Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 214

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:     

 

      Улсын яллагч                                                     А.Энхтуяа

      Нарийн бичгийн даргаар                       Б.Намуунзул нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Маамын Сугар-Эрдэнэд холбогдох 1831002730213 тоот  эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Орхон аймагт 1986 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Сэлэнгэ аймаг Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны төвийн 1-11 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Монгол овогт Маамын Сугар-Эрдэнэ /РД:ФЖ86022814/

          

Шүүгдэгч М.Сугар-Эрдэнэ нь 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт “Шаварт” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

 1. Шүүгдэгч М.Сугар-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 10 дугаар сарын  02-нд  яллагдагчаар  өгсөн:  ...2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн үед хадам ээж Алтантуяагийн эзэмшлийн “Самсунг-55” маркийн жижиг оврын эксковаторыг жолоодож тус сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Шаварт” гэх газарт очиж хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор анх ганцаараа очсон юм. Тухайн үед надаас гадна миний танихгүй 2 хүн эксковатор ашиглаж, алт олборлож байхаар нь хажууд нь очиж мөн адил алт олборлох үйл ажиллагаа явуулах гээд 2 удаа шанагаар хутгах үед техник эвдэрсэн. Орой 16-17 цагийн үед Мөрдөн байцаах албаны Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч Я.Билэгдэмбэрэл гэх цагдаад бид нар бүгд баригдсан. Би хэн нэгэн хүнтэй хамтарсан асуудал огт байхгүй. Манай төрсөн ах Уламбаяр тухайн үед уурхайн орчимд хаягдал төмөр түүж байгаад надтай таарсан юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 54-р ху/,

       2.Шүүгдэгч М.Сугар-Эрдэнийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...2018 оны 08 дугаар сарын 26-нд манай 2 найз надад өмнө нь ашигласан газарт олборлолт хийх ажил санал болгосон. Тэгээд очоод оросуудын ухсан газарт ухаж байтал техник эвдрээд байж байтал цагдаа нар ирсэн. ...гэх мэдүүлэг,

       3.Хохирогч Д.Эрдэнэбулганы мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 09 дүгээр  сарын 08-ны өдөр өгсөн: ...Би Бугант тосгонд оршин суух иргэн М.Сугар-Эрдэнэ гэдэг хүнийг таньж мэдэхгүй, манай сумын хүргэн байх. М.Сугар-Эрдэнэ нь “Шаварт” гэх газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах эрхийн баримт бичиг, тусгай зөвшөөрөл байдаг эсэх талаар би сайн мэдэхгүй байна. Тухайн иргэний хууль бус үйлдлээс болж байгаль экологид хохирол учирсан бол хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх хүсэлтэй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 13-р ху/,

        4.Хохирогч Д.Эрдэнэбулганы мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: ...2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр иргэн М.Сугар-Эрдэнэ нь манай сумын нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт  малтмал олборлож байгаад цагдаагийн байгууллагад шалгагдаж эрүүгийн хэрэг үүсч, миний бие энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон байна. М.Сугар-Эрдэнэ нь байгаль орчинд учруулсан 1.535.159 төгрөгийг манай тосгоны төрийн сангийн 130200952 дугаартай хүү торгуулийн дансанд тушаасан. Надад энэ хэрэгтэй холбогдуулан ямар нэгэн санал хүсэлт болон нэхэмжлэх зүйл алга. Би Улаанбаатар хотод олон хоногийн сургалттай учир шүүх хуралд оролцох боломжгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 15-р ху/,

       5.Иргэний нэхэмжлэгч Н.Алтантуяагийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өгсөн:  ...”Самсунг-55” маркийн техник нь миний өөрийн эзэмшлийнх юм. Уг техникийг би 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Д.Бямбацогт гэдэг хүнээс 4.200.000 төгрөгөөр анх худалдаж авч байсан ба уг техник нь тухайн үедээ ашиглах боломжгүй, мотор кроп, бусад эд ангиуд нь эвдэрсэн байсан болохоор уг техникийг хямд үнээр авсан юм. Би уг техникийг худалдаж авснаас хойш манай хүргэн Сугар-Эрдэний хашаанд байрлуулсан ба надаас “мөнгө төгрөг авч уг техникийг засаж, янзалж дуусаад Бугант тосгоны төвд ойр зуурын газар шорооны хөлсний ажил олж мөнгөтэй болно” гэж надад тухайн үед хэлж байсан болохоор тэр үед охиныгоо бодоод зөвшөөрсөн юм. Би Сугар-Эрдэнийг хууль бусаар ашигт малтмал олборлож байсан талаар мэдээгүй, зүгээр хөлсний ажил хийж байгаа байх гэж бодсон чинь сүүлдээ хууль бусаар ашигт малтмал олборлож байгаад Цагдаагийн байгууллагад шалгагдсан талаар сүүлд өөрөөс нь мэдсэн. Надад Сугар-Эрдэнэтэй холбоотой ямар нэгэн гомдол, санал болон нэхэмжлэх зүйл алга. ...гэх мэдүүлэг,/хх-ийн 17-18-р ху/,

        6.Гэрч О.Алтанбаярын 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: ...Би Сэлэнгэ аймаг, Ерөө сумын 3 дугаар баг Бугант  тосгонд Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажилладаг. 2016 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. “Шаварт” гэх газарт М.Сугар-Эрдэнэ болон өөр хэн нэгэн хүн, аж ахуйн нэгж, нөхөрлөл байгуулж ажиллуулах талаар Ерөө сумын засаг даргын тамгын газарт иргэд хүсэлтээ гаргаж өгсөн байгаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20-р ху/,

        7. Гэрч М.Уламбаярын 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: ... 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн “Бонго” маркийн 28-74 СЭА тээврийн хэрэгсэлтэй хөдөөгөөр хаягдал төмс хайж яваад “Шаварт” гэх газарт газарт очсон юм. М.Сугар-Эрдэнэ миний төрсөн дүү байгаа юм, Би хамтарч ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулаагүй, ашигт малтмал олборлох чиглэлийн ажил би хийдэггүй юм, биеийн байдлаас болж намайг “Шаварт”ад тэнд байсан хүмүүс рүү яваад очиход 1 эксковатор нь нормаалдаад, бусад экскаватор нь зогсчихсон байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс бөөнөөрөө зогсож байсан хэсэг юм ярьж зогсож байгаад би цааш явсан. Ажиллаагүй түр зогсчихсон, “ус нь байхгүй боллоо, угаахад хэцүү болоо" гэх мэт зүйл ярьж байсан. М.Сугар-Эрдэнэтэй хамтарч ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 22-р ху/,

8.Гэрч М.Уламбаярын 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...М.Сугар-Эрдэнэ ашигт малтмал олборлох зөвшөөрөлтэй эсэхийг мэдэхгүй байна. Намайг тухайн үед очих үед тэнд хэд хэдэн хүмүүс өөр өөрсдийн техник ашиглан алт олборлох гээд зогсож байсан. М.Сугар-Эрдэнэ гэр бүлтэй 2 хүүхэдтэй, эхнэр нь саяхан төрсөн болохоор ажилгүй гэртээ байгаа, манай дүүгийн хувьд дээд боловсролтой уул уурхайн чиглэлээр их сургууль төгссөн. Ямар нэгэн муу зуршил байхгүй, гэр бүлдээ анхаарал халамжтай, сайн залуу байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 24-р ху/,

9.2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №18-05-038/40 дугаар Шинжээчийн дүгнэлт хэсэгт:

  Нэг: Хууль бус ашиглалтаар эвдэрсэн талбайн хэмжээг тодорхойлох.

        - Хууль бус ашиглалтын нийт өртөгдсөн талбайг GPS-ээр хэмжилт хийн талбайг тодорхойлсон. Үүнд: S =48м2 буюу 0,005 га

        -.Нийт өртөгдсөн талбайдаа техникийн нөхөн сэргээлт хийгдээгүй учир гүнийг нь 4 м-ээр тооцов. Нийт эзэлхүүн 192 м3

Хоёр.Хууль бус ашиглалтаас Газар хөрсөнд учирсан хохирол экологи эдийн засгийн үнэлгээг дараах байдлаар тооцов.

 М.Сугар-Эрдэний хууль бус ашиглалтаар хөрсийг эвдрэлд оруулсан талбай 48 м буюу 0.005 га байна. Уг талбайд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалын № 1.4-1.6. 1.7 хүснэгтэнд заагдсан коэффициентүүдийг ашиглан хөрс, газрын хэвлий экологийн үнэлгээ болон хохирлыг дараах байдлаар тооцон гаргав.

Хөрсний ялзмагийн бодисын үнэлгээ:

Янз бүрийн шинж чанартай хөрсийг хөрсний органик буюу ялзмагийн нөөцөөр үнэлэх нь харьцангуй бодит үнэлгээ болно. Хөрсний ялзмагийн нөөцийн үнэлгээнд хөрсний шинж чанар, газар зүйн байдал, хөрсний хэв шинжийг харгалзан үзсэн юм. 2010 оны байдлаар 1.0 м3 дунд зэргийн үржил шимтэй буюу 5 хувийн ялзмагийн агууламжтай хөрсний үнэлгээ 16500 төгрөг ба хөрсөнд 0.06 тн буюу 60кг ялзмагийн бодис байдаг гэж тогтоосон байна. 2010 оны байдлаар 1 кг цэвэр ялзмагийн бодисын суурь үнийг 276 төгрөгөөр тооцов.

Хөрсний экологийн үнэлгээг тооцсон арга:

Хөрсний экологийн үнэлгээг тооцох хамгийн хялбар, зардал багатай. харьцангуй нарийвчлал сайтай хувилбар нь тухайн газрын хөрсний ялзмагийн нөөцөөр үнэлэх зарчим юм. Хөрсний ялзмагийн нөөц нь үржил шимийн интеграл үзүүлэлт болдог онцлогтой. Хөрс нь олон зуун жилийн турш байгалийн жамаар бүрэлдэн тогтдог учраас эвдрэлд орсон тохиолдолд эргээд нөхөн сэргээхэд ихээхэн хөрөнгө зардал, цаг хугацаа шаардагдана.

Хөрсний экологи-эдийн засгийн үнэлгээг дараахь томьёогоор тооцоолов.

Es-Хөрсний экологи- эдийн засгийн үнэлгээ, төг/га

ORs- хөрсний ялзмагийн нөөц, кг/га,

Kp- Хөрсний шинж чанарын үзүүлэлтийн коэффициент,

Kg- Байгаль газар зүйн орчны үзүүлэлтийн коэффициент,

Ss- эвдэрсэн хөрсний талбай га,

He- 1.0 кг ялзмагийн бодисын үнэлгээ., төг/кг

Дээрх томъёогоор хөрсний экологи-эдийн засгийн үнэлгээг тооцов.

Нийт 48 м талбайн үржил шимтэй хөрсний гүн 0.3 м-р тооцоход 14.4 м3 , үүний 5 хувь буюу 0.72 м3 ялзмаг үүнийг 1 м3 хөрсөнд 60 кг ялзмагийн бодис байхаар тооцоход ялзмагийн нөөц 43.2 кг болж байна.

Ез = 43.2 х 0.9 х 0.9 х 0.7 х 0.005 х 276 = 338 төгрөг

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 49.5.2-д хөрсөнд учирсан хохирлыг хөрсний экологи- эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан байдаг тул хөрсөнд учирсан хохирол нь 338 х 3 = 1014 төгрөг болно./Нэг мянга арван дөрөв/

Гурав. Хууль бус ашиглалтаас газрын хэвлийд учирсан хохирол, эвдрэлд орсон газр нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг дараах байдлаар тооцов.

 Байгаль орчны эвдэрсэн газрын хохирлыг тооцохдоо БОАЖЯ-ны сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын хамтарсан 2010 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А-132/112 дугаар тушаалын Хууль бус үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ тооцох аргачлалыг үндэс болгов.

Хууль бус ашиглалтаас газрын хэвлий, нөхөн сэргээлт хийхэд шаардлагатай зардал экологи эдийн засгийн үнэлгээг дараах байдлаар тооцов.

 М.Сугар-Эрдэний хууль бус ашиглалтын явцад 192 м3 газар, шороо, элс хайрга нэрвэгдэн дээрх хэмжээний газрын төлөв байдал өөрчлөгдсөн байна. Үүнийг дүүргэн нөхөн сэргээлт хийх зардлыг оруулан дараах байдлаар тооцов.

1м3 орон зайд үүссэн экологийн хохирлыг тооцохдоо нөхөн сэргээлтийн ажлын зардлын үнэлгээг хэрэглэсэн болно. Энэ нь тусгайлан хөрс шорооны овоолгоос хайрга, шороог эксковатороор ухаж ачин, автосамосвалаар тээвэрлэн авчирч хууль бус ашиглалтанд өртөгдсөн орон зайг дүүргэн бульдозероор түрж тэгшлэх ажлын зардал тусгагдсан.

Нөхөн сэргээлт хийхэд гарах зардал болон дүүргэлт хийх зардлыг үндэс болгон ухаж ачих, тээвэрлэх, турж тэгшлэх, дүүргэлт хийх зардлуудыг дараах байдлаар тооцоолов.

Үүнд 1.0 м3 элс хайрга, шороог ухаж ачих зардал 180 төг, тээвэрлэх зардал 50 төг, түрж тэгшлэх зардал 220 төгрөг байна.

Тэгвэл 1.0м3 нөхөн дүүргэлт хийх зардал: 180 + 50 + 220 = 450төг/мЗ болно гэвэл нийт хууль бус ашиглалтаас учирсан хохирлыг энэ үнэлгээгээр тооцов.

X = 192 м3 х 450 = 80640 төгрөг болж байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 49.5.1-д газрын хэвлийд учирсан хохирлыг газрын хэвлийн экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан байдаг тул газрын хэвлийд 1 учирсан хохирол нь 80640 х 2 = 161280 төгрөг болно./Нэг зуун жаран нэгэн мянга хоёр зуун ная/

 

Дөрөв. Ургамлын сан хөмрөгт учирсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ. 

 

Ерөө сумын Ерөө голын дагуух газрын ургамал нөмрөгийн экологи- эдийн засгийн үнэлгээ, экологийн хохирлыг байгаа материалдаа тулгуурлан талбайд бэлчээрлэх малын тоо /даац/, түүнээс ашиглах ашиг шимийн үзүүлэлтээр тооцов.

М.Сугар-Эрдэний хууль бус ашиглалтын үед ашиглалтанд өртөгдсөн талбайн хэмжээ 0. 005 га

Дээрх талбайд зуны дээд өвсний ургац 2600 кг/га.

Нийт ургац 0.005 х 2600 кг/га = 13 кг болж байна.

Энэхүү өвсийг зах зээлийн нөхцөлд борлогдож байгаа үнээр тооцож үзвэл 25 кг жинтэй 1 боодол өвс 7500 төгрөг буюу 1 кг өвс 300 төгрөг болж байна.

Дээрх талбай дахь ургамлын сан хөмрөгийн хохирлыг зах зээлийн үнээр тооцвол.

13х 300 төг = 3900 төгрөг.

 Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 49.4.3-д ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан байдаг тул ургамлын аймагт учирсан хохирол нь 3900 х 5 = 19500 төгрөг болно./Арван есөн мянга таван зуу/

Тав. Ойн сан хөмрөгт учирсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ.

Зургаа. Хууль бус олборлолтонд ашигласан усны экологи эдийн засгийн үнэлгээг дараах байдлаар тооцов.

БОНХАЖ-ын сайдын 2013 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн А-388 дугаартай тушаалын хавсралт “Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ын дагуу усны хохирлыг тооцлоо. Ашигт малтмал олборлох зорилгоор ашигласан усны хэмжээг тооцохдоо угаах боломжтой шорооны эзэлхүүнд үндэслэн тооцлоо. Тус талбайд үүсэн хоосон оройн зайн хэмжээ нь 192 м3, талбайн хэмжээ 48 м2 байгаа бөгөөд хөрс хуулалтын зузааныг 1 м гэж үзвэл угаасан шорооны эзэлхүүн 144 м3 хэмжээтэй байна. 1 м3 шороог угаахад дунджаар 4 м3 ус хэрэглэдэг бөгөөд эндээс ашигласан усны хэмжээг тооцож үзэхэд 576 м3 ус ашигласан гэсэн тооцоо гарч байна. Уг усыг усан сан үүсгэж дахин эргэлтэнд оруулан ашиглаж байгаа бөгөөд 70 хувийг дахин эргэлтэнд оруулан 30-ийг ашигласан бөгөөд 172.8 м3 ус юм. Б.Эрдэнэбилэгийн хууль бусаар ашигт малтмал олборлохдоо ашигласан ус нь гадаргын ус болно. Эвдэгдсэн талбай нь Ерөө голын ай савд багтана.

Гадаргын усны экологи эдийн засгийн үнэлгээг Үус=Үэ* Нi *К3 томъёогоор бодно. Үүнд:

Үэ- Усны үнэ

      Нi Ашигласан усны хэмжээ

      К3- Усны зориулалтын итгэлцүүр 

      Үус- Усны экологи эдийн засгийн үнэлгээ

      Ерөө голын сав газрын уул уурхайн үйлдвэрлэлд ашигласан усны итгэлцүүр 1,1 бөгөөд гадаргын үнэлгээ нь 1424 төгрөг байна.

      Үус= 172.8* 1,1 *1424 төг= 270673 төг

        Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 49.5.4-д хөрсөнд учирсан хохирлыг усны экологи- эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан байдаг тул усанд учирсан хохирол нь 270673 х 5 = 1353365 төгрөг болно./Нэг сая гурван зуун тавин гурван мянга гурван зуун жаран тав/

        М.Сугар-Эрдэний хууль бус ашиглалтаар өртөгдсөн талбайн газар, газрын хэвлий, усан сан, ургамлын бүрхэвчинд учирсан хохирол болон нөхөн сэргээхэд шаардлагатай зардал (1014 + 161280 + 19500 + 1353365 ) нийт 1535159 (Нэг сая таван зуун гучин таван мянга нэг зуун тавин ес) төгрөгийн хохирол байгаль экологид учирсан байна гэж дүгнэв.

        долоо. Байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирол болон бусад хууль бус үйл ажиллагааны улмаас БО-ны алдагдсан тэнцэл, байгалийн баялгийг нөхөн сэргээхэд цаашид гарах зардлыг уг асуулгын 6 дахь асуулгад тооцсон болно.

           найм. М.Сугар-Эрдэний хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль экологид 1535159 (Нэг сая таван зуун гучин таван мянга нэг зуун тавин ес) төгрөгийн хохирол учирсан байна. Энэ нь цаашид байгаль экологийн тэнцэл алдагдах хэмжээнд ноцтойгоор нөлөөлөхгүй.

           ес. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р багийн нутаг “Шаварт” гэх газар олон тооны ухаш овоолго байсан бөгөөд өмнө нь хууль бус олборлолтонд өртөж байсан талбай юм.  ...гэх дүгнэлт /хх-ийн 30-34-р ху/,

 

      10. 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ТХҮ-518/13 дугаар дүгнэлт хэсэгт:

Төрөл

Хэмжээ

нэгж

Тоо

Хэмжээ

Нэгжийн үнэ/төг

Нийт үнэ/төг

Тайлбар

1

Samsung 55

   Ш

     1

4.200.000

4.200.000

Мотор хропны эвдрэлтэй, хуучин

2

Усны насос помп

   Ш

     1

350.000

350.000

Хуучин

3

Алт угаах төхөөрөмж

   Ш

     1

       -

       -

Гар хийцний бага оврын төхөөрөмж үнэлэх боломжгүй.

 

Нийт дүн, төгрөг

 

 

 

4.550.000

 

 

Тайлангаар үнэлэгдэж буй эд зүйлийн өнөөгийн зах зээлийн дундаж үнэ цэнийг:

4.550.000 /дөрвөн сая таван зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоов. гэх дүгнэлт /хх-ийн 45-р ху/,

11.Шүүгдэгч М.Сугар-Эрдэний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 60-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 03-04-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 05-08-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 35-36,40-41,47-48-р ху/, яллагдагчаар татах тогтоол, /хх-ийн 52-53-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх-ийн 54-55-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 57-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

     Шүүгдэгч М.Сугар-Эрдэнэ нь 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт “Шаварт” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр “ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл зэргээр батлагдаж байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

           Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, улсад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж  шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй.

         Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

          1.Шүүгдэгч Монгол овогт Маамын Сугар-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

          2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Монгол овогт Маамын Сугар-Эрдэнэд ял шийтгэл оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгчид тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

         3. Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.Сугар-Эрдэнэд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй. 

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг шүүгдэгч М.Сугар-Эрдэнэ биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.        

        5.Шүүгдэгч М.Сугар-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус  дурьдсугай. 

       6.Хавтаст хэргийн 78-р хуудсанд авагдсан “эд хөрөнгө битүүмжлэх” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн хөрөнгөнүүдийн жинхэнэ эзэмшигч Намсрайн Алтантуяа, Ганбатын Ганбаяр нарт олгосугай.          

        7. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Сугар-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээсүгэй.

       8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

        9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

        10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

        11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

        12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН