Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 319/ШШ2026/00301

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гантөгс даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын Жаргалан баг, ******* айл, ******* тоотод оршин суух, ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын Бичигт багт байрлах, “******* ******* ******* *******” *******-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаан ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч: ,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваахорол нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ******* Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ажлаас үндэслэлгүйгээр халагдсан тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд ******* аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 125/ШЗ2025/0152 захирамжаар Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэсэн үндэслэлээр нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан байна. Уг шүүгчийн захирамжийг надад 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гардуулсан болно. Иймд харьяаллын дагуу ******* аймгийн сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Би ******* ******* ******* *******-ийн *******-ийн ХАБЭА менежерийн албан тушаалд ажиллаж байсан бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр тус байгууллагын дарга 2025 оны 04 сарын 01-ний өдрийн дугаар тушаалаар ажилгүйдлийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиудыг үндэслэн чөлөөлөгдсөн. Гэвч энэхүү тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг буруу хэрэглэсэн, халагдах үндэслэл байхгүй, надтай холбогдох ямар нэгэн зөрчлийн талаар өмнө нь мэдэгдэж, сануулга өгөөгүй, дотоод журмын заалтуудыг үндэслэлгүй ашигласан тул хууль бус гэж үзэж байна. Ажиллах хугацаандаа ямарваа нэгэн зөрчил дутагдал гаргаж Хөдөлмөрийн тухай Монгол улсын хуулийн дагуу сахилгын ямар нэгэн шийтгэлээр шийтгүүлж байгаагүй, санхүү эд хөрөнгийн тооцоогүй талаар хамт ажиллаж байсан ажилчин албан хаагч нар бүгд мэднэ. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 120 дугаар зүйл (ажилтан хууль бусаар халагдсан бол ажилд нь сэргээх, цалин нөхөн төлүүлэх) болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу дараах шаардлагыг шүүхэд гаргаж байна.

Иймд “******* ******* ******* *******” *******-ийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, нэхэмжлэгч ийг өмнөх албан тушаалд эгүүлэн ажиллуулахаар сэргээх, ажлын байраар хангах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах (2025 оны 04 дүгээр сарын 07-ноос шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хугацаанд), нэхэмжлэлтэй холбогдуулан гарсан шүүхийн зардлыг хариуцагчаар гаргуулна гэв.

2. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ******* *******-ийн даргын 2025 оны 04 сарын 07-ны өдрийн дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг тушаалыг үл зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. ******* ******* ******* ******* *******-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрхэлсэн ажилтан менежерийн үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дугаартай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсгийн *******.1.1 дэх заалтыг үндэслэж ажлаас чөлөөлсөн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалтыг үндэслэсэн байдаг ба ажлаас халж байгаа гол үндэслэл нь энэ 2 заалт юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах гэсэн зохицуулалт байгаа. Би ХАБЭА-ын менежер буюу хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой менежер болохоос биш ямар нэгэн өмч хөрөнгө, санхүү хариуцсан ажилтан биш учраас энэ үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Түүнчлэн байгууллагын дотоод журмын 7.2-ыг хөдөлмөрийн харилцаа дуусгах үндэслэлээ болгосон байдаг. 7.2 дахь заалт нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах ноцтой зөрчил гаргасан байхыг шаардаж байгаа. Байгууллагын дотоод журмын 7.2.4-ийг мөн үндэслэсэн ба “байгууллагын өмчийн хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан, байгууллагын өмчийн эд хөрөнгийг зөвшөөрөлгүй ажлын байрнаас гадагшаа гаргасан, хулгайлсан, хувьдаа ашигласан” гэж заасан. Ийм үндэслэл байхгүй. Байгууллагын дотоод журмын 7.2.7-д “хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг зөрчсөнөөс хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан эсвэл хохирол учруулахуйц нөхцөл байдлыг бий болгосон” гэх энэ заалтыг мөн үндэслэсэн. 2025 оны 2 сарын 27-ны өдөр тухайн аж ахуйн нэгж дээр үйлдвэрлэлийн осол гарсан. Бүх хүмүүс орж хөдөлмөр хамгааллын зааварчилгаа авсан ч ковшийн жолооч гэдэг хүн өглөө согтуу ажилдаа ирээд хөдөлмөр хамгааллын зааварчилгаа авахгүйгээр, ажлын байр луугаа орохгүйгээр шууд машин дээрээ очиж ковшоо хөдөлгөснөөс болж энэ зөрчил гарсан. Би гэдэг хүн ирсэн гэдгийг мэдээгүй. Тухайн үед байгууллагын ажилчдыг ажилд нь гаргачхаад удирдлагууд байгууллагын дотоод ажилтай, хурал зөвлөгөөнтэй байсан. Хурал зөвлөгөөнд орсны дараагаар гэдэг жолооч ирээд бүртгүүлээгүй ба хөдөлмөр хамгааллын зааварчилгаа аваагүй байдаг. Ингээд энэ осол гарсан. Энэ осол гэдэг хүний өөрийнх нь буруутай үйл ажиллагааны улмаас буюу согтуугаар тээврийн хэрэгслийг жолоодсонтой холбоотойгоор гарсан зөрчил учраас тухайн байгууллага хөдөлмөр хамгааллын журам зөрчсөн гэдэг ийм ослын акт тогтоосон боловч ослын актыг яг гаргаж байгаа үндэслэл нь “техник осолдох үед хяналт үйлдэх давхцал таарч бие биеэ хараагүй” гээд тэнд ажиллаж байсан 2 хүн бие биеэ хараагүйн улмаас зөрчил гарсан байна гэж тогтоогддог. Мөн жолооч аюулгүйн ажиллагааны зааварчилгаатай танилцаагүй үедээ техникээ хөдөлгөсөн гэдэг. Энэ жолоочийн буруутай үйл ажиллагаа байна. Аюулгүйн ажиллагааны зааварчилгааг жолооч өөрөө танилцаагүй байна гэдэг үндэслэлээр үйлдвэрлэлийн ослын акт гарсан. Прокурорын дүгнэлт дээр миний талаар дурдсан зүйл байхгүй. Гэрчүүдийн мэдүүлэг дээр намайг ажлаа журмын дагуу хийж байсан талаар мэдүүлсэн. Хөлдсөн талаар ажил тарсны дараагаар манай байгууллага биш хот тохижилтын нэг давхрын тамхины өрөөнд үүссэн асуудал. Энэ асуудлыг маргааш өглөө нь ажилд ирэх үед мэдэж хөлдөлтийг зогсоохын тулд би өөрөө 7 хоног ажилласан. Энэ шугам жил болгон хөлддөг. Би ажиллаж байх хугацаандаа хөлдөөхгүй байх талаас нь арга хэмжээ авсан.  даргаар томилогдсоноос хойш надад олон удаагийн дарамт өгсөн. Улс төрийн шалтгаантай гэж үзэж байгаа. “Та ажлаа өгчих, дарга таныг ажил өг гэсэн эсвэл та очоод уулзчих” гэж хэлсэн. Би ямар ч нам эвсэлд хамаардаггүй. Байгууллын өмчөөс нэг төгрөгийн хөрөнгө авах байтугай сар болгон цалингаас ажилчдадаа юм авч өгдөг байсан.

Ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан үеийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг гаргаж өгч, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэл байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

3. Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ******* *******-ийн халаалтын зуух манай оффисын нэг давхрын гал тогооны өрөөнд байрладаг. Гал тогооны түлхүүр хоёр тогтооч, менежерт байдаг. 2025 оны 01 дүгээр сарын 18-ний өдрөөс манай байгууллагын халаалт доголдож эхэлсэн ба түүнийг доголдсон гэдгийг нь мэдэж байсан. 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө халаалт бүрэн зогссон байсан. Тус оффист үйл ажиллагаа явуулдаг 5 байгууллага нь хүйтэн нөхцөлд 14 хоног үйл ажиллагаагаа явуулж халаалт засварлан сэргээхэд Хан гурван эрдэнэ ХХК ажиллаж халаалтын зуух, бусад зүйлийг солиулахад 44,956,000 төгрөгөөр хэвийн үйл ажиллагаанд оруулсан. Халаалт хэвийн байсан бол байгууллагаас тухай зардал гарахгүй байсан бөгөөд ажил үүргийн дагуу халаалтын зууханд хяналт тавих ёстой байсан. Ковшийн жолооч ийг өглөө ажилд нь согтуу гаргасан. Үүний улмаас манай ачигч хөлийг дайрсан үйлдвэрлэлийн осол гарсан. Тухайн үйлдвэрийн осол нь манай байгууллагын хашаан дотор болсон ба уг асуудал ******* аймгийн цагдаагийн газарт шалгагдаж байна. хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон. Уг асуудал нь манай байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан менежер Б.******* буруу юм. Менежерийн /ХАБ/ ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь ажилчдыг удирдаж, зохион байгуулах байгууллагын зорилтыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг төлөвлөж, үнэлэх, хийгдэх ажлыг тайлбарлаж, ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх, ажлын үр дүнг төлөвлөх, ажилчдыг зааварчлах, тэдэнд зөвлөгөө өгөх, дадлагажуулах ажилчдыг хөдөлмөрийн аюулгүй арга, техникт сургах, хөдөлмөр хамгааллын талаарх танилцуулга, зохицуулалтын шаардлагын дагуу дадлага хийх ажилд хяналт тавих ажиллах орчны аюулгүй байдал, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын дагуу байгууллагын ажилтны аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах, Удирдах болон нийт ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах, Байгууллагын дотоод үйл ажиллагаа, ажилчдад хяналт тавих, ажиллах орчны аюулгүй байдал, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын дагуу байгууллагын ажилтны аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах гэж зааж өгсөн байдаг. Ажлын байрны тодорхойлолт ажлаас чөлөөлөх үндэслэлийг зааж өгсөн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан бол ажлаас чөлөөлөхөөр заасан байна. 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.1-д гаргасан зөрчлийн шинж чанар, түүний давтамж, учруулсан хохирол зэргийг харгалзан Хөдөлмөрийн дотоод журам, холбогдох бусад заавар, журам, болон энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ажилтанд Хөдөлмөрийн хуульд заасны дагуу ажил олгогч дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг ногдуулна гэж заасан бөгөөд 8.1.3-д ажлаас халах тухай зааж өгсөн. Мөн тус гэрээний 8.2-д хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр цуцалж дуусгавар болгоно гээд 8.2.3-д ажилтан энэхүү гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, журам, зааврыг удаа дараа зөрчсөн. 8.2.4-д ажил гүйцэтгэх чадвараас шалтгаалан мөн хариуцлага, сонор сэрэмжгүйн улмаас байгууллагад хохирол учруулсан бол. 8.3.1-д ... эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй .... 8.3.2-д байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар зааж өгсөн байна. Иймд Б.******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бямбаа овогтой нь “******* ******* ******* *******” *******-ийн ХАБ менежерийн үүрэг гүйцэтгэдэг байх үед 02 сарын 27-ны өглөө аюулгүйн зааварчилгааг ажилтан бүр аваагүй, өдөр тутам аюулгүйн зааварчилгаа өгдөггүйн улмаас согтуугаар жолоо барьж, ачигч н.Чулуунхүүгийн хөлөн дээгүүр гарсан үйлдвэрлэлийн осол гарсан. ажлын өдөр, ажлын цагаар согтуугаар ирсэн байсан. Мөн осол гаргасан үйлдэл нь нэхэмжлэгч Б.******* албан үүргийн дагуу хариуцах ёстой байсан ажил юм. Өглөө бүр аюулгүй ажиллагааны зааварчилгаа дээр гарын үсэг зуруулж ажилдаа согтуу ирсэн хүнийг ажилд нь гаргахгүй байх үүрэг нь нэхэмжлэгчид байгаа. Эрүүгийн хуульд заасны дагуу хүндэвтэр зэргээс дээш гэмтэл тогтоогдоогүй улмаас ******* аймгийн Прокурорын газраас  хэргийг хааж шийдвэрлэсэн. Шинжээчийн дүгнэлтээр тушаалууд авагдсан. Тухайн тушаалууд дээр хариуцаж ажиллах ёстой байсан ажилтан мөн байсан нь тогтоогдсон. Нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болж осол гарсан гэж үзэж байгаа. Мөн байгууллагын дотоод журмын 7.2.4-д зааснаар байгууллагын өмч хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан болохоор ноцтой зөрчил гэж үзэж байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1 дүгээр зүйлийн 80.1.5 дахь заалтыг баримталсан. Манай ХАБ менежерийн ажил байдлын тодорхойлолтод аюулгүйн зааварчилгаа өгөх, бүтэц орон тоогоо нөхөж ажиллуулах гэж заасан. Тухайн үед манай манаач Улаанбаатар хотод эмчилгээнд байсан ба удирдлага болон менежер тэр хүнийг орлох ямар нэгэн албан тушаалтан томилоогүйн улмаас өөрсдөө хариуцаж байсан. Тэр үүднээсээ байгууллагын дотоод журмын 7.2-ыг үндэслэсэн.  Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн гэрээний 8.2.4, 8.2.5, 8.3.7, байгууллагын дотоод журам, гэрээг зөрчсөн бол хөдөлмөрийн гэрээг цуцлах, сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно гэж заасан. Хэрэгт авагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.4, 7.2.7-д заасан заалтуудыг зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан ******* аймгийн Прокурорын газраас татан авсан хэргийн материалуудаар нотлогдож байна. Мөн Хөдөлмөрийн аюулгүйн зааварчилгаа танилцуулсан дэвтэр дээр гарын үсэг зураагүй байх нь нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ажлаас чөлөөлөх тухай тушаал, ажилд томилох тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, тойрох хуудас, ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, итгэмжлэл, зэргийг гаргаж өгсөн.

6. Хариуцагчаас: Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариу тайлбар, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн.

7. Шүүхээс: Зохигчийн шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу “******* ******* ******* *******” *******-ын хөдөлмөрийн дотоод журам, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай материал зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* *******-д холбогдох ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч  нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

2.1. ******* ******* ******* ******* *******-ын даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах,

2.2. Нэхэмжлэгч ийг өмнөх албан тушаалд эгүүлэн ажиллуулахаар сэргээх, ажлын байраар хангах,

2.3. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах (2025 оны 04 дүгээр сарын 07-ноос шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хугацаанд),

2.4. Нэхэмжлэлтэй холбогдуулан гарсан шүүхийн зардлыг хариуцагчаар гаргуулах шаардлагыг тус тус гаргажээ.

3. Хариуцагч “******* ******* ******* *******” ******* нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан.

3.1. Бямбаа овогтой  нь өглөө өдөр тутам аюулгүйн зааварчилгаа өгдөггүйн улмаас жолооч н.Розбек согтуугаар жолоо барьж, ачигч н.Чулуунхүүгийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдвэрлэлийн осол гарсан.

3.2. Нэхэмжлэгч Б.******* буруутай үйлдлээс болж осол гарсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

3.3. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн хүсэлтээр хэрэгт авагдсан ******* аймгийн Прокурорын газраас “******* ******* ******* *******” *******-ын ковшийн жолооч т 727 дугаартай гомдол мэдээллийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан материалд 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актын комиссын шийдвэр хэсэгт Жолооч аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцаагүй үедээ техник хөдөлгөсөн, хөдөлгөөн эхлэх үед давхцал таарсан. Иймд дээрх ослыг үйлдвэрлэлийн осол мөн гэж шийдвэрлэв гэсэн байх бөгөөд уг актыг тогтоосон комиссын даргаар нэхэмжлэгч өөрөө орсон байх бөгөөд актыг Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Э.Батцэцэг баталсан байна. Иргэний хэрэгт Захиргааны ерөнхий хуульд зааснаар дээрх улсын байцаагчийн баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг хүчингүй болгосон ахлах байцаагчийн болон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр авагдаагүй байх  тул уг актыг хүчин төгөлдөр гэж үзэж байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч хариуцагч холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 182,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.******* нэхэмжлэлтэй, хариуцагч “******* ******* ******* *******” *******-т холбогдох ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ГАНТӨГС