Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 17

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “*******” ХХК

Хариуцагч: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга /хуучнаар/

Хариуцагч: Сонгон шалгаруулах комисс

Хариуцагч: Ашигт малтмалын газрын дарга /хуучнаар/

Гуравдагч этгээд: “*******” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “...Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 308 дугаар бүхий “Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст ******* ХХК-д цацраг идэвхит ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах, Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” а/28 дугаар тушаал болон уг тушаалын хавсралтаар батлагдсан “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлах талбайнууд”-ын 3 дугаар хэсгийг хүчингүй болгуулах, Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн “Комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах тухай” а/38 дугаар тушаалаар батлагдсан Сонгон шалгаруулалтын комиссын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаар дүгнэлтийн 3 дахь хэсэг буюу Дорнод аймгийн Халх гол сумын нэртэй талбайд олгосон хэсгийг хүчингүй болгуулах, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 442 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, “*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ******* тоот тусгай зөвшөөрлийг  хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М*******, П.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д*******, С.Б*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Зориг шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний хууль зүйн үндэслэлээ:

“...Монгол Улсын Цөмийн энергийн тухай хуульд зааснаар Цөмийн энергийн газар нь цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох бүрэн эрхийг хэрэгжүүлж байсны хувьд тус компани нь Цөмийн энергийн газарт удаа дараа хандаж байсан болно.

Цөмийн Энергийн комиссын ажлын албаас Ашигт малтмалын газарт 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 1/154 тоот санал хүргүүлж “******* ХХК-ийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн газар нь Дорнод аймгийн Сүмбэр сумын нутагт хилийн зурвас газартай давхцалтай бөгөөд Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар хилийн зурвас газар нь тусгай хэрэгцээний газарт багтдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасны дагуу улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газар дээр ашигт малтмал эрэх, хайх асуудал Засгийн газрын бүрэн эрхэд хамаарна гэж заасан.

Тус ажлын албанаас "******* ХХК-д цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зарчмын хувьд дэмжиж байгаа” гэсэн байдаг. “*******” ХХК нь цацраг идэвхт ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл материалаа бүрэн бүрдүүлж өгсөн бөгөөд Ашигт малтмалын газраас 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 2/5983 тоот албан бичгээр Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газарт асуудлыг шийдвэрлүүлэхээр уламжилж, Монгол Улсын Засгийн газар 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хайгуулын тусгай зөвшөөрөл авах тухай “*******” ХХК-ийн хүсэлтийн талаарх Уул уурхайн яамны саналыг хэлэлцээд асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газарт даалгаж шийдвэрлэсэн болно.

Цацраг  идэвхт  ашигт  малтмалын  хайгуулын  тусгай  зөвшөөрлийг  Ашигт

 малтмалын газрын Кадастрын хэлтэс нь тодорхойгүй шалтгаанаар эцэслэн шийдвэрлэхгүй удааршруулж байсан тул ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Зориг нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт захидал хүртэл бичиж байсны дагуу Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газраас Ашигт малтмалын газарт чиглэл хүртэл өгч байсан.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар нь 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 6/2631 тоот албан бичгээр “кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 308 дугаар шийдвэрээр Дорнод аймгийн Халх гол сумын Туулайт нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянаж үзээд геологийн албаны мэдээллийн санд тус талбай нь ердийн ашигт малтмалын илрэцтэй талбайд бүртгэгдсэн, мөн Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5, 17.1.6, 17.2.3 дахь хэсэгт заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй, түүнчлэн Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор батлагдсан сонгон шалгаруулалтын журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайтай давхцалтай байх тул танай компанийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гарсныг мэдэгдье" гэсэн мэдэгдэл ирүүлсэн нь “*******” ХХК-ийн эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна” гэжээ.

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлээ:

“...1.Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 05-р сарын 10-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” а/28 дугаар тушаал болон уг тушаалын хавсралтаар батлагдсан “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлагдах талбайнууд”-ын 3 дугаар хэсгийг тус тус хүчингүй болгуулах: Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11 дэх хэсэг болон Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т заасны дагуу Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дугаар тушаал болон 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 511 дүгээр тушаалын хавсралтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоосон байдаг.

“*******” ХХК-ийн Ашигт малтмалын тухай болон Цөмийн энергийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлан хайгуулын тусгай зөвшөөрлийг хүсэж байсан талбай болох Дорнод аймгийн Сүмбэр сумын нутагт орших “Туулайт өндөр” талбай нь солбицлын хувьд багтаагүй, хамаараагүй байна.

Тиймээс  ч  Засгийн  газрын  2015  оны  08  дугаар  сарын  10-ны  өдрийн хуралдаанаар Дорнод аймгийн Сүмбэр сумын нутагт орших “Туулайт өндөр” талбайд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах тухай “*******” ХХК-ийн хүсэлтийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын дарга Д.д даалгасан юм.

Өөрөөр хэлбэл Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар баталсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгох шалгаруулах журам”-ын хэмжээнд уг талбай орох хууль зүйн үндэслэлгүй болж байгаа юм.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу Ашигт малтмалын газрын дарга Д. нь Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн үүргийг биелүүлж өргөдлийн журмаар “*******” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байсан байна. Улмаар Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасны дагуу “*******” ХХК-ийн өргөдөлд дурдсан талбай нь улсын хилийн зурвас газартай давхцаж байсан нь Засгийн газрын бүрэн эрхэд хамаарч байсан асуудлыг аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудал гэж үзэж Уул уурхайн сайдын 2015 оны 10 дугаар тушаалаар баталсан "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.5-т заасныг баримталсан нь хуульд нийцээгүй байна. Ашигт малтмалын тухай хуульд заасан сонгон шалгаруулалтад хамааруулсан нь хууль зөрчсөн байна.

Дээрх зүйлээс үндэслэн Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” а/28 дугаар тушаалын Хавсралтад заасан Дорнод аймгийн Халх гол сумын 1745.75 га бүхий нэртэй талбай гээд солбицол тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох шаардлага гарган ихэсгэж байна.

2.Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 06-р сарын 20-ны өдрийн  “Комиссын дүгнэлт үнэлгээний дүнг баталгаажуулах тухай” а/38 дугаар тушаалаар батлагдсан батлагдсан Сонгон шалгаруулалтын комиссын 2016 оны 06-р сарын 20-ны өдрийн 08 дугаар дүгнэлтийн 3 дахь хэсэг буюу Дорнод  аймгийн Халх гол сумын нэртэй талбайд олгосон хэсгийг хүчингүй болгуулах: Уул уурхайн сайдын 2015 оны 10 дугаар тушаалаар баталсан "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулах журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.5-д заасныг зөрчсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй болно. Учир нь Сонгон шалгаруулалтын комисс нь дүгнэлт гаргахдаа Дорнод аймгийн Халх гол сумын 1745.75 га бүхий нэртэй талбай нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасны дагуу улсын тусгай хамгаалалттай газарт багтаж байгааг нягтлан шалгаагүй нь дээрх “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулах журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

“Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулах журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу хуучнаар Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Геологи уул уурхайн яам, өнөөдрийн байдлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар журамласан байна.

3.Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 442 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 442 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай болон Цөмийн энергийн тухай хуулийг зөрчиж явуулсан сонгон шалгаруулалтын үндсэн дээр гарсан хууль зүйн үндэслэлгүй тушаалыг үндэслэж гарсан эрх зүйн акт тул хүчингүй болгуулах шаардлага гаргах нь хууль зүйн үндэслэлтэй болно.

4.“*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ******* тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах: Хууль бус сонгон шалгаруулалтын үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгогдсон компанийн тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан тул гуравдагч этгээд “*******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ******* тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах шаардлагыг гаргаж байна” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга нэхэмжлэлийн хариу тайлбар, хууль зүйн үндэслэлдээ:

“...******* ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Туулайт-Өндөр нэртэй 1741 гектар талбайд Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтэст гаргажээ.

Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоолоор Цөмийн энергийн газар татан буугдаж, тус газарт хадгалагдаж байсан цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд болон тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүд манай газарт шилжиж ирсэн. Дээрх журмаар шилжиж ирсэн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдээ шийдвэрлүүлэхээр холбогдох компаниудаас хүсэлт ирсний дагуу тус газраас Цөмийн энергийн тухай хуульд заасан ажиллагаануудыг хэрэгжүүлсэн.

Тухайлбал, Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасны дагуу Цөмийн энергийн комисс, Тагнуулын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас санал авах ажлыг зохион байгуулсан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “Цөмийн энергийн комиссын ажлын албанаас Ашигт малтмалын газарт 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 1/134 тоот санал хүргүүлж цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зарчмын хувьд дэмжиж байгаа гэсэн” байна.

Цөмийн энергийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1-т зааснаар цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох бүрэн эрхийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр заасан байдаг. Тиймээс Цөмийн энергийн комиссоос “санал авах”-аар хуульд зааснаас бус, тус комиссын саналын дагуу шийдвэрлэх тухай хуульчлаагүй болно.

Нэхэмжлэгчийн өргөдөл гаргасан Дорнод аймгийн Халхгол сумын нутаг Туулайт өндөр нэртэй талбай нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасан “улсын хилийн зурвас газар” буюу тусгай хэрэгцээний газарт хамаарагдах талбай байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т зааснаар улсын тусгай хамгаалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг Засгийн газар шийдвэрлэхээр заасан.

Уг хуулийн дагуу тусгай хэрэгцээний газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож болох эсэх тухай буюу тухайн талбайд Ашигт малтмалын газар бүрэн эрхийнхээ хүрээнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож болох эсэх асуудлыг Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд гаргасан 46 дугаар тэмдэглэлд “Шийдвэрлэсэн нь: Дор дурдсан талбайд газрын ховор элемент буюу цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох хүсэлт гаргасан компаниудын тухай Уул уурхайн яамны саналыг хэлэлцээд асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газарт даалгав...Дорнод аймгийн Сүмбэр сумын нутагт орших Туулайт өндөр талбайд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах тухай ******* ХХК-ийн хүсэлт” гэж шийдвэрлэсэн байдаг.

Ашигт малтмалын газар хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд цацраг идэвхт тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхийг судалж үзэхэд дараах нөхцлүүд тогтоогдсон байна. Үүнд: 1.Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлын тухай” 511 дүгээр тогтоолд Дорнод аймгийн Сүмбэр сумын нутагт орших Туулайт өндөр талбайг өргөдлийн журмаар бус, харин сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгох талбайд хамааруулсан байсан.

2.Тус талбай нь цацраг идэвхт ашигт малтмалын илэрцтэй бус, ердийн ашигт малтмалын илэрцтэй талбайд бүртгэгдсэн байсан.

3.Танай өргөдлийн материалыг судалж үзэхэд Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5, 17.1.6, 17.2.3-т заасан цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж ирсэн мэргэжлийн боловсон хүчний нөөцтэй байх, тэдгээр ажиллагсдын сургалт, дадлагын асуудлыг шийдэж ирсэн туршлагатай байх, хариуцлагатай уул уурхайг хөтлөн явуулдаг, энэ талаар зохих туршлага хуримтлуулсан байх нөхцлүүдийг хангасан гэх ямар нэгэн баримт материал байгаагүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 308 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч компанид цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул уг шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул тус компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын дарга нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбар, хууль зүйн үндэслэлдээ:

“...Нэг. Нэхэмжлэгчийн “Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” а/28 дугаар тушаал болон уг тушаалын хавсралтаар батлагдсан "Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлагдах талбайнууд”-ын 3 дугаар хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Монгол Улсын Их Хурал 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Ашигт малтмалын тухай хууль”-ийг шинэчлэн баталж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох боломжтой болсон. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11 дэх хэсэгт заасан “геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх" чиг үүргийг Засгийн газарт олгосны дагуу Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 511 дүгээр тогтоолоор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоон нийтэд зарласан.

Уул уурхайн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам” батлагдсан. Энэхүү журамд Уул уурхайн сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 126 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд уг өөрчлөлт Хууль зүйн яаманд 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 3514 дугаарт бүртгэгдсэн. Ингэснээр сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг явуулах эрх зүйн орчин бүрдсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 19.12, 20.1, 24.2, 26.9, 49.7, 60.9-д заасан талбайнуудад хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгохоор хуульчилсан. Монгол Улсад дагаж мөрдөж буй хууль, Засгийн газрын тогтоолыг үндэслэн “Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” а/28 дугаар тушаалаар Дорнод аймгийн Халх гол сумын нутагт байрлах “” нэртэй 1745.74 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарласан. Дээрх тушаал нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт юм.

Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т “хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах” гэж заасныг дагуу Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ дарга нь Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд дурдсаныг үндэслэн “*******” ХХК-ийн өргөдлийг хууль зүйн үндэслэлтэйгээр шийдвэрлүүлж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн.

Хоёр. “Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ даргын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах тухай” а/38 дугаар тушаалаар батлагдсан "Сонгон шалгаруулалтын комиссын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаар дүгнэлтийн 3 дахь хэсэг буюу “” нэртэй талбайд олгосон хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараах газар хамаарна: 16.1.1. улсын тусгай хамгаалалттай газар; 16.1.2. улсын хилийн зурвас газар ... “ гэж , “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т “улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх” -ээр хуульчилсан байна.

Уул уурхайн /хуучин нэрээр/ сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.2-т “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид “Төрийн захиргааны байгууллага” гэх) зохион явуулна” гэж заасан.

“Ашигт малтмалын тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны

төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 10.1.3-т “ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах” гэж хуульчилсан. “Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ дарга нь хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ дагуу “2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах тухай” а/38 дугаар тушаалыг гаргасан бөгөөд уг захиргааны акт нь хууль зөрчөөгүй болно.

Гурав. “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 442 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” а/28 дугаар, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах тухай” а/38 дугаар тушаалууд нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт юм.

Дээр дурдсан хуулийн хүчин төгөлдөр захиргааны актыг үндэслэн гаргасан

“Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 442 дугаар шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Дөрөв. “*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ******* тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл, хайгуулын талаархи анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно”, мөн хуулийн 49.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 49.1-49.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг шилжүүлэн өгч байгаа тал нь ийнхүү шилжүүлэх тухай өргөдлийг батлагдсан маягтын дагуу үйлдэж түүнд дараах баримт бичгийг хавсаргана”, шилжүүлж байгаа тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа этгээд нь энэ хуулийн 7.1-д заасан шаардлагыг хангаж буйг нотлох баримт бичиг, тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрч буйг нотлох баримт бичиг, байгаль орчныг нөхөн сэргээхэд шаардагдах зардлыг энэ хуулийн 38.1.8, 39.1.9-д заасан дансанд төвлөрүүлсэн тухай санхүүгийн баримт, хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн тухай баримт, үйлчилгээний хөлс төлсөн баримтыг хавсарган өгөхөөр хуульчилсан байна.

Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст ирүүлсэн Ашигт малтмалын хайгуулын ХУ-020581 дугаартай тусгай зөвшөөрлийг “М” ХХК-аас “*******” ХХК-д шилжүүлэх өргөдөл, түүнд хавсаргасан баримт нь хуулийг шаардлага хангаж байсан.

Иймд төрийн захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 76 дугаар шийдвэрээр “М” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын Х\/-020581 дугаартай тусгай зөвшөөрлийг “*******” ХХК-д шилжүүлсэн байна. “*******” ХХ,К-ийн нэхэмжлэлийн шаардлагууд нь хууль зүйн үндэслэлгүй байх тул уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Сонгон шалгаруулах комисс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбар, түүний хууль зүйн үндэслэлээ:

“...Нэг. Уул уурхайн /хуучин нэрээр/ сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны

өдрийн 10 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.2-т “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид “Төрийн захиргааны байгууллага” гэх) зохион явуулна" гэж заасан. Мөн журмын 6 дугаар зүйлийн 6.1-т “Сонгон шалгаруулалт зохион явуулах комиссын бүрэлдэхүүнийг Төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар батлах бөгөөд комиссын гишүүд нь сонгон шалгаруулалтын саналд үнэлгээ өгч, комисс дүгнэлт гаргана” гэж заасны дагуу “Сонгон шалгаруулалт зохион явуулах комисс байгуулах тухай” 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн а/36 дугаартай тушаалыг гаргасан.

Хоёр. Сонгон шалгаруулалт зохион явуулах комисс нь “Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” а/28 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлагдсан талбайнууд”-д ирүүлсэн саналыг Уул уурхайн /хуучин нэрээр/ сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу хүлээн авч үнэлж, дүгнэлт гаргасан.

Дээр дурдсан журмын 10 дугаар зүйлийн 10.1.1-т “Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийг төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар баталгаажуулна” гэж заасныг үндэслэн дүгнэлтээ 2016 оны 06 дугаар сарын 20-ны

өдрийн а/38 дугаар тушаалын хавсралтаар баталгаажуулсан.

Иймд “*******” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д*******, С.Энхтайван нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн хариу тайлбар, хууль зүйн үндэслэлдээ:

“...Талын Эрдэс” ХХК нь Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших “” нэртэй, 1745.74 гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх ******* тоот тусгай зөвшөөрлийг эзэмшдэг юм. Манай компани энэхүү тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасан журмын дагуу “Миллениум Сторм” ХХК-аас шилжүүлэн авсан болно. “Миллениум Сторм” ХХК нь Ашигт малтмалын газраас зарласан сонгон шалгаруулалтад хуулийн дагуу өрсөлдөж шалгаран уг тусгай зөвшөөрлийг авсан байдаг.

“*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь манай компанид тусгай зөвшөөрөл олгосон захиргааны акттай шууд хамааралгүй мэт боловч нэхэмжлэлд дурьдагдсан “Туулайт өндөр” талбай нь манай компанид олгосон ******* тусгай зөвшөөрөлтэй талбайтай бүхэлдээ давхцалтай байна. Иймээс уг нэхэмжлэлийн шаардлагын улмаас манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна.

Нэг. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт: “Засгийн газар нь ... улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх” гэж, 9.1.11 дэх хэсэгт: Геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож нийтэд мэдээлэх” бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан. Энэхүү хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газар 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дугаар тогтоолоор: “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоосон” бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 21–ний өдрийн 511 дүгээр тогтоолоор дээрх тогтоолд заасан зарим. талбайг хассан байдаг. 

Ингэж хасах болсон шалтгаан нь эдгээр хасагдсан талбайг өргөдлийн журмаар бус сонгон шалгаруулалтын журмаар олгохоор шийдвэрлэсэнтэй холбоотой юм. Нэгэнт Монгол Улсын засгийн газраас уг талбайд ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгохоор шийдвэрлэсэн байхад уг талбайг өргөдлийн журмаар манайд олгох ёстой хэмээн Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй болно.

Хоёр. Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт: “Агентлаг нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих салбар, хүрээний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн" гэж тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт: “хууль тогтоомж, ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах” нийтлэг асуудал эрхэлнэ хэмээн заасан байдаг.

Тиймээс ашигт малтмалын газар болоод тус газрын кадастрын хэлтсийн дарга нь Монгол Улсын хууль тогтоомж тэр дундаа Засгийн газрын тогтоолыг заавал биелүүлэх үүрэгтэй тул Засгийн газрын тогтоолыг зөрчин уг талбайд хайгуул хийх тусгай зөвшөөрлийг аль нэг компанид өргөдлийн журмаар өгөх боломжгүй юм.

Гурав. Хэрэгт авагдсан баримтаас харахад нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа: “Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших “Туулайт өндөр” нэртэй талбайд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн гаргасан байснаа нэхэмжлэлийн шаардлагаа: “Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 308 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг тогтоолгох, Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст “*******” ХХК-д цацраг идэвхт ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах” хэмээн тодруулсан байсан.

Нэхэмжлэгч шаардлагаа ийнхүү тодруулсан боловч Захиргааны хэрэг хянаншийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдийн алинаар нь тухайн захиргааны актыг илт хууль бус гэж үзэж байгаа талаар тодорхой тусгаагүй

байна. Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.3 дахь хэсэгт заасан: “нэхэмжлэлд ... нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл-ийг ... тусгана” гэсэн шаардлагад нийцээгүй болохыг харуулж байгаа юм.

Дөрөв. Ашигт малтмалын газрын Геологийн албаны мэдээллийн санд маргаан бүхий талбай нь ердийн ашигт малтмалын илэрцтэй талбайд хамаарахаар бүртгэгдсэн байх бөгөөд уг талбайд ямар нэгэн цацраг идэвхт ашигт малтмалын илэрц бүртгэгдсэн талаарх мэдээлэл байхгүй талаар Ашигт малтмалын газраас тайлбар ирүүлсэн байна.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулиар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг тодорхой хугацаанд зогсоосон байсан учраас тус компани тусгай зөвшөөрөл авахын тулд уг талбайд: “цацраг идэвхт бодисын хайгуул хийнэ” гэсэн үндэслэлээр Цөмийн энергийн газарт хүсэлт гаргасан байж болзошгүй юм.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр “*******” ХХК-ийн гаргасан Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 308 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг тогтоолгох, Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст “*******” ХХК-д цацраг идэвхт ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбар, түүний хууль зүйн үндэслэлээ:

“....Нэг. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт “Засгийн газар нь...улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх” гэж, 9.1.11 дахь хэсэгт “Геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож нийтэд мэдээлэх” бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэсэн заалтын дагуу Монгол Улсын Засгийн газар 2014 оны 07 сарын 28-ны өдрийн 239 дугаар тогтоолоор: “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоосон” бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 21 -ны өдрийн 511 дүгээр тогтоолоор дээрх тогтоолд заасан зарим талбайг хассан.

Энд “*******” ХХК-ийн маргаж буй талбай нь өргөдлөөр олгох талбайгаас хасагдсан боловч сонгон шалгаруулалтын журмаар олгох талбайд үлдсэн байдаг. Нэгэнт Монгол Ул^ын засгийн газраас уг талбайд ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгохоор тогтоосон учраас Дорнод аймгийн Халх гол сумын нэртэй талбайд сонгон шалгаруулалт зарласан Ашигт малтмалын газрын даргын тушаалыг буруутгах үндэслэл байхгүй.

Хоёр. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтаар “улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт

малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх” бүрэн эрхийг Засгийн газарт олгосон бөгөөд Монгол Улсын засгийн газрын 2014 оны 07 сарын 28-ны өдрийн 239, 2015 оны 12 сарын 21-ны өдрийн 511 дүгээр тогтоолуудад дээрх талбайн солбицлыг “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайд хамааруулсан”-аар тус талбайд хайгуулын зөвшөөрөл олгох нөхцөл бүрдсэн. Уг талбай нь нэхэмжлэгчийн

узэж байгаа шиг “улсын тусгай хамгаалалттай газар”-т хамаарах талбай биш юм” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж “Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 308 дугаар бүхий “Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст ******* ХХК-д цацраг идэвхт ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” а/28 дугаар тушаал болон уг тушаалын хавсралтаар батлагдсан “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлах талбайнууд”-ын 3 дугаар хэсгийг хүчингүй болгуулах, Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн “Комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах тухай” а/38 дугаар тушаалаар батлагдсан Сонгон шалгаруулалтын комиссын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаар дүгнэлтийн 3 дахь хэсэг буюу Дорнод аймгийн Халх гол сумын нэртэй талбайд олгосон хэсгийг хүчингүй болгуулах, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 442 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, “*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ******* тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах”-аар нэмэгдүүлсэн болно.

******* ХХК нь 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтэст /хуучин нэрээр/ хандаж Дорнод аймгийн Сүмбэр сумын нутагт орших планшетийн L-50-35 кодтой, Туулайт өндөр нэртэй талбайд цацраг идэвхт ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан байх ба уг өргөдөлд холбогдох нотлох баримтуудыг хавсарган хүргүүлжээ.

Уг өргөдлийн дагуу Цөмийн энергийн газраас Тагнуулын ерөнхий газарт хандсанаар тус газрын даргын 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 01/1452 дугаар албан бичгээр “...ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо Цөмийн энергийн тухай хуулийн заалтуудыг хангаж ажиллахыг зөвлөж байна” гэсэн хариу өгсөн байна.

Үүний дараа Цөмийн энергийн газрын 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1/1005 дугаар албан бичгээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад хандаж Монгол улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 181 дүгээр зарлигаар цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг үүрэг болгосны дагуу холбогдох арга хэмжээг авахуулахаар өргөдлийг хүргүүлжээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн ХЭГ/768 дугаар албан бичгээр Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжавд “...Цөмийн энергийн комиссыг татан буулгасан тул асуудлыг холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэх арга хэмжээ зохион байгуулахыг хариуцуулснаар  Цөмийн энергийн комиссийн ажлын албаны 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1/154 тоот албан бичгээр “...******* ХХК-д цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зарчмын хувьд дэмжсэн” саналыг  холбогдох материалын хамт Ашигт малтмалын газарт хүргүүлсэн байна.

Түүнчлэн Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны 46 дугаар тэмдэглэлээс үзвэл газрын ховор элемент буюу цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан ******* ХХК-ийн тухай Уул уурхайн яамны саналыг хэлэлцээд асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу 

шийдвэрлэхийг Ашигт малтмалын газар /Д./-д даалгажээ.

Ашигт малтмалын газарт шилжүүлсэн ******* ХХК-ийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 308 дугаар шийдвэрээр “...геологийн мэдээллийн санд тус талбай нь ердийн ашигт малтмалын илэрцтэй талбайд бүртгэгдсэн, Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5, 17.1.6, 17.2.3 дахь хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй, Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 511 дүгээр тогтоолоор батлагдсан сонгон шалгаруулалтын журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайтай давхцалтай” гэсэн үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч уг захиргааны актыг эс зөвшөөрч “Цөмийн энергийн тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан...уг талбай нь цацраг идэвхт ашигт малтмалын талбай...Засгийн газрын хуралдаанд хэлэлцээд дэмжсэн тул Ашигт малтмалын газар манай компанид тусгай зөвшөөрлийг олгох ёстой” гэж, хариуцагч “...Засгийн газрын 2015 оны 511 дүгээр тогтоолоор энэ талбайг сонгон шалгаруулалтаар олгох талбайд хамааруулсан...Цөмийн энергийн тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй...” гэж тодорхойлон мэтгэлцэв.

Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл хүсэгчид тавих шаардлагыг хуульчилсан байх бөгөөд 17.1.5-д “үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр мэргэжлийн боловсон хүчний нөөцтэй байх”, 17.1.6-д “ажиллагсдын сургалт дадлагын асуудлыг шийдэж ирсэн туршлагатай байх” –ыг шаардсаны дээр мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “мөн хуулийн 17.2-т заасан нөхцөлийг хамгийн сайн хангасан...тусгай зөвшөөрөл хүсэгчид олгоно” гэж, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112 .1.1-д “цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг  олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох бүрэн эрхийг Геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэх”-ээр тус тус заажээ.

Дээр дурдсанаас дүгнэвэл нэхэмжлэгч компанийн гаргасан өргөдлийг эрх бүхий байгууллагууд өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн байх боловч хуульд заасан хугацаанд нь шийдвэрлээгүйн дээр тусгай зөвшөөрлийг олгохоос татгалзсан үндэслэл нь хууль бус байна. Тухайлбал, Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.9-д “энэ хуулийн 15.2.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 1-3 сарын дотор шийдвэрлэнэ” гэж заасан байхад хуулийн хугацаанд шийдвэрлээгүй байх ба хариуцагчаас тухайн талбайг геологийн мэдээллийн санд ердийн ашигт малтмалын илэрцтэй талбайд бүртгэгдсэн гэх үндэслэлээр татгалзсан нь тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах хуульд заасан үндэслэл болохгүй.

Хариуцагчийн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бусад үндэслэл болох “үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр мэргэжлийн боловсон хүчний нөөцтэй байх”, “ажиллагсдын сургалт дадлагын асуудлыг шийдэж ирсэн туршлагатай байх” асуудлууд нь тухайн компанийн чадавхийг тодорхойлоход тавигдах шаардлага боловч эдгээр нөхцөлийг хангаагүй нь тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл биш байна.

Түүнчлэн 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гаргасан өргөдлийг хариуцагч захиргааны байгууллага 2016 онд шийдвэрлэхдээ 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 511 дүгээр тогтоолын дагуу сонгон шалгаруулалтаар олгох талбайтай давхацсан гэх үндэслэл дурдсан нь илт хууль бус байх тул дээр дурдсан үндэслэлүүдээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 308 дугаар шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч компанийн өргөдөл гаргасан талбай болох Дорнод аймгийн Сүмбэр сумын нутагт орших Туулайт өндөр нэртэй талбай нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь хэсэгт заасан “улсын хилийн зурвас газар”-т буюу улсын тусгай хэрэгцээний газарт хамаарч байх бөгөөд энэ тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д зааснаар “улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг” болон мөн хуулийн 9.1.11 дэх хэсэгт “Геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож нийтэд мэдээлэх” бүрэн эрхийг тус тус Засгийн газар хэрэгжүүлэхээр  зохицуулсан байна.

Ийнхүү Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоосон”, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлын тухай” 511 дүгээр тогтоолоор дээрхи тогтоолд заасан зарим талбайг хассан, ингэснээр ******* ХХК-ийн маргаж буй талбай нь өргөдлөөр олгох талбайгаас хасагдсан боловч сонгон шалгаруулалтын журмаар олгох талбайд үлдсэн байх ба нэхэмжлэгч эдгээр тогтоолуудын талаар шаардлага гаргаагүй болно. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Засгийн газрын 511 дүгээр тогтоолыг үндэслэн Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” а/28 дугаар тушаал гарсан, уг тушаалд Дорнод аймгийн Халх гол сумын нутагт байрлах “” нэртэй 1745,74 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарласан,  уг сонгон шалгаруулалтанд “М” ХХК оролцож шалгарснаар тусгай зөвшөөрөл олгогдсон, тусгай зөвшөөрлийг “*******” ХХК-д шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч эдгээр захиргааны актуудыг бүхэлд нь хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч эдгээр захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст “*******” ХХК-д цацраг идэвхт ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах” шаардлагын тухайд нэхэмжлэгчийн хүсэлт болгож буй хайгуулын талбайг Засгийн газрын 2015 оны 511 дүгээр тогтоолоор сонгон шалгаруулалтаар олгох талбайд оруулан нийтэд зарласнаар сонгон шалгаруулалт явагдаж гуравдагч этгээд “*******” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.11, Цөмийн энергийн тухай хуулийн 112  дугаар зүйлийн 112 .1.1, 18 дугаар зүйлийн 18.8, 18.9, 15 дугаар зүйлийн 15.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 308 дугаар бүхий “Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” шийдвэрийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга /хуучнаар/-аас 30100 /гучин мянга нэг зуун/ төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.ДУЛАМСҮРЭН