| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0206/Э |
| Дугаар | 212 |
| Огноо | 2018-10-12 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 212
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч М.Энхбаатар
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Энхцэцэг
Нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харнууд овогт Бат-Очирын Зориг, Өөлд овогт Балжиннямын Пүрэвсүрэн, Мотой овогт Ганбаатарын Батболд, Шаавай овогт Даваасамбуугийн Мягмарсүрэн, Шаавай овогт Пүрэвжавын Ариунболд, Шаавай овогт Тэрбишийн Насанзаяа нарт холбогдох 1831000790197 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа: Монгол улсын иргэн, Увс аймгийн Улаангом суманд 1991 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс баяд, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн нутагт орших “Умайн үзүүрт” гэх газарт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл 2008 оны 02 дугаар сарын 19-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, тэнсэн харгалзсан, 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сум дундын 20 дугаар шүүхийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа эрүүл гэх Харнууд овогт Бат-Очирын Зориг /РД: ОЭ91031119/,
Үндсэн захиргаа: Монгол улсын иргэн, Архангай аймгийн Хангай суманд 1988 оны 07 дугаар сарын 12-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын хөдөө хэсэгт мал маллан амьдардаг, 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Сум дундын шүүхийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар б сарын баривчлах ялаар, 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Сум дундын шүүхийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 хорих ялаар шийтгүүлж 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хугацааны өмнө суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа эрүүл гэх Мотой овогт Ганбаатарын Батболд. /РД: АЙ88071312/.
Үндсэн захиргаа: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Цагаануур суманд 1990 оны 02 дугаар сарын 08-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс хотон, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Цагаануур сумын 1 дүгээр багийн нутагт орших “Шүрэнгийн Адагт” гэх газарт оршин суудаг, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа эрүүл гэх Шаавай овогт Пүрэвжавын Ариунболд. /РД: МХ90020811/,
Үндсэн захиргаа: Монгол улсын иргэн, Увс аймгийн Тариалан суманд 1991 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс хотон, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Цагаануур сумын 1 дүгээр багийн нутагт орших “Оргих” гэх газарт сршин суудаг, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа эрүүл гэх Шаавай овогт Тэрбишийн Насанзаяа. /РД: ОМ91111418/,
Үндсэн захиргаа: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Цагаануур суманд 1991 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс хотон, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн нутагт орших “Оргихын Адаг” гэх газарт оршин суудаг, 2005 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 227 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 3 сарын хугацаагаар хойшлуулсан, 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сум дундын 20 дугаар шүүхийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа эрүүл гэх Шаавай овогт Даваасамбуугийн Мягмарсүрэн. /РД: МХ91070919/.
Үндсэн захиргаа: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сайхан суманд 1988 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3. эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2 дугаар багийн нутагт орших “Ар Тойлбо” гэх газарт оршин суудаг, 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа эрүүл гэх Өөлд овогт Балжиннямын Пүрэвсүрэн, /РД: МФ88111111/,
1.Шүүгдэгч Б.Зориг нь 2018 оны 03 дугаар сарын 20-ноос 2018 оны 03 дугаар сарын 21-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Салхит” гэх газраас хохирогч Б.Алтантулгын 2 тооны адууг бусадтай булэглэн хулгайлсан мөн 2018 оны 03 дугаар сарын 10-наас 2018 оны 03 дугаар сарын 11-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн нутагт орших “Оргихын адаг” гэх газраас хохирогч Ц.Төгсболдын 1 тооны адуу, хохирогч Ц.Долгионы 1 тооны гүү, мөн тухайн шөнө Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Ар тойлбо” гэх газраас хохирогч Л.Бямбасүрэнгийн 3 тооны адуу нийт бусдын 7 тооны адууг бэлчээр дээрээс нь бусадтай бүлэглэн тус тус хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн.
2. Шүүгдэгч Г.Батболд нь 2018 оны 03 дугаар сарын 20-ноос 2018 оны 03 дугаар сарын 21-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Салхит” гэх газраас хохирогч Б.Аптантулгын 2 тооны адууг бусадтай бүлэглэн хулгайлсан мөн 2018 оны 03 дугаар сарын 10-наас 2018 оны 03 дугаар сарын 11-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Ар тойлбо” гэх газраас хохирогч Л.Бямбасүрэнгийн 3 тооны адууг нийт бусдын 5 тооны адууг бэлчээр дээрээс нь бусадтай бүлэглэн хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн.
3. Шүүгдэгч П.Ариунболд нь 2018 оны 03 дугаар сарын 10-наас 2018 оны 03 дугаар сарын 11 -нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн нутагт орших “Оргихын адаг” гэх газраас хохирогч Ц.Төгсболдын 1 тооны адууг хулгайлсан, мөн 2018 оны 03 дугаар сарын 10-наас 2018 оны 03 дугаар сарын 11-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн нутагт орших “Оргихын адаг” гэх газраас хохирогч Ц.Долгионы 1 тооны гүү, мөн тухайн шөнө Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Ар тойлбо” гэх газраас хохирогч Л.Бямбасүрэнгийн 3 тооны адууг нийт бусдын 5 тооны адууг бэлчээр дээрээс нь бусадтай бүлэглэн тус тус хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн.
4. Шүүгдэгч Т.Насанзаяа нь 2018 оны 03 дугаар сарын 10-наас 2018 оны 03 дугаар сарын 11-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн нутагт орших “Оргихын адаг” гэх газраас хохирогч Ц.Төгсболдын 1 тооны адууг бусадтай бүлэглэн хулгайлсан, мөн 2018 оны 03 дугаар сарын 10-наас 2018 оны 03 дугаар сарын 11-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн нутагт орших “Оргихын адаг” гэх газраас хохирогч Ц.Долгионы 1 тооны гүү, мөн тухайн шөнө Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Ар тойлбо” гэх газраас хохирогч Л.Бямбасүрэнгийн 3 тооны адууг нийт бусдын 5 тооны адууг бэлчээр дээрээс нь бусадтай бүлэглэн хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн.
5. Шүүгдэгч Д.Мягмарсүрэн нь 2018 оны 03 дугаар сарын 20-ноос 2018 оны 03 дугаар сарын 21-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Салхит” гэх газраас хохирогч Б.Алтантулгын 2 тооны адууг бусадтай бүлэглэн хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн.
6. Шүүгдэгч Б.Пүрэвсүрэн нь 2018 оны 03 дугаар сарын 20-ноос 2018 оны 03 дугаар сарын 21-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт срших “Салхит” гэх газраас хохирогч Б.Алтантулгын 2 тооны адууг бусадтай бүлэглэн хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1. Шүүгдэгч Б.Зоригийн 2018 оны 09-р сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байсан юм. Энэ өдөр би гэртээ байхад над руу Ариунболд залгаад “голын урд отрын адуу ирсэн байна очиж сонирхох уу” гэж асуухаар нь “тэгье” гэж хэлсэн ба оройхон гэр орны ажлаа дуусгачихаад уулзахаар болсон юм. Ингээд би найз Насанзаяа руу залгаж “надад нэг гүү байна, чи сонирхох уу” гэж асуухад “тэгье” гэсэн юм. Ингээд үдээс хойш 17-18 уагийн үед байх Насанзаяа манайд ирсэн ба миний гүүг үзээд авахаар болсон юм, Ингээд байж байгаад би Насанзаяад “урагшаа голын урд отрын адуу ирсэн байна гэнээ, очиж үзэх үү” гэж асуухад “тэгье” гэсэн юм. Ингээд би гэрээс гарах гэж байхад на руу Ариунболд залгаад “хаана байна” гэж асуухаар нь “гэрээс гараад явж байна” гэж хэлэхэд “цацан толгой дээр уулзъя” гэсэн юм. Ингээд Насанзаяа бид 2 гараад явж байгаад цацан толгой дээр очиход Ариунболд морьтойгоо давхиад ирсэн юм. Ингээд голын урагшаа явах замдаа би найз Батболд руу утасдаж -танайхыг зорьж явна шүү, голын урд байх отрын адууг үзэхээр явж байна” гэж хэлсэн юм. Ингээд явж байхад миний унаж явсан хонгор үрээний хойд хөл нь доголоод явж өгөхгүй. байхад Ариунболд “морь олоод ирье” гэж ганцаараа яваад айлын гаднаас аргамжаатай байсан цавдар халзан морийг авч ирээд надад унуулсан ба миний морийг Ариунболд хөтөлж явсан юм. Ингэж цааш яваад замдаа айлын өсгий цагаан халтар азаргатай адуутай таарахаар нь бид 3 шууд эзэнгүй айлын хашаанд аваачиж хашиж байгаад 1 тооны хээр гүүг барьж аваад цааш явсан ба голын наахан очоод би Батболд руу утасдаж “голын наахан ирсэн байн, хүрээд ирэ үү” гэж асуухад “за за” гэсэн юм. Ингээд хэсэг хугацааны дараагаар байх Батболд хүрээд ирсэн ба би замдаа барьж авсан гүүг Батболдод үзүүлээд адуугаар солихоор болсон юм. Ингээд тухайн хээр зүсмийн гүүг Батболд хөтлөөд бид 4 голын урагшаа гарсан юм Ингээд би гүүний оронд Батболдын “хүрэн даагыг авъя” гэж хэлэхэд “өгөхгүй” гээд байсан ба “манай адуунаас үзэж байгаад өөр морь ав” гээд байхаар нь адууг нь үзэхээр хайж явахад замд айлын халиун азаргатай адуу таарсан юм. Ингээд би “энд адуу байна шүү дээ” гэж Батболдод хэлэхэд “эндээс авчих юмуу” гэж хэлэхээр нь “тэгье” гээд адууг Насанзаяа, Ариунболд, Батболд бид 4 тууж бөөгнүүлээд Ариунболд бид 2 бугуйл шидэж адуунаас 3 тооны адууг барьж авсан. Эхний барьж авсан морь нь хүрэн халзан зүсмийн байдас байсан. 2 дахь барьж авсан морь нь халтар зүсмийн байдас байсан, 3 дахь морь нь хүрэн зүсмийн байдас байсан юм. Ингэж 3 тооны морийг барьж аваад халзан байдас, хүрэн байдсыг Ариунболд авч явсан, харин халтар байдсыг би авч явсан юм. Ингэж морьдоо хөтөлж яваад голын хойшоо гараад гэр гэр рүүгээ харьсан. Батболдын хувьд гэртээ үлдсэн ба авч очсон хээр гүү болон замаараа авч унасан цавдар халзан морийг Батболдыг гадна үлдээгээд явсан юм. “Эргэж ирээд авна” гэж би хэлээд явсан юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 160–р ху/,
2.Шүүгдэгч Б.Зоригийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Би 2018 оны 03 дугаар сарын 10-нд Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын “Оргих” гэх газар гэртээ байсан. Ариунболд тэр орой над руу утсаар яриад “отрын адуу ирсэн байна 2-лаа сонирхоё” гэхээр нь би Т.Насанзаяа руу яриад энэ тухай хэлээд бид хэд адуу сонирхохоор явсан. Миний морины хөл доголоод байсан учир П.Ариунболд айлын аргамжаатай морьноос авчирч морио сольсон. Морийг нь хэрэглэчихээд буцааж туугаад явуулчихна гэж бодож байсан. Би Төгсбаярын нэг адуу, Долгионы нэг гүү, Бямбасүрэнгийн 3 морь, 2018 оны 3 дугаар сарын 20-нд Алтантулгын 2 морийг тус тус авсан ...гэх мэдүүлэг,
3.Шүүгдэгч Г.Батболдын мөрдөн байцаалтын шатанд 208 оны 09-р сарын 25-ны өдөр яллагдагчаар өгсөн. ...Би Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Ар тойлбо” гэх. газарт отроор мал маллаж байсан юм. Энэ хугацаанд буюу 2018 оны 03 дугаар сарын 20-ны байсан санагдаж байна, миний хардаг айлын 60 гаруй тооны үхэр алга болоод би үхрээ хайхаар найз Пүрэвсүрэнгийн хамтаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрээр яваад хоол ундгүй болоод замдаа их ядарса, морь маань цасанд эцээд явахаа больсон юм. Ингээд өөрийн танил Мягмарсүрэнгийн гэрт нь явж очсон ба хоол унд идэж уугаад морио тавьж идүүлээд амарсан. Мягмарсүрэнгийн малын хашааг нь барьж өгсөн ба Мягмарсүрэн хүнд архи захьсан гээд оройхон байх Зориг гэх найз нь 2 шил 0.75 граммын архи, том 1 пиво барьсан ирсэн юм. Ингээд архи., пивыг нь Мягмарсүрэнгийн хөрш болох нэг залуугийн гэрт нь очиж уугаад 1 шил архи үлдсэн юм. Тухайн үед гадаа нилээн орой болсон байсан ба үлдсэн нэг шил архиа аваад Зориг гэх залуугийн гэрт нь Мягмарсүрэнг дагаж очсон юм. Ингэж очоод үлдсэн нэг шил архиа хувааж уугаад Зоригийн гэрт нь энэ шөнөдөө хоносон юм Ингээд 2018 оны 03 дугаар сарын 21-ны өглөө нь босож хоол цай идэж уучихаад Зоригийн мал нь төллөж байсан учир малынх нь баас, бууцыг нь цэвэрлэж янзалсан бүтэн өдрийн ажил болсон. Ингэж ажиллаад орой болоод бид 4 цай унд уучихаад оройхон гарч явсан. Пүрэвсүрэн бид 2 буцахаар болоод унаж яваа 2 морь маань эцээд явахгүй болохоор нь “яах вэ” гэж ярихад Мягмарсүрэн “эндээс 2 морь олж өгөөд явуулъя” гэхээр нь “тэгье” гээд дагаж явсан. Замд оргихын голын тэр хавьд нэг азаргатай адуутай таараад тухайн адууг тууж яваад эзэнгүй айлын өвөлжөөний хашаанд хашаад адуун дундаас буурал духтай хүрэн морь, хээр үрээ барьж аваад би буурал духтай хүрэн морийг нь унаад, хээр үрээг нь Пүрэвсүрэн унасан. Тухайн үед Пүрэвсүрэнгийн унаж явсан хар морийг Зориг сонирхоод авахаар болоод аваад үлдсэн юм. Ингээд би хонгор морио хөтлөөд явсан юм. Ингэж яваад гол гатлаад харьж амарсан ба маргааш нь байх над руу Мягмарсүрэн утасдаад “хүмүүс нь морьдоо хайгаад байна, чи наад 2 адуугаа тавиад явуулчих” гэхээр нь би 2-ланг нь тавьсан чинь хээр зүсмийн үрээ нь гол гатлах гэж яваад мөс нь цөмрөөд үхчихсэн юм. Ингээд энэ талаар би Мягмарсүрэнд утасдаж хэлэхэд “нөгөө буурал духтай хүрэн морь нь хаана байгаа юм” гэж асуухаар нь “энд байна” гэж хэлэхэд “наад морио алчихаа, тэгэхгүй бол эзэн нь хайгаад олчихвол баларна шүү дээ” гэж хэлэхээр нь би тухайн хүрэн морийг янзлаад бургасан дунд хаячихсан юм. Ингээд орой нь цагдаа ирээд намайг барьж авсан юм. Унаж явсан морьд маань эцээд явахгүй болохоор нь хөл дүүжлэх санаатай л морь барьж унаж явсан юм. Уул нь гол гараад эргүүлж тавиад явуулах гэж байсан юм. Гэтэл нэг морь нь голын усанд унаж үхээд, нөгөө морь нь гол гарч чадахааргүй байсан учир эзэн нь мэдчих байх гэж айгаад алаад бургасан дунд хаячихсан юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 144-145–р ху/,
4. Шүүгдэгч Г.Батболдын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Б.Зориг миний гар утас руу яриад “адуу оторлож ирсэн байна адууны солилцоо хийе” гэж хэлсэн. Тэгээд очтол Б.Зориг надад хээр гүү авчирч өгсөн. Бямбасүрэн гэх айлын адуунаас 3-ыг авсан. Дараа нь би өөрийн үхэр малаа хайж байгаад буцах замдаа Алтантулгын 2 морийг 2018 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө авсан. Би тухайн үед 7 настай хонгор морь унаж явсан...гэх мэдүүлэг,
5.Шүүгдэгч П.Ариунболдын 2018 оны 09-р сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Би Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын оргих 1 дүгээр багт маллан амьдардаг. 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байсан юм. Энэ өдөр би өөрийн гэртээ байхад над руу өглөөний 10 цаг өнгөрч байх үед найз Зориг утасдаад “голын урд отрын адуу ирсэн байна гэнээ, очиж морь үзэхүү” гэж асуухаар нь “тэгье” гэж ярьсан. Орой утсаар холбогдож байгаад уулзахаар ярьж тохирсон юм. Ингээд би оройны малын ажлаа хийчихээд завтай болоод 18-19 цагийн үед байх найз Зориг руу утасдаж ярихад “гэрээс гараад доошоо явах гэж байна” гэж хэлэхээр нь хаана уулзахаар ярьж тохироод утсаа салгасан.ба би шууд морьтойгоо цацан толгой гэх газарруу явсан. Тэр нь манай гэрээс нилээн зайтай удаан явахаар газар байдаг юм. Ингээд явсаар байгаад очиж уулзсан ба тухайн үед гадаа нилээн харанхуй болсон байсан юм. Ингээд уулзахад Зориг, Насанзаяа гэх залуугийн хамтаар явж байсан ба бид 3 нийлээд голын урагшаа явсан замд Зоригийн унаж явсан мориных нь хөл доголоод айлын гаднаас аргамжаатай байсан цавдар халзан морийг авч Зориг унаад цааш явсан. Замдаа мөн айлын адуу таарахаар нь эзэнгүй айлын хашаанд аваачиж хашиж байгаад 1 тооны хээр гүүг барьж аваад цааш явсан ба голын наахан очоод Зориг нэг хүнтэй утсаар яриад Батболд гэдэг залуу ирсэн юм. Ингээд тухайн залуу авч очсон хээр зүсмийн гүүг аваад голын урагшаа бид 4 хамтдаа гарсан ба гүүг Батболд гадаанаа уяж орхиод бид 4 цаашаа явсан юм. Ингэж яваад замд халиун азаргатай адуу таарсан ба уг адууг тууж хээр аваачиж бөөглүүлж байгаад Зориг бид 2 бугуйл шидэж байгаад 3 тооны адууг барьж авсан. Эхний барьж авсан морь нь хүрэн халзан зүсмийн байдас байсан, 2 дахь барьж авсан морь нь халтар зүсмийн байдас байсан, 3 дахь морь нь хүрэн зүсмийн байдас байсан юм. Ингэж 3 тооны морийг барьж аваад халзан байдас, хүрэн байдас 2 ыг би авч явсан, харин халтар байдсыг Зориг авч явсан юм. Ингэж хөтөпж яваад голын хоошоо гараад гэр гэр рүүгээ харьсан. Тэгээд авсан 2 морио адуүндаа тавьсан, харин Зориг авсан морио гэртээ байлгаж байсан. Насанзаяагийн хувьд морь аваагүй юм. Би энэ хоёр морийг өөрөө маллаж өсгөе гэж бодож байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 172–р ху/,
6.Шүүгдэгч П.Ариунболдын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...2018 оны 03 дугаар сарын 10-нд Б.Зориг миний гар утас руу залгаад “отрын адуу ирсэн байна хамт явж сонирхоё” гэж хэлсэн. Тэгээд очоод хаваржаанд буусан айлаас морь барьсан. Дараа нь Г.Батболдтой урагшаа явж байгаад айлын малнаас 3 морь авсан. ...гэх мэдүүлэг,
7. Шүүгдэгч Г.Насанзаяагийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 09-р сарын 25-ны өдөр өгсөн: ...2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байсан юм энэ өдөр би Цагааннуур сумын төвд эхнэр хүүхдийнхээ хамтаар ирсэн явж байхад над руу Зориг утасдаад “гүү зармаар байна, чи авах уу” гэж асуухаар нь “үзэж байгаад болъё” гэж хэлсэн. Ингээд өдрийн 16 цаг өнгөрөөгөөд Зоригийн гэрт нь очсон шиг санагдаж байна. Очоод гүүг нь харахад гайгүй гүү харагдсан ба 450.000 төгрөгөөр авахаар болсон юм. Ингээд Зориг надад хандаж “голын урд отрын адуу ирсэн байна гэнээ, очиж үзэх үү” гэж хэлхээр нь “тэгье” гэж хэлсэн юм. Ингээд бүрэнхий болж байхад Зоригийн гэрээс нь гарч явсан Зориг нэг хүнтэй утсаар яриад байсан юм. Ингээд явж байхад замд Ариунболд гэх залуу морьтойгоо ирсэн юм. Ингээд бид 3 нийлээд доошоо явж байхад Зоригийн унаж явсан мориных нь хөл доголоод байсан учир Ариунболд айлын гаднаас аргамжаатай байсан цавдар халзан морийг авч Зоригт унуулаад цааш явсан ба замдаа мөн айлын азаргатай адуу таарахаар нь эзэнгүй айлын хашаанд аваачиж хашиж байгаад 1 тооны хээр гүүг барьж аваад цааш бид 3 явсан. Голын наахан очоод Зориг нэг хүнтэй утсаар яриад Батболд гэдэг зал.уу ирсэн. юм. Ингээд тухайн залууд авч очсон хээр зүсмийн гүүг өгөөд хамтдаа голын урагшаа гарсан юм. Ингээд Зориг, Батболд гэх залуутай уулзаад юм яриад байсан ба “урагшаа явъя” гээд явсан. Тухайн үед Батболд гэх хүний адуу руу нь явна гэж байсан шиг санагдаж байна. Ингэж гарч явахад Хушаат сумын “Ар тойлбо” гэх газарт айлын. халиун азаргатай адуу таарсан ба уг адууг тууж хээр аваачиж бөөглүүлж байгаад Зориг, Ариунболд нар бугуйл шидэж 3 тооны адууг барьж авсан. Эхний барьж авсан морь нь хүрэн халзан зүсмийн байдас байсан, 2 дахь барьж авсан морь нь халтар зүсмийн байдас байсан, 3 дахь морь нь хүрэн зүсмийн байдас байсан юм„ Ингэж 3 тооны морийг барьж аваад халзан байдас, хүрэн байдсыг Ариунболд авч явсан, харин халтар байдсыг Зориг авч явсан юм. Ингэж морьдоо хөтөлж яваад голын хоошоо гараад гэр гэррүүгээ харьсан миний хувьд морь аваагүй. Тухайн үед хамт л хань болж явсан юм. Батболд гэх залуу нь болохоор гэртээ үлдсэн. Тухайн 3 морьдыг өсгөн мал хийнэ гэж бодож байсан. Тэрнээс зарж борлуулна гэж бодоогүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 178-р ху/,
8. Шүүгдэгч Г.Насанзаягийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...2018 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Б.Зориг бид хоёр явж байгаад Б.Зориг аргамжаатай айлын морь авчирсан. Буцаад наашаа ирж яваад 3 тооны гүү аваад гэр гэрүүгээ явсан ...гэх мэдүүлэг,
9.Шүүгдэгч Д.Мягмарсүрэнгийн 2018 оны 09-р сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 03 дугаар сарын 19-ны өдөр Батболд, Пүрэвсүрэн нар голын урдаас” үхэр хайж явна” гээд манай гэрт ирэхэд би хоол унд хийж өгөөд морийг нь тавьж идүүлсэн юм. Ингээд манай мал төллөж байсан учир би малын хашаа барьж байсан ба надтай хамт хашаа барилцаж өгсөн юм. Ингзэд юм хийж өглөө гээд би Зориг гэх найз руугаа утасдахад “Цагааннуур сумын төвд явж байна” гэхээр нь 2 шил 0.75 граммын Ерөөл архи, 1 том савтай Боргио пиво захисан юм. Ингээд орой 17 цагийн үед байх Зориг архи, пиво барьсаи ирсэн ба орой малын ажлаа дуусгачихаад 20 цаг өнгөреөгөөд 21 цагийн үед манай гэрээс Батболд, Пүрэвсүрэн бид 3 гарч явсан. Харин Зориг харихаар явсан байсан юм Ингэж гарч яваад бид 3 манай ар талд нь байх Бүрнээ гэх айлынд очоод 1 шил 1 архи, 1 том пивыг хувааж уусан. Ингэж архи пиво уугаад уг айлаас гарч яваад Зоригийн гэрт нь.шөнө 01 цаг өнгөрөөгөөр 02 цагийн үед очсон ба Зориг унтаж байхаар нь дуудаж сэрээгээд үлдсэн нэг шил архиа хувааж уугаад Зоригыий гэрт нь хоносон. Ингээд 2018 оны 03 дугаар сарын 20-ны өглөө 07 цаг өнгөрөөж босоод Зоригийн мал нь төллөж байсан учир малыг нь тавьж өгөөд, малын баасыг нь цэвэрлэж өгөөд энэ өдөр Зоригийн гэрт нь ажилд нь туслаад өнжсөн юм Ингээд орой болоод ишиг, хургыг нь тавьж өгчихөөд байж байхад Батболд, Зориг нар морины наймаа хийгээд орой 21 цаг өнгөрөөгөөд Зоригийн гэрээс 4-лээ морьтойгоо гарч явцгаасан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 150–р ху/,
10.Шүүгдэгч Д.Мягмарсүрэнгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Г.Батболд Б.Пүрэвсүрэн 2 манай гэрт ирэхээр нь би цай хоол хийж өгөөд хэсэг байж байгаад бид гурав Б.Зоригийн гэрт очсон. Очоод малынх нь ажлыг хамт хийлцэж байгаад орой буцах замдаа Алтантулгын 2 тооны адуу авсан ...гэх мэдүүлэг,
11.Шүүгдэгч Б.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 04 дүгээр сарын 27-нд яллагдагчаар өгсөн: ...Би Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Ар тойлбо” гэх газарт маллан амьдардаг. 2018 оны 03 дугаар сарын 19-ны байсан санагдаж байна, минии найз Батболдын маллаж байсан 60-аад тооны үхэр нь алдагдсан юм Ингээд “голын хойгуур хайгаад ирье, хамт явчихъя” гэхээр нь би хамт явсан юм. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрээр яваад хоол ундгүй болоод замдаа их ядарсан морь маань цусанд эцээд явахаа больсон юм. Ингээд Батболд дагуулж яваад Мягмарсүрэн гэх айлын гэрт нь очсон ба хоол унд идэж уугаад морио тавьж идүүлээд амарсан. Мягмарсүрэнгийн малын хашааг нь барьж өгсөн ба Мягмарсүрэн “хүнд архи захьсан гээд оройхон ирэх байх гэсэн. Зориг гэх найз нь, 2. шил 0.75 граммын архи, том 1 пиво барьсан ирсэн юм. Ингээд !архи, пивыг нь Мягмарсүрэнгийн хөрш болох нэг залуугийн гэрт нь очиж уугаад 1 шил архи үлдс.эн юм. Тухайн үед гадаа нилээн орой болсон байсан ба үлдсэн нэг шил архиа аваад Зориг гэх залуугийн гэрт нь Мягмарсүрэнг дагаж очсон юм. Ингэж очоод үлдсэн нэг шил архиа хувааж уугаад Зоригийн гэрт нь ирж хоносон юм. Ингээд 2018 оны 03 дугаар сарын 20-ны өглөө нь босож хоол цай идэж уучихаад Зоригийн мал нь төллөж байсан учир малынхан баас, бууцыг нь цэвэрлэж янзалсан, бүтэн өдрийн ажил болсон. Ингэж ажиллаад орой болоод бид 4 цай унд уучихаад оройхон гарч явсан ба Батболд бид 2 буцахаар болоод унаж яваа 2 морь маань эцээд явахгүй болохоор нь “яах вэ” гэж ярихад Мягмарсүрэн “эндээс 2 морь олж өгөөд явуулъя” гэхээр нь “тэгье” гээд дагаж явсан. Замд оргихын голын тэр хавьд нэг азаргатай адуутай таараад тухайн адууг тууж яваад эзэнгүй айлын өвөлжөөний хашаанд хашаад адуун дундаас буурал духтай хүрэн морь, хээр үрээ барьж аваад буурал духтай хүрэн морийг нь Батболд унаад, хээр үрээг нь би унасан. Тухайн үед минйй анх унаж явсан хар морийг Зориг сонирхоод авахаар болсон ба тухайн үед аваад үлдсэн юм. Ингээд би хонгор морио Батболд хөтлөөд гол гатлаад харьж амарсан. Өглөөний 06-цаг өнгөрч байхад Хушаат сум орсон юм. Харин Цагааннуур сумаас авсан .2 морийг Батболд авч үлдсэн ба би Батболдынхоос нэг үрээ унаад цааш харьсан юм. Ингэж яваад хэсэг уулзалдаагүй ба уг асуудлаас хойш 20 гаран хоногийн дараа байх цагдаагаас намайг дуудаад би Цагааннуур суманд очиж болсон асуудлын талаар яриад явсан юм. Тэр өдөр Мягмарсүрэнгийн гэрийн ажилд туслаад архи уусан байсан. Хохирлоо нөхөн төлсөн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 139-р ху/,
12.Шүүгдэгч Б.Пүрэвсүрэнгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ... Алтантулгын адуунаас хулгай хийгээд Г.Батболд бид 2 гол руу гаргасан. ...гэх мэдүүлэг,
13.Хохирогч Б.Алтантулгын мөрдөн байцаалтын өгсөн: ... 2018 оны 03 дугаар сарын 20-ноос 2018 оны 03 дугаар сарын 21-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Оргих 2 дугаар баг, “Салхит” гэх газраас гэрийн гадаа байсан адуунаасаа зөв гуян дээрээ үсгэн тамгатай дэрмал дэлтэй, шөвгөн хөхөлтэй хээр үрээ, мөн зөв талын далан дээрээ “Саран дэвсгэртэй дэгэрээ” тамгатай буурал духтай хүрэн морь нийт 2 тооны алдсан юм. Би өөрийн хулгайд алдсан 2 тооны адууны хохирлыг бүрэн барагдуулж авсан. Санал, хүсэлт байхгүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 26-28-р ху/,
14. Хохирогч Ц.Төгсболдын мөрдөн байцаалтын өгсөн: ...2018 оны 03 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө би гэрийн гадаа цавьдар халзан морио аргамжаатай орхиод өглөө 07 цагийн үед босоод хартал байхгүй аргамжаа нь үлдсэн байсан. ...би өөрийн хүрэн халзан морио цагдаагаас хүлээж авсан. Харин морь маань алга болоод араас нь хайж явахад 350000 төгрөгийн зардал гарсан байгаа үүнийг гаргуулж авмаар байна. надад энэ талаар баримт байхгүй. Санал хүсэлт алга. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 48-51-р ху/,
15.Хохирогч Ц.Долгионы мөрдөн байцаалтын өгсөн: ...2018 оны 03 дугаар сарын 27-ны үед “Оргихын адаг” гэх газарт бэлчиж байсан өөрийн адуугаа бүртгэж тоолсон юм. Тэгэхэд манай 19 тооны адууняас 1 тооны хээр гүү дутсан юм. ...би гүүгээ олоод авсан надад санал хүсэлт байхгүй. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 216-219-р ху/,
16.Хохирогч Л.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын өгсөн: ...2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр би “Ар тойлбо” гэх газарт өөрийнхөө адууг бүртгэж үзэхэд 3 тооны адуу алга болсон байсан. ...би өөрийн 3 тооны адуугаа олж авсан. Цагааннуур сумын цагдаагаас албан ёсоор хүлээж авсан. ...гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 98-102-р ху/,
17.Гэрч Х.Даваажаргалын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 03 дугаар сарын 19-ны орой манайхыг унтаж байхад шөнө Баруунголд Мягмарсүрэн нь танихгүй 2 хүний хамт гурвуулаа морьтой ирсэн. ...ингээд тэр оройноо манайд Мягмарсүрэн хамт явсан 2 залуугийн хамт унтаж амарсан. Маргааш өглөөн нь босоод Зоригоо, Мягмарсүрэн, Батболд, Пүрэвсүрэн нар хамт гадаа малын өвөлжөөний бууцыг зөөж цэвэрлэж өгсөн Тэгээд Зоригоо орой 21 цагийн үед манайхаас Мягмарсүрэн, Батболд, Пүрэвсүрэн нарын хамт морьтой явсан. Манай нөхөр Зоригоо шөнө 3-4 цагийн үед намайг унтаж байхад гэртээ ирсэн. ...Манай нөхөр Зоригоо Батболдын унаж явсан хар морийг өөрийн 1 тооны гүүгээр сольж авсан. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 56-57-р ху/,
18. Гэрч Б.Чулуунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нөхөр Насанзаяа, хүүгийн хамт Төв аймгийн Батсүмбэр явахаар өглөө 11 цагийн үед сумын төв орж ирсэн. Тэгээд манай нөхөр 2018 оны 03 дугаар сарын 10-ны орой 17 цагийн үед улаан мотоциклтой “хөдөө явна” гэж хэлээд ганцаараа явсан. Би хаашаа, ямар ажлаар явсан талаар мэдээгүй. Ямар ч байсан малчин Зоригоогийн гэрт очно гэж хэлсэн. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 75-р ху/, .
19.Гэрч М.Долгормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “Шүрэнгийн адаг” гэх газарт гэртээ нөхөр, хүүхдийн хамт байж байхад манай нөхөр Ариунболд орой 19 цагийн үед морьтой гарч яваад маргааш өглөө нь буюу 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ирсэн. Тэгээд ирээд хүнээс хоёр адуу авсан талаар яриад байсан. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 240-241-р ху/,
Шүүгдэгч Б.Зоригийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 188–р ху/, шүүгдэгч Г.Батболдын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 187–р ху/, шүүгдэгч Г.Насанзаяагийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /2-р хх-ийн 193–р ху/, шүүгдэгч Д.Мягмарсүрэнгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 185–р ху/, шүүгдэгч П.Ариунболдын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /2-р хх-ийн 192–р ху/, шүүгдэгч Б.Пүрэвсүрэнгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 214–р ху/, хохирогч Б.Алтантулгын 2 тооны адууг хулгайлсан талаар Г.Батболдын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 11-14-р ху/, хохирогч Б.Алтантулгын 2 тооны адууг хулгайлсан талаар Б.Пүрэвсүрэнгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 15-17-р ху/, хохирогч Б.Алтантулгын 2 тооны адууг хулгайлсан талаар Д.Мягмарсүрэнгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 18-20-р ху/, хохирогч Б.Алтантулгын 2 тооны адууг хулгайлсан талаар Б.Зоригийн мэдүүлгийг газар дэзр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 21-24-р ху/, шүүгдэгч .Б.Зоригийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан гэх 3 настай Хонгор зүсмийн шүдлэн үрээг битүүмжилсэн тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1-р хх-ийн 72-74-р ху/, шүүгдэгч Д Мягмарсүрэнгийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан гэх 4 настай, Хар саарал зүсмийн адууг битүүмжилсэн тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1-р хх-ийн 75-77-р ху/, шүүгдэгч .Б.Пүрэвсүрэнгийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан гэх 10 настай, Хар зүсмийн адууг битүүмжилсэн тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1-р хх-ийн 78-80-р ху/, шүүгдэгч Ч.Ариунболдын гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан гэх 7 настай, Хүрэн зүсмийн адууг битүүмжилсэн тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /2-р хх-ийн 119-121-р ху/, шүүгдэгч Т.Насанзаяагийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан гэх 20 настай, Сартай хонгор адууг битүүмжилсэн тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /2-р хх-ийн 122-124-р ху/, Хохирогч Б.Алтантулгын хулгайд алдсан гэх Хээр үрээ 4 настай, Хүрэн морь 11 настай нийт 2 адууны “Ашид Билгүүн” ХХК-ны үнэлгээ, /1-р хх-ийн 81-86-р ху/, шүүгдэгч Б.Зориг, Д.Мягмарсүрэн, Г.Батболд, Б.Пүрэвсүрэн нарын унаж явсан гэх 4 тооны адууг битүүмжилсэн адууны үнэлгээг “Ашид Билгүүн” ХХК-ны шинжээч М.Батчимэг тогтоосон тухай баримтууд, /1-р хх-ийн 93-111-р ху/, шүүгдэгч Ч.Ариунболд, Т.Насанзаяа нарын унаж явсан гэх 2 тооны битүүмжилсэн адууны үнэлгээг “Ашид Билгүүн” ХХК-ны шинжээч М.Батчимэг тогтоосон тухай баримтууд, /2-р хх-ийн 110-116-р ху/, хохирогч Ц.Төгсболд, Ц.Долгион нарын 2 тооны адууг хулгайлсан талаар П.Ариунболдын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /2-р хх-ийн 37-40-р ху/, хохирогч Ц.Долгион 1 тооны адууг хулгайлсан талаар Б.Зоригийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /2-р хх-ийн 41-42-р ху/, хохирогч Ц.Долгион 1 тооны адууг хулгайлсан талаар Т.Насанзаяагийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /2-р хх-ийн 43-45-р ху/, хохирогч Ц.Төгсболдын хулгайд алдсан гэх 13 настай Цавьдар морины үнэлгээ тогтоосон “Ашид Билгүүн” ХХК-ны үнэлгээ, /2-р хх-ийн 91-95-р ху/, хохирогч Ц.Долгионы хулгайд алдсан гэх 1 тооны хээр гүүг Г.Батболдоос эд мөрийн баримтаар хураан авч хохирогч Ц.Долгионд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, /2-р хх-ийн 211-214-р ху/, хохирогч Ц.Долгионы хулгайд алдсан гэх 4 настай Хээр гүүний үнэлгээ тогтоосон “Ашид Билгүүн” ХХК-ны үнэлгээ, /2-р хх-ийн 243-248-р ху/, хохирогч Л.Бямбасүрэнгийн хулгайд алдсан гэх 4 тооны адуунаас халтар гүү, хонгор халзан шүдлэн үрээ зэргийг Б.Зоригоос, 2 тооны хамар цагаан сартай хүрэн гүүг П.Ариунболдоос эд мөрийн баримтаар хураан авч хохирогч Л.Бямбасүрэнд хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /3-р хх-ийн 78-84-р ху/, эд мөрийн баримтаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх цэрэг эмээл 1 ширхэг, морины хазаар 1 ширхэг зэргийг Г.Батболдоос хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /3-р хх-ийн 85-87-р ху/, эд мөрийн баримтаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх эмээл 1 ширхэг, морины хазаар 1 ширхэг зэргийг Т.Насанзаяагаас хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-ийн 88-90-р ху/, эд мөрийн баримтаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх цэрэг эмээл 1 ширхэг, морины хазаар 1 ширхэг зэргийг П.Ариунболдоос хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /3-р хх-ийн 91-93-р ху/,эд мөрийн баримтаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх эмээл 1 ширхэг, морины хазаар 1 ширхэг, 12 метрийн урттай цагаан өнгийн олсон бугуйл 1 ширхэг зэргийг Б.Зоригоос хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /3-р хх-ийн 94-96-р ху/, хохирогч Л.Бямбасүрэнгийн хулгайд алдсан гэх 3 тооны адууны үнэлгээ тогтоосон “Ашид Билгүүн” ХХК-ны шинжээчийн дүгнэлт шинжээчийн дүгнэлт, /3-р хх-ийн 127-132-р ху/, шүүгдэгч Г.Батболдын иргэний үнэмлэхний лавлагаа, /хх-ийн 156-р ху/, шүүгдэгч Г.Батболдын иргэний үнэмлэхний лавлагаа, /хх-ийн 156-р ху/, шүүгдэгч Б.Зоригийн иргэний үнэмлэхний лавлагаа, /хх-ийн 157-р ху/, шүүгдэгч Б.Пүрэвсүрэнгийн иргэний үнэмлэхний лавлагаа, /хх-ийн 158-р ху/, шүүгдэгч Д.Мягмарсүрэнгийн иргэний үнэмлэхний лавлагаа, /хх-ийн 159-р ху/, шүүгдэгч Т.Насанзаяагийн иргэний үнэмлэхний хуулбар, /хх-ийн 166-р ху/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч нарын бичгээр гаргасан хүсэлт, /3-р хх-ийн 217-122–р ху/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, /3-р хх-ийн 223-р ху/, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаархи прокурорын санал, /хх-ийн 242-247-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Зориг, шүүгдэгч П.Ариунболд, шүүгдэгч Г.Насанзаяа нар нь согтуугаар бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 10-ны шөнө Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн нутагт орших “Оргихын адаг” гэх газраас хохирогч Ц.Төгсболдын 1 тооны адуу хулгайлж, 800.000 төгрөгний хохирол учруулсан,
Мөн шөнө шүүгдэгч Б.Зориг, шүүгдэгч П.Ариунболд, шүүгдэгч Г.Насанзаяа нар нь согтуугаар бүлэглэн хохирогч Ц.Долгионы 1 тооны гүүг, хулгайлж, 850.000 төгрөгний хохирол учруулсан,
Мөн тухайн шөнө шүүгдэгч Б.Зориг, шүүгдэгч П.Ариунболд, шүүгдэгч Г.Насанзаяа, шүүгдэгч Г.Батболд нар нь согтуугаар бүлэглэн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Ар тойлбо” гэх газраас хохирогч Л.Бямбасүрэнгийн 3 тооны адуу хулгайлж, 1.950.000 төгрөгний хохирол учруулсан,
2018 оны 03 дугаар сарын 20-ны шөнө шүүгдэгч Б.Зориг, шүүгдэгч Г.Батболд, шүүгдэгч Д.Мягмарсүрэн, шүүгдэгч Б.Пүрэвсүрэн нар нь согтуугаар бүлэглэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Салхит” гэх газраас хохирогч Б.Алтантулгын 2 тооны адууг хулгайлж, 1.200.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудаар батлагдаж байх тул шүүгдэгч нарыг бусдын “Мал хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүдэгч Харнууд овогт Бат-Очирын Зориг, шүүгдэгч Өөлд овогт Балжиннямын Пүрэвсүрэн, шүүгдэгч Мотой овогт Ганбаатарын Батболд, шүүгдэгч Шаавай овогт Даваасамбуугийн Мягмарсүрэн, шүүгдэгч Шаавай овогт Пүрэвжавын Ариунболд, шүүгдэгч Шаавай овогт Тэрбишийн Насанзаяа нарыг Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас “Мал хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ прокурорыг гаргасан шүүгдэгч нарыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх санал гаргасныг үндэслэл болгосон болно.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн, болон шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон, мөн прокурорын сонсгосон нийтэд тустай ажил хийлгэх ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх, төлбөргүйг болон эд мөрийн баримтаар шүүгдэгч Д.Мягмарсүрэнгийн саарал өнгийн хавтастай, ногоон өнгийн судалтай, улаан өнгийн гөлөмтөй, хар өнгийн дөрөөтөй, саарал тохомтой цэрэг эмээл 1 ширхэг, мяндсан улаан өнгийн жолоотой хазаар 1 ширхэг, шүүгдэгч Т.Насанзаяагийн хар дэвстэй, эсгий тохомтой улаан өнгийн хивсэнцэр гөлөмтөй, хар өнгийн дөрөөтөй монгол эмээл 1 ширхэг, давхар суран резинэн жолоотой хазаар 1 ширхэг, шүүгдэгч П.Ариунболдын ширэн дэвстэй, улаан өнгийн хавтастай, бор тохомтой, хивсэнцэр гөлөмтөй, хар өнгийн гөлөмтөй завь эмээл 1 ширхэг, цагаан олсон хазаар 1 ширхэг, шүүгдэгч Б.Зоригийн сааран өнгийн тохом, цэнхэр өнгийн судалтай, цагаан өнгийн дөрөөтөй, төмөр хийцтэй завь эмээл 1 ширхэг, цагаан өнгийн жолоотой хазаар 1 ширхэг, 12 метрийн урттай цагаан өнгийн олсон бугуйл 1 ширхэг ирсэн, шүүгдэгч Б.Зоригийн унаж явсан гэх хонгор зүсмийн шүдлэн үрээ, шүүгдэгч Д.Мягмарсүрэнгийн унаж явсан гэх хар саарал зүсмийн 4 настай адуу, шүүгдэгч Г.Батболдын унаж явсан гэх хонгор зүсмийн 7 настай морь, шүүгдэгч Б.Пүрэвсүрэнгийн унаж явсан гэх хар зүсмийн 10 настай бүдүүн морь, шүүгдэгч Ч.Ариунболдын унаж явсан гэх 7 настай хүрэн морь, шүүгдэгч Т.Насанзаяагийн унаж явсан гэх 7 настай хонгор морь зэрэг хавтаст хэрэгт битүүмжлэгдэн ирсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй ба морьдыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, морьдыг эздэд нь олгож, дээрхи морьдын үнийг шүүгдэгч нараас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлийн 2, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Харнууд овогт Бат-Очирын Зориг, шүүгдэгч Өөлд овогт Балжиннямын Пүрэвсүрэн, шүүгдэгч Мотой овогт Ганбаатарын Батболд, шүүгдэгч Шаавай овогт Даваасамбуугийн Мягмарсүрэн, шүүгдэгч Шаавай овогт Пүрэвжавын Ариунболд, шүүгдэгч Шаавай овогт Тэрбишийн Насанзаяа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12-р зүйлийн 1 дэх хэсэгт “Мал хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мотой овогт Ганбаатарын Батболд, шүүгдэгч Шаавай овогт Пүрэвжавын Ариунболд, шүүгдэгч Шаавай овогт Тэрбишийн Насанзаяа шүүгдэгч Харнууд овогт Бат-Очирын Зоригийг нарыг тус бүр 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Өөлд овогт Балжиннямын Пүрэвсүрэн, шүүгдэгч Шаавай овогт Даваасамбуугийн Мягмарсүрэн нарыг тус бүр 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4-р зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ганбаатарын Батболд, шүүгдэгч Пүрэвжавын Ариунболд, шүүгдэгч Тэрбишийн Насанзаяа шүүгдэгч Бат-Очирын Зориг, шүүгдэгч Балжиннямын Пүрэвсүрэн, шүүгдэгч Даваасамбуугийн Мягмарсүрэн нарт мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Б.Зориг, шүүгдэгч Д.Мягмарсүрэн, шүүгдэгч Б.Пүрэвсүрэн, шүүгдэгч Г.Батболд, шүүгдэгч П.Ариунболд, шүүгдэгч Т.Насанзаяа нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Хавтаст хэргийн 72, 75, 78, 2-р хх-ийн 119, 2-р хх-ийн 122-р хуудсанд авагдсан “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1.2-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан морьдын үнэ шүүгдэгч Б.Зоригоос 450.000 төгрөг, шүүгдэгч Д.Мягмарсүрэнгээс 450.000 төгрөг, шүүгдэгч Б.Пүрэвсүрэнгээс 650.000 төгрөг, шүүгдэгч Г.Батболдоос 650.000 төгрөг, шүүгдэгч П.Ариунболдоос 650.000 төгрөг, шүүгдэгч Т.Насанзаяагаас 650.000 төгрөгийг гаргуулан тус тус улсын орлого болгосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-р зүйлийн 4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Г.Батболдын саарал өнгийн хавтастай, ногоон өнгийн судалтай, улаан өнгийн гөлөмтөй, хар өнгийн дөрөөтөй, саарал тохомтой цэрэг эмээл 1 ширхэг, мяндсан улаан өнгийн жолоотой хазаар 1 ширхэг, шүүгдэгч Т.Насанзаяагийн хар дэвстэй, эсгий тохомтой улаан өнгийн хивсэнцэр гөлөмтөй, хар өнгийн дөрөөтөй монгол эмээл 1 ширхэг, давхар суран реминэн жолоотой хазаар 1 ширхэг, шүүгдэгч П.Ариунболдын ширэн дэвстэй, улаан өнгийн хавтастай, бор тохомтой, хивсэнцэр гөлөмтөй, хар өнгийн гөлөмтөй завь эмээл 1 ширхэг, цагаан олсон хазаар 1 ширхэг, шүүгдэгч Б.Зоригийн сааран өнгийн тохом, цэнхэр өнгийн судалтай, цагаан өнгийн дөрөөтөй, төмөр хийцтэй завь эмээл 1 ширхэг, цагаан өнгийн жолоотой хазаар 1 ширхэг, 12 метрийн урттай цагаан өнгийн олсон бугуйл 1 ширхэгийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Шүүгдэгч Б.Зориг, шүүгдэгч Д.Мягмарсүрэн, шүүгдэгч Б.Пүрэвсүрэн, шүүгдэгч Г.Батболд, шүүгдэгч П.Ариунболд, шүүгдэгч Т.Насанзаяа нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор тогтоолын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч нар болон шүүгдэгч нарын өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч нар болон шүүгдэгч нар, шүүгдэгч нарын өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН