэж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.

2.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ө.О-д долоон жилийн хугацаагаар, шүүгдэгч М.Б-д зургаан жилийн хугацаагаар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тус тус хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ө.О Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1014 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялаас чөлөөлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Ө.О, Э.Ө нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.О-ийн цагдан хоригдсон 790 хоногийг, шүүгдэгч М.Б-ийн цагдан хоригдсон 576 хоногийг, шүүгдэгч Э.Ө-ийн цагдан хоригдсон 56 хоногийг тус бүрд нь тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 ширхэг компакт дискийг энэ хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ө.О-оос 5,696,777 төгрөг, шүүгдэгч М.Б-ээс 10,242,869 төгрөг тус тус гаргуулж, нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт уг тогтоолын тодорхойлох хэсэгт заасан хэмжээгээр олгосугай.

8.Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 3,500,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө-өөс 1,166,666 төгрөг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.О, М.Б нараас тус бүр 1,166,666 төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

9.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Э.Ө нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

10.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө-д оногдуулсан хорих ялыг тэнсэж, хоёр жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнссэн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч М.Б, Ө.О нарт авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэдний эдлэх хорих ялын хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

12.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

13.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ө.О, М.Б нарт авсан “цагдан хорих”, шүүгдэгч Э.Ө-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.БАТАА

                                                  ШҮҮГЧИД                                      Г.ГАНБААТАР

                                                                                                         Б.ДАШДОНДОВ