2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2026/06419

 

 

 

 

 

 

 

 

 

  2026         05          07

 191/ШШ2026/06419

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, 12  байр ,******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /рд:/,

 

Нэхэмжлэгч: ,, 1-р баг,, 9р- байр, тоотод оршин суух, овогт ийн /рд:/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ,,,,, тоотод байрлах, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл ТББ /хд:/-д холбогдох,

 

-ийн орон нутаг хариуцсан дэд , удирдах зөвлөлийн гишүүн, бага хурлын гишүүний бүрэн эрх хүчинтэй хэвээр байгааг тогтоолгох, -ийн орон нутаг хариуцсан дэд ийн сонгууль ажлаа гүйцэтгэх эрхийг нь хангаж, удирдах зөвлөлийн болон бага хурлын хуралдаануудад оролцуулахыг хариуцагч -ийн удирдах зөвлөлд даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, түүний өмгөөлөгч С., хариуцагчийн төлөөлөгч Б., түүний өмгөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.                   Нэхэмжлэгч С.*******, Ж. нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага, нэхэмжлэгч С.******* нь тодруулсан шаардлага, тэрээр болон түүний өмгөөлөгч С. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* овогтой *******, Ж. нар нь ийн гишүүн бөгөөд 20 гаран жил Монголын сэтгүүл зүйн салбарт мэргэжлээрээ ажиллаж байгаа ахмад туршлагатай сэтгүүлч нар юм.

2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан 17-р их хурал нь -ийн Дүрмийн 4.24, 4.26, 4.28.1, 4.28.2, 4.28.5 заалтууд тус тус зөрчсөн бөгөөд энэхүү хууль бус хуралдааныг хүчингүйд тооцуулж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр -ийн Удирдах зөвлөлийн гишүүн С.******* нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын-ний өдрийн 181/ШШ2021/00413 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 10-ний өдрийн 722 дугаар магадлалаар -ийн 2018 оны 02 дугаар сарын 08-ний өдөр хуралдсан 17 дугаар их хурлын салбар хуралдаан болох Орон нутгийн төвийн мэргэжлийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн.

-ийн удирдлагууд нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр магадлалыг биелүүлээгүй тул 2021 оны 08 дугаар сарын 03-ний өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 08647 тоот "Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай" захирамж, 00529 дугаар шийдвэр гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа билээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас -ийн удирдлагад удаа дараа мэдэгдэл шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүрэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, хууль бус бүрэлдэхүүнээр хүчин төгөлдөр бус хурлуудыг хуралдуулан шийдвэр гаргасаар байна.

-ийн Бага Хурлыг 2022.06.06-ны өдөр хуралдуулахаар товлон зарласан УЗ-ийн 2022.05.22-ны өдрийн хурал нь дор дурдсан хэд хэдэн үндэслэлээр хүчингүйд тооцогдохоор байна. Үүнд:

1. ШШГЕГ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгын дарга бөгөөд Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б. ын 2022.02.10-ны өдрийн 4-154/2542 тоот мэдэгдэл болон удаа дараагийн мэдэгдлүүдийг үл хэрэгсэн УЗ-ийн хурлыг хуралдуулсан.

2. УЗ-ийн хуралд -ийн дүрмээр баталгаажсан орон нутгийн төлөөллийг огт оролцуулаагүй, шүүхээр УЗ-ийн гишүүний эрх нь сэргэсэн 2 хүний УЗ-ийн хуралдаа оролцох эрхийг хангаагүй

3. УЗ-ийн 2022.05.22-ны өдрийн хурал нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан -ийн Дүрмийн 4.24-т зааснаар "Удирдах зөвлөл нь…хамтын удирдлагын байгууллага мөн” гэж, 4.20-д "Удирдах зөвлөл нь…15 гишүүнтэй байна" гэж заасан заалтуудыг зөрчсөн.

Иймд -ийн УЗ-ийн 2022.05.22-ны өдрийн хурлыг -ийн дүрмийн дагуу хүчингүйд тооцох үндэслэлтэй юм.

-ийн Бага хурлыг 2022.06.06-ны өдөр хуралдуулахаар товлон зарласан УЗ-ийн 2022.05.22-ны өдрийн хурал нь дээр дурдсанчлан хүчингүй хурал байхын зэрэгцээ хурлаас гаргасан шийдвэр нь мөн адил хүчингүйд тооцогдоно.

Дээрх Удирдах зөвлөлийн хурлын үр дүнд нь нэхэмжлэгч нарын -ийн Орон нутаг хариуцсан дэд , Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх дүрмээр олгогдсон эрхүүд нь хязгаарлагдаж эрх ашиг нь зөрчигдсөн.

Дүрмээ зөрчиж хуралдсан энэхүү Удирдах зөвлөлийн хурлын үр дүнд нэхэмжлэгч нарын -ийн орон нутаг хариуцсан дэд , удирдах зөвлөлийн гишүүн, бага хурлын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх дүрмээр олгогдсон эрх нь хязгаарлагдах нөхцөл байдал бүрдсээр байтал шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдэгдлийг үл хэрэгсэн 2022.06.06-ны өдөр -ийн IV Бага хурлыг хуралдуулж, уг бага хурлаар МНСЭ-ийн 18-р ээлжит их хурлыг 2022.07.06-нд хуралдуулах тухай шийдвэр гаргаж 2022.07.06-ны өдөр -ийн 18-р их хурал хуралдсан болно.

Уг 18-р их хурал нь анхнаасаа хуралдах ёсгүй байсан бөгөөд тухайн их хурлыг товлон зарласан -ийн Удирдах зөвлөл болон Бага хурлын хуралдаанууд нь хууль бус бүрэлдэхүүнээр асуудлыг шийдвэрлэсэн буюу их хурлыг зарлан хуралдуулах аль ч үе шатанд орон нутгийн мэргэжлийн төвийн төлөөлөл болох Орон нутаг хариуцсан дэд , УЗ-ийн гишүүн, Бага хурлын гишүүн С.******* УЗ-ийн гишүүн Ж. нарын шүүхийн шийдвэрээр сэргээгдсэн бүрэн эрхүүдийг эдлүүлж, оролцоог хангаагүйд гомдолтой байна.

2022.07.06-ны өдөр хуралдсан -ийн 18-р их хурлын үр дүнд сонгогдсон -ийн удирдлагын баг, УЗ, Бага хурал, мэргэжлийн төвүүдийн төлөөллүүд нь С.*******, Ж. нарын шүүхийн шийдвэрээр сэргээгдсэн Орон нутаг хариуцсан дэд , УЗ-ийн гишүүн, Бага хурлын гишүүний бүрэн эрхүүдийг эдлүүлэхгүй, -ийн үйл ажиллагаанд оролцох оролцоог маань одоо ч гэсэн хангаж өгөхгүй саад учруулсан хэвээр байна.

Иймд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл //-ийн Удирдах зөвлөлийн 2022.05.22-ны өдрийн хурал, тус хурлаас гарсан “-ийн Бага хурлыг 2022.06.06-ны өдөр хуралдуулах шийдвэр, 2022 оны 06 дугаар сарын 06-нд хуралдсан -ийн IV-р бага хурлыг хүчингүйд тооцуулж, тус бага хурлаас гаргасан -ийн 18 дугаар ээлжит их хурлыг 2022.07.06-нд хуралдуулах тухай шийдвэр, 2022.07.06-ны өдөр хуралдсан -ийн 18-р их хурлыг хууль бус болохыг тогтоолгож, уг хурлаас гарсан 01, 08, 09 тогтоолуудыг тус тус хүчингүйд тооцож өгнө үү.

 

1.1.             2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан 17-р их хурал нь -ийн дүрмийн 4.24, 4.26, 4.28.1, 4.28.2, 4.28,5 дахь заалтуудыг тус тус зөрчсөн тул энэхүү хууль бус хуралдааныг хүчингүйд тооцуулахаар Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүн С.******* миний бие Сүхбаатар дүүргийн иргэний анхан шатны шүүхэд хандаж тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын-ны өдрийн 181/ШШ2021/00412 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 10-ний өдрийн 722 дугаар магадлалаар -ийн 2018 оны 02 дугаар сарын 08-ний өдөр хуралдсан 17 дугаар Их хурлын салбар хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 10-ний өдрийн 722 дугаар дээрх хүчин төгөлдөр магадлалаар -ийн 2018 оны 02 дугаар сарын 08-ний өдөр хуралдсан 17 дугаар Их хурлын салбар хуралдаан болох Орон нутгийн төвийн мэргэжлийн гишүүдийн хурлын сонгуулийг С.******* миний өмнө эрхэлж байсан Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хүчингүйд тооцож шийдвэрлэсний эрх зүйн үр дагавар буюу нэхэмжлэгч гишүүний албан тушаалууд сэргэж миний бие Удирдах зөвлөлийн болон Бага орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн өнөөдрийг хүртэл хуралд оролцож эрхээ хэрэгжүүлэх байсан боловч хариуцагч Монголын намайг хуралд оролцуулахгүй, шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Мөн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа үйл баримттай нэхэмжлэгч С.******* миний бие маргахад Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/01460 дугаар магадлалаар “-ийн 17 дугаар их хурлын салбар хуралдаан болох Орон нутгийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүй болгосон шийдвэрт холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 99 дүгээр зүйлд заасан тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэлгүй.”, -ийн 17 дугаар их хурлын салбар хуралдаан болох Орон нутгийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүй болсны үр дагаврын асуудлаар эрх ашиг нь хөндөгдөж буй аливаа этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй" гэж тус тус дүгнэж уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.

Гэтэл тус шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал хэрэгжээгүй байхад Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл нь хүчин төгөлдөр бус бүрэлдэхүүнтэйгээр Удирдах зөвлөлийн хурал, Бага хурал, улмаар ээлжит 18 дугаар Их хурлыг хуралдуулж салбар хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлаар шинэ бүрэлдэхүүнийг сонгосон нь хууль бус үйлдэл гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч С.*******, Ж. нарын эрх ашиг хөндөгдөж өмнө хашиж байсан ажил албан тушаалаа хийж чадахгүй, шүүхийн хүчин төгөлдөр магадлалыг хариуцагч хэрэгжүүлэхгүй байгаа нөхцөл байдал өнөөдрийг хүртэл арилаагүй байгаа нь Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчим хэрэгжихгүй, иргэний эрх зүйн эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээхтэй холбогдох эрх зүйн хамгаалалтыг авч чадахгүй байгаа тул нэхэмжлэлийг шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна.

1. 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хуралдсан Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 18 дугаар Их хурлын салбар хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцуулах,

2. Нэхэмжлэгч С.*******ийг Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүний албан тушаалд эргүүлэн томилохыг хариуцагчид даалгах,

3. Нэхэмжлэгч Ж.ыг Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүний албан тушаалд эргүүлэн томилохыг хариуцагчид даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагыг үүгээр нэмэгдүүлж байна.

 

1.2.        -тэй холбоотой энэ маргаан өнөөдөр 9 дэх жилдээ ийнхүү үргэлжилж байна.Олон жил олон удаагийн шүүх хурлаар дамжин маргаж байгаа тул маргаан юунаас эхэлсэн,яагаад шийдэгдэхгүй ийм олон жил сунжирсан, ялангуяа ШШГБ дээр 3 жил гаруй хугацаанд ямар ажиллагаанууд явагдсан талаар шүүхэд товчхон тайлбар мэдээлэл өгөх нь хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна.

Маргаан ингэж эхэлсэн.

2018.02.08-нд -ийн ээлжит бус Их хурал хуралдсан. Тухайн үеийн Хууль зүйн сайд Х.Нямбаатарын нэрлэсэн 17 нүүрсчдийн нэг Х. гэдэг хүнд 80 шахам жилийн түүхтэй -ийг худалдах хууль бус үйл ажиллагаа Их хурлын явцад, сэтгүүлчдийн нүдэн дээр,дэндүү ил явагдсан учраас -ийн өөр ажиллаж байсан миний бие үүнийг эсэргүүцэж уг Их хурлын шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасан. Олон сэтгүүлчид Их хурлыг орхиж гарсан.

Давж заалдах шатны шүүх 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 722 дугаар магадлалаараа, нэхэмжлэгч С.*******ид хамаарах хэсэг буюу 17 дугаар Их хурлын салбар хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлыг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрээр хүчингүйд тооцсон уг хурлаар сонгогдсон гишүүдийн эрх хэрэгжих боломжгүй бөгөөд харин өмнөх хурлаар сонгогдсон гишүүдийн эрх сэргэх замаар ТББ-ын үйл ажиллагаа цааш явах нь тухайн шийдвэрийг биелэгдсэнд тооцох үндэслэл болох байсныг 2024.4.19-ний СБДИХАШШ-ийн 01630 тоот шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дугаарт тодорхой дурджээ.

Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай СБДИХАШШ шүүгчийн 2021.8.03-ны өдрийн 8647 тоот захирамж гарч НШШГГ-аас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн.

Тухайн үед Х.ын итгэлийг хүлээн -ийн Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байсан, хариуцагч З. нь шийдвэр гүйцэтгэгчийг дуудахаар ирдэггүй. Мэдэгдлийг нь хүлээж авахгүй зугтаадаг. Оффис дээр нь очихоор хаалгаа онгойлгодоггүй. Баривчилж авчраад мэдэгдэл гардуулахаар хариу өгдөггүй. Хариу өгөхөөрөө, “Шүүх манай байгууллагын дүрэмд нийцэхгүй буруу шийдвэр гаргасан байна” гэж тайлбарладаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгасугай гэсэн хариу ирүүлдэг. -ийн Удирдах зөвлөлийн шийдвэр нэртэй,нүдээр хараагүй бол,хүн итгэхийн аргагүй агуулгатай энэ баримт хавтаст хэргийн 131-р хуудаст авагдсан байгааг нотлох баримтаар судлуулна.

Хариуцагчийн төлөөлөгч З.д НШШГГ-аас шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардсан 7 удаагийн мэдэгдлийг хүргүүлсэн байдаг. НШШГГ эдгээр мэдэгдлүүдээрээ, "... шүүхийн шийдвэрийг биелүүлж, хариу ирүүлэхийг мэдэгдье", "... Тогтоосон хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар бүлгийн 15.2,15.27-д заасны дагуу шийтгэл оногдуулахыг анхааруулъя" гэсэн шаардлагуудыг хариуцагчид хүргүүлсэн байдаг. 2022.02.10-ны өдрийн 4-159/2542 дугаартай мэдэгдэлдээ, "... Шүүхийн шийдвэрийн дагуу 17-р Их хурлын салбар хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлаар сонгогдсон ийн болон Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрх хүчингүй болж өмнөх Их хурлаар сонгогдсон С.******* нарын ийн,Удирдах зөвлөлийн болон Бага хурлын гишүүний бүрэн эрх сэргэсэн байна. Иймд дээрх Удирдах зөвлөлийн болон Бага хурлын гишүүдийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрхийг хангаж ажиллах,цаашид шүүхийн хүчин төгөлдөр энэ шийдвэрийн биелэлтийг хангахгүйгээр хуралдсан Удирдах зөвлөлийн болон Бага хурлаас гаргасан шийдвэрүүд хүчин төгөлдөр бус болохыг танд мэдэгдье.Тасгийн дарга бөгөөд Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч,ахлах дэслэгч Б. " гэсэн байна. НШШГГ-ын дээрх мэдэгдэл 1-р хавтаст хэргийн 48-р хуудсанд авагдсан байна.

Ийм агуулгатай хэд хэдэн мэдэгдлийг хугацаа заан хүргүүлсэн боловч хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул 2022.6.07-ны өдөр хариуцагчийн төлөөлөгч З.д зөрчлийн хэрэг нээсэн байдаг.

НШШГГ-аас удаа дараагийн мэдэгдлийг хүргүүлсээр байхад хариуцагч энэ бүхнийг үл хэрэгсэн 2022.7.06-нд дараагийн ээлжит Их хурлыг хуралдуулсан. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүйгээр хуралдсан хууль бус Их хурлын шийдвэрийг Улсын бүртгэлд бүртгэхгүй байхыг УБЕГ-д даалгасан шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарч УБЕГ дээр хориг тавигдсан байв. Гэтэл үг хоригийг НШШГГ-ын дэд дарга С., ямар нэгэн үндэслэлгүйгээр,нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр цуцалсан болохыг хожим мэдсэн. Эцэст нь С.гийн даалгавраар хэрэгжээгүй шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлсэн гэж 2 удаа тогтоол гаргасан тул шийдвэр гүйцэтгэгчийн уг тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасан.

СБДИХАШШ-ийн 2024.4.19-ний өдрийн 1630 дугаар шийдвэрийн "Үндэслэх" хэсгийн 6-д "НИХДЗШШ-ийн 722 дугаар магадлалаар -ийн 17 дугаар Их хурлын салбар хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцсон байна. Шүүхийн шийдвэрээр хүчингүйд тооцсон хурлаар сонгогдсон гишүүдийн эрх хэрэгжих боломжгүй болж харин өмнөх гишүүдийн эрх сэргэх замаар -ийн үйл ажиллагаа цааш үргэлжлэн явах нь тухайн шийдвэрийг биелэгдсэнд тооцох үндэслэл болох байжээ" гэсэн бол НИХДЗШШ-ийн 2024.7.22-ны өдрийн 1460 дугаар магадлалд,"-ийн 17 дугаар Их хурлын салбар хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгууль хүчингүй болсны үр дагаврын асуудлаар эрх нь хөндөгдөж буй аливаа этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болохыг дурдаад, "шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Гэхдээ шүүх 722 дугаар магадлалыг албадан гүйцэтгүүлэх боломжгүй гэж дүгнэсэн. Учир нь Давж заалдах шатны шүүх Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлыг хүчингүй болгосон ч С.*******ийг сонгуульт ажилд нь буцаан томилох талаар шийдвэр гаргаагүй, магадлал дээр ийм үг өгүүлбэр байхгүй байна гэж маргадаг.

Иймд С.*******ийг Орон нутаг хариуцсан ийн сонгуульт ажилд нь буцаан томилох шийдвэрээ шүүхээр гаргуулаад ирвэл шийдвэрийг хэрэгжүүлэх боломжтой болно гэж шүүх үзсэн тул бид Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгууль хүчингүй болсон үр дагаврын асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргаад явж байгаа билээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусаагүй байгаа.

2022 онд хуралдсан 18 дугаар Их хурлаас сонгогдсон -ийн удирдлага нь,нэгэнт хүчин төгөлдөр байгаа шүүхийн шийдвэрийг хүлээн авч хэрэгжүүлэх нь зүйтэй юм байна. Эрт орой хэзээ ч шүүхийн энэ шийдвэрийг бид биелүүлэхээс өөр замгүй юм байна" гэдгийг ойлгосон. Шүүхийн шатанд буюу 2023 оны 5 дугаар сард -ийн Ерөнхийлөгч Ө. өмгөөлөгчийнхөө хамт,нэхэмжлэгч С.******* миний бие өмгөөлөгчийнхөө хамт дөрвүүлээ уулзаж ярилцаад, хариуцагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2023.5.22-ны өдрийн 4-156/10133 тоот мэдэгдлийг хүлээн авч маргааныг эцэслэе гэж тохиролцсон боловч -ийн УЗ-ийн нэр бүхий гишүүн буюу З.гийн нөлөөгөөр эвлэрэхээр тохиролцсоноо хэрэгжүүлж чадаагүй тохиролцсоноосоо буцсан.

Мөн шүүхийн шатанд буюу 2025 оны 06.06-нд талууд дахин эвлэрч, С.*******ийг -ийн ийн сонгуульт ажилд нь эргүүлэн томилох саналыг хариуцагч тал хүлээн авч, нэхэмжлэгч С.******* ,Ж. нар нэхэмжлэлийн бусад шаардлагуудаасаа бүхэлд нь татгалзах хүсэлтээ гаргаж албажуулан шүүхэд өгсөн боловч хариуцагч Б. нь -ийг төлөөлөх эрх бүхий хүн биш байна гэдэг шалтгаанаар талуудын хүсэлтийг шүүгч хангаж шийдвэрлээгүй орхисон. Уул нь УБЕГ-аас лавлагаа аваад л шийдчих байсан байна лээ. Ийнхүү олон жил маргаж байгаа талуудын эвлэрлийг хүлээж аваад шийдчих хүсэлгүй шүүгч бас байдгийг харлаа.

Монгол улсад шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгждэг байх ёстой. Нэхэмжлэгчийн гомдлын дагуу гарсан энэ шийдвэрийг хүлээн авахгүй байх боломжгүй юм байна гэдгийг хариуцагчийн төлөөлөгч Б. ойлгоод эвлэрч бидний нэг удаагийн хүсэлтийг хүлээн авсан боловч мөн УЗ зөвшөөрөхгүй байна гэдэг шалтгаанаар шийдвэрээсээ мөн буцсан болохыг бид өмнөх хурлын үеэр харсан.

-ийг нэг хүн далдаас удирдаад байгаа нь энэ бүхнээс тодорхой анзаарагдаж байгаа.Хэдийгээр Удирдах зөвлөл зөвшөөрөхгүй байна гэж тайлбарладаг боловч үнэн хэрэгтээ нэг л хүн, З.гаар дамжуулан Х. -ийг нууцаар санхүүжүүлэн далдаас удирдсаар байгаа нь ойлгомжтой байна.

-ийн 17 дугаар Их хурлын салбар хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцсон НИХДЗШШ-ийн 2021.5.10-ны өдрийн 722 дугаар магадлалын дагуу С.******* миний -ийн Орон нутаг хариуцсан ,Удирдах зөвлөлийн гишүүн,Бага хурлын гишүүний бүрэн эрх хүчинтэй хэвээр байгаа. С.*******ийн эдгээр бүрэн эрх хэзээ дуусгавар болох вэ гэвэл, хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж,С.*******ийг Удирдах зөвлөлийн болон Бага хуралд нь оролцуулсны дараагаар ээлжит Их хуралд оролцуулснаар бүрэн эрх нь дуусгавар болох бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцох боломжтой болох юм.

Иймд,

1.   С.*******ийн -ийн Орон нутаг хариуцсан ,Удирдах зөвлөлийн гишүүн,Бага хурлын гишүүний бүрэн эрх хүчинтэй хэвээр байгааг тогтоолгох

2.   С.*******ийг -ийн Орон нутаг хариуцсан ийн сонгууль ажлаа гүйцэтгэх эрхийг нь хангаж, Удирдах зөвлөлийн болон Бага хурлын хуралдаануудад оролцуулахыг хариуцагч -ийн Удирдах зөвлөлд даалгаж өгөхийг шүүхээс хүсэж байна.

 

1.3.             Тайлбартай танилцлаа хурал үргэлжлэх боломжтой. Энэ маргаан 9 дэх жилдээ үргэлжилж байна. Иймд маргаан яагаад эхэлсэн талаар тайлбарлая. 2018.2.8-нд хариуцагчийн ээлжит бус их хурал хуралдсан. Хууль зүйн сайдын нэрлэсэн нь эвлэлийг худалдах оролдлого гаргахад би маргаан үүсгэсэн. Улмаар хурлаас гарсан шийдвэрийн хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан. Ингээд надад хамаарах хэсгийг хүчингүй болгосон. Ингэснээр тухайн хурлаар сонгогдсон хүмүүс хүчингүй болж өмнөх хүмүүс ажлаа хийх эрхтэй болсон гэж шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгагдсан. Ингээд хариуцагч биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. нь эвлэлийн ийн үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд шүүхэд ирдэггүй, албадаж ирүүлэхээр шийдвэрийг биелүүлэхгүй гэдэг. Улмаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно гэдэг. Хариуцагчийн төлөөлөгч д шийдвэр гүйцэтгэх газаар 7 удаа мэдэгдэл хүргүүлсэн. Биелүүлэхгүй бол хариуцлага тооцохыг анхааруулсан байдаг. 2022.2.10-ны өдрийн мэдэгдэлд 17 хурлаар дэд ийн эрх хүчингүй болж, өмнө дэд миний эрх сэргэсэн. Энэ талаар мэдэгдэлд тусгасан. Гэтэл үүнийг биелүүлэлгүй юм. Улмаар хариуцагчийн төлөөлөгчид зөрчлийн хэрэг үүсгэсэн. Гэтэл 2022.7.6-нд дараагийн их хурал хуралдсан. Ингээд хууль бус хурлын шийдвэрийг бүртгэхгүй байх хориг тавьсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга хоригийг цуцалсан. Улмаар шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй дараагийн хурал хуралдсан нь маргаантай асуудал болсон. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллагаа гацсан. Мэдэгдэлд шийдвэрийг хүчингүй болгосон боловч миний эрхийг сэргээсэн талаар заагаагүй тул ажиллагаа гацсан. Улмаар энэ талаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан. Ингээд шүүх эрхийг сэргээвэл биелүүлэх боломжтой гэж дүгнэгдсэн юм. Бид уулзаад эвлэрэх талаар ярьж байсан юм. Гэвч бүтэлгүй болсон. Иймд 2021 оны магадлалын дагуу намайг дэд , хурлын гишүүн хүчинтэй байгаа юм. Намайг дэд , бага хурлын гишүүний гишүүний эрх хүчинтэй байгааг тогтоож, эрхийг хангаж хуралд оролцуулахыг даалгуулна.

Хариуцагч нь шүүхийн шийдвэр манайд хамаагүй дүрмээрээ шийднэ гээд байдаг. Бид дүрэмтэй маргаагүй. Намайг хуралд оролцох эрх нээлттэй гэдэг нь худлаа юм. Намайг хуралдаа оролцуулдаггүй юм. Хэзээ хурал болох талаар мэдэгдээгүй.

 

1.4.             Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хэрэгжээгүй байхад эрхээ хэрэгжүүлээгүй байхад дараагийн хуралд оролцох шаардлагагүй юм. Шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэл гаргаад байгаа юм. Дараагийн хуралд оролцоогүй нь хамааралгүй асуудал юм гэв.

 

2.                   Хариуцагчийн төлөөлөгч Б. нь шүүхэд, тэрээр болон түүний өмгөөлөгч Г. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.            С.*******ийн -ийн Орон нутаг хариуцсан , Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүний бүрэн эрх хүчинтэй хэвээр байгааг тогтоолгох

2.            С.*******ийн -ийн Орон нутаг хариуцсан ийн сонгуульт ажлаа гүйцэтгэх эрхийг нь хангаж, Удирдах зөвлөлийн болон Бага хурлын хуралдаануудад оролцуулахыг хариуцагч -ийн Удирдах зөвлөлд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч нь 2014 онд болсон -ийн 16-р Их хурал түүний үр дүнгээс сонгогдон Орон нутаг хариуцсан дэд байсан бөгөөд 2018 оны 02 сарын 8-ны өдрийн 17-р Их хурлаас дээр дурдсан албан тушаалтнууд шинээр сонгогдсоноор бүрэн эрх нь дуусгавар болсон.

-ийн дүрмийн 4.55-д “-ийн Ерөнхийлөгч нар нь Бага хурлаас сонгогдоно. Мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд , Төсөл хөтөлбөр хариуцсан дэд ийг -ийн Ерөнхийлөгч санал болгож Бага хурал батална” гэж заасан байдаг.

-ийн дүрмийн 4.20-д "Удирдах зөвлөл нь 15 гишүүнтэй байна. Удирдах зөвлөлийн дарга буюу Ерөнхийлөгч, Мэргэжлийн төвийн дарга буюу Ерөнхийлөгч, Мэргэжлийн ёс зүй хариуцсан , Төсөл хөтөлбөр хариуцсан нар Удирдах зөвлөлд квотоор сонгогдоно. Мэргэжлийн үндсэн 6 төвөөс нэг нэг гишүүнийг Удирдах зөвлөлийн гишүүнд санал болгож Бага хурлаар сонгоно”.

4.21 .Удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.

-ийн дүрмийн 4.15-д “-ийн Бага хурлын гишүүдийг зургаан мэргэжлийн төвөөс тус бүр есөн хүн, Ерөнхийлөгч болон түүний нэр дэвшүүлснээр Мэргэжлийн ёс зүй хариуцсан , Төсөл хөтөлбөр хариуцсан , мөн 4 хүнийг Их хурлаас сонгоно” гэж заасан байдаг.

Нэхэмжлэгч өөрөө ч Орон нутаг хариуцсан , Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүний бүрэн эрх дуусгавар болсон талаар баталж 2022 оны 05 сарын 26-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ дурдсан байна.

3.             С.*******ийн -ийн Орон нутаг хариуцсан ийн сонгуульт ажлаа гүйцэтгэх эрхийг нь хангаж, Удирдах зөвлөлийн болон Бага хурлын хуралдаануудад оролцуулахыг хариуцагч -ийн Удирдах зөвлөлд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр мөн хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь нэхэмжлэгчийн сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан зүйл огт байхгүй бөгөөд энэхүү эрхээ дүрэмд заасны дагуу эдлэхэд эрх нь бүрэн нээлттэй байгаа. -ийн дүрмийн 4.4- “Их хурлын төлөөлөгч нь -ийн Мэргэжлийн төвүүдээр дамжин сонгогдоно. Төлөөлөгч сонгох журмыг Бага хурлаас өгсөн чиглэлийн дагуу Удирдах зөвлөл тогтооно” гэж заасан байна.

Удирдах зөвлөлийн болон Бага хурлын хуралдаануудад оролцуулах асуудалд одоо бүрэн эрх нь хэрэгжиж байгаа удирдах зөвлөл болон бага хурлын гишүүд нь 2022 оны 18-р Их хурлаас сонгогдсон төлөөлөгчид байгаа бөгөөд 16-р Их хурлаас сонгогдож дараагийн Их хурлаар бүрэн эрх нь дуусгавар болсон этгээд оролцох үндэслэл байхгүй болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

2.1.             Манай дүрэм дээр олонхоороо шийднэ гэдэг. Нэхэмжлэгч нь эрх хэвээрээ гэдгийг тогтоолгоно гэдэг. Нэхэмжлэгч нь 16-р хурлаар эрх нь үүссэн. Дараагийн хурлаар эрх нь дуусгавар болдог. 17 дугаар хурал дээр нэхэмжлэгч нь сонгох сонгогдох эрхээсээ татгалзаад хурлыг орхиж хаясан. Би ч гэсэн гарч явсан бөгөөд 18 дугаар хурлаас сонгогдсон.

 

2.2.             Дүрмийн 4.55-т дэд сонгох, 4.20-д удирдах зөвлөлийн гишүүн, 4.15-д бага хурлын гишүүн сонгох зохицуулалт байгаа юм. Тодруулсан 1 дэх шаардлагыг анхны нэхэмжлэлд дурдсан байдаг. Энд өөрийнх нь эрх дуусгавар болсон талаар дурдсан байдаг. 2 дахь шаардлагын хувьд нэхэмжлэгч нь 16-р хурлаас томилогдсон албан тушаалтан 18-р хурлаас сонгогдсон албан тушаалын талаар эрх эдлэх нь боломжгүй юм. Сонгогдох эрхийг хязгаарласан зүйл байхгүй. Хуралд ороод сонгогдох эрхээ хэрэгжүүлэх эрх нээлттэй байгаа юм. Нэгэнт гарсан шийдвэрийг биелүүлэхгүй байна. Гэтэл шийдвэр сонгуулийг хүчингүйд тооцсон. Магадлалд хариуцагчаас үйлдэл хийхийг даалгасан шийдвэр биш юм гэв.

 

3.                   Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

3а. Нэхэмжлэгчээс: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 08647 дугаар захирамжийн хуулбар /1хх15-16/, шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар /1хх17/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын-ны өдрийн 00413 дугаар шийдвэрийн хуулбар /1хх18-29/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 722 дугаар магадлалын хуулбар /1хх30-46/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 4-154/2542 дугаар албан тоот /1хх48/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 19433 дугаар захирамжийн хуулбар /1хх88/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01460 дугаар магадлалын хуулбар /1хх96-98/,

3б. Хариуцагчаас: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 08647 дугаар захирамжийн хуулбар /1хх129/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 4-154/21159 дүгээр албан тоотын хуулбар /1хх130/, 2022 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн 4-154/14213 дугаар албан тоотын хуулбар /1хх131/, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 4-154/2542 дугаар албан тоотын хуулбар /1хх132/, удирдах зөвлөлийн шийдвэрийн хуулбар /1хх133/, албан тоотын хуулбар /1хх134/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 4/13485 дугаар албан тоотын хуулбар /1хх135/, хариу мэдэгдэх хуудасны хуулбар /1хх136/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 4/13431 дугаар албан тоотын хуулбар /1хх137/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2/117 дугаар албан тоотын хуулбар /1хх1*******/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 4-156/10133 дугаар албан тоотын хуулбар /1хх139/, 2022 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 2-154/24371 дугаар албан тоотын хуулбар /1хх140/, бага хурлын шийдвэрийн хуулбар /1хх141/, их хурлын тогтоолын хуулбар /1хх142/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 4-154/2542 дугаар албан тоотын хуулбар /1хх143/, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дүрэм /2хх33-*******/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ж. нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, түүний нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч С.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч С.*******, Ж. нар нь Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл //-ийн Удирдах зөвлөлийн 2022.05.22-ны өдрийн хурал, тус хурлаас гарсан “-ийн Бага хурлыг 2022.06.06-ны өдөр хуралдуулах шийдвэр, 2022 оны 06 дугаар сарын 06-нд хуралдсан -ийн IV-р бага хурлыг хүчингүйд тооцуулж, тус бага хурлаас гаргасан -ийн 18 дугаар ээлжит их хурлыг 2022.07.06-нд хуралдуулах тухай шийдвэр, 2022.07.06-ны өдөр хуралдсан -ийн 18-р их хурлыг хууль бус болохыг тогтоолгож, уг хурлаас гарсан 01, 08, 09 тогтоолуудыг тус тус хүчингүйд тооцох тухай нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хуралдсан Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 18 дугаар Их хурлын салбар хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцуулах, нэхэмжлэгч С.*******ийг Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүний албан тушаалд эргүүлэн томилохыг хариуцагчид даалгах, нэхэмжлэгч Ж.ыг Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүний албан тушаалд эргүүлэн томилохыг хариуцагчид даалгах гэж нэмэлдүүлсэн.

2.1.             Улмаар нэхэмжлэгч Ж. нь нэхэмжлэлээс татгалзаж, нэхэмжлэгч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг С.*******ийн -ийн Орон нутаг хариуцсан , Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүний бүрэн эрх хүчинтэй хэвээр байгааг тогтоолгох, С.*******ийг -ийн Орон нутаг хариуцсан ийн сонгууль ажлаа гүйцэтгэх эрхийг нь хангаж, Удирдах зөвлөлийн болон Бага хурлын хуралдаануудад оролцуулахыг хариуцагч -ийн Удирдах зөвлөлд даалгах гэж өөрчилсөн.

 

3.                   Хариуцагч “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл” ГҮТББ нь дэд , бага хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан, дараагийн хуралд оролцож сонгох, сонгогдох эрхээр хэрэгжүүлэх эрх нээлттэй байгаа гэж маргасан.

 

4.                   Нэхэмжлэгч Ж. нь 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 26 дугаар зүйлд заасан бүх эрхийг буюу нэхэмжлэлээс татгалзах эрхтэй итгэмжлэлийг төлөөлөгч Б.Ганбаатарт олгожээ. Улмаар түүний төлөөлөгч Б.Ганбаатар нь мөн оны 06 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, энэ талаар бичгээр баримт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна. /1хх146, 163/

Цаашлаад нэхэмжлэгч Ж. нь 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж байгаа баримтыг бичгээр үйлдэн шүүхэд ирүүлжээ. /2хх52/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд шүүх мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэлийн татгалзлыг батлах тухай шүүгчийн захирамж гаргана.

Иймд нэхэмжлэгч Ж. нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, түүний нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

5.                   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын-ны өдрийн 00413 дугаар шийдвэрээр “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл” ГҮТББ холбогдох Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хурал, тус хурлаас гарсан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ээлжит 17 дугаар их хурлыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотноо зарлан товлон зарлах тухай шийдвэрийг хүчингүйд тооцуулах, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 17 дугаар хурлын үйл ажиллагаа Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 16 дугаар их хурлаас 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр батлагдсан дүрмийн дагуу явагдаагүй болохыг тогтоолгох, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 17 дугаар их хурлын салбар хуралдаан болох орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцуулах, орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлыг дахин хуралдуулахыг Монгол сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдах зөвлөлд даалгуулах, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан -н 17 дугаар их хурлаас баталсан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дүрмийг хүчингүйд тооцуулах, -н ээлжит 17 дугаар их хурлын товыг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 16 дугаар их хурлаас баталсан дүрмийн дагуу товлон зарлахыг даалгах тухай С.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /1хх18-29/

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 722 дугаар магадлалаар дээрх шийдвэрт өөрчлөлт оруулж 17 дугаар их хурлын салбар хуралдаан болох орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /1хх30-45/

Тодруулбал, магадлалын хянавал хэсгээс үзэхэд хурлаар хэлэлцэх асуудалд ороогүй байхад хэлэлцсэн гэх үндэслэлээр орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн сонгууль явуулсан нь нэхэмжлэгчийн сонгуульд оролцох эрхийг зөрчсөн гэж дүгнэж, уг сонгуулийг хүчингүй болгосон байна.

 

6.                   Зохигч нэхэмжлэгчийг 2018 оны 17 дугаар их хурал болох үед орон нутаг хариуцсан дэд , удирдах зөвлөлийн гишүүн, бага хурлын гишүүн байсан үйл баримтын талаар маргаагүй.

Улмаар нэхэмжлэгч нь 17 дугаар их хурлын орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүй болгосон тул тухайн хурлаар сонгогдсон орон нутаг хариуцсан дэд , удирдах зөвлөлийн гишүүн, бага хурлын гишүүний эрх хүчингүй болсон. Цаашлаад эдгээр эрхгүй этгээд оролцсон тул 18 дугаар их хурлаар сонгогдсон орон нутаг хариуцсан дэд , удирдах зөвлөлийн гишүүн, бага хурлын гишүүд эрхгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлаж байна.

 

7.                   Төрийн бус байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлд төрийн бус байгууллагын дүрэмд тусгах зүйлийн талаар зохицуулсан. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариуцагч төрийн бус байгууллагын дүрмийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр баталсан бөгөөд дээрх 00413 дугаар шийдвэр, 722 дугаар магадлалаар энэхүү дүрмийг баталсан үйл ажиллагааг хүчин төгөлдөр бус гэж шийдвэрлээгүй. Өөрөөр хэлбэл, энэхүү баталсан дүрмийг хүчингүйд тооцох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Цаашлаад зохигч хэн аль нь энэ хэрэгт маргаж буй хурал болсон 2022 онд дээрх дүрэм хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан талаар маргаагүй. /2хх33-*******/

 

8.                   Хариуцагч “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл” ГҮТББ-н дүрмийн 4.2-т зааснаар байгууллагын эрх барих дээд байгууллага нь их хурал байна, 4.3-т зааснаар их хурал 4 жил тутамд хуралдах бөгөөд 4.6-д их хурлаар хэлэлцэх асуудлыг зохицуулсан. Улмаар дүрмийн 4.6.5-д зааснаар бага хурлын гишүүдийг сонгоно. Үүнээс үзэхэд бага хурлын гишүүний эрх 4 жил байна.

Дүрмийн 4.12-т зааснаар бага хурал нь их хурлын хооронд байгууллагын үйл ажиллагааг удирдана, 4.17-д зааснаар дэд , удирдах зөвлөлийн гишүүдийг сонгоно, 4.21-т зааснаар удирдах зөвлөлийн гишүүн 4 жилээр сонгогдоно, 4.59-д зааснаар удирдах зөвлөлийн гишүүний эрх 4 жил байна.

Бага хурал дээрх үндэслэлээр 4 жилийн хугацаатай байгуулагдаж байгаа тул сонгогдсон дэд нь мөн адил 4 жилээс хэтрэхгүй хугацаагаар бүрэн эрх хэрэгжүүлнэ.

Хариуцагч байгууллагын дүрмийн дээрх заалтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн орон нутаг хариуцсан дэд , удирдах зөвлөлийн гишүүн, бага хурлын гишүүний бүрэн эрх дуусгавар болсон байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9.                   Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанаас үзэхэд Б. нь хариуцагч “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл” ГҮТББ-н гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн байх тул тэрээр Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1-д зааснаар хариуцагчийг төлөөлөх эрхтэй гэж үзсэн болохыг дурдав.

 

10.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ж. нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, түүний нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.                   Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.2-т заасан үндэслэлгүй тул “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл” ГҮТББ-д холбогдох -ийн орон нутаг хариуцсан дэд , удирдах зөвлөлийн гишүүн, бага хурлын гишүүний бүрэн эрх хүчинтэй хэвээр байгааг тогтоолгох, -ийн орон нутаг хариуцсан дэд ийн сонгууль ажлаа гүйцэтгэх эрхийг нь хангаж, удирдах зөвлөлийн болон бага хурлын хуралдаануудад оролцуулахыг хариуцагч -ийн удирдах зөвлөлд даалгах тухай нэхэмжлэгч С.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 631,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ГАНБОЛД