Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 312/ШШ2026/02175

 

 

 

 

 

 

 

 

 

2026 07 02 312/ШШ2026/02175

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 тоот танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-т заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт *******гийн ******* /РД:*********/, ******* овогт *******ын ******* /РД:*********/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин А.*******, 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү А.******* нарыг эцэг Д.*******гийн асрамжид үлдээж, хариуцагч И.*******гийн хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч И.*******гаас хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4, 127 дугаар зүйлийн 127.1.1, 130 дугаар зүйлийн 130.3, 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар Орхон аймаг, Баян-Өндөр сумын 11-р баг Цагаанчулуут 7а хороолол ****-р байр ****** тоот 76.87м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаартай 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Д.*******, охин А.*******, хүү А.******* нарын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч Д.*******гаас 48,428,100 төгрөг, зурагт, унтлагын өрөөний том ор, хувцасны шкаф, 3 өрөөний 4 ширхэг авжур, 4 ширхэг хөшиг, 4 ширхэг чүүл зэргийг гаргуулан хариуцагч И.*******д олгож, хариуцагч И.*******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас ***** улсын дугаартай Toyota Crown-S210 маркийн тээврийн хэрэгслээс өөрт ногдох хэсэг болох 22,500,000 төгрөг гаргуулах, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.*******ын Орхон аймаг, Баян-Өндөр сумын 11-р баг Цагаанчулуут 7а хороолол ****-р байр ***** тоот орон сууцны өмчлөгчөөр үлдээх тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч И.******* нь Орхон аймаг, Баян-Өндөр сумын 23-р баг Найрамдал 7а хороолол ***-р байр зоорийн давхарт **** тоот хаягт байршилтай авто зогсоолоос ногдох хэсгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч И.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.*******гаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдүүдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэн аль нь хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Ундрахад даалгасугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ