Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00265

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2022/03376 дугаар шийдвэртэй, Ч.О-ийн нэхэмжлэлтэй, Н.Д-д холбогдох, хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 264,100,000 төгрөг гаргуулах, гэрээний 3.2-т заасан урьдчилгаа төлбөр 35,900,000 төгрөгт тооцон шилжүүлсэн Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Тайм скүэр хотхоны 0 тоот авто зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах, 64,100,000 төгрөгийн алданги 32,050,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.О нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А, А.Х, хариуцагч Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц нар оролцов.

ТООРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу 5629888 регистрийн дугаартай, О И ХХК-ийн нийт хувьцааны 50 хувь буюу 50 ширхэг энгийн хувьцааг хариуцагчид бүрэн шилжүүлэх, гэрээний дагуу Н.Д нь худалдах худалдан авах гэрээний үнэ 500,000,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон. Урьдчилгаа 100,000,000 төгрөгийн 35,900,000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Тайм скүэр хотхоны 00 тоот авто зогсоолыг шилжүүлэн өгөх, 64,100,000 төгрөгийг миний дансанд шилжүүлэх, гэрээ байгуулагдсанаас хойш 1 сарын дотор энэхүү урьдчилгаа төлбөрийг бүрэн төлөх, гэрээний 3.3-т зааснаар үлдэгдэл 400,000,000 төгрөгийг гэрээ байгуулагдсанаас хойш 6 жилийн дотор буюу 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд худалдагчийн өөрийн оролцоотой борлуулалтаас олсон ашгийн харилцан тохиролцсон хувийг шилжүүлэх замаар төлөхөөр тус тус тохиролцсон. Гэрээний дагуу П ХХК-д ажиллах хугацаандаа гэрээний автоматжуулалт болон аюулгүй байдлын системүүд нийлүүлэх, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ, халаалтын систем угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, автоматжуулалт, нэмэлт ажил зэрэг ажпуудыг хийж, гэрээнд заасан үүргээ биелүүлсэн. О И ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэрээр Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, О И ХХК-ийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.2-т тус тус заасныг үндэслэн тус талуудын хооронд хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүд байгуулагдсантай холбоотойгоор Н.Д нь компанийн хувьцааг 100 хувь эзэмших эрхтэй болж улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй гэрээний 3.2-т заасан урьдчилгаа төлбөрийн 64,100,000 төгрөг, гэрээний 3.3- т заасан үлдэгдэл төлбөр 400,000,000 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд төлөгдөх 200,000,000 төгрөг, нийт 264,100,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Үүнд урьдчилгаа төлбөрт тооцон шилжүүлэх байсан авто зогсоолыг миний бие ашигладаг боловч өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн аваагүй тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах, мөн урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг гэрээнд заасны дагуу шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй тул 64,100,000 төгрөгийн алданги 32,050,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2012 онд нэхэмжлэгч Ч.О-ийн хамт О И ХХК-ийг үүсгэн байгуулсан, миний бие компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн. Компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байхад асуудал гарч ирсэн. Тус асуудлаас болж үйл ажиллагаа зогссон. 2010 онд өөр ажил үйлчилгээ явуулдаг компани дээр ажиллаж эхэлсэн. Компани орлого, зарлагын зөрүүн дээр ашиг олдог. Гэрээнд баталгаа болон төлбөр тооцооны асуудлыг харилцан тохирсон. Нэхэмжлэгч 2017 онд бичил санхүүгийн хөгжлийн сантай худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Хувьцаа худалдах худалдах авах гэрээ байгуулагдсны дараа бичил санхүүгийн хөгжлийн сангаас гэрээ цуцлах санал ирүүлсэн. Гэрээ цуцлагдаж компанид өр төлбөрийн асуудал үүссэн. 2018 оны 02 дугаар сард Н ХХК-тай гэрээ байгуулсан. Тус гэрээнд нэхэмжлэгч гарын үсэг зурсан. Мөн 2018 онд Ухаалаг эрчим хүч ХХК-тай гэрээ байгуулсан. ОДоог хүртэл гэрээнд заасан ажил дуусаагүй байгаа.Төслийн багт нэхэмжлэгч захирлаар нь оролцож байсан. Ажил хүлээлцсэн актаар нотлогдоно. Талууд хооронд байгуулагдсан гэрээний 6.1-т зааснаар гэрээг цуцалж, нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Н.Д-гоос худалдах худалдан авах гэрээний үүрэгт 64,100,000 төгрөг, алданги 32,050,000 төгрөг, нийт 96,150,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.О-Д олгож, мөн 35,900,000 төгрөгийн үнэ бүхий Нийслэлийн Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Тайм скүэр хотхоны 00 тоот авто зогсоолын өмчлөх эрхийг Ч.О-Д шилжүүлж өгөхийг хариуцагч Н.Д-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 200,000,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,976,150 төгрөгийг улсын орлого О хэвээр үлдээж, хариуцагч Н.Д-гоос 818,200 төгрөг гаргуулж нэхэмжпэгч Ч.О-Д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрт гэрээний үлдэгдэл төлбөр болох 400,000,000 төгрөгийн төлбөрийг гэрээ байгуулсанаас хойш 6 жилийн хугацаа буюу 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд худалдагчийн өөрийн оролцоотой борлуулалтаас олсон ашгийн харилцан тохиролцсон хувийг шилжүүлэх замаар төлөхөөр талууд төлбөр төлөх харилцаанд эдлэх эрх, хүлээх үүргээ тусгайлан тохирсон. Шүүх Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэнэ гэж, мөн 44.3 дахь хэсэгт Бий болох эсэх нь мэдэгдэхгүй байгаа үйл явдал бий болсоноор хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцсон бол өөрчлөгдөх болзлоор хийсэн хэлцэл гэнэ гэж тус тус заасан ба талууд 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хувьцаа худалдах-худалдан авах гэрээг өөрчлөгдөх болзлоор хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. 200,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн . Шүүх 200,000,000 төгрөгийг хангах хууль зүйн үндэслэлтэй байсан. Нэхэмжлэгч Ч.О-ийг компанийн гишүүнчлэлээс гарахад компани хэвийн ажиллагаатай байсан бөгөөд олон тэрбум төгрөгийн гэрээг бусад компаниудтай байгуулж байсан. Хариуцагч Н.Д-гийн гүйцэтгэсэн ажлууд нь дутагдалтай байсан болох нь шүүхэд өгсөн гэрээнүүдээр нотлогдоно. Ч.О нь цалин хөлс таарамжгүй харилцааны улмаас чадварлаг ажилчид нь компаниасаа гарсантай холбоотой гэж тайлбарладаг. Хариуцагч Н.Д-г байх үед ийм алдаа дутагдал гарч байан хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно. Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ нэг талыг барьж дүгнэлт хийсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.О нь О И ХХК-д ажил гүйцэтгэх хэдэн хэдэн гэрээг гаргаж өгсөн. Тус гэрээнүүд нь хувьцаа худалдах худалдан авах гэрээнд заасан үүргээ гүйцэтгэж байсанг нотолно. Мөн уг гэрээтэй холбоотой лавлагааг гаргаж өгөх тухай хүсэлтийг шүүхэд гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Энэ лавлагаагаар О И ХХК нь гэрээгээр хэдэн тэрбум төгрөгний ажил хийсэн нь тодорхой болох байсан боловч шүүх үнэлээгүй, хэрэгт эрт дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Хэргийн бОит нөхцөл байдал тогтоогдоогүй тул худалдах худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөрт авах ёстой 200,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр 2 гол нөхцлийг тохиролцсон. Компанид блансын гадуурх эрсдэл гэж байдаг. Компанийг цаашид өр төлбөрт оруулахуйц гэрээ байгаа эсэхийг тодруулж, гэрээний 4.1-т 5 зүйлийг тохиролцсон. Мөн 100,000,000 төгрөгийн урьчилгаа, 400,000,000 төгрөгийн төлбөрийг компанийн цаашид олох ашгаас төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгчээс компанийг буруу удирдсан, гэрээ хийгдэх үед өр төлбөргүй байсан гэж үндэслэлгүй тайлбар гаргаж байна. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед О И ХХК-ийн татварын албанд 320,000,000 төгрөгийн өртэй байсан нь татварын албаны 2020 оны тОорхойлолтоар нотлогдоно. Мөн тухайн үед Хаан банк ХХК-д 400,000,000 төгрөгийн зээлтэй байсан. Нийт 700,000,000 төгрөгийн өртэй компанийг олон тэрбум төгрөгөөр үнэлэх боломжгүй. Хаан банк ХХК-иас авсан зээл нь О И ХХК-тай холбоотой зээл, надад хамааралгүй. Уг хэлцлээс ашиг олоогүй, харин алдагдалд орсон талаар баримтыг гаргаж өгсөн. Худалдагч нь гэрээ байгуулах үед компанитай холбоотой мэдээллийг нуун дарагдуулсан, өр төлбөр, шүүхийн маргаантай байсан бөгөөд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, мэдээллийг нуун дарагдуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч Н.Д-д холбогдуулан хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүрэгт урьдчилгаа төлбөр 64,100,000 төгрөг, үлдэгдэл төлбөр 200,000,000 төгрөг, нийт 264,100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага анх гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад урьдчилгаа төлбөр 35,000,000 төгрөгт тооцож авсан Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, Тайм Скүэр хотхоны 00 тоот хаягт байрлах авто зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах, алданги 32,050,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэжээ.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ... О И ХХК-ийн нийт хувьцааны 50 хувь буюу 50 ширхэг энгийн хувьцааг Н.Д-д шилжүүлэх, Н.Д нь 500,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон, Н.Д нь компанийн хувьцааг 100 хувь эзэмших эрхтэй болж улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй гэж тайлбарласан бол хариуцагч нь татгалзлын үндэслэлээ компани их хэмжээний татварын болон бусад өр төлбөртэй болсон тул үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөгдөнө гэж тайлбарлан маргасан байна.

3. Талууд 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хувьцаа худалдах-худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулсан, тус гэрээний дагуу О И ХХК-ийн 50 ширхэг энгийн хувьцааг 500,000,000 төгрөг төлж өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон, улмаар хувьцааг шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримтын тухайд зохигчид маргаагүй. Харин гэрээний 3.3.d-д зааснаар Н.Д үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөгдөх эсэх нь маргааны зүйл болжээ.

4. Худалдан авагч нь гэрээний үнэ 500,000,000 төгрөгийг төлөхдөө урьдчилгаа төлбөр болох 100,000,000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 1 сарын дотор төлөхөөр, үлдэгдэл төлбөр болох 400,000,000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 6 жилийн хугацаанд буюу 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд худалдагчийн өөрийн оролцоотой борлуулалтаас олсон ашгийн харилцан тохиролцсон хувийг шилжүүлэх замаар төлөхөөр тус тус гэрээнд заажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас урьдчилгаа төлбөр 64,100,000 төгрөг, алданги 32,050,000 төгрөг, нийт 96,150,000 төгрөгийг гаргуулах, урьдчилгаа төлбөр 35,900,000 төгрөгөнд тооцож авсан авто зогсоолын өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн зохицуулалтад тус тус нийцсэн, энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй.

4. Харин нэхэмжлэгч үлдэгдэл төлбөр 200,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч гомдол гаргасан байх тул энэ хүрээнд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийнэ.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ.

Үлдэгдэл төлбөрийг төлөх гэрээгээр тохиролцсон 6 жилийн хугацаа дуусаагүй буюу нэхэмжлэгчид үүргийг хугацаанаас нь өмнө шаардах эрх үүсээгүй байна. Нэхэмжлэгч нь 200,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 3 жилийн хугацаанд буюу 2019-2022 онд төлөх төлбөр гэж тайлбарлаж байх хэдий ч Иргэний хуулийн 213 дугаар зүйлийн 213.1 дэх хэсэгт зааснаар үлдэгдэл төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр талууд гэрээнд заагаагүй байна. Энэ үндэслэлээр 200,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй.

Иймд О И ХХК нь бусдад их хэмжээний өр төлбөртэй болох нь тогтоогдож байх бөгөөд гэрээний 3.3.d-д заасан болзол хангагдсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Учир нь үүрэг гүйцэтгэх хугацаа дуусаагүй байхад хариуцагч нь дээрх үндэслэлээр үүргээс чөлөөлөгдөх боломжгүй юм.

5. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээв.

Хариуцагч нь гэрээнд заасан үүрэг гүйцэтгэх хугацааны дотор үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь төлбөрийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ магадлал саад болохгүйг тайлбарлах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2022/03376 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,157,950 төгрөгийг улсын орлогО хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолохО саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д. НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Г. ДАВААДОРЖ

 

Д.БЯМБАСҮРЭН