Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 916

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Г.Ганбаатар, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Л.Цэндсүрэн, Т.Мижиддорж, иргэдийн төлөөлөгч Т.Баатаржав, шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч А.Очбадрал, шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, шүүгдэгч М.З, түүний өмгөөлөгч Д.Ганчимэг, шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Б.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б овогт Г.Э, Б овогт Э.Э, Ө овогт Г. Б, Б овогт М.З, Ө овогт О.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2603 0274 дугаартай 17 хавтас хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалm:

1.Б овогт Г.Э, Монгол Улсын иргэн, .... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл долоо, ах, эгч, дүү нарын хамт ... тоотод оршин суудаг, регистрийн дугаар ....., урьд:

-2012 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан;

-2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 778 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, эдлээгүй үлдсэн 6 сар 20 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн.

2.Б овогт Э.Э, Монгол Улсын иргэн, .... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт .... тоотод оршин суудаг, регистрийн дугаар ....., урьд:

-2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тогтоол биелүүлэхийг хойшлуулсан;

-2010 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймаг дахь сум дундын шүүхийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2010 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хугацаа дуусаж суллагдсан;

-2011 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан;

-2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

3.Ө овогт Г.Б, Монгол Улсын иргэн, ...... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд механизмын жолооч мэргэжилтэй, хувиараа барилгын засал хийдэг, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт ...... тоотод оршин суудаг, регистрийн дугаар ......, урьд:

-2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.

4.Б овогт М.З, Монгол Улсын иргэн, .... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, аав, ээж, ах, дүүгийн хамт ....... тоотод оршин суудаг, регистрийн дугаар, урьд:

-Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 864 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

            5.Ө овогт О.Э, Монгол Улсын иргэн, .... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилладаг, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт .... тоотод оршин суудаг, регистрийн дугаар ...., урьд ял шийтгүүлж байгаагүй.

 Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Г.Э нь: Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэх дараах хэргүүдэд холбогджээ. Үүнд:

1. Г.Б, О.Э, М.З нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 17 цагаас 02 дугаар сарын 22-ны өдрийн 13 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нүхтийн ам 29-4 тоотод оршин суух хохирогч П.Н-ийн эзэмшлийн зуслангийн байшингийн подволын цонхны хаалт төмрийг эвдэж хууль бусаар нэвтрэн орж самсунг маркын 55 инчийн LCD зурагт болон бусад эд зүйл хулгайлж бусдад 4,670,000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан;

2. Г.Б, М.З нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутагт байрлах “Найс” хувцас, барааны дэлгүүрт хууль бусаар нэвтрэн эд зүйл хулгайлж бусдад 2,679,500 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан;

3. Г.Б, М.З нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Жи Эм Би Эй” ХХК барьцаалан зээлдүүлэх газар болон хэвлэх үйлдвэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан авч бусдад 5,793,496 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан;

4. Г.Б, О.Э, М.З нартай тээврийн хэрэгсэл, багаж зэвсэг ашиглан Хэнтий аймгийн Хэрлэн сум 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Оч” худалдааны төвийн цахилгаан хэрэгслийн ломбарднаас 2016 оны 3 дугаар сарын 15-наас 3 дугаар сарын 16-ны хооронд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж бусдад 2,924,000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан;

5. Л.Б, О.Э нартай бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 25-ны шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах FМ107.5 радио байралдаг байрны хажууд байрлуулж тавьсан байсан хохирогч Д.Б-н эзэмшлийн 36-52 СҮА улсын дугаартай “Toyota Harier” загварын машины цонхыг хагалж дотроос нь 2 ширхэг хаш хөөрөг, монетон ээмэг, бөгж зэрэг эд зүйл хулгайлж бусдад 12,389,420 төгрөгийн хохирол учруулсан;

6. Л.Б, Г.Б, М.З нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж 2016 оны 4 дүгээр сарын 14-нөөс 15-ны үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, хадтын 2-234 тоотод оршин суух хохирогч Б.О-н гэрт орж зурагт, мөнгөн аяга хулгайлж бусдад 4,355,000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан;

7. Г.Б, М.З нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зусланд байрлах Л.Д-ын байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж эмээлийн мөнгөн баавар, зурагт, DVD тоглуулагч, бичлэг хадгалах төхөөрөмж, модон тагш зэрэг эд зүйл хулгайлж бусдад 3,968,392 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан;

8. Э.Э-тэй бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 25 дугаар байрны 02 дугаар орцны хонгилд байрлах хохирогч Н.Б-ын эзэмшлийн алт мөнгөний дарханы газрын хаалгыг эвдэн орж хөөрөгнүүд, мөнгөн аяганууд, алт, монет, мөнгөн эдлэлүүд хулгайлан авч 27,186,900 төгрөгийн хохирол учруулсан;

9. Э.Э-тэй бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 25 дугаар байрны 02 дугаар орцны хонгилд байрлах хохирогч Н.Г-ийн эзэмшлийн алт мөнгөний дарханы газрын хаалгыг эвдэн ээмэг, бөгж, кулон, хөөрөг, мөнгөн эдлэлүүд хулгайлан авч 735,000 төгрөгийн хохирол учруулсан;

10. Э.Э-тэй бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах “Алтайн Оргил” хүнсний дэлгүүрээс олон төрлийн тамхи, бэлэн мөнгө хулгайлан авч хохирогч Ц.С-д 649,000 төгрөгийн хохирол учруулсан;

11. А.Т-тэй бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 16-245 тоотод байрлах хохирогч С.Н-н эзэмшлийн хүнсний дэлгүүрээс бэлэн мөнгө хулгайлан авч 17,349,592 төгрөгийн хохирол учруулсан;

12. Ганцаараа 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын зам дагуу байрлуулсан байсан хохирогч Д.С-ын эзэмшлийн 13-26УНЯ улсын дугаартай “Ланд-100” загварын автомашины цонхыг хагалж түрийвч, гар утас, цүнх зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 1,070,000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан;

13. Ганцаараа 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах хохирогч М.Э-ын эзэмшлийн байшингийн вакум цонхоор хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 3,940,000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан;

14. Ганцаараа Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нүхтийн аманд байрлах хохирогч Ү.Б-гийн эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор 2016 оны 01 дүгээр сарын 02-ноос 01 дүгээр сарын 28-ны үед хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж бусдад 850,000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан;

15. Ганцаараа 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын зусланд байрлах иргэн С.Б-ын байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж Шарф загварын 39 инчийн зурагт хулгайлж бусдад 260,000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан;

16. Ганцаараа Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шарга морьт зуслангийн задгай тоотод оршин суух хохирогч М.Х-ын гэрт 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 8.393.500 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан;

17. Ганцаараа 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “100 ламын агуй" амралтын газрын зогсоол дээр байрлуулсан 20-23УБК дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын арын цонхны шилийг хагалж дотроос нь хохирогч Э.Т, Д.Ц, Э.Б, Б.Ө, Д.Г нарын эд зүйлийг хулгайлж 3,732,055 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан;

18. Ганцаараа 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мойлтын тохой" амралтын газар амарч байсан хохирогч С.Б-ийн эзэмшлийн 17-71УБО дугаартай “ВМW Х-5” загварын автомашины жолоочийн эсрэг талын арын хаалганы цонхыг хагалж зургийн аппрат хулгайлж бусдад 1,200,000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан;

19. Ганцаараа Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хандгайтын зуслангийн байшинд оршин суух хохирогч С.Т-ын байшинд 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 25-ны үед хууль бусаар нэвтэрч зурагт, ус буцалгагч зэрэг эд зүйл хулгайлж бусдад 1,730,000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан;

20. Ганцаараа 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 16-23 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтийн 5-218 тоотод оршин суух хохирогч Ш.Б-ын өвлийн сууцны вакум цонхоор хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан бусдад 2,717,130 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан;

21. Ганцаараа 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр “Ар гүнт” гэх газар оршин суух хохирогч Л.Н-ийн эзэмшлийн зуны байранд хууль бусаар нэвтэрч 40 инчийн зурагт, 5 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлж бусдад 1,600,000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан;

22. Ганцаараа 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн зусланд оршин суух хохирогч Г.Ч-ийн байшингийн дээвэр цөмлөн хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж бусдад 460,000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан;

23. Ганцаараа 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн зусланд байх хохирогч Т.Э-ийн байшингийн цонхыг эвдэж хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж бусдад 1.300.000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан;

24. Ганцаараа 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 01-ний үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Билгүүний энгэр зусланд оршин суух хохирогч Б.С-ын байшингийн цонхыг түлхэн орж зурагт, 2 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг унадаг дугуй зэрэг эд зүйл хулгайлж бусдад 1,030,000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан;

25. Ганцаараа 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 26-ны хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Билгүүний энгэр зусланд байх хохирогч Д.Б-ын зуслангийн байшингийн цонхыг түлхэн орж дрилл, чангалагч багаж, хөрөө, харуул, цүнх, ааруул зэрэг эд зүйл хулгайлж бусдад 280,000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан;

26. Ганцаараа 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн зусланд байх хохирогч Э.Э-ийн байшингийн цонхыг түлхэн орж мөнгөн аяга, ангийн хутга зэрэг эд зүйл хулгайлж бусдад 600.000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан;

27. Ганцаараа 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын зусланд байх хохирогч С.Б-ийн байшинд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж бусдад 850,000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан;

28. Ганцаараа 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Бага тэнгэрийн амны харалдаа Туул голын эрэг дээр байрлуулсан 38-58УНЗ улсын дугаартай “Тоуоta Filder” загварын автомашины арын шилийг хаглан хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан бусдад 554,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан;

29. Ганцаараа 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 14-16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Бага тэнгэрийн амны замын хойд талд Туул голын эрэг дээр хохирогч Б.Т-ийн эзэмшлийн хөх өнгийн “Приус 20”загварын автомашины цонхыг хагалж нөүтбүүк, бэлэн мөнгө, гутал хулгайлан авч 795,000 төгрөгийн хохирол учруулсан гэх.

Шүүгдэгч Э.Э нь: Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэх дараах хэргүүдэд холбогджээ. Үүнд:

1.Г.Э-тэй бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 25 дугаар байрны 2 дугаар орцны хонгилд байрлах хохирогч Н.Б-ын эзэмшлийн алт мөнгөний дарханы газрын хаалгыг эвдэн орж хөөрөгнүүд, мөнгөн аяганууд, алт, монет, мөнгөн эдлэлүүд хулгайлан авч 27.186.900 төгрөгийн хохирол учруулсан;

2.Г.Э-тэй бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 25 дугаар байрны 2 дугаар орцны хонгилд байрлах хохирогч Н.Г-ийн эзэмшлийн алт мөнгөний дарханы хаалгыг эвдэн орж ээмэг, бөгж, кулон, хөөрөг, мөнгөн эдлэлүүд хулгайлан авч 735.000 төгрөгийн хохирол учруулсан;

3.Г.Э-тэй бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтайн оргил” хүнсний дэлгүүрээс олон төрлийн тамхи, бэлэн мөнгө хулгайлан хохирогч Ц.С-д 649,000 төгрөгийн хохирол учруулсан;

4.Ганцаараа 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны Хужирбулангийн 3-1360 тоотод оршин суух хохирогч М.Г-ийн гэрийн хаалгыг эвдэн орж 509.500 төгрөгийн хохирол учруулсан;

5. Ганцаараа 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны Хужирбулангийн 3-1360 тоотод оршин суух хохирогч М.Н-ийн гэрийн хаалгыг эвдэн орж 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэх.

Шүүгдэгч Г.Б нь: Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэх дараах хэргүүдэд холбогджээ. Үүнд:

1. Г.Э, М.З, О.Э нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 17 цагаас 2 дугаар сарын 22-ны өдрийн 13 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нүхтийн ам 29-4 тоотод оршин суух хохирогч П.Н-ийн эзэмшлийн зуслангийн байшингийн подволын цонхны хаалт төмрийг эвдэж хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 4,670,000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан;

2. Г.Э, М.З, О.Э нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл, багаж зэвсэг ашиглан Хэнтий аймгийн Хэрлэн сум 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Оч” худалдааны төвийн цахилгаан хэрэгслийн ломбарднаас 2016 оны 3 дугаар сарын 15-наас 3 дугаар сарын 16-ны хооронд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж бусдад 2,924,000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан;

3. Г.Э, М.З нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж 2016 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутагт байрлах “Найс” хувцас, барааны дэлгүүрт хууль бусаар нэвтрэн эд зүйл хулгайлж бусдад 1,643,000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан;

4. Г.Э, М.З нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Жи Эм Би Эй” ХХК-ний байранд байрлах барьцаалан зээлдүүлэх газар болон хэвлэх үйлдвэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 4,104,666 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан;

5. Г.Э, М.З, Э.Д нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн зусланд байх Л.Д-ын байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж эмээлийн мөнгөн баавар, зурагт, DVD тоглуулагч, бичлэг хадгалах төхөөрөмж, модон тагш зэрэг эд зүйл хулгайлж бусдад 2,950,000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан;

6. Г.Э, М.З нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж 2016 оны 4 дүгээр сарын 14-нөөс 15-ны үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, хадтын 2-234 тоотод оршин суух иргэн Б.О-ын гэрт нэвтэрч зурагт, мөнгөн аяга хулгайлан бусдад 1,935,000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан;

7. Ганцаараа 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн автобусны буудлын орчим иргэн Л.А-ийн халааснаас “Iphone 6” загварын гар утсыг хулгайлан 600,000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан;

8. Ганцаараа 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цамбагарав үйлчилгээний төвийн урд иргэн Б.Э-ийн эзэмшлийн “Iphone 6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлж 650,000 төгрөгийн хохирол учруулсан гэх.

Шүүгдэгч М.З нь: Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэх дараах хэргүүдэд холбогджээ. Үүнд:

1. Г.Э, Г.Б, О.Э нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 17 цагаас 2 дугаар сарын 22-ны өдрийн 13 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нүхтийн ам 29-4 тоотод оршин суух хохирогч П.Н-ийн эзэмшлийн зуслангийн байшингийн подволын цонхны хаалт төмрийг эвдэн нэвтэрч самсунг маркын 55 инчийн LCD зурагт 2 ширхэг, PIaystotion тоглоом 1 ширхэг, компьютерийн гар 1 ширхэгийг хулгайлж бусдад 4,670,000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан;

2. Г.Э, Г.Б, О.Э нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл, багаж зэвсэг ашиглан Хэнтий аймгийн Хэрлэн сум 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Оч” худалдааны төвийн цахилгаан хэрэгслийн ломбарднаас 2016 оны 3 дугаар сарын 15-наас 3 дугаар сарын 16-ны хооронд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж бусдад 2,924,000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан;

3.Г.Э, Г.Б нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж 2016 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутагт байрлах “Найс” хувцас, барааны дэлгүүрт хууль бусаар нэвтрэн эд зүйл хулгайлж бусдад 1,643,000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан;

4.Г.Э, Г.Б нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Жи Эм Би Эй” ХХК-ний байранд байрлах барьцаалан зээлдүүлэх болон хэвлэх үйлдвэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 4,104,666 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан;

5.Г.Э, Г.Б, Э.Д нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зусланд байх хохирогч Л.Д-ын байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж эмээлийн мөнгөн баавар, зурагт, DVD тоглуулагч, бичлэг хадгалах төхөөрөмж, модон тагш зэрэг эд зүйл хулгайлж бусдад 2,950,000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан;

6.Г.Э, Г.Б нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж 2016 оны 4 дүгээр сарын 14-нөөс 15-ны үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, хадтын 2-234 тоотод оршин суух иргэн Б.О-ын гэрт нэвтэрч зурагт, мөнгөн аяга хулгайлж бусдад 1,935,000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан гэх.

Шүүгдэгч О.Э нь: Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэх дараах хэргүүдэд холбогджээ. Үүнд:

1. Г.Э, Г.Б, М.З нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 17 цагаас 2 дугаар сарын 22-ны өдрийн 13 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нүхтийн ам 29-4 тоотод оршин суух хохирогч П.Н-ийн эзэмшлийн зуслангийн байшингийн подволын цонхны хаалт төмрийг эвдэж хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 4,670,000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан;

2. Г.Э, Г.Б, М.З нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл, багаж зэвсэг ашиглан Хэнтий аймгийн Хэрлэн сум 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Оч” худалдааны төвийн цахилгаан хэрэгслийн ломбарднаас 2016 оны 3 дугаар сарын 15-наас 3 дугаар сарын 16-ны хооронд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж бусдад 2,924,000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан;

3. Г.Э-тэй бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 25-ны шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “FМ107.5” радио байрладаг байрны хажууд байрлуулж тавьсан байсан иргэн Д.Б-ын эзэмшлийн 36-52 СҮА улсын дугаартай “Tоёота харер” загварын автомашины цонхыг хагалж дотороос нь 2 ширхэг хаш хөөрөг, монетон ээмэг, бөгж, зэрэг эд зүйл хулгайлж бусдад 12,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэх.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1. Шүүгдэгч Г.Э шүүх хуралдаанд: “...Хан-Уул дүүргийн прокурорын газраас үйлдсэн яллах дүгнэлтэд дурдсан хэргүүдийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогч Н.Б-ын хулгайлагдсан эд зүйлс, үнэлгээтэй холбоотой зөвшөөрөхгүй зүйл бий. Гэхдээ энэ талаар Э.Э-гийн мэдүүлэгтэй санал нэг байна. Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлөх болно. Иймд надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

2. Шүүгдэгч Э.Э шүүх хуралдаанд: “...Миний хувьд яллах дүгнэлтэд дурдсан бүх үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч байгаа боловч хохирогч Н.Б-ын алдагдсан эд зүйлсийн нэр төрөл, хохирлын хэмжээтэй холбоотой маргаан байна. Тодруулбал, бид хохирогч Н.Б-ын дархны газраас мөнгөн бүс, 2 кг мөнгөн бэлдэц, 15 гр алтан бөгж, 12 лан мөнгө бүхий мөнгөн хазаар, алтан пайз, алтан халбага, 13 см, 21 см хэмжээтэй хоёр ширхэг мөнгөн аяга хулгайлаагүй. Мөрдөн байцаалтын үед хэт хутгыг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн боловч төлөгдсөн хохиролд тооцогдоогүй байна. Иймд хохирлын тооцоог зөвтгөн шийдвэрлэж өгнө үү. Мөн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Би үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Цагдан хоригдох хугацаандаа “хэрэв эдгээр хэргийг үйлдээгүй байсан бол хүүхдүүдтэйгээ, гэр бүлтэйгээ хамт ажил хийгээд явах боломж байсан” гэж өөртөө дүгнэлт хийлээ. Би бусдад учруулсан хохирлоо ажил хөдөлмөр эрхэлж төлж барагдуулах болно...” гэв.

3. Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд: “...Би яллах дүгнэлтэд дурдсан хэргүүдийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа болно. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулна. Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

4. Шүүгдэгч М.З шүүх хуралдаанд: “...Би анх Хэнтий явахдаа эднийг хулгай хийх гэж байна гэж мэдээгүй. Гэхдээ дараа нь мэдсэн боловч хамт явсан. Би Э-оор дамжуулж Э, Б нартай танилцсан юм. Бид Хэнтий, Сэлэнгэ, Булган руу миний машинаар явсан. Тэр машинаа хүнд зарчихсан одоо надад байхгүй. Би бусдад учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа тул хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

5. Шүүгдэгч О.Э шүүх хуралдаанд: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан болно. Иймд надад хорих ял эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү...” гэв.

- Улсын яллагч нараас хохирогч П.Н-ийн мэдүүлэг 1хх 29-33, гэрч Б-ийн мэдүүлэг 1хх 43-44 дүгээр хуудас, эд зүйлийн үнэлгээ 1хх 52 дугаар хуудас, хохирогч Ү.Б-гийн мэдүүлэг 1хх 147-150 дугаар хуудас, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл 1 хх 132-137 дугаар хуудас, яллагдагч Э-ийн мэдүүлэг, хохирогч Б-ын мэдүүлэг 1 хх 203 дугаар хуудас, хохирогч Б-ийн мэдүүлэг 1хх 225 дугаар хуудас, хохирогч Ц-ийн мэдүүлэг 1хх 227 дугаар хуудас, иргэний нэхэмжлэгч Ч.Н-ийн мэдүүлэг 11 хх 229 дүгээр хуудас, яллагдагч З-ын мэдүүлэг 1хх 243-246 дугаар хуудас, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл 1хх 189-193 дугаар хуудас, хохирогч Х-ын мэдүүлэг 2 хх 31 дүгээр хуудас, яллагдагч Г.Э-ийн мэдүүлэг 2хх 59 дүгээр хуудас, хохирогч Э-ын мэдүүлэг 2хх 132 дугаар хуудас, яллагдагч Г.Э-ийн мэдүүлэг 2хх 132 дугаар хуудас, хохирогч Н-н мэдүүлэг 2хх 243 дугаар хуудас, мэдүүлгийг газар нь шалгах ажиллагааны тэмдэглэл 3хх 20-24 дүгээр хуудас, яллагдагч Г.Э-ийн мэдүүлэг 3хх 29 дүгээр хуудас, хохирогч Б-ын мэдүүлэг 3хх 62 дугаар хуудас, яллагдагч Г.Э-ийн мэдүүлэг 3хх 72 дугаар хуудас, хохирогч Б-ийн мэдүүлэг 3хх 98,101 дүгээр хуудас, хохирогч М-ын мэдүүлэг 3хх 180 дугаар хуудас, хохирол төлсөн мэдүүлэг 4хх 1 дүгээр хуудас, хохирогч Д-ийн мэдүүлэг 3хх 183 дугаар хуудас, хохирогч Э-ы мэдүүлэг 3 хх 72 дугаар хуудас, хохирогч Б-ийн мэдүүлэг 3хх 98,101 дүгээр хуудас, хохирогч М-ын мэдүүлэг 3хх 180 дугаар хуудас, хохирогч Д-ийн мэдүүлэг 3хх 183 дугаар хуудас, хохирогч Э-ы мэдүүлэг 4хх 14 дүгээр хуудас, хохирогч Г-ын мэдүүлэг 4хх 16 дугаар хуудас, эд зүйл хураан авсан тэмдэглэл 3хх 226 дугаар хуудас, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл 4хх 2-4 дүгээр хуудас, хохирогч Г-ын мэдүүлэг 64-69 дүгээр хуудас, гэрч Д-ийн мэдүүлэг 4хх 88-91 дүгээр хуудас, хохирогч Ч-ийн мэдүүлэг 4хх 189-190 дүгээр хуудас, яллагдагч Г.Э-ийн мэдүүлэг 4хх 169 дүгээр хуудас, хохирогч Э-ийн мэдүүлэг 4хх 214-216 дугаар хуудас, яллагдагч Г.Э-ийн мэдүүлэг 4хх 226 дугаар хуудас, хохирогч Д-ын мэдүүлэг 4хх 246-250 дугаар хуудас, яллагдагч Д-ын мэдүүлэг 5хх 10 дугаар хуудас, Хохирогч О-ын мэдүүлэг 5хх 54-56 дугаар хуудас, яллагдагч Б-ий мэдүүлэг 5хх 74 дүгээр хуудас, мэдүүлгийг газар дээр нь шалггасан тэмдэглэл 5хх 85 дугаар хуудас, хохирогч Б-ын мэдүүлэг 5хх 107 дугаар хуудас, хохирогч Б-ын хохирол төлбөргүй гэсэн баримт 5хх 147 дугаар хуудас, яллагдагч Э-ын мэдүүлэг 5хх 118 дугаар хуудас, хохирогч Ц-ын мэдүүлэг 5хх 157-159 дүгээр хуудас, шинжээчийн дүгнэлт 5хх 162-168 дугаар хуудас, хохирогч С-ын мэдүүлэг 5хх 195 дугаар хуудас, яллагдагч Э-ийн мэдүүлэг 5хх 203 дугаар хуудас, Хохирогч Б-ын мэдүүлэг 5хх 229-230 дугаар хуудас, Хохирогч Г-ын мэдүүлэг 6хх 16 дугаар хуудас, хохирогч Ө-ын мэдүүлэг 6хх 18 дугаар хуудас, хохирогч Т-ийн мэдүүлэг 6хх 61 дүгээр хуудас, хохирогч Б-ийн мэдүүлэг 6хх 63 дугаар хуудас, хохирогч Ц-ын мэдүүлэг 6хх 65 дугаар хуудас, хохирогч Б-ийн мэдүүлэг 6хх 20 дугаар хуудас, яллагдагч Э-ийн мэдүүлэг 6хх 27 дугаар хуудас, хохирогч Т-ын мэдүүлэг 6хх 87 дугаар хуудас, яллагдагч Э-ийн мэдүүлэг 6хх 98 дугаар хуудас, хохирогч С-ын мэдүүлэг 6хх 123 дугаар хуудас, яллагдагч Г.Э-ийн мэдүүлэг 6хх 160 дугаар хуудас, гэрч Т-ын мэдүүлэг 7хх 248 дугаар хуудас, гэрч Т-ын мэдүүлэг 7хх 249 дүгээр хуудас, хохирогч А-ийн мэдүүлэг 8хх 232 дугаар хуудас, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл 8хх 230 дугаар хуудас, гэрч Б-ын мэдүүлэг 8хх 240 дүгээр хуудас, 12 хх 249-250 дугаар хуудас, 13хх 1-7 дугаар хуудас, яллагдагч Г.Э-ийн мэдүүлэг 7хх 156 дугаар хуудас зэрэг нотлох баримтыг;

- шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хохирогч Б-ын мэдүүлэг 12хх 97-98 дугаар хуудас, хохирогч Б-оос дахин авсан мэдүүлэг 16хх 222 дугаар хуудас, Ц-ын мэдүүлэг 11хх 59 дүгээр хуудас, хөрөнгийн үнэлгээний “Давно” ХХК-ны  баримт 13 хх 98-108 дугаар хуудас, Б-ийн мэдүүлэг 1хх 201 дүгээр хуудас, Б-ын мэдүүлэг 1хх 195 дугаар хуудас, үнэлгээний хуудас 1хх 213 дугаар хуудас, Э-ны мэдүүлэг 4хх 15 дугаар хуудас, эд зүйлийн үнэлгээ 4хх 21 дүгээр хуудас, “Найс”-ын Б-ийн мэдүүлэг 1хх 6 дугаар хуудас, Ц-ын мэдүүлэг 11хх 59 дүгээр хуудас, Б-ын мэдүүлэг 11хх 83-84 дүгээр хуудас, 8 дугаар сарын 25-нд хохирогчоор өгсөн мэдүүлэг 11 хх 87 дугаар хуудас, 11хх 93 дугаар хуудас, гэрч Р-ийн мэдүүлэг 11хх 120-123 дугаар хуудас, Б-ын хохирлын тооцоо 5хх 136-137 дугаар хуудас, 2017 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр хохирогч Б-ын мэдүүлэг 5хх 147 дугаар хуудас зэрэг нотлох баримтыг тус тус шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахьхэсэгтзааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнддараах үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдов. Үүнд:

Бүлэглэж үйлдсэн хэргүүд:

1.Г.Э, Г.Б, М.З, О.Э нар бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 17 цагаас 02 дугаар сарын 22-ны өдрийн 13 цагийн хооронд Hyundai Sonata-5 загварын 50-24 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн амны 29-4 тоотод оршин суух хохирогч П.Н-ийн эзэмшлийн зуслангийн байшингийн зоорины цонхны хаалт төмрийг эвдлэн нэвтэрч Samsung загварын 55 инчийн LCD зурагт болон бусад эд зүйл хулгайлж нийт 4,670,000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Н-ийн мөрдөн байцаалтад өсгөн: “....Би 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байшиндаа 13 цагийн орчим очиход манай хойд талын байшинд ажил хийж байсан Б гэдэг залуу орчихсон ажил хийж байсан. Би байшиндаа байж байгаад 17 цагийн үед хойд талд амьдардаг О гэх эмэгтэй болон Б нарын хамт хотын төв рүү явсан. Тэгээд 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр би ажил дээрээ байж байтал Б миний утас руу залгаад танай хойд талын том өрөөний балкон онгорхой байна, хулгай орчихсон юм шиг байна, цагдаа дуудчих уу гэхээр нь тэг тэг гэж хэлсэн. Б хэлэхдээ би байшинг тойрч харлаа, гражны цонхын решеток эвдээд орчихсон байна гэсэн. Манайхаас Samsung загварын 55 инчийн зурагт 2 ширхэг, Playstoion тоглоом 1 ширхэг, компьютерийн гар 1 ширхэг зэрэг эд зүйл алдагсан. Манай алдагдсан эд зүйлд ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй, алдагдсан нэг зурагтыг нэг хүн арай гэж өргөж явах байх, миний бодлоор алдагдсан зурагтыг 3 хүн өргөж явах боломжтой, хяналтын камер байхгүй ...” гэсэн мэдүүлэг(1 хх-ийн 30-31 дүгээр хуудас),

-  2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн: “...би эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Манай гэрээс өөр эд зүйл алдагдаагүй. Хохирлоо төлүүлж авмаар байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 33 дугаар хуудас),

-  Гэрч Б.Б-ийн: "...Хамгаалалтын төмрийг бид нар тавьж байсан. Гараараа шууд татаад гаргаад ирэх хэцүү. Яагаад гэвэл тоосгыг нь өрмөөр цоолоод хамгаалалтын төмрийг зоож өгсөн учраас тусгай багажаар салгах боломжгой. Үнэхээр салгах шаардлага гарвал ямар нэгэн төмрөөр л хөшиж онгойлгох боломжтой...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 43 дугаар хуудас),

-2016 оны 2 дугаар сарын 23-ний өдрийн “Эд зүйлийг 4,670,000 төгрөгөөр үнэлж, нийт хохирлын дүнг тогтоосон” хөрөнгийн үнэлгээ (5 дугаар хх-ийн 197 дугаар хуудас),зэрэг нотлох баримтаар;

2. Г.Э, Г.Б, М.З, О.Э, нар бүлэглэн2016 оны 3 дугаар сарын 15-наас 16-ны хооронд Hyundai Sonata-5 загварын 50-24 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэж(багаж хэрэглэсэн шинж хасагдсан), Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Оч” худалдааны төвийн цахилгаан хэрэгслийн барьцаалан зээлдүүлэх газарт хууль бусаар нэвтэрч, нэр бүхий эд зүйлс хулгайлж бусдад 2,924,000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Б.Г мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 02 дугаар сард “Намсрай хаан” ХХК-ыг байгуулан цахилгаан хэрэгслийн засвар, ломбард гэсэн үйл ажиллагааг “Оч” худалдааны төвд байгуулсан. 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хот руу явах гэж байхад төрсөн дүү Б.Д над руу өглөөний 09 цаг өнгөрч байхад залгаад манай засварын газарт хулгай орсон байна гэж мэдэгдсэн. Тэгээд би ажил руугаа яваад очиход цагдаа нар ирчихсэн хэргийн газрыг хамгаалалтандаа аваад үзлэг хийж байсан. Би цагдаа нартай хамт ороод эд хогшлоо харахад өрөөний зүүн хойд буланд байдаг 120x150 хэмжээтэй ногоон өнгийн 2 хаалгатай сейф, лангууны ард талд байх хэрэглээний “Aser”загварын 14 инчийн нөөтбүүк алдагдсан байсан. Сейфэн дотор хүмүүсийн ломбарданд тавьсан гар утас, нөөтбүүк, бэлэн мөнгө зэрэг эд зүйлс байсан. ...” гэсэн мэдүүлэг  (4 дүгээр хх-ийн 64-68 дугаар хуудас),

-  2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн: “... Би тухайн үед эрүүгийн хэрэгт эд зүйлийн үнэлгээ гаргуулж хэргийн материалд хавсаргасан байгаа. Би үйлчлүүлэгдийнхээ жи мобайлийн 10 утасны эд зүйлийн үнэлгээг гаргуулж өгөөгүй байсныг нэмж үнэлүүлнэ. Хэрэг болохын өмнөх өдөр манай ломбарданд гадных бололтой, Хэнтий аймагт урьд нь харж байгаагүй, сэжиг бүхий 3 хүн орж ирсэн. Тэр хүмүүс утас авахуу, шууд зарчихья, танай ломбарданд тавья гэж манай ажилтанд хэлэхээр нь бичиг баримт байна уу гэж асуухад байхгүй гэхээр нь тэгвэл үйлчлэхгүй гэсэн байсан. Би манай ломбардаар үйлчлүүлж эд зүйлээ алдсан иргэдийн хохиролыг өөрөөсөө барагдуулж байгаа. Одоогоор нийт хохиролын 50 хувийг барагдуулсан. ...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хх-ийн 6 дүгээр хуудас)

-Гэрч М.Д мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 25-88 уне улсын дугаартай Тоёота Чейзэр загварын тээврийн хэрэгсэлтэй З, Э, Э, Б бид тавуулаа Хэнтий аймаг руу явсан. Хэнтий аймагт манай ээжийн талын хамаатан Г гэдэг эгчийн гэр байдаг юмаа. Би тухайн үед жирэмсэн байсан учраас эгчийнхээ гэрт үлдсэн. Харин тэр дөрөв гоо сайхны бараа зарна гээд явсан. 16 цагийн үед эргэж ирээд бараа зарагдаагүй гэж хэлээд хоол хийлгэж идэх гээд ирсэн. Тухайн үед манай бэр эгч хоол, цай хийж өгсөн ба тэд нар 2-3 цаг унтацгааж байгаад оройн 20 цагийн орчим дахин гарч гоо сайхны бараагаа зарахаар явсан. Ирэхгүй удаад байхаар иь би утсаар ярихаар арай очих болоогүй байна гэдэг байсан. Тэгтэл шөнийн 02 цагийн үед тэд нар ирсэн, ирэхдээ энд угаасаа юм зарагдахгүй байна, явья гээд шөнөдөө Улаанбаатар луу явсан. Би бодохдоо гоо сайхны хэрэгсэл зарахаар явсан гэж бодож байсан чинь харин тэд нар хулгай хийхээр явсан байсан. Замдаа нэлээн олон дэлгүүрээр орсон. Би тэднийг гоо сайхны бараагаа зараад мөнгөтэй болоод байна гэж бодсон, мөнгөтэй болчихоод пиво ууж байсан. Хэнтийгээс ирэх замдаа Билгүүн, Эрдэнэпүрэв, Эрдэнэцогт нар архи уугаад байсан. Харин Золбаатар машин барьсан. Би тэднийг замдаа дэлгүүрт ороод гоо сайхны бараагаа зараад гэж бодож байсан, одоо бодоод байхад хулгайлсан гар утсаа зараад архи уусан юм байна. ...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хх-ийн 88-91 дүгээр хуудас),

-Гэмт хэрэг, захиргааны зөрчлийн, талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (4 дүгээр хх-ийн 48 дугаар хуудас),

-Хэргийн газарт үзлэг хийсэн 2018 оны 3 дугаар сарын 16-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (4 дүгээр хх-ийн 40-63 дугаар хуудас),

-2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Эд зүйлийг 4,676,000 төгрөгөөр үнэлж, нийт хохирлын дүнг тогтоосон” хөрөнгийн үнэлгээ (4 дүгээр хх-ийн 71 дүгээр хуудас)зэрэг нотлох баримтаар;

3. Г.Э, М.З, Г.Б нар бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Hyundai Sonata-5 загварын 50-24 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “NICE” барааны дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, нэр бүхий эд зүйлс хулгайлж, бусдад 2,379,500 (300,000 төгрөг хасагдсан) төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

-Хохирогч М.Б мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт байрлах “Nice” хувцас барааны дэлгүүрт бэлэн хувцас, гоо сайхны барааны лангууг түрээслэн ажиллуулдаг. 2016 оны 03 дугаар сарын 08-ны өглөө гэртээ байж байхад над руу 10 цагийн үед хамт лангуу түрээслэдэг С залгаад манай худалдааны төвд хулгай орсон байна, та хүрээд ир гэсэн. Би шууд гэрээсээ гараад ажил дээрээ яваад очиход манай дэлгүүрийн худалдагч нар бүгд ирчихсэн байсан. Тэгсэн худалдааны төвийн гадна талын төмөр хаалга нь цоожтой. ар талын хаалгаар нь хулгай орсон байна гэж хүмүүс ярилцаж байсан. Миний лангуун дээрээс өлгүүрт байсан эмэгтэй хүний ноосон цамц, урт, богино жинсэн өмд, ноосон малгай, цагаан цэнхэр өнгийн богино жинсэн өмд. охидуудын цамц зэрэг хувцаснууд алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг (1дүгээр хх-ийн 225 дугаар хуудас),

-Хохирогч Н.Ц мөрдөн байцаалтад өгсөн: “...Худалдааны дэлгүүр нь гадна талдаа төмөр хаалгатай, цоожтой байдаг. Тухайн үед арын жижиг модон хаалгаар орчихсон байсан. Миний лангуун дээрээс улаан өнгийн эмэгтэй хүний хавар. намрын богино хүрэм 1 ширхэг, хавар, намрын богино түрийтэй эмэгтэй хүний гутал 1 хос, эмэгтэй хүний 2, эрэгтэй хүний 1 үнэртэй ус, 1 ширхэг үсний будаг алдагдсан байсан....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 228 дугаар хуудас),

-Иргэний нэхэмжлэгч Ч.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний лангуун дээрээс эмэгтэй хүүхдийн хүрэм, дунд зэргийн хэмжээтэй болор тавга 3 ширхэг алдагдсан байсан. Надад 150.000 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 30 дугаар хуудас),

- Яллагдагч М.З мөрдөн байцаалтад өгсөн: “...Б, Э бид гурав Хөтөлд ирээд төв замаар явж байгаад нэг байрны урд зам дагуу зогсоод Э буугаад 20-од минут болоод буцаж ирээд Б-ийг авч гараад худалдааны төвийн араар тойроод алга болсон. Би машиндаа суугаад хүлээж байхад 1 цаг орчмын дараа Э, Б нар 2 цүнхтэй гарч ирээд гялс яваарай гэсэн. Цүнхэн дотор куртка, эрэгтэй, эмэгтэй ноосон цамц. өмд. 700.000 төгрөг нөөтбүүк зэрэг байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 243-246 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар;

4. Г.Э, М.З, Г.Б нар бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Hyundai Sonata-5 загварын 50-24 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэж, Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Жи Эм Би Эй” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газар болон хэвлэх үйлдвэрт хууль бусаар нэвтэрч,нэр бүхий эд зүйлс хулгайлж, бусдад 5,545,500 (134,000 төгрөг хасагдсан) төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Р.М мөрдөн байцаалтад өгсөн: “ ...Би Булган аймгийн Булган сумын хоршоологчдийн холбоон дотор хувиараа ломбард ажиллуулдаг юм. Тэгээд манай ломбард 2016 оны 3 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд ажиллаагүй. Тэгсэн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өглөө намайг гэртээ байж байхад 08 цагийн үед манай байгууллагын манаач Д над руу утсаар залгаад өрөөнүүдээр хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд би шууд ажил руугаа яваад очиход цагдаа нар ирчихсэн үзлэг хийж байсан. Би цэвэр мөнгө аяга хийх гээд цуглуулж байсан 300 грамм цэвэр мөнгө алдсан. 1 ширхэг эмэгтэй бугуйн цаг бэлэн 15.000 төгрөг алдсан. Би алдсан цагаа 120.000 төгрөгөөр үнэлнэ. 300 грамм цэвэр мөнгөө 270.000 төгрөгөөр үнэлнэ.... ” гэсэн мэдүүлэг (3 дугаар хх-ийн 181-182 дугаар хуудас),

-Шүүгдэгч М.З мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (4 дүгээр хх-ийн 02-04 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтаар;

5. Г.Э, М.З, Г.Б нар бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Hyundai Sonata-5 загварын 50-24 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэж, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зусланд байрлах Л.Д-ын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, нэр бүхий эд зүйлс хулгайлж, бусдад 3,968,392 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Л.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай эхнэрийн дүү Э нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гэр бүлийнхээ хамт Солонгос улс руу явсан юм. Тэдний зуслангийн байшин нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн зусланд байдаг бөгөөд Э явахдаа намайг эргэж, тойрч байгаарай гэж захисан юм. 2016 оны 03 дугаар сарынө 29-ний өдөр Э-ын зуслангийн байшинг харж байсан хажуугийн 108 суврага гэх нэртэй компанийн манаач Э над руу залгаад танай байшингийн цонх онгорхой байна гэхээр нь би шууд явж очсон. Дүү Э-ынхаас мөнгөн баавар 14 ширхэг, 40 инчийн ЛСД зурагт, ДВД тоглуулагч, СД, сейф, бичлэг хадгалагч төхөөрөмж, модон тагш зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хх-ийн 246-248 дугаар хуудас),

-Хохирогч Л.Д-ын Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл (4 дүгээр хх-ийн 232 дугаар хуудас),

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (4 дүгээр хх-ийн 233 дугаар хуудас),

-Эд зүйлийн үнэлгээ (4 дүгээр хх-ийн 244 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтаар;

6. Г.Э, М.З, Г.Б нар бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Hyundai Sonata-5 загварын 50-24 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэж, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хадатын 2-234 тоотод Б.О-ын гэрт хууль бусаар нэвтэрч, нэр бүхий эд зүйлс хулгайлж, бусдад 4,355,000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Б.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зуслангийн байшиндаа иртэл манай байшингийн 1 давхарын зүүн талын гал тогооны вакум цонхны хамгаалалт төмрийг эвдээд, авч тавиад жижиг цонхоор хулгайч орсон байсан. Манайхаас 51 инчийн Samsung зурагт 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, камерын мэдээлэл хадгалах төхөөрөмж 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан байсан....” гэсэн мэдүүлэг (5 дугаар хх-ийн 55-56 дугаар хуудас),

-“...Манайд олон жил болж байгаа ашиглахгүй удаж байгаа эвдэрхий буу, хуучин муу сэлэм зэрэг эд зүйл алдагдсан. Надад учирсан хохирлын талаар гаргасан тооцоотой танилцлаа хүлээн зөвшөөрч байна. Буруутай этгээдүүдэд гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (5 дугаар хх-ийн 57-58 дугаар хуудас),

-Яллагдагч Г.Б-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны дундуур З луу Э утсаар ярихад З машин бензингүй болсон байна гэсэн чинь Э Б луу залгаад хаана байна, хүрээд ир гэсэн. Тэгээд бид нар Б-ийн гэрт очсон юм. Хойшоогоо Бэлх гэдэг зуслангийн Хадат гэдэг газар луу орох замд Э энэ айл руу орьё, эзэнгүй байна гэсэн. Бид нар баруун талын хашааг нь давж Э цонхны төмөр хаалтыг сугалж аваад вакум цонхыг нь хөшиж онгойлгоод Б, Э бид гурав орсон. З байшингаас бага зэрэг зайтай машин дотроо сууж байсан. Тэр айлын гал тогооноос мөнгөн аяга, 2 давхараас нь нэлээн том зурагт аваад бид нар гарцгаасан. Э Н гэх ахад зурагтыг 500.000 төгрөгөөр зарсан, мөнгөн аягыг нь аваад явсан...” гэсэн мэдүүлэг (5 дугаар хх-ийн 74 дүгээр хуудас),

-2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (5 дугаар хх-ийн 85-86 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар;

7. Г.Э, О.Э нар бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 25-ны шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх FМ 107.5 радио байрладаг байрны гадна байрлуулсан Д.Б-ын эзэмшлийн “Toyota Harrier” загварын 36-52 СҮА улсын дугаартай автомашины цонхыг хагалан нэвтэрч, нэр бүхий эд зүйлс хулгайлж, бусдад 12,389,420 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Д.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 05 дугаар сарын 25-ны өглөө Сүхбаатар аймгаас Улаанбаатарт ирээд орой 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо FM107.5 радио байрладаг байрны гадна өөрийн эзэмшлийн шаргал өнгийн 36-52 СҮА улсын дугаартай Тоёота Харьер загварын авто машинаа хажуугийн зогсоол дээр байрлуулж тавиад оройн 22 цагийн орчим ирэхэд миний машины зүүн хойд талын хаалганы салхины шилийг хаглаад дотор нь байсан хар өнгийн эрэгтэй хүний цүнх, цүнхэнд байсан сахлын машин, ногоон өнгийн чулуун толгойтой, алтан нуухтай эртний өнгийн 4 хүчтэн сийлсэн, алтан нуухтай, шүрэн толгойтой, их гарын шүрэн хөөрөг, 4 хос монетон ээмэг, бөгж, 15 ам доллар, биет 10.000 төгрөг зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг (5 дугаар хх-ийн 107 дугаар хуудас),

-2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагч нар миний алдсан эд зүйлийг олж өгсөн. Уг алдсан эд зүйлсээ 2016 оны 10 дугаар сард өөрийн биеэр очиж хүлээж авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (5 дугаар хх-ийн 147 дугаар хуудас),

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (5 дугаар хх-ийн 101 дүгээр хуудас),

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг (5 дугаар хх-ийн 103 дугаар хуудас),

-Яллагдагч О.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 5 дугаар сарын 26-ний орой гэрлүүгээ харьж яваад 13 дугаар хорооллын шинэ замын хажууд хуучин тандаг байсан Э-тэй таарсан. Тэгтэл байрнуудын хажуугаар явж байсан чинь хажуухан талд байсан “Toyota Harrier” загварын 36-52 СҮА улсын дугаартай автомашины цонхыг хагалан баруун хойд талын суудал дээр хар өнгийн гар цүнх байсныг Э аваад онгойлгож үзээд цагаан, ногоон өнгийн хоёр ширхэг хөөрөг гаргаж ирээд нэг хүн рүү утсаар яриад хоёулаа Цайз 16-гийн тийшээ такси барьж очоод намайг хол зогсоогоод Э нөгөө хүнтэйгээ уулзаад барьж явсан эд зүйлээ 500,000 төгрөгөөр зарсан гэж хэлсан. Тэгээд тэр мөнгөнөөсөө надад 100,000 төгрөгийг өгөөд надаас салаад явсан. Түүнээс хойш Э-тэй уулзаагүй...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар;

8. Г.Э, Э.Э нар бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ц.С-ийн “Алтайн оргил” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, нэр бүхий эд зүйлс болон бэлэн мөнгө хулгайлж, бусдад 649,000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Ц.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 6 дугаар сарын 08-ны оройн 00 цагийн үед манай нөхөр Б.Г Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо рашаантын 16-47а тоотод байрлах дэлгүүрээ хаагаад гэртээ ирсэн. Тэгээд маргааш өглөө нь 10 цагийн үед нөхөртэйгөө дэлгүүрээ нээхээр очсон. Гэтэл манай дэлгүүрийн цонхны хамгаалалт төмөр хугарсан, цонх нь онгорхай байсан. Тэгээд дэлгүүрийн хаалгыг онгойлгоод харсан чинь хулгай орсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг (15 дугаар хх-ийн 15 дугаар хуудас),

-Гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 6 дугаар сарын 08-ны оройн 00 цагийн үед би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо рашаантын 16-47а тоотод байрлах дэлгүүрээ хаагаад гэртээ ирсэн. Тэгээд маргааш өглөө нь 10 цагийн үед эхнэртэйгээ дэлгүүрээ нээхээр очсон. Манай дэлгүүрийн цонх онгорхой байсан. Тэгээд дэлгүүрийн хаалга нээхэд манай дэлгүүрийн бараа дутсан байсан...” (15 дугаар хх-ийн 16 дугаар хуудас),

-2016 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (14 дүгээр хх-ийн 248, 15 дугаар хх-ийн 02 дугуур хуудас)зэрэг нотлох баримтаар;

9. Г.Э, Э.Э нар бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 25 дугаар байрны 2 дугаар орцны хонгилд байрлах Н.Б-ын эзэмшлийн алт мөнгөний дарханы газарт хууль бусаар нэвтэрч, нэр бүхий эд зүйлс хулгайлж, бусдад 23,900,900 (3,286,000 төгрөг хасагдсан) төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Н.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 7 дугаар сарын 11-оос 12-нд шилжих шөнө орцны хаалгаар орж, манай дарханы газрын төмөр хаалганы хаалт төмрийг хөшиж хугалан дотор хаалгыг нь эвдэлж ороод өрөөний баруун хойд талд байсан саарал өнгийн төмөр сейфийг эвдэлж дотроос нь мөнгөн аяга 7 ширхэг, хөөрөг 4 ширхэг, хэт хутга 1 ширхэг, мөнгөөр сүлжсэн мөнгөн хазаар 1 ширхэг, хутга хийж байсан бэлдчихсэн мөнгөнүүд 1 кг 940 грамм хайлчихсан гулдмай мөнгө, ээмэг, бөгж, бугуйвчнууд хөөрөгний 8 грамм орчим алтан халбага 1 ширхэг, Монгол банк гэсэн дардас алтан пайз, шүрэн шигтгээтэй алтан ээмэг 1 хос, 8.8 граммтай хайлуулсан алт, 17 граммтай, алтан бөгж 1 ширхэг 4.5 граммтай бөгжний шүрэн шигтгээ 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан байсан. тухайн үед би амраад Ховд аймагт явж байгаад хэд хоногийн дараа Улаанбаатар хотод ирээд алдагдсан эд зүйлээ хайж байхдаа таньдаг алт мөнгө авдаг ченжүүд болон алт мөнгөний дархануудад зураг болон онцлог содон шинжийг хэлж байсан ба удаагүй 2016 оны 08 дугаар сарын 8-ны өдөр намайг гадуур явж байхад миний танил Б над руу залгаад “Чиний алдагдсан эд зүйл дотроос замаг манан хөөргийг чинь Нарантуул зах дээр зарах гээд явж байна” хүрч ирээд үзээдэх гэхээр нь Нарантуул захын алт мөнгө зардаг хэсэгт байдаг Б-ийн лангуун дээр очиход нөгөө хөөрөг зарах гэж байсан залуу хөөргөө үлдээгээд зугтахаар нь хөөж бариад Нарантуулын цагдаагийн хэсэгт аваачаад өгчихсөн байсан. Тэр залуугийн барьж явсан гэх хөөрөг нь миний дарханы газраас алдсан хөөрөг мөн байсан...” (11 дүгээр хх-ийн 82-84 дүгээр хуудас),

-“...Миний эд зүйлийн үнэлгээ нь хулгайч нарт ашигтайгаар гарсан байна. Миний Мөнгөн тоногтой хэт хутга нь мөнгө болон дархан хүний ур ухаан их орсон. Гэхдээ би үнэлгээгээр гаргасан тооцоонд санал хүсэлт гаргахгүй...” гэсэн мэдүүлэг (16 дугаар хх-ийн 222 дугаар хуудас),

-Эд зүйлсийг 27,186,900 төгрөгөөр үнэлж, нийт хохирлын дүнг тогтоосон хөрөнгийн үнэлгээ тайлан (11 дугаар хх-ийн 100-101 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтаар;

10. Г.Э, Э.Э нар бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 25 дугаар байрны 2 дугаар орцны хонгилд байрлах Н.Г-ийн эзэмшлийн алт мөнгөний дарханы газарт хууль бусаар нэвтэрч, нэр бүхий эд зүйлс хулгайлж, бусдад 735,000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Н.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 40 мянгатын 25 дугаар байрны подвальд 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн алт мөнгөний дарханы газар ажиллуулж эхэлсэн. 2016 оны 7 дугаар сарын 10-ны 17 цагийн үед дарханы газраа хаагаад явсан. Тухайн өдрүүд нь баяр наадмын өдрүүд таарч байсан тул 07 сарын 20-ны өдөр хүртэл амрах бодолтой байсан. 2016 оны 07 дугаар сарын 12- ны өдрийн 11 цагийн үед манай подвалд байдаг оёдолчин Д.М залгаад танай дарханы газарт хулгай орсон байна гэж хэлсэн. Ингээд би 12 цагийн үед дарханы газартаа очиход манай дарханы газрын хаалганы цоож эвдэгдсэн , онгорхой байсан ба явж ороход сейф эвдэгдсэн байдалтай дотор нь байсан...” гэсэн мэдүүлэг (11 дүгээр хх-ийн 103-104 дүгээр хуудас),

-Иргэний нэхэмжлэгч Л.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тэр хүнийг танихгүй. 2016 оны 06 дугаар сарын сүүлээр өөрийн судалтай манан хөөргөнд нуух хийлгэхээр дарханы газар гэсэн хаягтай газар байхаар нь оруулж үзүүлэхэд 280,000 төгрөгөөр хийж өгнө гэсэн. Тэгээд , би өөрийнхөө хөөргийг үлдээгээд явсан. Тэгээд намайг наадмын өмнө хөөрөг болчихсон шүү ирж аваарай...” гэсэн мэдүүлэг ( 11 дүгээр хх-ийн 109 дүгээр хуудас),

-2016 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (11 дүгээр хх-ийн 66-75 дугаар хуудас),

-2016 оны 11 дугаар сарын 14-ний өдрийн “Эд зүйлийг 735,000 төгрөгөөр үнэлж, нийт хохирлын дүнг тогтоосон” хөрөнгийн үнэлгээ (11 дугаар хх-ийн 106-107 дугаар хуудас)зэрэг нотлох баримтаар;

11. Г.Э бусадтай бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 16-245 тоотод байрлах хохирогч С.Н эзэмшлийн хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, бэлэн мөнгө хулгайлж, 17,349,592 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь:

-Хохирогч С.Н-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Надад Монгол мөнгөөр 17,000,000 төгрөг, мөн 100 доллор Монгол мөнгөөр 210,000 төгрөгийн хохирол учирсан. Компьютерийн хаардыг ойролцоогоор 150,000 төгрөг гэж бодож байна. Нийт 17,360,000 төгрөгийн хохирол учирсан. Энэ мөнгө манай эхнэрийн тэтгэвэрийн зээл, банкны зээл, дэлгүүрийн орлого зэрэг байсан. Би байрны урьдчилгаа өгөх зорилгоор хадгалж байсан...” гэсэн мэдүүлэг (13 дугаар хх-ийн 135-137 дугаар хуудас),

-2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (13 дугаар хх-ийн 118-124 дүгээр хуудас),

-2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Эд зүйлийг 150,000 төгрөгөөр үнэлж, нийт хохирлын дүнг тогтоосон” хөрөнгийн үнэлгээ (13 дугаар хх-ийн 149 дүгээр хуудас)зэрэг нотлох баримтаар;

Ганцаараа үйлдсэн хэргүүд:

12. Г.Э 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Туул голын зам дагуу байрлуулсан байсан Д.С-ын эзэмшлийн Toyota Landcruiser-100” загварын 13-26 УНЯ улсын дугаартай автомашины цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч, нэр бүхий эд зүйлс хулгайлж, бусдад 1,070,000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Д.С-ын мөрдөн байцаалтад өсгөн: “...2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн үед би 4-н хүүхдийн Зайсангийн голын эрэг дээр салхилахаар очсон. Тэнд би 13-26 УНЯ улсын дугаартай Ланд 100 загварын автомашиныг замын урд талд зам дагуу байрлуулж тавьсан. Тухайн үед би том охин Б.Н (99016858), дунд охин Б.Д (эмэгтэй) 10 настай тэгээд 2 бага насны нялх хүүхэдтэйгээ явж байсан. Би машинаас буухдаа машиндаа 2 бага насны ихэр хүүхдийнхээ хувцас хийсэн цүнх, өөрийн гар цүнхийг үлдээсэн байсан. Бид нар голын эрэг орчихоод 30-40 минутын дараа машин дээр ирэхэд машины баруун талын урд цонхны шилийг хагалж дотор нь байсан миний гар цүнхийг хулгайлсан байсан. Мөн машины урд шилийг хагалсан байсан. Цүнхэн дотор миний бичиг баримт. түрийвч утас зэрэг эд зүйлс байсан. Би тэр дор нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (5 дугаар хх-ийн 196 дугаар хуудас),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн зургийн үзүүлэлт (5 дугаар хх-ийн 183-187 дүгээр хуудас),

- 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн “Эд зүйлийг 970,000 төгрөгөөр үнэлж, нийт хохирлын дүнг тогтоосон” хөрөнгийн үнэлгээ (5 дугаар хх-ийн 197 дугаар хуудас),

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 23-ний өдрийн 05/576 дугаартай “...2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ХУД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршилын гүүрнээс баруун тийшээ засмал дээр байсан 13-26 УНЯ улсын дугаартай “Ланд 100” загварын автомашины шилийг хагалж хулгай орж эд зүйл алдагдсан гэх, хэргийн газрын үзлэгээр д/ч Э.А-ийн илрүүлж бэхжүүлсэн №1, 2 гэж дугаарласан дакто хальсан дахь 2 ширхэг гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй. Гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэхгүй тул цаашид нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын хээний дардас, хохирогчийн гарын хээний дардас болон холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөрүү харьцуулан адилтгал хийх боломжгүй..." гэсэн дүгнэлт (5 дугаар хх-ийн 198 дугаар хуудас),

- Яллагдагч Г.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр сэжигтнээр өгсөн: “...2016 оны зун би үдээс хойш 17 цагийн үед ганцаараа явж байхдаа Туул голын эрэг дагуу байрлуулсан байсан том “Ланд 100” загварын машины баруун талын цонхыг нь хагалж дотроос нь эмэгтэй хүний цүнх хулгайлсан. Цүнхэн дотор нь Точтой гар утас байсан мөн түрийвч байсан. Түрийвчин дотор нь мөнгө байгаагүй. Би одоо тухайн гар утасны маркийг нь санахгүй байна. Би хулгайлж авсан цүнхэн дотор байсан бичиг баримтыг цүнхтэй нь цуг Туул голын урд эрэг дээр байрлах голын ёроолд хаячихсан. Цүнхэн дотор байсан гар утсыг нь би Нарантуул зах дээр хувь хүнд 80.000 төгрөгөөр зарсан. Гар утас зарсан мөнгөө би ойр зуурын хэрэглээнд үрээд дууссан...” гэсэн мэдүүлэг (5 дугаар хх-ийн 203 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар;

13. Г.Э 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах М.Э-ын эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч,нэр бүхий эд зүйлс хулгайлж, бусдад 3,940,000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

- Хохирогч М.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: "...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах зуслангийн байшиндаа манайх энэ жил бараг байгаагүй юм. Гэхдээ 7 хоногтоо 1-2 удаа эргэж тойрдог юм. 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 16 цагийн үед ирээд байшингийнхаа гадна хаалгыг өөрийн түлхүүрээр онгойлгоод дотогшоо ороход манай гал тогооны өрөөний ханын тавилганы хаалганууд нь онгорхой байсан.Тэгээд гайхаад харахад том өрөөний цонх онгорхой салхи сийгэж байсан. Би хулгай орсон байна гэж мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаагийнхан ирж үзлэг хийсний дараа би эд зүйлээ бүртгэж үзэхэд том өрөөний хананд өлгөөтэй байсан 56 инчийн Затзипд загварын ЛЭД зурагт алга байсан. Гал тогооны өрөөний хөлдөөгчөөс хонины мах авсан байсан. Мөн хөвөнтэй дээл, хромон гутал 2 хос, хитачи брендийн 32 инчийн зурагт, дэнлүүн гэрэл, сахлын машин алдагдсан....” гэсэн мэдүүлэг( 2 дугаар хх-ийн 108-111, 129),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн зургийн үзүүлэлт (2 дугаар хх-ийн 80-84, 97-104 дүгээр хуудас),

- 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Эд зүйлийг 2,790,000 төгрөгөөр үнэлж, нийт хохирлын дүнг тогтоосон” хөрөнгийн үнэлгээ (2 дугаар хх-ийн 106 дугаар хуудас),

- 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Эд зүйлийг 1.400.000 төгрөгөөр үнэлж, нийт хохирлын дүнг тогтоосон” хөрөнгийн үнэлгээ (2 дугаар хх-ийн 107 дугаар хуудас),

- Яллагдагч Г.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр сэжигтнээр өсгөн: "... 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зуслан руу хулгай хийхээр ганцаараа явсан. Оройн 23 цаг өнгөрч байхад гадуураа төмөр хашаатай, улаан тоосгон 2 давхар байшин байсан ба уг байшингийн хойшоо харсан гражийн дээд талын цонхыг нь дугуйн дорцовоор онгойлгож дотогшоо ороод том өрөөнд байсан чемодан дотроос шар өнгийн хажуу тийшээ онгойдог цаг, мөнгөн заан, мөнгөн ээмэг, бөгж, уг өрөөний орны доор архины цуглуулга, цүнхтэй хувцас зэрэг эд зүйлийг авсан. Тэгээд авсан зүйлээ үүрээд замаас такси бариад явсан. Маргааш нь бүгдийг нь зарсан ...” гэсэн мэдүүлэг(2 дугаар хх-ийн 69 дүгээр) зэрэг нотлох баримтаар;

14. Г.Э 2016 оны 01 дүгээр сарын 02-ноос 01 дүгээр сарын 28-ны хооронд Хан-Уул дуургийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах Ү.Б-ийн эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, нэр бүхий эд зүйлс хулгайлж бусдад 850,000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Ү.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооо, Нүхтийн аманд 2011 онд манай эхнэрийн төрсөн эгч А-тэй хамтарч зуслангийн байшингаа барьсан. Тус байшин нь 2 айлын сууц байгаа юм. Нэг тал нь манайх нөгөө талд эгч А-ийн гэр байдаг. Хоёр айл хоёулаа тус тусдаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй. 2016 оны 01 дүгээр сарын 02-оос 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд манай Нүхтийн аманд байрлах байшингийн хойд талын 1 давхарын цонхны хаалтыг хөшиж хулгай ороод тус хулгай орсон өрөөнд байсан 49 инчийн LCD дэлгэцтэй зурагт, үүдний шкафанд байсан “H-or” гэсэн бичигтэй 1 литрийн виски тус тус хулгайд алдагдсан. Манайх А эгчийн гэр лүү хоёр давхараар нийлж ордог болохоор хоёр давхарын хаалга онгорхой байсан юм. Тэгээд тус онгорхой байсан хаалгаар А эгчийн гэр рүү орсон боловч ямар нэгэн эд зүйл алдагдаагүй байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 148-150 дугаар хуудас),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн зургийн үзүүлэлт (1 дүгээр хх-ийн 132-137 дугаар хуудас),

- 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Эд зүйлийг 850,000 төгрөгөөр үнэлж, нийт хохирлын дүнг тогтоосон” хөрөнгийн үнэлгээ (1 дүгээр хх-ийн 167 дугаар хуудас),

- Яллагдагч Г.Э мөрдөн байцаалтад 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр сэжигтнээр өгсөн: “...доороо гражтой 2 давхар байшингийн арын цонхоор орж зурагт авсан. Бас нэг зурагт авах гээд боож тавьчихаад авч чадаагүй...” гэсэн мэдүүлэг(1 дүгээр хх-ийн 169 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтаар;

15. Г.Э 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зусланд байрлах С.Б-ын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч,“SHARP” загварын LCD зурагт хулгайлж, бусдад 260,000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

- Хохирогч С.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: "...2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын зусланд байрлах зулсангын байшингаа эргэж очсон юм. Тэгээд би байшингынхаа хаалгыг онгойлгоод ороход манай байшингын нэг давхарт байдаг том өрөөний баруун талын цонхны салхивч нь онгорхой байсан. Тэгээд гэрийнхээ эд зүйлийг бүртгээд үзэхэд манай том өрөөнд байсан шүүгээн дээр 37 инчийн шарф маркийн лсд зурагт, удирдлагын хамт байхгүй байсан. Өөр ямар нэг зүйл алдагдаагүй байсан...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хх-ийн 62 дугаар хуудас),

- Яллагдагч Г.Э-ийн: "...2016 оны 02 дугаар сард Чингэлтэй дүүргийн Яргайтын зусланд байрлах төмөр сараалжин хашаатай 3 давхар цагаан байшингийн баруун талын цонхыг тохойлдож онгойлгож ороод нэг давхарын том өрөөний буланд байсан саарал өнгийн ЛСД зурагтыг авсан. Зурагтаа Хархорин зах дээр үл таних хүнд 300,000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлэг(3 дугаар хх-ийн 72 дугаар хуудас),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн зургийн үзүүлэлт (3 дугаар хх-ийн 50-54 дугаар хуудас),

- 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Эд зүйлийг 260,000 төгрөгөөр үнэлж, нийт хохирлын дүнг тогтоосон” хөрөнгийн үнэлгээ (3 дугаар хх-ийн 68 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар;

16. Г.Э 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт зуслангийн задгай тоотод М.Х-ын гэрт хууль бусаар нэвтэрч, эд зүйлс хулгайлж, бусдад 8,393,500 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан болох нь:

-Хохирогч М.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн: "...2016 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө ажилдаа яваад 2016 оны 01 дүгээр сарын 19-ний орой 17 цагийн үед гэртээ иртэл хулгай орж архи, Алдарт эхийн одон 2 ширхэг, монетон ээмэг, үнэртэй ус, эрэгтэй хүний хослол, эрэгтэй хүний энгэрээс зүүдэг алтан цаг, Франц эртний эдлэлийн дэлгүүрээс 3,000,000 төгрөгөөр авч байсан үзэгний цуглуулга нэг ширхэг нь 700,000-800,000 төгрөгийн үнэтэй үзэгний цуглуулга, мөн ногоон өнгийн 500.000 төгрөгийн үнэтэй хөөрөг зэрэг алдагдсан...” гэсэн мэдүүлэг(2 дугаар хх-ийн 31 дүгээр хуудас),

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн зургийн үзүүлэлт (2 дугаар хх-ийн 15-18, 24-26 дугаар хуудас),

- 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Эд зүйлийг 626,180 төгрөгөөр үнэлж, нийт хохирлын дүнг тогтоосон” хөрөнгийн үнэлгээ (2 дугаар хх-ийн 35-36 дугаар хуудас),

- 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Эд зүйлийг 7,616,000 төгрөгөөр үнэлж, нийт хохирлын дүнг тогтоосон” хөрөнгийн үнэлгээ (3 дугаар хх-ийн 68 дугаар хуудас),

- Яллагдагч Г.Э мөрдөн байцаалтад өсгөн:"... 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зуслан руу хулгай хийхээр ганцаараа явсан. Оройн 23 цаг өнгөрч байхад гадуураа төмөр хашаатай, улаан тоосгон 2 давхар байшин байсан ба уг байшингийн хойшоо харсан гражийн дээд талын цонхыг нь дугуйн дорцовоор онгойлгож дотогшоо ороод том өрөөнд байсан чемодан дотроос шар өнгийн хажуу тийшээ онгойдог цаг, мөнгөн заан, мөнгөн ээмэг, бөгж, уг өрөөний орны доор архины цуглуулга, цүнхтэй хувцас зэрэг эд зүйлийг авсан. Тэгээд авсан зүйлээ үүрээд замаас такси бариад явсан. Маргааш нь бүгдийг нь зарсан. ...” гэсэн мэдүүлэг(2 дугаар хх-ийн 59 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтаар;

17. Г.Э Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “100 ламын агуй" амралтын газрын зогсоол дээр байрлуулсан 20-23 УБК дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын арын цонхны шилийг хагалж дотроос нь хохирогч Э.Т, Д.Ц, Э.Б, Б.Ө, Д.Г нарын эд зүйлсийг хулгайлж 3,732,055 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Б.Ө-ын мөрдөн байцаалтад өгсөн: "...Тэгээд 09 цагийн үед сэрээд машинаас гар утсаа авахаар гартал машины арын цонх нь хагархай байхаар нь буцаж ороод нөгөө хэдэд хэлээд цагдаа дуудсан. Би “I phone-5” загварын гар утсаа Г-ын машины урд хайрцаганд хийгээд цоожлоод орхисон байсан юм. Худалдаж аваад 8 сар болж байсан, 450.000 төгрөгөөр авсан. ...” гэсэн мэдүүлэг(6 дугаар хх-ийн18 дугаар хуудас),

-Хохирогч Э.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 7 дугаар сарын эхээр 200,000 төгрөгөөр хорооллын дэлгүүрээс худалдаж авч байсан “Жордон-30” нэртэй пүүз байгаа юм. Одоо авсан үнээрээ үнэлнэ. Мөн би “I phone-5” загварын гар утсаа автомашины урд хайрцагтаа хийсэн байсан. Уг утсыг би 2016 оны 5 дугаар сард “Теди” төвөөс шинээр нь 350,000 төгрөгөөр худалдаж авч байсан хайрцаг сав нь гэрт байгаа, мөн миний цүнхэд байсан 2 төрлөөр асдаг 30,000 төгрөгөөр худалдаж авч байсан гар чийдэн алга болсон. ...” гэсэн мэдүүлэг (6 дугаар хх-ийн 63 дугаар хуудас)

-Хохирогч Д.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Өглөө 09 цагийн үед сэрэхэд бүгд унтаж байсан. Би ариун цэврын өрөө орох гээд пүүзээ өмсөх гэтэл байхгүй байхаар нь нөгөө хэдийг нууж тоглож байгаа юм болов уу гэж бодоод сууж байтал Ө, Г ах хоёр ариун цэврын өрөө орохоор явахаар нь араас нь нэгнийх нь пүүзийг өмсөөд ариун цэврын өрөө ороод сууж байтал доор бор түрүүвч хэвтэж байхаар нь Ө, Г ах хоёрыг дуудаад та хоёр ариун цэврын өрөөнд түрүүвчээ унагаасан юм бишүү гэхэд үгүй түрүүвчээ авч яваагүй гэхээр нь машинаа шалгаж үзэхэд цонхыг нь хагалаад хулгай орсон байхаар нь нөгөө хэдийгээ сэрээсэн. Би загасны уургаа машины багажинд тавьсан байсан алга болсон. Уг уургыг 2015 оны 6 дугаар сарын сүүлээр аянчин дэлгүүрээс 230,000 төгрөгөөр авсан одоо 150,000 төгрөгөөр үнэлнэ. Гадуураа хар цүнхтэй яагаан дамартай загасны уурга, мөн пүүзээ 280,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг(6 дугаар хх-ийн 65 дугаар хуудас),

-Хохирогч Э.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би машинаас Солонгос эвхэгддэг загасны уурга Нарантуул захаас 2016 оны 7 дугаар сарын сүүлээр 130,000 төгрөгөөр худалдаж авсан, цэргийн ногоон гитл хуучин тул 50,000 төгрөгөөр үнэлнэ, дотуур ноосон өмд 20,000 төгрөг, гар утасны чихэвч “I phone” загварын 45.000 төгрөгөөр үнэлнэ. Шөнийн жижиг гар чийдэн 25,000 төгрөг, унадаг дугуйны нүдний шил 50,000 төгрөг, түрүүвчинд бэлэн 270,000 төгрөг бичиг баримтууд байсан ба түрүүвчийг маань бичиг баримтуудтай нь ариун цэврийн өрөөнд хаясан байсныг авсан...” гэсэн мэдүүлэг (6 дугаар хх-ийн 61 дүгээр хуудас),

-Хохирогч Д.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: ”...2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр найзуудын хамт загасанд явахаар шөнийн 00 цагийн үед миний 20-23 УБК улсын дугаартай “форд пликс” загварын авто машинтай Улаанбаатар хотоос гараад Налайх дүүргийн Тэрэлж рүү “100 ламын агуй” гэх нэртэй гэр амралтын газар 01 цаг 30 минутын үед очсон. Тэгээд нэг гэр аваад машинаа гэрийнхээ хажууд тавиад хоносон.Өглөө 09 цагийн үед сэрэхэд машины цонх хагарсан урд хайрцганд байсан ай фон 56 загварын гар утас алга болсон байсан. Би гар утсаа хувь хүнээс 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 1.420.000 төгрөгөөр худалдаж авсан. Тээврийн хэрэгслийн цонх шилийг болон урд хайрцагны үнэлгээг би мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг (6  дугаар хх-ийн 16 дугаар хуудас),

-“Эд зүйлийн хохирлын дүнг тогтоосон” хөрөнгийн үнэлгээ (6 дугаар хх-ийн 34-38 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар;

18. Г.Э 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мойлтын тохой" амралтын газар амарч байсан хохирогч С.Б-ийн эзэмшлийн 17-71 УБО улсын дугаартай ВMW-Х-5” загварын автомашины жолоочийн эсрэг талын арын хаалганы цонхыг хагалж зургийн аппарат хулгайлж бусдад 1,200,000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан болох нь:

 -Хохирогч С.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр эхнэр З-ын хамт Налайх дүүргийн 1 дүгээр хороо “Мойлтын тохой” амралтын газарт очиж амарсан бөгөөд тус амралтын газрын машины зогсоолд би 17-71 УБО улсын дугаартай “ВМW Х-5” загврын тээврийн хэрэгсэлээ байршуулаад амралтын газар хоноод өглөө нь би 10 цагийн үед босоод машин дээрээ очтол миний машины хойд талын жижиг гурвалжин цонхыг хагалж, сандалын доор талд тавьсан байсан “Canon D600” загварын гэрэл зургийн аппарат алга болсон байхаар цагдаад дуудлага өгсөн. Би алдсан камераа 2013 онд Америкаас 800 ам доллараар авч байсан. Одоо 1,200,000 төгрөгөөр үнэлнэ. Тухайн амралтын газар хяналтын камер байсан боловч хэтэрхий харанхуй болчихсон дүрс нь сайн харагдахгүй, юу ч мэдэгдэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг (6 дугаар хх-ийн 20 дугаар хуудас),

-Яллагдагч Г.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатараас Тэрэлжид байдаг “100 ламын агуй” амралтын газарт шөнө нь ганцаараа очсон. Амралтын газрын зогсоол дээр байсан машины арын шилийг нь хагалж дотроос нь загасны уурга, пүүз, “I phone” загврын гар утас зэргийг хулгайлсан. Тэрэлжийн бас нэг амралтын газрын гадаа зогсоол дээр байсан “ВМW” загварын машины цонхыг хагалж зургийн аппарат зэрэг эд зүйл хулгайлж байсан. Зургийн аппаратыг зах дээр явуулын хүнд 300,000 төгрөгөөр борлуулж байсан...” гэсэн мэдүүлэг (6 дугаар хх 27 дугаар хуудас),

-2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн “Кости-Эстимейт“ ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 362,055 төгрөгөөр үнэлж, нийт хохирлын дүнг тогтоосон” хөрөнгийн үнэлгээ (6 дугаар хх-ийн 23 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар;

19. Г.Э Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хандгайтын зуслангийн байшинд оршин суух хохирогч С.Т-ын байшинд 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 25-ны үед хууль бусаар нэвтэрч зурагт, ус буцалгагч зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 1,730,000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Ж.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайх Сүхбаатар дүүргийн Хандгайтын зусланд 2 давхар зуслангийн байшинтай юм. 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр манай аав Ж зуслангийн байшинд очсон. Тэгтэл байшин доторх том өрөөний хөшиг нь уначихсан, гал тогоо руу ортол хамаг эд зүйлийг сэндийчээд эмх замбараагүй болгочихсон, мөн 2 давхарын унтлагын өрөөг ухчихсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгөөд би нөхөр А-ийн хамт явж очоод алдагдсан эд зүйлээ бүртгэхэд том өрөөний зурагтын тавиур дээр байсан 55 инчийн самсунг загврын смарт зурагт, мөн гал тогооны өрөөнд байсан “филипс” загврын цагаан өнгийн жижиг ус буцалгагч алдагдсан, өөр алдагдсан эд зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг(6 дугаар хх-ийн 87 дугаар хуудас),

-Яллагдагч Г.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2016 оны 9 дүгээр сарын сүүлээр би Хандгайтын зуслангийн эцсээс хойшоо Олимп хотхон билүү цогцолбороос хойшоо уулынхаа ам тал руу 15 цаг өнгөрч байхад ганцаараа явган явж байтал бор өнгийн 2 давхар, ар талаараа 2 метр гаруй өндөр хашаатай байшин байхаар нь 1 давхарын урагш харсан вакум цонхыг нь хөшиж, онгойлгож ороод баруун хананд ертөнцийн зүгээр зүүн тийшээ харсан тавиур дээр байсан хар өнгийн зурагтыг 2 давхрын орон дээр байсан шар сааралдуу өнгийн бүтээлгэнд боогоод, гал тогооны өрөөнд байсан ус буцалгагчийг авч гарсан. Тэгээд Хандгайтын эцсийн буудал дээрээс Санзай, Бөмбөгөрийн хооронд явдаг автобусанд суугаад Нарантуул зах дээр зурагтыг 350.000 төгрөгөөр зарсан. Харин ус буцалгагчийг замдаа хаячихсан...” гэсэн мэдүүлэг (6  дугаар хуудас хх-ийн 98 дугаар хуудас),

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн зургийн үзүүлэлт (5 дугаар хх-ийн 71-85 дугаар хуудас),

-2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Эд зүйлийг 1,730,000 төгрөгөөр үнэлж, нийт хохирлын дүнг тогтоосон” хөрөнгийн үнэлгээ (6 дугаар хх-ийн 86 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар;

20. Г.Э 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 16-23 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийтийн 5-218 тоотод оршин суух хохирогч Ш.Б-ын өвлийн сууцны вакум цонхоор хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлан бусдад 2,717,130 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Ш.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 16 цагийн үед Улаанбаатар хотруу цагаан сарын бэлтгэл хийх гээд явсан. Тэгээд би 22 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн юм. Тэгтэл манай хашааны хаалга зүгээр цоожтой байсан. Байшинруугаа ойртож ирэх үед 1 давхарын вакум цонх онгойсон байдалтай байсан. Тэгээд гэртээ ороод хартал манай гэрийн хамаг юмыг уудлаад, энд тэндгүй бусниулсан байсан. Тэгэхээр нь хулгай орсныг мэдээд шууд цагдаа дуудсан. Манайхаас эрэгтэй хүний 58 өмсгөлтэй бор хүрэн өнгийн буудаггүй булган малгай 1 ширхэг, хөх саарал өнгийн үйтэн хуаран дээл 1 ширхэг, мөнгөн тоногтой бүс, улбар шар өнгийн хув толгойтой хар эрээн өнгийн чулуун хөөрөг, очиртой монетон бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний сувдан шигтгээтэй алтан ээмэг 1 хос, 42 размерийн өмсгөлтэй хагас түрийтэй ажлын гутал 1 хос зэрэг эд зүйлс алдагдсан. Өөр бусад юу алга болсныг манай эхнэр Японоос ирээд мэдэх байх. Манайхаас мөн 9 шил виски архи алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хх-ийн 154, 216  дугаар хуудас),

-Яллагдагч Г.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны эхээр найз Т-тай Хархорин зах дээр тааралдсан юм. Тэгээд бид хоёр Өлзийт хороолол явж хулгай хийхүү гэж ярилцаад Т-ын машинтай Өлзийт хороолол явсан. Өлзийт хорооллын төв замын урд талд саарал өнгийн блокон хашаатай айлыг сонгож аваад хашааных нь урд талд машинаа тавиад Т бид хоёр хашааг нь давж орсон. Хашаан дотор 2 давхар улаан хүрэн өнгийн тоосгон байшингийн урагшаа харсан вакум цонхыг түлхэн ороод хоёр давхрын орны хажуугийн жижиг шүүгээнээс даалинтай хөөрөг авсан.Даалин дотор нь нацагдорж хээтэй монетон бөгж 1 ширхэг, 20,000 төгрөг байсан. Эрэгтэй мөнгөн бүс, эмэгтэй мөнгөн бүс, үйтэн хуар дээл, булган малгай, вискины цуглуулга 9 шил, ажлын гутал 1 хос зэрэг эд зүйлүүдийг авсан. Баянхошууны шинэ эцсийн баруун талд байдаг Т-ын таньдаг ченжид 700,000 төгрөгөөр бөөнд нь зараад надад 350,000 төгрөг өгсөн....” гэсэн мэдүүлэг(2  дугаар хх-ийн 219 дүгээр хуудас),

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн зургийн үзүүлэлт (2 дугаар хх-ийн 138-146 дугаар хуудас),

-2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Эд зүйлийг 500,000 төгрөгөөр үнэлж, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Эд зүйлийг 2,347,000 төгрөгөөр үнэлж нийт хохирлын дүнг тогтоосон” хөрөнгийн үнэлгээ (2 дугаар хх-ийн 152-153 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар;

21. Э 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр “Ар гүнт” гэх газар оршин суух хохирогч Л.Н-ийн эзэмшлийн зуны байранд хууль бусаар нэвтэрч 40 инчийн зурагт, 5 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 1,900,000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан болох нь:

-Хохирогч П.Н-н мөрдөн байцаалтад өгсөн: "... 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Б- гэх залуу надруу яриад танай гэрт хулгай орсон юм шиг байна гэхээр нь яваад очиход манай байшингийн баруун урд талын цонхыг хөшиж онгойлгоод байшингааас 2015 онд 800,000 төгрөгөөр авч байсан Самсунг загврын 42 инчийн зурагт, 7 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 2 аяга дээр нь Тагнуулын ерөнхий газрын олон нийттэй харилцах албанаас Энхтуяад гэсэн бичиглэлтэй, нэг аяга дээр П.Н-д гэсэн бичиглэлтэй аяагнууд, Жаргалын 8 морь сийлсэн шилэн хөөрөг зэрэг алдагдсан. ...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хх-ийн 243 дугаар хуудас),

-Яллагдагч Г.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2016 оны 01 дүгээр сарын сүүлээр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооноос хулгай хийхдээ замын унаа хөлсөлж яваад тэр хавиар сэлгүүцэж байгаад хулгай хийсэн. Миний санаж байгаагаар 6 мөнгөн аягыг гялгар торонд хийж, зурагтыг бүтээлгэнд боосон. Хархорин зах дээр явуулын хүнд зарсан. Хэдээр зарсан гэдгээ санахгүй байна. ...” гэсэн мэдүүлэг(хав 3 дугаар хх-ийн 29-30 дугаар хуудас),

-2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Эд зүйлийг 626,180 төгрөгөөр үнэлж, нийт хохирлын дүнг тогтоосон” хөрөнгийн үнэлгээ (2 дугаар хх-ийн 35-36 дугаар хуудас),

-2016 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Эд зүйлийг 7,616,000 төгрөгөөр үнэлж, нийт хохирлын дүнг тогтоосон” хөрөнгийн үнэлгээ (3 дугаар хх-ийн 68 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар;

22. Э 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн зусланд оршин суух хохирогч Г.Ч-ийн байшингийн дээвэр цөмлөн хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлж бусдад 460,000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Г.Ч мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зуслангийн байшиндаа ирэхэд, манай зуслангийн байшингийн дээврийг цөмлөөд хулгай орсон байсан. Манай зуслангийн байшингаас зэс зулын цөгц 1 ширхэг, Акира шарах шүүгээ 400,000 төгрөгөөр “Би Эс Би”-ээс авч байсан юм, мөн акира ус буцалгагч “Би Эс Би” төвөөс 200.000 төгрөгөөр, аяны модон ширээ, 4 сандал “Аянчин” дэлгүүрээс 2015 онд 150,000 төгрөгөөр, 40 л бидон 1 ширхэгийг Нарантуул захаас 100.000 төгрөгөөр, кени брендийн гар хөрөө, кени брендийн гар харуул 1 ш зэрэг тус тус 2012 онд авч байсан...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хх-ийн 189-190 дүгээр хуудас),

-Яллагдагч Г.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн:"...2016 оны 3 дугаар сарын сүүлээр Чингэлтэйн хойшоо Т-ын саарал өнгийн машинтай зуслан руу явсан. Чингэлтэйн зуслангийн айлуудын дундуур харж явж байгаад энэ айлыг олсон юм. Замынхаа баруун талд байсан. Хашааны баруун талаар давж ороод 1 давхар тоосгон байшингийн цонх нь хамгаалалт төмөртэй байхаар нь ард талын байшин луу очиход ар талд нь модон шат байсан. Тэр шатыг аваад урд талын байшингийн хана руу налуулж байгаад дээвэр лүү нь гарсан. Тэгээд дээврийн хаалганы цоожийг нь хөшиж эвдээд орсон. Таазыг нь барьж явсан хадаас сугалдаг лоомоор хөшөөд банзыг нь сугалсан. Байшингийн дотор хэсэг рүү орж гал зуухны хэсгээр цөмөлж ороод гал зуухнаас ус буцалгагч, шарах шүүгээ, ширээ сандал, 40 литрийн бетон зэргийг авсан. Араас орж ирээд зарим эд зүйлийг дээврийн нүхээр зөөж гаргасан. Тэгээд өөр зүйл аваагүй, тэр айлын хувцасны өлгүүрт байх хаалгыг нь онгойлгож гадагш гарсан ба буцааж түгжээд түлхүүрийг нь хаясан. Тулга дээрх эд зүйлийг авч явсан. Маргааш нь надад 100.000 төгрөг өгсөн, зарсан гэж хэлж байсан, хаана зарсныг нь би мэдээгүй. ...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хх-ийн 169 дүгээр хуудас),

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн зургийн үзүүлэлт (2 дугаар хх-ийн 179-182 дугаар хуудас),

-2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Эд зүйлийг 626,180 төгрөгөөр үнэлж, нийт хохирлын дүнг тогтоосон” хөрөнгийн үнэлгээ (2 дугаар хх-ийн 35-36 дугаар хуудас),

-2016 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Эд зүйлийг 7,616,000 төгрөгөөр үнэлж, нийт хохирлын дүнг тогтоосон” хөрөнгийн үнэлгээ (3 дугаар хх-ийн 68 дугаар хуудас),

23. Г.Э 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн зусланд байх хохирогч Т.Э-ийн байшингийн цонхыг эвдэж хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлж бусдад 1,300,000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Т.Э-ийн: “...Манай зуслангийн байшин Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зусланд байдаг юм. 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр манай нөхөр Б надруу залгаад зуслангийн байшинд хулгай орчихож гэнээ, яваад оч гэж хэлсэн. Тэгээд би яваад очиход манай башингийн урд талд байрлах хүргэн ах Ч-ийн байшинд нь хулгай орсон, мөн манай байшинд цагдаа нар ирчихээд зураг авчихаад явсан гэж хэлсэн. Манай байшингийн үүдний амбаарын цоожны цүү бэхэлсэн модыг хугалаад онгойлгож орсон байсан. Манайхаас угаалгын машин, өлзий зуух, цахилгаан зуух, дамартай уртасгагч утас, төмөр хөрөө, хүрз зэрэг зүйлс алдагдсан. ...” гэсэн мэдүүлэг(4 дүгээр хх-ийн 214-216 дугаар хуудас),

- Яллагдагч Г.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би дээврийг нь цөмлөж орж хулгай хийсэн айлтай нэг хашаанд байдаг байшинд маргааш өдрийнх нь оройн 21 цагийн орчим Т, Т бид гурав тэр айлын гадаа ирсэн. Т хаалганы цоожийг нь хөшиж орсон, бид гурав гурвуулаа орсон. Би үүдэнд нь байсан саарал өнгийн угаалгын машин, уртасгагч утас, шарах шүүгээ, будаа агшаагч зэргийг машиндаа ачаад байж байхад Тулга араас юм зөөж авчраад байсан. Тулгын авчирсан юмыг харахад хүүхдийн машины суудал болон хоёр тортой зүйл, хүрз, хөрөө зэрэг байсан...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хх-ийн 226 дугаар хуудас),

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн зургийн үзүүлэлт (4 дүгээр хх-ийн 207-213 дугаар хуудас),

-2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн “Эд зүйлийг 680,000 төгрөгөөр үнэлж, нийт хохирлын дүнг тогтоосон” хөрөнгийн үнэлгээ ( 4 дүгээр хх-ийн 219 дүгээр хуудас),

-2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Эд зүйлийг 970,000 төгрөгөөр үнэлж, нийт хохирлын дүнг тогтоосон” хөрөнгийн үнэлгээ (2 дугаар хх-ийн 229-221 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтаар;

24. Г.Э 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Билгүүний энгэр зусланд оршин суух хохирогч Б.С-ын байшингийн цонхыг түлхэн орж зурагт, 2 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг унадаг дугуй зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 1,030,000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Б.С-ын: “...Манай зуслангийн байшин Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байдаг юм. 2016 оны 10 сарын 01-ны өдөр манай манаач утсаар яриад танай байшинд хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд зуслангийн байшиндаа очоод үзэхэд жижиг цагаан байшингийн 2 давхарын баруун талын цонхыг хөшөөд онгойлгочихсон цонхны салхивч нь онгорхой байсан. Тэгээд хаалгаа онгойлгоод ороход 1 давхарт зурагтны тавиур дээр байсан 40 инчийн ТСЛ зурагт, гал тогооны шүүгээн дээр байсан 2 ширхэг мөнгөн аяга байхгүй байсан. Өөр алдагдсан зүйл байхгүй. Тэгээд жижиг байшингаасаа гараад том байшиндаа ороход доторх зүйлсийг эмх цэгцгүй болгоод орхичихсон байхаар нь эд зүйлээ бүртгэхэд юм алдагдаагүй байсан. Тэгээд граж руугаа ороход дотроос нь 2 ширхэг унадаг дугуй алдагдсан байсан. Манай том байшингийн 1 давхарын унтлагын өрөөний баруун талын цонхны хаалт төмрийг салгаад салхивчийг нь хөшөөд онгойлгосон байсан...” гэсэн мэдүүлэг (6 дугаар хх-ийн 123 дугаар хуудас),

-Яллагдагч Г.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын сүүлээр Чингэлтэй дүүргийн зусланд байх байшингуудын дундуур 22 цагийн орчим ганцаараа явж байгаад 1 давхар цагаан өнгийн байшин байхаар нь очсон. Тэр байшингийн зүүн талын салхивчийг түлхээд орсон. Энэ айлын гал зуухны шүүгээнээс мөнгөн аяга, миний орсон цонхны хажуу талын тавиур дээр бор өнгийн хутга байсныг авсан. Тэгээд орсон цонхоороо буцаж гараад хойд талын цагаан байшингийн цонхыг түлхээд орсон. Тэгээд 1 давхарын гал тогооны шүүгээнээс будаа хийсэн байсан 2 ширхэг мөнгөн аягыг авсан. Хоёр давхарт цонхны хажуу талаас зурагт аваад, байшингийн баруун талын граж руу ороход 2 ширхэг унадаг дугуй байсныг аваад гарсан. Тэгээд эд зүйлсээ зөөгөөд, өмнө хулгайлсан эд зүйлс дээрээ тавьж байгаад Т-ыг ир гэж дуудсан. Тулга машинтайгаа ирсэн...” гэсэн мэдүүлэг (6 дугаар хх-ийн 32 дугаар хуудас),

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн зургийн үзүүлэлт (6 дугаар хх-ийн 107-113 дугаар хуудас),

-2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Эд зүйлийг 1,030,000 төгрөгөөр үнэлж, нийт хохирлын дүнг тогтоосон” хөрөнгийн үнэлгээ ( 4 дүгээр хх-ийн 126 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар;

25. Г.Э 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 09 дугаар сарын 26-ны хоооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Билгүүний энгэр зусланд байх хохирогч Д.Б-ын зуслангийн байшингийн цонхыг түлхэн орж дрилл, чангалагч багаж, хөрөө, харуул, цүнх, ааруул зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 280,000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Д.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр манай байшинг эргэж тойрдог сахиул Б миний утасруу залгаад байшинд чинь хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд байшиндаа очиход манай байшингын баруун талын жижиг цонхны хамгаалалт төмрийг салгаж аваад салхивчийг нь онгойлгоод орхисон байсан. Гэрт ороод шалгахад 2000 онд хүн бэлэглэж байсан хар өнгийн япон дрилл, 2012 онд солонгос улсаас авсан 12 волтоор ажилладаг боолт чангалагч ком багаж, 2006 онд хятад улсаас авч байсан цахилгаан харуул, хөх өнгийн сунадаг хийцтэй, дөрвөлжин хээтэй цүнх, 3 кг ааруул, 3 кг борц алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг(5 дугаар хх-ийн 229- 230),

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн зургийн үзүүлэлт (6 дугаар хх-ийн 214-220 дугаар хуудас),

-2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн “Эд зүйлийг 280,000 төгрөгөөр үнэлж, нийт хохирлын дүнг тогтоосон” хөрөнгийн үнэлгээ (5 дугаар хх-ийн 231 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтаар;

26. Г.Э 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн зусланд байх хохирогч Э.Э-ий байшингийн цонхыг түлхэн орж мөнгөн аяга, ангийн хутга зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 600,000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Э.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би хэрэг гарсан өдрийг сайн санахгүй байна. Манай зуслангийн байшин Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Гүнт зусланд байдаг юм. Хэрэг гарахаас 3 хоногын өмнө бид хот буцсан. Манай аав Э-ийн 2 ширхэг ангийн хутга алдагдсан. Нэг хутга нь Биюк брендийн 20 см орчим урттай, бор өнгийн ширээр хийсэн гэртэй, нөгөө хутга нь 15 см орчим урт, хуйн дээрээ Чингис хааны нүүр хэсгийг сийлсэн байдаг. Бариул нь ясан бариултай мөнгөн түгжээтэй хутганууд алдагдсан..." гэсэн мэдүүлэг(6 дугаар хх-ийн 151 дүгээр хуудас),

-Яллагдагч Г.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 9 дүгээр сарын сүүлээр Чингэлтэй дүүргийн зусланд байх байшингуудын дундуур 22 цагийн үед ганцаараа явж байгаад нэг давхар цагаан өнгийн байшин эзэнгүй байхаар нь очсон.Тухайн үед би ганцаараа явж байсан. Хутга миний орсон цонхны хажуу талын тавиур дээр байсан. Тэгээд орсон цонхоороо буцаад гарсан. ...” гэсэн мэдүүлэг (6 дугаар хх-ийн 160 дугаар хуудас),

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн зургийн үзүүлэлт (6 дугаар хх-ийн 140-143 дугаар хуудас),

-2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн “Эд зүйлийг 600,000 төгрөгөөр үнэлж, нийт хохирлын дүнг тогтоосон” хөрөнгийн үнэлгээ (6 дугаар хх-ийн 153 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар;

27. Г.Э 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 3 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын зусланд байх хохирогч С.Б-ийн байшинд хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлж бусдад 850,000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан болох нь:

- Хохирогч С.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2016 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын зусланд байх байшингаа ирж шалгахад манай байшингийн баруун хойд талын вакум цонхны сараалжин хамгаалалтыг буулгаж салхивчийг нь түлхэн хулгайч орсон байна. Тэгээд байшиндаа орж эд зүйлээ шалгаж үзэхэд манай байшингаас бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, хөөрөг 2 ширхэг, 6 м урттай дээлийн торго алдагдсан байсан. Бага гарын мөнгөн аяга тус бүрийг нь 150.000 төгрөгөөр, улаан чулуун толгойтой дунд гарын хэмжээтэй халтар манан чулуун хөөрөг, бага гарын шар манан чулуун хөөрөг байсан бөгөөд энэ хөөргөө тус бүрийг нь 250.000 төгрөгөөр, 6 м урт цэнхэр өнгийн суурьтай түмэннаст хээтэй дээлийн торго 180.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. 2 давхарын хэсгээс алтангадас одон 1 ширхэг, алдарт эхийн 2 дугаар одон 2 ширхэг, алдарт эхийн 1 дүгээр одон 1 ширхэг зэрэг алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хх-ийн 98,101 дүгээр хуудас),

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн зургийн үзүүлэлт (3 дугаар хх-ийн 90-94 дүгээр хуудас),

-2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн “Эд зүйлийг 850,000 төгрөгөөр үнэлж, нийт хохирлын дүнг тогтоосон” хөрөнгийн үнэлгээ (3 дугаар хх-ийн 100 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар;

28. Г.Э 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Бага тэнгэрийн амны харалдаа Туул голын эрэг дээр байрлуулсан 38-58 УНЗ улсын дугаартайТоуоtа Filder загврын автомашины арын шилийг хагалан хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлсан бусдад 554,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Ж.Ц-ын: "...2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр би найзуудынхаа хамт салхинд гарахаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо бөөгийн модны урд голын эрэг дээр “Тоёота Королла” загварын машинтай очсон юм аа. Тэгээд машин дотор байсан миний гар цүнх алдагдсан. Дотор нь миний “Iропе5” загварын гар утас 250,000 төгрөгийн үнэтэй, загсан хэтэвч 125,000 төгрөг, ягаан өнгийн дүпел 110,000 төгрөг зэрэг эд зүйл алдагдсан. Машины арын гурвалжин цонхыг хагалж орсон байсан...” гэсэн мэдүүлэг (5 дугаар хх-ийн 157-159 дүгээр хуудас),

- 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн: “...Хэргийн газраас бэхжүүлсэн 5 дугаартай гарын мөр нь MN000310006572, 22377, MN005210008045, 117758, MN005210002897 дугааруудаар санд бүртгэгдсэн Ганболдын Э-ийн баруун гарын дунд хуруугаар үүсгэгдсэн байна...” гэсэн 02/730 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлт (5 дугаар хх-ийн 162-168 дугаар хуудас),

- 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (5 дугаар хх-ийн 150-152 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар;

29. Г.Э 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 14-16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Бага тэнгэрийн амны замын хойд талд Туул голын эрэг дээр хохирогч Б.Т-ийн эзэмшлийн хөх өнгийн Приус 20” загварын автомашины цонхыг хагалж нөүтбүүк, бэлэн мөнгө, гутал хулгайлан авч 795,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Б.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 13 цаг өнгөрөөгөөд өөрийн эзэмшлийн 42-28 УНБ улсын дугаартай “Приус 20” загварын тээврийн хэрэгсэлтэй эхнэр Д, ээж Э, охин, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Богд уулын бага тэнгэрийн амны хойд  талд Туул голын эрэг дээр машинаа байрлуулаад өөрсдөө гол руу явсан. Тэгээд 3-4 цагийн үед эргэж машин дээрээ ирэхэд машины хойд талын цонх хагарсан машин дотор байсан компьютер алдагдсан байсан. Машины голын хайрцаганд бэлнээр 250.000 төгрөг, машины багажанд эрэгтэй гутал байсан нь хулгайд алдагдсан.  Эд зүйлийн үнэлгээгээр 820.000 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Уг үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (14 дүгээр хх-ийн 182-183 дугаар хуудас),

-2016 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (14 хх-ийн 176-180 дугаар хуудас)зэрэг нотлох баримтаар;

30.Э.Э 2016 оны 4 дүгээр сарын 19-ний Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны Хужирбулангийн 3-1360 тоотод оршин суух хохирогч М.Г-ийн гэрийн хаалгыг эвдэн орж 509,500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч М.Г-ийн “...2016 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр би гэрээсээ 11 цагийн үед эхнэр хүүхдүүдийн хамтаар гарч яваад орой 18 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн үүдний пин онгорхой байхаар нь гайхаад яваад ортол хулгай орсон байдалтай байхад нь хажууд байх гэр лүү ортол мөн цоож эвдэрсэн хулгай орсон байсан. Манай гэрийн эд зүйл эмх замбараагүй болчихсон байсан ба манай эхнэрийн монетон кулонтой гинж, бөгж, охинь хос мөнгөн ээмэг бөгжний хослол, мөнгөн ээмэг бөгж зэрэг зүйлс алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд (12 дугаар хх- ийн 109 дүгээр хуудас),

- Эд хөрөнгийн үнэлгээ (12 дугаар хавтас 185-190-р хуудас)зэрэг нотлох баримтаар;

31.Э.Э 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны Хужирбулангийн 3-1360 тоотод оршин суух хохирогч М.Н-ийн гэрийн хаалгыг эвдэн орж 650,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч М.Н-ийн: “...2016 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр би гэрээсээ өглөө 12 цаг 25 минутанд гараад явсан, орой 18 цаг 20 минутанд төрсөн дүү М.Г над руу яриад эгчээ гэрт чинь хулгай орчихсон байна гэж хэлсэн тэгээд би гэртээ 19 цагийн үед хүрч ирхэд хаалганы цоож эвдэрсэн, гэрт ороход тавиур дээр байсан 42 инчийн LG LED зурагт, хүүхдийн тоглодог Samsung galaxy tab, монет мөнгөн эдлэлүүд байсан яг нарийн юу юу алга болсоныг хэлж мэдэхгүй байна алдагдсан байсан. Манай дүү М.Г-ийнх цуг нэг хашаанд нь тэдний гэрт бас хулгайч орж зурагтны залгуурыг нь салгаад эд зүйлс алдагдсан...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хх-ийн 17 дугаар хуудас),

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд (12 дугаар хх- ийн 109 дүгээр хуудас),

-2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн "Эд зүйлийг 650,000 төгрөгөөр үнэлж, нийт хохирлын үнэлгээг тогтоосон” хөрөнгийн үнэлгээ (12 дугаар хх-ийн 20 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар;

32. Г.Б 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн автобусны буудлын орчим иргэн Л.А-ийн халааснаас “Iphone 6” загварын гар утсыг хулгайлан 600,000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан болох нь:

 -Хохирогч Л.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 02-ны өдө 16 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Метро малл” худалдааны төв орсон. Тэгээд хүнсний 4 дүгээр дэлгүүрийн урд байдаг дэлгүүрт орох гэтэл хаалттай байхаар нь автобусны буудал дээр байдаг “Черри” гэдэг дэлгүүрт орчихоод гэртээ харьсан юмаа. Гэртээ орсон хойноо халааснаасаа “I phone6” загварын шаргал өнгийн гар утсаа алдсанаа мэдсэн. Эргэж гараад цагдаагийн эргүүлтэй таарч мэдэгдсэн. Би хулгайд алдсан гар утсаа буцааж авсан түл нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг (8 дугаар хх-ийн 231-232 дугаар хуудас),

-Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (8дугаар хх-ийн 230 дугаар хуудас),

-2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Эд зүйлийг 600,000 төгрөгөөр үнэлж, нийт хохирлын дүнг тогтоосон” хөрөнгийн үнэлгээ (8 дугаар хх-ийн 229 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтаар;

33. Г.Б 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цамбагарав үйлчилгээний төвийн урд иргэн Б.Э-ийн эзэмшлийн “Iphone 6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлж 650,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Б.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 15 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн Цамгаравт байрлах шүдний эмнэлгээс гараад замын эсрэг тал руу зам гарах гэж байсан чинь замаар явж байсан машины жолооч хөөе гар утсыг чинь хулгайлж байна гэж хэлсэн. Тэр үед миний өмсөж байсан хүрэмний зүүн талын халаасанд ногоон өнгөтэй хүрэм өмссөн хуранхай цайвар жинсэн өмд, хар цагаан пүүз өмссөн 165 см өндөртэй 20-25 орчим насны залуу гараа хийчихсэн миний алтан шаргал өнгөтэй “I phone-6” загварын утсыг шууд аваад зугтсан. Гар утсаа 2016 оны 5 дугаар сард шинээр нь 1,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Миний гар утас одоо хүртэл задаргаа ороогүй тул би 800,000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг (15 дугаар хх-ийн 87-88 дугаар хуудас),

-Гэрч Б.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн үед би өөрийн охин Э-ийн хамт Сонгинохайрхан дүүргийн Цамбагаравт байрлах Макс супермаркетын хойд талд байрлах шүдний эмнэлэг орчихоод гэртээ харих замдаа буюу Цамбагаравын автобусны буудлаас зам гараад эсрэг талын замаар гарах гэж байсан чинь нэг жолооч наад утсыг чинь хулгайлж байна ш дээ гэж хэлэхээр нь харсан чин Э-ийн өмсөж байсан баруун талын халааснаас ногоон өнгийн хүрэмтэй хар цагаан өнгийн пүүзтэй уранхай цайвар жинсэн өмд өмссөн 25 орчим насны залуу “I phone-6” загварын гар утсыг нь авч байсан...” гэсэн мэдүүлэг (15 дугаар хх-ийн 89 дүгээр хуудас)зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдон тогтоогдов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан бөгөөд прокурорын тогтоолоор яллагдагч Э.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, яллагдагч Л.Б, А.Т нарт холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон болон тусгаарлагдсан хэргийн хувьд тэдний гэм буруугийн асуудлыг хэлэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч Г.Э, Э.Э, Г.Б, М.З, О.Э нарт холбогдох эрүүгийн хэргийн хувьд нотолбол зохих байдлыг хангалттай нотолсон, хэргийн оролцогч нарын хуулиар баталгаажсан эрхийг зөрчөөгүй байх бөгөөд нэр бүхий яллагдагч нарын хэргийг тусгаарласан нь шүүхээс хэргийн бодит байдлыг тогтооход, шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэхэд, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нөлөөлөхгүй,саад учруулахгүй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг бүх талаас нь бүрэн тогтооходхангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлд заасан “бусдын эд хөрөнгийг хулгайлах”, 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал болох нийт 33 үйлдэл нь цөм дээрх үйлдийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч нараас хулгайлах гэмт хэргийн үйлдлийн хувьд маргаагүй, мэтгэлцээгүй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээний талаар маргаж, мэтгэлцсэнийг шүүх хэрэгт цугларч шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд тал бүрээс нь нягт нямбай хянан үзэв.

Шүүгдэгч Г.Э, Э.Э нар бүлэглэж 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 25 дугаар байрны 2 дугаар орцны хонгилд байрлах Н.Б-ын эзэмшлийн алт мөнгөний дархны газарт хууль бусаар нэвтэрч, нэр бүхий эд зүйлс хулгайлсан үйлдлийн улмаас учирсан хохирлоос 3,286,000 төгрөгийг хасаж тооцлоо.

Учир нь энэ хэргийн тухайд хохирогч хулгайд алдагдсан халдагын зүйлсийг анхнаасаа зөрөөтэй мэдүүлж байсан байх бөгөөд хохирогч Н.Б-ын мэдүүлгийн эх сурвалжыг магадалж, бусад нотлох баримттай харьцуулан шалгаж үнэлэхэд тэрээр энэ хэрэгт 1 удаа тайлбар, 3 удаа мэдүүлэг өгөхдөө хулгайлагдсан эд зүйлсийн нэр төрлийг удаа дараа нэмэгдүүлж,зарим эд зүйлийнхээ эх сурвалжийг тодорхой мэдүүлээгүй байна. Иймд хамгийн сүүлд хохирогчоор мэдүүлэгтээ нэмж хэлсэн хоёр эд зүйлийн эх сурвалж нь тодорхойгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж зааснаар мөнгөн бүс, мөнгөн бэлдэцийн үнэлгээ болох нийт 3,286,000 төгрөгийг хохирлын дүнгээс хасаж тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч М.З-ын өмгөөлөгчийн “...1 дүгээр хавтаст хэргийн 195 дугаар хуудсанд авагдсан хохирогч С.Б-ын мэдүүлэг, мөн хавтасны 213 дугаар хуудсанд авагдсан үнэлгээний тайланд “Lenovo”загварын зөөврийн компьютерийг 300,000 төгрөгөөр нэмэгдүүлж үнэлсэн. 4 дүгээр хавтаст хэргийн 15 дугаар хуудсанд авагдсан хохирогч М.Г-ын мэдүүлэг, мөн хавтасны 21 дүгээр хуудсанд авагдсан үнэлгээний тайланд “Samung Note-2”загварын гар утас, эмэгтэй хүний мөнгөн гинжийг тус тус зөрүүтэй үнэлсэн байх тул Сэлэнгэ аймаг дахь “Найс” барааны дэлгүүрийн хохирлоос 300,000 төгрөг, Булган аймаг дахь “Жи Эм Би Эй”  ХХК-ийн хохирлоос 134,000 төгрөгийг тус тус хасаж өгнө үү...” гэсэн гэм буруугийн талаарх дүгнэлтийг шүүх нотлох баримт тус бүрээр нь шалгаж үнэлээд хүлээн авах нь зүйтэй гэж үзэв. Учир нь прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ хохирогчийн үнэлгээнээс нэмэгдүүлсэн үнийн дүн болон мэдүүлэгт тусгагдаагүй зүйлсийг хохирлын тооцоонд оруулжээ.

Энэ хэрэгт хар иштэй хоёр ширхэг ижил хутга, 1,60 см урттай нэг ширхэг арматурын төмөр, 70 см урттай нэг ширхэг хар төмөр, 50 см урттай нэг ширхэг хар төмөр, хар ногоон иштэй нэг ширхэг халив, Oros-3 гэсэн бичигтэй нэг ширхэг гоо сайхны цуглуулга, татсан тамхины гурван ширхэг иш, 50-24 УНУ гэсэн хоёр ширхэг автомашины улсын дугаарыг эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн байх боловч прокурорын яллах дүгнэлтэд ямар зэвсгийг хэрэглэсэн болохыг тодорхойлоогүй, мөн бусад нотлох баримтаар нотлоогүй байх тул Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэр дэх “Оч” худалдааны төвд байрлах барьцаалан зээлдүүлэх газарт зэвсэг хэрэглэж нэвтэрсэн гэх үйл баримт тогтоогдоогүй гэж үзсэн болно.

Анхан шатны шүүхээс тогтоосон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч нэг бүрээр нь гэм буруутай эсэхийг дүгнэж үзвэл:

Шүүгдэгч Г.Э нь хулгайлах гэмт хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 9 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд бусадтай бүлэглэсэн 11, ганцаараа 18 буюу нийт 29 удаагийн үйлдлээр бусдад нийт 110,696,955 төгрөгийн хохирол учруулж, бүлэглэсэн 6 үйлдлийг машин механизм хэрэглэж үйлдсэн үйл баримтын хүрээнд гэм буруугийн талаар дараах дүгнэлт хийв.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж тус тус хуульчилсан тул шүүгдэгч Г.Э-ийн үйлдлийг гэмт хэрэгт тооцох эсэх, гэм буруутай бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг 2002 оны Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэхээр байна.

Шүүгдэгч Г.Э нь хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, давтан үйлдлээр машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн бөгөөд гэмт хэргийн улмаас бусдад нийт 110,696,955 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учирсан байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэхээр байна.

2015 оны Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан тул хууль буцаан хэрэглэх үндэслэл бий эсэхийг шалгаж үзвэл зохино.

Прокурор шүүгдэгч Г.Э-ийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон ... хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг, Монгол Улсын соёрхон баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг үйлдэх үед нь дотоодын хууль буюу олон улсын эрх зүйгээр эрүүгийн гэмт хэрэгт эс тооцож байсан ямар нэг үйлдэл, эс үйлдлээр хэнийг ч гэмт хэрэгтэн гэж буруутгаж болохгүй...” гэж заасныг тус тус ноцтой зөрчжээ. Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд “хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэсэн шинж хуульчлагдаагүй байсан юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Г.Э-ийн үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд уг зүйл, хэсэгт хоёроос найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тус тус заасан байх тул Монгол Улсын соёрхон баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тийм хэргийн ялыг хуулиар хөнгөлсөн бол уг хэрэгтэнд тэрхүү хөнгөрсөн ялыг хэрэглэнэ” гэж заасныг удирдлага болгон 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн ... хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл болж байна.

Шүүгдэгч Г.Э-ийн хэд хэдэн удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцож, нэг зүйлчлэн нэг ял оногдуулах нь зөв.

Шүүгдэгч Г.Э-ийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл байгаа тул түүнийг хулгайлах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Г.Э-ийг “хулгайлах“ гэмт хэргийг бүлэглэж, 29 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Э нь хулгайлах гэмт хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 7 дугаар сарын 11-ний өдрийн хооронд бусадтай бүлэглэсэн 3, ганцаараа 2 буюу нийт 5 удаагийн үйлдлээр бусдад нийт 26,444,400 төгрөгийн хохирол учруулж үйлдсэн үйл баримтын хүрээнд гэм буруугийн талаар дараах дүгнэлт хийв.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж тус тус хуульчилсан тул шүүгдэгч Э.Э-ийн үйлдлийг гэмт хэрэгт тооцох эсэх, гэм буруутай бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг 2002 оны Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэхээр байна.

Шүүгдэгч Э.Э нь хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, давтан үйлдлээр орон байранд нэвтэрч үйлдсэн бөгөөд гэмт хэргийн улмаас бусдад нийт 26,444,400 төгрөг буюу их хэмжээний хохирол учирсан байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэхээр байна.

2015 оны Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан тул хууль буцаан хэрэглэх үндэслэл бий эсэхийг шалгаж үзвэл зохино.

Прокурор шүүгдэгч Э.Э-г хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон ... хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг, Монгол Улсын соёрхон баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг үйлдэх үед нь дотоодын хууль буюу олон улсын эрх зүйгээр эрүүгийн гэмт хэрэгт эс тооцож байсан ямар нэг үйлдэл, эс үйлдлээр хэнийг ч гэмт хэрэгтэн гэж буруутгаж болохгүй...” гэж заасныг тус тус ноцтой зөрчжээ. Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд “хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэсэн шинж хуульчлагдаагүй байсан юм.

Шүүгдэгч Э.Э-ийн үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд уг зүйл, хэсэгт хоёроос найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тус тус заасан байх тул Монгол Улсын соёрхон баталсан Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тийм хэргийн ялыг хуулиар хөнгөлсөн бол уг хэрэгтэнд тэрхүү хөнгөрсөн ялыг хэрэглэнэ” гэж заасныг удирдлага болгон 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн ... хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл болж байна.

Шүүгдэгч Э.Э-ийн хэд хэдэн удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцож, нэг зүйлчлэн нэг ял оногдуулах нь зөв.

Шүүгдэгч Э.Э-ийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл байгаа тул түүнийг хулгайлах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Э.Э “хулгайлах“ гэмт хэргийг бүлэглэж, 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Б нь хулгайлах гэмт хэргийг 2016 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хооронд бусадтай бүлэглэсэн 6, ганцаараа 2 буюу нийт 8 удаагийн үйлдлээр бусдад нийт 25,206,388 төгрөгийн хохирол учруулж, бүлэглэсэн 6 үйлдлийг машин механизм ашиглаж үйлдсэнүйл баримтын хүрээнд гэм буруугийн талаар дараах дүгнэлт хийв.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж тус тус хуульчилсан тул шүүгдэгч Г.Б-ий үйлдлийг гэмт хэрэгт тооцох эсэх, гэм буруутай бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг 2015 оны Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэхээр байна.

2015 оны Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд шүүгдэгч Г.Б энэ хугацаанаас хойш буюу 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр үйлдэгдсэн нэг удаагийн хулгайлах үйлдэлтэй байх тул түүнийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэхгүй бөгөөд прокурор 2015 оны Эрүүгийн хуульд хамаарах үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн “байнга” гэсэн тооны шинжийг хангаагүй байхад хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь буруу байна.Харин түүний үйлдэл 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Г.Б-ий хэд хэдэн удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцож, нэг зүйлчлэн нэг ял оногдуулах нь зөв.

Шүүгдэгч Г.Б-ий үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл байгаа тул түүнийг хулгайлах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Г.Б-ийг“хулгайлах“ гэмт хэргийг бүлэглэж, 8 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.З нь хулгайлах гэмт хэргийг 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 4 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд бусадтай бүлэглэсэн, машин механизм хэрэглэсэн 6 удаагийн үйлдлээр орон байранд нэвтэрч, бусдад нийт 23,956,388 төгрөгийн хохирол учруулж үйлдсэн үйл баримтын хүрээнд гэм буруугийн талаар дараах дүгнэлт хийв.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж тус тус хуульчилсан тул шүүгдэгч М.З-ын үйлдлийг гэмт хэрэгт тооцох эсэх, гэм буруутай бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг 2002 оны Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэхээр байна.

Шүүгдэгч М.З нь хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, давтан үйлдлээр орон байранд нэвтэрч, машин механизм хэрэглэж үйлдсэн бөгөөд гэмт хэргийн улмаас бусдад нийт 23,956,388 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол учирсан байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэхээр байна.

2015 оны Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан тул хууль буцаан хэрэглэх үндэслэл бий эсэхийг шалгаж үзвэл зохино.

Прокурор шүүгдэгч М.З-ыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон ... хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг, Монгол Улсын соёрхон баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг үйлдэх үед нь дотоодын хууль буюу олон улсын эрх зүйгээр эрүүгийн гэмт хэрэгт эс тооцож байсан ямар нэг үйлдэл, эс үйлдлээр хэнийг ч гэмт хэрэгтэн гэж буруутгаж болохгүй...” гэж заасныг тус тус ноцтой зөрчжээ. Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд “хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэсэн шинж хуульчлагдаагүй байсан юм.

Шүүгдэгч М.З-ын үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд уг зүйл, хэсэгт хоёроос найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт хоёрооставан жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар байхбөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...оногдуулах ялыг хүндрүүлсэн хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэжболохгүй.

Шүүгдэгч М.З-ын зургаан удаагийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаардавтан гэмт хэрэгт хамааруулах бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон хуульчилсан тултүүний давтан үйлдлийг нэг зүйлчлэн нэг ял оногдуулах нь зөв.

Шүүгдэгч М.З-ын үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл байгаа тул түүнийг хулгайлах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

 Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, прокурорын ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч М.З-ыг “хулгайлах“ гэмт хэргийг бүлэглэж, 6 удаагийн давтан үйлдлээр орон байранд нэвтэрч, машин механизм хэрэглэж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахьхэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Э нь хулгайлах гэмт хэргийг 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 5 дугаар сарын 25-ны өдрийн хооронд бусадтай бүлэглэсэн 3 удаагийн үйлдлээр орон байранд нэвтэрч, 2 удаагийн үйлдлийг машин механизм хэрэглэж, бусдад нийт 19,983,420 төгрөгийн хохирол учруулж үйлдсэн үйл баримтын хүрээнд гэм буруугийн талаар дараах дүгнэлт хийв.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж тус тус хуульчилсан тул шүүгдэгч О.Э-ын үйлдлийг гэмт хэрэгт тооцох эсэх, гэм буруутай бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг 2002 оны Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэхээр байна.

Шүүгдэгч О.Э нь хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, давтан үйлдлээр орон байранд нэвтэрч, машин механизм хэрэглэж үйлдсэн бөгөөд гэмт хэргийн улмаас бусдад нийт 19,983,420 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол учирсан байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэхээр байна.

2015 оны Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан тул хууль буцаан хэрэглэх үндэслэл бий эсэхийг шалгаж үзвэл зохино.

Прокурор шүүгдэгч О.Э-ыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж  амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон ... хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг, Монгол Улсын соёрхон баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын актын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг үйлдэх үед нь дотоодын хууль буюу олон улсын эрх зүйгээр эрүүгийн гэмт хэрэгт эс тооцож байсан ямар нэг үйлдэл, эс үйлдлээр хэнийг ч гэмт хэрэгтэн гэж буруутгаж болохгүй...” гэж заасныг тус тус ноцтой зөрчжээ. Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд “хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэсэн шинж хуульчлагдаагүй байсан юм.

Шүүгдэгч О.Э-ын үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд уг зүйл, хэсэгт хоёроос найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар байх бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...оногдуулах ялыг хүндрүүлсэн хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж болохгүй.

Шүүгдэгч О.Э-ын гурван удаагийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар давтан гэмт хэрэгт хамааруулах бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон хуульчилсан тул түүний давтан үйлдлийг нэг зүйлчлэн нэг ял оногдуулах нь зөв.

Шүүгдэгч О.Э-ын үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл байгаа тул түүнийг хулгайлах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

 Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, прокурорын ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч О.Э-ыг “хулгайлах“ гэмт хэргийг бүлэглэж, 3 удаагийн давтан үйлдлээр орон байранд нэвтэрч, машин механизм хэрэглэж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокуророос ирүүлсэн эрүүгийн 2016 2603 0274 дугаартай 17 хавтас хэргийн хүрээнд хянан хэлэлцээд нийт 33 удаагийн үйлдлийн улмаас бусдад нийт 115,465,255 төгрөгийн бодит хохирол учирсан байх ба үүнээс шүүгдэгч О.Э нь өөрт ногдох 1,898,500 төгрөгийн хохирлоо, шүүгдэгч М.З нь өөрт ногдох 6,989,714 төгрөгийн хохирлоо тус бүрэн нөхөн төлсөн байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч О.З нь шүүхийн шатанд 3,760,416 төгрөгийн хохирлыг хохирогч нарт төлж барагдуулсан нь банкны хуулгаар нотлогдсон байх бөгөөд бусад хохирогч нартай холбогдох боломжгүй байсан гэх шалтгаанаар 3,229,298 төгрөгийн үлдэгдэл хохирлоо Хан-Уул дүүргийн прокурорын газрын хохирлын мөнгө хүлээн авах дансанд хохирогч тус бүрээр нь нэр заан байршуулсан тухай 17 ширхэг банкны хуулга баримтыг гаргаж өгсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзээд, прокурорын дансанд байршуулсан хохирлын мөнгийг тогтоолын хавсралтын тайлбар хэсэгт тусгасны дагуу нэр бүхий 17 хохирогчид хүлээлгэн өгөхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Э, Э.Э нараас хураан авч хохирогч Н.Б-д хүлээлгэн өгсөн гурван ширхэг, нэг ширхэг хэт хутганы үнийн дүнг хасаж тооцсон болохыг дурдахын зэрэгцээ тэдний бусдад төлөх төлбөрийн хэмжээг шүүгдэгч Г.Э-ийн хувьд 51,513,633 төгрөгөөр, шүүгдэгч Э.Э-ийн хувьд 10,601,950 төгрөгөөр тус тус тогтоож, шүүгдэгч Г.Б нь бусдад 6,989,717 төгрөг төлөхөөр байна.

Жич: Шүүх шийтгэх тогтоол уншиж сонсгох үед техникийн шинжтэй тооцооны алдаа гарч шүүгдэгч Г.Э, Э.Э нарын төлбөрийн хэмжээ ташаа танилцуулагдсан байх тул шүүх шийтгэх тогтоолоо бичгээр үйлдэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд өөрийн санаачилгаар залруулга хийсэн болно.

Иймд төлөгдөөгүй үлдсэн хохирлыг холбогдсон хэрэгт нь харгалзах үнийн дүнгээр шүүгдэгч Г.Э, Э.Э, Г.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч нарт олгохоор шийдвэрлэж, үнийн дүнгийн тооцоо, хувь хэмжээг хүн тус бүрээр нарийвчлан тооцож, энэ тогтоолд хавсаргах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч М.З, О.Э нарын хувьд 2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, чин санаанаас гэмшсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд давтан болон бүлэглэж үйлдсэн нь гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох тул эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин шүүгдэгч Г.Э, Э.Э, Г.Б нарын хувьд 2015 оны Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байгааг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт: “...шүүгдэгч Г.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар 6 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Э.Э-д 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Г.Б- 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 5 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч М.З-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, шүүгдэгч О.Э-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлсийг устгуулж, битүүмжлэгдсэн 50-24 улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараар төлүүлж улсын орлого болгуулах саналтай байна...” гэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг тус бүр харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч тус бүрт ялгамжтайгаар хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг тогтоов.

Шүүхийн шийдвэр тодорхой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх үүднээс шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх хорих байгууллагын дэглэмийг 2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нэг мөр тогтоосон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх зарчимд харшлахгүй болно.

Прокурор яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийг илтэд буруу хэрэглэсэн бай тул шүүгдэгч Г.Э, Э.Э, Г.Б нарын хувьд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй юм. Гэсэн хэдий ч тэд бусдад төлөх төлбөртэй байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлах үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Э нь энэ хэрэгт 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш нийт 755 хоног, шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс хойш нийт 807 хоног, шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт нийт 100 хоног, шүүгдэгч М.З нь энэ хэрэгт нийт 35 хоног, шүүгдэгч О.Э нь энэ хэрэгт нийт 23 хоног цагдан хоригдсон байх тул энэхүү хугацааг тэдний эдлэх хорих ялаас хасаж тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар иштэй хоёр ширхэг ижил хутга, 1,60 см урттай нэг ширхэг арматурын төмөр, 70 см урттай нэг ширхэг хар төмөр, 50 см урттай нэг ширхэг хар төмөр, хар ногоон иштэй нэг ширхэг халив, Oros-3 гэсэн бичигтэй нэг ширхэг гоо сайхны цуглуулга, татсан тамхины гурван ширхэг иш, 50-24 УНУ гэсэн хоёр ширхэг автомашины улсын дугаарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн “Hyundai Sonata-5” загварын 50-24 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг эд хөрөнгийг шударга өмчлөгч болох иргэний нэхэмжлэгч Д.Ж-ын өмчлөлд хэвээр үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ болох 2,200,000 төгрөгийг хэргийн үйлдэл, оролцоогоор хувь тэнцүүлэн шүүгдэгч Г.Э, Г.Б, М.З нараас тус бүр 672,222 төгрөг, шүүгдэгч О.Э-оос 183,334 төгрөг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв. Энэхүү төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарахгүй болно.

Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч М.З, О.Э нар нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч М.З нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 864 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байна.Түүний гэм буруутайд тооцогдсон энэхүү хэрэг нь 2015 оны 5 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө буюу 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс өснө үйлдэгдсэн байх бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнийг өршөөл үзүүлэх тухай хуулийн ямар нэгэн зүйл, хэсэг, заалтад хамааруулаагүй орхигдуулсан байна.

Иймд шүүгдэгч М.З-ын хувьд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой бөгөөд уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалтад “хорих ялыг нь тэнссэн хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно” гэж, 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүй бөгөөд цагдаагийн байгууллага энэ хуулийн заалтыг баримтлан ялтны хувийн хэрэг, ял шийтгэлийн тухай тэмдэглэл /бүртгэл/-д өршөөл үзүүлсэн тухай зохих тэмдэглэгээг хийнэ.” гэж тус тус зааснаар шүүхээс ямар нэгэн шийдвэр гаргах шаардлагагүйгээр тэнсэж хянан харгалзах хугацаа нь шууд хэрэгсэхгүй болсон байна. Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалтад зааснаар тэнсэж хянан харгалзах хугацаа дуусгавар болсноор тэрээр хуульд зааснаар ялгүй болжээ.

Шүүгдэгч М.З, О.Э нар нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн бөгөөд тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал болон хэргийн нөхцөл байдал, ногдох хохирлоо нөхөн төлснийг тус тус харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх тэдэнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, шүүгдэгч М.З-ыг 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч О.Э-ыг 2 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзахаар тогтоох нь тэднийг нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль нь процесс хэм хэмжээ тогтоосон хууль тул буцаан хэрэглэхгүй. Иймд шүүгдэгч М.З, О.Э нарыг хянан харгалзах үүргийг цагдаагийн байгууллагад бус 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан тэнсэгдсэн ялтанд хяналт тавих чиг үүргийн хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь үндэслэл бүхий байна.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Г.Э, Э.Э, Г.Б нарт авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэдний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч М.З, О.Э нарт урьд авсан“цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээршийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл,38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2603 0274 дугаартай хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж,

-шүүгдэгч Г.Э-ийн хувьд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар,

-шүүгдэгч Э.Э-ийн хувьд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар,

-шүүгдэгч Г.Б-ий хувьд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар,

-шүүгдэгч М.З-ын хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар,

-шүүгдэгч О.Э-ын хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус өөрчилсүгэй.

2.Б овогт Г.Э-ийг “хулгайлах“ гэмт хэргийг бүлэглэж, 29 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд;

-Б овогт Э.Э-г “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд;

-Ө овогт Г.Б-ийг “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, 8 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд;

-Б овогт М.З-ыг “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, 6 удаагийн давтан үйлдлээр үлэмж хэмжээний хохирол учруулж, орон байранд нэвтэрч, машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд;

-Ө овогт О.Э-ыг “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, 3 удаагийн давтан үйлдлээр үлэмж хэмжээний хохирол учруулж, орон байранд нэвтэрч, машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.

3.Шүүгдэгч Г.Э-д 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар зургаан жил найман сарын хугацаагаар хорих ял;

-Шүүгдэгч Э.Э-д 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар дөрвөн жилийн хугацаагаар хорих ял;

-Шүүгдэгч Г.Б-д 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар дөрвөн жилийн хугацаагаар хорих ял;

-Шүүгдэгч М.З-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр гурван жилийн хугацаагаар хорих ял;

-Шүүгдэгч О.Э-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э, Э.Э, Г.Б, М.З, О.Э нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус бүр эдлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ийн цагдан хоригдсон 755 хоногийг, шүүгдэгч Э.Э-ийн цагдан хоригдсон 807 хоногийг, шүүгдэгч Г.Б-ий цагдан хоригдсон 100 хоногийг, шүүгдэгч М.З-ын цагдан хоригдсон 35 хоногийг, шүүгдэгч О.Э-ын цагдан хоригдсон 23 хоногийг тус бүрд нь тэдний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар иштэй хоёр ширхэг ижил хутга, 1,60 см урттай нэг ширхэг арматурын төмөр, 70 см урттай нэг ширхэг хар төмөр, 50 см урттай нэг ширхэг хар төмөр, хар ногоон иштэй нэг ширхэг халив, Oros-3 гэсэн бичигтэй нэг ширхэг гоо сайхны цуглуулга, татсан тамхины гурван ширхэг иш, 50-24УНУ гэсэн хоёр ширхэг автомашины улсын дугаарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт “Hyundai Sonata-5” загварын 50-24 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 2,200,000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Г.Э, Г.Б, М.З нараас тус бүр 672,222 төгрөг, шүүгдэгч О.Э-оос 183,334 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Г.Э-ээс 51,513,633 төгрөг, шүүгдэгч Э.Э-ээс 10,601,950 төгрөг,шүүгдэгч Г.Б-ээс 6,989,717 төгрөг тус тус гаргуулж нэр бүхий хохирогч нарт энэ тогтоолын хавсралтад заасан ногдох хэмжээгээр олгосугай.

9.Шүүгдэгч М.З-аас прокурорын байгууллагын дансанд нэр заан байршуулсан хохирлын мөнгийг нэр бүхий 17 хохирогчид энэ тогтоолын хавсралтад заасан хэмжээгээр хүлээлгэн өгөхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

10.Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч М.З, О.Э нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

11.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.З-т оногдуулсан хорих ялыг тэнсэж гурван жилийн хугацаагаар, шүүгдэгч О.Э-д оногдуулсан хорих ялыг тэнсэж хоёр жилийн хугацаагаар тус бүр хянан харгалзахаар тогтоож, тэдэнд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

12.Шүүхийн тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч М.З, О.Э нарт урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Г.Э, Э.Э, Г.Б нарт урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэдний эдлэх хорих ялын хугацааг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

13.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүлхүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

14.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Э, Э.Э, Г.Б нарт авсан “цагдан хорих”, шүүгдэгч М.З, О.Э нарт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хэвээр үргэлжлүүлсүгэй

 

ДАРГАЛАГЧ                                               Б.БАТАА                                   

         ШҮҮГЧИД                                                   Г.ГАНБААТАР                                   

                                              Б.ДАШДОНДОВ