Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 215

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:   

 

      Улсын яллагч                                                     М.Энхбаатар

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Д.Ариунтуяа

      Хохирогч                                                 Г.Бяцханшоовдор

      Хохирогч                                                 Б.Лхам

      Нарийн бичгийн даргаар                       Б.Намуунзул нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Саранхүүгийн Нямпүрэвт холбогдох 1831000000208 тоот  эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг, Ерөө суманд 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Сэлэнгэ аймаг Ерөө сумын 1 дүгээр баг, Ерөө голын 1-73 тоотод оршин суух хаягтай, “БТЕГ” ХХК-нд цахилгаанчин ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Сартуул овогт Саранхүүгийн Нямпүрэв /РД:МЕ88062511/

          

Шүүгдэгч С.Нямпүрэв нь 2018 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө согтуугаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр багийн нутагт орших гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Г.Бяцханшоовдорыг жирэмсэн болохыг мэдсээр байж, мөн хадам эх болох Б.Лхам нарыг зодож, эрүүл хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1. Шүүгдэгч С.Нямпүрэвийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 09 дүгээр сарын  27-нд  яллагдагчаар  өгсөн:  ...Би 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ажлаасаа бууж ирээд гэртээ харих замдаа найз Нармандах, Өсөхбаяр нартай тааралдаад “хаа хүрч яваа” талаар асуухад Өсөхөө “эхнэрийнхээ дүүг тосоод” гэж хэлсэн. Түүний дүүг дөхүүлж өгчихөөд та хоёр манайд очоод “шинэ барьж байгаа байшинд пийшин барих гэсэн юм, хэмжээг нь гаргаад, тоосгоны тоог гаргаад өгөөч, тэгээд заваараа пийшин бариад өгөөрэй” гэж гуйсан. Тэр хоёр зөвшөөрөөд надтай хамт манай гэр рүү явах замдаа тэр хоёртой дэлгүүр ороод би дэлгүүрээс 0,5 литрийн “Соёрхол” нэртэй архи авсан. Манайд очиход манай эхнэр хоол унд хийсэн байсан. Бид гурав хоол унд идэж уучихаад манай байшинд ороод пийшингийн хэмжээг үзээд тэр хоёр надад “600 ширхэг тоосго орно, тоосгоо бэлдээрэй, заваараа бариад өгье” гэж ярьсан. Тэгээд нэг шил архийг бид гурав хашаан дотроо хувааж уугаад дуусахад 13 цаг 30 минут болоод би хоёр хүүхдээ Өсөхөөгийн тээврийн хэрэгслээр Нармандах бид нар хамт яваад манай хоёр хүүхдийг сургууль хүргэж өгөөд замаараа дэлгүүр ороод 0.75 литрийн "Хараа” архи аваад манай хашаанд ирээд амбаарын ард уугаад сууж байж байхад 16 цаг 30 минут болсон байхад манай эхнэр хоер хуүхдээ авахаар сургууль явсан байсан болохоор нь гар утас руу нь залгаад “сургуулийн урд талын талбай дээр байж бай, би очоод авъя” гээд Өсөхөөгийн тээврийн хэрэгслийг түүний эхнэрийн дүүгээр жолоодуулаад очиж эхнэр хүүхдээ аваад манай гадаа ирэхэд Өсөхөө “явлаа” гээд дүүтэйгээ яваад өгсөн. Ирэхэд манай хашаанд үлдсэн байсан Нармандах яваад өгсөн байсан. Тэгэхээр нь би гэртээ ороод унтаад өгсөн. Тэгээд 18 цаг өнгөрч байхад сэрээд хоёр бага хүүхдээ дагуулаад айл руу тарганд яваад 8 литр тараг авчирсан. Тэгээд хоолоо хийлгэж идээд 19 цаг 30 минутын үед гэртээ сууж байхад миний гар утас руу Нармандах утасдаад “би танай гэрт яваад очих уу” гэхээр нь би эхнэртээ “Нармандах яваад очъё гэж асууж байна, ирүүлэх үү” гэж эхнэрээсээ зөвшөөрөл авахад дургүйцээд байхаар нь “байж бай, хэрэггүй” гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Мандахаа дахиад залгасан. Тэгсэн чинь манай эхнэр “авчрахгүй юу даа” гэж хэлэхээр нь би Мандахын гар утас руу залгаад “хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд Мандах 21 цаг өнгөрч байхад ирэхдээ Охиноо гэдэг эмэгтэй түүний нөхөр тэр гурав хамт ирсэн ирэхдээ 0,75 литрийн “Хараа” архитай ирсэн. Бид нар манай шинээр барьж байгаа байшинд амьхандаа хадам ээжээсээ холдож орсон. Тухайн үед Охиноогийн нөхрийн төрсөн өдөр гэж хэлсэн. Тухайн үед түүнтэй танилцсан Дарханы залуу гэж хэлсэн, одоо би нэрийг мартсан байна. Тэгээд архиа уугаад талд нь орж байхад би “дэлгүүр хаахаас өмнө би нэг шил архи авчирч өгье” гээд эхнэрээсээ асуусан, тэгээд явахдаа эхнэрийнхээ Мобайл банктай утсыг аваад Нармандах Охиноогийн нөхөр бид гурав хамт дэлгүүр явсан. Дэлгүүрээс би нэг шил 0.75 литрийн “Голд чингис”, хоёр лааз лимонтой “Сэнгүр” пиво компот, чипс, Чокорөүс зэргийг аваад ирэхэд манай хашааны үүдэнд Улаанбаатар хотод байдаг миний найз Энхбаяр ирж таараад бид нар манай гэрт хамт орсон. Ороход тэр хоёр тал шил архийг уугаад дуусгасан байсан. Тэгээд би ороод авчирсан юмаа ширээн дээр голдоо тавиад архиа задлаад уугаад сууж байхад Нармандах манай найз Энхбаяр рүү үг чулуудаад байх шиг байсан. Би үг рүү нь анзаарч ач холбогдол өгч ороогүй, нэг мэдсэн тэр хоёр гадаа гарсан хашаан дотор дээр нь Нармандах гарсан Энхбаяр доор нь орсон байхаар нь би салгаад хашаанаасаа гаргахад тэд нар манай хашааны гадаа унаж явсан тээврийн хэрэгслүүдээ орхиод явцгаасан. Би эхнэртэйгээ хамт байшингаа цоожлоод урд байшинд гэр рүүгээ орсон. Тэгсэн чинь манай хадам ээж “дандаа архи дарс ууж байх юм” гэж надад архичин байгаа юм шиг хэлсэн. “Би байнга архи уугаад байдаг биш 20 хоног ажилладаг, 10 хоног амрахдаа бараг гэртээ амардаггүй мөнгө олох ажил төрөлд явдаг” гэж хэлсэн чинь намайг  “хуц чи дандаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг” гэж хэлсэн. Манай эхнэр ээжийгээ өмөөрөөд над руу дайраад миний толгой руу ширээний гэрлийн сууриар цохисон, боож авсан маажсан. Тэгэхээр нь миний уур улам хүрээд хажуу талд байсан олон залгуур /уртасгагч/ аваад газар савсан ороолгосон. Тэгээд би эхнэрээсээ надтай ноцолдоод цохиж аваад байхаар нь салгах хооронд түүний биед хүрээд ганц нэг удаа өшиглөсөн. Тэгээд би дөрвөн хүүхдээ аваад хувцсыг нь өмсгөөд найз Нармандахын гэрт очиж хүүхдүүдтэйгээ амраад маргааш өглөө нь 14 цагийн үед хүүхдүүдээ аваад гэртээ харьсан. Харихад манай эхнэр ээжийнхээ хамт Жавхлант сум руу яваад өгсөн байсан. Түүний хоолойноос боогоогүй шанаадаагүй, харин охиноо надаас өмөөрөөд урдуур ороход нь би гарнаас бариад түлхсэн түүнийг уртасгагчаар бол ороолгоогүй, мөн түүнийг гараараа нэг ч удаа цохиогүй. Би түүнийг баруун гараараа зүүн мөр рүү нь нэг удаа цохисон, гэхдээ хүчтэй бол цохиогүй, баруун хөлөөрөө түүний зүүн хөлийн эрээн булчин руу нэг удаа өшиглөсөн өөр бол цохиогүй. Би тэр 2-г зодоогүй тул үйлдсэн гэх гэмт хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 62-63-р ху/,

2. Шүүгдэгч С.Нямпүрэвийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 10 дугаар сарын  12-нд  яллагдагчаар дахин өгсөн:  ...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр болон хадам ээжтэйгээ таарамжгүй харьцаа үүсгэж, уг гэмт хэргийг үйлдсэн, эрүүл саруул байсан бол энэ гэмт хэргийг үйлдэхгүй байсан. Надад сонсгосон хуулийн зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 66-р ху/,

3.Шүүгдэгч С.Нямпүрэвийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 21-нд ажлаасаа бууж ирээд шинэ байшингийн пийшинд хэдэн тоосго орох талаар асууж пийшингээ бариулах гээд найзыгаа гэртээ аваачин боловч пийшин барьж амжаагүй учир нэг шил архи уусан. Манай гэрт өөр найзууд маань ирээд дахин архи уусан. Найзуудаа гэрт нь хүргэж өгчихөөд гэртээ ирсэн. Хэсэг байж байгаад эхнэр бид 2 маргалдсан. Манай гэр бүлийнхэн хадам ээжтэй 7 жил хамт амьдарсан. Үүнээс болж хэрүүл маргаан үүсдэг. Би эхнэртээ “халуун ам бүлээрээ амьдармаар байгаа” талаар хэлэхэд их ууралдаг. Манай эхнэр намайг хэл үгээр доромжлоод байсан учир маргаан болсон. Тэр өдөр би уртасгагчны залгуураар хадам ээж болон эхнэрээ ороолгоогүй, газар руу цохисон. Би хадам ээжийн шанаа хэсэгт цохиогүй, харин гарнаас нь татаад хажуу тийш болгосон. Тэгээд би 4 хүүхдээ аваад айлд хоносон. ...гэх мэдүүлэг,

4. Хохирогч Г.Бяцханшоовдорын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...2018 оны 06 дугаар сарын 21-нд манай нөхөр ажлаа буугаад гэртээ ирэхдээ 2 найзтайгаа ирсэн. Хоолоо идээд найзуудтайгаа нэг шил архи уучихаад хүүхдээ сургуульд нь хүргэж өгчихөөд буцаж ирээд дахин архи уусан. Шинэ байрандаа гал голомтоо барьж дуусгаагүй байж найзуудтайгаа архи уухаар нь миний уур хүрээд хэдэн үг хэлэхэд манай нөхөр “дахин ийм байдал гаргахгүй” гэж хэлсэн. Манай нөхөр гэртээ ирэхдээ хүүхдүүддээ хориглосон зүйлүүдийг нь авчирч өгдөгөөс болж маргаан их гардаг. Мөн нөхөр маань найзуудынхаа хажууд намайг эвгүй байдалд оруулсан. Сүүлийн үед надад “ээжийгээ гэртээ авчирлаа” гэх шалтгаанаар маш их ууралдаг болсон. Тэр орой намайг өшиглөж, хана руу түлхэж толгой руу цохиод унагаж дэвссэн. Ээжийг минь уртасгагчаар хөл гар руу нь ороолгосон. Ээжийг минь багалзуурдаад байсан учир би ээжийг хамгаалж хүүгийнхээ ширээний гэрлээр толгой руу нь цохисон. Би зааруур бариагүй.  ...гэх мэдүүлэг,

5.Хохирогч Б.Лхамын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Намайг охин минь хүүхдүүдээ харуулах гэж гэртээ авчирсан. Тэр орой манай охин хүргэн 2 хиамнаас болж маргасан. Учир нь манай зээ хүүхэд хиаман төрлийн зүйл идэх хориотой байдаг учир манай охин энэ талаар хэлж маргасан. Манай охин нөхрөө “архи уухаа боль” гэж хэлсэн. С.Нямпүрэв миний орны дэргэд ирээд миний охиныг шал мөргүүлж, газар унагаж дэвсэлж, уртсгагчаар миний 2 гарт гуядаж намайг 3 удаа боосон. Манай охин намайг хамгаалж ширээний гэрэл авч С.Нямпүрэвийн толгой хэсэгт цохисон. Тэгээд С.Нямпүрэв хүүхдүүдээ аваад гэрээс гараад явсан. ...гэх мэдүүлэг,

6.Хохирогч Г.Бяцханшоовдорын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн: ...Манай нөхөр Нямпүрэв нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 12 цагийн үед ажлаасаа буугаад гэртээ ирэхдээ шинэ барьж байгаа байшиндаа “пийшэн бариулна” гээд хоёр хүн дагуулаад ирсэн. Тэгээд байшиндаа нөгөө 2 хүнтэй хамт 0,75 литрийн “Соёрхол” архи ууж эхэлсэн. Тэгээд 13 цагийн үед нөгөө 2 хүнтэйгээ хамт “2 хүүхдээ сургуульд хүргэж өгнө” гээд машинтай явсан. Хүргэж өгчихөөд үргэлжлүүлээд архи уугаад байсан. Би сургууль руу 2 хүүхдээ авах гээд явсан. Тэгээд гарч ирэхэд манай нөхөр нөгөө 2 хүний хамт дүүгээр нь машиныг нь жолоодуулаад араас ирээд бид 3-г авсан. Манай гэрт ирээд нөгөө хүмүүс нь “явлаа” гээд гэр лүүгээ явсан. 20 цагийн үед Нармандах гэдэг хүн гар утас руу залгаад “танай гэрт очмоор байна” гэж ярихад манай нөхөр “20-30 минутын дараа хүрээд ир” гэж ярьсан. 20 минутын дараа ирэхдээ нөгөө залуу эхнэр, нөхөр гээд 2 хүн дагуулаад ирсэн. Тэгээд арын шинэ байшинд ороод тэд нарын авчирсан 0,75 литрийн “Хараа” архийг ууцгааж, архи нь дуусаад 22 цагийн үед Нармандах нь тээврийн хэрэгсэлтэйгээ яваад дахин нэг шил 0,75 литрийн “чингис” архи, 2 лааз “Сэнгүр” авчирсан. Тэгээд уугаад сууж байхад нь манай нөхрийн Энхбаяр гэдэг найз нь ирсэн. Тэд нар юм ярьж сууж байгаад Нармандах, Энхбаяр нар нь хоорондоо маргалдаад зодолдох гээд барьцалдаж аваад байхаар нь “та нар өөрсдөө ч орж амжаагүй байшинд хэрүүл, маргаан хийгээд зодолдоод байхдаа яадаг юм бэ” гээд хөөгөөд гаргасан. Тэгээд байшингаа түгжээд нөхөртэйгээ гэртээ ороод байж байхад гэнэт “чи миний найз нарыг гэрээсээ хөөгөөд намайг доош нь хийлээ” гээд уурлаад байхаар нь “орж амжаагүй байшиндаа архидаад байдаг, чиний зөв юм уу” гэсэн чинь “би тэгвэл гадаа гарч амбаартаа унтлаа” гээд гарсан. Охин, хүү 2 аавыгаа дагаад уйлаад байхаар нь нөхөр эргэж орж ирээд аваад гарахаар нь “чи ямар ч хөнжил байхгүй, яаж унтах гээд байгаа юм бэ, наад 2 хүүхэд чинь өвчин туслаа” гэхэд “чи дуугүй бай, би өөрөө мэдэж байна” гэхээр нь “чи ядаж гэртээ ороод унтаач” гэсэн чинь “хуц, пизда минь ямар хамаатай юм бэ” гэхээр нь “юу гэсэн үг вэ, хүүхэд оруулаач” гэсэн чинь намайг зодох гээд “үхмээр байна уу чи” гээд заналхийлээд байсан. Хажуунаас нь охиноо авах гээд хөл рүү цохиод авсан чинь “ядаргаатай пизданууд ингэж гай болдог байхгүй юу” гээд намайг гэр лүү түлхэж оруулаад манай ээж рүү “чи байхгүй байсан бол манай гэр бүлд хэрүүл гарахгүй” гэж дайраад баруун гараараа баруун шанаа руу нь цохиод авсан. Тэгээд ээжийг “чи муу үхээд өг, хэзээ үхэх юм бэ” гээд орон дээр нь дарж унагаагаад багалзуурыг нь шахсан. Тэгэхээр нь би салгасан чинь эргэж хараад намайг гараараа толгой руу цохиод авсан. Тэгээд унагаагаад “чиний наад хазгар ээжийг чинь чамайг хамгаалахыг чинь харъя” гээд дээрээс дэвссэн. Ээж “чи ямар муухай яргачин юм бэ” гэсэн чинь эргэж хараад ээжийг дахин багалзуурдаад “чи хэзээ үхмээр байна, би чамайг алаад өгөх үү” гээд дахин зодох гээд дайраад байсан. Ээжийг тавихгүй болохоор нь “чи болиоч” гэсэн чинь босонгуутаа уртасгагч аваад намайг ороолгоод “2 янхныг алаад өгье” гээд ээжийг бас ороолгоод тэгээд “2 янхан эндээ үх” гээд дайраад байсан. Би ээжийг хамгаалаад дээр нь хэвтсэн чинь намайг дээрээс ороолгоод гараараа толгой руу цохиод байсан. Тэгээд “цагдаа дуудлаа шүү” гэсэн чинь Золжаргалын гар утас руу залгаад “намайг ирээд дөрвөн хүухэдтэй хамт аваад орхи, би энэ хоёр гичийг энд нь үлдээгээд явлаа” гээд дүүтэйгээ ярьсан чинь “та хоёрын хэрүүл надад ямар хамаатай юм бэ” гээд утсаа салгасан. Манай ээж утсаар ярьж байх хоорондоо “чи яасан яргачин юм бэ” гэж хэлсэн чинь “алчихна шүү би уулаасаа мангар тэнэг мэдрэл муутай шүү, алчихна шүү” гээд гал тогооны өрөө рүү ороод хоёр заазуур хутга аваад ороод ирсэн. Би тухайн үед пийшингийн ард зогсож байхад над руу бариад хүрээд ирсэн “наад хоёр заазуураар чинь танай ах намайг ална гээд хоолойн дээр байриад байсан, чи наадахаар намайг алаарай” гэсэн чинь гал тогооны өрөө рүү шидээд нэг заазуур нь гэрийн хаалган дээр зоогдоод унасан, нөгөөх нь наана хөлдөөгч гал зуухны ширээ хоёрын завсар унасан байсан. Тэгээд би “цагдаа дуудлаа” гэсэн чинь “дөрвөн хуүхдээ аваад би өөрөө өсгөнө” гээд явахаар нь би цагдаа дуудсан “та ирэхдээ согтуурал шалгадаг багажаа аваад ирээрэй, намайг согтуу байна гээд манай нөхөр гүтгээд байна” гэж хэлсэн нэг их удалгүй цагдаа Мөнхбат манай гэрт ирэх хооронд манай нөхрийн ээжийн дүү Туул нөхөртэйгээ манай гэрт ирсэн байсан. Орж ирэхдээ газар унасан байсан заазуурыг газраас аваад өлгүүрт нөхрөөрөө өлгүүлсэн, удаагүй цагдаа орж ирээд “Нямпүрэв хаана байгаа юм бэ” гэсэн чинь “мэдэхгүй гадаа байсан ар талын байшинд байгаа байх” гэсэн чинь тэр гурав хайхаар хамт гарсан буцаж орж ирэхдээ “алга байна” гэж хэлсэн. Тэгээд багажаа гаргаж ирээд надаар үлээлгүүлсэн. Тэгээд Туул эгч түүний нөхөр хоёрт харуулахад хажуу тийшээ хараад суугаад байсан, “хэрвээ энэ хүн уусан байсан бол тоо гарч ирэх ёстой, одоогоор тоо алга байна харж байна уу” гэсэн чинь үл тоогоод байсан. Туул эгчийг “та энд хоночихооч” гэсэн чинь “миний бие өвдөөд байна” гэсэн. Тэгвэл “та нөхрөө хонууулчихаач” гэсэн чинь “би гэртээ ганцаараа байж чадахгүй” гэхээр нь Мөнхбат цагдаа тэгвэл “та энд хүний яриа чагнаад суугаад яахав дээ, одоо харь” гэсэн гарахдаа Туул эгч Мөнхбат цагдаа руу “чи надад жижигдэнэ шүү” гэж хэлээд гараад явсан. 01 цаг 16 минутанд манай нөхрийн дүү Золжаргал миний гар утас руу залгаад “юу болж байна” гэж асуухаар нь би “цагдаа ирсэн байна” гэж хэлсэн чинь “цагдаагаар чи яг яах гэж байгаа юм бэ” гэж асуухаар нь “манай ээжийг зодохоор нь би цагдаа дуудсан” гэж хэлсэн. Тэгсэн чинь “манай ах ээжийг чинь зодоогүй л гэж надад хэлсэн” гэж хэлсэн”. Тэгэхээр нь “худлаа гэвэл ирээд хар хүзүү хоолой нь улайсан байна” гэж хэлсэн чинь гар утсаа салгасан. Тэгээд удаа ч үгүй над руу мессеж явуулсан, одоо миний гар утсан дээр хадгалаастай байгаа юм. Цагдаа манайд уүрийн 06 цаг болтол Нямпүрэвийг ирэхийг хүлээгээд ирэхгүй болохоор нь “өглөө эртхэн манай хэсгийн төлөөлөгчид өргөдлөө өгөөрэй” гэж хэлээд амрахаар явсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 10-11-р ху/,

 7.Хохирогч Б.Лхамын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн:  ...Манай хүргэн Нямпүрэв нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр уурхайн ажлаасаа буугаад 12 цагийн үед гэртээ ирэхдээ хоёр хүн дагуулаад ирсэн. Манай охины ярих нь “шинэ барьж байгаа байшиндаа пийшин барих гэж байгаа” гэж байсан. Тэгээд нөгөө хүмүүстэйгээ пийшин барих биш архи уугаад байсан байна лээ. Тэгээд орой 00-01 цагийн хооронд гэртээ орж ирсэн, ирээд хүүхдүүддээ хиам өгөх гээд байхаар нь манай охин “чи наад хиам өгч болохгүй” гэсэн чинь тэр хоёр маргалдаад байсан. Тэгээд манай хүргэн Нямпүрэв нь над руу “танай охин чинь хар, ийм тэнэг байхгүй юу” гэж хандахаар нь “ямар ч хиам юм билээ, хүүхдүүд хордлого авчихна, эхнэрийн чинь зөв шүү дээ шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд “одоо наад хэрүүлээ боль харанхуй шөнө болсон хойно муу ёртой” гэж хэлсэн тэгсэн чинь шууд над руу “чамаас болж манай гэрийн хэрүүл шуугиан гардаг, чамайг алнаа, чи хэзээ үхэх гэж байна” гэж хэлээд урт залгуур аваад эхлээд газар шал дараа нь өрөөний хаалга ороолгож шавхуурдаж байснаа, гартаа ороогоод манай охиныг ороолгоод байсан. Тэгээд би “чи яасан яргачин юм бэ, болиоч” гэсэн чинь манай охиныг газар унагаад дээрээс нь дэвсээд, “гэдсэнд байгаа хүүхэдтэй чинь та гурвыг гурвууланг чинь ална” гээд над руу ирээд намайг орон дээр сууж байхад дээрээс дарж унагаад багалзуурдаад авсан, би хий сарвалзаад байсан чинь манай охин газраас босч ирээд түүнтэй ноцолдоод намайг арай хийж салгасан. Тэгснээ салсан хойноо намайг нөгөө залгуураар шавхуурдаад авсан. Манай охин намайг салгасан чинь түүнийг дахин нөгөө залгуураар ороолгоод байсан. Манай охин “чамайг цагдаад хэлнэ” гэсэн чинь баахан хэрүүл өдөж хэл үгээр дайрч доромжилж байгаад “дөрвөн хүүхдээ би өсгөнө, чи хазгар эхээ аваад зайлаарай” гээд гараад яваад өгсөн. Удалгүй цагдаа ирээд үүр цайтал түүнийг орж ирэхийг хүлээгээд, тэгээд ирэхгүй болохоор нь яваад өгсөн. Ер нь бол архинд их дуртай архи уухаараа байнга гэр орондоо агсам тавиад, эхнэрээ “банзал янхан, гуйлгачин, пизда наахуу” гээд хэлэх хэлэхгүй үгээр доромжилж зоддог, мөн эрүүлдээ ч мөн адил янхан банзлаар дуудаад утсаар ярихаар нь “чи хэнтэй янхандаад байгаа юм бэ” гээд яриулдаггүй, тэгээд мөн зоддог, хүүхдүүддээ бол гар хүрддэггүй. ...гэх мэдүүлэг,/хх-ийн 36-37-р ху/,

 8.Хохирогч Б.Лхамын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын  шатанд дахин өгсөн: ... Би одоохондоо өмгөөлөгч авахгүй өмгөөлөгчгүй байцаалт өгөхөд татгалзах зүйл байхгүй. Манай хүргэн өөртөе холбогдох хавтаст хэрэгтээ “намайг амьдралд нь гай болдог буруугаар оролцдог” гэж худал гүтгэж мэдүүлсэн байна. Миний хувьд тэдний амьдралд оролцоод байддаггүй, аль болох тэд нарын амьдралд тус нэмэр болоод явдаг, гэтэл өөрийгөө өмөөрсөн байдалтай намайг болон манай охиныг буруутгаж мэдүүлэг өгсөн байна. Манай охин нөхөр болох Нямпүрэв рүү хутга заазуур зэвсгийн чанартай зүйл барьж дайраагүй, түүн рүү шидээгүй, харин Нямпүрэв заазуур бариад манай охин руу чиглээд ирж байснаа заазуураа үүдний хаалга руу шидсэн. Би түүнийг урьд өмнө нь хутга заазуур бариад манай охин руу дайраад байгааг хараагүй мэдээгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 38-р ху/,

 9.Гэрч М.Нармандахын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: ...Би 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өглөөний 11 цагийн үед найз Өсөхбаяр манай гэрт ирээд бид манайд байж байхад Өсөхбаярын эхнэрийн дүү түүний гар утас руу залгаад “би буугаад Ерөө рүү орж байна, та тосоод аваад орхиоч” гэсэн. Тэгэхээр нь бид хоёр хамт 12 цагийн үед ажилчдын автобус тосоод түүний дүүг машинд суулгаад байж байхад Нямпүрэв ажлаасаа бууж хамт ирж таарсан. Тэгээд түүнийг бас машиндаа суулгаад эхлээд таван давхарт Өсөхөөгийн дүүг буулгаад дараа нь Нямпүрэвийг буулгах замдаа дэлгүүр ороод Нямпүрэв нэг шил 0.5 литрийн ”Соёрхол’' архи авсан. Тэгээд тэдний гэр рүү явах замд “манайх шинэ байшин барьж байгаа юм, та хоёр манай пийшингийн хэмжээг үзээд хичнээн тоосго орох тоог гаргаад өгөөч” гэж ярьсан. Тэгээд тэдний гэрт ороход эхнэр нь үхрийн гэдэс чанасан байсан. Түүнээс нь бид гурав идээд дууссаны дараа гараад байшинд нь ороод пийшингийн хэмжээг үзээд тоосгоны тоог гаргаад, тэгээд түүний авсан архийг байшин дотор нь уугаад сууж байхад 13 цаг 30 минут болоод түүний хоёр хүүхэд хичээлд явах цаг нь болоод Өсөхөөгийн тээврийн хэрэгслээр Өсөхөөгийн дүү нь жолоодоод бид нар хоёр хүүхдийг нь сургуульд хүргэж өгөөд замаараа дахин Нямпүрэв дэлгүүр ороод нэг шил 0,75 литрийн “Хараа” архи авсан. Тэгээд тэдний гэрт очоод Өсөхийн дүү машинтайгээ яваад өгсөн. Бид гурав архиа уугаад сууж байхад 16 цаг болсон байсан. Тэгэхэд Нямпүрэвийн эхнэр хоёр хүүхдээ авах гээд сургууль руу явсан, гэрээс нь нөхөр Нямпүрэв утас руу нь залгаад “сургуулийн гадаа байж бай, очоод авъя гэж ярьсан. Өсөхөө машинаа дуудаад сургууль тэр хоёр яваад би үлдээд хэсэг сууж байгаад харьж амарсан. Тэгээд оройны 19 цаг 30 минутын үед Нямпүрэвийн гар утас руу залгахад эхлээд эхнэр нь “унтаж байна” гэж хэлсэн хэсэг байж байгаад залгахад сэрж өөрөө утсаараа надтай ярьсан. Би  “манайд найз нар ирсэн байна, би хамт яваад очъё” гэж хэлсэн чинь “хэсэг байж байгаад хүрээд ир” гэхээр нь би Охиноогийн нөхрийн нэрийг мартсан байна, бид гурав дэлгүүр ороод нэг шил 0,75 литрийн “Хараа” архи аваад 20 цагийн үед тэдний гэрт нь очсон. Бид нар тэдний шинэ байшинд ороод авч очсон архиа задлаад уугаад сууж байхад “Охиноогийн нөхрийн төрсөн өдөр” гэж байсан. Архи талд нь оруулаад байж байхад Нямпүрэв “одоо дэлгүүр хаах дөхөж байгаа байх хаахаас нь өмнө төрсөн өдрийн ззэнд нэг шил архи авч өгье” гээд эхнэрээсээ мобайл данстай утсыг аваад төрсөн өдрийн эзэн Нямпүрэв бид гурав алхаад дэлгүүр яваад нэг шил 0.75 литрийн “Голд чингис” нэг компот, том чипс, Чокорөүс зэргийг аваад буцаад тэдний гадаа ирэхэд манай суманд байсан одоо Улаанбаатар хотод амьдардаг Энхбаяр гэдэг залуу таарсан. Түүнтэй хамт тэдний байшинд орсон ороход үлдээгээд явсан байсан тал шил архи дууссан байсан. Тэгэхээр нь Нямпүрэв авчирсан архиа задалсан, үүнээс Энхбаяр эхэлж нэг хундага уугаад дараагийнхыг уруулдаа хүргээд өгсөн. Бид нар ойр зуурын юм яриад сууж байхдаа хэдэн жилийн өмнөх манай найзуудыг “та нар бүлгээрээ очоод зодсон байсан” гэж би Энхбаярт хандаж хэлээд бид хоёр тэдний гэрт маргалдаад “хоёулаа айлд маргалдаад яахав” гээд нь гараад маргасан. Тэгээд зодолдоод Энхбаяр намайг хавсраад газар унагаад миний дээр сууж байхад Нямпүрэв гарч ирээд салгаад “бид нар явлаа” гээд тэдний хашааны гадаа гараад тэд нар жолоодож ирсэн тээврийн хэрэгслүүдээ орхиод бид нар гэр гэртээ харьцгаасан. Тэгээд орой гэртээ байж баихад Нямпүрэв шөнийн 01 цаг өнгөрч байхад дөрвөн хүүхдээ дагуулчихсан ирсэн “юу болж яваа юм бэ” гэсэн “эхнэртэйгээ маргалдаад” гэж хэлсэн. Тэгээд манайд хоноод явсан.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 39-40-р ху/,

 10.Гэрч Т.Өсөхбаярын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: ...Би 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өглөөний 11 цагийн үед найз Нармандахын гэрт очоод айлуудын засварын ажлын захалга авсан байсан түүнийгээ хэрхэн хийх талаар яриад байж байхад манэй эхнэрийн дүү миний гар утас руу залгаад “би буугаад Ерөө рүү орж байна, тосоод аваад орхиоч гэсэн.” Тэгэгэхээр нь бид хоёр хамт 12 цагийн үед ажилчдын автобус тосоод манай дүүг машинд суулгаад байж байхад Нямпүрэв ажлаасаа бууж хамт ирж таарсан. Тэгээд түүнийг машиндаа суулгаад эхлээд 5 давхарт манай дүүг буулгаад дараа нь Нямпүрэвийг буулгах замдаа дэлгүүр ороод Нямпүрэв “дэлгүүр явчих” гээд хэлэхээр нь дэлгүүрийн гадаа очиж зогсоход нэг шил 0.5 литрийн “Соёрхол” архи авсан. Тэгээд тэдний гэр рүү явах замд “манайх шинэ байшин барьж байгаа юм, та хоёр манай пийшингийн хэмжээг үзээд хичнээн тоосго орох тоог гаргаад өгөөч” гэж ярьсан. Тэгээд тэдний гэрт ороход эхнэр нь үхрийн гэдэс чанасан байсан. Түүнээс нь бид гурав идээд дууссаны дараа гараад байшинд нь ороод пийшингийн хэмжээг үзээд тоосгоны тоог гаргахад 600 тоосго орохоор байна, тоосгоо авчих, заваараа бариад өгье” гэж ярилцсан. Тэгээд түүний авсан архийг байшин дотор нь уугаад сууж байхад 13 цаг 30 минут болоод түүний хоёр хүүхэд хичээлд явах цаг нь болоод манай эхнэрийн дүүг дуудаад тээврийн хэрэгслээ нь жолоодуулаад бид нар хоёр хүүхдийг сургуульд хүргэж өгөөд замаараа дахин Нямпүрэв дэлгүүр ороод нэг шил 0.75 литрийн "Хараа” архи авсан. Тэгээд тэдний гэрт очоод манай дүү машинтайгаа яваад өгсөн. Бид гурав архиа уугаад сууж байгаад Нямпүрэвийн эхнэр хоёр хүүхдээ авах гээд сургууль руу явсан араас нь нөхөр Нямпүрэв утас руу нь залгаад “сургуулийн гадаа байж бай, очоод авъя гэж ярьсан. Би машинаа дуудаад сургууль бид хоёр яваад түүний эхнэр хүүхдүүдтэй нь гэрт нь авчирч буулгаад, би тэндээсээ Хүдэр сум руу явсан. Надаас хойш болсон асуудлыг би сайн мэдэхгүй, маргааш нь сонсоход Нямпүрэв, Нармандахын гэрт байгаа сураг дуулдсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 41-42-р ху/,

 11.Гэрч М.Бат-Өлзийгийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би С.Нямпүрэвийг сайн танина. Түүнтэй 10 жилийн найзууд байгаа юм. Багаасаа одоог болтол үерхэж нөхөрлөөд гэр орноор нь орж гараад явдаг найз нөхрийн холбоотой өдийг хүрч байгаа юм. Цагаан цайлган сэтгэлтэй ажилсаг залуу байгаа юм, одоо эхнэр дөрвөн хүүхдүүдийн хамт Ерөө сумын “Гангын тохой” гэдэг газар оршин суудаг. Одоо “Болд төмөр Ерөө гол” ХХК-нд цахилгаанчнаар ажиллаад 5 жил гаран болж байгаа, ажлынхаа хүмүүсийн дунд нэр хүнд сайтай ажилдаа их сайн залуу байгаа юм. Манай найз хааяа баяр ёслолын үеэр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Хэрэглэсэн үедээ мөрөөрөө байдаг, агсам тавиад байдаггүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 43-р ху/,

12.Гэрч Б.Хүчитбаатарын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би С.Нямпүрэвийг сайн танина. Түүнтэй 10 жилийн найзууд байгаа юм. Багаасаа одоог болтол үерхэж нөхөрлөөд гэр орноор нь орж гараад явдаг найз нөхрийн холбоотой өдийг хүрч байгаа юм. Цагаан цайлган сэтгэлтэй ажилсаг залуу байгаа юм, одоо эхнэр дөрвөн хүүхдүүдийн хамт Ерөө сумын “Гангын тохой” гэдэг газар оршин суудаг. Одоо “Болд төмөр Ерөө гол” ХХК-нд цахилгаанчнаар ажиллаад 5 жил гаран болж байгаа, ажлынхаа хүмүүсийн дунд нэр хүнд сайтай ажилдаа их сайн залуу байгаа юм. Манай найз хааяа баяр ёслолын үеэр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Хэрэглэсэн үедээ мөрөөрөө байдаг, агсам тавиад байдаггүй. Юмыг их шинээр санаачилж хийдэг. Түүний гэр орноор орж гарахад зүгээр л байдаг, таарамжгүй харьцаатай байдаг талаар мэдэхгүй, ахуй амьдаралын хувьд одоо бол дээшлээд явж байгаа юм. Чөлөөт цагаараа манай найз гэр бүлийн хамт хүүхдүүдээ асраад сургууль цэцэрлэгт нь өгөөд явдаг. Манай найз хааяа баяр ёслолын үеэр архи хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ мөрөөрөө байдаг, агсан тавиад байж харагддаггүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 44-р ху/,

13.Гэрч Т.Мөнхбатын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: ... Би 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Ерөө суманд эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад шөнийн 01 цаг дөнгөж өнгөрч байхад манай сумын “Гангын тохой” гэх газар оршин суудаг Бяцхаа гэдэг эмэгтэй 99396590 дугаарын утсаар “манай нөхөр намайг зодоод дөрвөн хүүхдээ аваад гараад явчихлаа” гэхээр нь уг дуудлаганд очиход тэдний байшингийн хаалгаар ороход чигээрээ хоймрийн орон дээр түүний ээж хэвтэж байсан. Түүний хажууд Бяцхаа сууж байсан “ямар асуудал болсон талаар асуухад” “манай нөхөр Нямпүрэв өдөржингөө архидаад байхаар нь би “боль гээд хорьсны төлөө намайг манай ээжийн хамт зодоод дөрвөн хүүхдээ аваад гараад явчихлаа” гэсэн.  Тэгээд “хаагуур очиж болох” талаар асуухад надад Бяцхаа тодорхой хаяг хэлж өгөхгүй байсан. Тэгээд удалгүй гаднаас Нямпүрэвийн ээжийн төрсөн дүү Туул нөхөр Мөнхбатын хамт орж ирсэн. Орж ирээд бид нартай юм яриагүй, тэгэхээр нь би “танай дүү хаагуур очиж болох вэ, эхнэрээ зодсон байна, хадам эхтэйгээ маргаан үүсгэж зодсон байна, хаагуур очиж болох” талаар асуусан.Тэгээд  “та хоёр мэдээд ирж байгаа бол энэ шөнө энд хамт хоночих” гэсэн чинь Туул “үгүй чадахгүй” гэсэн. “Тэгвэл нөхрөө хонуулчих” гэсэн чинь “би гэртээ ганцаараа чадахгүй” гэхээр нь “тэгвэл та нар энд байгаад яахав дээ, би өөрөө хоноё” гэсэн чинь Туул гарахдаа “чи надад амжихгүй шүү” гэж надад хандаж хэлээд гараад яваад өгсөн. Тэр хоёртой би хамт Нямпүрэвийг хүлээгээд үүрийн 06 цаг өнгөрч байхад ирэхгүй болохоор нь өрөөндөө ирээд илтгэх хуудсаа бичээд харьж амарсан. Урьд өмнө нь Цагдаагийн хэсэг дээр Нямпүрэвийн талаар дуудлага ирж эрүүлжүүлэгдэж арга хэмжээ авагдаж байгаагүй. Түүний гэр орноор орж гарддаггүй болохоор таарамжгүй харьцаа үүсгэдэг талаар мэдэхгүй. Хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн харагддаг байсан, гэхдээ агсан тавиад амгалан тайван байдал алдагдуулаад гэж сонсоогүй, харагдаагүй. Ерөө сумын нэгдүгээр багт “Гангын тохой” гэх газарт байдаг гэртээ ам бүл-6 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Одоо “Болд төмөр Ерөө гол" компанид цахилгаанчнаар ажилладаг. хүмүүсийн ярих нь түүнийг “ажил төрөлдөө сайн” гэж ярьдаг. Яг ойр дотно байддаггүй болохоор бусад зан байдлын талаар сайн мэдэхгүй. Миний хувьд түүнийг ямар хүмүүстэй найзалж нөхөрлөдөг талаар сайн мэдэхгүй ангийнхаа хүүхдүүдтэйгээ л явж харагддаг. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 45-46-р ху/,

14.Гэрч С.Золжаргалын 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: ...Манай ах С.Нямпүрэв 2018 оны 09 дүгээр сарын 21-ний шөнө 01 цагийн үед над руу залгаад “ахыгаа ирч аваад орхиоч, энд амьдрах арга алга байна, манай эхнэр, ээжийнхээ хамт хүүхдүүд айлгаад байна” гээд уйлаад ярихаар нь би сонсоод байж байгаад том хүүдээ утсаа өгсөн чинь “бид нарыг ирээд аваач” гээд уйлаад байсан. Цаана нь Шоовдор хэлэх хэлэхгүй үгээр орилоод байсан нь сонсогдож байсан. Тэгээд би “наад амьдралаа өөрөө зохицуулаач” гэж хэлээд утсаа салгасан. Хэсэг хугацааны дараа Туул эгч над руу “цагдаа дуудсан байна” гэж хэлэхээр нь би Шоовдор луу “одоо наад хүнээ цагдаад өгөөд, тэр чигээрээ салж үз, 4 хүүхдээ боддоггүй, тархины тураалууд” гэж бичсэн. Манай ахын эхнэр их хартай, хааяа ажлаасаа буугаад ирэхэд нь хардаад уурлаад орилж, хашгирдаг, түүнээс манай ах цалин, мөнгө эд зүйлээр тасалдаггүй. Хамаг байдаг юмаа эхнэр, хүүхдүүддээ зориулдаг. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 49-р ху/,

15.Шүүх шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №365 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Г.Бяцханшоовдорын биед хуйханд хавантай, бугалга, шуу, сарвуу, бугуйн үе, ташаан толгойн хэсэгт, гуя, шилбэнд цус хуралтын зөөлөн эдийн няралтай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт, /хх-ийн 51-р ху/, 

16.Шүүх шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №365 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Б.Лхамын биед баруун шуу, баруун сарвуу, зүүн сарвуу, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, зүүн гуянд зөөлөн эдийн няралтай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт, /хх-ийн 57-р ху/, 

17.Шүүгдэгч С.Нямпүрэвийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 75-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 14-15-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 16-18-р ху/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, /хх-ийн 20-р ху/, хохирлын тухай баримт, /хх-ийн 23-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 53-54,58-59-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх 62-65-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 67-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч  С.Нямпүрэвийг  2018 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө согтуугаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр багийн нутагт орших гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Г.Бяцханшоовдорыг жирэмсэн болохыг мэдсээр байж, мөн хадам эх болох Б.Лхам нарыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.         

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын хэргийн талаархи мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар татах тогтоол, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, хохирлын тухай баримт, хохирогч нарын шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, шүүгдэгч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл зэргээр шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг батлагдаж байх тул шүүгдэгч С.Нямпүрэвийг  2018 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө согтуугаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр багийн нутагт орших гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, жирэмсэн эхнэр Г.Бяцханшоовдорыг болон мөн хадам эх болох Б.Лхам нарыг зодож, Г.Бяцханшоовдор, Б.Лхам нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  нь зүйтэй.

 Шүүгдэгч С.Нямпүрэв нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар ажлын хэсгийн урт нь 14.4 см, шар өнгийн иштэй заазуур 1 ширхэг, цагаан өнгийн уртасгагч залгуур 1 ширхэг, ДДШ ТВ-ийн эвдэрсэн залгуур 1 ширхэг хураагдаж ирсэн ба шүүгдэгч нь бусдад төлөх төлбөрөө нөхөн төлөхөө бичгээр илэрхийлсэн, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй  байна.

 Шүүгдэгч С.Нямпүрэв нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн боловч гэм буруугаа хүлээдэггүйг болон хохирогчид хохиролыг нь  нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзаж хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,  3, 36.8-р зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Сартуул овогт Саранхүүгийн Нямпүрэвийг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний биед хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Сартуул овогт Саранхүүгийн Нямпүрэвийг 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.4-р зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол  шүүх нийтэд тустай ажил хийлгэх  ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Нямпүрэвт мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч нь хохирогч нарт 200.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө бичгээр илэрхийлсэн тул уг төлбөрийг 2018 оны 12 сарын 22-ны дотор төлж барагдуулахыг шүүгдэгч С.Нямпүрэвт үүрэг болгосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч С.Нямпүрэвт мэдэгдсүгэй.

6.Шүүгдэгч С.Нямпүрэв нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай. 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-р зүйлийн 4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн ажлын хэсгийн урт нь 14.4см, шар өнгийн иштэй заазуур 1 ширхэг, цагаан өнгийн уртасгагч залгуур 1 ширхэг, ДДШ ТВ-ийн эвдэрсэн залгуур 1 ширхэгийг тус тус шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8.Шүүгдэгч С.Нямпүрэвт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

11.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч нар, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.НОЛХООСҮРЭН