Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 210

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:     

 

      Улсын яллагч                                                     М.Энхбаатар

      Хохирогч                                                 О.Болдбаатар

      Нарийн бичгийн даргаар                       Б.Намуунзул нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их мянгат овогт Уртнасангийн Цолмонд холбогдох 1831000000206 тоот  эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1956 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 62 настай, халх, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 4 дүгээр хэсэг, 168 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Их мянгат овогт Уртнасангийн Цолмон /РД:ТБ56031867/

          

Шүүгдэгч У.Цолмон нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний орой 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 4 дүгээр хэсэг, 126 тоотод орших өөрийн гэртээ хамтран амьдрагч О.Болдбаатарын зүүн гуя тус газарт нь хутгаар хатгаж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

 1. Шүүгдэгч У.Цолмонгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 09 дүгээр сарын  27-нд  яллагдагчаар  өгсөн:  ...2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 20 цагийн үед миний хамтран амьдрагч О.Болдбаатар нь өөрийн найз болох Төрөө болон салхитын аманд байдаг нэрийг нь сайн мэдэхгүй Жаагий гэх залуугийн хамт гаднаас согтуу орж ирээд хороололд ажил хийж байгаад ирлээ гэж хэлсэн. 1 шил 0,75 граммын “Монгол стандарт” нэртэй архи авч ирснийгээ Болдбаатар задлаад бид нар хувааж уугаад Жаагий гэх залуу нь манайд унтаад өгсөн ба Болдбаатар намайг “хоол хийгээдэх” гэхээр нь “би Төрөөг усанд яваад ир” гээд явуулсан. Энэ хооронд би төмс арилгаад сууж байсан чинь Болдбаатар согтуурхаж ард ирчихээд надаас хэрүүл өдөөд “чи намайг хутгалж чадах уу, хутгалчихаач” гээд байхаар нь би юм дуугарахгүй суугаад байсан чинь толгойн ар дагз хэсэг рүү цохиод авахаар нь би барьж байсан хутгаараа зүүн гуя руу нь хатгачихсан юм. Тэгсэн чинь гуянаас нь цус гараад байхаар нь би өөрөө эмнэлэгт дуудлага өгчихөөд дараа нь цагдаагийн байгууллагад хандаж “би хүн хутгалчихлаа” гэж дуудлага өгсөн юм. Тэгээд эмнэлгийн түргэн тусламж, цагдаа нар ирсэн. Тэгээд цагдаа нар намайг эрүүлжүүлсэн юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 43-44-р ху/,

2.Шүүгдэгч У.Цолмонгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 09 дүгээр сарын 21-ний орой би гэртээ оройн хоолоо хийх гээд төмс арилгаж байхад О.Болдбаатар халамцуу орж ирсэн. Намайг хоол хийгээгүй байсанд уурласан тул миний толгой руу цохихоор нь миний уур хүрээд төмс арилгаж байсан хутгаараа гуя руу нь хатгасан. ...гэх мэдүүлэг,

          3.Хохирогч О.Болдбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Би хороололд ажил хийгээд бага зэрэг архи уучихаад халамцуу гэртээ орж ирсэн чинь У.Цолмон хоолоо хийгээгүй, төмс арилгаад сууж байхаар нь уур хүрээд хэрэлдэж маргасан. У.Цолмон гэнэт миний зүүн гуя руу хатгасан. Тэгээд У.Цолмон цагдаа болон эмч дуудсан. Эмнэлэг дээр очиж гуяндаа 2 оёдол тавиулсан. Дараа нь цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч эхэлсэн. ...гэх мэдүүлэг,

         4.Хохирогч О.Болдбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: ... 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн найз болох Мөнхжаргал /Жаагий/, Энхтөр /Төрөө/ нартай гадуур хар бор ажил хийж яваад нэг шил 0,75 граммын “Монгол стандарт” нэртэй архи аваад буурын голд Цолмонгийнд очоод Мөнхжаргал, Энхтөр, Цолмон эгч бид 4 авсан архиа хувааж уусан ба ууж байх үедээ Цолмонг хоол хий гэж хэлсэн. Тэгээд би хэсэг унтаж байгаад босч ирэхэд Цолмон ногоо арилгаад сууж байсан ба “төмснийхөө хальсыг зузаан, зузаан авч хаяад байхаар нь би “чи хоол хийх гэж баллах юм аа, хамаг төмсөө хальчлаад хаячих юм” гэсэн чинь “чамд ямар хамаатай юм” гээд ногоо арилгаж байсан хутгаа барьчихаад чанга, чанга орилж яриад байхаар нь “чаддаг юм бол хутгалчихаач, лалар, пиздагаар” нь дуудаад толгой руу нь гараараа цохисон чинь л Цолмон эгч уурлаад гартаа барьж байсан хутгаараа миний зүүн гуяны гадна хатгачихсан. Тэгээд өөрөө эмнэлэг, цагдаа дуудаад байсан. Ийм л асуудал болсон. Миний зүгээс ямар нэгэн байдлаар гомдол гаргасан, цагдаа дуудсан асуудал байхгүй. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Өөрөө согтуу солиорч хүний уур хүргэж байж ийм асуудал боллоо. ... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

          5.Гэрч Р.Энхтөрийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: ...2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр найз болох О.Болдбаатар, Мөнхжаргал нарын хамт хороололд айлд ажил хийж байгаад орой 20 цагийн үед О.Болдбаатар нэг шил 0,75 граммын архи аваад бид нар Цолмон эгчийн гэрт очсон. Тэгээд тэднийд нөгөө архиа хувааж уусан. Тэгээд Болдбаатар, Мөнхжаргал нар унтаад өгсөн ба Цолмон эгч “хоол хийх усгүй болчихлоо, усанд яваад ир” гэхээр нь би тэднийхээс гараад дүүгийндээ очсон чинь гэр нь цоожтой байхаар нь шууд гэр лүүгээ хариад унтчихсан. Тэгээд өглөө 10 цагийн үед цэвэр усны 5 литрийн саванд ус хийгээд Цолмон эгчийнд очсон чинь Мөнхжаргал ганцаараа байсан ба “намайг унтаж байхад Цолмон эгч, Болдбаатар 2 хоорондоо маргалдаад нэгнийгээ хутгаар хатгачихсан юм гэсэн унтаж байхад л цагдаа нар сэрээгээд зураг аваад байсан. Тэгээд Цолмон эгч, Болдбаатар 2-г аваад явсан. Болдбаатар эмнэлгээс орой ирээд өглөө очиж боолт хийлгэнэ гээд гараад явсан” гэж хэлсэн. ...гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

          6.Гэрч М.Мөнхжаргалын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: ... 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр найз Болдбаатар, Энхтөр нарын хамт хороололд айлд ажил хийж байгаад тэндээ нэг шил ,75 граммын архи уучихаад орой 20 цагийн үед Болдоо нэг шил 0,75 граммын архи аваад бид нар Цолмон эгчийн гэрт очсон. Тэднийд бид 4 нөгөө архиа хувааж уугаад би согтоод унтчихсан байсан. Тэгээд нэг сэрсэн чинь цагдаа нар ирчихсэн “намайг бос” гэсэн. Би босоод байж байхад цагдаа нар надаас “энд юу болсон юм бэ” гэхэд би унтаж байгаад сэрсэн учир юу болсон талаар мэдэхгүй байсан учир “мэдэхгүй байна” гэдгээ хэлсэн. Тэгээд Цолмон эгч, Болдбаатар 2-г цагдаа нар аваад явсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

         7.Гэрч С.Эрдэнэтуяагийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би гэр орноор нь орж гардаг хүний хувьд энэ 2 хүний амьдрал ахуйг бага гадарладаг. Болдбаатар, Цолмон 2 хааяа архи уудаг, уухаараа нэг гэрт амьдардаг хүмүүс болсон хойно хааяа хэрэлдэж, маргалдах үе гардаг байсан. Тэрнээс нэг нэгнээ цохиж, зоддог асуудал байхгүй. Болдбаатарын хувьд архи уудаг, уусан үедээ агсам согтуу тавиад байдаггүй, хүнд тусархуу хүн байдаг. Цолмонгийн хувьд бас архи уудаг, архи уухаараа хүн элдвээр нь хэлж дургүйг нь хүргэхгүй л бол сайхан ааштай хүн байгаа юм. ...гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

        8.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 367 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. О.Болдбаатарын биед гуянд хатгагдсан шархтай, цус хуралтын зөөлөн эдийн няралтай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт, /хх-ийн 30-р ху/, 

         9.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 58 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Хэргийн газрын үзлэгээр илрүүлж, бэхжүүлж, хураан авсан хүрэн өнгийн модон иштэй хутга, У.Цолмонгийн гарын дардас зэрэг нь шинжилгээнд тэнцэнэ.

 2. У.Цолмонгийн гарын дардас папилон санд байгаа хүмүүсийн гарын хээний дардас, эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. гэх дүгнэлт, /хх-ийн 35-р ху/, 

 

10.Шүүгдэгч У.Цолмонгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 47-р ху/, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-05-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-07-р ху/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 13-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-р ху/, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг яаралтай тусламж үзүүлсэн байдал /хх-ийн 31-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 38-39-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх-ийн 42-р ху/,зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч  У.Цолмон нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний орой 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 4 дүгээр хэсэг, 126 тоотод орших өөрийн гэртээ хамтран амьдрагч О.Болдбаатарын зүүн гуя тус газарт нь хутгаар хатгаж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. 

         Шүүгдэгч У.Цолмон нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр согтуугаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, 126 тоотод хамтран амьдрагч О.Болдбаатарын зүүн гуянд хутгалж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын үйлдэгдсэн гэмт хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

         Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй бөгөөд эд мөрийн баримтаар хар хүрэн өнгийн модон иштэй, ажлын хэсгийн урт нь 11 см, ишний урт нь 11 см, нийт 22 см урт хутга 1 ширхэгийг шүүхэд ирүүлсэн байна.

         Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ шүүгдэгчийн прокурорын гаргасан 450 нэгжээр торгох ялаар шийтгэх саналыг хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно.

         Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас  үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр байхгүй байгаа  болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон тул прокурорын санал болгосон 450 нэгжээр торгох  ялаар шийтгэж шийдвэрлэх нь зүйтэй.                    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлийн 1,9, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Их мянгад овогт Уртнасангийн Цолмонг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Их мянгад овогт Уртнасангийн Цолмонг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан У.Цолмонгийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжээр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч У.Цолмонд мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч У.Цолмон нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, зүйлгүй болохыг тус тус  дурьдсугай.  

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-р зүйлийн 4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар хүрэн өнгийн модон иштэй, ажлын хэсгийн урт нь 11 см, ишний урт нь 11 см, нийт 22 см урт хутга 1 ширхэгийг  шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.Шүүгдэгч У.Цолмонд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН