| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2018/0173/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/175 |
| Огноо | 2018-11-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2018/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч М.*******, хохирогч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******-*******ын *******т холбогдох, 78/08/073/ индекстэй, 800000073 дугаартай эрүүгийн хэргийг 08 оны сарцын 5-ны өдөр хүлээн авч, 08 оны дугаар сарын -ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны дугаар сарын 6-ны өдөр Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн, настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ХХК-д тогооч ажилтай, Ховд аймгийн Жаргалант сумын багийн - тоотод оршин суух, ам бүл 6, эх, ах, дүү нарын хамт амьдрах, аминдаа гэр нэг, хашаа нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлго 300000 төгрөг, ДВ 986 дугаарын регистртэй ******* овогт *******-*******ын *******
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар:
Шүүгдэгч М.******* нь 08 оны 0 дугаар сарын - ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн - 0 тоот хашаанд байрлах иргэн Б.*******шагайгийн гэрт байсан иргэн Б.*******ийн Айфон 6 плас маркийн гар утсыг хулгайлж 350000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч М.******* нь 08 оны 0 дугаар сарын -ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн -0 тоот хашаанд байрлах иргэн Б.*******шагайгийн гэрт Б.Ууганбаярын төрсөн өдрийг тэмдэглэж байх явцдаа Б.*******ийн Айфон 6 плас маркийн 350000 төгрөгний үнэ бүхий гар утсыг авсан үйл баримт тогтоогдлоо. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:Мөрдөн шалгах ажиллагаанд М.*******ын яллагдагчаар өгсөн... 08 оны 0 сарын 3 - ны өдөр цагт Б.Ууганбаярын төрсөн өдрийг Б.*******шагайгийн гэрт тэмдэглэхээр болоод Б.*******шагай, Г.Соёл-Эрдэнэ Б.Мягмаржав бид нар Б.*******шагайгийн гэрт түрүүлж очиж төрсөн өдрийн баярын бэлтгэл хийсэн юм. Тэгээд 0 цагийн үед Амгаланбаатар, Б.Ууганбаяр ирээд төрсөн өдрөө тэмдэглэж эхлээд 0,75 литрийн архи задалж уугаад бялуугаа задлаад бялуугаар байлдаад гар угаах усгүй болоод Г.Соёл-Эрдэнэ, Б.******* Б.Ууганбаяр нар усанд явсан юм. Тэгтэл Б.******* гаднаас буцаж орж ирээд Б.Ууганбаярыг асуухаар нь уурлаад гараад явсан гэж хэлсэн юм. Б.******* араас нь гарч яваад Б.*******шагай, Б.Мягмаржав бид 3 юм ярьж сууж байхад Б.*******ийн Айфон 6 плас маркийн цагаан өнгийн гар утас миний хажууд байхаар нь би аваад нөгөө -оос кодыг асуухад тоогоогүй. Утсыг унтраагаад өмднийхөө зүүн кармаанд хийгээд гарч яваад эргээд ирэхэд Б.******* утсаа хайж байхаар нь санаа зовоод гаргаж өгч чадаагүй юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 40- 43 дугаар хуудас/ Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******ын өгсөн... Тэр өдөр бид нар Б.Ууганбаярын төрсөн өдрийг тэмдэглэж Б.*******шагайгийнд цугларсан. Бид нар 0.75 литрийн архи уусан. Бялуугаа зүсээд бялуугаар байлдсан. Усгүй болохоор нь Б.*******, Б.Ууганбаяр, Сугар, Амгаланбаатар, Г.Соёл-Эрдэнэ нар усанд явсан. Б.******* орж ирээд Б.Ууганбаяр хаашаа явсан юм гэхээр нь гараад явсан гэхэд миний куртик өмсөөд араас нь гарсан. Би араас нь гарах гэж байхад Б.Мягмаржав, Б.*******шагай хоёр орж ирээд бид гурав юм ярьж сууж байтал усанд явсан хэд орж ирээд Б.******* утсаа хайгаад тэр үед нь гаргаад өгье гэж бодсон боловч эвгүй санагдаад гаргаж өгөөгүй. Би А.Цэндтэй доошоо явчихаад эргэж ирээд бид нар шөнийн 0 цаг хүртэл суусан. Би орой нь буцаж ирээд Б.*******ийг маргааш ажил дээр хүрээд ирээрэй гэхэд ажил дээр ирээгүй. Над дээр ирэлгүй гэрт очиж манай ах, эх хоёртой уулзсан байсан. Би Б.*******ийн утсыг хоногийн хугацаанд засварлаж өгнө. Хэрэв засвар авахгүй бол үнийг төлж өгөхөд татгалзах зүйл байхгүй... гэх мэдүүлэг. Хохирогч /Ховд аймаг Жаргалант сумын Рашаант багийн --3 тоотод оршин суух хаягтай, ПГ9908050 дугаарын регистртэй хувиараа хөдөлмөр эрхэлдэг 99074, 959490 дугаарын утастай овогт гийн *******/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн”...08 оны 0 сарын 3-ны өдөр найз Б.Ууганбаярын төрсөн өдрийг найзуудтайгаа тэмдэглэхээр болоод Б.*******шагайгийн гэрт би, Б.*******шагай. Г.Соёл-Эрдэнэ, А.Эрдэнэхишиг, А.Цэнд Амгаланбаатар, М.*******, Сугар бид нар 0 цагийн үед очиж бэлтгэл хийсэн юм. Тэгээд цагийн үед араас Б.Ууганбаяр, Б.Мягмаржав нар ирээд хоол унд идээд төрсөнөдрөө тэмдэглээд, 0,75 литрийн Ерөөл архи нэг шилийг уугаад 3 цаг өнгөрч байхад бялуугаа задлаад бялуугаар нэгнээ будаад Б.*******шагайгийн гэрт ус байхгүй гээд тал нь усанд явсан юм. Усанд Б.Ууганбаяр , Амгаланбаатар, А.Цэнд А.Эрдэнэхишиг Сугар нар явсан юм. Гэрт Соёл-Эрдэнэ, ******* бид 3 үлдээд гадаа Б.*******шагай. Б.Мягмаржав нар байсан юм. Манай найз залуу Б.Ууганбаярыг усанд явсныг мэдэхгүй. Амгаланбаатар Ууганбаяр уурлаад явсан байх гэж хэлэхээр нь би Ууганбаярын усанд явсан эсэхийг шалгахаар Г.Соёл-Эрдэнийг дагуулж гарахад Б.Мягмаржав, Б.*******шагай зөрж орж ирсэн юм. Бид нар ус авах чиглэлд явахад усанд явсан хүмүүс ирж байхаар нь дагуулж гэрт орж ирээд бялуугаар байлдсан зургаа үзэх гээд би хоймрын орон дээр тавьсан Айфон 6 плас утсаа хайсан боловч олдоогүй. Залгаж үзэхэд холбогдохгүй байсан. Б.*******шагай дэлгүүр явах гэж гарахад А.Эрдэнэхишиг араас нь гарч дагуулж ирсэн. М.******* гарч явчихаад би явлаа гээд хашааны гадна орилохоор нь Б.Ууганбаяр араас нь гарч утсаа олчихоод хамт явъя гэж хэлэхэд би ийш явчихаад ирнэ гэж хэлээд яваад тэр чигээрээ ирээгүй юи. Тэгээд М.*******ыг сэжиглэсэн юм. 08 оны 0 сарын 3-ны өдөр 450000 төгрөгөөр шинээр худалдаж авсан юм. Урьд нь Монгол улсад орж ирэхээс өмнө барьж байсан утас учир корпусанд цэг хэлбэрийн элэгдэлтэй утас байгаа юм. Бид нар шөнө 0 цаг хүртэл гэрээс утас хайж бүх найзууд шалгуулсан М.******* л явчихаад шалгуулаагүй юм. ...” гэх мэдүүлэг/хх-ийн7- дугаар хуудас/ Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.*******ийн өгсөн... Тэр орой би “миний утсыг авсан нь маргааш манай ажил дээр аваад ирээрэй цаг хүртэл харна шүү” гэж хэлсэн. Маргааш нь надруу хэн ч яриагүй. Би М.*******ыг сэжиглэж байсан. Маргааш нь М.*******ын утас руу залгахад утас нь холбогдохгүй болохоор нь эх рүү нь залгаж асуухад утас нь холбогдохгүй байна гэж хэлсэн. Орой ажил тараад 7 цаг өнгөрч байхад дүү нь надруу яриад өөрийн чинь утас IPhone-6 пласс утас мөн үү энд байна ирээд утсаа авчих гэж ярьсан. Би гэрлүү нь таксигаар явж байхад М.******* эхтэйгээ хамт төв рүү явж байсан. Эх нь бид нарыг гэрт очоод байж бай гэсэн. Гэрт нь очоод ямар утас байна харъя гэхэд дүү нь эх, Өргөө ах хоёр нуучихсан юм шиг байна гээд хайгаад олохгүй байсан. М.******* эхтэйгээ хамт ирсэн. Утас байхгүй гээд байхаар нь цагдаад мэдэгдсэн. М.******* нь утсыг хоногийн хугацаанд засварлаж өгнө гэсэн хугацаандаа өгөхгүй, эсвэл утас засвар авахгүй бол үнийг нь 350000 төгрөгөөр тооцож төлүүлнэ ... гэх мэдүүлэг Гэрч Б.*******шагайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...08 оны 0 сарын 3-ны орой 0 цагийн үед манай найз Б.Ууганбаярын төрсөн өдөр болоод найз М.*******, Б.*******, Амгаланбаатар, Сугар А.Цэнд. А.Эрдэнэхишиг, Г.СоёлЭрдэнэ нартай хамтдаа манай гэр болох Ховд аймгийн Жаргалан сумын багийн -0 тоотод байрлах гэртээ найзуудтайгаа очсон. Тэгээд найз Б.Ууганбаярын төрсөн өдөр тэмдэглэх бэлтгэл хангаад байж байтал цагийн үед манай найз Б.Ууганбаяр Б.Мягмаржав ирээд төрсөн өдөр тэмдэглэж Ерөөл нэртэй 0,75 литрийн согтууруулах ундааг бид нар хувааж уусан. Тэгээд байж байтал ус дууссан гээд усанд зарим нь явсан. Б.Мягмаржав, М.******* бид нар гэрт юм ярилцаад сууж байтал гаднаас Б.Ууганбаяр, Цэнд, Сугар, Амгаланбаатар, А.Эрдэнэхишиг, Б.*******, Г.СоёлЭрдэнэ нар орж ирээд Б.*******, М.*******, Б.Мягмаржав бид 3-аас хойморийн орон дэр тавьсан гар утас байхгүй байна гэж асуусан. Тэгээд М.*******, Б. Мягмаржав бид 3 гар утсыг хараагүй талаар хэлээд Б.*******ийн гар тусыг хайж эхэлсэн. Гэртээ хайгаад олоогүй. Б.******* маргааш нь миний гар утас авсан хүн хэлэхгүй бол цагдаад мэдэгдэнэ гэж хэлээд салсан. Тэгээд Б.*******ийн гар утас гарч ирээгүй болохоор цагдаа дээр ирсэн... ” гэх мэдүүлэг /хх-ийн -3 дугаар хуудас/ Гэрч Б.Мягмаржавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 08 оны 0 сарын 3-ны өдөр 0 цагийн үед манай найз Б.Ууганбаярын төрсөн өдөр болоод найз М.*******, Б.*******, Амгаланбаатар, Сугар, А.Цэнд. А.Эрдэнэхишиг, Г.СоёлЭрдэнэ, нартай хамтдаа төрсөн өдөр тэмдэглэж Ерөөл нэртэй 0,75 литрийн согтууруулах ундааг бид нар хувааж уусан. Тэгээд байж байтал ус дууссан гээд усанд зарим нь явсан. М.******* бид нар гэрт юм яриад сууж байтал гаднаас Б.Ууганбаяр, А.Цэнд, Сугар, Амгаланбаатар, А.Эрдэнэхишиг Б.*******, Г.Соёл-Эрдэнэ нар орж ирээд Б.*******, М.******* бид нараас хойморийн орон дэр тавьсан гар утас байхгүй байна гэж асуусан. Тэгээд М.*******, бид нар гар утсыг хараагүй талаар хэлээд Б.*******ийн гар утсыг хайж эхэлсэн. Гэртээ хайгаад олоогүй. Б.******* маргааш нь миний гар утас авсан хүн хэлэхгүй бол цагдаад мэдэгдэнэ гэж хэлээд салсан. Тэгээд Б.*******ийн гар утас гарч ирээгүй болохоор цагдаа дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/ Гэрч Г.Соёл-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...08 оны 0 сарын 3-ны өдөр манай найз Б.Ууганбаярын төрсөн өдөр болоод найз *******шагай. Б.Мягмаржав, А.Эрдэнэхишиг, А.Цэнд, Амгаланбаатар, М.*******, Сугар бид нар 0 цагийн үед очиж бэлтгэл хийсэн юм. Тэгээд цагийн үед араас Ууганбаяр, Б.Мягмаржав нар ирээд хоол унд идээд төрсөн хйигээд 0,75 литрийн Ерөөл архи нэг шилийг уугаад 3 цаг өнгөр байхад бялуугаа задлаад бялууугаар нэгнээ будаад Б.*******шагайгийн гэрт ус байхгүй гээд тал нь усанд явсан юм. Усанд Б.Ууганбаяр , Амгаланбаатар, А.Цэнд,А.Эрдэнэхишиг, Сугар нар явсан юм Гэрт Г.Соёл-Эрдэнэ, М.******* бид 3 үлдээд гадаа Б.*******шагай, Б.Мягмаржав нар байсан юм. Би Б.*******ийг гэрээс дагуулж гарахаар хувцсыг нь өмсүүлж байхад Б.*******ийн гар утас хойморын орон дээр үлдсэн. Тэгээд Б.******* бид гэрээс гарахад М.******* гэрт үлдсэн. Харин хаалгаар Б.*******шагай Б.Мягмаржав зөрөөд гэрлүү орсон. Тэгээд уснаас бид нар эргэж ирээд гэрт ороод Б.*******ийн гар утас дээрхи зураг харах гээд Б.*******ийн гар утсыг хайтал Б.*******ийн гар утас байхгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-рт/ Гэрч А.Эрдэнэхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 08 оны 0 сарын 3-ны өдөр манай найз Б.Ууганбаярын төрсөн өдөр болоод найз Б.*******шагай, Г.СоёлЭрдэнэ, А.Цэнд, Амгаланбаатар, М.*******, Сугар бид нар 0 цагийн үед очиж бэлтгэл хийсэн юм. Тэгээд цагйин үед араас Б.Ууганбаяр, Б.Мягмаржав нар ирээд хоол унд идээд төрсөн өдрөө тэмдэглээд 0,75 литрийн Ерөөл архи нэг шилийг уугаад 3 цаг өнгөр байхад бялуугаа задлаад бялуугаар нэгнээ будаад Б.*******шагайгийн гэрт ус байхгүй гээд тал нь усанд явсан юм. Усанд би Б.Ууганбаяр, Амгаланбаатар, А.Цэнд, Сугар нар явсан юм. Гэрт Соёл-Эрдэнэ,Б.******* М.******* нар үлдсэн.Бид нар усаа аваад буцаад явж байхад урдаас Г.Соёл-Эрдэнэ,Б.******* нар ирсэн юм. Бид нар гэрт ирээд бялуугаар байлдсан зургаа үзэх гээд Б.*******т зураг дарсан утсаа гаргаад ир гэхэд байхгүй байсан юм. Тэгээд хайж байгаад Б.*******шагай дэлгүүр явна гээд гараад явсан юм. М.******* бид нарт ажил руугаа явлаа гээд гарчихаад Б.*******шагайг аваарай би явлаа гэж гаднаас орилсон юм. Тэгээд би Б.*******шагайг дэлгүүр явж болохгүй утас хайж байна гээд буцаагаад аваад ирсэн юм. М.******* явчихсан бид хэд утсаа шөнө 0 цаг хүртэл хайсан юм. М.*******тай А.Цэнд гэх охин хамт явсан юм. Тэгээд бид хэд гэртээ утсаа хайж олохгүй явсан хүнийг буцааж авч ирээд хайхаар болоод буцааж дуудаж ирүүлээд хайсан боловч олдоогүй. Тэгээд тарцгаасан юм. гэх мэдүүлэг/хх-ийг 30-3-рт/ Гэрч А.Цэндийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 08 оны 0 сарын 3-ны өдөр манай найз Б.Ууганбаярын төрсөн өдөр болоод найз *******шагай. Г.Соёл-Эрдэнэ, Амгаланбаатар, М.*******, Сугар бид нар 0 цагийн үед очиж бэлтгэл хийсэн юм. Тэгээд цагйин үед араас Б.Ууганбаяр, Б.Мягмаржав нар ирээд хоол унд идээд төрсөн хйигээд 0,75 литрийн Ерөөл архи нэг шилийг уугаад 3 цаг өнгөр байхад бялуугаа задлаад бялуугаар нэгнээ будаад Б.*******шагайгийн гэрт ус байхгүй гээд тал нь усанд явсан юм. Усанд би Б.Ууганбаяр , Амгаланбаатар, А.Цэнд, Сугар нар явсан юм. Гэрт Г.Соёл-Эрдэнэ, Б.*******, М.******* нар үлдсэн. Бид нар усаа аваад буцаад ирж байхад урдаас Г.Соёл-Эрдэнэ, Б.******* нар ирсэн юм. Бид нар гэрт ирээд бялуугаар байлдсан зургаа үзэх гээд Б.*******т зураг дарсан утсаа гаргаад ир гэхэд байхгүй байсан юм. Тэгээд хайж байгаад Б.*******шагай дэлгүүр явна гээд гараад явсан юм. М.******* бид нарт ажил руугаа явлаа гээд гарчихаад Б.*******шагайг аваарай би явлаа гэж гаднаас орилсон юм. Тэгээд би Б.*******шагайг дэлгүүр явж болохгүй утас хайж байна гээд буцаагаад аваад ирсэн юм. М.******* явчихсан бид хэд утсаа шөнө 0 цаг хүртэл хайсан юм.Би гэртээ харих гээд гараад явж байтал араас М.******* ирээд хамт явъя гэж хэлээд бид хамт явж байхад Б.******* утасдаад утсаа олохгүй байна буцаад ир гэж хэлэхээр нь замаасаа буцах гэтэл цагдаагийн дээд талын байр орчихоод буцаж ирье гэхээр бид хамт ирээд нэг орц руу нэг орц руу ороод буцаад гарч ирээд бид буцаад Б.*******шагайгийн гэрт очсон. Тэгээд Б.*******, М *******т чи шалгуулахгүй явсан гэж дайрсан. М.******* би аваагүй гээд хэрэлдээд байсан юм. Би гарахдаа шалгуулаад гарсан...гэх мэдүүлэг/хх-ийн 3-33-рт/ Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 06- 09 дүгээр хуудас/ Эд хөрөнгө үнэлсэн тухай тайлангаар ... Айфон 6 плас маркийн гар утас 350000 төгрөг / хэргийн 37 дугаар хуудас/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ******* овогт *******-*******ын ******* нь ял шийтгэгдэж байгаагүй гэх баримт /хх-ийн 5-рт/ зэрэг нотлох баримт болно. Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын багийн дугаар гудамж 0 тоотод оршин суух Б.*******шагайгийн гэрт 08 оны 0 сарын 3-ны орой Б.Ууганбаярын төрсөн өдрийг гэрч Б.*******шагай, Б.Мягмаржав, Г.Соёл- Эрдэнэ, А.Эрдэнэхишиг, А,Цэнд, Б.Ууганбаяр, хохирогч Б.******* нарын хамт тэмдэглэх явцдаа хохирогч Б.*******ийн Айфон 6 плас маркийн 350000 төгрөгний үнэ бүхий гар утсыг ... Б.*******шагай, Б.Мягмаржав бид гурав юм ярьж сууж байгаад Б.*******ийн Айфон 6 плас маркийн гар утас миний хажууд байхаар нөгөө хоёроос кодыг асуухад тоогоогүй тул утсыг унтраагаад өмднийхөө зүүн карманд хийсэн. Б.*******ийг утсаа хайж байхаар нь санаа зовоод гараад явсан... гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан талаараа мэдүүлсэн, Б.Ууганбаярын төрсөн өдрийг тэмдэглэх явцад хохирогч Б.******* гар утсаа алдсан, М.*******ыг сэжиглэж түүний ээж болон дүүд нь утсаар утсаа алдсан талаараа хэлсэн, цагдаагийг байгууллагад гомдол гаргасны дараа шүүгдэгч М.******* нь түүний утсыг авсан гэдгээ хүлээн, гар утсыг буцаан өгсөн боловч кодлогдож ажиллахгүй болсон... гэх мэдүүлэг нь хамт байсан гэх гэрч Б.*******шагай, Б.Мягмаржав, Г.Соёл-Эрдэнэ, А.Эрдэнэхишиг, А,Цэнд, Б.Ууганбаяр нарын мөрдөн шалгах ажиллагаанд ...тухайн өдөр бид нар Б.*******шагайгийн гэрт Б.Ууганбаярын төрсөн өдрийн тэмдэглэсэн, тухайн үед Б.*******ийн гар утас алга болсон, М.******* нь төрсөн өдөр тэмдэглэхэд оролцсон, төрсөн өдрийг тэмдэглэж байгаа зургийг Б.******* өөрийн гар утсаараа авч байсан, төрсөн өдрийнхөө зургийг үзэх гээд Б.*******ийн гар утсыг хайгаад олоогүй талаараа ... мэдүүлсэн нь ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн авсан гэрч хохирогчийг асууж авсан мэдүүлэгээр тогтоогдсон, тухайн мэдүүлэгүүд нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй тул хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв. Иймд шүүгдэгч М.*******ыг 08 оны 0 дугаар сарын 3- ны орой Ховд аймгийн Жаргалант сумын багийн -0 тоот хашаанд байрлах иргэн Б.Мөнгөншагайгийн гэрт Б.Ууганбаярын төрсөн өдрийн тэмдэглэж байх явцдаа хохирогч Б.*******ийн Айфон 6 плас маркийн 350000 төгрөгний үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 350000 төгрөгийн хохирол учруулсан шүүгдэгч М.*******ын дээрх хууль бус үйлдэл нь ...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг “ бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцов. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг : Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.******* нь хохирогч Б.*******ийн гар утсыг хоногийн хугацаанд засварлаж өгнө, хэрэв засвар авахгүй бол үнийг төлөхөд татгалзах зүйл байхгүй... гэж мэдүүлсэн болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.*******ийн... миний гар утсыг эвдэрсэн байсан. Хэрэв засвар авахгүй бол утсыг төлүүлнэ... гэж мэдүүлж байх тул шүүгдэгч М.*******ыг гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгахыг даалгаж шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ. Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар: Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч М.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаагүй тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн -д зааснаар жилийн хугацаагаар хорих ял шийтгэх шийтгэх, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогчийг утсыг буцаан өгсөн боловч хэвийн ажиллахгүй байгаа тул хохирогчид учирсан хор уршгийг арилгуулах саналтай гэв. Шүүгдэгч М.******* өөрөө өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлтэндээ: Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Б.*******ийн утсыг засварлаж өгнө, хэрэв засвар авахгүй бол үнийг төлж өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би хорих ял шийтгэгдчихвэл хохирогчийн хохирлыг барагдуулж чадахгүй болно. Иймд тэнсэж өгнө үү... гэв. Шүүхээс шүүгдэгч М.*******ыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлт, тайлбар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн -д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн -д зааснаар шүүгдэгч М.*******ыг хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн дахь хэсгийн .-д зааснаар “ / нэг / сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авахыг даалгах” – аар тогтов. Эрүүгийн 8000000073 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, . дүгээр зүйл, . дугаар зүйлийн ,,4 дэх хэсэг, .6, .7, .8,.0,.3 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: .Шүүгдэгч ******* овогт *******-*******ын *******ыг Эрүүгийн хуулийн 7. дүгээр зүйлийн -д заасан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. .Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн -д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн -д зааснаар шүүгдэгч М.*******ыг хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн дахь хэсгийн .-д зааснаар шүүгдэгч М.*******ыг / нэг/ сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авахыг даалгасугай. 4.Эрүүгийн 8000000073 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 5.Шүүгдэгч М.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн 4.5-д заасан журмыг тайлбарласугай. 6.Шүүгдэгч М.*******т “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй. 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дүгээр зүйлийн дэх хэсэг, 38. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 4 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА