Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 312/ШШ2026/00855

 

 

 

 

 

 

 

2026 03 10 312/ШШ2026/00855

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 тоот танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Бул******* аймаг, Бул******* сум, Рашаант 4-р баг, Барилгын хороо 2-р гудамжны ****** тоотод байрлах ******* ******* ******* ХХК /РД:*********, утас:************/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг ********* тоотод байрлах ******* ХХК /РД:*******, утас:**********/-д холбогдох

 

16,810,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуул, гэрч З.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Х.Ганбаатар миний бие Бул******* аймгийн орон нутгийн өмчийн газраас зарласан тендерт шалгарч орон нутагт үйл ажиллагаа явуулж буй ******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн нийтийн биеийн тамирын талбай байгуулах, цэцэрлэгт хүрээлэнгийн зам талбайн ажилд 2023 оны 05 дугаар сараас 08 дугаар сарын хооронд тус компанийн талбай хариуцсан инженер З.*******ы хариуцсан зам талбайд өөрийн эзэмшлийн машин механизмаар газар шорооны ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Тус талбайн ажлыг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ашиглалтад бүрэн оруулж хүлээлгэн өгсөн. Энэ талбайн ажилд миний бие өөрийн машин механизмаар нийт 35,310,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн байна. Үүнээс нэхэл дагал болж хөөцөлдөж байж 18,500,000 төгрөгийг цувуулж авсан. Одоо хийж гүйцэтгэсэн ажлын хөлс үлдэгдэл 16,810,000 төгрөгийн гаргуулж өгнө үү... гэжээ.

 

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүх хуралдаанд: ...******* ******* ******* ХХК нь Бул******* аймагт газар шорооны ажлыг өөрийн машин механизмаар хийж гүйцэтгэдэг компани юм. Хариуцагч компанийн хувьд Бул******* аймагт тендерт шалгараад нэхэмжлэгч компаниар тухайн ажлынхаа газар шорооны ажлыг гүйцэтгүүлээд үүнтэй холбоотойгоор элс, хайрга, бор хайрга зэргийг авчруулаад ажил гүйцэтгүүлсэн байдаг. Энэ ажил 5 сарын хугацаанд үргэлжилсэн байдаг. 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр эхлээд 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хугацаанд газар шорооны ажлыг нэхэмжлэгч тал хийсэн. Талууд ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг тохиролцсон. Т.Болдбаатар гэдэг хүн нэхэмжлэгч байгууллагад манайх ийм тендер авч байна, та энэ газар шорооны ажлыг хийж өгөөч гэдэг саналыг тавьсан. Ингэхдээ ажлын хөлсийг тохиролцсон. Тохиролцсон учраас Х.Ганбаатар гуай ажлыг хийж эхэлсэн. 2023 оны 05 дугаар сараас хойших хугацаанд ажлын хөлсийг нь бага багаар шилжүүлж байсан. 18,500,000 төгрөгийг ******* ХХК төлсөн. З.******* гэдэг инженертэй тооцоо нийлсэн актаа баталгаажуулсан. Яагаад З.******* гэдэг хүнтэй тооцоог баталгаажуулсан бэ гэхээр инженер З.******* гэдэг хүн уг ажлыг хариуцаж хийж байсан. Т.Болдбаатар гэдэг хүн тухайн ажлын талбайд ирэхгүй байсан учраас З.******* гэдэг хүнтэй тооцоо нийлж баталгаажуулсан. Т.Болдбаатар гэх хүн Х.Ганбаатар гуайд анх хэлэхдээ ажлын хөлс тохиролцсон ямар хэмжээний шороо, бор элс, хайрга зэрэг орохыг З.******* гэдэг хүнээс асуугаарай. Захиалсан зүйлийг нь та авчраад өгөөрэй гэдэг байдлаар хоорондоо тохиролцсон байдаг. Тооцоо нийлсэн актад 26,810,000 төгрөгийг талууд зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Үүний дараагаар ******* ХХК-аас 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Иймд ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл 16,810,000 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулж өгнө үү. Мөн хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилсон боловч хариуцагч шинжээчийн зардал 600,000 төгрөгийг төлөхгүй байсан учраас Х.Ганбаатар нь төлсөн тул хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэв.

 

2. Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Манай компани нь 2023 онд Бул******* аймгийн ЗДТГазраас зарласан Бул******* суманд Нийтийн биеийн тамирын талбай байгуулах БУАОНӨГ/202312002 дугаартай тендерт шалгарч 20/2023 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Х.Ганбаатартай талбайн ажлын өнгөн хөрсийг хуулж зөөх талаар ярилцаж нэг машин /17мЗ/ машины түлш ороод 100,000 /нэг зуун мян******* төгрөг/-өөр тооцож зөөвөрлөхөөр тохиролцсон. Үүнээс хойш Х.Ганбаатартай утсаар л холбогдож байсан бөгөөд танайд голын хайрга буулгаж байна мөнгөө шилжүүлээрэй гэсний дагуу нийт 18,500,000 /арван найман н зуун мян******* төгрөг/-ийг төлсөн. Х.Ганбаатар бид хоёр яг хэдэн м3 шороог хэдэн төгрөгөөр нийлүүлэх талаар нарийн тохиролцоогүй бөгөөд миний зүгээс ажлын төсөвт тусгагдсан дүнгээс хол зөрөхгүй байх гэж байсан. Х.Ганбаатарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд хавсаргасан хүснэгтэд том жижиг ковш 30 мото/цаг ажилласан, 67 машин шороо гаргаж, шар хайрга 1 машин, элс 1 машин, отсев 10 машин, чулуу 26 машин, бор хайрга 16 машин гэж нийт 54 машин буюу 54*17мЗ=918м3 шороог тухайн талбайд буулгасан нийт 35,310,000 төгрөг гэж тооцож манай компаний инженер З.*******аар гарын үсэг зуруулсан байна. Нэгдүгээрт З.******* нь санхүүтэй холбоотой ямар ч асуудалд ******* ХХК-г төлөөлдөггүй. Хоёрдугаарт тухайн ажлын талбайд буулгасан 1 машин элс, 1 машин шар хайрга гэх бүтээгдэхүүнээс бусад 52 машин буюу 884м3 байгалийн ухмал шороо нь зөвхөн хүүхдийн хөлбөмбөгийн 1017м2 талбайн хиймэл зүлэгний доор дэвсэгдсэн. Энэ тохиолдолд хөлбөмбөгийн 1017м2 талбай нь газрын түвшинээс дээш 86,9 см өндөр шороон суурьтай болно. Тэгэхээр энэ талбайн сууринд 884м3 шороо багтах боломжгүй юм. Гуравдугаарт 2023 оны Монгол улс даяар мөрдөгдөж байгаа барилгын үндсэн материалын түүвэрт /Барилгын мэдээ сэтгүүл 2023. 10-р сар/ үйлдвэрлэлийн зориулалттай угаасан Ф5-10 хайрга 1м3 нь 16,500 төгрөг, отсев 5,000-6,000 төгрөг, уулын буталсан дайрга 11,495 төгрөг, уулын элс 22,000 төгрөгийн тус тус үнэтэй байна. Х.Ганбаатарын ойр зайнаас байгалаас ухаж нийлүүлсэн 52 машин буюу 884мЗ шороог үйлдвэрлэлд ашиглах ямар ч боломжгүй бөгөөд 1 машин чулуу, бор хайрга гэх 1м3 нь 22,353 төгрөг, отсев 1м3-н үнэ 35,294 төгрөг, шар хайрга гэх 1м3 нь 64,706 төгрөг, элс 1м3 нь 40,000 төгрөгийн үнэлгээтэй байгаа нь үйлдвэрлэлийн зориулалттай өртөг шингэсэн бүтээгдэхүүнээс л даруй 2-5 дахин үнэтэй байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй ба Орхон аймаг болон ойрын бүсэд дээрхтэй ижил ухаж гаргасан 1 машин буюу 17м3 чулуулаг бүхий шорооны зах зээлийн үнэ 10км хүртэлх зайд 150,000 төгрөг байдаг. Иймд 16,810,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуул шүүх хуралдаанд: ...******* ******* ******* ХХК-ийн захирал гэх Х.Ганбаатар нь ******* ХХК-ийн Бул******* аймгийн сургууль, цэцэрлэгийн хүрээлэнгийн зам талбайн ажилд оролцохоор болсон. ******* ХХК нь Бул******* аймгийн биеийн тамирын талбай байгуулах цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг хийхээр болсон. ******* ХХК-ийн захирал Т.Болдбаатар, ******* ******* ******* ХХК-ийн захирал Х.Ганбаатар нар ярилцаад Х.Ганбаатар энэ ажлын газар шорооны ажлыг хийе гэх тохиролцоонд хүрсэн. Х.Ганбаатар 2023 оны 05 дугаар сарын 19-ны өдөр талбайд ирж хөрсийг нь хуулсан. 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл тухайн талбай дээр хөрс хуулах, шороо буулгах ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг. Талбай тэгшлэхэд 1 өдөр нэг өдрийн тал болсон. Сагсны талбай, хөл бөмбөгийн талбайд 2 өдөр шороо буулгаж, талбайг хуссан. Тухайн үед хариуцагч компанийн захирал Т.Болдбаатар, нэхэмжлэгч компанийн захирал Х.Ганбаатар нар тухайн ажлыг яг хэдэн төгрөгийн төсөвтэйгөөр хийж гүйцэтгэх талаар нарийн сайн тохиролцоогүй. Өөрөөр хэлбэл үнийн дүнг 30,000,000 төгрөг, 36,000,000 төгрөг гэдэг байдлаар тодорхой үнийн дүнгээр нарийвчлан тохироогүй. Харин нэг рейсийг 100,000 төгрөгөөр тохирсон. Тухайн үед Т.Болдбаатар өөрөө байгаагүй учраас шаардлагатай зүйлс байвал З.*******д хэлээрэй гээд явсан. З.******* гэдэг хүн ******* ХХК-ийн талбайн инженерийн ажлыг хийж гүйцэтгэдэг байсан. 2023 оны 09 дүгээр сард ажил дууссаны дараа ажил гүйцэтгэсэн хөлс 20 гаруй сая төгрөг боллоо мөнгөө шилжүүл гэсний дагуу 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр, 06 дугаар сарын 04-ний өдөр, 09 дүгээр сарын 25-ны өдрүүдэд нийт 18,500,000 төгрөгийг төлсөн. Үүний дараа 30 гаруй сая төгрөг болсон гэхэд нь яагаад 30 гаруй сая төгрөг болсон бэ? гэх яриа талуудын хооронд гарсан. ******* ХХК-ийн захирал Т.Болдбаатарын зүгээс 16,810,000 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа. Тухайн үед яг ажлын хөлсийг 35,310,000 төгрөгөөр нарийвчлан тооцож тохиролцоогүй. Хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардлагын дагуу шилжүүлж байсан. Одоо мөнгө нэмж төлөх ёстой гэж үзэж байгаа тохиолдолд 8,000,000 төгрөгийг нэмж төлнө, тэрнээс илүүг төлж чадахгүй гэсэн ийм асуудлыг ярьж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагатай цуг хавсаргаж өгсөн зам талбайн ажил гээд хүснэгтэлсэн зүйл байсан. Уг баримтыг хэн хэзээ үйлдсэн он сар, өдөр байхгүй. Талбай хариуцсан инженер З.******* гэдэг хүн гарын үсэг зурчихсан байгаа. Гэтэл Т.Болдбаатарын зүгээс З.******* бол талбайн ажил 35,000,000 төгрөг болж байна гээд миний зөвшөөрөлгүйгээр гарын үсэг зурах ямар ч боломжгүй гэж үзэж байгаа. Х.Ганбаатарын өөрийнх нь бичээд байгаа элс, хайрга, чулуу, бор хайргыг Бул******* аймгийн Бул******* суманд байгаа овоолчихсон байсан хайргаас авчирсан. Тэрнээс нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн, технологи технологийн дагуу угааж, үйлдвэрлэгдэж цэвэрлэгдсэн ийм зүйл биш. Хэрвээ өртөг тооцож байгаа бол хаанаас хэдэн төгрөгөөр худалдаж авсан гэдгээ тогтоосон баримт нь байх ёстой тул нэхэмжлэлийн шаардлага болох 16,810,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжээчийн зардлыг хувааж төлөхөөр шийдвэрлэж өгнө үү... гэв.

 

3. Гэрч З.******* шүүх хуралдаанд: ...******* ******* ******* ХХК нь нийт 7 хоногийн хугацаанд газар шорооны ажил хийсэн. Хөрс суулгалт, хөрс суулгалтын шороо ачиж зөөх, сагсны хуучин талбайг буулгаж зөөлгөсөн, Хөл бөмбөгийн талбайд чулуулаг асгасан. Ажил гүйцэтгэж дууссаны дараа буюу 2023 оны 09 дүгээр сард Рейсийг тэмдэглэж, тоог баталгаажуулж, үнэн зөв эсэх дээр нь гарын үсэг зурсан. Үнийн дүнтэй холбоотой асуудлыг би мэдэхгүй. ******* ХХК-ийн захирал Т.Болдбаатар хэрэгтэй зүйл гарвал Х.Ганбаатарт хэлээрэй гэж хэлсэн тул элс хайрга, шороо дайрга ачуулах үедээ Х.Ганбаатарт хэлж авчруулж байсан. Үнийн дүнг захирлууд хоорондоо ярьсан байх. Тухайн үед би тэмдэглэж явдаг байсан, тэмдэглэсэнтэйгээ тулгаад актанд гарын үсэг зурсан... гэв.

 

4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х.Ганбаатарын иргэний үнэмлэхийн хуулбар, Бул******* аймгийн Бул******* сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт, фото зураг, ******* ХХК, ******* ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан Цэцэрлэгт хүрээлэнгийн зам талбайн ажлын тооцоллын хүснэгт, Х.Ганбаатарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ******* ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ЭТ2024/00760 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, ******* ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд, шинжээчийн зардал төлсөн төлбөрийн баримт, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Бул******* суманд нийтийн биеийн тамирын талбай байгуулах ажил гүйцэтгэх гэрээ, ажлын хугацаа сунгах гэрээ, Бул******* суманд нийтийн биеийн тамирын талбай байгуулах ажлыг ашиглалтад оруулах улсын комиссын хурлын тэмдэглэл зэрэг баримтуудыг,

хариуцагчаас Т.Болдбаатарын иргэний үнэмлэхний хуулбар, барилгын үндсэн материал гэсэн баримтыг шүүхэд тус тус гаргаж өгсөн.

Шүүхээс зохигчийн хүсэлтээр Барилга угсарлтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэлийг баталгаажуулсан баримт, бүртгэл, хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын засварын ажлын төсөв, Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ ХХК-ний 2025 оны 06 сарын 13-ны өдрийн №ШД-325-911791 дугаартай шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар зохигчын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 16,810,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Ариун ******* ******* ХХК нь Бул******* аймагт газар шорооны ажлыг өөрийн машин механизмаар хийж гүйцэтгэдэг компани. Хариуцагч компанийн хувьд Бул******* аймагт тендерт шалгараад нэхэмжлэгч компаниар тухайн ажлынхаа газар шорооны ажлыг гүйцэтгүүлээд үүнтэй холбоотойгоор элс, хайрга, бор хайрга зэргийг авчруулаад ажил гүйцэтгүүлсэн, газар шорооны ажлыг нэхэмжлэгч тал хийсэн, талууд ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг тохиролцсон. 2023 оны 05 дугаар сараас хойших хугацаанд ажлын хөлсийг бага багаар шилжүүлж 18,500,000 төгрөгийг ******* ХХК төлсөн. ******* ХХК-ийн инженер З.*******тай тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулсан, инженер З.******* нь уг ажлыг хариуцаж хийж байсан. Т.Болдбаатар нь Х.Ганбаатар гуайд анх хэлэхдээ ажлын хөлс тохиролцсон ямар хэмжээний шороо, бор элс, хайрга зэрэг орохыг З.******* гэдэг хүнээс асуугаарай. Захиалсан зүйлийг нь та авч ирээд өгөөрэй гэдэг байдлаар хоорондоо тохиролцсон байдаг. Тооцоо нийлсэн актад 26,810,000 төгрөгийг талууд зөвшөөрч гарын үсэг зурсан. Үүний дараагаар ******* ХХК-аас 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн, үлдэгдэл 16,810,000 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулж өгнө үү... гэж тодорхойлсон.

 

4. Хариуцагчийн төлөөлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...******* ХХК нь Бул******* аймгийн биеийн тамирын талбай байгуулах цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг хийхээр болж, ******* ХХК-ийн захирал Т.Болдбаатар, Ариун ******* ******* ХХК-ийн захирал Х.Ганбаатар нар ярилцаад Х.Ганбаатар энэ ажлын газар шорооны ажлыг хийе гэх тохиролцоонд хүрсэн. Х.Ганбаатар 2023 оны 05 дугаар сарын 19-ны өдөр талбайд ирж хөрсийг нь хуулсан. 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл тухайн талбай дээр хөрс хуулах, шороо буулгах ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг. Тухайн үед хариуцагч компанийн захирал Т.Болдбаатар, нэхэмжлэгч компанийн захирал Х.Ганбаатар нар тухайн ажлыг яг хэдэн төгрөгийн төсөвтэйгөөр хийж гүйцэтгэх талаар нарийн сайн тохиролцоогүй. Харин нэг рейсийг 100,000 төгрөгөөр тохирсон. Тухайн үед Т.Болдбаатар өөрөө байгаагүй учраас шаардлагатай зүйлс байвал З.*******д хэлээрэй гээд явсан. З.******* гэдэг хүн ******* ХХК-ийн талбайн инженерийн ажлыг хийж гүйцэтгэдэг байсан. 2023 оны 09 дүгээр сард ажил дууссаны дараа ажил гүйцэтгэсэн хөлс 20 гаруй сая төгрөг боллоо мөнгөө шилжүүл гэсний дагуу 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр, 06 дугаар сарын 04-ний өдөр, 09 дүгээр сарын 25-ны өдрүүдэд нийт 18,500,000 төгрөгийг төлсөн. ******* ХХК-ийн захирал Т.Болдбаатарын зүгээс 16,810,000 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа... гэж маргасан.

 

5. Хариуцагч ******* ХХК нь Бул******* аймгийн биеийн тамирын талбай байгуулах цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг хийж гүйцэтгэхдээ нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-иар газар шорооны ажлыг хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон байна.

 

6. Зохигчийн хооронд байгуулагдсан дээрх гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

7. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-ийн Бул******* аймгийн биеийн тамирын талбай байгуулах, цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг хийхэд нь газар шорооны ажил болох хөлс хуулах, элс, хайрга зэргийг зөөж, талбайд асгаж тэгшлэх зэрэг ажлыг нь хийж гүйцэтгэх, хариуцагч хөлс төлөхөөр тохиролцож, нэхэмжлэгч нь гэрээний дагуу ажлаа хийж гүйцэтгэсэн, хариуцагч ажлын хөлс 18,500,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдож байна. Энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

8. Талуудын маргааны зүйл нь: ажлын хөлсийг тохиролцсон, тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулсан гэж, хариуцагчаас ажлыг яг хэдэн төгрөгийн төсөвтэйгөөр хийж гүйцэтгэх талаар нарийн тохиролцоогүй, бүтээгдэхүүний үнийг өндөр үнэлсэн гэж, ажлын мот.цаг, рейсийн тоо хэмжээнд маргаагүй, харин уг мот.цаг, материалын үнийн талаар маргасан.

 

9. Гэрч З.******* нь ******* ХХК-ийн талбайн инженерээр ажиллаж байсан бөгөөд ******* ******* ******* ХХК-д ямар материал авах, ямар ажлыг хийж гүйцэтгэх талаар зааварчилж, хийсэн ажлын мот.цаг, хэдэн рейс хайрга, чулуу, элс, шороо авчирч буулгасанг тэмдэглэж байсан, ажил хийж дууссаны дараа хийсэн ажлаа нийлж тооцож хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд авагдсан ******* ХХК цэцэрлэгт хүрээлэнгийн зам талбайн ажил гэсэн баримтыг ******* ******* ******* ХХК-ийн захирал Х.Ганбаатартай үйлдсэн болох нь гэрч З.*******ы мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

10. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1.-т Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно., 344.2.-т Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө. гэж тус тус заасан.

 

11. Талууд ажилласан мот.цаг, ачиж буулгасан материал, рейсийн үнийн талаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул шүүх дээрх хуульд заасны дагуу хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд авагдсан баримт, шинжээч Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ ХХК-ний 2025 оны 06 сарын 13-ны өдрийн №ШД-325-911791 дугаартай дүгнэлтийг үнэлж, том ковш 120,000х19,4 мот.цаг 2,328,000 төгрөг, жижиг ковш 100,000х10,6 мот.цаг 1,060,000 төгрөг, шороо 1рейс 100,000х 67рейс 6,700,000 төгрөг, шар хайрга 1рейс 900,000х 1рейс 900,000 төгрөг, элс 1рейс 675,000х 67рейс 675,000 төгрөг, оцев 1рейс 600,000х 10рейс 6,000,000 төгрөг, чулуу 1рейс 375,00х 26рейс 9,750,000 төгрөг, бор хайрга 1рейс 292,500х 16рейс 4,680,000 төгрөгөөр тус тус тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

12. Иймд хариуцагч ******* ХХК-иас нийт ажлын хөлс болох 32,093,000 төгрөгөөс ажлын хөлсөнд төлсөн 18,500,000 төгрөгийг хасаж, 13,593,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,217,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

13. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шинжээчийн зардлыг шүүхээс гаргаж улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэхэд нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэснээс шалтгаалан уг зардлыг зохигч талуудад хариуцуулахыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсгүүдээр зохицуулсан.

 

14. Шинжээчийн зардалд 600,000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн эсэх талаар хариуцагч маргаагүй, хэрэгт нэхэмжлэгч төлсөн баримт авагдсан, уг ажиллагааг хариуцагчийн хүсэлтээр хийгдсэн тул шүүхээс хариуцагчаас 600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

15. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШЗ2025/00149 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч ******* ХХК-ийн арилжааны банкууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 16,810,000 төгрөгийн хэмжээнд битүүмжилж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж шийдвэрлэсэн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2, 122 дугаар зүйлийн 122.2, 122.3-т зааснаар энэ шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдав.

 

16. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 13,593,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 225,915 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-иас 13,593,000 төгрөг, шинжээчийн зардалд 600,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,217,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 225,915 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШЗ2025/00149 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч ******* ХХК-ийн арилжааны банкууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжилсэн, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ